Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5413 5414 5415 5416 5417 5418 5419
  • ЧУУЛГАН: 15 шүүхийг шинээр нэмж байгуулна
    2016 оны 4 сарын 27
    Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

  • Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгов
    2016 оны 4 сарын 27
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай” А/315 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн нутаг дэвсгэрт таван аж ахуйн нэгж байгууллагад түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгов.
  • Оршуулга хийхийг зөвшөөрсөн долоон газрын жагсаалт, байршил хэмжээг баталлаа
    2016 оны 4 сарын 27
    НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт оршуулга хийхийг зөвшөөрсөн долоон оршуулгын газрын жагсаалт, байршил хэмжээг баталлаа.
  • Айлын нохой хүүхэд хазаж гэмтээжээ
    2016 оны 4 сарын 27
    Өчигдөр орой 18.00 цагийн орчим 14 настай Ж гэх охин нохойд хазуулсан байна. Энэ тухай дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
  • Яагаад томсгосон 26 бус, жижиг 76-г сонгох ёстой вэ?
    2016 оны 4 сарын 27
    Энэ удаагийн сонгууль 2012 оныхоос өөр тогтолцоогоор явах нь тодорхой болж ирлээ. 2012 оны сонгуулийн тогтолцоо нь Үндсэн хуультай зөрчилдсөн гэдгийг Цэц хүлээн зөвшөөрснөөр ийнхүү Сонгуулийн хуулиа өөрчлөхөөс аргагүй болоод байна. Ингээд холимог тогтолцоог бус, 100 хувь мажоритар тогтолцоог сонгох нь тодорхой болов. Гагцхүү мажоритар тогтолцоо нь ямар хэлбэртэй байх вэ гэдгийг шийдэх л үлдлээ. Өөрөөр хэлбэл, тойрог, мандатыг хэрхэн хуваарилах вэ гэх ганцхан асуултад УИХ хариулт өгнө гэсэн үг. Жижиг 76 тойрог, олон мандаттай томсгосон 26 тойрог гэх хоёр хувилбар бий. Гарч буй мэдээллээс үзвэл, улс төрийн хоёр гол нам болох АН, МАН-ын зүгээс жижиг 76 тойрогтой, нэг тойрог-нэг мандат бүхий мажоритар тогтолцоог илүүд үзэж буй гэх. Энэ чиглэлд тохиролцоо, ойлголцолууд ч хийгдсэн тухай дуулдаж байна. Жагсаалтын 28-ыг жижиг 76 тойрогт нэмж хуваарилах бөгөөд ингэхдээ нийслэлд 14, орон нутагт мөн 14-ыг хуваахаар санал гаргажээ. МАН-ынхан тойргийн тоог өөрчлөхгүйгээр нийслэлд найм, орон нутагт 20 мандатыг хуваарилах ёстой гэх байр суурь илэрхийлсэн. АН болохоор хотод 18, хөдөөд 10 мандат хуваарилах санал гаргасан. Энэ нь мэдээж улс төрийн шийдэл болохоос бодлогын шийдэл хараахан биш болов уу. Уг байр суурь нь МАН нийслэлд гэхээсээ илүү хөдөө, орон нутагт өөрсдийн дэмжигчид илүү байгаа гэж үзсэнтэй холбоотой. АН ч ялгаагүй хөдөөд бус, хотод дэмжигчтэй гэж тооцож буй.
    Тиймд урьдчилсан байдлаар тохироод буй жижиг 76 тойрог бүхий мажоритар тогтолцооны давуу болоод сул тал нь юу вэ. Эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн гол төлөв хоёр гол намын хооронд өрнөдөг. Ийм байдал нь АН болон МАН-д ашигтай учраас үүнийг тэд сул тал гэж харахгүй байгаа нь лавтай. Харин ч аль нэг нь эрх мэдлийг гартаа илүү төвлөрүүлэх боломж олдоно. Нөгөө нь хүчтэй сөрөг хүчин байх бололцоо бүрдэнэ. Гэтэл ойрын жилүүдэд болсон сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ болон Засгийн газрууд ямар хүнд хэцүү сорилттой тулгарсныг зарим талаар сонгуулийн тогтолцоотой ч холбож болно. Илт давамгай хувиар ялалт байгуулаагүй тохиолдолд арай олон санал авсан нам нь төрийн эрхийг барихаасаа илүүтэй, бусдын ая эвийг олох, тал засах, эрх мэдэл хуваалцах гэж үйл тамаа цайсан нь нэгэнт нууц биш.

    Тухайлбал, АН өнгөрсөн дөрвөн жилд ийм зовлонг хангалттай амслаа. МАН ч тийм бэрхшээлийн дундуур туучиж өнгөрсөн удаатай. Мажоритар тогтолцооны хамгийн гол согог нь сонгогчдын саналын багагүй хувь гээгддэг учраас санал хуваагдсаны улмаас нэр дэвшигч дэмжлэг багатай байсан ч сонгогдох магадлалтай. Мөн нийт сонгогчдын 50 орчим хувийн саналыг авахад л УИХ-д үнэмлэхүй олонхи болох бололцоог энэ тогтолцоо олгодог. Үүний хамгийн тод жишээ нь 2000 оны сонгуулийн дүнд МАХН нийт сонгогчийн 50.03 хувийн санал авсан атлаа 76 суудлын 72-ыг нь авчээ. Мандатын тоо тэнцүү биш учраас нийлбэрээрээ бусад нам ард түмнээс хэдэн санал авсныг тооцоолох бололцоогүй байсан гэдэг. Тухайн үеийн ардчилсан хүчин нийт сонгогчийн 40 орчим хувийн саналыг авсан атлаа ердөө тавхан суудал авч байсан гэсэн үг. Үүгээрээ дан мажоритар бол дэмий юм байна гэж үзсэн. 2012 онд холимог тогтолцоог сонгосны нэг шалтгаан нь энэ байсан. Гэвч холимог тогтолцоогоор сонгууль явуулж намдаа санал авахаар сонгогчдын санал зөв тусгагдаж байгаа хэрнээ олонхи бүрдэхгүй нөхцөл үүсдэг. Нэг нь 40, нөгөө нь 30, үлдсэн нь 20, 10 хувь гэх байдлаар сонгогчдын санал нам хүчнүүдэд хуваагдсанаар тэдний хэн нь ч олонхи болохгүй. Тэгэхээр үргэлж эвслийн Засгийн газар бүрдэж таарна. Эрээвэр хураавраас бүтсэн Засгийн газар тогтвортой байна гэж байхгүй. Ийм л учраас явж явж мажоритар нь дээр юм байна гэдэг шийдэл дээр бууж байх шиг.
    Гагцхүү ямар мажоритар байх нь зөв бэ. Томсгосон тойргоос илүү жижиг 76 нь Монгол Улсад тохирно гэх хандлага бий. Томсгох нь нэг сонгогч олон хүн сонгох болдгоос үүдэж будилах, ончтой байх чанар алдагддаг сул талтай. Олон мандаттай томсгосон тойргоор сонгууль явуулах нь өөр олон сул талтай байдаг ажээ. 2008 оны УИХ-ын сонгууль томсгосон тойргоор явагдсан. УИХ-ын гишүүнээр сонгогдохоор 26 тойрогт 356 хүний нэр саналын хуудсанд бичигдсэний 311 нь улс төрийн нам, эвслээс, 45 нь бие даан нэр дэвшигч байснаас 66 нь эмэгтэй нэр дэвшигчид байв. Ингээд МАХН (Одоогийн МАН)-аас 39, Ардчилсан намаас 25, ИЗН-аас 1, бие даан нэр дэвшсэн 1 хүн тус тус сонгогдсон байна. Нэг сонгогч олон нэр дэвшигчид саналаа өгөх эрхтэй болсноор нийт саналын тоо хэд байх ёстойг тогтоох аргагүй болж, эндээс “0” нэмэх гэдэг булхай өргөн ашиглагдсан гэж шүүмжлэл дагуулсан сонгууль л даа. Энэ нь 100 санал авсан байхад ард нь тэг нэмээд мянга болгож болох ба үүнийг магадлах ямар ч боломжгүй байсан гэдэг. Эцэстээ сонгуулийн үр дүнд үл итгэсэн иргэдийн жагсаал болж, Монгол Улс анх удаа сонгуулиас үүдсэн үймээнд автаж, онц байдал зарлан таван хүний амь эрсэдсэн билээ. Үүнээс гадна энэ системээр болж буй сонгуульд нэг намаас нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөн намын хүнээ унагах сонирхол буй болдог гажиг бас ажиглагдсан билээ. Тиймээс нэг мандаттай 76 тойргоор сонгууль явуулах зарчмыг илүү дээр гэж учир мэдэх хүмүүс хэлж байна.
    МАН-ын хувьд Сонгуулийн тухай хуулийн анхны хэлэлцүүлэг эхлэх үеэс л 100 хувь мажоритар буюу нэг тойрог, нэг мандат гэсэн системийг дэмжиж байсан. Магадгүй тэд 2000 оны ялалтаа зүүдэлж байж болох юм. Жижиг мажоритар тогтолцоогоор явагдсан тэр сонгуульд 602 хүн нэр дэвшсэнээс 575 нь улс төрийн 13 нам, гурван эвслээс, 27 нь бие даан нэр дэвшигчид оролцов. Ингээд МАН 72 суудал авч байлаа. Харин өнөөдөр ийм зүүдээр АН ч ялгаагүй өөрийгөө шагнаж буй. Тэдний байр суурь уг нь 48:28 байсан. Эрх баригч намын хувьд намынхаа нэрээр нэлээд санал татаж чадна гэж найдаж байсан хэрэг л дээ. Одоо энэ байр сууриа өөрчлөхөөс аргагүй болсон. Үүнд хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл бол тухайн намын рейтинг. Ирэх сонгуульд ялагдаж ч магадгүй нөхцөл байдал үүссэнийг эрх баригч нам соргог анзаарч, үүнээс үүдэлтэйгээр сонгуулийн тогтолцоог өөрчлөх санаархлаа Үндсэн хуулийн цэцээр дамжуулж хэрэгжүүлж байна гэж хардах улс төрийн нам, улстөрчид бий юм. Үнэхээр ч улс төрийн намууд, тэр дундаа АН, МАН-ын рейтинг бага байгаа үед жижиг 76 гэх хувилбар нь илүү ашигтай. Тухайн тойрогтоо нэр хүндтэй хүнээ олж нэр дэвшүүлэхэд л намын рейтингээс хамаарахгүйгээр сонгогдоод гараад ирэх боломжтой. Жижиг гэгдэх тухайн тойрогтоо л нэр хүндтэй, олон хүний санал авч чадах хүн байвал бөх, уяач, дуучин байх нь хамаагүй. Намын өмнөөс илгээх бодлого баримтална гэж ойлгож болно. Ийм нөхцөлд аймаг, сумандаа дархлагдсан хурган улстөрчид илүү жин дарах боломжтой гэдэг нь мэдээж.
    Ингэж сонгогдох хувь улстөрчдийн олон­логоор нам төрийн эрхийг барих хэмжээнд ялалт байгуулж болно гэсэн логик бас байгааг үгүйсгэхгүй. Энэ мэт олон шалтгаанаар Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахдаа том биш, жижиг тойрог бүхий мажоритар болгон өөрчлөх магадлалтай байна.
    Эцэст нь яагаад жижиг 76 буюу нэг тойрог-нэг мандат бүхий мажоритар тогтолцоо нь илүү дээр вэ гэдэгт товч хариулт өгье. Олон мандаттай 26 том тойргоор сонгууль явуулсан тохиолдолд сонгогчдын тэгш эрх ноцтой зөрчигддөг. Уг нь хаана амьдарч байгаагаасаа үл шалтгаалж, өгч байгаа саналынх нь жин адилхан байх ёстой. Энэ сонгуулийн үнэт чанар. Гэтэл олон мандаттай томсгосон тойргоор бол Өмнөговийн сонгогчид ганцхан хүнийг сонгож саналаа өгч байхад нийслэлийн нэг дүүргийн сонгогч гурван хүний нэрийг дугуйлдаг байх жишээтэй. Эсвэл хоёр аймагт нийлээд ганцхан мандат оногдож байхад нэг дүүрэгт гурван мандат оноодог. Энэ мэт ялгаатай санал өгөх нь байж болшгүй жишиг. Тэгвэл жижиг 76 тойрогт ийм чанар бараг л байхгүй. Хүн ам болоод засаг захиргааны нэгжид үндэслэсэн 76 тойрог болгон хуваадаг учраас. Томсгосон тойрогт нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөж, нэгийгээ татаж унагадаг бол жижиг 76-д тийм үзэгдэл гарахгүй. Харин ч эсрэгээрээ нэг намаас нэр дэвшигчид баг болж, мөрийн хөтөлбөрөө хамтдаа хэрэгжүүлэхийн төлөө өрсөлддөг.
    Олон мандаттай том тойргийн хамгийн том сул тал нь сонгогч будилах тохиолдол ихээс гадна хүссэн хүнээ дугуйлахын зэрэгцээ хүсээгүй, сайн мэдэхгүй хүнийхээ төлөө хүртэл санал өгөхөд хүрдэг дутагдалтай. Харин сонгогчийн боловсрол, эрх талаасаа жижиг 76 гэх хувилбар нь хамаагүй илүү боломжуудыг олгодог. Ядаж л сонгогч хэнийг сонгохоо мэддэг. Энэ тухайд “Танихгүй бурханаас таньдаг чөтгөр” дээр гэж эртнээсээ хэлж ирсэн үгтэй ард түмэн бол монголчууд. Мөн сонгогч, сонгогдсон гишүүн хоёрын дунд эргэх холбоо бий болдог нь маш том давуу тал. “Эргээд ирэх нүүртэй” байхын тулд сонгогдсон гишүүн өөрийн тойргоо тойглодог. Үүнийг төсвийн мөнгийг тойрогтоо татлаа, жалга довны бодлого хэрэгжүүллээ гэж шүүмжилдэг л дээ. Гэвч “буцах хаяг, буух эзэнгүй”, сонгосон сонгогчгүй УИХ-ын гишүүн хэрхэн хангалтгүй ажилладгийг бид өнгөрсөн дөрвөн жилд бас харлаа. Тиймд төр засгийн бодлогыг алагчлалгүй хэрэгжүүлэх, хүртээх үүднээс авч үзвэл бас ч тийм буруу жишиг биш санагдана.
    Томсгосон 26 тойргийг бус, жижиг 76-г сонгох хамгийн сүүлчийн шалтгаан бол одоо болох сонгуулийн хугацаа юм. Сонгуулийн сурталчилгаа 18 хоног байхаар хуульчлан баталсан. Гэтэл энэ хугацаанд томсгосон тойрогт олон нэр дэвшигч танигдаж амжихгүй. Ингэснээр сонгогчид буруу сонголт хийх магадлал нэмэгдэнэ гэсэн үг. Харин жижиг 76-д нэг бол танигдсан хүн нь л нэр дэвшинэ, эс бол богино хугацаанд танигдаж бас амжина. Ард түмэн “Хэн нь хэн бэ” гэдгийг мэдэж сонголтоо хийнэ. Энэ чинь л бид хэнийг төр засагтаа төлөөллөө болгож илгээх вэ гэдгийн гол шалгуур мөн билээ. Тиймээс сонгуулийн тогтолцоогоо өөрчлөхөөс аргагүй болсон энэ үед УИХ-ын эрхэм гишүүд хамгийн зөв хувилбарыг олж хатгана гэж найдахаас.
  • Сонгуулийн ерөнхий хороо хуралдав
    2016 оны 4 сарын 27
    Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр хуралдаж сонгуулийн хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой зарим асуудал хэлэлцлээ.
  • Цэцийн дүгнэлтээр “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авлаа
    2016 оны 4 сарын 27
    Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд
  • Сэлэнгийн тойрогт “ноёд, тайж нарын зодоон” болно
    2016 оны 4 сарын 27
    Г.СанчирГ.Санчир

    Ардын хувьсгалын өлгий, амуу тарианы бүс Сэлэнгэ аймаг улс төрийн газрын зураг дээр УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог хэмээн тэмдэглэгдсэн бий. Энэ тойргийн сонгогчид улааныг үзэж урвадаггүй, цэнхэрээс нь цэрвэ­дэг­гүй гэдэг нь өнгөрсөн зургаан удаа­гийн парламентын сонгуулийн дүнгээс харагддаг. 1992, 2000 оны УИХ-ын сонгуулиар МАХН буюу өнөөгийн МАН-ын нэр дэвшигчдийг багаар нь сонгож байсан бол бусад сонгуулиар МАН, АН-ынхныг эн тэнцүү, ээлж дараатай сонгож иржээ. Тиймээс хоёр том намын хувьд Сэлэнгийн тойргийг сэм сэмхэн эргэж, сонгогчдын санаа бодол хаашаа хазайж байгааг тандсаар ирлээ. Энэ тандалтдаа тулгуурлан сар хүрэхгүйн дараа хэн хэнийг сэлэнгэ­чүүдийн сонголтод нийцүүлэн илгээхээ хэдийнэ тооцоод байгаа биз ээ. Нэр дэвшигчид хараахан тод­роо­гүй, өөрөөр хэлбэл намуудын сон­гуулийн гол хөзөр задраа­гүй байгаа тул одоогоор Сэлэнгэд хэн хэн нэр дэвших вэ гэдэг нь таамаглал төдий байна. Сонгуулийн хуулийн өөрчлөлт ч бас хүлээлт үүсгээд байна. Гэхдээ нэр дэвшигчдийн талаархи нэлээд үндэслэлтэй таам­гуудыг олон нийт дэвшүүлээд буй. Олон жилийн турш­лага, одоо байгаа нөхцөл байдал зэргээс харахад олны ам ортой л болж таарах байх. Тиймээс магадлал өндөр таамгийг сонирхуулъя.
    Эдүгээ АН-ын С.Баярцогт, МАН-ын Ж.Эрдэнэбат нар сэлэнгэчүүдийг төлөөлөн УИХ-д сууж байгаа. Энэ хоёр эрхэм хэн хэн нь Сэлэнгэдээ нэр сайтай, хийсэн бүтээснээрээ танигдсан гишүүд. Нэг нь 23-хан настайдаа УБХ-ын гишүүнээр сонгогдон ардчилсан Үндсэн хуулийг батлалцаж, тэр цагаас хойш улс төрд тасралтгүй зүтгэж яваа туршлагатай парламентч, нөгөө нь аймгийнхаа Засаг даргаар ажиллахдаа юу хийж чаддагаа харуулж, удирдах чадвар, мэдлэг, туршлагаараа олон нийтээс онц үнэлгээ авсан ийм хоёр залуу түшээ. Тиймээс АН, МАН аль аль нь энэ хоёр гишүүдтэйгээ ямар хүнийг хөтлөлцүүлэн Сэлэнгэ рүү илгээх вэ гэдэг дээр л толгой гашилгаж байгаа аж.
    С.Баярцогт гишүүний хамт эдүгээ­гийн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатыг Сэлэнгийн 13 дугаар тойрогт нэр дэвшүүлэх хувилбар АН-ынханд бэлэн бий гэх. Энэ бол тун өндөр магадлалтай таамаг. Д.Эрдэнэбат сайд ч Сэлэнгийн тойрогт нэр дэвших сонирхол их байгаа гэдэг. Тэрээр Сэлэнгийн алдарт Ноён уулын өвөрт төрж өссөн бөгөөд тиймээс өөрийн үүсгэн байгуулсан компаниа “Ноён” хэмээн нэрийдсэн гэдгээ нэг бус удаа хэлсэн байдаг. Д.Эрдэнэбат сайд Сэлэнгэд нэр дэвшиж гэмээнэ нутгийнхаа тахилгат хайрханы нэрийг сэвтүүлэхгүй гэсэндээ байгуулсан компанидаа нэрийг нь өгсөн гээд л ярих байх.
    Харин МАН-ынхан Ж.Эрдэнэбат гишүүний гараас эмэгтэй хүн хөт­лүү­лэх нь тодорхой болоод буй. Тэр нь Гадаад харилцааны дэд сайд байсан Н.Оюундарь. Тэрээр Хараагийн баатар ван хэмээн алдаршсан нэрт эрдэмтэн, зохиолч, орчуулагч, дип­ломатч С.Наваан-Юндэнгийн зээ охин нь. Өвөөгөөрөө овоглож яваа энэ бүсгүй Сэлэнгийнхэнд хэдийнэ танил болжээ. Богино боловч хуга­цаанд дэд сайдаар ажилласан, МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын удирдлагад ажилладаг гээд Н.Оюундарь сүүлийн жилүүдэд өөрийгөө улс төрд чамгүй бэлдсэн.
    Дээр дурдсан дөрвөн нэр дэвшигч хоёр намаас нэр дэвших магадлал хамгийн өндөр. Гэхдээ Үндсэн хуулийн цэц намуудын жагсаалтаар УИХ-д сонгогдох пропорциональ зарч­мыг Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гаргачихаад байгаа өнөөгийн нөхцөлд уг дүгнэлтийг УИХ хүлээж авах юм бол Сэлэнгийн тойрогт дахин нэг мандат нэмэгдэнэ. Өмнө нь тус тойргоос гурван гишүүн сонгогддог байсан билээ. Нэг мандат нэмэгдэх юм бол Сэлэнгэд хүч үзэхээр очиж мэдэх горилогчид бас бий. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, УИХ-ын гишүүн асан Р.Содхүүгийн охин С.Гэрэлмаа нарын хэн хэн нь МАН-аас нэр дэвших сонирхол бол бий. Харин АН-аас Тариалан эрхлэгчдийн холбооны тэргүүн, “Шим” группийн ерөнхийлөгч Л.Цандэлэг Сэлэнгэд нэр дэвших магадлалтай.
    Юутай ч Сэлэнгийн тойрогт ширүү­хэн өрсөлдөөн болох нь тодор­хой. АН, МАН-аас тус тойрогт нэр дэвших магадлал хамгийн өндөр хүмүүсийг харах юм бол ихэнх нь удам угсаа, өвөг дээдсээрээ бахархаж, түүгээрээ сонгуулийн Пи Ар-аа хийх болов уу. Чингисийн алтан ургийн сүүлчийн ноён Хараагийн баатар вангийн зээ Н.Оюундарь, Нинждолби ноён Номун хааны отгийн даргын ач хүү С.Баярцогт, Хүннүгийн түүхтэй Ноён уулын өвөрт төрсөн Д.Эрдэнэбат, аймгийн арслан Жаргалтулгын хүү Ж.Эрдэнэбат гээд л. Нэг ёсондоо Сэлэнгийн тойрогт ноёд, тайж нарын л “зодоон” болох дог.

    Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд:

    2012 он: С.Баярцогт (АН) Ж.Эрдэнэбат (МАН)
    2008 он: О.Чулуунбат (МАХН) Э.Бат-Үүл (АН) С.Баярцогт (АН)
    2004 он: Р.Нямсүрэн (МАХН) Э.Бат-Үүл (АН)
    2000 он: П.Нямдаваа (МАХН) Ш.Гунгаадорж (МАХН) Р.Содхүү (МАХН)
    1996 он: Д.Цогт-Очир “Ардчилсан холбоо” эвсэл С.Баярцогт (АН) Р.Содхүү (МАХН)
    1992 он: Д.Мөнхөө (МАХН) Б.Дэмбэрэл (МАХН) Ч.Зоригтбаатар (МАХН)

  • Чуулганы хуралдаанаар цэцийн дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ
    2016 оны 4 сарын 27
    Чуулганы хуралдаанаар цэцийн дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ
  • ”British Motor Show” үзэсгэлэн 8 жилийн дараа ахин зохиогдлоо
    2016 оны 4 сарын 27
    ”British Motor Show” үзэсгэлэн яармаг 8 жилийн дараа ахин зохион байгуулагдана
  • Газ үнэрлэж байгаад дэлбэрэлтэд өртжээ
    2016 оны 4 сарын 27
    Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн таван сурагч уржигдар 22.00-23.00 цагийн үед ахуйн хэрэглээний хийн дэлбэрэлтэд өртжээ. Тэд өчигдөр ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт эмчлүүлэхээр ирсэн талаар тус эмнэлгийн эх сурвалжууд мэдээллээ.

    Ашиглахаа больсон халуун усны барилгад тэдгээр сурагч гааз үнэрлэж байсан аж. Энэ үед нэг нь тамхи асаахаар гал гаргатал хий дэлбэрсэн талаар цагдаагийн байгууллагын эх сурвалж хэллээ. Гэмтсэн хүүхдүүдийн дунд сумын хэсгийн төлөөлөгчийн хүү ч байгаа гэх мэдээлэл бидэнд ирсэн юм.

  • Дубай 2030 он хүртэлх зорилтоо ийн тодорхойлж
    2016 оны 4 сарын 27
    Дубай 2030 он хүртэлх зорилтоо ийн тодорхойлж
  • Дорнод аймагт гурван ихэр хүүхэд мэндлэв
    2016 оны 4 сарын 27
    Дорнод аймагт өнөөдөр 3 ихэр хүүхэд мэндэлжээ
  • 24 баримт: Н.Энхбаяр ”Намайг танихгүй хүн байхгүй, муулж муулж байгаад л сонгоно”
    2016 оны 4 сарын 27
    М.Энхсайхан даргын хэлснээр ахиад л хэдэн хуучин нөхөр сонгогдоно. Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Баяр гэсэн хэдэн хууччуул л орж ирнэ. Тойрог дээр очно Н.Энхбаярыг танихгүй ч хүн байхгүй. Муулж муулж байгаад л сонгоно. Тэгээд ахиад л Н.Энхбаяр парламентад сууж байна.
  • Амьдарч эхлэ
    2016 оны 4 сарын 27
    Амьдарч эхлэ.

    Юундаа уйтгарлана вэ?
    Зун болж жимс ургаж байна шүү дээ.
    Юундаа гуниглана вэ?
    Шувууд жиргэж цэцгэс алаглаж байна шүү дээ. Бүгд л дэлгэрч, бүгд л гялалзаж, бүгд л бялхаж байхад тархиараа зүрхээн сийчиж харууслын балчигт өөрийгөө улам шигтэгхээ боль!!.
    Амьдрал баян.
    Юм юм л тохиолдно шүү дээ
    . Өнгөрсөн амьдралдаа хангалттай гуниглалаа одоо болоо юм биш үү?
    Бүгдийг март.
    Хая.
    Амьдарал үргэлжилж байна.
    Амьдарах, амьд байх, орших өөрөө сайхан.
    Хэрэв өнгөрсөн амьдрал чинь бараан байсан бол чи амьдарч эхлээгүй байна.
    Одооноос амьдарч эхлэ.
    Өглөө болгон нар мандаж,
    өдөр болгон тэнгэр цэлийж, үдэш бүр оршихуй анирлана. Угаас бүх зүйлс сайхан, угаас бүх зүйлс гайхам шүү дээ. Оршихуйн сайхныг баргар царайгаараа бүү гутаа. Нарлуу хар. Сарлуу ширт. Инээдийг анзаар. Таны эргэн тойронд баяр хөөр буцлаж байгаа. Түүнтэй нэгд. Сөрж сэлэлгүй дагаж урс. Гол чамайг далайд хүрэгнэ. Зөрчил чамайг ядраана. Эвсэл чамайг амраана.
  • Хот тохижилтын ажилд хувийн хэвшлийнхэн нэгдлээ
    2016 оны 4 сарын 27
    Хот тохижилтын ажилд хувийн хэвшлийнхэн нэгдлээ
  • УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2016 оны 4 сарын 27
    Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн хуралдаан 09.00 цагт эхлэн дараах асуудлуудыг хэлэлцэнэ
  • Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
    2016 оны 4 сарын 27
    Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 27-ны лхагва гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.
  • Өнөөдөр болох үйл явдлууд
    2016 оны 4 сарын 27
    09:00 цагт Төр засгийн үйлчилгээний “Элит” төвийн хурлын танхимд ”Ногоон Ирээдүй” зөгийн аж ахуй эрхлэгчдийн симпозиум болно. Симпозиумын зорилго нь Монголын зөгийн аж ахуйн хөгжлийн чиг хандлага, зөгийчдийн орлогыг тогтвортой болгох арга замыг тодорхойлоход оршино. НҮБ-ийн Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Монголын Зөгийчдийн нийгэмлэг зохион байгуулж байгаа аж.
  • Улс төрийн тавцан бол театрын ТАЙЗ биш !
    2016 оны 4 сарын 27
    Амараа, хүү минь одоо боль !
    Ах нар нь чиний насан дээр амь насаараа дэнчин тавьж энэ бүхнийг эхлүүлсэн юм шүү. Оносон зүйл ч их бий, алдсан ч гэж тамтаггүй. 26 жилд оносныг минь туулайн дайтай болгож,
    Алдсныг минь УУЛЫН дайтай болгож УГААДАС шиг гүтгэн доромжлуулж явахдаа өширхөх гэдгийг мэдэхгүй явлаа. Чиний хэлсэн үг болгон чинь үнэн биш ч, үг болгон чинь худлаа гээгүй юм шүү. Улс төрийн тавцан бол театрын ТАЙЗ биш !
    Чи ЖҮЖИГЧИН болохоос УЛС ТӨРЧ биш, чамд буруу байхгүй !
    Аяг аашийг чинь жоолхон гайхсым.
    Сайхан ” ЖҮЖИГЧИН ” насныхаа нэр хүндийг алдчихвал яана
    Боль хүү минь, одоо БОЛЬ !!
5413 5414 5415 5416 5417 5418 5419
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
    1 цаг 31 мин
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах талаар сургалт зохион байгуулагдлаа
    1 цаг 33 мин
  • 2026 оны гуравдугаар сарын байдлаар Баянзүрх дүүрэгт 2350 хэрэг, харин Багахангай дүүрэгт 11 хэрэг бүртгэгдсэн байна
    1 цаг 33 мин
  • Монголын эдийн засаг 2026 онд 5.0 хувиар өсөх төлөвтэй байна
    2 цаг 15 мин
  • Судалгааг бизнест ашиглах талаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
    2 цаг 56 мин
  • ХАЙРЫН ГАР АРГА ХЭМЖЭЭ ТӨВИЙН БҮСЭД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
    3 цаг 8 мин
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
    3 цаг 20 мин
  • Хумсан дээр хар толбо, сүүдэрлэлт үүсэх, хумсны хэлбэр өөрчлөгдөх нь хорт хавдрын шинж тэмдэг
    4 цаг 2 мин
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
    5 цаг 7 мин
  • Эрчим хүчний салбарын үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо
    5 цаг 43 мин
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам 3 талт хамтын хэлэлцээрийг байгуулж, гарын үсэг зурлаа
    5 цаг 49 мин
  • Б.ЖАРГАЛАН: Би МУИС-ийн хуулийн ангийг төгссөн. Гэхдээ А.Бямбажаргал гэж хүнээс дүн гуйж байгаагүй
    5 цаг 56 мин
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
    6 цаг 16 мин
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
    6 цаг 41 мин
  • “Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
    7 цаг 11 мин
  • Хойд Солонгосын арми Өмнөд Солонгосын эсрэг шинэ төрлийн пуужингуудаа туршжээ
    7 цаг 18 мин
  • Цахилгаан тамхи бол шийдлийн нэг хэсэг
    8 цаг 11 мин
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
    8 цаг 30 мин
  • Алдарт "Найзууд" цувралын жүжигчин Мэттью Перриг үхэлд хүргэсэн эмэгтэйд 15 жилийн хорих ял оноожээ
    8 цаг 34 мин
  • Израил улс Ливаныг бөмбөгдөж 182 хүний аминд хүрлээ
    8 цаг 46 мин
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • “TRADE FINANCE FORUM – 2026” нөөцөөс боломж, боломжоос өсөлт
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК