Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5300 5301 5302 5303 5304 5305 5306
  • Улаанбаатарт 16 хэмийн дулаан байна
    2016 оны 6 сарын 21
    2016 оны 06 дугаар сарын 20-ны 21 цагаас 06 дугаар сарын 21-ний 21 цаг

    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:



    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас хойш эргэж секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.



    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулсаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.



    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 22-27 градус дулаан байна.



    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.



    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.



    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө сэрүүсч 15-17 градус дулаан байна.

  • З.Энхболд: АН-д тулгарсан сорилтын жилүүдийг бид амжилттай давсан
    2016 оны 6 сарын 20
    З.Энхболд: Ардчилсан намд тулгарсан сорилтын жилүүдийг бид амжилттай давсан
  • Иргэд хувьцааны ашгаа хүртэж эхэллээ
    2016 оны 6 сарын 20
    Иргэд хувьцааны ашгаа хүртэж эхэллээ
  • Ам.долларын ханш буурсаар байна
    2016 оны 6 сарын 20
    Энэ оны гуравдугаар сард төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2050 буюу хамгийн дээд төвшинд хүрч байлаа.

  • МАН-ын дарга М.Энхболд өрсөлдөгчийнхөө ухуулах байраар орж амжилт хүслээ
    2016 оны 6 сарын 20
    МАН-ын дарга М.Энхболд өрсөлдөгчийнхөө ухуулах байраар орж амжилт хүслээ
  • Хашаанаас хашаанд биечлэн очиж яваа Б.Ургамалцэцэгт иргэд талархалтай байна
    2016 оны 6 сарын 20
    УИХ-ын сонгуулийн 74-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Бандихүүгийн УРГАМАЛЦЭЦЭГ сонгуулийн сурталчилгааныхаа үеэр олон хүн цуглуулж үзэл суртлын уулзалт хийхээс аль болох зайлсхийж амьд, амьдрал дундах харилцааг чухалчилж байна.



    Тэрээр өөрийн тойрог болох Баянхошуу, Баруун, Зүүн салааны айлуудад өөрөө биечлэн очиж байгаа юм. Нэр дэвшигч Б.Ургамалцэцэг өөрөө энэ тухайд хэлэхдээ “Сонгинохайрханчуудад ийм асуудал бий гэж бүдүүн тоймоор амарчилж ярихыг би хүсэхгүй байна. Баянхошууныханд нэг өөр, Баруунсалааныханд бас өөр, Зүүнсалааныханд бүр өөр асуудлууд байна. Тэр байтугай Худаг, Зээл, Монлаагийн гээд гудамж бүрт өөр өөр шийдэх асуудал байна. Жижиг гэлтгүй энэ бүгдийг мэдэж байж яаж өөрчлөхөө тодорхойлно. Үүний тулд би залхууралгүйгээр гудамж, хашаа бүрт очиж явна аа” гэлээ.



    Ингэж иргэдийнхээ асуудал бэрхшээлийг газар дээр нь үзэж, санал сэтгэгдлийг нь биечлэн сонсч байгаа түүний уулзалтууд энгийн, элэгсэг дотно, нэг гэр бүлийнхэн шиг халуун дулаан уур амьсгалд үргэлжилж байна.

  • Архангай аймагт 1341 иргэнийг шилжүүлж авчирсан хүн хэн бэ?
    2016 оны 6 сарын 20
    ххх
  • Нийслэлд концессоор бүтээн байгуулалт хийх компаниудтай гэрээ байгууллаа
    2016 оны 6 сарын 20
    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 115, 116, 117, 118 дугаар тогтоолоор “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ыг баталж, төсөл хэрэгжүүлэгч компаниудтай концессын гэрээ байгуулахыг нийслэлийн Засаг даргад даалгасан.
  • Баянзүрхийн нэр дэвшигчид өнгөтэй байна
    2016 оны 6 сарын 20
    Баянзүрхийн нэр дэвшигчид өнгөтэй байна
  • Э.Бат-Үүл, Д.Баттулга нарыг шүүхэд өгчээ
    2016 оны 6 сарын 20
    Э.Бат-Үүл, Д.Баттулга нарыг шүүхэд өгчээ
  • “Сайн дадлагажигч” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
    2016 оны 6 сарын 20
    “Сайн дадлагажигч” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • БЗД-ийн 14-р хорооны гэр хорооллыг дахин төлөвлөж, 1260 айлын сууц барих ажлыг эхлүүллээ
    2016 оны 6 сарын 20
    НИТХ-аас гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 24 байршлыг баталсан.
  • Цагдаагийн байгууллага сонгуультай холбоотой 604 гомдол хүлээн авчээ
    2016 оны 6 сарын 20
    Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар ирсэн гомдол мэдээллийн талаар Цагдаагийн Ерөнхий Газрын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэл хийлээ.

  • Д.Зоригтын сонгуулийн штаб шударгаар өрсөлдөхийг уриалж хуулийн байгууллагад хандлаа
    2016 оны 6 сарын 20
    Д.Зоригт шүүх, цагдаагийн байгууллагад хандлаа
  • Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвтэй боллоо
    2016 оны 6 сарын 20
    Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвтэй боллоо
  • АН-ын дарга З.Энхболд Булган аймагт ажиллаж, иргэдтэй уулзалт хийлээ
    2016 оны 6 сарын 20
    УИХ-ЫН ДАРГА, АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА З.ЭНХБОЛД БУЛГАН АЙМАГТ АЖИЛЛАЖ, ИРГЭД СОНГОГЧИДТОЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
  • “Сайн”-аар халхалсан саарууд
    2016 оны 6 сарын 20
    “Сайн”-аар халхалсан саарууд
  • Баримт: Б.Чулуудайн оффшор дахь компани 2013 онд татан буугджээ
    2016 оны 6 сарын 20
    Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай нь оффшор бүсэд компани нээж байсан нь фанамын баримтаар тодорхой болсон. Уг мэдээлэл гарсан даруйд Б.Чулуудайн зүгээс “Би хуулийн дагуу оффшорт компани байгуулсан. Гэхдээ уг компаниа нээгээд л орхисон. Ямар нэгэн гүйлгээ хийгээгүй. Тус компани нь үйл ажиллагаа явуулаагүй байж байгаад татан буугдсан” гэсэн тайлбарыг хийж байсан билээ. Харин Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл “Миний хүү оффшор дахь компаниараа дамжуулан ганц л удаа гүйлгээ хийсэн байвал би албан тушаалаасаа татгалзана. Дахиж хэзээ ч сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй” гэж хэлж байсан.
  • Засгийн газар: Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцлээ
    2016 оны 6 сарын 20
    Тавантолгой цахилгаан станц төслийн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцлээ

    Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Монгол Улсын сайд М.Энхсайханаар ахлуулан байгуулсан ажлын хэсгээс боловсруулсан Тавантолгой цахилгаан станц төслийн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ.

    Эрчим хүчний яамны дэргэдэх төслийн нэгж, холбогдох яамдын төлөөлөл, хууль, санхүү, техникийн зөвлөх байгууллагууд оролцон боловсруулсан хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацаа, эх үүсвэр, татварын орчны тогтворжуулалт, эрхийн хамгаалалтын асуудлууд, хөдөлмөр эрхлэлт, сургалт, Засгийн газрын болон Хөрөнгө оруулагч талын эрх, үүрэг, хариуцлага, байгаль орчин, ус хангамж зэрэг төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой цогц асуудлуудыг тусгасан бөгөөд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналын дагуу гэрээний төслийн зарим зүйл, заалтыг тодотгон хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулахад бэлтгэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

    Тавантолгой цахилгаан станц төслийн гадаадын хөрөнгө оруулагчаар Японы Марубени корпорац шалгарсан ба төслийн нийт хөрөнгө оруулалт

    1 тэрбум ам.доллар, үүнээс 30 хувь нь хөрөнгө оруулагчийн шууд хөрөнгө оруулалт, 70 хувь нь олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас татах зээлийн эх үүсвэр байхаар тооцож байна.

    Тавантолгой цахилгаан станц нь 450 МВт-ын хүчин чадалтай, үндсэн худалдан авагч нь Оюутолгой байх бөгөөд Оюутолгой, түүний толгой компаниуд тус станцын гаргах эрчим хүчийг худалдан авах баталгаа гаргаж байгаа ажээ.

    “Сайн дадлагажигч” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн иргэний мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, иргэдийг өндөр хөгжилтэй улс орнуудад мэргэжлээр нь дадлагажуулан мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх зорилготой “Сайн дадлагажигч” хөтөлбөрийг баталлаа. Хөтөлбөрийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хяналт тавих, зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгаж, гадаадын зээл, тусламж, төсөл, хөтөлбөртэй уялдуулан санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд үүрэг болголоо.

    Хөтөлбөрт 18-39 насныхан, их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллеж төгссөн залуучууд хамрагдах бөгөөд дадлагажигч хүлээн авах улстай байгуулсан гэрээ, хэлэлцээр болон тухайн улс орны онцлогт нийцүүлэн дэд хөтөлбөр хэрэгжүүлэх юм.

    “Сайн дадлагажигч” хөтөлбөр хэрэгжсэнээр хөдөлмөрийн насны иргэд өндөр хөгжилтэй улс орнуудад дадлагажих, мэдлэг ур чадвараа дээшлүүлэх, өрсөлдөх чадвараа сайжруулах, дэвшилтэт техник, технологи, туршлагыг эх орондоо нэвтрүүлэх боломж бий болохоос гадна Монгол Улс гадаад улсын хамтын ажиллагаа сайжирч, хөрөнгө оруулалт, соёлын солилцоо нэмэгдэнэ гэж тооцоолж байна.

    Төв, суурин газрын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүрэг өглөө

    Засгийн газрын хуралдаанаар төв, суурин газрын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүрэг өглөө.

    Түлш, эрчим хүчний үйлдвэр, боловсрол, соёл, эрүүл мэнд, спорт болон зам тээвэр, харилцаа холбоо, орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагын өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө боловсруулан баталж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллан, бүх шатны сургууль, дотуур байр, цэцэрлэгийн барилгын засвар, өргөтгөлийг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дуусгах арга хэмжээ авахыг Эрчим хүчний сайд Д.Зоригт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, Зам, тээврийн сайд М.Зоригт, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

    Эрчим хүчний үйлдвэр, компаниудад 2017 онд шаардлагатай байгаа эрчим хүчний алдагдлын татаасын санхүүжилтийн тооцоог хянаж, Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд тусгуулан санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Б.Болор, Эрчим хүчний сайд Д.Зоригт нарт үүрэг болгов.

    Түлш, эрчим хүчний салбарт 95 тэрбум төгрөгийн их болон урсгал засвар, хөрөнгө оруулалтын 1537 ажил хийгдэж байгаа бөгөөд 6 дугаар сарын 1-ний байдлаар өвлийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 29.5 хувьтай байна. Үүнээс дулааны цахилгаан станцуудын өвөлжилтийн бэлтгэл 30.8 хувь, дулааны станц, дулааны шугам сүлжээнүүдийн өвлийн бэлтгэл ажил 26.4, цахилгаан түгээх болон дамжуулах сүлжээ компаниудын өвлийн бэлтгэл 27 хувьтай байгаа юм. 9 дүгээр сарын 1 гэхэд засвар, хөрөнгө оруулалтын ажлуудыг дуусган, бүх станцуудад 20 хоногийн нүүрсний нөөц үүсгэж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг 100 хувь хангахаар ажиллаж байна гэж Эрчим хүчний сайд Д.Зоригт мэдээллээ.

    Төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцөлийн тухай хэлэлцээрийг баталлаа

    “Төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжээд, гарын үсэг зурах бүрэн эрхийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд олголоо.

    Монгол Улсын уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг гуравдагч зах зээлд гаргахад экспортын үнийн өрсөлдөх чадварыг хангах, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах таатай нөхцөлийг бүрдүүлэх, улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилтыг биелүүлэхэд төмөр замын ачаа тээвэрлэлтийн гадаад таатай нөхцөлийг бүрдүүлэх шаардлага тулгарч байсан юм. Монгол Улсын экспортын ачааг төмөр замаар дамжуулан тээвэрлэх нөхцөлийг тохиролцох талаар Оросын талтай 2009 оноос хэлэлцээ хийж эхэлсэн бөгөөд хоёр талын тээврийн асуудал эрхэлсэн болон гадаад хэргийн асуудал эрхэлсэн яамд хамтран, тууштай ажилласны дүнд хэлэлцээрийн төслийг эцэслэн тохироод байна.

    Узбекистан улсад 6 дугаар сарын 23-24-нд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр уг хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөн ажиллаж байгаа юм. Энэнхүү хэлэлцээрийг байгуулснаар талуудын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх төмөр замын ачаа тээвэрт уян хатан бодлого хэрэгжүүлж, бусад чиглэлүүдтэй харьцуулсан төмөр замын ачаа тээврийн тарифын өрсөлдөх чадварыг урт хугацаанд хангаж ажиллана. Мөн төмөр замаар тээвэрлэж буй ачааг улсын хилээр нэвтрүүлэх үйл ажиллагааг хөнгөвчлөх болон далайд саадгүй гарах нөхцөлийг бүрдүүлэн ажиллах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

    Товч мэдээ

    · “Галын аюулгүй байдлын үндсэн дүрэм”-ийг хэрэгжүүлж, мөрдөн ажиллахыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадралд үүрэг болголоо.

    · 2016 оны эхний хагас жилд “11-11 төв”-д иргэдээс төрийн захиргааны төв байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байдлыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт танилцууллаа.

    · 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Австрийн Вена хотноо болсон Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комиссын 6 дугаар хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга Р.Жигжидэд даалгалаа.

    · Улаанбаатар хотноо 2016 оны 6 дугаар сарын 3-нд гарын үсэг зурсан “АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд газар ашиглуулах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа.

    · АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн энэ сарын 5-нд манай улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд уг айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.

    · Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2016 оны 5 дугаар сарын 18-20-нд БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
  • Хувьцааны мөнгө иргэдийн дансанд байршиж эхэллээ
    2016 оны 6 сарын 20
    Засгийн газрын зүгээс арилжааны банкуудаар дамжуулан иргэдээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг худалдан авах үйл ажиллагааг орон даяар эхлүүлээд байгаа билээ.
5300 5301 5302 5303 5304 5305 5306
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    4 цаг 55 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    5 цаг 2 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    14 цаг 49 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    15 цаг 1 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    15 цаг 11 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    15 цаг 33 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    15 цаг 33 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    15 цаг 33 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    15 цаг 33 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Уржигдар 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Уржигдар 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Уржигдар 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК