-
2016 оны 4 сарын 14
охирол барагдуулах сан нь өөрөө юунаас бүрдэх вэ гэдгийг нарийн зааж өгнө. Хуулийн байгууллага хохирлыг нь барагдуулчихаад хохироосон хүнээс нь хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагаа хийгдэнэ.
-
2016 оны 4 сарын 14
ххх
-
2016 оны 4 сарын 14
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулагчдыг сонгох уралдаанд дөрвөн концсорциум хүсэлтээ ирүүлжээ
-
2016 оны 4 сарын 14
хил орчмын хамтын ажиллагааны
-
2016 оны 4 сарын 14
ОХУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД С.В.ЛАВРОВ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА
-
2016 оны 4 сарын 14
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийгн эцсийн хэлэлцүүлгийг хийж, 63.3 хувийн саналаар баталлаа.
Үүний дараа газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, батласны дараа чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.
-
2016 оны 4 сарын 14
Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ
-
2016 оны 4 сарын 14
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дарга Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Тэрбээр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн мягмар гаригт Ерөнхийлөнч Ц.Элбэгдоржид өргөн барьсаны дагуу ийнхүү хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
-
2016 оны 4 сарын 14
Н.Алтанхуяг:
-
2016 оны 4 сарын 14
Авлигатай тэмцэх газар 2016 онд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд ”Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.
Шалгалтаар 7 албан тушаалтныг өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ хөрөнгийг мэдүүлээгүй, хөрөнгө, орлогодоо орсон их хэмжээний өөрчлөлтийг хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй, хамаарал бүхий этгээд болох төрсөн ах, дүүтэйгээ холбоотой тушаал шийдвэр гаргасан, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон хориглолтыг зөрчсөнийг тогтоож Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан цалингийн хэмжээг бууруулах болон албан тушаал бууруулах хариуцлагыг тооцуулахаар ”Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатарт албан бичиг хүргүүллээ.
-
2016 оны 4 сарын 14
Харин УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ АТГ-ын даргыг хэлмэгдүүлэлтийг эхлүүлсэн, харин одоо үүнээсээ зугатаж байна гэж бодож буйгаа хэлсэн. Өөрөөр хэлбэл МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилснаар хэлмэгдүүлэлт эхэлсэн гэж бодож байгаа аж.
АТГ-ын дарга Н.Ганболд үүнд нь “Одоо би албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Хэрэв чөлөөлөгдвөл надтай ямарч асуудал ярьсан болно. Хэрэв хэлмэгдүүлэлтийг эхлүүлсэн гэж надад гомдол гаргавал би хариуцлага хүлээхэд бэлэн байна” гэсэн юм.
Хэлэлцүүлэг үргэлжилж байна.
-
2016 оны 4 сарын 14
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар АТГ-ын дарга Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Тэрбээр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнгөрсөн мягмар гаригт өргөн барьсаныг ийнхүү УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
-
2016 оны 4 сарын 14
Улсын баяр наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчийг сонгон шалгаруулна
-
2016 оны 4 сарын 14
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд /2016.04.14.Пүрэв гараг/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2016 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 14-НИЙ ӨДӨР /ПҮРЭВ ГАРАГ/-ИЙН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
09.00 цагаас:
1.Авлигатай тэмцэх газрын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай:
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.БААСАНХҮҮ танилцуулна.
2.Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:
-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна.
3.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2016.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:
-Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Х.ТЭМҮҮЖИН танилцуулна.
4.“Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар нарын 10 гишүүн 2016.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.БАЯРСАЙХАН танилцуулна.
5.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНБАТ танилцуулна.
6.“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын 9 гишүүн 2016.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.БОЛОРЧУЛУУН танилцуулна.
7.Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОДОНТУЯА танилцуулна.
8.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.БОЛОР танилцуулна;
-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГ танилцуулна.
9.Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;
-Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна.
10.Үндэсний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх,хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.ЭНХБОЛД танилцуулна.
11.Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.ЭНХБАЯР танилцуулна.
12.Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.ЭНХБАЯР танилцуулна.
13.Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.ЭНХБАЯР танилцуулна.
14.Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.ЭНХБАЯР танилцуулна.
15.Төрийн болон албаны нууцын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОЮУН танилцуулна.
16.“Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2016 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хаалттай/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.БАТШУГАР танилцуулна;
-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНХУЯГ танилцуулна.
16.Мэдээллийн аюулгүй байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.БАТЧИМЭГ танилцуулна.
17.Дипломат албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Гадаад хэргийн сайд Л.ПҮРЭВСҮРЭН танилцуулна;
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.БАТ-ЭРДЭНЭ танилцуулна.
18.Монгол Улсын иргэний харьяаллын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.ЦАГААН танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.БОЛД танилцуулна.
19.Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Барилга, хот байгуулалтын сайд З.БАЯНСЭЛЭНГЭ танилцуулна;
-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.СОДБААТАР танилцуулна.
20.Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр дүгнэлт:
-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.СУГАР танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.
21.Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.01.27-ны өдө өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ танилцуулна;
-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.ГАРАМГАЙБААТАР танилцуулна.
22.Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ш.ТҮВДЭНДОРЖ танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.БАЯНСЭЛЭНГЭ танилцуулна.
23.Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Гадаад хэргийн сайд Л.ПҮРЭВСҮРЭН танилцуулна;
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.БАТЧИМЭГ танилцуулна.
24.Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын 3 гишүүн 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГ танилцуулна;
-Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.ГОНЧИГДОРЖ танилцуулна.
25.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Цог 2015.06.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЦОГ танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.БОЛД танилцуулна.
-
2016 оны 4 сарын 14
ОХУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД С.В.ЛАВРОВ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛНА
-
2016 оны 4 сарын 13
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Халх гол” хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ.
”Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын үзэл баримтлалд дурьдсаны дагуу 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Халх гол сумын нутагт хорио цээр, технологийн дэглэм бүхий хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүсийг байгуулах тухай Улсын Их Хурлын 75 тоот тогтоол батлан гаргасан байна. Уг чөлөөт бүсийн газрын хэмжээг 500 мянган га-гаар тогтоож, хилийн цэсийг хавсралтаар баталжээ. Нутгийн гүн дэх их хэмжээний газар нутагт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулж, гадаад зах зээлд экспортлох үйл ажиллагааг Чөлөөт бүсийн хуулиар зохицуулан онцгой дэглэм тогтоох боломжгүй бөгөөд харин органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хөдөө аж ахуйн бүс байгуулах нь зүйтэй” гэж төсөл санаачлагч үзжээ.
Тогтоолын төсөл батлагдсанаар Дорнод аймгийн Халхгол сумын иргэд болон тус сумын нутагт газар эзэмших зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд Газрын тухай хуулийн дагуу нутагтаа газар өмчлөх, эзэмших, чөлөөтэй зорчих үндсэн эрх нь хязгаарлагдахгүй баталгаажих юм байна. Ингээд “Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Халх гол” хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
-
2016 оны 4 сарын 13
АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлийн хуралдаан боллоо
-
2016 оны 4 сарын 13
Өргөдлийн байнгын хороо иргэдийн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авах ээлжит уулзалт зохион байгуулав
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу хоёр асуудлаар холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авах уулзалтыг өнөөдөр /2016.04.13/ Төрийн ордон дахь Нээлттэй сонсголын танхимд зохион байгуулав.
Энэхүү уулзалтад Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, С.Ганбаатар болон Эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний зохицуулах хороо, УБЦТС ТӨХК, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Барилгын хөгжлийн төв, Стандартчилал хэмжил зүйн газрын холбогдох албан тушаалтнууд, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Цахилгааны төлбөрийн суурь үнэ 2000 төгрөг гэв
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан уулзалтын эхэнд тус байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19.2.7 дахь хэсэгт заасны дагуу нийтийн эрх ашгийг хөндсөн чухал асуудлын хүрээнд өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байгааг онцлоод “Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагын ерөнхийлөгч А.Ариунболд, Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Д.Цэрэндолгор нараас ирүүлсэн өргөдлийн дагуу “Өрхийн цахилгааны төлбөрийг аж ахуйн нэгжийн тарифаар тооцож байгаа” талаарх гомдлыг хэлэлцэж эхлэв.
Орон сууц барьж буй зарим компани, иргэн оршин суугчдаас цахилгаан, эрчим хүчний төлбөрийг үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын тарифаар тооцон авч хэрэглэгчдийг хохироож байгаа зөрчил тасралтгүй гарсаар байгааг уг уулзалтад оролцсон иргэд хэлж байлаа. Тодруулбал, 2015 онд 17500 өрхөөс 948.150.000 орчим төгрөгийг аж ахуйн нэгж, байгууллагын тарифаар тооцонжавсан байна. Энэ дагуу удаа дараа асуудал хариуцсан шат шатны байгууллагуудад хандаж, асуудлыг шийдвэрлүүлэхийг хүссэн боловч шийдэгдэхгүй байсаар өнөөг хүрсэн. Нэг өрх сард дунджаар цахилгааны төлбөрт 250-300 мянган төгрөг төлж байна гэж Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Д.Цэрэндолгор хэлэв.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл Багахангай дүүргийн иргэдэд цахилгааны төлбөрийн асуудал хүндрэлтэй байдгийг тэмдэглээд 80 метр квадратаас дээш талбайтай орон сууцны цахилгааны төлбөрийн суурь үнэ гэж 15 мянган төгрөг авч байгаа талаар тайлбар өгөхийг хүслээ. Энэ асуултад Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Д.Батсайхан цахилгааны төлбөрийн суурь үнэ 2000 төгрөг байдгийг хэлээд 15 мянган төгрөг авах нь үндэслэлгүй болохыг хэлсэн. Тэрээр, иргэдээс аж ахуйн нэгж, байгууллагын тарифаар төлбөр авч байгаа нь тухайн орон сууцыг хариуцагч компаниудын үйл ажиллагаанаас хамааралтай. Тухайлбал, Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, цахилгааны тэжээлийн нөөц кабельгүй, техникийн баримт бичгийн бүрдүүлэлт хангалтгүйгээс улсын комисс хүлээж авахгүйгээс дээрх хүндрэл үүсэж байгааг дурдав.
Айл өрхөд цахилгаан борлуулах тарифыг /НӨАТ-гүй/ ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид багтаан энгийн тоолууртай хэрэглэгчийн иргэний сарын нийт хэрэглээ 150 кВт.ц хүртэл бол 79 төгрөг, сарын нийт хэрэглээ 151 кВт.ц болон түүнээс дээш бол 96.60 төгрөг байхаар тогтоосон бөгөөд 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн мөрдөж байгаа юм байна. Харин 2 тарифт тоолууртай бол өдрийн хэрэглээ /өглөөний 06.00 цагаас шөнийн 21.00 цаг хүртэл/ 84 төгрөг, оройн хэрэглээ /оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл/ төгрөг байдаг байна.
Үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагуудад цахилгаан борлуулах тарифыг хэд хэдэн ангиллаар тогтоосон байна. Жишээлбэл, уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрт энгийн оолууртай бол 155.90 төгрөг, бусад аж ахуйн нэгжийн энгийн тоолуурт 128.50 төгрөг, Улаанбаатар хот, аймгийн төвийн нийтийн зориулалттай зам талбайн гэрэлтүүлэгт улирал болон өглөө, оройн цагаас хамаарч 77.10-128.50 төгрөг байхаар зохицуулжээ.
Хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор оролцогчид асуулт асууж, санал хэлсний дараагаар холбогдох байгууллагуудад чиглэл өгөх байнгын хорооны тогтоол гаргахаар тогтлоо.
Байнгын хорооноос холбогдох байгууллагуудад чиглэл өгөх
тогтоол гаргахаар тогтов
Уг уулзалтаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Нийслэлийн Баянгол дүүргийн иргэн Л.Оюунбилэг, Баянзүрх дүүргийн иргэн Д.Мягмарсүрэн, Т.Мэндсайхан, Хан-Уул дүүргийн иргэн Л.Адьяацэрэн нарын иргэдээс “Шинээр худалдаж авсан орон сууцны талбай гэрээнд заасан хэмжээнд хүрэхгүй иргэдийг хохироож байгаа” тухай байв.
Шинээр орон сууц худалдан авсан иргэдэд учирч буй дийлэнх асуудал нь орон сууцны талбайн хэмжээ гэрээнд зааснаас дунджаар 6-8 метр квадратаар дутуу байна. Ингэснээр нэг өрхөд ойролцоогоор 15-23 орчим сая төгрөгийн хохирол учирч байгааг өнөөдрийн уулзалтад оролцсон иргэд хэлж байв.
Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, орон сууцны талбайн хэмжээний талаарх стандарт мэдээллийг иргэдэд сурталчлах, таниулах арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байгааг холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүдэд анхаарууллаа. Мөн уг асуудлыг Байнгын хорооны тогтоолд тусгуулах саналаа илэрхийлсэн юм.
Ийнхүү байнгын хорооны гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан өргөдөл гаргагч иргэн болон холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж, тодруулсны дараа Байнгын хорооны дарга Ж.Батзандан Улсын Их Хурлын гишүүдийн саналыг тусган Байнгын хорооноос тогтоол гаргаж холбогдох байгууллагуудад чиглэл өгөх болно гэдгээ хэллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 4 сарын 13
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2016.04.13. Лхагва гараг/ 11 цаг 20 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцлээ
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ оны 03 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт”-ийн тухай асуудлыг хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл нар танилцуулга хийлээ. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 91 арга хэмжээнд Үндэсний хөгжлийн цогц бодлогоос 10, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс 61, бусад бодлогын баримт бичгээс 20 арга хэмжээг авч төлөвлөн хэрэгжүүлжээ. Макро эдийн засгийн бодлогын хүрээний 4 зорилт, 10 арга хэмжээг 78.0 хувийн биелэлттэйгээр хэрэгжүүлсэн байна.
Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлогын хүрээний дөрвөн зорилт, 13 арга хэмжээг 67.6 хувийн биелэлттэйгээр хэрэгжүүлсний 13 арга хэмжээнээс 100 хувийн биелэлттэй хоёр, 90 хувийн биелэлттэй дөрөв, 70 хувийн биелэлттэй хоёр, 50 хувиас доогуур биелэлттэй 5 арга хэмжээ хэрэгжсэн байна. Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлогын хүрээнд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, өмчилсөн газраа санхүүгийн эргэлтэд оруулах ажлыг нийслэл болон орон нутагт амжилттай хэрэгжүүлсэний зэрэгцээ “Сумын төвийн шинэчлэл хөтөлбөр”-ийн хүрээнд 16 сумдад инженерийн шугам, сүлжээ, зураг төсөл, барилга угсралтын ажил хийгджээ. Мөн Улаанбаатар хот, төвийн бүсийн 13 аймгийн 100.0 гаруй мянган гэр хорооллын айл өрхийн цахилгаан эрчим хүчний шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлж агаарын бохирдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэн, ойн экосистемийг хамгаалах шинэ технологи нэвтрүүлэх, ойжуулалтын үр дүнг сайжруулах арга хэмжээ авсан байна.
Үндсэн чиглэлийн биелэлтийн тухай асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, мах махан бүтээгдэхүүний үнийн өсөлт, ноос, ноолуурын үнийн асуудлаар өнгөрсөн онд бодлогын хэмжээнд яригдсан боловч хэрэгжилт муу байгаа шалтгаан болон газар тариалангийн бодлогын талаар асууж тодруулав.
Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа өгсөн тайлбартаа, мах махан бүтээгдэхүүний үнэ тогтворжуулахаар нөөцийн мах бэлтгэх асуудал 2015 оны төсөвт суугаагүй байсан. Гэхдээ 14.5 мянган тонн нөөцийн махыг бэлтгэж үнийг тогтвортой барих үйл ажиллагааг 2015 онд хэрэгжүүлсэн. 2016 оны хавар нөөцийн мах бэлтгэх асуудал төсөвт тусгагдаагүй байгаа. Тиймээс бусад арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, малчдад зориулсан үйлдвэрлэлийг дэмжсэн зээлийн хүүг гурав дахин бууруулсан. Дунджаар 29.5 хувийн хүүтэй зээлийг бууруулсанаар жилийн 10 хувийн хүүтэй зээл болж буурлаа. Хэрэглээний зээлийг 29.5 хувиас 18 хувийн хүүтэй болгож малчдыг дэмжсэн бодлого явуулж байна. Зээлийн үйл ажиллагаа хэрэгжээд явж байна. Махны үйлдвэрүүдэд олгох хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрүүдийг шийдүүлсэн. Одоо арилжааны банкуудаар дамжуулан хөнгөлөлттэй зээл олгогдож байна.
Хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай тогтоолын дагуу 2015 оны ноосны урамшуулалд зориулан 19.6 тэрбум төгрөгийг 2016 онд төсөвлөсөн. Энэ мөнгийг олгуулахаар Сангийн яаманд хүсэлт гаргасан. Энэ дөрвөн сард багтаан олгоно гэсэн хариу өгөөд байна. Өнгөрсөн жил гангийн улмаас нэлээдгүй ургац алдсан. Цаашид энэ байдлыг багасгахын тулд Тариалангийн тухай хуулинд тодорхой заалтууд оруулж өгсөн. Тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн хүсэлтээр 14 мянган тонн импортын үрийн зөвшөөрөл олгосон байгаагаас төлбөрийн чадвараас хамаарч 2000 тонн үрийн зөвшөөрлийг буцаасан. Тариалан эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэд үрийн буудай нэмж импортоор оруулж ирж байгаа тохиолдолд үрийн нөөц зуун хувь бүрдэх боломжтой байгаа гэв.
Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэж, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
-
2016 оны 4 сарын 13
Боловсролын байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзав