-
2016 оны 1 сарын 20
Төсвийн байнгын хороо хуралдлаа
-
2016 оны 1 сарын 20
Тэрбээр өмнө нь ч мөн уг дүүрэгт нэр дэвшин ялалт байгуулсан билээ.
-
2016 оны 1 сарын 20
Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалт цаг уур болон мэргэжлийн хяналтын салбартай холбоотой хоёр асуудлыг хөндлөө.
-
2016 оны 1 сарын 20
УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 20 гишүүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг өчигдөр өргөн барьсан.
-
2016 оны 1 сарын 20
Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.
-
2016 оны 1 сарын 20
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Уг тогтоолын төслийг Засгийн газар энэ сарын 8-ны өдөр өргөн мэдүүлсэн ба нэн яаралтай хэлэлцэх дэгээр оруулж ирсэн юм. Тус тогтоолын төсөлд 0-18 насны нийт хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгох асуудлыг тусгасан.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл тогтоолын төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд бусад хууль тогтоомжтой уялдуулах шаардлагатай гэж үзэж байгаагаа хэлсэн. Тодруулбал, Засгийн газар хүүхдийн мөнгийг бүрэн хэмжээгээр өгье гэвэл төсвийн тодотголыг яаралтай өргөн барих хэрэгтэй гэсэн байр суурьтай байв.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, ”Энэ ажлыг хариуцаж буй ажилтнууд хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Цас зудын бэрхшээлтэй энэ үед мэдээлэлгүйгээс хүүхдүүд мөнгөө авч чадахгүй хоцрох вий. Тиймээс ямар нэг ялгаваргүйгээр хүүхдийн мөнгийг олгоход анхаарах нь зүйтэй юм” гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Батцогт энэ үеэр тус тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргахад олонх дэмжив.
-
2016 оны 1 сарын 20
Хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ
-
2016 оны 1 сарын 20
Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг өргөн бариад буй УИХ-ын гишүүн Г.Уянгаас цаг, үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
-
2016 оны 1 сарын 20
.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан
-
2016 оны 1 сарын 20
Байнгын хороогоор хэлэлцэн дэмжсэн хоёр дахь асуудал нь Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Ирээдүйд тэтгэвэр гарах өнөөгийн даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах, нөгөө талдаа урт хугацаат ипотекийн зээлийн эх үүсвэр бий болгох зорилгоор Засгийн газар энэхүү хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Ирээдүйн тэтгэврийн нөөц санг эхний ээлжинд 2.5 их наяд төгрөгөөр бүрдүүлнэ. Мөн 2030 он хүртэл тэтгэвэр олгоход энэ хөрөнгийг ашиглахгүй зөвхөн ипотекийн зээлд ашиглахаар төлөвлөөд байна.
Хүн амаа орон сууцжуулах зорилгоор бусад орнууд ийм аргыг хэрэглэж ирсэн аж. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн тайлбараар бол Тэтгэврийн даатгалын сан ипотекийн зээлийн эх үүсвэр болох нь илүү үр дүнтэй гэж байна.
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар өмнө нь Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэх үед гишүүд энэ асуудлыг Эдийн засаг болон Төсвийн байнгын хорооны хуралдаанаар тус бүр хэлэлцэх шаардлагатай гэсэн санал гаргасан юм. Энэ дагуу Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа.
-
2016 оны 1 сарын 20
хх
-
2016 оны 1 сарын 20
УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төслийг өчигдөр УИХ-ын даргад өргөн барьсан.
-
2016 оны 1 сарын 20
Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцсэн билээ.
-
2016 оны 1 сарын 20
МАН-ын 13 гишүүн Г.Уянгатай нэгдэж Засгийн газрыг унагах тогтоолын төсөл өргөн барилаа. Тэд Оюутолгойн гэрээгээр шалтаглаж Засгийн газрыг огцруулах үндэслэлтэйгээ уг тогтоолын төсөлдөө тусгасан. Г.Уянга гишүүн ийм үндэслэлийг эртнээс ярьж гишүүдээс гарын үсэг цуглуулж явсан ч МАН-ынхан тоогоогүй. Гэтэл гэнэт МАН-ын 13 гишүүн Г.Уянгын өрөөнд гүйж очоод Засгийн газрыг огцруулах бичигт нь гарын үсгээ зурчихав. МАН-ынхны хувьд Г.Уянга гишүүний яриад байгаа Оюутолгойн гэрээ огт хамаагүй. Ийм үндэслэлээр Засгийн газрыг огцруулах шаардлага ч байхгүй. Ердөө л “Нийслэлийн мандатыг 24 болговол засгийг чинь унагаана шүү” гэсэн барьцаа аж. Энэ тухай улс төрийн хүрээнийхэн, ойрын эх сурвалж ярьж байна.
-
2016 оны 1 сарын 20
Энэ оны анхны зочин ням гаригт ирнэ
-
2016 оны 1 сарын 20
АН-ын ҮЗХ-ны 46 дугаар ээлжит хуралдаан өнөөдөр болно. Намын гишүүдийг удтал хүлээлгэсэн уг хуралдаанаар ирэх сонгуульд хэрхэн, яаж оролцох болон намын дүрэмд өөрчлөлт оруулах, гишүүний татварыг нэмэх, сонгуульд ИЗНН, МҮАН-тай хамтарч оролцох, ротацаар нэмэгдсэн шинэ гишүүний батламжлах, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг жинхлэх эсэх гэх мэт асуудлыг хэлэлцэх аж.
-
2016 оны 1 сарын 20
Байнгын хорооны өнөөдрийн хуралдааны хуваарь, хэлэлцэх асуудлууд /2016.01.20/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2016 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 20-НЫ ӨДӨР /ЛХАГВА ГАРАГ/-ИЙН АЖЛЫН ХЭСЭГ БОЛОН БАЙНГЫН ХОРООГООР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
01 дүгээр сарын 20-ны Лхагва гарагт:
Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
Органик хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд.
ХОЁР. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
01 дүгээр сарын 20-ны Лхагва гарагт:
1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргыг сонгох тухай;
Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны хороонд хүргүүлнэ/;
“Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны хороонд хүргүүлнэ/;
“Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр, анхны хэлэлцүүлэг/;
Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 16 гишүүн 2015.11.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
4.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Дэд хорооны даргыг сонгох тухай;
Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 94 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудал;
Бусад.
5.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр, анхны хэлэлцүүлэг/;
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
6.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Тариалангийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай.
-
2016 оны 1 сарын 19
МАН-ын бүлэг завсарлага авлаа
-
2016 оны 1 сарын 19
“Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах” хөтөлбөрийн ажлын хэсгийн хурал боллоо
-
2016 оны 1 сарын 19
Монгол Улсаас суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдуудыг томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газраас өргөн мэдүүлэхээр болжээ.