-
2015 оны 12 сарын 26
Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ
-
2015 оны 12 сарын 26
Чуулганы хуралдаанаар Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 16 гишүүн 2015.08.21-ний өдөр өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийг хийв. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар танилцууллаа. Хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон найруулгын чанартай саналын томьёоллоор санал хураалт явуулсныг дэмжив.
-
2015 оны 12 сарын 26
Жирэмслэлтээс хамгаалах дааврын эмний тухай
-
2015 оны 12 сарын 26
сссс
-
2015 оны 12 сарын 26
Шинэ жилийн баяс дөхшк байгаатай холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн бэлэг сонгохдоо хадгалах хугацаа нь дууссан эсэхийг сайтар нягтлахыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас онцгойлон сануулж байна. Хадгалах хугацаа дууссан, хадгалалтын горим алдсанаас чанар нь муудсан хүнсний бараа, бүтээгдэхүүн худалдан авч эрүүл мэндээрээ хохирохгүй байхыг анхаарууллаа.
Иргэд та бүхэн хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа:
• Хадгалах хугацаа дуусаагүй эсэхийг шалгах
• Сав, баглаа, боодлын бүрэн бүтэн байдлыг анзаарах
• Max, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдэхүүнийг шууд хэрэглэдэг бусад бэлэн бүтээгдэхүүнээс тусад нь авч явах
• Хөлдөөсөн, хөргөсөн хүнс худалдаж авсан бол аль болох богино хугацаанд хөлдөөгч, хөргөгчиндөө хийхийг санууллаа.
Түүнчлэн таны худалдан авсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, сав, баглаа, боодол нь урагдаж гэмтсэн, лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төвийсөн, дарахад хотолцож байвал, шилэнд савласан бүтээгдэхүүнд булингар, тунадас, хегц үүссэн байвал мэргэжлийн байгууллагад хандаарай. Мөн хиам, өндөг, нарийн боов, студень, зууш зэрэг түргэн мууддаг бүтээгдэхүүнийг хөргүүргүй, ил задгай борлуулж байвал авахгүй байхыг анхаарууллаа.
-
2015 оны 12 сарын 26
З.Энхболд: Эхлээд хуулиа батална, дараа нь зээлийн найман хувийн хүүг бууруулна
-
2015 оны 12 сарын 26
Хан-Уул дүүрэгт 150 ортой цэцэрлэг ашиглалтад оров
-
2015 оны 12 сарын 26
Баярын ширээ: Бүтээлч эзэгтэй нарт зориулсан шинэ төрлийн зоог
-
2015 оны 12 сарын 26
Д.Болдыг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргаар, Д.Мөнхтөрийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар тус тус томиллоо. - See more at: http://zasag.mn/news/view/11770#sthash.XWG6CkY0.dpuf
-
2015 оны 12 сарын 26
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
17 цаг 33 минутын өмнө
Print Zasag and PDF
ShareThis Facebook Tweet LinkedIn Email
Түүхий арьс, ширийг 2016 оны 2 дугаар сарын 5 хүртэл экспортолно
Түүхий арьс, ширийг тэр дундаа адууны ширийг нэг удаагийн арга хэмжээ болгон 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс 2 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл хугацаанд экспортлохыг зөвшөөрлөө. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллан дүнг Засгийн газарт танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Сангийн сайд Б.Болор нарт даалгалаа.
Статистик мэдээгээр Монгол Улсад 2014 оны жилийн эцсийн байдлаар 2995,8 мянган толгой адуу тоологдсон бөгөөд энэ нь өмнөх онтой харьцуулахад 14,4 хувиар өссөн байна.
2011-2013 онуудад жилдээ 200 гаруй мянган толгой адууг хүнсэнд хэрэглэж, түүнээс гарсан ширний 90 гаруй хувийг экспортод гаргаж эдийн засгийн эргэлтэд оруулснаар малчдын орлогын тодорхой хувийг бүрдүүлж байсан бол 2014 оны жилийн эцсийн байдлаар 222,8 мянган адууны шир бэлтгэгдсэнээс дөнгөж 65,4 мянган ширхэг буюу 29 хувийг экспортолсон байна.
Дэрэвгэр жиргэрүү, хуш модны самрын идээг гадаадад гаргах асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэнэ
2015 онд зөвшөөрөлгүй түүж бэлтгэсэн байгалийн ховор ургамлыг гадаадад гаргах талаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
2015 онд зөвшөөрөлгүй түүж бэлтгэсэн байгалийн ховор ургамал дэрэвгэр жиргэрүү, хуш модны самрын идээг “Байгалийн ургамлын тухай”, “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай”, “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай” хуульд заасан шаардлагад нийцүүлэн гадаад улсад гаргах асуудлыг шийдвэрлэхийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгт даалгалаа.
2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 5 аж ахуйн нэгж, 1 иргэн 150 тонн хуш модны самрын идээ, 8 аж ахуйн нэгж 101,5 тонн дэрэвгэр жиргэрүү гадаадад гаргах хүсэлтээ Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд ирүүлсэн байна.
Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгалаа
Зарим аж ахуйн нэгж, байгууллагын гадаадын ажиллах хүч, мэргэжилтний Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зохих журмын дагуу сунгахыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд зөвшөөрлөө. Тогтоолын дагуу ажиллах хүч, мэргэжилтнээр төлөвлөгөөт ажлыг гүйцэтгүүлэн, 2016 онд буцаан гаргах ажлыг зохион байгуулж, дүнг Хөдөлмөрийн яаманд мэдэгдэхийг холбогдох сайд нар үүрэгт болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/news/view/11770#sthash.XWG6CkY0.dpuf
-
2015 оны 12 сарын 26
“Бодлын хулгайч” киноны спонсор А.Уянгыг “эрэн сурвалжилж” байна
Танилтай бол талын чинээ гэж. Гэхдээ одоогийн нийгэмд энэ үгний цаана ямар их булхай явагдаад байна гэдэг нь сонин. Энгийн иргэн би аль нэг банкнаас зээл аваад төлөлтөө хийлгүй хэдхэн хоног л хоцроход найдваргүй зээлдэгч болоод нэг мөсөн балардаг. Харин танил ихтэй хүмүүсийн хувьд энэ асуудал биш гэнэ.
Та бидний танил “AWTO TOWN” сэтгүүлийн захирал, “Бодлын хулгайч” киноны продюсер А.Уянгыг “эрэн хайх” ажиллагаа явж байгаа гэчихэд хэлсдэхгүй гэнэ. Түүнийг гоё болохоор нь хулгайлчихсан юм биш. Хаа сайгүй тавьсан зээлийнх нь араас банк болоод банк бус санхүүгийн байгууллагууд эрэн сурвалжлаад сүйд.
МАН-ын гишүүн тэрбээр улс төрд өөрийгөө таниулах гэж банкнаас их хэмжээний зээл авч спонсор хийж явсан бололтой. Харамсалтай нь зээлсэн мөнгө нь дуусч, өрийн хугацаа эхлэн шүүх цагдаагаар яваад эхлэхээр сураг нь олдохгүй алга болчихсон гэнэ.
Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхээр хэргийг нь шийдвэрлэхээр удаа дараа товлогдсон. Харин тэр ямар нэг аргаар шүүх хурлыг хойшлуулчихдаг аж.
Авсан мөнгнийх нь барьцаанд эр нөхөр Б.Алтангэрэл нь орчихоод баларч суугааг эх сурвалж өгүүлж байна. Гэвч тэрбээр 2 тэрбум гаруй төгрөгийг төлж чадахгүй гэдгээ шулуухан хэлж орхисон гэнэ лээ.
Ямартай ч А.Уянга хадгаламж эзэмшигчдийн мөнгийг авч өвөртлөөд сураг тасарсан гэнэ. Авчраад өгчихөөч гээд банкныхан чинь гуйж байна лээ, уулзчихаарай Уянгаа.
-
2015 оны 12 сарын 26
Танилц: 2015 оны Бөртэ чонын эзэд
-
2015 оны 12 сарын 26
Өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн О.Ганбатыг Гаалийн ерөнхий газрын даргын, Д.Ариунсанг Татварын ерөнхий газрын даргын, Р.Эрдэнэбүрэнг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын, И.Нарантуяаг Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын, Т.Аюурсайханыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын, А.Ариунболдыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон тооны гишүүний үүрэгт ажлаас тус тус чөлөөллөө. - See more at: http://zasag.mn/news/view/11770#sthash.XWG6CkY0.dpuf
-
2015 оны 12 сарын 26
Эрүүл, мэнд спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас саатуулан хориод байгаа. Үүнтэй холбогдуулан тэрбээр ЭМС-ын сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлсэн. Харин түүний орны хүнийг хэзээ томилох вэ гэдэг асуулт олны анхаарлыг ихээхэн татаж байгаа юм. ЭМС-ын сайдыг даруй томилох ёстой гэх шүүмжлэл ч зарим гишүүдийн зүгээс ирж байгаа. Тэгвэл уг асуултанд ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ ингэж хариулав.
-
2015 оны 12 сарын 26
2015 оны Бөртэ чоно наадмын шилдгийн шилдэг тамирчнаар дэлхийн хошой аварга, мөнгөн медальт, олимпийн хүрэл медальт Соронзонболдын Батцэцэг тодорлоо. С.Батцэцэг ”Дасгалжуулагч нар, спортын сэтгүүлч нарт баярлалаа. Рио 2016 олимпийн наадамд Монголын тамирчид олуулаа медаль авах болно оо. Үргэлж дэмжиж явдаг та бүхэндээ баяртай байна” гэв. Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж С.Батцэцэгт шилдгийн шилдгийнх нь цомыг гардуулан өгч ”Энэ жил С.Батцэцэг маш сайн байсан. Бөртэ чоно наадмын шилдгээр тодрох нь гарцаагүй байсан. С.Батцэцэг дэлхийн аваргын хошой алтан медальтай болсон. Олимпийн аварга болох бүрэн боломж бий. Монгол Улсад олимп, дэлхийн аварга болсон хүн одоогоор байхгүй чамд боломж байгаа шүү” гэж хэлээд амжилт хүссэн юм.
-
2015 оны 12 сарын 26
Өчигдрийн Засгийн газар ээлжит бусаар хуралдаж хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тухайлбал, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд сахилгын шийтгэл ногдуулжээ. Танхимын зарчмаар ажиллах журмыг зөрчсөн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн нарт Төрийн албаны тухай хуулийг үндэслэн цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
-
2015 оны 12 сарын 26
Үс үргээлгэх буюу шинээр засуулбал өвчин ирнэ
-
2015 оны 12 сарын 26
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 26-31 градус, өдөртөө 18-23 градус, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 32-34 градус, өдөртөө 21-23 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Дундговийн нутгаар бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.
-
2015 оны 12 сарын 25
чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.23-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулав.
Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасан байна. Ингэснээр байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн горимын саналаар санал хураалгахад гишүүдийн 76.3 хувь нь дэмжив. Ингэснээр хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалтыг гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэнээр чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2015 оны 12 сарын 25
Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэн баталлаа