-
2015 оны 10 сарын 28
Шинэ төлөвлөгөө, итгэл найдвар тань биелэх магадлал бага байна
-
2015 оны 10 сарын 28
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд яхнамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр насан бүтээл хийгээд хишиг даллага дуудуулах, өглөг өгөх, бурхныг тахих, бурхны бясалгал хийгээд тарни тоолохуй, номын үүднээ орох, үхэр, адуу сургах, байшингийн суурь тавих, мал адгуус муулах, янаг амрагийг дуудан хураахуйд сайн. Бэрийн үйл үйлдэх, үнэт эдлэлийг гадагш өгөх, их хэрэг худалдаа арилжаа хийхэд муу. Зүүн нүд татвал жуулчин ирнэ, баруун татвал алдсан зүйлийг олно. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
-
2015 оны 10 сарын 28
2015 оны 10 дугаар сарын 27-ны 20 цагаас 10 дугаар сарын 28-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр явган шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.
-
2015 оны 10 сарын 27
Вануату. Номхон далайн жижиг арлын орон болох Вануатугийн парламентын 14 гишүүн авлигын хэргээр шоронд хоригдох ял аваад байна. Ерөнхийлөгч Болдуин Лонсдейлийг хилийн чанадад явсан хойгуур шүүхээс парламентын гишүүдэд ял ногдуулсан байна.
Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байсан парламентын дарга Марселлино Пипитэ өөрийгөө болон бусад гишүүдийг өршөөх захирамжийг шүүхийн шийдвэрийн дараагийн өдөр гаргаад байсан юм. Гэвч Ерөнхийлөгч Болдуин Лонсдейл буцаж ирэхдээ уг захирамжийг хүчингүй болгосон бөгөөд Дээд шүүхээс парламентын даргын энэхүү шийдвэрийг Үндсэн хуульд нийцэхгүй гэж үзээд байна. “Шоронд хоригдохоор болсон гишүүд нь парламент дахь эрх барих намын гишүүдийн тэн хагас болж байгаа бөгөөд энэ үйл явдал нь өнгөрсөн 6 дугаар сараас бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн парламентыг тарааж, шинэ сонгууль зарлаж магадгүй нөхцөл байдлыг үүсгээд байна” хэмээн Шинэ Зеландын “TVNZ”-ээс мэдээллээ.
Гишүүдийг буруутгаж байгаа үндэслэл нь тухайн үед Шадар сайд байсан Моана Каркассес өнгөрсөн онд сөрөг хүчний 13 улс төрчид 35 сая вату буюу 312 мянган ам.доллар өгсөнтэй холбоотой юм. Шүүхээс Моана Каркассесд 4 жилийн ял, бусад гишүүдэд 3 жилийн ял ногдуулсан юм. Шүүгч Мару Сэйгийн хэлснээр уг төлбөрийг парламентын гишүүдэд нөлөөлөх зорилгоор өгсөн ажээ. Шадар сайдаас гадна уг хэрэгт холбогдсон хүмүүсийн дунд Гадаад хэргийн сайд, Сангийн сайд байжээ.
-
2015 оны 10 сарын 27
Сингапур. Тус улс дахь нэгэн христийн сүмийг үүсгэн байгуулагч этгээд 35.5 сая ам.долларыг хувьдаа завшин эхнэрийнхээ дуу бичлэгийн үйл ажиллагаанд зарцуулдаг байсныг тогтоосон байна.
Христийн шашны “Сity Harvest” сүмийн үүсгэн байгуулагч, тэргүүн пастор Хонг Хээ болон бусад 5 ажилтныг хөрөнгө оруулалттай холбоотой үйл ажиллагаанд зарцуулах байсан 24 сая сингапур доллар (17 сая ам.доллар)-ын хөрөнгийг завшсан, мөн 26 сая сингапур доллар (18.5 сая ам.доллар) буюу анхны завшсан хөрөнгөө аудиторын шалгалтаас нуух зорилгоор ашигласан байсныг шүүхээс тогтоожээ. Хуулийг өндөр хэмжээнд сахиулдаг, авлигаас ангид тус улсад энэ төрлийн томоохон авлигын хэрэг гарах нь маш ховор үзэгдэл юм.
Ахлах шүүгч Сээ Кээ Онн-ын хэлснээр Хонг Хээ-г итгэл эвдсэн гэсэн 3 гэмт хэрэгт буруутай болохыг тогтоосон аж. Одоогийн байдлаар түүнд ногдуулах ялын хэмжээг хараахан мэдэгдээгүй ч итгэл эвдэх гэмт хэрэгт хамгийн ихдээ бүх насаар нь хорих ял, харин хуурамч бүртгэл, данс хөтөлсөн гэмт хэрэгт хамгийн ихдээ 10 жилийн хорих ял болон торгууль ногдуулдаг юм.
Уг завшсан мөнгийг өөрийн эзэмшдэг дуу хөгжмийн компани болон шил үйлдвэрлэгч компанид шилжүүлж, дараа нь, одоогоор ямар нэгэн хэрэгт холбогдоогүй байгаа эхнэр Хо-гийн дуу бичлэгийн үйл ажиллагаанд зарцуулдаг байсан аж. Сүмийн нөгөө 4 ажилтанг хуурамч бүртгэл, данс хөтөлсөн гэсэн хэрэгт буруутгаж байгаа бол 5 дахь ажилтныг Хонг Хээгийнхтэй адилхан итгэл эвдсэн гэсэн гэмт хэрэгт буруутгасан байна. Эхнэр Хо нь Тайванд 5 цомог гаргасан ба 2003 онд АНУ-ын зах зээлд хэд хэдэн видеог ч гаргаж байсан юм. 2014 оны жилийн тайланд дурдсанаар уг сүмд ойролцоогоор 17500 хүн цуглаж, мөргөл хийдэг ажээ.
-
2015 оны 10 сарын 27
Сонсголонгийн 5.5 км даацын замыг нээх ёслол маргааш болох аж.
-
2015 оны 10 сарын 27
АНУ. Чапманы их сургуулиас явуулсан “Америкийн айдас” хэмээх нэртэй судалгаагаар төрийн албан хаагчдын авлига хамгийн их айдас төрүүлж буй зүйлийн жагсаалтыг тэргүүлэв. Энэ удаагийн судалгаа нь тус сургуулиас хоёр дахь жилдээ зохион байгуулж буй бөгөөд судалгаанд үндэсний хэмжээнд 1500 гаруй иргэнийг хамруулжээ. Судалгаанд америкчуудын айдсыг төрүүлдэг гэмт хэрэг, байгаль орчин, ирээдүй, технологи, насжилт, өвчлөл ба эрүүл мэнд, байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гамшиг зэрэг олон асуудлыг хамруулсан байна. Уг судалгаагаар америкчуудыг хамгийн их айлгадаг 10 зүйлийн жагсаалтыг харуулбал:
Төрийн албан хаагчдын авлига;
Кибер терроризм;
Хувь хүний нууц мэдээллийг хувийн байгууллагууд ашиглах;
Террорист халдлага;
Хувь хүний нууц мэдээллийг төрийн байгууллага ашиглах;
Биологийн зэвсэг;
Иргэний бүртгэлийн дугаарын хулгай /Identity theft-өөр хүний хувийн мэдээлэл, нэр, регистрийн дугаар, кредит картын дугаар зэргийг зөвшөөрөлгүйгээр ашиглан санхүүгийн гэмт хэрэг үйлдэх/;
Эдийн засгийн уналт;
Ирээдүйд мөнгөний хомсдол үүсэх;
Зээлийн картын залилан.
“2015 оны судалгаагаар америкчуудын айдас эдийн засгийн асуудалтай ихээхэн холбоотой байгааг харуулж байна. Ер нь хүмүүс өөрсдийн хянаж чадахгүй зүйлээс их айдаг. Технологи болон улс эдийн засгийн ирээдүй гэсэн 2 зүйлийг урьдчилан төсөөлөх ямар ч боломжгүй юм” хэмээн тус судалгааг удирдан зохион байгуулсан Доктор Кристопер Бадер хэлсэн юм.
-
2015 оны 10 сарын 27
М.Энхболд: Б.Цогоо дарга аа, Та Үндсэн хуулийн цэцэд хандсан уу
-
2015 оны 10 сарын 27
Ирак. Тус улсын шүүхийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр авлигын хэрэгт холбогдуулан худалдааны сайд болон түүний ахыг баривчлах шийдвэр гаргасан байна. Гэвч чухам ямар үйлдэлтэй холбогдуулан буруутгаж байгаагаа тодорхой мэдэгдээгүй юм. Харин тус улсын хэвлэл мэдээллээр мэдээлж буйгаар Худалдааны сайд Милас Мохаммед Абдул Карим болон түүний ах Неру нарыг Йордан Улсад байрлах, ах Нерутай холбоотой компаниудын гэрээг тендерт шалгаруулсантай холбоотой аж.
Иракийн Ерөнхий сайд Хайдер аль-Абади өнгөрсөн 8 дугаар сард авлигыг бууруулах цогц арга хэмжээ авахаа мэдэгдсэн юм. Уг цогц арга хэмжээнд Засгийн газрын зардлыг бууруулах, шашны шугамаар хийдэг өндөр албан тушаалтнуудын томилгоог багасгах, билэгдлийн шинжтэй дэд ерөнхийлөгч болон шадар сайдын албан тушаалыг үгүй болгох, авлигын хэрэгт холбогдсон төрийн албан хаагчдын хэргийг сэргээн шалгах зэрэг багтаж байсан юм. Шашны бүлэглэлийн шугамаар өндөр албан тушаалтнуудыг томилдог систем тус улсад байдаг ба ах, дүү хоёр энэ хэрэгтэй холбоотойгоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Харин тэдний Курд эцэг нь тус улсад хамгийн өргөн тархсан Исламын шашны хамгийн том Супи бүлгийн тэргүүн билээ.
-
2015 оны 10 сарын 27
“Нийслэлийн гоо охин, шилдэг жентельмен хөвгүүн-2015” тэмцээний шагналын эзэд тодорлоо
-
2015 оны 10 сарын 27
Авлигатай тэмцэх газраас Цагдаагийн ерөнхий газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулж буй “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг дээшлүүлэхэд хүүхдийн байцаагч нарын оролцоо” сэдэвт сургалт өнөөдөр эхэллээ.
Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газартай 2015 оны 4 дүгээр сарын 15-ний өдөр байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд уг сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд Хүүхдийн байцаагч нарыг сургагч багш болгон бэлтгэх, тэднээр дамжуулан хүүхэд, залуучуудын шударга байдлыг нэмэгдүүлэх, зөв хүн болгож төлөвшүүлэх зорилготой юм.
Сургалтаар Авлигатай тэмцэх газраас “Авлига, ашиг сонирхлын зөрчил хоорондоо ялгаатай юу”, “Ашиг сонирхлын зөрчлийг хуулиар хэрхэн хориглож, хязгаарласан бэ”, “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар төрийн байгууллага, албан тушаалтны үүрэг болон авлигаас урьдчилан сэргийлэх арга зам”, “Ил тод байдлыг хангах чиглэлээр багаар ажиллах сургалтын арга”, “Сургалтын үнэлгээ хийх арга”, “Хувийн ашиг сонирхол ба хөрөнгө, орлогын мэдүүлгийн чиглэлээр анхаарах асуудал”, “2015 оны хүүхдийн шударга байдлын төвшний үнэлгээ, судалгааны аргачлал”, “Хүүхэд, залуучуудад шударга ёсны чиглэлээр мэдээлэл хийх гарын авлага, материалын танилцуулга”, “Бага, дунд, ахлах ангийн сурагчдад “Шударга ёс бидний тэмүүлэл” сэдвээр сургалт хийх аргачлал, анхаарах асуудал, “Төрийн байгууллагын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үнэлэх аргачлал” зэрэг нийт 15 орчим сэдвээр сургалт, мэдээлэл хийх юм. Сургалтад төв, орон нутгийн Цагдаагийн газар, хэлтсийн хүүхдийн 49 байцаагч, хүний нөөцийн 47 ажилтан, төлөвлөлт, зохион байгуулалтын 34 тасгийн дарга оролцож байна.
-
2015 оны 10 сарын 27
Баянзүрхчүүд хайрханаа тохижууллаа
-
2015 оны 10 сарын 27
Он гарсаар агаар дуслын замаар дамжин халдварладаг “Улаан эсэргэнэ” өвчний 350 гаруй тохиолдол бүртгэгджээ. Энэ өвчнөөр 10 хүртэлх насны хүүхэд өвчлөх нь их байгаа талаар ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд хэлж байна. “Улаан эсэргэнэ”-ээр өвчилсөн хүүхдийн ам гэмтэж, биеэр нь тууралт өгч, өндөр халуурдаг аж. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д “Улаан эсэргэнэ” өвчний халдвар авсан 10 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Энэхүү өвчний халдвар авсан л бол 10-21 хоног эмчийн хяналтад байх шаардлагатай гэнэ.
Ханиад томуу ихэсдэг энэ үед дээрх өвчин агаар дуслын замаар дамжин халдварлаж байгаа юм. Тухайлбал, гурван настай охин цэцэрлэгтээ халуурсан байна. Охины ээж яаралтай эмнэлэгт хандан үзүүлэхэд “Улаан эсэргэнэ” өвчний халдвар авсан болох нь тогтоогдсон ажээ.
“Улаан эсэргэнэ” өвчний нууц үе дунджаар 2-7 хоног байдаг бөгөөд урьдчилан сэргийлэхийн тулд гэр орондоо чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх, агааржуулалтыг цаг тутамд 5-15 минут хийж байх, хүүхдийн амыг тамедин, царван, сод гэх мэт цэвэршүүлэх уусмалаар өдөрт 2-3 удаа тогтмол зайлуулах, хүнсэндээ витаминлаг хоол хүнс хэрэглэх, хүүхдэд халуун, бүлээн шингэн ахиухан уулгахыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна. - See more at: http://www.wikimon.mn/content/64696.shtml#sthash.sHWlid4C.dpuf
-
2015 оны 10 сарын 27
Нийслэлийн 376 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн хөгжил дэвшилд тодорхой хувь нэмрээ оруулсан, хойч үедээ үлгэр жишээ болсон өрх гэрийг шалгарууллаа. Энэ жилийн нийслэлийн тэргүүний өрхөөр 9 өрх гэр шалгарчээ. Нийслэлийн тэргүүний өрх гэрээр шалгарсан өрхүүдийн ихэнх нь өрхийн аж ахуй эрхлэдэг, амьдарч буй орчноо тохижуулан эко орчин болгон өөрчилсөн өрхүүд байсан юм. Тодруулбал, Сонгиохайрхан дүүргийн 23-р хороонд оршин суудаг Б.Сүхээ гуайнх өрхийн аж ахуйг 1990 оноос хойш эрхлэж ирсэн байна. Хашаандаа мод бут, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалдаг бол Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд оршин суудаг Р.Цогоо гуайнх амьдарч буй орчноо зүлэгжүүлж, ногоон байгууламж мод бут, жимс хүнсний төрөл бүрийн нарийн ногоо тарих зэргээр өрхийн аж ахуйгаа өргөжүүлжээ.
Мөн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд оршин суудаг Б.Мандалынх нарс, хус, улиас, хайлаас, шинэс, бургас, чацаргана, нохойн хошуу зэргийг тарьж ургуулдаг, мод үржүүлгийн талбайтай юм байна. Харин Сонгино хайрхан дүүргийн 5-р хороонд амьдардаг В.Рагчаасүрэн нь оёдолчин мэргэжилтэй, 3 үе дамжсан өрхийн үйлдвэрлэлийг өргөжүүлэн үр хүүхдүүддээ өвлүүлэн зааж сургаж ажиллууллсаар иржээ.
Нийслэлийн тэргүүний өрх гэрээр шалгарсан өрхүүдэд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай баяр хүргэж, шагналыг нь гардуулж өглөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилдцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 10 сарын 27
НИТХ-ын 29 дүгээр тогтоолоор нийслэлд үйл ажиллагаа явуулдаг авто худалдааны захуудыг нүүлгэн шилжүүлэхээр болсон. Уг тогтоолыг авто худалдаа эрхлэгчид эсэргүүцсээр байгаа билээ.
-
2015 оны 10 сарын 27
ойргоос УИХ-д сонгогдсон гишүүн бүрийн нэг туслахыг, намын нэрээр УИХ-д сонгогдсон гишүүн бүрийн нэг туслахыг цомхотгохоор болж, шийдвэрлэлээ. Тодруулбал, намын нэрсийн жагсаалтаар УИХ-д сонгогдсон 28 гишүүн бүр туслахгүй, тойргоос сонгогдсон 48 гишүүн тус бүртээ зөвхөн нэг туслахтай ажиллах Засгийн газрын санал байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээгээд байгаа юм.
-
2015 оны 10 сарын 27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдын албанд ноён Син Хайминийг шинээр томилогдсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн талаар санал солилцов.
Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмны БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдын албанд шинээр томилогдсонд баяр хүргэе. Улаанбаатар хотын хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын ажилд үргэлж үнэтэй хувь нэмэр оруулж, хотын хөгжлийг тууштай дэмжиж байдагт талархал илэрхийлье. Хятадын хөрөнгө оруулалт, тусламж дэмжлэгээр нийслэлд олон ажил хэрэгжүүлж байна. Тухайлбал, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Бээжингийн гудамжийг шинэчилсэн. Танай улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох экспортын хөнгөлөлттэй зээлээр нийслэлийн хоёр байршилд гүүрэн гарц, Баянзүрхийн товчооноос Налайх чиглэлд шинээр авто зам барих ажил, “Монгол наадам цогцолбор” - ын бүтээн байгуулалтын ажилд Бээжингийн компаниудтай хамтран ажиллана. Цаашид Бээжин хот болон бусад олон хоттой бүхий л салбарт хамтарч, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Харин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Син Хаймин “ Сүүлийн жилүүдэд хоёр улсын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж байгаад таатай байна. Таны санал болгосон олон ажлыг хамтран хэрэгжүүлэхдээ баяртай байх болно. Улаанбаатар хотод 2016 онд болох АСЕМ - ын дээд түвшний уулзалт, 2033 онд зохион байгуулах олон улсын оюутны спортын холбооны өвлийн “Универсиад” наадам зэрэг томоохон арга хэмжээ болон бүхий л салбарт хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлнэ” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 10 сарын 27
Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт байрны гадна зогсоол дээрээс машин хулгайлсан хэрэг өнгөрөгч амралтын өдөр гарчээ.
-
2015 оны 10 сарын 27
Шинэ цэвэрлэх байгууламж ирэх онд ашиглалтад орно
-
2015 оны 10 сарын 27
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд ялын тогтоолыг нь гардуулаад байгаа. Ингэснээр Л.Гансүх Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах боломжтой болж байгаа юм. Тэгвэл Л.Гансүхийн өмгөөлөгчид дөнгөж сая Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдлоо хүргүүллээ. Ингэснээр шүүгчид хэргийн материалтай танилцаж, 21 хоногийн дотор хурлын товыг гаргах юм.
Л.Гансүхийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 3.6 тэрбум төгрөг завшсан хэргээр АТГ-т шалгаж, улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс өнгөрсөн сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2, 166.2-т зааснаар буруутган 4.5 жилийн хорих ял оноосон юм. Тэрбээр өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид ялаа эдэлж байна. Нийслэлийн шүүхээс шийдвэр гарсны дараа суллагдах уу, өөр хорих ангид хуваарилагдах уу гэдэг нь тодорхой болно.