Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5559 5560 5561 5562 5563 5564 5565
  • С.Ганбаатарыг хүндэт Ерөнхийлөгчөөс чөлөөлөх эсэхийг хэлэлцэнэ
    2016 оны 2 сарын 16
    Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны Ерөнхий зөвлөлийн хурал энэ сарын 19-ний өдөр хуралдах тов зарлагджээ.
  • Ашигт малтмалын газрын удирдлагуудын үйлдэл асуудал дагуулж эхлэх нь
    2016 оны 2 сарын 16
    Ашигт малтмалын газар өнгөрсөн сард дөрвөн мэргэжилтнээ ажлаас нь халсан талаар өнөөдрийн хэвлэлүүд онцолж байна. Ашигт малтмалын лиценз бичигч Ч.Золзаяа, Зураг зүйн мэргэжилтэн Д.Мягмарсүрэн, Мониторинг судалгааны хэлтсийн мэргэжилтэн Б.Болормаа, Б.Отгонбаатар нарыг ажлаас нь халсан шалтгаан томоохон асуудал дагуулж эхлэх шинжтэй байгаа юм.

    Тэднийг “Дарга нарынхаа хууль бус үйлдлийг санамсаргүй байдлаар мэдчихсэн болохоор ажлаасаа халагджээ” гэх бор шувуу нисч байна. Эх сурвалжийн хэлж буйгаар эл дөрвөн алба хаагчийн ажлаасаа халагдсан шалтгаан нь уул уурхайн хайгуулын лицензтэй холбоотой гэнэ.

    Тодруулбал, АМГ-ын Кадастрын хэлтсийн дарга А.Чинбаатар гэгч хууль бус шийдвэр гаргаж уул уурхайн компанид хайгуулын лиценз олгосон гэдгийг мэдсэн дөрвөн алба хаагч ажлаасаа халагдсан гэх мэдээлэл байгаа юм.
    Эл асуудалд АМГ-ын дарга Д.Үүрийнтуяа ч холбогдсон байна. Учир нь дээрх хүмүүсийг ажлаас халах тушаалыг гаргажээ.
    Ажилчдынх нь ярьж буйгаар Ашигт малтмалын газрын дарга нар сүүлийн үед ажилтнуудтайгаа доромжидсон, дээрэлхүү өнгө аясаар харилцдаг болоод зогсохгүй байнга л ажлаас чинь хална гэж айлгадаг болжээ. Энэ мэт маш олон хууль бус үйлдэл АМГ-т байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.
    Энэ талаар эргэн мэдээлнэ.
  • Чуулганаар хэлэлцэх асуудлуудын шинэчилсэн хөтөлбөр
    2016 оны 2 сарын 16
    02 дугаар сарын 18-ны Пүрэв гарагт 09.00 цагаас:

    Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нээлт;

    Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн санал үргэлжилнэ.

    НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

    02 дугаар сарын 18-ны Пүрэв гарагт:

    1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан танхим”-д:

    Хэлэлцэх асуудал:

    Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Монгол Улсын иргэний харьяаллын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

    2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:

    Хэлэлцэх асуудал:

    Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Хувь хүний орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, цахилгаан эрчим хүчийг татвараас чөлөөлөх тухай, хэлэлцэх эсэх/.

    3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын засгийн газар, Унгар Улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

    Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх ажлын байр бий болгох” төсөл, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах” төсөл соёрхон батлах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

    Монгол Улс байнга төвийг сахих тухай /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.10.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/.

    ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

    02 дугаар сарын 19-ний Баасан гарагт 09.00 цагаас:

    Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Монгол Улсын иргэний харьяаллын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Хувь хүний орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, цахилгаан эрчим хүчийг татвараас чөлөөлөх тухай, хэлэлцэх эсэх/;“Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын засгийн газар, Унгар Улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

    Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх ажлын байр бий болгох” төсөл, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах” төсөл соёрхон батлах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

    Монгол Улс байнга төвийг сахих тухай /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.10.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

  • Ээлжит бус чуулганыг пүрэв гаригт нээхээр шийдвэрлэжээ
    2016 оны 2 сарын 16
    УИХ-ын ээлжит бус чуулганыг пүрэв гариг буюу энэ сарын 18-нд нээхээр УИХ-ын даргын зөвлөлөөс шийдвэрлэжээ.
  • Саудын Арабын тэргүүлсэн цэргийн эвсэл Кавкабан хотод цохилт өгч эхэллээ
    2016 оны 2 сарын 16
    Саудын Арабын тэргүүлсэн цэргийн эвсэл Кавкабан хотод цохилт өгч эхэллээ
  • Хойд хөршид зика вирусын анхны тохиолдол бүртгэгдлээ
    2016 оны 2 сарын 16
    Дэлхийн 26 оронд тархаад байгаа Зика вирусын халдвар ОХУ-д илэрчээ.
  • Концессоор барих зарим авто замын зураг төслийг танилцуулж байна
    2016 оны 2 сарын 16
    Энэ онд нийслэлд концессоор барих зарим авто замын зураг төслийг танилцуулж байна
  • Монгол дайчдыг ”НАТО-гийн медаль”-иар шагнажээ
    2016 оны 2 сарын 16
    Афганистан Улсад үүрэг гүйцэтгэж буй цэргийн багийн бүрэлдэхүүнийг “НАТО-гийн медаль”-иар шагнажээ.
  • Хайрын сарын турш хайрттайгаа Аqua fitness-д хамтдаа
    2016 оны 2 сарын 16
    Хайрын сарын турш хайрттайгаа Аqua fitness-д хамтдаа
  • УЕПГ, “Төрийн орон сууцны корпораци” хамтран ажиллана
    2016 оны 2 сарын 16
    УЕПГ, “Төрийн орон сууцны корпораци” хамтран ажиллана
  • АН-ын бүлэг ээлжит бус чуулганыг хуралдуулах нь зүйтэй гэж үзжээ
    2016 оны 2 сарын 16
    УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр үдээс хойш Төрийн ордонд хаалттай хуралдав.

    Бүлгийн хуралдаанаар үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хэлэлцэж, байр сууриа нэгтгэжээ.

    Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах нь зөв хэмээн үзэж, чуулганыг хоёрдугаар сарын 15-26-нийг хооронд хуралдуулахаар шийдвэрлэсэн. Тиймээс ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийх байсан ч нэг өдрөөр хойшлоод байна.

    Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тус хуралдаанаар ”Ээлжит бус чуулганыг хуралдуулах нь зүйтэй” хэмээн үзсэн аж.
  • Н.Алтанхуяг: Ахмад нь зууралдалгүй чиглүүлж, дунд үе нь ачаагаа үүрч, залуус нь шүүмжлэгч бус зүтгэгч байх ёстой
    2016 оны 2 сарын 16
    Оюутолгойг тойрсон 30 гаруй асуудал байсан юм. Үүнээс 24, 25-ыг нь бид шийдсэн. Нэг л асуудал дээр би одоог хүртэл санал нэгдэхгүй байгаа. Одоо харин хүмүүс ойлгож эхлээд байх шиг байна. Тэр бол өнөөдрийн яригдаж шийдэгдсэн гээд байгаа анхны хөрөнгө оруулалтын хэтрэлт буюу хоёр тэрбум ам.доллар. “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллараар ямар их бүтээн байгуулалт хийж болохыг харлаа. Гэтэл хоёр тэрбум ам.долларын хэтрэлт дээр буулт хийнэ гэдгийг би хувьдаа ойлгохгүй.
  • ”Фракцгүй Ардчилсан нам”-д шинэ фракци мэндэллээ
    2016 оны 2 сарын 16
    Хэдийгээр тэрбээр өөрийгөө фракц байгуулаагүй зөвхөн санаачилга гаргасан гэж өнөөдрийг хүртэл ярьж ирсэн ч түүнийг АН дотор шинээр бүлэг байгуулсан гэдгийг эх сурвалж хэлж байгаа. Түүгээр зогсохгүй түүний байгуулсан шинэ фракц одооноос хүчээ авч, үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж эхэлж байгаа гэнэ. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд түүнийг “Чандмань” нэртэй фракц байгуулсан хэмээн бичиж байсан. Тус фракцийн нэр эцсийн байдлаар тодорхой болж олон нийтэд тараагүй ч ихээхэн нууцаар үйл ажиллагаагаа явуулж байгаа сурагтай. Тэд сонгуулийн үеэр улам идэвхжиж ажиллахаар бэлтгэж явна.

  • Гарцгүй газраар гарч осол гаргасан иргэнд эрүүгийн хэрэг үүсгэлээ
    2016 оны 2 сарын 16
    Өнгөрөгч баасан гариг буюу хоёрдугаар сарын 12-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Toyata Raum маркийн автомашинд иргэн П мөргүүлж гэмтжээ. Иргэн П нь гарцгүй газраар явсан бөгөөд архи согтууруулах ундаа хэрэглэсэн /драг 2.2/ согтолттой байсан нь тогтоогджээ. Улмаар гарцгүй газраар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргасан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн байна. Замын хөдөлгөөнд зөвхөн автомашинууд хамаарахгүй ба явган зорчигч мөн хөдөлгөөнд оролцогч юм. Тиймээс иргэд замын хөдөлгөөнд соёлтой оролцож гарцаар гарах, ногоон гэрэл хүлээх зэрэг нь өөрийн амь насаа хамгаалж буй хэрэг гэдгийг ЗЦГ-аас дамжууллаа.
  • ЗГ-аас хуралдсан асуудлуудаар мэдээлэл хийнэ
    2016 оны 2 сарын 16
    Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр 16 цагт болсон.

    Хуралдаанаар Монгол, Болгарын Засгийн газар хоорондын протокол батлах тухай, Барааны гарал үүслийн дүрэм батлах тухай, 2016 онд цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаар, мөнгөн төлбөрийн хэмжээ тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Давосын чуулга уулзалтад оролцсон дүнгийн тухай танилцуулгыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хийжээ.

    Тус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил өнөөдөр албан ёсны мэдээлэл хийх юм.
  • Өнөөдөр болох зарим үйл явдал
    2016 оны 2 сарын 16
    09:30 цагт ОБЕГ-ын хурлын танхимд ХАХНХЯ,НҮБ, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж буй Зудад нэрвэгдсэн хөдөөгийн малчдад зориулсан Ариун цэвэр, эрүүл ахуйн багцуудыг хүлээлгэж өгөх үйл ажиллагаа болно.

    10:00 цагт энэ сарын 11-14-ний хооронд Туркийн Истанбул хотноо болсон ”Олон Улсын Тогооч нарын Холбооны 14-р их наадам”-аас Монголын мастер тогооч нар багийн болон Ази хоолны төрөлд нийт 6 мөнгөн медаль хүртсэн тогооч нар Чингис хаан ОУНБ-д газардана. 2010 оноос манай улсын тогооч нар ОУ-ын чанартай уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, улсынхаа нэрийг дэлхийн хоол үйлдвэрлэлийн салбарт гаргасаар яваа юм.

    11:00 цагт Засгийн газрын III байрны 320 тоотод /хуучнаар статистикийн хорооны байр/ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлаарх хэвлэлийн бага хуралтай

    11:00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвөөс Эрдэнэс тавантолгой ХК-ийн хувьцааг арилжаалах асуудлын тухай мэдээлэл хийнэ.

    11:00 цагт 130-р бага сургууль /15-р хороо Рапид хорооллын зүүн талд/ ”Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн 2015 онд ЕБС-ын 10 сургуульд ”Робот кабинет” байгуулж, сурагчдын техник сэтгэлгээг хөгжүүлэн, ирээдүйн инеженерүүдийг бэлтгэх болсон. Үүнээс үүдэн ХУД-ын ЗДТГ, Монголын Роботын боловсролын нийгэмлэгтэй хамтран дүүргийн аварга шалгаруулах ”Лего Робот” тэмцээн зохион байгуулагдах гэж байна.

    12:00 цагт Уул уурхайн яамны хүндэтгэлийн танхимд Уул уурхайн яам Японы шинэ эрчим хүч, аж үйлдвэрийн байгууллагатай хамтран нүүрсийг хуурай аргаар баяжуулах туршилтийн төслийг хэрэгжүүлэх гэж байгаатай холбоотойгоор санамж бичиг байгуулна.
  • УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана
    2016 оны 2 сарын 16
    УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана
  • Өндөр албан тушаалтнууд 100 хувь хөрөнгө орлогоо мэдүүлжээ
    2016 оны 2 сарын 16
    Төрийн албан хаагч болон төрийн өндөр дээд албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх хуулийн хугацаа өчигдөр дуусгавар болсон бөгөөд өнөөдөр албан ёсоор мэдээлэл өгнө гэж байгаа юм. Өчигдрийн байдлаар нийт 38 мянга 906 албан хаагч мэдүүлгээ өгчээ. Ингэснээр ХОМ-ийн явц 98,5 хувьтай байгааг АТГ-аас мэдээлсэн билээ. Мөн 269 төрийн өндөр албан тушаалтан мэдүүлгээ өгсөн нь 100 хувийн биелэлттэй байгаа аж. Ирэх гуравдугаар сарын 1-нд орно нутгийн албан хаагчдын ХОМ-ийг нэгтгэж иргэдэд танилцуулна. Энэ хугацаанд мэдүүлэг өгөөгүй албан тушаалтнууд мэдүүлгээ өгвөл хугацаа хоцорсныг тэмдэглэж олон нийтэд мэдээлэх юм байна.
  • Мод үржүүлгийн зориулалтаар газар эзэмших эрх олгов
    2016 оны 2 сарын 16
    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Газар эзэмших эрх олгох тухай” А/106 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулсан газар эзэмших эрхийн төсөл сонгон шалгаруулалтад оролцож ялагчаар тодорсон Ж.Гадинжид, Б.Буядаа, Г.Анужин, Д.Цэцэгсүрэн, Б.Шижиртуяа, Б.Ариунаа, Г.Ганцолмон, Л.Алтангэрэл, Р.Батжаргал нарт Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт уурхайн урд талд мод үржүүлгийн зориулалтаар тус бүр 5 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгов.
    Уг захирамж гарсантай холбогдуулан газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, гэрчилгээг олгон газрын улсын бүртгэлд бүртгэж, газрыг актаар хүлээлгэн өгөхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, газар ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Налайх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд тус тус үүрэг болголоо.
    Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • “Дүнжингарав-2016”-ын тов уяачдыг баярлуулж, унаач хүүхдүүдийг түгшүүрт автуулав
    2016 оны 2 сарын 16
    Хурдан морины төвийн болон хангай бүсийн уралдааны тов гарч уяачдыг баярлуулж, унаач хүүхдүүдийг түгшүүрт автуулав. ”Дүнжингарав-2016” төвийн бүсийн хаврын уралдааныг энэ сарын 28-нд Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд зохион байгуулахаар болжээ.
5559 5560 5561 5562 5563 5564 5565
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    18 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    29 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    50 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    54 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    1 цаг 13 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    1 цаг 34 мин
  • Д.Трамп Эпштейний хэргийг ил болгосон Ерөнхий прокурор Пэм Бондиг огцрууллаа
    1 цаг 42 мин
  • 3333 сурагч 10 дахь жилдээ “Тусгаар тогтнол” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина
    2 цаг 7 мин
  • Иранд бол буй дайны нөлөөгөөр Энэтхэгт шар айраг, цэвэр усны знэ тэнгэрт хадлаа
    2 цаг 14 мин
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
    2 цаг 20 мин
  • "Хариултаа хадгалъя" үрждэг хөтөлбөр дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ
    2 цаг 24 мин
  • Таны хэрэглээнд ойр ₮ кредит карт
    2 цаг 28 мин
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
    2 цаг 40 мин
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
    4 цаг 1 мин
  • “Хувьсал” продакшны дэлгэцийн арав дахь уран бүтээл “Сэтгэлийн уяа” уран сайхны кино дөрөвдүгээр сарын 16-нд нээнэ
    18 цаг 46 мин
  • Бумбатын булгийн ус хуримтлуулах хөв цөөрөм байгуулах ажлын шав тавих ёслол боллоо
    19 цаг 41 мин
  • “Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерийг нээлээ
    19 цаг 49 мин
  • Улсын Хоёрдугаар Төв эмнэлэгт цөмийн оношзүйн дэвшилтэт SPECT/CT аппаратыг суурилууллаа
    20 цаг 51 мин
  • Спортын менежментийн ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр хэрэгжинэ
    23 цаг 2 мин
  • Counter-Strike 2 дахь мапны үнэ цэнэтэй байдал 
    23 цаг 19 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • “Рио Тинто”-гийн захиалгаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг унагаах гэж байна
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Дотоод сонгуульдаа бүдэрсэн АН-ын 10 гишүүн
  • УИХ-ын ёс зүйгүй гишүүдэд хариуцлага тооцдог болъё
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Нүүрсний хэрэгт холбогдоод буй Т.Аюурсайхан нь Л.Энх-Амгалангаас 100,000 ам.долларын авлигал авчээ
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • АЛТАН ЦОМ: Хоёр Пүрэвийн хуучин цагийг санагдуулам гал гарсан барилдаан болно
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • “Рио Тинто”-гийн захиалгаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг унагаах гэж байна
  • УИХ-ын ёс зүйгүй гишүүдэд хариуцлага тооцдог болъё
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Нүүрсний хэрэгт холбогдоод буй Т.Аюурсайхан нь Л.Энх-Амгалангаас 100,000 ам.долларын авлигал авчээ
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • А.Баяр: Төрийн далбаагаа даваа гаргийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагч хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Алтай хотын иргэн Ш.Нинжбадгар тэмээний гаралтай түүхий эдэд суурилсан гар урлалын чиглэлээр өрхийн үйлдвэрлэл эрхэлж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК