-
2015 оны 10 сарын 31
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүгчээр томилогдсон зарим хүмүүст үнэмлэх гардуулсан байна.
-
2015 оны 10 сарын 31
Манай улсад эмэгтэйчүүдийн дунд тохиолдох хорт хавдрын өвчлөлийн гуравдугаарт умайн хүзүүний хорт хавдар орж, нийт хорт хавдрын тохиолдлын есөн хувь, эмэгтэйчүүдийн хорт хавдрын 12 хувийг эзэлж байна.
-
2015 оны 10 сарын 31
АНУ-д шувууны томуу дэгдсэний улмаас 30 сая шувууг нядалжээ. Шувууд буцаж нүүдэллэх улирал удахгүй эхлэх гэж байгаатай холбогдуулан Америкийн эмийн компаниуд шувууны томуугаас урьдчилан сэргийлэх тарилгыг нөөцөлж эхэлсэн байна.
-
2015 оны 10 сарын 31
Орхон аймагт 2006 оноос барьж эхэлсэн 17 метр өндөр Бурхан багшийн сэрэг дүрийг энэ жил дахин алтдаж эхэлжээ.
-
2015 оны 10 сарын 31
Өрхийн мөнгөн орлого буурсан дүн мэдээ гарчээ. Энэ нь цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх арга хэмжээг хангалтгүй авч ирсэнтэй холбоотой аж.
-
2015 оны 10 сарын 31
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Халх гол руу явж тэнд үүсээд буй нөхцөл байдалтай танилцана гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан билээ. Тэгвэл түүнийг Халх гол явахгүй гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.
-
2015 оны 10 сарын 31
Лере Мгаяияа Өмнөд Африкийн Иоханесбург хотод оршин суудаг бөгөөд Өмнөд Африкийн гутал өнгөлөгч хамгийн том компани “Лерегийн гутал өнгөлгөө” компанийн эзэн юм.
-
2015 оны 10 сарын 31
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, энэ сарын 29-ны өдөр баталсан.
-
2015 оны 10 сарын 31
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө. Өдрийн сайн цаг нь могой бич, тахиа, гахай, бар, луу болой.
-
2015 оны 10 сарын 31
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.
-
2015 оны 10 сарын 30
Ч.Өнөрбаяр: Ерөнхийлөгчийн хориг “бүтэн” болсон
-
2015 оны 10 сарын 30
ирэх хавар төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шинэчлэхээр болсон бөгөөд зургаан эгнээтэй болгоно гэдгийг албаны хүн хэллээ.
-
2015 оны 10 сарын 30
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2015.10.30/ хуралдаанаар
-
2015 оны 10 сарын 30
Ажлын хэсгүүдийг байгууллаа: Мөн өдрийн хуралдаанаар Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн ажлын хэсгийг С.Оюунаар, Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийг Су.Батболдоор, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийг Л.Эрдэнэчимэгээр ахлуулан тус тус байгуулахаар тогтов.
Цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсов: Хуралдаанд Нийслэл, Барилга, хот байгуулалтын яам, Ус сувгийн удирдах газар, Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн удирдлагууд, мэргэжилтнүүд оролцож, Цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийлээ.
Барилга хот байгуулалтын яамны Барилга, нийтийн аж ахуйн бодлогын газрын дарга Эрдэнэцэцэг “Бохир ус цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ”-ний талаар танилцуулав. Анх 1964 онд бохир ус цэвэрлэх байгууламжийг Улаанбаатар хотод, 1965 онд Дархан хотод, 1971-1990 онд аймгуудын төвд байгуулжээ. Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтод тусгагдсан баталгаат ундны усны хангамжгүй, сайжруулсан ариун цэврийн байгууламжид хамрагдаагүй, хүн амын эзлэх хуввийг бууруулах зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд улсын төсөв болон гадаадын зээл, тусламжаар цэвэр, бохир усны шугам сүлжээ, инженерийн барилга, байгууламжийн технологийн тоног төхөөрөмжийг өргөтгөх, шинэчлэн засварлах, шинээр барих төсөл арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж. Төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд улсын хэмжээнд нийт хүн амын 80.4 хувь нь баталгаат ундны усаар хангагдаж, 41.1 хувь нь сайжруулсан ариун цэврийн байгууламжид холбогдон, шинээр 800 орчим км инженерийн шугам сүлжээ баригджээ.
Цаашид Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн, шинэчлэх, шинээр барих төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхдээ Өрийн удирдлагын хуулийн хүрээнд зарим зохицуулалт хийх, хэд хэдэн аймгийн бохир ус цэвэрлэх байгууламжуудыг өргөтгөн, шинэчлэн, шинэ стандарт нэвтрүүлэх зэрэл ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэх саналуудыг танилцуулав.
Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн талаарх мэдээллийг Байнгын хорооны гишүүдэд танилцуулав. 50 гаруй жил ажиллаж байгаа тус байгууламж өнөөдөр хоногт 170.000 шоо метр усыг 65-70 хувь цэвэршүүлдэг байна. Тус байгууламж 500.000 хүн ам бүхий суурин газарт ажиллах ахуйн бохирдолтой усыг цэвэршүүлэх зориулалтын технологитой байгуулагдсан. Гэсэн ч өнөөдөр олон төрлийн үйлдвэр, аж ахуйн газруудын химийн өндөр бохирдолтой бохир усыг цэвэршүүлж байгаа нь цэвэрлэгээний горимыг алдагдуулж, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөлд хүрчээ. Мөн техник, тоног төхөөрөмжийн элдэгдэл, байгаль орчны хүчин зүйлс ч цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Энэ мэтээр хүндрэлтэй олон асуудал үүсээд байгааг тэрээр танилцуулгадаа дурдаад төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэх хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааны талаар танилцууллаа. Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Л.Эрдэнэчимэг, Н.Батбаяр, Су.Батболд нар зарим зүйлийг тодруулж, холбогдох саналуудыг гаргасан юм. Ингээд гишүүдийн саналын дагуу гишүүн Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнчимэгээр ахлуулсан ажлын хэсэг гаргаж ажиллуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 10 сарын 30
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, “Зардлыг танаж, өр төлөх хуримтлал үүсгэн, алдагдалгүй төсөв баталдаг болно гэсэн асуудлыг нийгэм даяар ярьж байна. Гэтэл 2016 оны төсвийн төсөөлөл үүнээс эсрэгээр орж ирсэн байх юм. Ямар шалтгаанаар өр, зардал нэмж байна вэ” гэсэн асуудлыг тодруулсан.
Сангийн сайд Б.Болор уг асуултад, ”Анхны хэлэлцүүлгийн үеэр нэлээн ярьсан. Энэ жил эдийн засгийн хүндрэлээс хамаарч төсвийн орлого нэлээд тасарсан. Ирэх жил багагүй ажил хийхээр төлөвлөсөн. Өр нэмээд байгаа юм алга. 2010 оноос хойш дотоодын бонд гаргах замаар төсвийн алдагдлаа нөхөж явсаар өнөөгийн байдалд хүрсэн. Одоогийн өргөн барьсан төсвөөр бол алдагдлаа нөхөх зорилгоор дотоодын бонд гаргахгүй. Гадаад бонд мөн гаргахгүй. Сайжруулах тал дээр ажиллаж байна” хэмээн хариулсан юм. Уг асуудалтай холбогдуулж асуулт асуух гишүүн гараагүй тул санал хураалт явуулахад уг хуулийг олонхийн саналаар баталлаа.
Үүний дараагаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав.
-
2015 оны 10 сарын 30
Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комисс хуралдав
-
2015 оны 10 сарын 30
Ц.Цолмон сайд АНУ-аас суух Элчин сайд Женифер Зимдал Галтыг хүлээн авч уулзлаа
-
2015 оны 10 сарын 30
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн анхны хэлэлцүүлгээр нь батлахыг гишүүдийн 90.6 хувь дэмжсэнээр баталлаа. Ингэснээр дэд сайд нарыг цомхотгох болж байна. Энэ хууль нь УИХ-аас Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголын хууль батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжих юм.
Мөн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг гишүүдийн 80 гаруй хувийн саналаар дэмжин баталлаа. Мөн Төрийн албаны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг гишүүдийн 82.4 хувиар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 82.4 хувийн, Гүйцэтгэх ажлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 76.9 хувийн саналаар, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн 76.9 хувийн саналаар тус бүр баталлаа.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гишүүдийн 82.4 хувийн, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 72.5 хувийн, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд гишүүдийн 70.6 хувийн саналаар дэмжигдэж, тус бүр батлагдлаа.
-
2015 оны 10 сарын 30
VTV телевизээс “Бид Монголдоо хайртай” төслийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болжээ.
-
2015 оны 10 сарын 30
Эрүүл мэнд, спортын яам нь эмнэлгийн яаралтай тусламжийн тогтолцоог боловсронгуй болгох, яаралтай болон түргэн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, шуурхай байдлыг хангах зорилгоор “Үндэсний түргэн тусламжийн сүлжээ” хөтөлбөр, “Эмнэлгийн яаралтай тусламжийн шинэчлэл” стратегийн хэрэгжилтийг тус тус ханган ажиллаж байгаа билээ.