зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5633 5634 5635 5636 5637 5638 5639
  • Хурд хэтрүүлсэн 18 зөрчил бүртгэгджээ
    2015 оны 11 сарын 26
    Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 11-р сарын 25-ны өдөр 21 зөрчил бүртгэгдсэн байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 3 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 18 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс хойш гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний зөрчил буурч байна гэж Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.
  • Сайд асан Н.Удвал Ж.Амарсанаагийн нэр төрд халдсаныг шүүх тогтоожээ
    2015 оны 11 сарын 26
    Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний анхан шатны шүүх өнөөдөр хуралдаж Эрүүл мэндийн сайд асан Н.Удвалыг тус яамны дэд сайд асан Ж.Амарсанаагийн нэр төрд санаатайгаар халдсан гэх шийдвэрийг гаргажээ.
  • ОХУ-ын БОСНАА-н дэд сайд айлчилж байна
    2015 оны 11 сарын 26
    ОХУ-ын Барилга
  • Б.Гарамгайбаатар: Зарим гишүүн ажлын хэсгийн хуралдаан болоогүй гэсэн
    2015 оны 11 сарын 26
    гарамгайбаатар
  • Л.Гантөмөр: Монголоос Нобелийн шагналтан төрнө
    2015 оны 11 сарын 26
    Монголоос Нобелийн шагналтан төрнө
  • Хэрэглэгчдийг хохироож буй ”Юнивишн”-д шударгаар өрсөлдөхгүй байна ШӨХТГ-ийнхаан
    2015 оны 11 сарын 26
    Юнивишн”-ийг монголчууд андахгүй сайн мэддэг болсон нь сайхан ч, хамарсалтай нь сайнаар биш саараар дурсагдах болов. Тодруулбал, “Гацах” гэсэн үгийг “Юнивишн” байнга дагуулдаг болжээ. Уг нь тус компани IPTV үйлчилгээг Монголд нэвтрүүлсэн ч интернэт, сошиал орчин дөнгөж хөгжиж эхэлж буй манай оронд хийсэн энэ туршилт нь тийм ч амжилттай байж чадахгүй байгаа юм. IPTV үйлчилгээний хэрэгжилт орчин үеийн технологи шаарддаг бөгөөд холболт нь ядахдаа 5-6 mbps байх ёстой. Хэдий тийм боловч 8 mbps байхаар стандартчилсан байна. Учир нь хэрэглэгч телевиз үзэхийн хажуур интернэт ашигладаг болохоор тэр л дээ. Гэвч “Юнивишн”-ийн дээд хурд нь үүнийг гүйцэхгүй байгаад л хамаг учир бий юм. Энгийн үгээр тайлбарлавал, та интернэтээр зурагтаа үзэж, интернэтээр утсаар ярьж байна гэсэн үг. Тэгэхээр интернэт тасарвал таны зурагт, утас бүгд таг байхгүй болно. За байхгүй боллоо гэж бодоход бичлэг үзэж байхад гацдаг шиг таны телевизээр үзэж байгаа зүйл чинь зүгээр л зураг болно. Ингээд та бид стрестэж эхэлдэг шүү дээ. Энэ мэт эрсдэл өндөр учраас Монголд IPTV-г бүрэн нэвтрүүлж чадахгүй, “Юнивишн” нийслэлчүүдийн зэвүү, дургүйг зэрэг хүргээд байгаа юм. Гомдлоо шийдүүлэх гэсэн иргэд өдөрт хэдэн арваараа “Юнивишн” рүү утас цохиж, цахим ертөнцөд гомдлоо бичсээр байна. Тус компанийн үйлчилгээтэй холбоотой бас нэгэн асуудал нь сувгийн сонголт тааруу их тоо л харуулах гэсэн янзтай “ ХҮН ТООЖ ҮЗЭХЭЭРГҮЙ ХОГИЙН СУВГУУД БӨӨНДЧИХНӨ ” энэ чинь өнөөх “БҮХ БАРАА 1000 төг” гэдэг л байх даа.
    Ер нь хүсвэл хэрэглэгч бид “Юнивишн-ийг сонголгүйгээр интернэтийн үйлчилгээ үзүүлдэг компаниудаас айл өрхийн хэрэгцээнд таарах хүссэн хурдаа аваад, интернэтээр зурагтаа үзэж чадна. Зурагтаар ч хязгаарлахгүй хүссэн видео, бичлэгээ үнэгүй ухрааж үзэж, хүмүүстэй амьд холбоо үүсгэж ч болно. Харин ч нэг царай царайгаа хараад тасралт, гацалтгүйгээр vedio call хийгээд л ярина шүү дээ. Гэтэл “Юнивишн” иргэдийн гэрт бүрэн боловсроогүй “ТҮҮХИЙ БҮТЭЭГДЭХҮҮН” хүргэж өгчихөөд, тэрнийхээ төлөө мөнгө авч байна.
    Гэхдээ “Юнивишн-ийн удирдлагуудад хэрэглэгчид бухимдах, уураа барах нь огт хамаагүй, мөнгө л олж байвал хангалттай бололтой. Тиймээс тус компанийн хэрэглэгчийнхээ хувьд “Хэрэглэгч хаан” гэсэн уриаг дээдэлж, мэдээллийн эрин зуунтай хөл нийлүүлэн алхах хүсэлтэй үйлчлүүлэгчдийнхээ гомдол, саналыг даруй шийдвэрлэж, үйлчилгээндээ анхаарахгүй бол хэрэглэгч бид чинь бусад байгууллага руу урвахад бэлэн байгааг дуулгахыг хүсч байна.
    Тэдний хууль бус үйлдэл үүгээр дуусахгүй. Шинээр ашиглалтад орсон барилга байгууламжид шугам сүлжээгээ оруулахдаа “Манайхаас өөр кабелийн телевизийн шугам сүлжээг оруулахгүй шүү” гэсэн гэрээг СӨХ болон барилгын компанитай хийдэг байна. Тухайн байрны СӨХ болон Барилгын компанид мөнгө төлдөг нь энэ нийгэмд буруу жишиг тогтоогоод байгаа юм. Тодруулбал, өөр компани тухайн байранд шугам сүлжээгээ оруулах хүсэлт тавихад “Юнивишн” компанитай нэг жилийн хугацаанд өөр ямар ч кабелийн телевиз оруулахгүй гэсэн гэрээ хийсэн учир танайхыг оруулахгүй. Эсвэл “Юнивишн” манайд .... төгрөг төлдөг учир танайх бас төл” гэдэг юм байна. Энэхүү буруу жишиг тогтолцооны цаана хэрэглэгчдийн эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байгааг манай улсын СӨХ, барилгын компаниуд ухаж ойлгохгүй, “Юнивишн”-ийг давраасаар байгаа нь харамсалтай. Уг нь тухайн байранд ямар ч кабелийн телевиз шугамаа оруулах эрхтэй төдийгүй оршин суугчид ямар телевизийг сонгохоо өөрсдөө шийддэг байх ёстой байлтай. “Юнивишн”-ийн энэ мэт хууль бус үйлдэл нь үргэлжилсээр, харин гацалт нь хэвээрээ. Бүр тодуурлбал, “Юнивишн” гацалт гэдэг түүхий бүтээгдэхүүнийг иргэдэд түгээчихээд тэрнийхээ төлөө өндөр хөлс авч байгаа нь дэндүү хамарсалтай.
    Мөн өнөөдрийн хямралтай нийгэмд IPTV-ийг ашиглаад сар бүр доод тал нь 40-50 мянган төгрөг төлөөд байх хүн тийм ч олох байхгүй. Ердөө л нэг талх авах мөнгөөрөө интернэт, кабелийн телевизийн үйлчилгээг зэрэг авах боломжтой гэсэн сайхан рекламанд нь хууртсан нөхдүүд эхнээсээ “Юнивишний татгалзах аргагүй саналаас татгалзаж эхэлсэн. Учир нь “Юнивишн” нэмэлт үйлчилгээнүүд нэрийдлээр хэрэглэгчдийнхээ халаасыг хоосолдог болсон нь нууц биш.
  • Г.Болдбаатар аваргын төлөө барилдана
    2015 оны 11 сарын 26
    Гавьяат тамирчин Г.Болдбаатар Жэжүгийн Гран при тэмцээний аваргын төлөө барилдахаар боллоо. Тэмцээний 60 кг-ын жинд хүч үзсэн тэрбээр Азербайджаны Орхан Сафаровыг 1 юүко,вазари үнэлгээгээр хожин мөнгөн медалийн болзол хангалаа.



    Өнөөдөр Жэжүгийн татамид манай таван бөх барилдсан. Тэднээс дэлхийн аварга,гавьяат тамирчин Г.Болдбаатар аваргын төлөө барилдахаар тунаж үлдээд байна.
  • Аделийн шинэ цомог 2,8 сая хувь борлогджээ
    2015 оны 11 сарын 26
    Аделийн шинэ цомог 2,8 сая хувь борлогджээ
  • Г.Ганбаяр хотын даргаас уучлал гуйжээ
    2015 оны 11 сарын 26
    өмнө нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагу
  • Ангела Меркель: Исламын улс бүлэглэлтэй хийх тэмцлээ эрчимжүүлнэ
    2015 оны 11 сарын 26
    Ангела Меркель:Исламын улс бүлэглэлтэй хийх тэмцлээ эрчимжүүлнэ
  • Даргадаа зодуулсан хохирогч эмэгтэй эмнэлгээс гарчээ
    2015 оны 11 сарын 26
    Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар гэгч нь хамт ажилладаг эмэгтэйгээ хууран мэхлэх замаар хээр аваачиж, хүчирхийлж, зодсон хэрэг олныг цочирдуулж, анхаарлыг нь татсан.
  • Гэрээт харуул хамгаалалтын бүртгэлийн програм хангамжийг хүлээлгэн өгөв
    2015 оны 11 сарын 26
    Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 7 дугаар зүйлд заасан журмын дагуу “..Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй хуулийн этгээд нь харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэхдээ харьяалах аймаг, нийслэлийн цагдаагийн газар /хэлтэс/-т бүртгүүлснээр үйл ажиллагаа явуулах эрхтэй болдог.

    Энэхүү бүртгэлийг болон харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийн хагас жил, бүтэн жилийн үйл ажиллагааны тайлан, судалгааг цаасан хэлбэрээр хүлээн авдаг, нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн бүртгэл судалгаа хангалтгүй, үйл ажиллагаанд нь нэгдсэн журмаар хяналт тавих боломжгүй байлаа.
    Иймд гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдүүдийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, үйл ажиллагаанд нь тавих хяналтыг дээшлүүлэх, хуулийн этгээдээс үйл ажиллагааны тайлан, бусад судалгааг цахим хэлбэрээр гаргах боломжтой мэдээллийн системийг ЦЕГ-ын Мэдээлэл, технологийн төвөөс өөрийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан боловсруулж ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах газар, Лицензийн төв, Улаанбаатар хотын цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах хэлтэст хүлээлгэн өглөө.
    Хүлээлгэн өгөх ажилд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, туслах комиссар Б.Ганзориг, Мэдээлэл, технологийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Х.Энхжаргал, Лицензийн төвийн дарга , цагдаагийн хурандаа Г.Эрдэнэцацрал, Улаанбаатар хотын цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах асуудал эрхэлсэн дэд дарга, цагдаагийн дэд хурандаа И.Баттөгс, мөн газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Цэрэнпунцаг болон албаны бусад хүмүүс оролцов.

    Тус мэдээллийн систем нэвтэрснээр гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээд, иргэдэд учрах хүндрэл бэрхшээлийг шийдэж, хүнд суртлыг бууруулах, цаг хугацааг хэмнэн төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх, нөгөө талаар цагдаагийн байгууллагаас гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийн нэгдсэн мэдээллийн сантай болж, үйл ажиллагаанд нь тавих хяналт дээшлэн, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны давхцлыг арилган, авилга, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна гэж МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ТӨВ-өөс мэдээллээ
  • “XX зууны үдэш” тоглолт болно
    2015 оны 11 сарын 26

    Хит дуунуудыг үкүлэлэ хөгжмөөр тоглоно
    Хавайн арлаас гаралтай, дөрвөн чавхдаст үкүлэлэ хөгжмөөр тоглодог ганц хамтлаг Монголд бий. Тэр бол ‘Tiger- fish” хамтлаг юм. Энэхүү хөгжмөөр дамжуулан Монголынхоо уран бүтээлийг гаднын улс оронд таниулах, эх орондоо үкүлэлэ хөгжмийг дэлгэрүүлж, залууст хөгжмийн боловсрол олгох зорилготой. Хамтлаг байгуулагдаад дөрвөн жил болжээ. Сонсогчдын сэтгэлд хоногшсон гадаад болон дотоодын дуу, хөгжмийг тоглодог тэд энэ сарын 26-нд “XX зууны үдэш” тоглолт хийх аж. Тоглолтод 1970-аад оноос хойших үеийн хамтлаг, дуучдын хит болсон 19 дууг сорчлон тоглох ажээ.
  • Дөтийн даваа цаснаас болж хаагджээ
    2015 оны 11 сарын 26
    ОБЕГ-ын Гатшгаас уръдчилан сэргийюх газрын ахлах тэргэжилтэн, хошууч Б.Дулат- сурэнгээс цаг агаарын байдал болон алъ зат даваа хаагдсан талаар тодрууллаа.

    -Өдөр болгон шахуу цас хялмаалж байна. Энэ нь зуд болохын дохио гэх юм. Орон нутагт нөхцөл байдал ямар байгаа вэ?
    -Манай орны нийт нутгийн 80 орчим хувь нь цасан бүрхүүлтэй байна. Энэ сарын 15-наас ихэнх нутгаар цас орсон. Баруун болон төв, зүүн, говийн аймгийн нутгаар цас орсон. Увс, Завхан, Төв, Булган, Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймагт цасны зузаан 13-22 см хүрсэн. Дээрх аймгуудын хил залгаа сумдад 6-21 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. ОБЕГ-аас аймаг, орон нутгийн иргэдэд өвөлжилтийн талаар болон сэрэмжлүүлэг мэдээлэл өгч байгаа. Цас бэлчээргүй болох аюултай байна. Мөн орон нутгийн зам даваанд халтиргаа гулгаа үүсчээ. Завхан аймгийн Загастайн даваа засвартай байгаа учраас түр хаасан. Тиймээс зорчигчид Тагтын даваагаар давж байна. Говь- Алтай аймгийн Дөтийн даваа даснаас болж хаагдсан. Ер нь энэ даваа жил бүр хаагддаг. Тиймээс тус даваагаар давалгүй тойрч явахыг анхааруулж байна.
    -Баруун айшууд руу зорчих замын үзэгдэх орчин харагдахгүй, шуургатай байна гэх юм. Цаашдаа үргэлжлэн цас орох уу?
    -Ихэнх нутгаар цас орж, секундэд 12-14 метр хүрч шуурах төлөвтэйг Цаг уур, орчны шин- жилгээний газраас мэдээлж байгаа. Иймээс дулаан хувцастай, нөөц шатахуунтай, бүрэн бүтэн техниктэйгээр замд гараарай. Ялангуяа нялх хүүхэд, настай хүмүүс суудлын автомашинаар хол замд явахгүй байхыг сануулъя.

  • Хөдөлмөрийн чадвараа алдсан хүнд өгөх нөхөн олговрыг нэмэгдүүлнэ
    2015 оны 11 сарын 26
    “Сайдын цаг” уулзалтад Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцлоо
    7 минутын өмнө
    Print Zasag and PDF

    “Сайдын цаг” уулзалтад Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцож, мэдээлэл хийлээ.

    Хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилтын хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аар батлуулжээ. Хууль хэрэгжиж эхэлснээр үйлдвэрлэлийн орчин, гаднах талбайд иргэн осолд орж амь нас, хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд ажил олгогч хариуцлага хүлээдэг болсон байна. Түүнчлэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас амь эрсэдсэн, хөдөлмөрийн чадвараа алдсан иргэн, тэдний ар гэрт олгох нөхөн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлж, эрсдэл ихтэй ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг амь нас, эрүүл мэндийн нэмэлт даатгалд заавал даатгуулах зэрэг шинэлэг өөрчлөлтүүдийг хийсэн. Үүнтэй холбогдуулан “Мэргэжлээс шалтгаалсан өвчнийг бүртгэн мэдээлэх журам”, “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”-уудыг батлан хэрэгжүүлж байна гэж Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хэллээ.

    Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Энэ хууль батлагдсанаар хуулийн хамрах хүрээг өргөжиж, хөдөлмөрийн харилцааны шинэ хэлбэрүүдийг зохицуулан, алслагдсан орон нутагт ажиллаж байгаа иргэдийг 20 хоног ажиллаад 10 хоног амрах нөхцлийг бүрдүүлэх, өөрийн хүсэлтээр хүүхдээ 3 нас хүртэл нь асрах эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлөх, мэргэжлийн зэргийг цалин хөлстэй нь уялдуулан ялгавартай олгох, оюутан, залуучуудыг суралцахын зэрэгцээ 4 хүртэл цаг ажиллах, ажилласан тухай бүрт цалин хөлсийг олгож байх зэрэг эрх зүйн зохицуулалт бий болох юм.

    Хөдөлмөрийн салбарын асуудлууд нь бусад салбарын яамдтай холбогдсон хоорондын уялдаа холбоон дээр суурилсан салбар дундын бодлогоор зохицуулагдаж байдаг тул холбогдох яамдуудтай хамтран ажиллаж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль батлагдсантай холбогдуулан, “Барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах ажлыг зохион байгуулах, эрсдэлийг тодорхойлж, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, хяналт тавих журам”-ыг Шадар сайд, Барилга, хот байгуулалтын сайд, Хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалаар батлуулж хэрэгжилтийг хамтран зохион байгуулж байна гэж сайд хэллээ.Мөн барилгын салбарт мэргэжилтэй ажиллах хүчнийг дотооддоо сургаж бэлтгэх, мэргэжлийн өндөр ур чадвартай гадаадын мэргэжилтнүүдийг дагалдуулан мэргэшүүлэх, гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоо хэмжээг бууруулах, барилгын салбарын эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх, чиглэлээр хамтран ажиллаж байна. Батлан хамгаалах яамтай “Монгол цэрэг бүтээн байгуулалтад хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх мэргэжил эзэмшүүлэх, цэргийн албанд олон жил ажилласан офицер, ахлагч нарыг чөлөөнд гарсны дараа ажлын байраар хангах, нийгмийн хамгааллын бодлого, үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамтайхамтран ойн нөхөрлөл болон мэргэжлийн байгууллагын гишүүдэд мэргэжил олгоход хамтран ажиллах, ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд шаардлагатай байгаа ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн арчилгаа, ашиглалтын чиглэлээр мэргэшсэн ажилчдыг МСҮТ-үүдэд бэлтгэх зорилгоор Хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байна гэлээ.

    Нийгмийн түншлэгч талууд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын 2015-2016 оны хэлэлцээрийн дагуу төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлаар нэмэлт хэлэлцээрийг хийж уг асуудлыг 2016 оны төсвийн эхний тодотголд шилжүүлэн, Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэхээр төлөвлөж байгаагаа сайд хэлээд бага цалинтай, эдийн засгийн хямралд илүүтэй нэрвэгдэж буй хэсгийн цалинг эхний ээлжинд нэмэх, мөн цалинг ижил хувиар биш ижил мөнгөн дүнгээр нэмэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна гэлээ.

    Тус яамнаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд“Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих”, “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байрыг хадгалах”, “Залуучууд, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих”, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрүүдийг улсын хэмжээнд хэрэгжүүлж, 50 мянга шахам иргэнийг хамруулан, 30 мянга гаруй ажлын байр бий болгожээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
  • Хятадаас нэг тэрбум долларын зээл авахыг дэмжлээ
    2015 оны 11 сарын 26
    Чуулганы хуралдаан үдээс хойш үргэлжилнэ

    Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжлэв. Төслийн хавсралтын 6.2.3 дахь дэд заалтыг “бүс нутгийн болон олон улсын байгууллагад гишүүнээр элсүүлэх” гэж, төслийн хавсралтын “Хүрэх үр дүн гэсэн наймдугаар бүлгийн Үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах, мянган тонн” гэсэн үзүүлэлтийн “294.5” гэснийг “16.8” гэж, “380” гэснийг “100” гэж, “460” гэснийг “200” гэж тус тус өөрчлөх санал гишүүдийн дэмжлэг авч төсөлд тусгагдахаар болов.

    Тогтоолын хавсралтаар, Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах чухал үүрэгтэй эдийн засаг, нийгмийн хөгжлийн суурь салбарын нэг мөн гэдгийг, хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжил нь үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэн өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэгдэнэ гэдгийг тус тус тогтоож өгсөн байна.

    Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг оновчтой зохицуулалтаар төрөөс дэмжихдээ хүн амыг шим тэжээллэг, аюулгүй хүнсээр жигд хүртээмжтэй хангасан байх, хүний нөөцийг тасралтгүй чадавхжуулсан байх, үйлдвэрлэл нь судалгаа ба хөгжилд тулгуурласан байх, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжиж, хамгаалсан байх, үйлдвэрлэлийг өртгийн сүлжээгээр хөгжүүлсэн байх, эрсдлийг бууруулахад чиглэгдсэн байх зэрэг зарчмыг баримтлахаар заасан байна. Ийнхүү баталсан тогтоолыг 2016 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

    Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн болон Төрийн байгуулалтын Байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь хийхдээ, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналуудыг хуулийн төсөлд хэрхэн тусгасан талаар танилцууллаа. Тухайлбал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан хугацаанд Улсын Их Хуралд танилцуулах, Бүсчилсэн хөгжлийн бодлогыг Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай, Хот байгуулалтын тухай хуультай уялдуулан боловсруулах, Үндэсний хөтөлбөрийн жагсаалтыг Засгийн газар баталдаг байх, “Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд нийцүүлэн боловсруулсан улсын болон орон нутгийн төсвийг богино хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын баримт бичигт оруулах”, “Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалыг Үндэсний аюулгүй байдлын болон Гадаад бодлогын үзэл баримтлалтай уялдуулан боловсруулах”, “үндэсний хөтөлбөрийн жагсаалтыг батлахдаа өмнө батлагдсан ижил төстэй үндэсний хөтөлбөрийн үндсэн зорилт, агуулгыг хадгалах” гэсэн зэрэг саналыг тус тус тусгасан тухай тэрээр танилцууллаа.

    Төслийг хэлэлцэх явцад, тухайлбал, Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бүсчилсэн хөгжлийн бодлогыг боловсруулах ажлыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран зохион байгуулна.” гэсэн саналыг гишүүд дэмжиж улмаар төсөлд тусгахаар болов.

    Энэ хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, тогтоолын төслийг гишүүдийн олонхын саналаар бүхэлд баталлаа.

    Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолуудыг төсөлд нэг бүрчлэн тусгасан бөгөөд хуулийн төслийг хууль зүйн техникийн талаас хянан үзэж, нэр томьёо, хэл найруулгын засвар, өөрчлөлтийг хийсэн талаарх холбогдох Байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн А.Тлейхан хийв. Дахин найруулсан “3.1.9. “эрчим хүч хэмнэлтийн менежер” гэж энэ хуулийн 3.1.8-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр ажиллах эрх бүхий ажилтныг” гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

    Эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай хэрэглэхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулах зорилт бүхий энэ хуулийн төслийг бүхэлд нь баталлаа.

    Хуралдаанаар, Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Экспорт Импорт банк хооронд байгуулах 1.0 тэрбум ам. долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж гишүүдийн олонхын саналаар баталлаа. Батлахын өмнө гишүүд асуулт тавьж үг хэлэхдээ, өрийн босго хэтрэх үү үгүй юу, зээл нь юунд зарцуулагдах, түүний төлөгдөх тооцоо, судалгааг танилцуулах, үр ашиг нь ямар байх, бусад зарим улсаас авсан зээлийн хэрэгжилт ямар байгаа, өр төлөх сан байгуулах, зээлийг үйлдвэрлэлийг дэмжсэн тус нэмэртэй тодорхой төсөлд зарцуулах, зэрэгт анхаарлаа хандуулж байв.

    Чуулганы хуралдаан үдээс хойш үргэлжилнэ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
  • Монголбанк 19 сая ам.доллар худалдав
    2015 оны 11 сарын 26
    Монголбанк өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудаас ирүүлсэн 1991.50-1994.92 төгрөгийн ханшаар 36.0 сая ам.доллар худалдан авах, 1994.95 төгрөгийн ханшаар 0.4 сая ам.доллар худалдах, мөн 310.71-311.71 төгрөгийн ханшаар 23.5 сая юань худалдан авах санал ирүүлжээ.
  • Н.Алтанхуяг: Нэг тэрбумын зээлийг Эгийн голын станцруу оруулах нь буруу
    2015 оны 11 сарын 26
    <iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/2PHOIRuRBz4” frameborder=”0” allowfullscreen></iframe>
  • УИХ-ын сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжив
    2015 оны 11 сарын 26

    УИХ-ын сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлав
  • “Сүрьеэгүй Монгол” хэлэлцүүлэг болов
    2015 оны 11 сарын 26
    “Сүрьеэгүй Монгол” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулав.
5633 5634 5635 5636 5637 5638 5639
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    1 цаг 25 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    1 цаг 35 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    2 цаг 13 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    2 цаг 25 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    2 цаг 40 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    2 цаг 48 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    3 цаг 16 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК