-
2016 оны 4 сарын 12
Байнгын хороодын өнөөдрийн хуралдааны хуваарь /2016.04.12/
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
04 дүгээр сарын 12-ны Мягмар гарагт:
1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д:
Хэлэлцэх асуудал:
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт” /Засгийн газар 2016.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох тухай;
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2016.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Төрийн шагналын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын 3 гишүүн 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Бусад.
2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:
Хэлэлцэх асуудал:
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт” /Засгийн газар 2016.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:
Хэлэлцэх асуудал:
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт” /Засгийн газар 2016.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд/Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2015 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх.
-
2016 оны 4 сарын 12
УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
-
2016 оны 4 сарын 11
УИХ-ын дарга З.Энхболд “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” -ыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт гардуулан өглөө
-
2016 оны 4 сарын 11
Би дөнгөж сая твиттерээс мэдээлэл аваад яарч сандраад ирлээ. Хамтдаа хүлээцгээе. Учрыг нь лавлая
-
2016 оны 4 сарын 11
Тус хурлын үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга хоёр хүнээ баривчлуулсанд их гомдолтой байгаагаа хэлжээ. Харин өнөөдрийн бүлгийн хуралдаанаар ”Өнгөрсөн бямба гаригт асуудлаа ярьж шийдсэн гэж бодсон. Гэтэл дахиад хоёр хүнийг маань баривчилсан байна. Ийм эвлэрэл гэж байдаггүй юм. Хэрвээ асуудлаа шийдэхгүй бол МоАХ-ын хоёр сайдаа татан авч засгийг чинь унагаана. Засагтай чинь хариуцлага тооцно” гэж хэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Өмнө нь, түүнийг Зам тээврийн сайдаар ажиллаж байх үед Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяа, туслах 厂.Түвшинжаргал нарыг баривчилсан юм.
-
2016 оны 4 сарын 11
Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэнг АТГ-т шалгаж эхэлжээ
-
2016 оны 4 сарын 11
УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын дарга З.Энхболдод өөрийн хүсэлтээр огцрохыг шаардсан албан бичиг хүргүүлсэн билээ. Тэгвэл уг шаардлагын хариуг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өгчээ.
-
2016 оны 4 сарын 11
МАН-ын удирдах зөвлөл хуралдана
-
2016 оны 4 сарын 11
УИХ дахь МАХН-МҮАН-ын ”Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр 10.00 цагаас хуралдах байсан ч үдээс хойш хүртэл хойшилжээ.
Тус хуралдаанаар ”Шударга ёс” эвслийн бүлгийн дарга болон дэд даргын асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна. Учир нь тус бүлгийн дарга Н.Батцэрэг, дэд дарга З.Баянсэлэнгэ нар сайд болсноос хойш орных нь томилгоог хийгээгүй байгаа юм.
-
2016 оны 4 сарын 11
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт болон дэд дарга Н.Номтойбаяр нар мэдээлэл хийлээ.
Энэ долоо хоногт Ерөнхийлөгчийн санаачлан өргөн барьсан Төрийн шагналын тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцэнэ. Харин МАН-ын бүлгээс уг хуулийн төслийг дэмжихгүй байгаа гэдгээ хэллээ. Учир нь төр улсдаа олон жил зүтгэж гавьяа зүтгэлээ үнэлүүлсэн ахмадуудыг гаргуунд нь гаргаж ард иргэдээ хямраах хэрэггүй хэмээн үзэж байгаа аж.
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд Хөдөлмөрийн баатар цолыг хассанаас гадна Ардын жүжигчин цолыг хасч Улсын эрдэнэ гэдэг цол бий болгохоор тусгасан байгаа юм. Түүнчлэн Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгийн оронд Эрдэнийн очир гэдэг цол бий болгохоор заасан. Энэ мэтчилэн цол тэмдэгүүдийг хасч өөрчлөхийг МАН-ын бүлэг дэмжихгүй байгаа гэдгийг бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ.
Үүнээс гадна энэ долоо хоногт чуулганаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн талаар хэлэлцэхээр заасан. Уг өөрчлөлтийн цаад утга нь аливаа асуудлыг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрээ гаргасан ч тухайн асуудлыг нь дахин хуулинд өөрчлөлт оруулах боломжтой болно. Харин ингэж дахин өөрчилсөн асуудлыг цэц дахин хэлэлцэх ямар ч боломжгүй болно хэмээн Д.Лүндээжанцан гишүүн хэлсэн юм. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн цэц эцсийн шийдвэрийг гаргах эрх бүхий байгууллага байхаа болино хэмээн үзэж байгаа аж. Улмаар Үндсэн хуулийн цэцийн болон Үндсэн хуулийг зөрчиж буй асуудал үүснэ хэмээн үзсэн учраас МАН-ын бүлэг уг асуудлыг хэлэлцэхийг дэмжихгүй байгаа ажээ. Түүнчлэн отгон чуулганы үед заавал энэ асуудлыг хэлэлцэхээр оруулж ирж байгаа нь Үндсэн хуульд халдах гэсэн агуулгатай байхыг ч үгүйсгэхгүй гэдгийг Д.Лүндээжанцан гишүүн хэллээ.
-
2016 оны 4 сарын 11
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн удирдлага ээлжит хуралдааныхаа дараа мэдээлэл хийлээ.
-
2016 оны 4 сарын 11
УИХ-ын гишүүн Л.Болд Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Засгийн газарт өргөн хүргүүлжээ. Тодруулбал, нэр дэвшигчдийн 20 хувь нь 30 хүртэлх насны залуучууд байх заалтыг Сонгуулийн тухай хуульд нэмж тусгуулахаар болжээ. Тэрбээр энэ талаар, ”Хоёр долоо хоногийн өмнө хуралдсан Олон улсын парламентын 134 дүгээр чуулганаас ардчиллыг залуужуулах тогтоол гаргасан. Энэхүү тогтоолыг манай улс хэрэгжүүлэх бололцоотой хэмээн үзэж саналаа Засгийн газарт хүргүүлж байна. Парламентын түвшинд огт гишүүнчлэлгүй улс орны жагсаалтын 88-д манай улс багтсан байдаг. Иймээс улстөрийг залуужуулах, өөрчлөх хүрээнд тус санаачилгыг гаргасан” гэв.
-
2016 оны 4 сарын 11
Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь нам, эвсэл болон бие даагчдын бүлэг хуралдаж тухайн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудад байр сууриа илэрхийлдэг. Үүний дагуу УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн бие даагч гишүүд энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдэд ямар байр суурьтай байгаа талаар мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн долоо хоногоос эхлэн яригдаж буй чухал хуулийн төслүүдийн нэг бол Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудал. Бие даагч гишүүд уг хуулийн төслийг дэмжиж байгаа бөгөөд харин хуулийг батлахдаа тусгай хамгаалалтад авах координатын хэмжээг УИХ-аас зааж өгөх ёстой гэлээ. Учир нь тусгай хамгаалалтад авсан нэрийн дор Ноён уул шиг зөвхөн орой хэсгийг нь хамгаалалтад авбал ямар ч нэмэргүй гэж үзэж байгаа аж.
Үүнээс гадна бие даагч гишүүд Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулж малчдын хүүхдүүд долоон настайгаасаа сургуульд ордог байхыг дэмжиж байгаа гэдгийг Ц.Даваасүрэн гишүүн хэллээ. Учир нь хөдөө орон нутагт зургаан настай хүүхдээ сургуульд сургахын тулд гэр бүл салалт нэмэгдэж буйгаас гадна залуу малчид бэлтгэх асуудал орхигдох нэг шалтгаан болж байна гэсэн юм. Өөрөөр хэлбэл хүүхдүүд хэтэрхий багаасаа малаас холдож улмаар залуу малчдын тоо буурах шалтгаан болно гэж үзэж байгаа ажээ. Түүнчлэн сумын төвийн дотуур байранд суудаг зургаан настай хүүхдүүд хичээлдээ анхаарахаас илүү гэрээ санаж сэтгэл санааны дарамтад ордог учраас зургаан настнуудыг асрах багшийн хувьсах зардлыг Боловсролын тухай хуулинд нэмж, тодорхой тусгах шаардлагатай гэв.
Энэ хаврын ээлжит чуулганаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан хэд хэдэн хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Харин бие даагч гишүүд эдгээр чухал хуулийн төслүүдийг сонгуулийн дараа хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байгаа аж. Учир нь сонгууль дөхсөн үед УИХ-ын гишүүдийн дунд улстөржилт явагдаж зарим хуулиудыг үр дүнгүй болгоно гэсэн юм.
-
2016 оны 4 сарын 11
ррр
-
2016 оны 4 сарын 11
УИХ дахь АН-ын бүлэг өнгөрсөн бямба гаригт Их тэнгэрт өргөтгөсөн хуралдаан хийсэн. Хуралдаан тус өдрийн 17.00 цагийн орчимд эхэлсэн бөгөөд хэд, хэдэн асуудлыг хэлэлцсэн байна.
Тодруулбал, тус хуралдаанаар дотоод асуудлаа ярилцаж бүрэн ойлголцолд хүрсэн талаар АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа өөрийн цахим хуудастаа мэдээлжээ. Тэрээр АН-ын бүлэг эв нэдлийн хурлаа хийж ойлголцолд хүрсэн гэдгийг тодотгожээ. Их Тэнгэрийн АН-ын бүлгийн хуралд нийт 35 гишүүн оролцох байснаас 30 гишүүн оролцжээ. УИХ-ын гишүүн Б.Болор, Г.Баярсайхан, Д.Бат-эрдэнэ, Д.Эрдэнэбат, Б.Наранхүү нарын гишүүд хөдөө орон нутагт ажиллаж байгаа тул хуралд оролцож амжаагүй байна. Бүлэг сонгуулийн мөрийн хөтөлбөрийн томоохон асуудлуудаа хэлэлцэж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар Ард нийтийн санал асуулгыг хэрхэн явуулах тухай хэлэлцсэн байна.
Энэхүү хуралдаанд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдээс гадна Нийслэлийн Ардчилсан намын хороо оролцсон байна.
Цаашид дахин муудалцахгүй байя хэмээн салцгаасан тус намын бүлгийн гишүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэгнээ буруутгаж мэдээлэл хийж болохгүй гэдэг командыг аваад салцгаажээ. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дахин хүргэх болно.
-
2016 оны 4 сарын 11
УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуваарийг хүргэж байна. Товлосон ёсоор өнөөдөр УИХ дахь нам эвслийн бүлгүүд хуралдана.
-
2016 оны 4 сарын 11
засгийн газар
-
2016 оны 4 сарын 10
засгийн газар
-
2016 оны 4 сарын 09
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр Их тэнгэрт өргөтгөсөн хуралдаан хийх мэдээлэл байна. Уг хуралдаанаар сүүлийн үед АН дотор үүсээд буй нөхцөл байдал болон эвлэрэн нэгдэх асуудлыг ярилцах аж.
-
2016 оны 4 сарын 08
“Энэ бол МАН-ын улс төрийн тоглолт”
22 минутын өмнө
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2016.04.08/ УИХ-ын дарга З.Энхболдыг албан тушаалаасаа сайн дурыг огцрохыг шаардсан. Үүний хариуд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “АН-ын дарга З.Энхболдыг албан тушаалаасаа сайн дураар татгалзахыг МАН-ын бүлэг шаарджээ. МАН-ын бүлгийн хувьд хувь хүн рүү дайрсан З.Энхболд даргыг гутаан доромжлохыг завдсан гэдэг нь харагдаж байна. Жишээ нь, ээлжит бус чуулганаар цөмийн хог хаягдалалтай холбоотой хуулийг батлах гэж байхад МАН-ынхан чуулгандаа ирэхгүй байж БНХАУ-ын коммунист намынхантай уулзаад явж байсан. АН-ын даргыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдсан гэж гүтгэж хооронд нь хагаралдуулахыг оролдож байна. Яг үнэндээ МАН-ын үед авсан зээлээ халамжаар тараасан. Харин АН-ынхан авсан зээлээр зам, барилга, гүүр барьсан. Ипотекийн зээлийн хүүг бууруулсаны төлөө хариуцлага тооцох хэрэгтэй гэж байна. Яагаад зээлийн хүүг бууруулахын төлөө ажиллаж байгаа хүнд хариуцлага тооцох гээд байгаа юм. Өнөөдрийн чуулганы хурал дээр хүртэл Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах гээд явж байхад нөгөө л Ч.Хүрэлбаатар тэргүүтэй УИХ-ын гишүүд нь шал буруу юм яриад явж байх жишээтэй. Эцэст нь ард түмний Тавантолгойг ард түмэндээ авч үлдэж байхад буруутгасан мэт агуулгатай байна. Сонгууль дөхөж байгаа учраас улс төрийн оноо цуглуулах гэж явуургүй үйлдэл гаргахаа зогсоо гэж МАН-ын бүлгээс шаардаж байна” гэлээ.
Харин АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “МАН-ынхан шаардаж байгаа хоёр хуудас бичигт ямар ч авцалдаа үндэслэл алга. Сонгуулийн дараа УИХ-ын даргыг сонгох гэж байхад МАН-ын бүлэг дотроо хуралдаад УИХ-ын даргыг сонгох ажлын зориудаар тасалдуулж байсан. Тиймээс Дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын даргаа албан ёсоор сонгосон. Хэрэв энэ нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм бол Үндсэн хуулийнЦэцэд хандах ёстой. Өнөөдрийг хүртэл ямар ч акц үзүүлээгүй байж байснаа сонгууль дөхөж байхад шаардах бичиг хүргүүлж байгаа нь авцалдахгүй байна. Хоёрдугаарт, УИХ-ын дарга бол олонх цөөнх гэж ялгах эрхгүй. Гишүүдийн үг хэлэх эрхийг хааж боосон ч зүйл байхгүй. Хаа хамаагүй зүйлийг хамаж шимээд яриад байдаг гишүүд зөндөө байдаг. Түүнийг нь зөв чигтэй удирдах гэсэн оролдлогыг үгүйсгэж болохгүй. Энэ бол зарчмын шаардлага тавьсан хүнийг огцор гэж шаардаж байгаа МАН-ын увайгүй үйлдэлд хэлэх үг олдохгүй байна. Түүнчлэн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцдэггүй гэж шүүмжилсэн байна. Хуулийн төсөл хэлэлцдэг дэг журмаараа явж байгаа. Даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлаа долоо долоо хоногоор багцалж оруулдаг. Зөвлөлд оруулж ирж байгаа хувилбарыг УИХ-ын Тамгын газраас багцалдаг. Тэрхүү хувилбарыг даргын зөвлөлөөр хэлэлцэж шийдвэр гардаг. Түүнээс УИХ-ын дарга ганцаараа шийддэггүй гэдгийг мэдэж байгаа байх” гэлээ.
МАН-ын шаардлагад фашист, коммунист гэх мэт үг хэрэглэсэн байгаа аж. “Хэн нь фашист, хэн нь коммунист билээ гэдгийг ялгах хэрэгтэй. Коммунист гэвэл МАН-ыг өөрийг нь хэлнэ. Фашист гэж хэнийг хэлээд байгаа юм мэдэхгүй. АН бол АН. Ийм бичиг барьсаны зоргоор УИХ-ын дарга огцорно гэж юу байхав. Энэ бол МАН-ын улс төрийн тоглолт. АН дотоод асуудлаа өөрсдөө шийддэг болохоос МАН-ын заавраар шийднэ гэж байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье” хэмээн Б.Гарамгайбаатар гишүүн онцолсон юм.