Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5303 5304 5305 5306 5307 5308 5309
  • Улаанбаатарт 20 хэмийн дулаан байна
    2016 оны 6 сарын 20
    аа
  • З.Энхболд:МАН-ынхан шударга өрсөлдөцгөөе! Увс, Хөвсгөл, Баянхонгорт байгаа царцаануудаа эргэн тат!!!
    2016 оны 6 сарын 19
    УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Асашёрюү Дагвадорж нар өнөөдөр /2016.06.19/ Завхан аймагт ажилласны дараа, Хөвсгөл аймагт хүрэлцэн ирж, тус аймгийн иргэд, сонгогчидтой уулзалт хийлээ.

    З.Энхболд: Хөвсгөлчүүд П.Цагааныг сонговол УИХ-д “маш сайн” төлөөлөлтэй болно

    Уулзалтын эхэнд УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд Хөвсгөл аймагт нэр дэвшигчиддээ баяр хүргэж, үг хэллээ. Тэрээр хэлэхдээ, Хөвсгөл аймагт УИХ-ын сонгуулийн 37 дугаар тойрогт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагааныг илгээж байна. Тэрээр олон Ерөнхийлөгчтэй хамт ажиллаж байсан, Боловсролын сайд, Сангийн сайд хийж байсан туршлагатай улс төрч юм. Олон Улсын Вальютын сан, Юнеско зэрэг томоохон байгууллагуудад Монгол Улсаа төлөөлөн сууж ажиллаж байв. Түүнийг дэмжвэл Хөвсгөлчүүд УИХ-д маш сайн төлөөлөлтэй болно гэдгийг батлан хэлье гэв.

    Ц.Оюунгэрэл нь соёлын үнэт түүхэн өвийг хамгаалах

    чиглэлээр маш идэвхтэй ажилласан

    Мөн УИХ-ын сонгуулийн 38 дугаар тойрогт УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нэр дэвшиж байна. Тэрээр Соёлын сайдын албан тушаалыг нэр төртэй хашиж байсан. Мөн Ц.Оюунгэрэл нь соёлын үнэт өвийг хамгаалах чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа улс төрч хэмээн УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд хэллээ.

    Б.Эрдэнбат: Хөвсгөл аймгийн зарим сумдаа эрчим хүчээр хангасан улс төрч

    УИХ-ын сонгуулийн 39 дүгээр тойрогт улс төрч Б.Эрдэнэбатыг илгээлээ. Тэрээр “Эрэлийн” Эрдэнэбат нэрээрээ Монголын ард түмэнд танигдсан. УИХ-ын гишүүн, Батлан Хамгаалахын сайд, Эрчим хүчний сайдын албан тушаалыг хашиж байсан, Хөвсгөл аймгийн цахилгаанд холбогдох боломжгүй байсан сумдыг эрчим хүчээр хангах ажлыг хийж чадсан хүн учраас Ардчилсан нам түүнийг Хөвсгөл аймагт нэр дэвшүүлж байна гэлээ.

    Үргэлжлүүлэн УИХ-ын дарга, өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлаа дүгнэв. Ардчилсан нам 2012-2016 онуудад, эдийн засгийн бүтцийн шинэчлэл хийх шаардлага тулгарсан тул ганц тулгууртай эдийн засгаа олон тулгууртай болгох эхлэлийг зоригтой тавьсан. Мөнгөний бодлогын шинэчлэл хийж, 8 болон 5 хувийн ипотекийн зээл, 10 хувийн малчны зээл, “Сайн хашаа” хөтөлбөрийн 5 хувийн зээл гэх мэт хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлж эхэллээ. Амаргүй дөрвөн жилд амжуулсан 10 ажлын хувьд, 1680 үйлдвэрийн төслийг дэмжиж үйлдвэржилтийг эрчимжүүллээ. Эдгээр үйлдвэрүүдэд Монгол Улсын Засгийн газар Чингис бондоос 419.7 тэрбум төгрөгийн зээл олгосон юм гэв. Мөн 82 мянган өрх орон сууцанд орж, 3405 км авто зам тавигдсан. 573 мянган хүн ажилласан жилээ нэмэгдүүлснээс гадна, сайн оюутан хөтөлбөр, эрчим хүчийг нэмэгдүүлсэн, орон нутаг эрх мэдлийг олгосон зэрэг ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

    Мөн хөдөө орон нутагт “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Хөвсгөл аймгийн хувьд энэ хөтөлбөрийг маш хангалтгүй хэрэгжүүлсэн буюу зөвхөн 232 орон сууц ашиглалтад оржээ. Гэтэл Дорноговь, Баянхонгор, Дорнод, Дархан-Уул, Орхон, Ховд, Сүхбаатар, Хэнтий аймгууд энэхүү хөтөлбөрийг давуулан биелүүлсэн байна. Эдгээр аймгуудын удирдлагуудын хир хөөцөлдсөнөөс шалтгаалан дээрх орон сууц ашиглалтад орж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн юм. Харин Хөвсгөл аймаг “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай гэж хэлэв.

    З.Энхболд: Бид ипотекийг Монгол Улсыг хөгжүүлэх нэг хөшүүргэ гэж харж байгаа

    Өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам ипотекийн зээлийг хэрэгжүүлснээр нийт 82 мянган өрх орон сууцанд орсон байна. Харин өнгөрсөн хугацаанд буюу МАН засаг барьж байх хугацаандаа 1921-1996 оны хооронд нийт 100 мянган өрх орон сууцанд орж байсан бол өнөөдөр нэг жилд 25 мянган өрх шинээр орон сууцанд орж байна. Ипотекийн зээлийг МАН “Нүгэл” гэж хэлсэн. Гэтэл Ардчилсан нам иргэдээ шинэ орон сууцтай болгохыг “Буян” гэж хардаг. Иймээс бид ирэх дөрвөн жилд дахин “100 мянган өрхийг шинэ орон сууцтай болгоно” гэлээ. Мөн МАН-ын үед болон Ардчилсан намын үед баригдсан орон сууцыг харьцуулан харуулав. Мөн 1921-2012 оны хооронд 91 жилд 2,964 км зам барьж байсан бол Ардчилсан нам Засгийн эрх авснаас хойш 2013-2015 он хүртэлх 3 жилд 2,720 км зам барьсан 2016 онд 1,284.05 км зам барих ажил хийгдэж байна. Энэ статистикаас харахад, МАН нэг 32,6 км зам барьж байсан бол Ардчилсан нам жилдээ 1000 км зам барьж байна. Энэ бол хөгжлийн хурдац. Цаашид Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Дорнод аймгуудыг нийслэлтэй холбосон 1538,01 км хатуу хучилттай авто замыг барьж дуусгана хэмээн УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд онцлон тэмдэглэв.

    Ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө танилцуулав

    Уул уурхай гэдэг уулын бугыг хараад, унасан морь гэдэг мал аж ахуйгаа бид мартсан байсан. Иймээс л бид хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх цогц бодлого бизнесийн моргэйжийн эрх зүйн орчинг бүрдүүлнэ. Мөн үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, экспортыг тал бүрээр өсгөхийн зэрэгцээ боловсролын зээлийн тогтолцоог бий болгож өргөн хүрээнд хэрэгжүүлнэ. Ажилтай орлоготой монгол хүн, эрдэм боловсролтой монгол хүн, эрх чөлөөтэй, эрүүл чийрэг, аюулгүй орчинтой монгол хүн гэх мэт 2012 оны Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөр цаашид ч үргэлжилнэ. Мөн 2016-2020 онд экспортын баримжаатай аж үйлдвэрийн хөгжил, ХАА-н салбарыг эрчимтэй хөгжлийг дэмжиж, Монгол хүний бүтээмжийг өсгөхийн зэрэгцээ орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэлээ. Ямар арга замаар хэрэгжүүлэх вэ гэвэл, Ардчилсан нам сайн малчин, сайн хашаа, сайн оюутан хөтөлбөрийг үргэлжлүүлж, сайн бизнес, сайн экспорт хөтөлбөрийг эхлүүлэн ажиллана. Мөн гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх хөтөлбөрийг үргэлжлүүлэн нь Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт туссан. Хүнс, хөдөө, аж ахуйн бодлогын хувьд хүнсний ногоогоо дотоодоос 100 хувь хангана, үүнийг даган ажлын байр шинээр нэмэгдэнэ гэв. Малын буянг малчинд нь үлдээхийн тулд “Сайн малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Мах махан бүтээгдэхүүний экспортыг жилд 1 тэрбум ам долларт хүргэх зорилттой байгаан зэрэгцээ 21 аймагт махны үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн. Сайн малчин хөтөлбөр эхлэхийн өмнө Р.Бурмаа сайдыг БНХАУ руу явуулсан. Ийнхүү БНХАУ-тай мах экспортлох 1 тэрбум ам.долларын гэрээ хийсэн. Үүний дараа БНХАУ-ын малын эмч манай улсад ирсэн. Гэтэл манай аймгуудаар явж үзээд 6 аймгаас л мах экспортлон авах боломжтой гэсэн. Харин үлдсэн 15 аймагт малын өвчин гарч байсан учир малын мах авахгүй гэсэн. Ингээд энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудлыг Ардчилсан намын бүлэг ярьж хэлэлцээд, “Сайн малчин” хөтөлбөрийг эхлүүлсэн. Ингэснээр эрүүл малтай малчин 10 хувийн малчны зээл авч, малыг эрүүлжүүлэх хөшүүргийг бий болгосон гэв. Мөн тэрээр Хөвсгөл аймгийн иргэдэд ахиулан хийх ажлуудаа танилцуулав.

    Асашёрюү Дагвадорж: Хийж бүтээсэн ажлыг хэсэг бүлэг хүмүүс үгүйсгэж, сонгуулийн шоу хийж болохгүй

    Үргэлжлүүлээд, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа болон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Асашёрюү Дагвадорж нар Хөвсгөлчүүддээ хандан үг хэллээ. Асашёрюү Дагвардорж, хөдөө аж ахуйн салбарт хийж буй өөрийн бүтээн байгуулалтууд тэр дундаа гүүний эсэхийг хэрхэн гоо сайхны бүтээгдэхүүний түүхий эд болгон ашиглаж байгаа талаараа танилцуулав. Тэрээр япон стандартын гүүний эхэсийг цэвэрлэх, хадгалах үйлдвэрээ нээж байгаа бөгөөд цаашдаа өмнө нь ашигладаггүй байсан гүүний эхэсийг баялаг болгож болох, үүнийг дагаад малчдын амжиргааг өөд нь татах их боломжуудынхаа талаар мэдээлэл өгөв. Мөн сүүлийн үед УИХ-ын даргын Япон Улсад ажлын айлчлал хийж, хоёр улсын хооронд Хөдөлмөрийн яам, Уул уурхайн яамдууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурагдсан. Ингэснээр Япон Улсад Монгол Улсаас дадлагажигч илгээх асуудал шийдэгдсэн. Энэ арга хэмжээ Япон Улсын Ерөнхий сайдын өргөөнд болсон. Гэтэл монголчуудынхаа сайн сайхны төлөө хийсэн энэ ажлыг хэсэг бүлэг хүмүүс үгүйсгээд, сонгуулийн шоу болгоод байна. Ингэж болохгүй ээ Монголчууд аа гэв. Түүнчлэн УИХ-ын даргын Япон Улсад хийсэн ажлын айлчлалын талаар мэдээллүүдийг баримт, гэрэл зургийн хамт үзүүлж ярилцлаа. Түүний дараа Ардчилсан намаас Хөвсгөл аймагт нэр дэвшигч Б.Эрдэнэбат, Ц.Оюунгэрэл, П.Цагаан нар үг хэлэв. Б.Эрдэнэбат хэлэхдээ, УИХ-ын даргад Хөвсгөлийн ард түмэн талархалаа илэрхийлж байсныг дамжуулая. Тэрээр 1072 хувьцааг жинхэнэ ард түмний өмч мөн гэдгийг шийдвэрлэж чадсан. Түүний гаргасан шийдвэрээр монголчууд бид Эрдэс таван толгойн 1072 хувьцааныхаа жинхэнэ эзэн болох эхлэлийг тавьж чадсан. Бид ирэх жилүүдэд бүтээн байгуулалтаа үргэлжлүүлж, монгол хүний бүтээмжийг өсгөж, орлогыг нэмэгдүүлсэн ажлуудыг хийнэ гэдгээ хэлж байв. Мөн Хөвсгөл аймагт нэр дэвшигч Ц.Оюунгэрэл хэлэхдээ, хамгийн ядуу тарчиг он жилүүдэд Ардчилсан нам засагласан мөртлөө урд өмнөх цаг хугацаанд хийж байгаагүй их ажлыг Ардчилсан нам хийж, бүтээж чадсаан. Хөвсгөл аймагт л гэхэд хатуу хучилттай замтай болгож чадсаан. Хөвсгөлчүүд манай намын хийсэн энэ ажилд талархаж байсан. Ардчилсан намын бүтээн байгуулалтын хүчээр бид Хөвсгөл жинхэнэ Швейцарь шиг хөгжилтэй, Швейцарь шиг орлоготой болоход ойрхон байна гэв. Мөн Хөвсгөл аймагт нэр дэвшигч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан уулзалтын төгсгөлд хэлэхдээ, миний бие тоонд, судалгаан дээр тулгуурлан ажлаа хийдэг. Би 180 үзүүлэлтээр Монгол Улсын аймгуудыг жагсаахад Хөвсгөл аймаг хөгжлийн хувьд нилээн хоцронгуй байна. Иймээс Хөвсгөл аймгийг хөгжүүлэхийн тулд тойргийн тоог нэгээр нэмэгдүүлсэн. Миний бие олон хүний итгэлийг өвөртлөн Хөвсгөл аймагт нэр дэвшиж байна. Өчигдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд манай намын нэр дэвшигчийн сурталчилгааг урж, сүйтгэсэн балмад үйлдэл гарсан. Гэвч тэдгээр хүмүүс миний Хөвсгөлөө хөгжүүлье гэсэн итгэлийг урж чадахгүй хэмээн П.Цагаан хэллээ.

    З.Энхболд:МАН-ынхан шударга өрсөлдөцгөөе!!! Увс, Хөвсгөл, Баянхонгорт байгаа царцаануудаа эргэн тат!!!

    УИХ-ын даргад хандан мэдээлэл өгөв. Энэхүү мэдээлэлд дурдагдсанаар 2016 оны УИХ-ын сонгуулиар Хөвсгөл аймагт сонгуулийн тухай хуулийн 65.7 дугаар заалтын дагуу бусад аймаг хотоос 3145 сонгогч шилжин ирсэн бүртгэлээ хийлгэсэн бөгөөд 283 сонгогч шилжин ирсэн тэмдэглэл нь өнөөдрийн байдлаар сонгуулийн хэсгийн хорооноос ирээгүй байна. Үүнээс сонгуулийн 37 дугаар тойрогт 720 орчим, 38 дугаар тойрогт 43 орчим, 39 дүгээр тойрогт 2400 орчим сонгогч шилжин ирсэн байна хэмээн Хөвсгөл аймгийн Улсын Бүртгэл, Статистикийн газрын мэдээллийг танилцуулав. УИХ-ын дарга хэлэхдээ, энэ мэт сонгогчдыг олноор нь шилжүүлэн авчрах үйлдэл Баянхонгор, Увс аймагт гарсан байсан. Мөн Хөвсгөл аймагт гарч байгаан байна. Сонгуулийн санал өгөх нэг өдөр “Хүн-Царцаан” –ы нүүдэл ирж, саналаа өгч, Хөвсгөлчүүд та бүхний 4 жилийн саналыг хулгайлж болохгүй ээ. Хөвсгөлийн төлөө хөвсгөлчүүд л саналаа өгөхөөс биш Хөвсгөл аймагт нэр дэвшиж буй МАН-ын нэр дэвшигч Л.Энх-Амгалангийн хувийн компанийн ажилтнууд олноор ирж, хөвсгөлчүүдийн өмнөөс шийдвэр гаргаж болохгүй. Тэд энд нэг л өдөр санал өгнө, харин та бүхэн нутагтаа үлдэнэ . Би хууль баталдаг УИХ-ын даргын хувьд биш, харин Ардчилсан намын даргын хувьд “МАН-ынхан шударга өрсөлдөцгөөе!!! Увс, Хөвсгөл, Баянхонгорт байгаа царцаануудаа эргэн тат ” гэж хэлье гэлээ.

    Үүний дараа Хөвсгөл аймгийн уугуул, Хөдөлмөрийн баатар Д.Банзрагч УИХ-ын дарга, Ардчилсан намын даргад хандан амжилт хүсч, ялалт байгуулахыг хүслээ. Мөн үргэлжүүлэн Ардын уран зохиолч Т.Галсан Ардчилсан намынханд хандан мэндчилгээ дэвшүүлж, өөрийн үзэж туулсан 3 нийгмийн үеийг харьцуулахад Ардчилсан намын Засаглалын үед хичнээн их ажлыг хийж, эх орныхоо өнгө төрхийг өөрчилж байгаа талаар саналаа хэлж, Ардчилсан намыханд амжилт хүссэн юм.
  • Б.Ургамалцэцэг: Шударга ёс тогтооход шинэчлэлийн амин сүнс чиглэсэн
    2016 оны 6 сарын 19
    УИХ-ын сонгуулийн 74-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Ургамалцэцэгийн нэрийн өмнө “Боловсролын салбарын хүн” гэдэг тодотгол байнга дагалддаг.



    Тийм ч учраас явсан газар бүрт нь боловсролын тухай яриа өрнөж байна. Б.Ургамалцэцэгийн санаачилсан “Зөв Монгол хүүхэд”, “Авъяас”, “Ном”, “Сайн оюутан” хөтөлбөрүүд цагаа олсон, байгаа оносон, үр өгөөжтэй ажил болсон гэж иргэд сайшааж байлаа.



    “Зөвхөн боловсролын ч биш бусад олон салбарт Ардчилсан намаас хийсэн шинэчлэлийн амин сүнс нь шударга ёс тогтооход чиглэсэн юм шүү. Аливаа алагчлалгүй адил тэгш үйлчилгээг бүх хүнд тэгш хүргэе гэдэг зарчмаар “Монгол хүн-2020” хөтөлбөрийг миний бие гардан бичилцэж байлаа. Харин одоо Ардчилсан намын энэ хөтөлбөр Монгол Улсын 2020 он хүртэлх хөгжлийн концепцийг тодорхойлж байна” гэж нэр дэвшигч Б.Ургамалцэцэг онцоллоо.



    Тухайлбал, боловсролын салбарт өнгөрсөн дөрвөн жилд хийсэн томоохон шинэчлэлүүдийн нэг болох Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх цөм хөтөлбөрийн үр дүнд хүүхдүүд анги танхимдаа өмссөн хувцас, эдэлсэн хэрэгсэл, өссөн төрсөн орчноороо биш сурсан мэдлэгээрээ, эзэмшсэн авъяас чадвараараа өрсөлддөг боллоо. Одоо боловсролын салбарт ардын хүүхдийг алагчилдаггүй, даргын хүүхдэд илүү боломж олгодоггүй шударга зарчим үйлчилдэг боллоо гэж уулзалтын үеэр иргэд ам сайтай байлаа.
  • Э.Бат-Үүл нэр дэвшиж буй тойргийнхоо иргэдтэй уулзав
    2016 оны 6 сарын 19
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл өнөөдөр Хан-Уул дүүргийн 12, 16-р хорооны иргэдтэй уулзлаа. Тэрбээр Нийслэлийн ИТХ-ын сонгуульд Хан-Уул дүүргийн 36-р тойрогт нэр дэвшиж байгаа билээ.
    Уулзалтын үеэр иргэдэд өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлаа тайлагнаж, энэ удаагийн Нийслэлийн ИТХ-ын сонгуульд дэвшүүлэн оролцож буй “5+ хөтөлбөр”-өө танилцуулав. Энэхүү уулзалтад УИХ-ын сонгуулийн 58-р тойрогт АН-аас нэр дэвшигч Г.Батхүү оролцлоо.
  • Хувьцааны мөнгийг маргаашнаас олгож эхэлнэ
    2016 оны 6 сарын 19
    Засгийн газар “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг худалдан авах үйл ажиллагааг орон даяар эхлүүлээд байгаа.
  • МАН-ынхан сонгуульд ялвал ард түмнээр өрөө төлүүлэх үү
    2016 оны 6 сарын 19
    МАН-ынхан анх мөнгөний амлалтыг хавтгайруулж эхэлсэн түүхтэй. С.Баярын тэргүүлсэн Засгийн газар иргэн бүрт 1.5 сая төгрөг амлаж, сонгуульд ялалт байгуулж байв. Ингээд амлалтаа биелүүлэхийн тулд иргэн бүрт халамжийн мөнгө олгож, 1.5 сая төгрөгийг тарааж эхэлсэн. Энэ нь иргэдийг бэлэн мөнгө, бэлэнчлэх сэтгэлгээнд дурлуулсан гэж хэлж болно. Ингэхдээ тэд Чалкогоос Таван толгойгоо барьцаанд тавиад 350 тэрбум төгрөг зээлсэн байдаг. Тэдний хавтгайруулсан халамжийн бодлогын хөлд аж ахуйн нэгжүүд чирэгдэж ихэнх нь хүнд байдалд орсон юм.

  • МАН-ынхан залуусыг мэдлэг, туршлагатай болохыг эсэргүүцэж байна
    2016 оны 6 сарын 19
    УИХ-ын дарга З.Энхболд, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Уул уурхайн сайд, УИХ-ын гишүүн Д.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 1-3-ны өдрүүдэд Япон улсад ажлын айлчлал хийсэн. Айлчллалаар Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ошима, Зөвлөхүүдийн Танхимын дарга M.Ямазаки, Ерөнхий сайд Шинзо Абе нартай уулзаж, Хөдөлмөрийн яам, Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам хоорондын “Хөдөлмөрийн салбар дахь хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулсан юм.
  • ”Сайн бодлого уу”, муу бодлого уу
    2016 оны 6 сарын 19
    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар ”Сайн” бодлого хэрэгжүүлсэн хэмээн өөрийгөө рекламдаж, УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал тэргүүтэй Ардчилсан намынхан үнэтэй нисдэг тэрэг хөлслөн хөдөө орон нутагт “Сайн бодлого хэрэгжүүлсэн, одоо ахиулан хийнэ” хэмээн сурталчилгаа хийж явна.
  • Үндсэн хууль зөрчсөн заалтуудыг хүчингүй болгов
    2016 оны 6 сарын 19
    Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл, заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэв.


  • Ахмадуудын 90 хувийг тэтгэврийн зээл авахад хүргэж, ухраав
    2016 оны 6 сарын 19
    Ингээд ч зогсохгүй нийт тэтгэвэр авагчдын 90 хувийг тэтгэврийн зээлэнд унагаж, ухраасан даа. Өнөөдрийн байдлаар манай улсад 254.9 мянган хүн өндөр настны тэтгэвэр авч байна. Үүнээс нийт тэтгэвэр авагчдын 60 хувь нь тэтгэврийн доод хэмжээ буюу 280 орчим мянган төгрөг авч байгаагаас 86 орчим хувь нь тэтгэврээ урьдчилж авсан буюу зээлтэй болсон дүн мэдээ гарчээ.
  • З.Энхболдод Увсад очих нүүр байсан л юм байх даа
    2016 оны 6 сарын 19
    УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд Увс аймагт ажиллах үеэр Увсын залуус дургүйцлээ илэрхийлсэн нь сошиал ертөнцөөр нэлээд тархжээ. Зарим нэг хэвлэл мэдээллийн сайтаар ”МАН-ын залуус үймээн дэгдээлээ” гэх утгатай мэдээлэл ч цацагдсан байна. Уул шугамандаа З.Энхболдолд Увс аймагт очих нүүр байв уу гэдэг асуултын хариуг олох хэрэг гарна. Тэрбээр УИХ-ын даргын индэр дээрээс Увсчуудын шүтээн болсон, Монгол Улсын маршал Юмжаагийн Цэдэнбалыг цагаатгах асуудлыг МАН-ын бүлгийн гишүүд тавихад ”Хамааралгүй юм ярьж байна” хэмээн микрофоныг нь хаасан. Улмаар Увсчуудын хайрлан хүндэтгэдэг Ц.Нямдорж гишүүний хэлсэн үгийг нь Сонгуулийн тухай хууль хэлэлцэж байх үеэр орчуулсан нь бүр ч гал дээр шар тос нэмсэн хэрэг болсон юм.
  • БНХАУ-ын зах зээлийг МАН зохицуулна гэв үү
    2016 оны 6 сарын 19
    УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигчид орон нутагт сурталчилгаагаа хийж байхдаа малчдыг өлсөж, ядуурлын туйлд орсон мэтээр доромжлов.

  • НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдана
    2016 оны 6 сарын 19
    НӨАТ-ын урамшууллын хонжворт сугалааны ээлжит тохирлыг өнөөдөр МҮОНТ-ээр 19:30 цагт шууд дамжуулна. Энэхүү тохиролд тавдугаар сарын 01-31-ны хоорондох бүх сугалаа хамаарах юм.
  • Барууны Инженер
    2016 оны 6 сарын 19
    УИХ-ын сонгуулийн 65 дугаар тойрогт, Чингэлтэй дүүргээс нэр дэвшигч Бүдээгийн МӨНХТУЯА
  • ЭЕШ өнөөдөр дуусна
    2016 оны 6 сарын 19
    Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр физик, нийгмийн тухай мэдлэг, орос хэлний шалгалтаар дуусаж байгаа юм.
  • Ж.Мөнхбат Архангай аймгийн сумдуудад ажиллаж байна
    2016 оны 6 сарын 19
    УИХ-ын сонгуулийн 3-р тойрогт МАН-аас нэр дэвшигч, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат Архангай аймгийн Эрдэнэмандал, Батцэнгэл, Цэцэрлэг сумын иргэд сонгогчидтойгоо уулзлаа.
  • Хүнсний IV дэлгүүрийн уулзварт замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаж байна
    2016 оны 6 сарын 19
    Энэ сарын 18 буюу өчигдрийн 22:00 цагаас өнөөдрийн 22:00 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн VI хороо, Хүнсний IV дэлгүүрийн уулзварт зүүнээс баруун тийш чиглэлийн нэгдүгээр эгнээнд дулааны худгийн ажил хийгдэнэ.
  • Гэр хорооллынхонд газраа үнэд оруулах боломж бүрдэнэ
    2016 оны 6 сарын 19
    УИХ-ын 71-р тойрог Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшигч Өлзийхутагийн Пүрэвбаатар 31-р хорооны иргэд, сонгогчидтой уулзлаа. Уулзалтад Нийслэл хотын Засаг дарга Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл уригдан ирж, оролцсон юм.
  • Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
    2016 оны 6 сарын 19
    Цаг агаарын урьдчилсан мэдээллээр ойрын өдрүүдэд усархаг бороо орох төлөвтэй байгаа учраас иргэд та бүхнийг үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

  • “Боловсролын үнэлгээний төв”-өөс мэдэгдэл гаргажээ
    2016 оны 6 сарын 19
    Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар “Боловсролын үнэлгээний төв”-өөс цахим ертөнцөөр гарч буй шалгалтын материал задарсан гэх мэдээлэлтэй холбогдуулан мэдэгдэл гаргажээ.
5303 5304 5305 5306 5307 5308 5309
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    3 цаг 36 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    3 цаг 43 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    13 цаг 29 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    13 цаг 42 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    13 цаг 51 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    14 цаг 14 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    14 цаг 14 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    14 цаг 14 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    14 цаг 14 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Өчигдөр 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Өчигдөр 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Өчигдөр 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Өчигдөр 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Өчигдөр 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК