-
2016 оны 4 сарын 13
Монгол Улсын Их Хурал Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтын үндсэн арга хэмжээг ирэх долоо хоног буюу 2016 оны 04 дүгээр сарын 21-22-нд Төрийн ордонд зохион байгуулна.
Энэхүү уулзалтыг зохион байгуулах ажлын бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр уулзалтын зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаарх ээлжит хуралдааныг зохион байгууллаа.
Хуралдааны эхэнд тус уулзалтыг зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар зохион байгуулалтын бэлтгэл ажлын байдлын талаар Ажлын хэсгийн гишүүн бүрээс мэдээлэл сонсч, Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтыг зохион байгуулж буй байгууллагууд хамтын ажиллагаандаа нягт холбоотой ажиллахыг анхааруулав.
Түүнчлэн, өнөөдрийн байдлаар 32 улс болон Европын парламентаас нийт 150 гаруй төлөөлөгч бүртгүүлснээс Энэтхэг, Итали, Тайланд, Пакистаны парламентын дарга нар мөн Австрали, Итали, Индонези, Финланд, Унгар, Польш, Вьетнам, Испаниас 11 дэд дарга нар оролцохоор мэдэгдээд байна гэж танилцуулсан юм.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж буй УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад хэргийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Төрийн ёслолын алба, Төрийн тусгай хамгаалалтын газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болон холбогдох бусад газрын албаны хүмүүс мэдээлэл, зөвлөмж солилцсоноор өнөөдрийн хуралдаан өндөрлөсөн юм.
Хуралдааны төгсгөлд Ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг ирэх Даваа гарагт /2016.04.18/ Ажлын хэсгийн сүүлийн хуралдааныг товлов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 4 сарын 13
Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтыг зохион байгуулах Ажлын хэсэг хуралдав
-
2016 оны 4 сарын 13
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ирц бүрдэхгүй байсаар 11.00 цагт 52 хувийн ирцтэй эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт” /Засгийн газар 2016.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлж, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын 9 гишүүн 2016.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
Хэлэлцэх асуудлын хуваартьт багтсан “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт”-ийг хэлэлцэх үед гишүүд асуулт асууж хариулт авлаа. Тодруулбал Д.Тэрбишдагва гишүүн “Тариаланчид толгойдоо ногоон юм зүүчихээд баахан юм яриад, жагсаал цуглаан хийгээд яваад байх юм. Гудамны жагсаалаар асуудлыг шийдэхгүй байх. Тариалалт эхлэхээс өмнө төлөвлөгөөгөө гаргаж ажилдаа ормоор юм. Тэрнээс гадна махны үнийг тогтвортой байлгах чиглэлээр ямар ажил хийж байна вэ?” гэж асуулаа.
Түүний асуултанд ХХАА-ын сайд Р.Бурмаа хариулсан юм. Тэрээр “Махан бүтээгдэхүүний үнэ тогтворжуулахаар нөөцийн мах бэлтгэх хөрөнгө 2015 оны төсөвт суугаагүй. Гэсэн ч 14,5 мянган тонн бэлтгэж махны үнийг тогтвортой барих ажил хийсэн. Энэ ажлын төсвийг энэ оны улсын төсөвт суулгасан. Одоогийн байдлаар махны үйлдвэрүүдэд хараахан очиж чадаагүй байна. 2016 хавар нөөцийн мах бэлтгэх ажил УИХ-аас баталсан төсөвт суугаагүй. Тиймээс малчны зээлийн хүүг гурав дахин бууруулсан. Нөгөө талаар махны үйлдвэрт хөнгөлөлттэй зээл олгох ажил явагдаж байна. Өнөөдөр тариаланчдын улсын зөвлөгөөн Дархан-Уул аймагт болж байна. Энэхүү зөвлөгөөнд холбогдох албаны хүмүүс, тариаланчид оролцож бэлтгэл ажил болоод тоног төхөөрөмжийн танилцуулга хийнэ. Өнгөрсөн жил ган гачигаас болж ургац алдсан. Иймд Тариалангийн тухай хуульд зохицуулалт оруулж өгсөн” гэсэн юм.
Ийнхүү асуулт асууж хариулт авсны дараа санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Харин дараагийн асуудал болох Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг хэлэлцэх явцад ихэнх гишүүд тусгай хамгаалалтанд авсан гэдэг нэр зүүгээд орхих вий гэсэн болгоомжлол байгааг хэлж байсан. Мөн 820 мянган га талбайг тусгай хамгаалалтанд авна гэж байна. Энэ нь Тост, Тосон бумбын нурууны шаардлагатай талбайг хамарч чадаж байгаа юу гэж тус байнгын хорооны ихэнх гишүүд асуусан юм.
Эдгээр асуултад холбогдох албаныхан хариулахдаа 820 мянган га талбайг тусгай авна гэдэг маань улсын хэмжээнд дөрөвт орно хэмээн хариулсан юм.
Ийнхүү Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай асуудлын анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооноос зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгээр дэмжиж УИХ-ын чуулганд танилцуулахаар боллоо.
-
2016 оны 4 сарын 13
Р.Гончигдож: Ц.Нямдорж гишүүн ээ, би ч гэсэн ухаантай мэт ярьж чадна шүү
-
2016 оны 4 сарын 13
АТГ-ын даргыг чөлөөлөхийг дэмжлээ
-
2016 оны 4 сарын 13
ОХУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД С.В.ЛАВРОВ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛНА
[40]
-
2016 оны 4 сарын 13
2016 оны сонгуультай холбоотой бүх мэдээллийг багтаасан www.songuuli16.mn сайт нээгдлээ. Тус сайтад нэр дэвшигчдийн мэдээллийн нэгдсэн сан, УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-д нэр дэвшигчдийн танилцуулга, сонгуулийн хуультай холбоотой хуулийн зүйл, заалтууд болон бусад мэдээллийг нэг дор нэгтгэжээ.
-
2016 оны 4 сарын 13
Өнөөдөр, гурван байнгын хороо хуралдана. АТГ-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд өчигдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж байна Хууль зүйн байнгын хороо Н.Ганболдын хүсэлтийг нь хүлээн авч үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг дэмжвэл чуулганаар уг асуудлыг хэлэлцэж эцэслэх юм.
Н.Ганболд нь 2011 оны арваннэгдүгээр сараас хойш АТГ-ын даргаар ажилласан бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь ирэх жилийн арваннэгдүгээр сард дуусгавар болох байсан аж.
-
2016 оны 4 сарын 13
Масктай, майхантай жагсаал, Х.Баттулгыг сэжиглэн шалгах хуулийнханы ажиллагаа, МоАХ-ын Засгийн газрыг огцруулах мэдэгдэл, албан тушаалтнуудын баривчилгаа, сонгууль тойрсон үйл явдлын мэдээллүүд гээд үзэх, харах юмтай хаврын өдрүүд үргэлжилж байна. Үүнтэй зэрэгцэн манай улс төрийн зарим өндөр албан тушаалтнуудын хэлсэн үг, хийж буй мэдэгдлүүд олон нийтийг харин ч нэг уйдаахгүй юм. Сүүлийн өдрүүдэд олон нийтийг ярих яриатай болгосон улс төрчдийн хариуцлагагүй мэдэгдлүүдийг сонирхуулахад...
-
2016 оны 4 сарын 13
Өнөөдөр Хууль зүйн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанууд тус тус болно.
-
2016 оны 4 сарын 12
Төрийн байгуулалтын байнгын хороо төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэж шийдвэрлэлээ
-
2016 оны 4 сарын 12
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
-
2016 оны 4 сарын 12
Эдийн засгийн хямрал хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хэрхэн нөлөөлж байгаа талаар салбарынхан хэлэлцүүлэг өр¬нүүллээ. Энэ удаагийн хэ¬лэл¬цүүлгийг МАН-ын бүлэг, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн хол¬бооноос хамтран зохион байгуулсан бөгөөд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа нар оролцсон юм.
Энэхүү хэлэлцүүлэг нь мэргэжлийн холбоодод бодитой ямар хүндрэл учирч байгааг сонсож, улмаар төрийн бод¬логод тэднийн санаа бодлыг тусгуулах зорилготой аж. Ажил олгогч эздийн нэгдсэн хол¬боонд өнөөдрийн байдлаар 31 мэргэжлийн холбоо харь¬яалагддаг бөгөөд уулзалтад 20 гаруй нь хүрэлцэн ирсэн юм.
Хэлэлцүүлгийг эхлүүлж хэлсэн үгэндээ МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Эдийн засгийн хүндрэлээс гарахад ямар гарц гаргалгаа, шийдэл байгааг та бүхний амнаас сонсох нь чухал байна” гэдгийг тодотгосон. Мөн МАН-ын бүлгийн зүгээс хэд хэдэн асуудалд шийдэл хэрэгтэй гэж харж байгаагаа танилцуулсан. Тухайлбал, “Импортын бараа¬наас дотоодын үйлдвэрлэлээ хамгаалж, импортын гаалийн татварыг нэмэгдүүлэх. Өнөө¬дөр ОХУ, БНХАУ-ын импортын бараа нь маш өндөр татвартай байдаг. Тухайлбал, багадаа 20, дээд тал нь 50 хүртэлх хувийн татвар тавьж, үндэсний үйлд¬вэрлэл, баялаг бүтээгчдээ хам¬гаалдаг. Ингэж өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлдэг юм байна. Хоёрдугаарт, өнөөдөр бидний үйлдвэрлэж байгаа эцсийн бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр гарах ямар бололцоо байна вэ. Тухайлбал, 2004 оноос хойш 7200 нэр төрлийн бүтээгдэхүүнийг Ев¬ропын холбооны улс руу ямар ч татваргүй гаргах бо¬лол¬цоотой болсон ч үүнийг бид бүрэн дүүрэн ашиглаж ча¬дахгүй байна. Нөгөөтэйгүүр өнгөрсөн жилээс Японы Зас¬гийн газартай чөлөөлт ху¬дал¬дааны хэлэлцээр байгуул¬сан. Цаашлаад 5700 нэр төр¬лийн бүтээгдэхүүнийг эх¬ний ээлжид хөнгөлөлтэй буюу бага татвартай, бүр цааш¬лаад татварыг нь тэглэх байд¬лаар Японы зах зээл дээр бараа бүтээгдэхүүнээ гар¬гах бололцоо бий. Өөрөөр хэлбэл, европын зах зээл дээр Монголын бараа бүтээг¬дэхүүнийг хөнгөлөлттэй үнээр гаргах бололцоо байна. Гэвч бид үүнийг ашиглаж чадахгүй байна. Үүний тулд бид ямар алхам хийх ёстой вэ?” зэрэг асуудлыг С.Бямбацогт гишүүн хөндсөн. Мөн тэрээр хөнгөн үйлдвэрийг сэргээн хөгжүүлэх 21:100 үйлдвэржилтийн бодлогыг санаачилснаа танилцуулсан юм. Өмнө цаасан дээр салангид байсан аж үйлдвэрийг хөгжүүлэх төрийн бодлогын баримт бичгүүдийг Монгол Улсыг 2030 он хүртэл хөгжүүлэх бодлого, Төрөөс аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлого, Үйлдвэржилтийн тухай хууль зэрэгт зангидаж, тодорхой бодлоготой болсон. Тиймээс эдгээр баримт бичгүүдэд үндэслэж, ”21:100” хөнгөн үйлдвэржилтийн бодлогыг гаргасан байна.
Үүний дараагаар мэргэжлийн холбоодын төлөөлөл байр сууриа илэрхийлсэн. Тэдний хэлж буйгаас харахад төр мэргэжлийн холбоодоо бодло¬гоор дэмжихээ больсонд ихээ¬хэн шүүмжлэлтэй байгаа нь харагдаж байлаа.
Мэргэжлийн холбоодын удирдлагуудын ярьж байгаагаар нэн тэргүүнд тулгамдаж байгаа асуудал нь өндөр хүүтэй зээл гэлээ. Үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд хийсэн судалгаагаар нийт бизнес эрхлэгчдийн 90 орчим хувь нь жилийн 18-20 хувийн хүүтэй зээл авч бизнес эрхэлдэг болохоо мэдүүлжээ. Ийм өндөр хүүтэй зээлээр үйлдвэрлэл эрхлэх боломж хязгаарлагдмал ч нэгэнтээ авсан зээлээ цаг хугацаандаа багтаан төлөхөөс эхлүүлээд асар их бэрхшээлтэй тулдаг байна. Иймд Монгол Улс үйлдвэрлэл хөгжүүлье гэвэл бага хүүтэй, урт хугацаат зээлийг бий болгох шаардлагатай гэнэ.
Түүнчлэн тат¬варын бодлогоо уян хатан болгох. Өөрөөр хэлбэл, жи¬жиг дунд үйлдвэрлэл эрх¬лэгч-дэд тавих татвараа бус¬даас ялгаатай байлгах, зээл олгохдоо ганц хоёр биш олон жилээр өгөх. Ингэснээр ту¬хайн үйлдвэрлэгч бизнесээ амжилттай өргөжүүлэх бо¬ломж бүрдэнэ гэдгийг хэлж байлаа. Ингэхгүй болохоор жижиг дунд бизнес эрхлэгчид зээл аваад дөнгөж бизнесээ эхлүүлж байтал үндсэн төл-бөрөө төлөх болдог нь үйлд¬вэрлэлээ өргөжүүлэхэд садаа болдог байна.
Дараагийн нэг асуудал нь боловсон хүчнээ бэлтгэх чухал байна. 1990-ээд оноос өмнө Монгол Улс мэргэжилтнүүдээ бэлтгэдэг байсан бол энэ байдал сүүлийн үед алдагдсан нь хөнгөн үйлдвэрийн хөгжилд чөдөр тушаа болж байгааг ч хэлсэн.
-
2016 оны 4 сарын 12
Цагдаагийн ерөнхий газрын томилгоог Ерөнхий сайд өөрөө хийдэг. Гэтэл томилсон хүмүүс нь эргээд Ерөнхий сайдын удирдлагад орохоо больчихсон юм шиг байгаа юм. Бидэнд цагдаагийн байгууллагын асуудлыг анхаарна гэж хэлдэг атал шийдэгдэхгүй байсаар хэдэн сарын нүүр үзлээ. Энэ хооронд маш олон баривчилгаа явагдлаа. Тэр битгий хэл эмэгтэйчүүд рүү хандсан баривчилгаа ч нэмэгдэж байна. Тиймээс Ерөнхий сайд цагдаагийн хууль бус үйл ажиллагааг зогсоохгүй бол бид дөрвөн сайдаа татаж Засгийн газраа унагаах чиглэл рүү явж таарах юм шиг байна.
-
2016 оны 4 сарын 12
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагт товлогдсон ч ирц бүрдэхгүйгээс одоог болтол хуралдааныг эхлүүлж чадахгүй байна. Хурал зохион зохион байгуулагчид тус байнгын хороонд харьяалагддаг гишүүд рүү утас цохиж суугаа бол Байнгын хорооны дарга А.Бакей гишүүдтэй гар утсаараа холбогдон “Ирэх үү, хурлаа эхэлье” гэж мэдэгдэж байна.
Одоогоор байнгын хороо хуралдах танхимд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Н.Энхболд, Р.Гончигдорж, Л.Эрдэнэчимэг нар ирсэн байгаа юм.
Ирц бүрдсэн нөхцөлд Байнгын хороогоор УИХ-ын гишүүн Н.Батбаярын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
-
2016 оны 4 сарын 12
Улаан буудайн урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоолоо
-
2016 оны 4 сарын 12
Монголын Ардчилсан холбооны гишүүн байсан Д.Дорлигжав та эрх зүйт төртэй болохоор хөгжиж яваа Монгол Улсын Хууль зүйн сайдын ажлыг хийх эрх зүйн чадамжгүй байна. Таны удирдлагад байгаа цагдаагийн албан хаагчид хүн зодох, тамлах үйл ажиллагаа явуулж хүний эрхийг зөрчдөг нь ил тод боллоо. Бид ийм ардчиллын төлөө тэмцээгүй. Бид ийм нийгмийг хүсээгүй. Ийм төртэй болох гэж зориогүй юм. Таныг сайн дураараа огцрохыг шаардаж байна!!!
Хэрэв эс огцорвол бид дараагийн арга хэмжээг авах болно.
Монголын ардчилсан холбооны гишүүд
-
2016 оны 4 сарын 12
Намууд сонгуульд оролцох хүсэлтээ бүртгүүлнэ
-
2016 оны 4 сарын 12
МАХН-тай эвсэх эсэхээ МАН Бага хурлаараа эцэслэнэ
-
2016 оны 4 сарын 12
Байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болов