зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5635 5636 5637 5638 5639 5640 5641
  • Шууд нислэг хийх талаар санал солилцлоо
    2015 оны 11 сарын 26
    Нийслэлийн Засаг дарга БНАСАУ-ын нийслэл Пхенъян хотод энэ сарын 19-23-ны өдрүүдэд ажын айлчлал хийх үеэрээ тус улсын Вөнсан хот болон Зүүн бүсийн аялал жуучлалын хөгжлийн төлөвлөгөөтэй танилцаж, хоёр хотын хооронд шууд нислэгтэй болох талаар санал солилцлоо.

    БНАСАУ-ын Вөнсан хот нь зүүн далайн эрэг дагуу байрладаг бөгөөд 7400 га газар нутагтай. Энэхүү хотыг бие даасан байдлаар, зүүн бүсийн аялал жуучлалын бүс болгон хөгжүүлэхээр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ. Тус хотод олон улсын стандартад нийцсэн цанын бааз байгуулснаас гадна, олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ. Мөн энэ хотод Олон улсын хүүхэд, пионерийн зуслан, хүүхдийн асрамжийн газар, далайн парк зэрэг жуулчдыг татах олон шинэ бүтээн байгуулалт байгууламжийг хийжээ.

    Гэхдээ эдгээр барилга байгууламжийг хамгийн богино хугацаанд цэрэг болон ард иргэдийн хүчээр босгосон гэдгээ Вөнсан хотын удирдлагууд хэлж байсан юм. Тус хотод барьсан цанын баазыг 10 сарын хугацаанд барьж ашиглалтад оруулсан бөгөөд Зүүн хойд азийн бүс нутагт байхгүй олон улсын стандартыг хангасан гайхалтай бүтээн байгуулалт гэдгийг нийслэлийн Засаг дарга онцолж байсан юм.
    Мөн олон улсын хүүхдийн зусланд тоглоомын талбай, далайн парк, хөл бөмбөгийн талбай гээд хүүхдийн хүсэл сонирхлыг татахуйц бүтээн байгуулалтыг цогцоор нь хийсэн байна. Нийслэлийн Засаг дарга Вөнсан хотын дарга Ри Меонг Хван, Вөнсан хотын аялал жуучлалынн тусгай бүсийн захирал Чо Ёонг Док нартай уулзах үеэрээ Аялал жуучлалын бүс нутаг болгон хөгжүүлж байгаа энэхүү хот руу Улаанбаатар хотоос шууд нислэгтэй болох, Вөнсан хотын аялал жуулчлалын төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотод байгуулахыг хүслээ. Вөнсан -Улаанбаатар хотуудын хооронд шууд нислэгтэй болсноор Улаанбаатараар дамжин Азийн олон орны жуулчид Вөнсан хотын аялал жуучлалын бүс нутаг руу зорчих боломж бүрдэнэ гэж үзэж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Оросын нисгэгч Туркийн хилийг зөрчөөгүй гэж мэдэгдэв
    2015 оны 11 сарын 26
    Оросын нисгэгч Туркийн хилийг зөрчөөгүй гэж мэдэгдэв
  • Монголд үйлдвэрлэсэн эко автобус өнөөдрөөс иргэдэд үйлчилнэ
    2015 оны 11 сарын 26
    Монгол инженерүүдийн зохион бүтээсэн эко автобус өнөөдрөөс үйлчилгээнд гарна.
  • Малайзын шүүхээс цаазын ял сонссон Н.Золзаяагийн давж заалдах хурал болно
    2015 оны 11 сарын 26
    Монгол Улсын иргэн Н.Золзаяа Малайзад хар тамхины хэрэгт холбогдон тус улсын шүүхээс цаазын ял сонссон билээ.
  • Жежүгийн Гран при өнөөдөр эхэлнэ
    2015 оны 11 сарын 26
    Солонгосын Жежү хотноо жүдо бөхийн Гран при ангиллын тэмцээн маргааш эхлэх гэж байна. Энэхүү тэмцээнд 70 орны эрэгтэй 238, эмэгтэй 184, нийт 422 тамирчин ур чадвар, авхаалж самбаагаа сорих юм. Харин манай улсаас эрэгтэй 9, эмэгтэй 7 тамирчин барилдах гэж байна.

    Маргааш эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болно. Эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Хэрлэн, Г.Болдбаатар нар барилдаж байгаа. Г.Хэрлэн эхний тойрогтоо Австрийн бөх Людвег Пайсчертай барилдахаар оноолт таарсан. Харин Г.Болдбаатар аваргын хувьд эхний тойрогтоо Японы Дай Аокитай оноолт таараад байна.

    Тэгвэл 66 кг-д Д.Алтансүх барилдаж байгаа бөгөөд тэрбээр эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Казахстаны бөх Майлашев Наурузбектай барилдана.

    Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д манайхаа бөх барилдаагүй бол 52-т М.Бундмаа хүч үзнэ. Тэрбээр эхний тойрогтоо Солонгосын бөх Пак Да Солтой барилдахаар оноолт таараад байна. Тэгвэл 57 кг-д Л.Энхрийлэн барилдаж байна. Манай бөх эхний тойрогтоо Израйлийн Миникава Камилатай барилдахаар болоод байгаа юм.
  • Зам тээврийн осолд хүүхэд ихээр өртөж байна
    2015 оны 11 сарын 26
    ХУД-15 Чингисийн өргөн чөлөө, 120 мянгатын уулзварт амины Toyota Allion автомашины жолооч А нь явган зорчигч 72-р сургуулийн ..а ангийн сурагч БЗД-5 хороонд суух П /17н,эр/ мөргөж гэмтээсэн.
    СБД-6 Батмөнхийн гудамж ..-р сургуулийн урд замд амины Toyota Prius автомашины жолооч Б нь явган зорчигч ..-р сургуулийн ..в ангийн сурагч СХД 25 хороонд суух Э /9н,эм/ мөргөж гэмтээсэн хэргүүдийг шалгаж байна.
  • Олон тооны бууны сум авч явсан иргэнийг саатууллаа
    2015 оны 11 сарын 26
    БЗД-14 “Нарантуул” ОУХТөвийн зүүн талын автозогсоол дээр 13:00 цагийн үед цагдаагийн алба хаагчид эргүүлийн чиглэлд ажиллаж байхдаа сэжиг бүхий СХД-19 хороонд оршин суух А /эр.43н/ гэгчийг саатуулан шалгахад: Биедээ “АКМ” бууны сум 300ш, ”Дробинка” бууны сум 100ш-ийг авч явсаныг илрүүлэн БЗДЦХ-1 шалгаж байна
  • АН, ИЗНН, МҮАН-тай нэгдэх нь тодорхой боллоо
    2015 оны 11 сарын 26
    Үүнээс үзвэл АН бусад намуудыг өөртөө нэгтгэх нь. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус нам ИЗНН болон МҮАН-тай нэгдэх гэнэ. Тэгэхээр МАХН-тай нэгдэн сонгуульд оролцож УИХ-д бүлэг үүсгэсэн МҮАН-ынхан Н.Энхбаяраас салж АН-д ирэх нь. УИХ-ын гишүүн С.Оюун даргатай ИЗНН ч мөн ялгаагүй АН-тай эвсэх юм байна.
  • Таксины жолоочийг айлган сүрдүүлж машиныг нь авч зугтжээ
    2015 оны 11 сарын 26
    БГД-20 ”Барилгын захын урд автомашинаа дээрэмдүүлсэн” гэх мэдээлийг 11-р сарын 26-нд авч шалгахад: ХУД-16 хороонд суух Ү /эр.31н/-ийн “Huyndai Accent” автомашинд гар өргөж суусан БГД-10 хороонд суух М /эр.26н/ гэгч нь согтуурсан үедээ бусадтай бүлэглэн “ална хутгаа гаргаад ир гэж” айлган сүрдүүлж автомашиныг нь дээрэмдсэнийг илрүүлэн БГДЦХ-2 шалгаж байна.

    БГД-3 “...-р байрны гадна байсан автомашины хучлага шилжих шөнө хулгайд алдлаа” гэсэн мэдээллийг 11-р сарын 25-нд шалгахад: ЧД-19 хороонд суух Б /эр.61н/-ийн “Mercedes-Benz 190“ автомашины хучлагыг, тодорхой оршин суух хаяггүй Л /эр.57н/ гэгч хулгайлсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн БГДЦХ-2 шалгаж байна.
  • 8094 урт метр шугам сүлжээг шинэчлэв
    2015 оны 11 сарын 26
    Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар нь Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт өөрийн харьяа 134 ус, дулаан дамжуулах төвтэй. Халаалтын 199.4 км, хэрэгцээний халуун усны 154.3 км, хүйтэн усны 85.8 км, ариутгах татуургын 183.1 км инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжөөр дамжуулан хэрэглэгчдийг халуун хүйтэн усаар хангадаг юм. 1597 орон сууцны байрны 91677 өрх, 298429 оршин суугч, 8420 аж ахуйн нэгж байгууллагыг 24 цагийн турш Эрчим хүчний зохицуулах хороо, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс тогтоосон одоо мөрдөгдөж байгаа үнэ тарифын дагуу дулаанаар ханган, засвар, ашиглалт үйлчилгээг нь хариуцан ажиллаж байна. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар нь харьяа Баруун түгээх төв, Зүүн түгээх төв, Төв түгээх төв, Хэрэглэгчдэд үйлчлэх 16 төвтэйгөөр үйл ажиллагаа явуулж энэ онд 15 байршлын нийт 8094 урт метр шугам сүлжээний ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийв гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
  • Газ үнэртсэн 18 настай эрэгтэй амиа алджээ
    2015 оны 11 сарын 26
    Улаанбаатар хотын хэмжээнд 11-р сарын 25-ны өдрийн 05:00 цагаас 11-р сарын 26-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 3758, удаа холбогдсоноос, гэмт хэргийн 124, зөрчлийн 1000, Зам тээврийн ослын 412, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 64-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.


    № Огноо Нийт гэмт хэрэг Илэрсэн гэмт хэрэг Хулгай
    гэмт хэрэг Танхай
    гэмт хэрэг ТХХАБАЖ зөрчих
    1 2015.11.25 64 30 40 4 3
    СХД-14 “13-р байрны ..-р орцны гадна хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг 11-р сарын 25-нд авч шалгахад: СХД-31 хороонд суух Б /эр.18н/ нь ахуйн хэрэглээний хий үнэртсэн байдалтай орцноос гарч яваад ухаан алдаж унаад биедээ ил харагдах гэмтэл шархгүй нас барсан хэргийг СХДЦХ-3 шалгаж байна.
  • Эрчим хүч хэмнэлтийн хуулийг батална
    2015 оны 11 сарын 26


    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 09.00 цагаас эхлэхээр товлогджээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.



    1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 5 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

    -Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.БАЯРЦОГТ танилцуулна.



    2.“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:

    -Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.ТЭРБИШДАГВА танилцуулна.



    3.Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:

    -Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна.



    4.Эрчим хүч хэмнэлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:

    -Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн А.ТЛЕЙХАНтанилцуулна.



    5.Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт Импорт банк хооронд байгуулах 1.0 тэрбум ам. долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ танилцуулна;

    -Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ДЭМБЭРЭЛ танилцуулна.



    6.Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

    -Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНХУЯГ танилцуулна.



    7.“Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/:

    -Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНХУЯГ танилцуулна.



    8.Oлон улсын гэрээний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Гадаад хэргийн сайд Л.ПҮРЭВСҮРЭН танилцуулна;

    -Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОЮУН танилцуулна.



    9.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт нарын 17 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.БАТЦОГТ танилцуулна;

    -Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНГЭРЭЛ танилцуулна.



    10.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Оюун нарын 11 гишүүн 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.ОЮУН танилцуулна;

    -Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.АМАРЖАРГАЛ танилцуулна.



    11.“Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын 31 гишүүн 2015.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн Улсын Их Хурлын гишүүн Ч.ХҮРЭЛБААТАР танилцуулна;

    -Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна.
  • “Сүрьеэгүй Монгол” хэлэлцүүлэг болно
    2015 оны 11 сарын 26
    Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эрүүл мэнд, спортын яам хамтран “Сүрьеэгүй Монгол” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр 09.00 цагт Төрийн ордны “Б” танхимд зохион байгуулна.



    Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт нээж үг хэлэх бөгөөд “Сүрьеэгийн өвчлөлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын зорилт” сэдвээр Эрүүл мэнд, спортын яамны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Баяр, “Сүрьеэгийн өвчлөлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдвээр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Буянжаргал, “Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх тэлээр Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас баримталж буй бодлого чиглэл” сэдвээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн Вүү Жин Лив, “Сүрьеэтэй тэмцэх үйл ажиллагаанд төрийн бус байгууллагын оролцоо” сэдвээр Монголын сүрьеэтэй тэмцэх нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Ц.Ганхүү нар тус тус илтгэл тавьж хэлэлцүүлнэ.



    Сүрьеэ бол Mycobacterium tuberculosis нянгаар үүсгэгддэг, амьсгалын замаар тархдаг нийгмийн халдварт өвчин юм. Сүрьеэгийн нянг нээснээс хойш 120 жил, эмчлэх эмийг гарган авснаас хойш 70 гаруй жил өнгөрсөн боловч, сүрьеэ өвчний тархалт хэвээр, сүрьеэгийн шалтгаанаар хүмүүс нас барсаар байна. 1994 оноос эхлэн манай улсад сүрьеэгийн эмчилгээнд ДЭМБ-ын “Шууд, хяналттай богино хугацааны эмчилгээ”–ний хөтөлбөрийг нэвтрүүлж хэрэгжүүлснээс хойш сүрьеэг эмчлэх талаар нилээд амжилтанд хүрч чадсан боловч сүүлийн жилүүдэд Олон эмэнд дасалтай сүрьеэ (ОЭДС), хүүхдийн дундах сүрьеэ өвчний тархалт өсч байгаа нь онцгой анхаарал татаж байгаа юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Өнөөдөр болох зарим үйл явдал
    2015 оны 11 сарын 26


    09.00 цагт: ”Шинжлэх ухаан, технологи, инновацийн экосистем” олон улсын анхдугаар чуулган Төрийн ордонд эхэлнэ. Энэхүү чуулганд ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БСШУ-ны сайд Л.Гантөмөр болон дэлхийн туршлагатай экспертүүд-зөвлөхүүд, эрдэмтэн-судлаачид, энтерпренёрүүд, хөрөнгө оруулагчдын төлөөлөл оролцоно.

    09.00 цагт: Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эрүүл мэнд, спортын яам хамтран “Сүрьеэгүй Монгол” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордны “Б” танхимд зохион байгуулна.

    09.00 цагт: Сангийн яам нь НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамтай хамтран “Засгийн газрын тогтвортой худалдан авах ажиллагааг Монгол улсад хэрэгжүүлэх нь” сэдэвт үндэсний хэмжээний семинарыг Туушин зочид буудлын IV давхарт ”Сүлд” танхимд зохион байгуулна.

    09.00 цагт: Сүүлийн өдрүүдэд нийслэлийн зарим орон сууцны халаалт доголдож, хүйтэн байгаатай холбогдуулан дулаан хангамжийг айл өрхүүдэд ямар хэмжээнд өгч байгаа, доголдол гарч буй эсэх талаар ”Улаанбаатар Дулааны шугам сүлжээ” ТӨХК-ийн удирдлагууд өөрийн байранд танилцуулах мэдээлэл өгнө.

    09.00 цагт: ОХУ-ын Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн сайд болон Ёслолын албаны дарга, Зөвлөлийн нарийн бичгийн дарга нар БХБЯ-нд хүрэлцэн ирнэ. Энэ үеэр Монгол Улсын болон ОХУ-ын барилга, нийтийн аж ахуйн салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар илтгэл тавина.

    09.00 цагт: НИТХ ээлжит 31 дүгээр хуралдааны үргэлжлэл Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ.

    10.00 цагт: “Шинжлэх ухаан–инноваци-үйлдвэрлэл-2015” үзэсгэлэн, худалдаа Монголын уран зургийн галлерейд нээгдэнэ.

    11.00 цагт: Байгаль орчны сэтгүүлчдийн ”Ногоон дэлхий” клуб, Англо-Американ компаниас зарласан Байгаль орчны сэтгүүлзүйн 2015 оны Шилдэг Бүтээлийн шагнал гардуулах ёслол ШангриЛа зочид буудалд болно.

    11.00 цагт: Монголын Хүүхдийн спортын V их наадмын шагнал гардуулах ажиллагаа Спортын төв ордны хурлын танхимд болно.

    11.00 цагт: Анхдугаар үндсэн хууль батлаж, Бүгд Найрамдах Монгол Улс тунхагласны 91 жилийн ой баярын хүрээнд МАХН-ын удирдлагууд Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөнө.

    11.30 цагт: Чингэлтэй дүүргийн III хороо, Улсын их дэлгүүрийн баруун хойд талд 3 дугаар хороо байрладаг байранд Хүүхдийн номын өргөөний нээлт болно.

    11.40 цагт: Ашиглалтын шаардлага хангахгүй болж өнгөрсөн 6 дугаар сард буулгасан ХУД-ын 27 цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтанд орж нээлтээ хийнэ.

    14.00 цагт: Анхдугаар үндсэн хууль батлаж, Бүгд Найрамдах Монгол Улс тунхагласны 91 жилийн ой баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.
  • Ерөнхийлөгчийн худал үг Ардчилалын үнэн нүүр царайг тодотгосон уу?
    2015 оны 11 сарын 26
    ...Өрөм дотроосоо өтдөг гэдэг. Монголын ардчилал утгаа алдаж, дарангуйлал болон хувирч байгааг тэд өөрсдөө, дотроосоо хэлээд эхэлчихлээ. “Ардчилсан нам авилга хоёр их найзууд болжээ. Бид ийм ардчиллын төлөө яваагүй. Хүмүүсийнхээ эрх чөлөөг хамгаалдаг, өмчийг нь хамгаалдаг төртэй байхын оронд юм бүхэнрүү нь хутгалдаж булаадаг төртэй болж байна...
  • Эрдэнэт үйлдвэр “Оюу толгой”-н хэрэгцээний тодорхой хувийг ган бөөрөнцөгөөр хангах боломжтой
    2015 оны 11 сарын 26
    Дэлхийн зах зээл хямарч, зэсийн үнэ буурсаар байгаа өнөө үед Эрдэнэт үйлдвэр үйл ажиллагаагаа хэвийн явуулж, улс орон болоод ажлчдынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хямралд сөхрөхгүйн тулд өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан экспортыг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж хэмнэлт гарган ажиллаж байна.
  • Улаан морь өдөр
    2015 оны 11 сарын 26
    Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр бурхныг тахих, мод таслах, тангаргийг хаах, гөрөөлөх, хатуу үйл, хулгай, дээрмийг дарах, дайсныг номхотгох үйл, гэрийн үйл хийгээд угаал үйлдэх, хувцас шинээр өмсөх, эсгэх тэргүүтэнд сайн. Цэрэг хөдөлгөх, улаа гаргах, хиншүү хярвасны үйл, хүүхдийг анх хөлд оруулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөхөд муу. Өвдвөл найм, арав хоногтоо хүчир, түүнээс хэтэрвэл амархан амирлана. Зам гарвал эд олно, тус бүхэн бүтнэ. Зүүн нүд татвал хувцас олно, баруун бол жуулчин ирнэ. Баруун чих хангинавал баясгалантай, зүүн бол муу. Балжиннямтай өдөр. Аливаа үйл бүтэх сайн. Эл өдрүүдэд хохимой өдөр тэргүүтэн газрын эздийн гүйлт таарсан ч гэм болохгүй хэмээн номлосон. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ.
  • Улаанбаатарт 12 хэм хүйтэн
    2015 оны 11 сарын 26
    2015 оны 11 дүгээр сарын 25-ны 20 цагаас 11 дүгээр сарын 26-ны 20 цаг

    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруун хойноос зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч явган шуурга шуурга шуурна. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 12-17 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халхголын сав нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 31-33 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.
  • АН-ын гүйцэтгэх зөвлөл хуралдаж доорх асуудлыг хэлэлцжээ
    2015 оны 11 сарын 25
    Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн зөвлөлдөх уулзалт өнөөдөр боллоо. Энэ уулзалтаар хэлэлцэж, зөвлөлдсөн асуудал нь “Ардчилсан намд бусад намууд нэгдэх тохиолдлыг хэрхэн зохицуулах вэ” гэдэг байв. Тодруулбал, Ардчилсан намд бусад намууд нэгдвэл тэдгээр намын төлөөллийг Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнчлэлийн хэдэн хувьд оруулах вэ, УИХ-д нэр дэвших квотыг тодорхой тогтоох, уг асуудлыг Ардчилсан намын дүрэмд тусгах зэрэг асуудалд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд санал солилцлоо.

    Ардчилсан нам, Иргэний зориг ногоон нам нэгдэх асуудал яригдах магадлалтай гэж Ардчилсан намын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
  • Хурд хэтрүүлсэн 19 зөрчил бүртгэгджээ
    2015 оны 11 сарын 25
    Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 11-р сарын 24-ны өдөр 46 зөрчил бүртгэгдсэн байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 27 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 19 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс хойш гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний зөрчил буурч байна. Гэж Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.
5635 5636 5637 5638 5639 5640 5641
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    6 цаг 23 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    6 цаг 33 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    7 цаг 12 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    7 цаг 24 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    7 цаг 39 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    7 цаг 46 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    8 цаг 15 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК