-
2015 оны 12 сарын 06
Сэлэнгэ аймгийн прокурорын газар, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын засаг даргын тамгын газартай хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тус газрын ажилтнууд болон багийн засаг дарга, ажилтнуудыг оролцуулж уулзалт ярилцлага хийсэн байна.
Уулзалт ярилцлагын явцад аймгийн прокурорын газраас хийж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын талаар мэдээлэл хийсэн байна.
Мөн Сэлэнгэ аймгийн прокурорын газраас сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажилтай танилцаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чанар байдал үр дүнг сайжруулах чиглэлээр зөвлөмж бичиж хүргүүлсэн байна.
-
2015 оны 12 сарын 06
Авлигатай тэмцэх газар, Эрүүл мэнд, спортын яамтай хамтран Авлигын эсрэг олон улсын өдөрт зориулж эрүүл мэндийн салбарт 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн “Талархлаа зөвөөр илэрхийлье” аяныг үргэлжлүүлж байна.
Авлигатай тэмцэх газраас гаргадаг “Төрийн байгууллагын шударга байдлын түвшинг үнэлэх судалгаа”-гаар эрүүл мэндийн салбар бусад төрийн байгууллагуудын дунджаас доогуур үнэлгээтэй, Хараат бус судалгааны хүрээлэн төрийн бус байгууллагын 2014 онд хийсэн “Эрүүл мэндийн салбарын авлигын нөхцөл байдлын судалгаа”-гаар 2, 3 дугаар шатлалын эмнэлгүүд авлига, ашиг сонирхлын зөрчилд илүү өртөх эрсдэл өндөртэйд тооцогдсон юм. Тиймээс Авлигатай тэмцэх газраас эрүүл мэндийн салбарын ил тод, нээлттэй байдлыг хангахад чиглэсэн нэгбүрчилсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх, заавар зөвлөгөө өгөх, 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагааг төлөвлөж хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, арга зүйн удирдлагаар хангах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах сургалт зохион байгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, авлигын шалтгаан нөхцөлийг судлах зорилгоор “Талархлаа зөвөөр илэрхийлье” аяныг эхлүүлсэн.
Аяны хүрээнд ачаалал ихтэй 2, 3 дугаар шатлалын эмнэлэг болон эрүүл мэндийн 19 байгууллагад 30 удаагийн сургалт хийхээр төлөвлөсөн бөгөөд Улсын I төв эмнэлэг, Улсын II төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит улсын III төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Зоонозын үндэсний төв, Шүд, эрүү нүүрний үндэсний төв зэрэг нийт 10 эмнэлгийн удирдах ажилтнууд болон эмч, сувилагч нарыг хамруулан ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтыг тус тус зохион байгуулаад байна. Сургалтыг зохион байгуулахдаа багийн оролцооны аргыг ашиглан тэдний санал бодлыг сонсох, багаар хамтран ажиллав. Авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд салбарын онцлогт тохирсон зохицуулалт шаардлагатай байгааг эмнэлгийн мэргэжилтнүүд хөндөж, цаашид авч хэрэгжүүлэх хамтын ажиллагаа, авах арга хэмжээний талаар санал бодлоо солилцлоо.
“Талархлаа зөвөөр илэрхийлье” аяныг 2015 оны 12 дугаар сарын 9-нийг хүртэл үргэлжлүүлэх бөгөөд энэ хугацаанд Эрүүл мэнд, спортын яамтай хамтран эрүүл мэндийн бусад байгууллагуудыг сургалтад хамруулахаар төлөвлөж байна.
-
2015 оны 12 сарын 06
Орхон аймгийн прокурорын газар Монгол Улсын Ерөнхий Прокурорын 2011 оны 11 сарын 15-ны өдрийн 197 дугаартай тушаалд заасны дагуу “Дотоод ажлын өдөр”-ийн хүрээнд 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нийт прокурор, ажилтнуудад уран илтгэгч, доктор Б.Гэрэлээр “Илтгэх ур чадвар” сэдэвт сургалт хийсэн байна.
Энэхүү сургалт нь шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлдэг прокуроруудын хувьд үр дүнтэй сургалт болжээ.
-
2015 оны 12 сарын 06
Гадаа хүйтэрчихлээ, ес эхлээгүй байхад машин тэрэгний асалт хэвийн бус болоод ирэв үү? Бидэнд өвлийн улиралд зөндөө л эргэлзээтэй зүйлсүүд гарч ирдэг. Тэгвэл PM сэтгүүлийн автын эксперт эдгээр зүйлсийн эргэлзээг тайлсныг орчуулан хүргэж байна.
1) Машиныхаа голд хүндрүүлэгч ачаа авч явах нь шарвалтаас хамгаална?
Энэ асуудал нь мэдээж хэрэг та ямар автомашин жолооддогоос шалтгаална. Өмнө нь ихэнх суудлын машин ардаа хөтлөгчтэй байсан. Тиймээс хүнд ачаатай тэнцвэржүүлэгч өгсүүр цастай газар явахад хэрэг болдог байсан. Гэвч одоо дийлэнх суудлын автомашин урдаа хөтлөгчтэй эсвэл дөрвөн дугуйндаа хөтлөгчтэй болсноор жингийн хуваарилалт нь ч мөн адил илүү сайжирсан.
Мөн бүх улиралд тохирох дугуйнуудын чанар ч маш сайжирсан. Тиймээс тэнцвэржүүлэгч ачаа гулгаатай зам дээр урдаа хөтлөгчтэй машинд харин ч эсрэгээрээ илүү саад болж илүү шарвуулна. Харин хойноо хөтлөгчтэй мөн хойд хэсэг нь хөнгөн автомашинуудад л илүү шаардлагатай.
2) Өдөр цайны цагаараа машинаа асааж 10 минут орчим халаах нь орой ажлын дараа машин асахад тустай.
Хэрэв таны машин бүх л шөнийн турш хүйтэнд хоноод зүгээр асаж байгаа бол өдрийн 8 цаг зогсоол дээр байхад хэвийн л асна. Хэрэв гарааштай бөгөөд хэсэг хором хүйтэнд байлгахад асахгүй байгаа бол машиныхаа свечэ, аккумулятор зэргээ шалгах болжээ гэсэн үг. Хэдийгээр хөдөлгүүрийг өдөр бүр 10 минут асааж нормалдаж байгаа нь хөдөлгүүрийг халааж, тосыг шингэрүүлэх боловч шатахууны дутуу шаталт явагддаг. Мөн хүйтэн нөхцөлд машин асах бүрд хөдөлгүүрт их хэмжээний элэгдэл үүснэ. Энэ нь хий дэмий бензин үрэхээс гадна хөдөлгүүрийн элэгдэлд нөлөөлнө гэсэн үг юм.
3) Хүйтэнд аккумулятор амархан мууддаг.
Өвлийн хүйтэн - аккумуляторт 2 шалтгааны улмаас нөлөөлдөг. Хүйтэн нөхцөлд хөдөлгүүрийн тос өтгөрсөн байдаг учраас моторыг асаахад илүү их хүч шаардлагатай болдог. Иймээс энэ илүү хүчийг аккумулятор гаргах хэрэгтэй бөгөөд үүн дээр хүйтнээс болж аккумулятор гаргах ёстой чадлаа гүйцэд гаргаж чаддаггүй. Тиймээс тахир гол эргүүлэх чадал өндөртэй аккумуляторыг сонгох хэрэгтэй болдог. Нөгөөх шалтгаан нь бага температурт цахилгаан үүсгэх химийн урвал нь удааширдаг.
Мөн аккумуляторын утас сайтар бэхлэгдээгүй тохиолдолд өндөр чадал шаардсан, удаан стартер дарж байхад шон нь маш ихээр халдаг. Машин ассаны дараа шон хөрч холбоос нь бүр мууддаг. Энэ нь эргээд аккумулятор бүрэн цэнэг авахад нь нөлөөлж, бүрэн цэнэглэгдээгүй аккумулятор хөлдөх эсвэл чанар нь улам муудна.
Яг үнэндээ өвөл ихэнх машины асалт мууддаг ч, зун аккумуляторын чанар илүү мууддаг. Учир нь хэт халуунд аккумулятор халж электролит нь шарагдаж, буцалснаас чанар нь мууддаг.
4) Хэсэг цас ороод хэд хоносны дараа шил арчигчийн шингэн хөлдсөний улмаас ажиллахаа больдог.
Хэрэв шил арчигчийн шингэн хөлдөх бол хэд хоногийн дараа биш, тэр дороо хөлдөнө. Цас орсны дараа цасан дээрх ямар нэг тоос шороо цасны хайлсан хэсэгтэй хамт шүршигчийн хошуу руу орж бөглөж болзошгүй юм.
Мөн шил арчигчийн шингэн тодорхой төвшнөөс багасах үед ажиллахгүй болдог. Мөн шил арчигчийн шингэнийг ажиллуулсны дараа үлдсэн шингэнээ буцааж доошлуулдаг бөгөөд үүнтэй зэрэгцэн хайлсан цас, тоос шороо орж нүхийг бөглөдөг. Харин зориулалтын шил арчигчийн шингэн нь хөлддөггүй тусгай шингэн байдаг. Хэрвээ та ус хийсэн бол дороо хөлдөж шүршигчийг ажиллуулахгүй болгодог.
5) Маш хүйтэнд шил арчигчаа сайтар цэвэрлэсэн ч, эсвэл паараа цонхруугаа хамаг халуунаар үлээлгэсэн ч байнга мөс тогтож цонх халтартуулдаг
Хүйтэн цаг агаар шил арчигчийн шингэн хайлсан цас мөстэй нийлж цонхыг халтартуулахад нөлөөлж болзошгүй. Иймд цонхоо аль болох халуун байлгах хэрэгтэй. Цонх халаагч, цан арилгагчийг ажиллуулж байх хэрэгтэй.
Цонх халтартаж байгаа нь ихэнхдээ шил арчигч муудсанаас шалтгаалдаг болохоор шил арчигчаа солих хэрэгтэй. Мөн шил арчигчийн шингэнээ хүйтэнд илүү тэсвэртэйгээр нь солих шаардлагатай.
-
2015 оны 12 сарын 06
Энэ сарын эхний долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 3920, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5520 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 75 төгрөгөөр буурч, харин үхрийн цул мах тогтвортой байна.
Ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5000 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн үнэтэй буюу 8499 төгрөг. Хонины ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 70, хонины цул мах 50 төгрөгөөр тус тус буурчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 3500, харин “Бөмбөгөр”, “Меркури”, “Номин”, “Таван- Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 5500 төгрөгөөр худалдаж байна.
9 цагийн дараа
-
2015 оны 12 сарын 06
МэдээЯрилцлагаНийтлэлЕрөнхийлөгчУИХЗасгийн газарVS76:1Гарц үгНамуудHOT newsГадаад харилцааХуулиуд
Үнэлэх:Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ
1 цаг 29 минутын өмнө
Гадаад хэргийн яамны “Зөвшилцөх танхим”-д яг одоо улс төрийн намуудыг оролцуулсан зөвлөлдөх уулзалт болж байна. “Нэг Монгол” хөдөлгөөнөөс санаачлан зохион байгуулж байгаа энэхүү уулзалтаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай хэлэлцэх юм.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн байгаа. УИХ-д суудалтай улс төрийн намуудаас Ардчилсан нам, ИЗНН, МҮАН-ын зүгээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр суурь барьж байгаа бол МАН-ын бүлэг “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь одоо биш. Мөн энэ УИХ-д Үндсэн хуулийг өөрчлөх ёс зүй байхгүй” гэсэн байр суурь барьж буй. Тэгвэл дээрх уулзалтаар эл асуудлыг хэлэлцэх болж байна.
-
2015 оны 12 сарын 06
Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш 16.00 цагт товлосон байгаа бөгөөд хэд, хэдэн чухал асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
-
2015 оны 12 сарын 06
М.Баянмөнх: Иргэд Замын-Үүдийн боомтоор мах гаргах тохиолдол гарч байна
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын засаг дарга бөгөөд хотын захирагч М.Баянмөнхтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Замын-Үүд сумын хувьд шинэ сум төсөлд хамрагдаад явж байгаа. Энэ хүрээнд тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Манай сум нийтдээ 17 мянган хүн амтай. Гэхдээ бүртгэлгүй хөрш зэргэлдээ сумдын иргэдтэй нийлвэл 25 мянга болдог.
Шинэ сум төсөлд манай Замын-Үүд сум багтсан. Энэ төслөөр бид нийтдээ 15 тэрбум төгрөгний 4 барилга байгууламж барих саналыг өгөөд хэрэгжээд явж байгаа. Төслийн журмаар баригдсан барилгуудаас цэцэрлэг ашиглалтанд орсон бол сургууль 2016 оны есдүгээр сарын 1-нд хүлээлгэж өгөхөөр төлөвлөгдөж улсын төсвөөс бүх санхүүжилтийн тусгаж өгсөн байгаа. Мөн 100 ортой эмнэлгийн санхүүжилтийг энэ жил тавьсан. Цаашлаад Спорт, урлаг, хүний хөгжлийн төв гэх томоохон барилга байгууламжийг жил жилийн төсөв дээр тодорхой хэмжээгээр суулгаж явсан бол энэ жил 1.9 тэрбум төгрөгний санхүүжилт тавигдаж энэхүү барилгын ажил дуусах шатандаа ороод байна.
2012 оноос хойш бүтээн байгуулсан дэд бүтцийн ажил нилээн өртөг өндөр, байгууламж томтой хэрэгжээд явж байна. Тухайлбал, дулааны 90 мвт-ийн станц ашиглалтанд ороход бэлэн болж байгаа. Удахгүй гуравдугаар сарын 1-нд улсын комисст орох үүрэг даалгавар өгч ажлаад байна.
Говь нутаг болохоор усны нөөц багатай. Тиймээс 13 км-ээс цэвэр усаа татаж, Монголд анх удаа цэвэр усыг цэвэршүүлж нийтийн хэрэглээдн өгөх ажлыг зохион байгуулж байгаа.
Мөн бохир усыг цэвэршүүлэх байгууламж анх удаа Монгол Улсад хийгдэж байна. Ундны усанд бус ногоон байгууламжиндаа хэрэглэхээр төслийг боловсруулж дууссан.
Дэд бүтцийн шугамуудыг өргөтгөх ажлыг Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хийсэн. Цаашлаад иргэдийн орлого, амьжиргаанд шууд нөлөөлөх барилга байгууламж, төслүүд явагдаж байна.
Эрээн хотоос 150 тн-ын автомашины 11км замыг ашиглалтанд оруулсан. Ингэснээр нэг урсгалаар том, жижиг автомашин ордог байсан бол ингэж зааглаж өгснөөр иргэдэд их бололцоотой нөхцлийг бүрдүүлж өгсөн.
-Боомтууд дээр гарч байгаа зөрчил дутагдал хир байна?
-Ер нь ард иргэдийн эдийн засагтай холбоотойгоор мах нааш, цааш гаргах асуудал гарч байгаа. Гэхдээ их хэмжээгээр мах гаргаж, оруулсан асуудал байхгүй. Харин багаар гаргаж хураагдах асуудал гарч байна. Гаалийн зөрчлүүдийг харьяа байгууллагууд өөрсдийн шугамаар шийдээд явж байгаа гэж хэлж болно.
-Чөлөөт бүсийн асуудлын талаар?
-Манайх бол эдийн засгийн чөлөөт бүс. Үүн дээр хил дамнасан чөлөөт бүс гэж хуулинд шинээр орж ирсэн. Мөн Хятадын талаас хил дамнасан чөлөөт бүсээр цуг ашиглавал яасан юм бэ гэсэн концесс явж байна. Үүнийг яаман дээр ажлыг хэсэг гараад хэлэлцэж байгаа. Өөрөөр хэлбэл, Эдийн засгийн чөлөөт бүсийг, Хил дамнасан чөлөөт бүстэй уялуулах тал дээр ярилцаж байна.
-Дамжин өнгөрүүлэх асуудлыг илүү боловсронгуй болгох дээр шийдвэрлэх шаардлагатай ямар асуудлууд юу байна?
-Дамжин өнгөрч байгаа асуудал бухимдал ихээр дагуулдаг байсан нь багасаад байгаа. Үйлчилгээний байгууллагууд шуурхай, ойлгомжтой болж эхэлсэн. Ер нь нэг хүнд 15 секунд зарцуулж байгаа гэсэн тооцоо байдаг юм байна лээ. Гэхдээ байр байгууламжийг нэмэгдүүлэх, орж байгаа гарцыг сайжруулах шаардлага бий.
Үүнийг хийхийн тулд хөрөнгө оруулалтыг олох шаардлага бий. Энэ жил судалгааны түвшинд явж байна. Талбайгаа өргөсгөж, урсгалаа нэмэгдүүлснээр дамжин өнгөрүүлэх үйл явц илүү сайжрана.
Ер нь цаашдаа боомт хот гэдэг загвараар нь хөгжүүлэх шаардлагатай байгаа. Газар зохион байгуулалтын төлөвлөгөө зэрэгт ч өөрчлөлт оруулсан.
Авто замаас авто зам руу, автозамаас галт тэрэгрүү гэсэн ложистикууд байгуулж ажиллах хэлэцлүүлэг хийгдэж байна.
-
2015 оны 12 сарын 06
Энэ сарын 05-нд буюу Монголын цагаар шөнийн 02 цагт ”Эх дэлхийн мисс” буюу ”Miss Earth 2015”-ын эцсийн шалгаруулалтын дүн гарлаа. Уг тэмцээнд амжилттай оролцож, урьдчилсан шалгаруулалтын үеэр дөрвөн медалийн эзэн болсон А.Баярцэцэг интернэт саналын тоогоороо хоёрдугаарт, мөн шилдэг 16-д багтаж чаджээ. Энэ жилийн ”Эх дэлхийн мисс”-ээр Филиппиний мисс Ангелия Онг тодорлоо.
-
2015 оны 12 сарын 06
УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ оны хоёрдугаар сарын 5-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж, Хууль зүйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хурааж шийдвэрлэв. Энэ асуудлыг чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн юм. Уг хуулиар торгох шийтгэлийг нэгжээр тооцохоор тусгасан бөгөөд нэг нэгж нь 2000 төгрөгтэй тэнцэх хэмжээтэй байх юм байна.
Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 41 дэх саналын томьёоллоос эхлэн санал хураалт явуулсан юм. Тухайлбал, хуулийн төслийн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих” гэсэн 14.4 дүгээр зүйлтэй холбогдуулж нийтдээ 56 заалтыг Зөрчлийн тухай хуулиар зохицуулахаар ажлын хэсгээс оруулж ирснийг гишүүдийн 86.3 хувь нь дэмжив. Учир нь Зөрчлийн тухай хуулийн төслийг өргөн барьснаас хойш Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль батлагдсан учраас уг хуульд заагдсан зөрчлийн талаарх бүх зохицуулалтыг Зөрчлийн тухай хуулиар торгож шийтгэхээр болж байгаа юм.
Мөн “Нийтийн сонсголын тухай хууль зөрчих” гэсэн төслийн 15.3 дугаар зүйлийг “Нийтийн сонсгол явуулах журам, дэгийг зөрчсөн, эсхүл оролцогчийн хуулиар хүлээсэн үүргийг биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна” гэж өөрчлөн найруулахаар болов. Түүнчлэн төслийн 15.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг “1.Шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирэхээс зориуд зайлсхийсэн, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна”, “2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч шүүхэд хүрэлцэн ирэх, эсхүл шүүхийн иргэдийн төлөөлөгч, шүүхийн захиргааны ажилтны үйл ажиллагаанд саад учруулсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна” гэж тус тус өөрчлөн найруулахаар болов.
Хуулийн төслийн “Боловсролын тухай хууль зөрчих” гэсэн 15.25 дугаар зүйлд “1.Суралцагчид сэтгэл санааны дарамт үзүүлсэн, эсхүл мөнгө өгөх, ном, бүтээгдэхүүн худалдаж авахыг тулгасан, эсхүл хуульд заагаагүй төлбөр, хураамж авсан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна” гэсэн заалт нэмэх, “2.Боловсролын стандарт, эсхүл сургалтын байгууллагад тавигдах шаардлагыг зөрчсөн бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна” гэсэн агуулгатай заалт нэмэхийг дэмжив. Мөн “Бага боловсролын сурах бичгийн боловсролын стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангуулаагүй бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна”, “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах, эсхүл суралцагчдын амралтын хугацааг Бага, дунд боловсролын тухай хуульд зааснаас бусад үндэслэлээр өөрчилсөн, эсхүл хичээлийг түр хугацаагаар хаасан бол хуулийн этгээдийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна” гэсэн заалт нэмэхээр боллоо.
Түүнчлэн шинээр батлагдсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуультай холбогдох зөрчилд оногдуулах шийтгэлийн талаар хуулийн төсөлд гурван заалттай 15.30 дугаар зүйлийг нэмэхээр тусгасан нь дэмжигдлээ. Тухайлбал, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд заасан насны хязгаарыг зөрчиж хүүхэд харах үйлчилгээнд хүүхдийг хамруулсан бол зөвшөөрлийг хүчингүй болгож, хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах, Хүүхэд харах үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн, эсхүл хориглосон үйл ажиллагаа явуулсан бол зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар болов.
Ийнхүү чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй нийт 38 саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэсэн юм. Мөн уг хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг Эрүүгийн хуультай нэгэн адил 2016 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоох зарчмын зөрүүтэй саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 79.6 хувь нь дэмжив.
Хуралдаан даргалагч чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдааны цагийг сунгаж Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг дуусган, хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал гаргасныг гишүүд дэмжсэн тул уг хуулийн төслийн талаарх найруулгын чанартай 37 саналаар санал хурааж шийдвэрлэв. Мөн уг хуулийг дагалдаж өргөн баригдсан хуулийн төслүүдтэй холбоотойгоор байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонхын дэмжлэг авлаа.
Ингээд Зөрчлийн тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 48 гишүүний 40 нь буюу 83.3 хувь нь дэмжсэн юм. Мөн уг хуулийн төслийг дагалдаж өргөн баригдсан нийт 212 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах санал хураалтыг хууль тус бүрээр санал хурааж шийдвэрлэв. Түүнчлэн Захиргааны хариуцлагын тухай хуулийг хүчингүй болсонд тооцохоор болов. Мөн Зөрчлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 79.5 хувь нь дэмжлээ.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж баталлаа. Хуулийг хэлэлцэж батлах ажилд идэвхтэй оролцсон бүх гишүүд, тэр дундаа МАН-ын бүлгийн гишүүдэд талархал илэрхийлье. Түүнчлэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажилд хүчин зүтгэж ажилласан ажлын хэсгийн гишүүд, мөн ажлын дэд хэсгийн гишүүдэд баяр хүргэе гэлээ.
Мөн тэрбээр бид өнөөдөр хууль зүйн харилцааг боловсронгуй болгоход чиглэсэн маш чухал хуулийг хэлэлцэж баталлаа. Ингэснээр өмнө нь 230 гаруй хуулиар тус тусад нь зохицуулж байсан захиргааны хариуцлагын тогтолцоог нэгдсэн нэг хуулиар зохицуулахаар болж байгаа нь эрх зүйн чухал ач холбогдолтой шинэчлэл юм. Одоогоос 22 жилийн өмнө батлагдсан Захиргааны хариуцлагын тухай хуулийг шинэчлэн баталлаа гэдгийг онцлов.
Чуулганы нэгдсэн хуралдаан энэ өдрийн хэлэлцүүлгээ дууусгаж, 20 цагт өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2015 оны 12 сарын 06
Өнөөдөр Ардчилсан нам үүсэн байгуулагдсаны баярын өдөр. Өдгөөгөөс 15 жилийн өмнө буюу 2000 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдөр ардчиллын төлөөх таван нам нэгдэж Ардчилсан намыг байгуулж байсан билээ. Тэгвэл энэ баярын өдөр Төрийн ордны Баганат танхимд “Ардчилсан хувьсгал 25-Бүтээн байгуулалт” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.
-
2015 оны 12 сарын 06
Засгийн газрын харьяа 11-11 төвд өнгөрсөн ажлын өдрүүдэд иргэдээс ирүүлсэн гомдлыг түүвэрлэвэл, нийтийн тээврийн үйлчилгээ, УИХ, газрын алба, Иргэний бүртгэлийн газар зэрэг төрийн бүхий л ажил үйлчилгээтэй холбогджээ.
Тухайлбал, Завхан аймгаас холбогдсон иргэн хүүхдийн овгийг буруу бичиж, улсын бүртгэлд оруулснаас наймдугаар сард мэндэлсэн хүүхдийн мөнгийг өнөөг хүртэл авч чадахгүй он дуусгах болж байгаагаа учирлажээ. №1512047088 дугаартай зочин энэ тухай “Завхан аймгаас холбогдож байна. Манай хүүхэд шинээр мэндэлж өнгөрсөн наймдугаар сард Чулуунбатын Ганцацрал гэж төрсний гэрчилгээ авсан байгаа. Иргэний бүртгэлийн газар дээр шүүлгэхэд Сэрээтэргаравын Ганцацрал гэж ээжээр нь овоглож буруу шивсэн байна. Үүнээс болж хүүхдийн мөнгө орохгүй байна. Энэ асуудлыг яаралтай шийдэж өгнө үү” гэжээ.
-
2015 оны 12 сарын 06
“Мишээл экспо” төвд өнөөдөр хоёр дахь өдрөө хямдралтай бараа бүтээгдэхүүний худалдаа бүхий ”Woman Expo” үзэсгэлэн гарч байна.
Эмэгтэйчүүдэд гол төлөв зориулсан энэхүү үзэсгэлэнд 130 гаруй аж ахуйн нэгж оролцож буй аж. Үзэсгэлэнд ноос ноолууран бүтээгдэхүүн, нэхий үслэг эдлэлээс гадна, хүүхдийн хувцас, гоёл чимэглэл, гутал, цүнх, гоёлын даашинз, гоо сайхан, хүнсний болон гэр ахуйн бүтээгдэхүүн, автомашин худалдаалагдаж байна.
Тус арга хэмжээг Эвэнт менежментийн Глобал Эвэнт компани дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй ажээ.
-
2015 оны 12 сарын 06
”Reuters” агентлагийн өнгөрсөн долоо хоногийн шилдэг зургууд
-
2015 оны 12 сарын 06
Маргааш буюу энэ сарын 7-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 8-нд зарим газраар, 9, 10-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Салхи 7, 8-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна.
Дархадын хотгороор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 14-19 градус, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч суларна.
-
2015 оны 12 сарын 06
Замын-Үүд дахь Гаалийн газрын экс дарга Б.Хишигбат хэвлэлийнхэнд хандав. Түүнийг ГЕГ-ын дарга О.Ганбат хууль бусаар албан тушаалаас нь чөлөөлж, өөр албанд томилсон юм байна. Түүнээс гадна түүний оронд томилогдож очсон дарга Цогтбаатар ажлаа хийж чадахгүйгээс болж өнөөдөр зургаан байцаагч эрүүгийн хэрэгт татагдсан гэдгийг илэрхийлэв.
-
2015 оны 12 сарын 06
ХУД-2 “байрлах “Хүнсний дэлгүүр”-т 12-р сарын 03-ны 14:00 цагийн үед үл таних эрэгтэй хүн “Мэргэжлийн хяналтын байцаагч байна. Зөвшөөрлийг 8-н нэр болгож өгье 210.000 төгрөг өгчих” гээд байна шалгаж өгнө үү” гэж ХУД-3. хороонд суух Б /эм.26н/ нь 12-р сарын 03-нд өргөдөл гаргаж ирснийг шалгахад: БЗД-6. хороонд суух Ур /эр.21н/ гэгч залилан мэхлэх гэж байсныг илрүүлэн ХУДЦХ-1 шалгаж байна./ Цагдаагийн байгуулагад хандаж шалгуулвал гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадна/ гэж бичээрэй.
Нөхөн илрүүлсэн гэмт хэрэг: 2015.07.27-нд Ирган Н-ийн гар утас руу залгаж “Нийслэлийн өмчийн харилцааны газраас ярьж байна, үнэгүй газар олгож байна” гэж 250000 төгрөг залилан авсан хэргийг тодорхой эрхэлсэн ажилгүй Б гэгч үйлдсэнийг илрүүлэн ЭХ-ийн 148-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
-
2015 оны 12 сарын 06
Хонь - (3/21-4/19)
Өчүүхэн жижиг үл ойлголцлоос болж шинэхэн учирсан хайр дурлалд тань эргэлзээтэй асуудал үүснэ. Итгэлцлийг дахин бий болгоход нэлээд хугацаа шаардагдах бөгөөд өөрөө түрүүлж шийдвэр гаргахаасаа өмнө хайртынхаа байр суурийг сайтар сонсох хэрэгтэй. Зарим нэг нь өглөөг хайрттайгаа хамт өнгөрөөж, чухал уулзалтаа мартаж болзошгүй. Тиймээс ажил руугаа эртхэн утасдаж уучлал гуйж, бусдын итгэлийг алдахгүй байх хэрэгтэй. Энэ асуудал танд маш том сургамж болох болно. Олон нийтийн болон соёлын арга хэмжээнээс хоцрох хэрэггүй. Та хэрэв хүүхэдтэй бол тэдэнтэй хамт паркад цагийг зугаатай өнгөрүүлж, дуртай ресторанд нь хооллоорой. Бусдад анхаарал халамж тавих нь үргэлж таатай сэтгэгдэд төрүүлдэг гэдгийг сана.
Дэлгэрэнгүй
Ням, 2015 оны 12 сарын 06
Үхэр - (4/20-5/20)
Тэргэл саран эрэгтэй үхэрүүдийг өөрөөр бодож сэтгэх, аливааг шинээр олж харахад түлхэж магадгүй. Тэдний дур булаам байдал, зөн совин, сексийн чадамж, хүмүүст нөлөөлөх чадвар нэмэгдэнэ. Гэхдээ дуусгаагүй ажлууд таагүй зүйл авч ирж, ихээхэн хүч хөдөлмөр шаардаж болзошгүй. Харин эмэгтэй үхрүүдийг эргэн тойрныхоо хүмүүсийг анхааралтай ажиглахыг од эрхэс сануулж байна. Хэн нэгэн таныг ихээхэн сонирхож байх магадлалтай байна.
Дэлгэрэнгүй
Ням, 2015 оны 12 сарын 06
Ихэр - (5/21-6/21)
Ажил хэргийн харьцаанд өөдрөг байдал тогтоно. Өөрийн гадаад үзэмж гэр орноо сайжруулна. Эрх мэдлээ хяна. Янз бүрийн хэрэгт орохоос болгоомжил. Хамт олны ашиг сонирхлыг дэмжих чадвар тань үнэлэгдэнэ. Сөрөг байр эзлэхээс зайлсхий. Ажлаа дөнгөж нээж буй бизнесмэн, үйлдвэрийн эзэд зээл авах боломжоо алдана. Өөрийн сэтгэл зүйг удирдаарай. Өөрийн хийж чадах ажлаа л хийхийг хичээх хэрэгтэйг одод зөвлөж байна. Зүсэгч багаж, цахилгаан хэрэгслүүдтэй харицахдаа болгоомжтой байж зөвхөн өмнө туршиж байсан аргаа ашиглаарай.
Дэлгэрэнгүй
Ням, 2015 оны 12 сарын 06
Мэлхий - (6/22-7/22)
Албан тушаал ахих эсвэл нийгмийн байр сууриа бэхжүүлэхэд гүн гүнзгий өөрчлөлт хийх өдөр. Амьдралдаа мэдэгдэхүйц өөрчлөлт хийх ажил хэргийн эсвэл хувийн санал хүлээн авч магадгүй. Энэ саналыг хүлээн авах эсвэл татгалзхын өмнө сайтар тунгаа. Учир нь та од эрхэсийн нөлөөгөөр яаруу сандруу шийд гаргах магадлалтай байна. Хүнд хүчир биеийн хүч шаардагдах ажлаас бэртэж, архаг өвчин хүндэрч мэднэ. Амрахаасаа өмнө угаалга хийх, усанд хэвтэх сайн. Зүүд нь зөнтэй байна, биелэх магадлал их.
Дэлгэрэнгүй
Ням, 2015 оны 12 сарын 06
Арслан - (7/23-8/22)
Хувийн амьдрал тань таны санаснаар болохгүй нь. Бүхэл өдрийн турш таны хань танд ихээхэн дарамт, шахалт үзүүлнэ. Түүний энэ байдлыг дураар нь бүү тавь. Нөхцөл байдлыг хяналтандаа ав. Эвлэрэлд хүрэхийн тулд та буулт хийж магадгуй. Та таагүй уналтад хариу өгнө. Үдээс хойш нөөц хүч чинь багасна. Төрөл садны хүмүүсуйн өвчин, хүүхдүүдтэй холбоотойгоор зарлага гарна. Үйл явдал, үг яриагаа хянаж зөв дүгнэлт хий.
Дэлгэрэнгүй
Ням, 2015 оны 12 сарын 06
Охин - (8/23-9/22)
Таны ажил хэрэгт сайнаар нөлөөлөх үйл явдал болно эсвэл сайхан мэдээ ирэх магадлалтай. Ирээдүйтэй шинэ төлөвлөгөө таны ажлын хэв маяг ба төвшинг өөрчилнө. Эсвэл та хамтарсан төсөлд оролцох санал хүлээн авна. Энэ нь багагүй мөнгөн орлого авчрахыг үгүйсгэхгүй. Өнөөдөр таны хувийн амьдрал, мэргэжлийн үйл ажиллагаанд тань нөлөөлж улмаар хайрттайгаа харьцах харьцаанд тань тодорхой өөрчлөлтүүдийг авчирна.
Дэлгэрэнгүй
Ням, 2015 оны 12 сарын 06
Жинлүүр - (9/23-10/22)
Сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн өдөр. Хайрын болзоо баяр баясгалан авч ирнэ. Зугаа цэнгэл үдэшлэгийн үйл ажиллагаагаа эртнээс төлөвлө. Ихэнх жинлүүрүүд янз бүрийн туршилтанд орно. Сэтгэл хөдлөл болон таны эсрэг хандах хүрээний хүмүүстэй учир зүйгээ олж сурна. Ойр дотны хүмүүстэйгээ үл ойлголцолд орохоос болгоомжил. Үрэвсэлт өвчин тусахгүйн тулд бүх арга хэмжээ ав мөн сэтгэлээр унах тул гэртээ өнгөрүүлээрэй.
Дэлгэрэнгүй
Ням, 2015 оны 12 сарын 06
Хилэнц - (10/23-11/21)
Хайртай хосуудын хооронд гарсан үл ойлголцол арилж биесээ улам ихээр хайрлах бөгөөд үүнд хосууд аз жаргалтай байна. Харин ганц бие хилэнцүүд өнөөдөр яг л байдгаараа ганцаараа байна. Та олсон мөнгөө аривжуулахгүй бол цөөрнө гэдгийг мэдэж байгаа бөгөөд түүнийг яаж өсгөх аргаа тунгаан бодох нь тааламжтай байна. Харин та өдрийн болсон явдлын талаар бодох гэсний хэрэггүй бөгөөд шууд унтаж амрахыг эрмэлзээрэй.
Дэлгэрэнгүй
Ням, 2015 оны 12 сарын 06
Нум - (11/22-12/21)
Гэр бүлээрээ амрах, хайр дурлал сэтгэлээ илчлэхэд таатай өдөр. Зарим нэг нь уран бүтээлийн ажил хийж цагийг ашигтай өнгөрөөнө. Орон гэрт харилцан ойлголцол, тайван байдал ноёрхоно. Музей, концерт, үзэсгэлэн, сайхан кино үз. Өөрийнхөөрөө бүү зүтгэ. Энэ өдөр төлөвлөсөн ажил эсвэл тайван амралт хэрэгтэй.
Дэлгэрэнгүй
Ням, 2015 оны 12 сарын 06
Матар - (12/22-1/19)
Бага насандаа зарим нэг нь амьдрал болон өөртөө хандах гутранги үзэлтэй болдог. Байнга хүүхдүүдийг хүмүүжүүлж чадваргүйгээр нь загнаж байсан эцэг эхчүүд “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гээч болгосноо ухаарна. Хүүхдээ зөв хүмүүжүүлэхэд анхаар. Хэрэв та бүтэлгүй матар өсгөхийг хүсээгүй бол түүнийг байнга магт, бүү зэмлэ. Таны бодол санаа ямар байсан ч одод танд туслах болно. Ямар нэгэн хамтын ажиллагаанд нэгдэх нь шинэ хүмүүстэй танилцах, нөхөрлөлийн хүрээгээ тэлэхэд дэмжлэг үзүүлнэ.
Дэлгэрэнгүй
Ням, 2015 оны 12 сарын 06
Бумба - (1/20-2/18)
Өнөөдөр Хумхынханд бусадтай харьцах харьцааны хязгаарлагдмал байдал илэрнэ. Зарим нь эргэн тойрныхондоо үл итгэж эсвэл өөрсдөө бусадтай чин сэтгэлээсээ бус харьцана. Хүмүүсийг ямар нэг тодорхой ажилд нэгтгэхийг хичээ. Гэхдээ үүнийг зөвхөн хувийн сонирхолдоо бүү ашигла. Эс тэгвээс та үр дүнтэй хамтын ажиллагаа тогтоох гэсэн бүхий л оролдлогоо баллана.
Дэлгэрэнгүй
Ням, 2015 оны 12 сарын 06
Загас - (2/19-3/20)
Баяр, цэнгэл, сайхан амьдралыг та хүснэ. Сарын эхний хагаст гэр бүлийн амьдралд чухал үйл явдлууд тохиолдоно. Та хувийн амьдралдаа өөрчлөлт хийхээр шийдсэн бол зоригтой хэрэгжүүлж эхэл. Ямар ч дурын үйлдэлд та гялалзаж чадна гэхдээ өөрийн хил хязгаарыг тодорхойлж байгаарай. Шийдэмгий байдал эсвэл ямар нэгэн төслийг авахын тулд хэт улаарах хандлага таны эсрэг хөдөлгөж магадгүй.
-
2015 оны 12 сарын 06
ЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:
12 дугаар сарын 07-ны Даваа гарагт:
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.
ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
12 дугаар сарын 07-ны Даваа гарагт:
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;
Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;
Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.30 цагаас “Г” танхимд;
Сонгуулийн хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд;
Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “Г” танхимд;
Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс баримт бичиг болон Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, цэргийн зэвсэглэл, техникийн хадгалалт, хамгаалалтын байдалд шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын дэд хэсгийн хуралдаан 16.30 цагаас “А” танхимд.
-
2015 оны 12 сарын 06
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.12.05/ Увс аймагт ажиллах үеэрээ бүтээн байгуулалттай танилцаж, Улаангом суманд хэрэгжсэн “Гудамж” төслийн замыг хүлээн авах ёслолд оролцсон юм. Мөн алслагдсан бүс нутгуудад шатахууны үнийг бууруулж, төвийн бүсийнхтэй ойролцоо түвшинд хүргэх ажлын хэрэгжилтийн нээлтэд оролцлоо.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд энэ үеэр хэлэхдээ, Монгол Улсын эдийн засаг тэлэхийн хэрээр сүүлийн арван жилийн дотор шатахууны хэрэглээ 2.2 дахин өссөн болохыг дурдаад “Энэ их өсөлт бүс нутгийн хүн амын амжиргаа, эдийн засгийн хөгжилд харилцан адилгүй нөлөөж ирсэн. Засгийн газраас энэ асуудлыг шийдвэрлэж, үр дүнд нь алслагдсан баруун бүс нутгийн шатахууны жижиглэн борлуулалтын үнийг төвийн бүсийн үнэтэй ойролцоо түвшинд хүртэл буулгаж чадлаа” хэмээн хэлсэн юм. Түүнчлэн олон жил яригдсан энэ асуудлыг шийдвэрлэж чадсан Монгол Улсын Засгийн газар, Уул уурхайн яам, Газрын тосны газар, шатахуун түгээгч аж ахуйн нэгжүүдийн хамт олонд баяр хүргэв.
Сүүлийн жилүүдэд орон нутгийн эдийн засгийн чадавхийг сайжруулах чиглэлд хийсэн бас нэг чухал ажил бол аймгуудыг Улаанбаатар хоттой холбосон хатуу хучилттай зам болохыг Улсын Их Хурлын дарга тэмдэглээд “Монгол Улс 2006-2012 онд жилд дунджаар 265 км авто зам шинээр ашиглалтад оруулсан бол 2013-2015 онд дунджаар 750 км, нийт 2250 км авто замыг барьсан байна” гэв. Баруун бүсийн авто тээврийн хэрэгсэлүүд энэ замаар явж цаг хугацааг асар их хэмнэж байгаа бөгөөд баруун бүсийн аймгуудын шатахууны үнийг өнөөдөр литр тутамд 120-260 төгрөгөөр бууруулсан нь эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх төдийгүй авто замын ашиглалтыг сайжруулах боломж болохыг онцлон тэмдэглэлээ.
Судалгаанаас үзэхэд баруун бүсийн аймгуудын иргэд Улаанбаатар хоттой харьцуулахад шатахуунаа дунджаар 10 шахам хувийн өндөр үнээр худалдан авч байсан бөгөөд 2009 онд энэхүү зөрүү хамгийн өндөр буюу 21 хувьд хүрч байжээ. Харин Засгийн газраас бүс нутгийн шатахууны үнийн зөрүүг бууруулах зорилгоор 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 438 дугаар тогтоолоор онцгой албан татварын хувь хэмжээг баруун, зүүн болон төвийн бүсэд ялгавартай тогтоох шийдвэр гаргасан юм.
Улаангом хотноо болсон тус арга хэмжээнд Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Г.Өлзийбүрэн оролцсон юм. Тэрээр, Улсын Их Хурлаас олгосон эрхийн дагуу Засгийн газар манай улсад нийлүүлэгдэж байгаа нефть, нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг бүсийн ялгавартайгаар тогтоохоор шийдвэрлэн, хилийн боомтуудад онцгой албан татварын хэмжээг харилцан адилгүй тогтоосон болохыг энэ үеэр хэллээ. Татварын ийм зохицуулалт хийснээрээ алслагдсан бүс нутгууд болон төвийн бүсийн шатахууны үнийн зөрүүг ойртуулах, орон нутагт шатахууны үнийг бууруулах боломж бүрдсэн байна.
Улсын Их Хурлаас олгосон эрхийн хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн алслагдсан аймгуудын шатахууны үнийг бууруулах арга хэмжээ нь баруун бүс нутгийн иргэдийн амьжиргаанд бодит үр нөлөө үзүүлэхүйц, эдийн засгийн дэмжлэг болсныг талаар Улаангом сумын иргэд хэлж байв.
Увс аймагт ажилласан томилолтынхоо төгсгөлд Улсын Их Хурлын дарга “Увс аймаг дахь Ардчилсан засаглалын 1000 өдөр”-ийн үр дүнг тайлагнах арга хэмжээнд оролцсон юм.
Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга “Увс аймаг дахь Ардчилсан засаглалын 1000 өдөр” арга хэмжээг зохион байгуулан 2013-2015 онд дэвшүүлсэн бодлого, өмнөө тавьсан зорилтынхоо хэрэгжилтийг өрх бүрээр орж иргэддээ тайлагнасан байна. Энэ бол Монгол Улсад жишиг болохоор ажил болсныг Улсын Их Хурлын дарга уг арга хэмжээний үеэр онцлон тэмдэглээд иргэд, аймгийн удирдлагууд Монгол Улсын Их Хурал, Засгийн газартайгаа нэг баг болж, илүү эрч хүчтэй ажиллаж , төрөлх Увс нутгаа, монгол эх орноо хамтдаа хөгжүүлэхийн төлөө зүтгэхийг уриалсан юм.
Улсын Их Хурлын даргыг Увс аймагт ажиллах үеэр Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, аймгийн удирдлагууд болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллалаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.