Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
6262 6263 6264 6265 6266 6267 6268
  • Улаанбаатарын гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг Бээжинд хэлэлцэж байна
    2015 оны 5 сарын 15
    Нийслэлийн ИТХ, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Бээжин дэх Монгол Улсын Элчин сайдын яам, Бээжин хотын Ардын Засгийн газар хамтран “Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт ба хөрөнгө оруулалт 2015” уулзалтыг Бээжин хотод зохион байгуулж байна.
  • ХУД байгуулагдсаны 50 жилийн ойн өдөрлөг боллоо
    2015 оны 5 сарын 15
    ХУД-ийн ЗДТГ, тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран дүүргийн 50 жилийн ойг угтан “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” аяны хүрээнд “Та шалга-Бид зөвлөе” өдөрлөгийг өнөөдөр “Хүннү молл”-д зохион байгууллаа.
  • Сурвалжлага: Хүчирхийллийн золиосоор “нарсанд” хагдарч буй “цэцэгнүүд” өөр өөрийн түүхтэй
    2015 оны 5 сарын 15
    Улсын хэмжээний эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид өдгөө 331 эмэгтэй ял эдэлж байна. Тэдний 30 хувь буюу 97 эмэгтэй нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл заалт болох бусдын амь насыг санаатайгаар хохироосон хэрэг үйлдэж ял эдэлж байгаа аж.
  • Зорчигч тээврийн нэгтгэлийн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлнө
    2015 оны 5 сарын 15
    Зорчигч тээврийн нэгтгэлийн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлнө
  • Дэлгэрүүлэгч одтой, цагаагчин туулай өдөр
    2015 оны 5 сарын 15
    Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
  • Улаанбаатарт 17-19 хэм дулаан
    2015 оны 5 сарын 15
    2015 оны 05 дугаар сарын 15-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг гаарын урьдчилсан мэдээ:
  • Ж.Батсуурь гишүүн цахим ярилцлага хийлээ
    2015 оны 5 сарын 14
    Улсын Их Хурлын гишүүдийн цахимаар холбогдож сонгогдсон тойргийнхоо иргэд сонгогчид, орон нутгийн удирдлагуудтай ярилцдаг уламжлалт “Цахим ярилцлага” өнөөдөр /2015.05.14/ Төрийн ордны “Нээлттэй сонсголын танхим”-д боллоо.
  • Австралиас ирэх төслийн багаж, хэрэгслийг татвараас чөлөөлнө
    2015 оны 5 сарын 14

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 14.45 цагт эхэлж Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

    Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Шууд ардчилал, иргэдийн оролцоогоор дамжуулан төсвийн төвлөрлийг сааруулах Үндэсний хөтөлбөр батлах тухай баримт бичгийн төслийг татан авах бичиг ирснийг сонордуулав.

    Ийнхүү Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцуулав.

    2011 онд Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-ийн хүрээнд дэд бүтэц, орон нутгийн ус, эрүүл ахуй, хог хаягдал, бохир ус, замын хөдөлгөөний аюулгүй байдал, төмөр зам, боловсрол, техник, мэргэжлийн сургалт, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлээр Австрийн Засгийн газраас хөнгөлөлттэй зээл авах болсон. Энэхүү зээлийн хөрөнгөөр “Хавдар судлалын үндэсний төвийн тоног, төхөөрөмжийг шинэчлэх”, “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх”, “Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх” зэрэг зургаан томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр төслийг амжилттай хэрэгжүүлэх, төслийн үр ашгийг хангах зорилгоор төслийн хүрээнд нийлүүлэх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, материалыг гаалийн албан татвараас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгасан хэмээн хууль санаачлагч илтгэлдээ дурьдав.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, 2011 онд байгуулсан гэрээ яагаад ийм удаашралтай шийдэгдэж байна вэ. Энэ асуудлыг яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барьж болоогүй юм уу хэмээн асуув.

    Сангийн сайд Ж.Эрдэнэбат, “Зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөтөлбөрүүдэд гарын үсэг зурах төлөөллийг УИХ-аар сонгосон байгаа. Зээлийн гэрээг хэрэгжүүлэх ажилд Засгийн газар шуурхайлан ажиллаж байна” гэсэн хариулт өглөө.

    Мөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, “Энэ хуулийн төслийг яаралтай шийдвэрлэх ёстой. Зээлийн хүрээнд онцгой байдал, эрүүл мэндийн томоохон хөтөлбөрүүд хэрэгжинэ. Тиймээс энэхүү хуулийн төслийг заавал олон хэлэлцэхгүйгээр анхны хэлэлцүүлгээр батлах боломж бий юу. Үүнээс гадна татвараас чөлөөлөх хүсэлт ирүүлсэн бүх тоног төхөөрөмжийг чөлөөлөөд байж болох уу. Бүх зүйлд хөнгөлөлт үзүүлээд байвал Улсын төсөвт мөнгө орохгүй” хэмээн асуусан.

    Уг асуултад Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор, Өнөөдөр хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийднэ. Энэхүү хуулийн төслийг түргэн хэрэгжүүлэх үүднээс байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлгээр батлах үед боломжтой гэсэн хариулт өгсөн.

    Мөн Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Би ажил авснаасаа хойш Олон улсын улаан загалмайн нийгэмлэгээс МУЗН-т ирүүлсэн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлсөн. Харин 2014 онд олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр орж ирж буй 109 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлсөн байна” гэв.

    Хэлэлцүүлгийн үеэр гишүүд “Энэхүү хуулийн төслийг дэмжиж байна. Цаашдаа буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслүүдийг шуурхай шийдвэрлэдэг болох хэрэгтэй. Гэхдээ аль салбарт, татварын ямар, хөнгөлөлт үзүүлэх вэ гэдгээ нарийн судлах анхаарах ёстой” гэсэн санал хэлэв.

    Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 77 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

  • Хүүхдийн эрхийг хамгаалах талаар яриа таниулга хийжээ
    2015 оны 5 сарын 14
    Булган аймгийн Прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2015 оны тавдугаар сарын 08-ны өдөр Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд тавих хяналт хариуцсан хяналтын прокурор Ж.Нарантуяа, прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтан Б.Мөнхтулга, программист Ц.Одбаатар нар Булган сумын Щетинскийн нэрэмжит 1-р дунд сургуулийн 11-р ангийн сурагчдад хүүхдийн эрхийг хамгаалах тухай, архины хор уршигийн тухай, хүүхдийн эрхийн үндсэн зарчим, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх тухай, хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар сургалт, яриа таниулга хийжээ.
  • Галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт хийжээ
    2015 оны 5 сарын 14
    Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас 2015 оны тавдугаар сарын 13-ны өдөр нийт прокурор, ажилтнуудад галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулжээ.
  • Ц.Оюунгэрэл, М.Батчимэг нар Орхон аймагт ажиллалаа
    2015 оны 5 сарын 14

    Ц.Оюунгэрэл, М.Батчимэг нар Орхон аймагт ажиллалаа
  • Эрдэнэт хот гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх өрөөтэй боллоо
    2015 оны 5 сарын 14
    Өнөөдөр Тахарын албаны Орхон, Булган аймгийг хамарсан долоодугаар тойрогт гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх өрөөний нээлт боллоо. Уг ажлыг Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Тахарын алба өөрийн албаны байранд нээж байгаа аж.
  • ”Мөнгөн мод” шагналын эзэд тодорлоо
    2015 оны 5 сарын 14
    Д.Сосорбарам авъяасыг 3 саяас илүү үнэлдэг болохыг ерөөв

    Пүрэв, 5 сарын 14 2015
    Бичсэн Болор

    Хэвлэх
    Email
    Д.Сосорбарам авъяасыг 3 саяас илүү үнэлдэг болохыг ерөөв

    ”Мөнгөн мод-2014” цомын эздээр тодорсон шилдэг долоон уран бүтээлч өнөөдөр УДБЭТ-ын тайзнаа шагналаа гардан авлаа.

    Соёл урлагийн салбарын уран бүтээлчдийг дэмжих, тэдний хөдөлмөрийг үнэлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас жил бүр уламжлал болгон энэхүү цомын эздийг тодруулан урамшуулдаг уламжлалтай. Долоо дахь жилдээ зохион байгуулж буй эл ёслолын ажиллагааг БСШУЯ-наас шилдэг уран бүтээлчдийнхээ бүтээн туурвих авьяас билгийг нь хүндэтгэн алдаршуулах, нийт уран бүтээлчдэд урам зориг өгөх, бүтээлч өрсөлдөөнийг бий болгох зорилгоор өмнөх жилүүдээс өргөн хүрээнд, ёслол хүндэтгэлтэй зохион байгуулж буйг уран бүтээлчид онцолж байна.

    Шалгаруулалтыг 2014 онд хийж бүтээсэн уран бүтээлээр нь нэр дэвшүүлэн “Шилдэг найруулагч”, “Шилдэг зураач”, “Шилдэг жүжигчин”, “Шилдэг дуучин”, “Шилдэг хөгжимчин”, “Шилдэг бүжигчин”, “Шилдэг өв тээгч” гэсэн төрлөөр шалгаруулсан юм.

    Тайз, дэлгэцийн шилдэг найруулагчаар Төрийн соёрхолт, МУГЖ, найруулагч Д.Сосорбарам шалгарлаа. Тэрбээр шагналаа гардах мөчид, “Авьяасыг гурван сая төгрөгөөр үнэлж байгаад баярлалаа. Авьяас үүнээс илүү үнэд орохыг ерөөе. Миний хувьд 2014 он олз, амжилтын жил байлаа. Өөртөө их баярлаж байна. Намайг надаас өөр хүн үнэлэхгүй. Иймээс өөрийгөө магтъя. Авьяас тэр чигээрээ мөнх шүү. Авьяасыг мөнгөтэй болгоход ташуур өгч байгаарай” гэв.

    УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан УГЗ Ч.Найдандоржийн найруулга, Нобелийн шагналт зохиолч Дарио Фогийн “Чөлөөт хос” жүжгийн Антониагийн дүрээр “Шилдэг жүжигчин”-ий шагналыг гардан авлаа. Тэрбээр, “Намайг өдий зэрэгт хүргэж боловсруулж мэргэшүүлсэн театрын хамт олон, найруулагч нартаа баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

    Харин “Шилдэг бүжигчин”-ээр “Түмэн эх” чуулгын бүжигчин Т.Содгэрэл, “Шилдэг дуучин”-аар ЦДБЭЧ-ын дуучин Ч.Бадрал, “Шилдэг хөгжимчин”-өөр “Домог” хамтлагийн морин хуурч Д.Шинэцог-Гени, “Шилдэг зураач”-аар Н.Батжаргал, “Шилдэг өв тээгч”-ээр Урианхайн алдарт туульч А.Балдандорж нар тус тус шалгарав. Энэхүү шилдгээр шалгарсан уран бүтээлч тус бүр “Мөнгөн мод” цом, гурван сая төгрөгийн эзэн болов.

    Тус ёслолын ажиллагаанд өмнөх “Мөнгөн мод” цомын эзэд мэндчилгээ дэвшүүлэн, шилдэг уран бүтээлээсээ толилуулсан юм.
  • Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болж байна
    2015 оны 5 сарын 14
    Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болж байна
  • “Хөгжил–Ардчилал” хэлэлцүүлэг боллоо
    2015 оны 5 сарын 14
    Монгол улсад хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, Монгол хөрсөнд тохирох ардчиллыг нийгэм, эдийн засаг, улс төрийн салбарт төлөвшүүлэх үйлсэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Хөгжил-Ардчилал” төрийн бус байгууллага анхныхаа хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
  • 540 ширхэг вазелин тосыг хандивлав
    2015 оны 5 сарын 14
    540 ширхэг вазелин тосыг хандивлав
  • Л.Пүрэвсүрэн: ЭСЯ-ны ажилтнууд шаардлага хангахгүй байгаа нь үнэн
    2015 оны 5 сарын 14
    Төрийн бүх шатны байгууллага гадаадын улс орнуудтай нэг дуу хоолойгоор буюу гадаад бодлогодоо нэг цонхоор харилцаж ажиллах зарчмыг эн тэргүүний зорилт болгон хэвшүүлэхээр ажиллаж байна гэж Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Сайдын цаг” уулзалтад оролцохдоо хэллээ. Энэ ажлын хүрээнд УИХ, Засгийн газар, аймаг, нийслэлийн түвшинд гадаад харилцааны нэгдсэн зохицуулалтыг хангах асуудлыг танилцуулан мөрдүүлж байна гэлээ.

  • Ирэх 85 жилд устах долоон хотод Венец багтжээ
    2015 оны 5 сарын 14
    АНУ-ын судлаачид ирэх 85 жилд манай дэлхийн долоон хот устаж үгүй болно гэсэн дүгнэлтэд хүрчээ.

  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн талаар хэн, юу хэлэв
    2015 оны 5 сарын 14
    Чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр гишүүд тав хоногийн завсарлага авах санал гаргаснаар ирэх долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.


    Харин өнөөдрийн хуралдаанаар гишүүд нилээн шүүмжлэлтэй хандан үг хэлж байсан юм.

    Л.Энхтүвшин: Эдийн засаг улам буурах тухай л орж ирж байна. Тухайлбал, Оюутолгойн үйлдвэрлэл 19 саяас 4 сая хүртэл буурах юм байна. Түүнийг юугаар орлох юм. Хэлэлцэж буй байдал их л цаг нөхцөөсөн байдалтай. Уг нь гол асуудлаа яриал байна. Ямар гарц байна. Хэдэн баян Арабууд мөнгө өгөх гэж байгаа гэсэн. Тэр нь юу болж байна. Худалдаа хөгжлийн банк 10 орчим хувийн бонд авч байгаа юм байна. Олон улсын валютын сангийн хөтөлбөр рүү орюол яасан юм би хэлдэг. Ийшээ ороход хамгийн их бэрхшээлтэй зүйл юм байна. Тавантолгойг УИХ-аар хэлэлцэх эсэх нь ч тодорхой болсон. Л.Эрдэнэчимэг гишүүн л мэднэ гээд байдаг. Л.Эрдэнэчимэг гишүүн нь сонинд ярилцлага өгөхөөрөө дахин тендер зарлах байх гэсэн. Төмөр зам, худалдаа, зах зээл байхгүй. Эрээн рүү явдаг хүн байхгүй. Монголоор дүүрэн шороолсон барилга байна. Одоо гарц юм байна вэ?. Энэ асуудлыг ярихад Ерөнхий сайд, Монгол банкны Ерөнхийлөгч баймаар байна. Мөнгө болон төсвийн бодлого ямар байгааг тэднээс асуумаар байна. Гадаад худалдаа ашигтай гарсан гэж ярьсан байсан. Үнэндээ бизнес зогсож байна гэсэн үг. Долларын ханш буурч байна гэж байна. Доллар авах хүн байхгүй болсон гэсэн үг. Амны бэлгээр явах юм уу. Юу ч шийдэж чадахгүй энд сууж байхдаа заримдаа санаа зовмоор.
    ЗГ тооцоо хийж байна. Удахгүй наадам болно. Айраг иснэ, бөхчүүд гарна, гийнгоо уянгална гэж 7,8 сарыг өнгөрөөгөөд 9 сартай золгочихвол учир нь олдоно гэж төсөөлөөд өдөр өнгөрөөгөөд яваад байна.
    Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:-2017, 2018 оноос эхэлж Монгол Улс бондын эргэн төлөлтөөр дамжуулж их хэмжээний зээлийн эргэн төлөлт хийнэ. Тухайлбал, Чингис бондын 500 сая ам.долларын төлбөр, мөн 580 сая ам.долларын эргэн төлөлт хийх ёстой. Тэгэхээр 2017-2018 оны төсвийн төсөөлөлд зээлийн эргэн төлөлтийг хэрхэн тусгав. Мөн Концессоор ажил хийлгэхээр 2018 оноос эргэн төлөлт хийх болно. Эдгээрийг яаж зохицуулахаар тусгав? гэсэн асуултад хариулт хүслээ.
    Сангийн сайд Ж.Эрдэнэбат:-2017, 2018 оны хувьд Монгол Улсын хувьд томоохон төлбөр хийгдэнэ, 1 тэрбум гаруй ам.долларыг төлөх шаардлага бий. Тийм учраас валютын эх үүсвэрээ нэмэгдүүлэх, цаашид авах арга хэмжээ нь хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийг батлуулах шаардлага бий. Ингэхдээ хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, татварын эрх зүйн орчныг олон улсад нийцүүлж, бизнес эрхлэгчдийн ойлголтыг нэг мөр болгох зэрэг хуулийн төслүүдийг өргөн барина.
    Ер нь том хэмжээний төлбөрийг төлөхийн тулд гадаад зах зээл рүү хандах шаардлага үүсэх байх. Ийм учраас зээлжих зэрэглэлийг сайжруулах шаардлага үүсч байгаа” гэсэн хариулт өглөө.
    УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:-Гэрээгээр ажил гүйцэтгэсэн компанийн төлбөрийг шийд гээд УИХ-аас тогтоол баталсан. Гэтэл өнөөг хүртэл зарим компаниуд өөрсдийн хөрөнгөөр төсвийн ажлыг гүйцэтгэчихээд төлбөрөө авч чадахгүй байна. 2013 оноос хойш явсан асуудлыг яагаад шийдэхгүй байна вэ. Ирэх жилд төсвийн алдагдлыг яаж бууруулах вэ?.
    Сангийн сайд Ж.Эрдэнэбат:-Төсөв хүнд байна, дээр нь маш их хэмжээний дотоод бондын өр үүссэн. Гэхдээ өнөөдрийг хүртэл цалин, тэтгэврийг цаг хугацаанд нь тавьж, урсгал зардлыг гаргаад явж байна. Ирэх онд төсвийг өмнөх оных шигээ батлах юм бол хямралын байдалд шилжинэ. Ирэх оны төсвийг огт алдагдалгүйгээр батлах шаардлагатай. Алдагдалтай батлахаар дотоод бондын өр нэмэгдэж байна.
    УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Төрийн албан хаагчид цалингаа аваагүй байхад сайд нь худлаа ярьж байна. Төсвийн алдагдлыг бууруулна, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулна гэж байна. Төсвөө алдагдалтай батлаад байгаа юм чинь яаж төсөв сайжрах юм бэ. Төрөөс хамааралтайгаар аж ахуйн нэгжүүд хаалгаа бариад эхэллээ. Дараагийн арга хэмжээ юу байх вэ, Засгийн газарт бодсон юм байна уу. Данс тооцоо улайчихсан юм биш үү?.
    Сангийн сайд Ж.Эрдэнэбат:-Төсөв хүнд байгаа ч цалин аваагүй төрийн албан хаагч байхгүй.
    УИХ-ын гишүүн Я.Содбаатар:-Тэлсэн төсвөө яаж хумих вэ. Эдийн засгийг 2012 оныхтой харьцуулахад 3-4 тэрбум ам.доллараар агшсан байна. 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэлд эдийн засгийн өсөлт 4.4 хувь байх нь ирэх гурван жилийн эдийн засгийн өсөлт бодитой юу. Төгрөгийн валюттай харилцах ханш хэд вэ, хэрхэн тооцсон бэ. Ирэх жилд ямар томоохон хөрөнгө оруулалт орж ирнэ гэж тооцож байна. Гуравт санаа зовоож байгаа зүйл нь 16 хувийн хүүтэй бонд. Арилжааны банкууд дээрх мөнгийг дотоодын бонд гээд гаргачихсан, эргээд зээл гарахгүй үхлийн тойрог болчихоод байна. Банкууд бизнес үйл ажиллагаагаа явуулах гэхээр хөрөнгөгүй, үүн дээр ямар арга хэмжээ авах вэ?.
    Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Тухайн үеийн эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор төсвийг тэлсэн. Нэг жилийн дотор хумьчихна гэхэд хэцүү. 2015 онд нэлээн зардал хумихаар оруулсан ч 500 гаруй тэрбумаар л танагдсан. Тэгэхээр ирэх жилийн төсвийг алдагдалгүй батлах ёстой, төсвийн төсөөллийг ингэж төсөөлсөн. Тэлсэн төсвийг аваад сурчихсан хүмүүсийн хувьд олгогддог мөнгийг хасна гэхэд хэцүү, эдийн засгаас орох өгөөж нь нэмэгдэхгүй байгаа нөхцөлд зардлыг бууруулахаас аргагүй. Засгийн газрын дотоод бондын хувьд 3.1 их наяд төгрөгөөр яригдана. Үүнээс 1.4 их наяд төгрөгийн дотоод бондын өрийн үлдэгдэлтэйгээр он дамжихаар байна. Цаашдаа гадаад зах зээлээс хямд эх үүсвэр татаж, дотоод зах зээлээ дэмжихээс аргагүй нөхцөл үүсээд байна.
    Ингэхгүй бол экспортод гаргадаг гол нэрийн бүтээгдэхүүний үнэ 2016-2018 он хүртэл өсөхгүй бууралт ажиглагдаж байгаа. Евро бүсийн хувьд эдийн засгийн өсөлт гайгүй, Хятад, ОХУ-ын хувьд бууралттай. АНУ бууралттай 2018 оноос сэргэх хандлага ажиглагдана. Үүнээс болж, эрдэс баялгийн үнэ уналтын байдалтай байх прогноз гарсан. Тэгэхээр эрдэс баялгийн бүтээгдэхүүнийхээ биет хэмжээг нэмэгдүүлэхээс аргагүй байна.
    УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:-Төмөр зам бүр явахаа байлаа. Яах гэж байна вэ?
    Сангийн сайд Ж.Эрдэнэбат:-Засгийн газар өмнө зарласан тендэрийн хүрээнд Тавантолгойн гэрээний төсөл боловсруулж, УИХ-д өргөн барьсан. УИХ-аар шийдэгдэнэ гэж бодож байна.
    УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:- Өчигдөр Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэх асуудал байхгүй гээд хуралдаагүй. УИХ-аар Тавантолгойн асуудал явахгүй бол төмөр замаа яах юм. Хоёр дахь хувилбар гэж юм байна уу, Засгийн газар дээр энэ асуудлыг ярьсан уу?
    Сангийн сайд Ж.Эрдэнэбат:-Нэг бол төр хувийн хэвшлийн түншлэлийг сонгох байх, эсвэл зээлийн эх үүсвэр сонгож, хөнгөлөлттэй зээлээр шийдэх. Нэмэлт санхүүжилт гарах бололцоо байхгүй.
    УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Төсвийн хүрээний мэдэгдлийг энэ байгаагаар нь баталж чадахгүй. Сангийн сайд манай бүлэг дээр мэдээлэл хийгээгүй учраас шийдвэрээ гаргаагүй байна. Ер нь ийм чухал бичиг баримтыг ганц Сангийн сайдаас асуулт асууж шийддэг байж болохгүй.



  • 3 настай хүүхэд дайрсанаа огт мэдээгүй гэв
    2015 оны 5 сарын 14
    БЗД-ийн 27 дугаар хороо Сэлбийн 5 дугаар гудамжинд 2015 оны 5 дугаар сарын 12-ны 16.30 цагын орчим З настай охиныг дайрч амь насыг нь хохироож, хэргийн газрыг орхин явсан ноцтой зам тээврийн хэрэг гарсан. Улмаар Цагдаагийн байгууллагаас хэрэгтнийг шуурхай эрэн сурвалжлан тухайн хэргийг ”Тоёота приүс” маркийн авто машины жолооч ”Ц”-г үйлдсэн болохыг олж тогтоосон байна.
6262 6263 6264 6265 6266 6267 6268
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор нээлтээ хийлээ
    17 мин
  • Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдөллөө
    1 цаг 36 мин
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
    2 цаг 20 мин
  • Чернобылийн ослын аймшигт нууцыг өгүүлэх 40 он улирав
    3 цаг 8 мин
  • Кенийн гүйгч Сабастиан Саве холын зайд 2 цагаас бага хугацаанд гүйсэн дэлхийн анхны хүн боллоо
    3 цаг 16 мин
  • Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    3 цаг 20 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    3 цаг 20 мин
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    3 цаг 25 мин
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
    3 цаг 28 мин
  • Дорнод аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад жалга руу унаж, гэмтжээ
    3 цаг 30 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
    3 цаг 59 мин
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
    4 цаг 1 мин
  • Чернобылийн ослын 40 жилийн ойн хүрээнд амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлжээ
    4 цаг 19 мин
  • Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно
    4 цаг 44 мин
  • Зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна
    4 цаг 48 мин
  • Х.Нямбаатар: Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга
    5 цаг 54 мин
  • Хиймэл оюун ухааны нөлөөгөөр компаниуд ажилчдаа цомхотгож байна
    22 цаг 19 мин
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
    22 цаг 42 мин
  • ИЗНН дүрмийн шинэчлэлээ хэлэлцэхээр хуралдаж байна
    Өчигдөр 13 цаг 57 мин
  • Цагаан ордны хамгаалалтын сул талыг илчилсэн тохиолдлууд
    Өчигдөр 13 цаг 49 мин
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК