-
2016 оны 3 сарын 01
Төв аймгийн Баянчандмань сумын малын эмч Б-г хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн оны есдүгээр сард гарсан. Энэ хэрэгт тус сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатарыг сэжигтнээр татаж таван сар орчим хориод байгаа юм. Уг хэргийг прокурорын байгууллага энэ сарын 19-нд хянаж дууссан аж. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.2-т заасан зүйл ангиар Б.Ханбаатарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
-
2016 оны 3 сарын 01
Хонины цэцэг өвчин Сүхбаатар аймгийн Баруун- урт суманд 2015 оны 01 дүгээр сарын 11-нд оношлогдсон билээ. Иймд өнгөрсөн 01 дүгээр сарын 18-ны хүртлэх хугацаанд Сүхбаатар амгийн Түвшинширээ, Асгат Сүхбаатар, Мөнххаан, Түмэнцогт, Баяндэлгэр, Халзан сумд, Хэнтий аймгийн Цэнхэрмндал сум, Дорнод аймгийн Баянтүмэн сум, Дорноговь аймгийн Замын-Үүд, Эрдэнэ, Айраг, Сайхандулаан, Төв аймгийн Баяндэлгэр, Баянчандмань зэрэг 5 аймгийн 24 суманд бүртгэгдээд байна.
Мөн Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрийн заагт 02 дугаар сарын 25-ны өдөр цэцэг өвчин оношлогдож Баянзүрх дүүргийн Засаг даргын А/68 дугаар захирамжаар 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Бага дээндийн амны Ямаахайн тохойн хэсэг газарт 21 хоногийн хорио цээр тогтоолоо.
Цаашид өвчний тархалт нэмэгдэж болзошгүй, хүн, мал амьтан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөр нутаг дэвсгэрт дамжин тархах эрсдэлтэй байгаа тул ард иргэдийг малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлж, онцын шаардлагагүй бол өвчний шинж тэмдэг илэрсэн нутаг дэвсгэрт зорчихгүй, малын гаралтай түүхий эд, арьс ширийг худалдан борлуулахгүй байхыг Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэс болон мэргэжлийн хяналтын хэлтсээс анхаарууллаа.
-
2016 оны 3 сарын 01
зурхай
-
2016 оны 3 сарын 01
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар Засгийн газрын хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Цээпил мэдээлэл өглөө.
Засгийн газрын хуралдаанаар ирэх долдугаар сарын 15-16-ны өдөр манай улсад болох Ази, Европын дээд хэмжээний АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах ажилтай холбогдуулан хэд, хэдэн асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, тус наадмыг зохион байгуулахтай холбоотойгоор аймаг, сум, бүсийн баяр наадам, уралдааныг долдугаар сарын 15-25-ны өдрийн хооронд зохион байгуулах тогтоолыг гаргажээ. Харин Улсын их баяр наадам долдугаар сарын 11-13-ны өдрийн хооронд болдгоороо болох аж.
Мөн жил бүрийн гуравдугаар сарын 1-ны өдрийг АСЕМ-ын өдөр болгон тэмдэглэх товыг гаргасан байна. Дэлхийн бусад оронд ч энэ өдрийг АСЕМ-ын өдөр хэмээн нэрлэдэг байна.
Т.Хулан
-
2016 оны 3 сарын 01
Эрдэнэзуу хийдийн хамба Х.Баасансүрэн 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэх мэдээлэл цахим ертөнцөд тархаад байсан билээ.
-
2016 оны 3 сарын 01
Испани улсад болсон Олон улсын циркчдийн тэмцээнд манай циркчид амжилттай оролцжээ.
-
2016 оны 3 сарын 01
Мөн УИХ-ын даргын зөвлөх, Хууль зүйн байнгын хорооны дарга, Улсын дээд шүүх, Өмгөөлөгчдийн холбоо, Хуульчдын холбоо, Хуульч гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга асан Ж.Амарсанаа, улстөрийн намуудын төлөөллүүд оролцож асуулт асуух юм байна.
”Нэг Монгол” ТББ нь нийгэмд хөндөгдөж буй аливаа асуудлыг мэтгэлцээний зарчмаар зөвлөлдөн тэнцвэртэй мэдээллийг олонд хүргэх зорилгын дор ажиллаж Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал, Цэдэнбал агсны нэр төрийг сэргээх зэрэг чухал асуудлуудаар бодлогын мэтгэлцээнийг АН, МАН-ын гишүүдийн дунд зохион байгуулж байв.
-
2016 оны 3 сарын 01
Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 103 жилийн ойг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран 3 сарын 4-ны өдөр Соёлын төв өргөөнөө тэмдэглэхээр бэлтгэл ажил хангагдаад байна. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс энэ өдрийг тодорхой сэдвийн дор тэмдэглэн, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, хамтарсан тунхаг бичиг гаргадаг бөгөөд энэ удаад мэдээллийн ил тод байдал, нээлттэй засаглалын тухай ярилцах юм.
Нийслэлийн удирдлагууд энэ үеэр өнгөрсөн 4 жилийн хугацаанд нийслэл Улаанбаатар хотод хийж хэрэгжүүлсэн ажлаа сэтгүүлчдэд тайлагнахаас гадна гадна нийслэлийн Засаг даргын Тамгын газар нээлттэй ил тод засаглалыг хэрхэн хөгжүүлж байгаагаа танилцуулна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь 2012 оноос эхлэн мэдээллийн ил тод байдлыг хангах, сайн засаглалыг хөгжүүлэхэд чиглэсэн хэд хэдэн томоохон ажлуудыг хэрэгжүүлсэн бөгөөд нийслэлийн Засаг дарга 2012 онд “Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай” захирамж гаргаж, захирамжаар хувь хүний нууцын тухай, Байгууллагын нууцын тухай, Төрийн нууцын тухай хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад бүх мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй байх зарчмыг баримтлан ажиллахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад үүрэг болгосон юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 3 сарын 01
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 31 асуудал хэлэлцэж шийдвэрлэжээ
-
2016 оны 3 сарын 01
Өнгөрөгч долоо хоногт “Эмээлт” өртөө орчимд хоёр буга орж ирсэн, нэг нь бараг үхэх гэж байна” гэх зурагтай мэдээлэл цахим сүлжээгээр тараад байсан.
-
2016 оны 3 сарын 01
”Хөгжил Ардчилал” ТББ, Конрад Аденауэр Cангийн Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран ”Монголын эдийн засаг-Ололт, Сорилт, Боломж сэдэв дор Хөгжлийн чуулганыг 2016 оны 3-р сарын 10-ны өдөр Блю Скай зочид буудалд зохион байгуулах гэж байна.
-
2016 оны 3 сарын 01
БГД-5 ”**** саунд бусдыг биеийн үнэлүүлээд байна” гэсэн мэдээллийг 02-р сарын 27-нд авч, шалгахад: ХУД-13 хороонд суух Ж /эм.45н/ гэгч нь тус саунд 11 хүнийг биеийн үнэлүүлж байсан хэргийг БГДЦХ-2 шалгаж байна.
БГД-4 ”****-саунд бусдыг биеийн үнэлүүлээд байна” гэсэн мэдээллийг 02-р сарын 27-нд авч, шалгахад: Дархан-Уул аймаг-Дархан суманд суух С /эм.26н/ нь тус саунд 11 хүнийг биеийн үнэлүүлж байсан хэргийг БГДЦХ-2 шалгаж байна.
БГД-7 ”****-саунд бусдыг биеийн үнэлүүлээд байна” гэсэн мэдээллийг 02-р сарын 27-нд авч, шалгахад: СХД-12. Хороонд суух М /эр.25н/ нь тус саунд 2 хүнийг биеийн үнэлүүлж байсан хэргийг БГДЦХ-2 шалгаж байна.
-
2016 оны 3 сарын 01
Цагдаагийн албан хаагчид нийслэл хотод мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхэлж байсан нэр бүхий хэд хэдэн газрын үйл ажиллагааг таслан зогсоожээ.
-
2016 оны 3 сарын 01
ОХУ байлдааны зориулалтын хөлгүүдээ ажиллагаанд гаргахгүй байна
-
2016 оны 3 сарын 01
Сүхбаатар жанжны хөшөөнд цэцэг өргөхөөс гадна Соёлын төв өргөөнд баярын хурал зохион байгуулах юм байна.
-
2016 оны 3 сарын 01
УИХ-ын ээлжит бус чуулганаар Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах асуудлыг хэлэлцээд хаасан. Тэгвэл энэ сарын эхээр ээлжит бус чуулганыг зарлаж. дахин хуралдуулахаар болсон гэх албан бус мэдээлэл бий.
Ээлжит бусаар х-ур а д л я х УИХ-ын чуулганаар нэг асуудал хэлэлцэхээр АН төлөвлөөд байгаа гэнэ. Тодруулбал, Үндсэн хуулийн цэиийн гурван гишүүнийг тэтгэврийн насанд хүрсэн гэх хуулийн заалтыг үндэс болгож эргүүлэн татахаар ярьж байгаа аж. Ингэснээр Цэцийн дарга болон гурван гишүүний орон тоонд АН өөрийн гишүүдээ томилохоор ярилцаж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэцийн дарга асан Ж.Амарсанаа АН-ын “Алтангадас” фракиад харьяалагддаг байсан нь түүнийг ажлаас нь чөлөөлөхөд нөлөөлсөн гэж үзэх улстөрчид ч бий. Тэгвэл энэ удаад Үндсэн хуулийн цэцийн дөрвөн гишүүний оронд очих гишүүдийгАН “Шонхор” фракцаас томилохоор тохироод явж буй гэх мэдээлэл байна. Ямартай ч ганцхан асуудал хэлэлцэх ээлжит бус чуулганы тов энэ долоо хоногийн сүүлч гэхэд тодорхой болох нь.
-
2016 оны 3 сарын 01
ХУД-10. “Онцгой байдлын 30-р ангийн хашаанд баригдаж байгаа 10 давхар барилгын 6 давхараас хүн уначихлаа” гэсэн мэдээллийг 02-р сарын 27-нд авч НМХГ-ын улсын ахлах байцаагч нарыг оролцуулан шалгахад: “Монгол Алтай Гоулд” ХХК-ний туслах ажилтан, БГД-20. хороонд суух А /эр.27н/ нь тус барилгын 6 давхарт өргөгч цамхагийн өргөж байрлуулсан тавцан дээрээс унаж гэмтэн ГССҮТөвд хэвтэн эмчлүүлж байгааг ХУДЦХ-2 шалгаж байна.
-
2016 оны 3 сарын 01
Унгарын сөрөг хүчнийхэн Ерөнхий сайдаа эсэргүүцэн жагслаа
-
2016 оны 3 сарын 01
Ирэх сонгуулийн өнгө төрх өдөр ирэх тутам тодорсоор. АН энэ сардаа багтаан ҮЗХ-оо хуралдуулж сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийг товлох бол МАН-ын дотооддоо уг асуудлаар нухацтай ярилцаж буй сурагтай. Эх сурвалжийн мэдээлж буйгаар сонгуульд нэр дэвших эрхийн төлөөх ширүүн тулаан намуудад нилээн хүчтэй явагдаж буй сурагтай. Намын удирдлагууд хэнийг сонгуульд нэр дэвшүүлэх вэ?, хэнийг жагсаалтад оруулах вэ зэрэг асуудлыг ч ярилцаж эхэлжээ.
МАН ЗАЛУУСАА ТОЙРОГТ ӨРСӨЛДҮҮЛНЭ
Парламентад сөрөг хүчин болон ажиллаж буй МАН-ын хувьд ирэх сонгуульд олон жил УИХ-д сонгогдсон, туршлагатай улс төрчидөө жагсаалтаар харин залуусаа тойрогт өрсөлдүүлэхээр ярьж буй сурагтай байна. Нийслэлийн МАН-ын хоёрдугаар хуралдаан өнгөрсөн амралтын өдөр хаалттай болж уг асуудлаар өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлжээ. Тодруулбал, МАН-ын эрх мэдэл бүхий хүмүүс болон гишүүд дэмжигчид нь ирж яваа цагийн залуу лидерүүдээ бусад намын адилаар массаараа дэмжих хэрэгтэйг тус хуралдаанд оролцсон төлөөлөгчид дурдсан байна. Тухайлбал, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, НАМЗХ-ны ерөнхийлөгч Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн О.Содбилэг нарын залуучуудаа дэмжиж ажиллахыг онцолжээ. Тус нам нэр цэвэр, залуу боловсон хүчнүүдээ хөдөөд гэхээсээ илүүтэйгээр нийслэлд сойх нь илүү үр дүнтэй гэж үзэж байгаа аж. Тэгэхээр тус нам 2016 онд нийслэлд ялалт байгуулж ИТХ-д олон суудалтай болно гэх горьдлого тээж буй бололтой.
Нийслэл Улаанбаатар хотод МАН-ын сүүлийн 20 орчим жил хийгээгүй бүтээн байгуулалтыг дөрвөн жилийн хугацаанд хийсэн гэх АН-ын эсрэг МАН ийнхүү зоригтой хөдлөх болсон шалтгаан нь тус намын чансаа нийслэлд 32.5 хувь гарсантай холбоотой аж. Уг тоо нь МАН-ыг нийслэлчүүдэд маш өндөр нэр хүндтэй байгааг илэрхийлэх бөгөөд үүнд л гол найдлагаа тавьж буй нь тодорхой байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-ын нийслэлийн хорооныхон ирэх сонгуулиар “Аз жаргалтай хот” бүтээх бодлогын баримт бичгийн дагуу ажиллах гэнэ. Нэг үгээр хэлбэл, тэд ийм уриатайгаар сонгуульд өрсөлдөнө гэсэн үг. Тэд мөн “Бид хамтдаа” мөрийн хөтөлбөрийн үр дүнг зөв дүгнэж хэлэлцэх ёстой гэж үзсэн байна.
Өнгөрсөн хугацаанд “хөдөөний нам” гэх нэр зүүтлээ хөдөөд ялалт байгуулж байсан МАН-ын ирэх сонгуулийн өнгө төрх ийнхүү сонирхолтойгоор эргэж байна. Дээрхээс гадна МАН-аас шинэ хүн олноор нэр дэвших сураг байна. Тухайлбал, Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин гэх шинэ хүмүүс ихээхэн нөөцөнд буй сурагтай. Цаашилбал, бие даагч Х.Болорчулуун гишүүн МАН-д элсэж, Дорнодод нэр дэвшинэ гэх мэт сонин, содон үйл явдлууд ихээхэн болох аж.
Сонгуулийн тойрсон асуудлаар АН-ынхан дотооддоо хэрхэн бужигнаж буйг бид дараагийн удаа хүргэх болно.
-
2016 оны 3 сарын 01
...Мүүн 1995 онд Сөүл хотноо 360 мянган хосыг нэг дор гэрлүүлж байжээ. Мүүний шашинт хосууд диваажинд хүрэх замд хамтдаа тэмүүлэн, залбирч гэр бүл болох ёстой гэж үздэг. Тиймээс ч огт танихгүй хүмүүс хоорондоо гэр бүл болох нь элбэг...