Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1325 1326 1327 1328 1329 1330 1331
  • Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна
    2016 оны 1 сарын 27
    УИХ-ын Эдийн Засгийн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл, Төрийн өмчийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төсөл, Инфляцийн түвшин буурч байгаатай холбогдуулан тэтгэврийн, цалингийн, малчны болон жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтай зээлийн хүүг бууруулах асуудлаар Монголбанкны мэдээлэл сонсох юм.
  • ”Хамтын хүч-нутгийн хөгжил” үндэсний чуулганд З.Энхболд үг хэллээ
    2016 оны 1 сарын 27
    “Хамтын хүч-Нутгийн хөгжил” үндэсний чуулганы оролцогч Та бүхэнд баяр хүргэж чуулганы ажиллагаанд амжилт хүсье.
    Жил бүрийн чуулганд оролцдог уламжлалтай. Энэ удаа гурван сэдвийн хүрээнд ярих бөгөөд эхнийх нь нутгийн хөгжил бол улс орны хөгжлийн үндэс гэдэг санаа юм. Үндсэн хуульд Монгол Улсын нутаг дэвсгэрийг засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана гэж заасан байдаг. Энэ бол аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны хөгжлөөс улс орны хөгжил шалтгаална гэсэн үг юм. Орон нутгийн хөгжлийг төрөөс бодлогоор дэмжиж орон нутгийн хөгжлийн санг төсвөөс санхүүжүүлж эхлээд 4 жил болж байна.
    Хөгжил рүү тэмүүлэх, түүнд хүрэх, хүрсэн түвшнээ зохих байдлаар хадгалах нь урт хугацаатай бодлогын үр дүнд хэрэгжих учиртай. Монгол Улсын Их Хурал 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр анх удаа Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг баталсан. Энэ хууль 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулиар “аймаг, нийслэл, сум, дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл”, “аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт”, “бүсчилсэн хөгжлийн зорилт” зэрэг баримт бичгийг хуульчлан өгч, юунд үндэслэж хэн, хэзээ боловсруулж, батлахтай холбоотой харилцааг иж бүрэн зохицуулсан. Улс, орон нутаг, бүс нутгийн хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулах, батлах, төлөвлөх харилцааг хуулиар зохицуулж өгснөөр хөгжлийн бодлогын баримт бичиг харилцан уялдаатай, нэгдмэл цогц байх юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы 2016 оны 01 дүгээр сарын 26-ны нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэсэн. Монгол Улс хэдэн онд, ямар үр дүнд хүрсэн байх талаар тодорхой үзүүлэлттэй, зорилтуудыг тусгасан. Улс төрийн намууд үүнд захирагдан сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулдаг сахилга баттай болохоор хуульчлах юм. Энэ хоёр бичиг баримт бол зөвхөн Улсын Их Хурал биш, бүх түвшиндээ хүрэх зорилтоо тодорхойлж баталдаг, тухайн сонгуулиар ялсан нам тэр зорилтын хаана хүрснийг хэмжиж болохуйц маш тодорхой хууль гарахаар бэлтгэгдэж байна. Энэ хоёр хууль батлагдсаны дараа Үндсэн хуульд заасан засаг захиргааны нэгж болгон өөрийн зорилтоо дэвшүүлэх бололцоотой болох юм.
    Нутгийн хөгжил чадварлаг удирдлагад тулгуурлж хөгжинө. Үүнтэй маргах хүн гарахгүй болов уу. Орон нутгийн сонгуулийн дараа олноороо солигдсон шинэ төлөөлөгчдийг үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Улсын Их Хурал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийг Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэд 3 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэ төсөлд Та бүхний олонх нь оролцсон байгаа. Төслийн хүрээнд нутгийн удирдлагыг чадавхжуулах, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь тулгарч буй асуудлаар хууль эрх зүй, онол, арга зүйн туслалцаа үзүүлэх, сургалтад хамруулах, цаашлаад Хурлын төлөөлөгчид, ажилтнуудын үйл ажиллагааг дэмжсэн сургалтын тогтолцоо, бүтцийг бүрдүүлэх зорилгоор төсөл сонгон шалгаруулж санхүүжилт олгох, мэдээлэл, сурталчилгаа хийх зэрэг ажлыг хийж байна. Энэ бол аймаг, нийслэл, сум, дүүргийн удирдлагыг чадавхжуулахад Улсын Их Хурлаас авч хэрэгжүүлж буй бодит арга хэмжээ юм.
    Удирдлагаас гадна иргэдийн санаачилга, оролцоогүйгээр Та бидний зорьж буй ажил бүтэхгүй. Хөгжлийн бас нэгэн чухал хөдөлгүүр. Айл хотол, өрх гэр, иргэд өөрсдөө санаачилгаа өрнүүлж, дундаасаа хуримтлал үүсгэн, хамтын хүчээр аж амьдрал, ахуй орчноо өөд татаж байгаа олон сайн туршлагаа солилцохоор Та бүхэн өнөөдөр энд чуулж байна. “Олны хүч оломгүй далай” гэдэг. Төрийн “гар харж”, “төсөв царайчлахаа” эн тэргүүнд тавилгүй айл хотол, өрх гэрээрээ өөрсдөдөө байгаа боломжоо дайчилж, ахуй амьдралаа хамтаараа, нийтээрээ өөд нь татах санаачилга бодит үйл хэрэг болоосой гэж би хүсч байна.
    Хөгжилд олон нийтийн оролцоотой, хамтын хүчээр хүрэхэд хууль зүйн боломж нь чамлахааргүй байна. Тухайлбал, Монгол Улсын Их Хурал “Нийтийн сонсголын тухай” хуулийг 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр баталсан бөгөөд энэ оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж байгаа. Иргэд, олон нийт Та бүхэн энэ хуулиар олгосон боломжийг ашиглаж төрийг удирдах, хөгжлийн асуудлаа шийдвэрлэх үйл хэрэгт гар бие оролцох бүрэн боломжтой. Орон нутагт хуулийн хэрэгжилт хэр байгааг хэлэлцэж сонсохоос эхлээд аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн бүрдүүлэлт, зарцуулалтыг ч хүртэл нийтээрээ цуглаж хэлэлцэх, мэдээлэл сонсох эрх зүйн үндэслэл бүрдсэн. Улс орон, нутаг ус, айл хотол, өрх гэрийнхээ хөгжлийн төлөө гэх сэтгэлээр хуран цугларсан Та бүхний чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэхийн зэрэгцээ, энэ чуулганыг зохион байгуулж байгаа Монголын баг, сумдын үндэсний холбоо, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт талархал илэрхийлье.
  • Ч.Сайханбилэг, Н.Золжаргал нар мэдээлэл хийнэ
    2016 оны 1 сарын 27
    Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороо 09:00 цагт хуралдах гэж байна. Тус байнгын хорооны хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нар мэдээлэл хийх ажээ. Тэд монголын эдийн засгийн одоогийн нөхцөл байдал, орон сууцны ипотекийн зээлийн хүүг бууруулах боломжийн талаар мэдээлэх юм байна.
  • Ажлын хэсгүүд хуралдана
    2016 оны 1 сарын 27
    Ажлын хэсгүүд хуралдана
  • Байнгын хороод хуралдана
    2016 оны 1 сарын 27
    байнгын хороо
  • Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайдтай уулзав
    2016 оны 1 сарын 26
    Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сияртотой тус улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр уулзав.
  • Хөгжлийн үзэл баримтлалыг баталснаар улстөрийн намууд дураараа амлахыг зогсооно
    2016 оны 1 сарын 26
    Хөгжлийн үзэл баримтлалыг баталснаар улстөрийн намууд дураараа амлахыг зогсооно
  • Унгар улсын Ерөнхий сайд Ерөнхийлөгчид бараалхав
    2016 оны 1 сарын 26
    Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхав.
  • Г.Уянга, Л.Цог, О.Баасанхүү нарт хариуцлага тооцно гэжээ
    2016 оны 1 сарын 26
    УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж Г.Уянга, Л.Цог, О.Баасанхүү нарын гишүүдэд хариуцлага тооцох тухай асуудлыг ярьсан гэх мэдээлэл байна. Тэд МАН-ын гишүүдтэй нийлж Засгийн газрыг огцруулах тогтоолын төсөл өргөн барьсан билээ. Сонгууль дөхсөн цаг үед ийнхүү төр засгийг үймүүлэх нь улсаа хохироосон хэрэг болно гэж “Шударга ёс” эвсэл үзсэн аж. Мөн энэ улстөрийн акц нь МАХН-д ч хортой гэдэгт санал нэгдсэн байна.

    Иймд засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэгтэйгээ ярилцалгүйгээр дур мэдэж тогтоолын төсөл өргөн барьсан гишүүддээ хариуцлага тооцох нь зөв гэдэгт санал нэгдсэн бололтой. Хэрвээ Г.Уянга, Л.Цог, О.Баасанхүү нарт хариуцлага тооцвол намын жагсаалтаар парламентад сонгогдсон О.Баасанхүү УИХ-ын гишүүний үүрэгт ажлаасаа хасагдах аж. Хэрэв ингэвэл жагсаалтад түүний дараа бичигдсэн “Шударга ёс” эвслийн гишүүн парламентад орж ирэх учиртай. Тиймээс О.Баасанхүү УИХ-ын гишүүнээрээ үлдэхийн тулд Засгийн газрыг унагах гарын үсгээ буцаахаар явна гэх яриа Төрийн ордонд байна.
  • М.Зоригт Дорнодоос нэр дэвших үү?
    2016 оны 1 сарын 26
    М.Зоригт Дорнодоос нэр дэвших үү?
  • Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
    2016 оны 1 сарын 26
    Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэлэлцэж эхэллээ
    2016 оны 1 сарын 26
    Урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэлэлцэж эхэллээ
  • УИХ-ын дарга З.Энхболдыг ҮХЦ-д өгчээ
    2016 оны 1 сарын 26
    УИХ-ын дарга З.Энхболд зарим байнгын хорооны дарга, гишүүдийг сэлгэн томилохдоо Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн хэмээн УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр мэдэгдсэн. Мөн УИХ-ын дэд дарга, МАХН-ын гишүүн Л.Цог мөн л түүнтэй ижил агуулгатай мэдээллийг хийж “УИХ-ын дарга Л.Цогийг Үндсэн хуулийн Цэцэд өгнө” гэсэн юм. Тэгвэл иргэн Энхбаярын Үндсэн хуулийн Цэцэд гаргасан гомдлыг Цэц хүлээн авч шалгахаар болжээ. Уг асуудлыг хэлэлцэхээр болсон тогтоол нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, анхны Ерөнхийлөгч П.Очирбат дээр ирчихээд байгаа юм байна.

    Ингэснээр УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгийг гадаадад томилолтоор ажиллаж байхад нь, зарим эх сурвалжийн өгүүлснээр онгоцоор нисч явахад нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээс хасч, оронд нь Г.Батхүү гишүүнийг томилоод, Н.Батцэрэгийг БОНХБХ-нд хүчээр чихчихсэн явдал нь ийнхүү УИХ-ын даргыг Үндсэн хуулийн шүүхээр шүүлгэхэд хүргэв бололтой.

    Дашрамд дурьдахад УИХ-ын дарга Ипотекийн хуулийг сэргээн хэрэгжүүлэх сурталчилгааг ил цагаахнаар улайран хийж Цэцтэй энэ асуудлаар зөрчилдөж байсан. Цэц дээр одоогийн УИХ-ын баталсан хэчнээн хуулиас хэд нь буруутаж, тэр нь голдуу хэний санаачилж батлуулсан хууль байсан талаар тун сонирхолтой статистик гаргачихсан байна билээ. Энэ үзүүлэлтийг нийтэд дэлгэвэл ямархуу чадамжтай парламент болох нь харагдах төдийгүй Л.Цог гишүүний өргөн барихаар зэхэж буй хуулийн цаад агуулга болох “Намын даргыг УИХ-ын даргаар томилохоор нэг намд хэтэрхий үйлчлээд байна” гэдэг логик зөвдөж таараад байгаа юм. Ямартай ч одоо олон нийтийн өмнө дэндүү зарчимгүй, увайгүй ажиллагаагаа харуулсан УИХ-ын дарга Үндсэн хуулийн шүүхийн өмнө буруутах эсэхийг харах л үлдлээ.
  • Ломбардны хуулийг нэн яаралтай өргөн барина
    2016 оны 1 сарын 26
    Засгийн газрын хуралдаан боллоо

  • Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг хэлэлцэж байна
    2016 оны 1 сарын 26
    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна. Хуулийн төслүүдтэй холбоотой 60 зарчмын зөрүүтэй саналыг байнгын хорооноос дэмжсэн бөгөөд найруулгын шинжтэй 40 санал гарчээ. Эдгээрээр нэг бүрчлэн санал хураалт явуулж байна.

    Үүний дараа УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүний энэ сарын 04-нд өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх юм.
  • Унгарын Ерөнхий сайдын айлчлал өнөөдөр өндөрлөнө
    2016 оны 1 сарын 26
    Унгарын Ерөнхий сайдын айлчлал өнөөдөр өндөрлөнө
  • Чуулганы хуралдаанаар 11 хуулийн төслийг хэлэлцэнэ
    2016 оны 1 сарын 26

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/;

    “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүн 2016.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Тариалангийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 16 гишүүн 2015.11.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлт үргэлжилнэ.
  • Ажлын хэсгүүд хуралдана
    2016 оны 1 сарын 26


    “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт үүрэг бүхий Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.30 цагаас 334 тоот өрөөнд;

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох орчин, нөхцөл, сургуульд хамрагдалтын байдал, Ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт сургуулиудын үйл ажиллагаатай танилцан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;

    Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;

    Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

    Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.30 цагаас 334 тоот өрөөнд;

    Хог хаягдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 16.00 цагаас “В” танхимд.
  • Агаарын бохирдол ургийн өсөлтөд нөлөөлж байна гэв
    2016 оны 1 сарын 25
    “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” Олон улсын зөвлөгөөн болж байна

    Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” Олон улсын зөвлөгөөн өнөөдөр /2016.01.25.Даваа гараг/ Шангри-Ла олон улсын зочид буудлын их танхимд болж байна.

    Тус зөвлөгөөнийг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Эрүүл мэнд, спортын яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран зохион байгуулж байгаа бөгөөд арга хэмжээнд Монгол, Америк, Англи, Австрали, Хятад, Солонгос зэрэг улсын эрдэмтэд болон төр, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаач, бодлого, шийдвэр гаргагчдын нийтдээ 160 гаруй төлөөлөгчид оролцож байна.

    Зөвлөгөөнийг нээж Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа үг хэлсний дараа Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын илгээлтийг Улсын Их Хурлын даргын зөвлөх Ц.Буянцогтоо уншиж танилцуулав.

    Улсын Их Хурлын дарга илгээлтдээ, “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” олон улсын зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн хүндэт зочид, төлөөлөгчид Та бүхний амар амгаланг айлтгаж, Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр дэлхий дахинаа гадаад болон дотоод орчны агаарын бохирдолтой орчинд 50 сая хүн амьдарч жил бүр тэдний 3.1 сая нь наснаасаа эрт эндэж байна. Үүний нэг томоохон шалтгаан нь архаг өвчний эрсдэлт хүчин зүйлсийн нэг болсон агаарын бохирдол юм.

    Улсын Их Хурлаас 2012 онд “Агаарын тухай”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай”, “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай” хуулийг шинэчлэн баталснаар хүрээлэн байгаа агаарыг хамгаалах, бохирдохоос урьдчилан сэргийлэх, агаар бохирдуулах бодисын хаягдлыг бууруулж хяналт тавих, агаарын бохирдлын төлбөр ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулсан.

    Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлын гол эх үүсвэр болсон гэр хорооллыг барилгажуулах, сайжруулсан болон хийн түлш хэрэглэх зэрэг томоохон төслүүдийг санаачлан хэрэгжүүлэх, “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс”-д оршдог айл өрхийг эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнээр хангах, иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор урамшуулал олгох зэрэг холбогдох журам, стандартыг батлан мөрдүүлж, агаарын чанарын мэдээг олон нийтэд хүргэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Эдгээр олон талт арга хэмжээг зохион байгуулж байгаа хэдий ч агаарын бохирдол төдийлөн буурахгүй, Монгол Улс агаарын бохирдол өндөртэй орны тоонд багтаж энэ нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөөр байна.

    Агаарын бохирдол нь хүн амын эрүүл мэндэд ялангуяа эх, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, зулбалт, дутуу төрөлт, ургийн төрөлхийн гаж хөгжилтэй хүүхэд төрөх эрсдлийг нэмэгдүүлэх, хүүхдийн оюун санаа, сэтгэн бодох чадвар, өсөлт хөгжилтийг бууруулах нөлөөтэй байдгийг олон улсын болон манай орны эрдэмтэд, судлаачдын хийсэн судалгааны дүн харуулж байна. Энэхүү зөвлөгөөнөөс эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлж байгаа сөрөг нөлөөг бууруулах чиглэлээр салбар хоорондын уялдааг хангасан, нотолгоонд тулгуурласан, хэрэгжихүйц, үр дүнтэй зөвлөмж гаргах нь чухал гэж үзэж байна. Зөвлөмжийг хэрэгжүүлэхэд бид бүх талаар дэмжин ажиллана гэдгээ энэ дашрамд илэрхийлж, “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” олон улсын зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье” гэжээ.

    Энэхүү зөвлөгөөний үеэр “Монгол Улсын агаарын бохирдол: Өнөөгийн байдал, олон улсын туршлага”, “Нотолгооноос үйл ажиллагаанд-Агаарын бохирдлын хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, бууруулах арга зам”, “Агаарын бохирдлын хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, эрүүл мэндийг хамгаалах арга замууд”, “Цаашдын чиглэл-Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулахад чиглэсэн зөвлөмж боловсруулах, үнэлэх” сэдвээр салбар хуралдаанууд өрнөх юм.

    Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар хэлсэн үгэндээ, ”Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй ”Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын зөвлөгөөнд оролцож буй гадаад, дотоодын эрдэмтэн мэргэд, судлаач, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл Та бүхэнд болон танай хамт олонд гүн талархал илэрхийлж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн 10 эрсдэлт хүчин зүйлд агаарын бохирдлыг оруулсан байна. Агаарын бохирдлын улмаас хүн амын дунд амьсгалын замын эмгэг ихэсдэг бөгөөд үүнд хүүхэд, өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүс илүү өртдөг. Агаарын бохирдлыг бууруулан, улмаар хүн амын амьдрах орчныг сайжруулах чиглэлээр баримталж буй Монгол Улсын Засгийн газрын бодлогыг дэмжин, олон улсын байгууллагуудын техник, болон санхүүгийн дэмжлэгээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийг уялдуулах, хүүхдийн эрүүл мэндийг хэрхэн хамгаалах талаарх туршлагыг судлан мэдээлэл солилцож, улмаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үнэтэй санал, зөвлөмж гаргана гэдэгт итгэлтэй байна” гэв.

    Салбар хуралдаан эхлэхийн өмнө “Цэвэр агаар-Эрүүл ирээдүй” гар зураг, зохион бичлэгийн уралдааны шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болж, агаарын бохирдлын талаарх хүүхдүүдийн дуу хоолойг сонсч, тэдний уран сэтгэмжээр илэрхийлэгдсэн зургийн үзэсгэлэнг нээсэн юм.

    “Монгол Улсын агаарын бохирдол: Өнөөгийн байдал, олон улсын туршлага сэдэвт салбар хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн С.Оюун илтгэл тавив.

    Тэрээр илтгэлдээ, “Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл бөгөөд өвлийн улиралд агаарын хэм 40С хүрч хүйтрэхэд агаарын чанар бүр муудаж, агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын /PM 2.5/ дундаж агууламж ДЭМБ-ын агаарын чанарын зөвлөмжийн /12 мкг/м3/ хэмжээнээс дээд тал нь 15 дахин их болох тохиолдлууд гардаг. 2013 оны сүүлээр Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлын албыг татан буулгаж, 2015 оноос Цэвэр агаар сан татан буугдаж эдгээр байгууллагуудын эрх, үүргийг БОНХАЖЯ-нд шилжүүлснээр агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн ажлууд саармагжих хандлагатай болов. Агаарын бохирдлыг бууруулах ажлын эрчийг алдагдуулалгүйгээр боломжтой бүх чиглэлээр урагшлуулах шаардлагатай байна. Үүний тулд АББҮХ-ны ажлын албыг дахин байгуулан, агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг төсөвт тусгаж Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах ажлыг үргэлжлүүлэх нь зүйтэй юм. Агаарын бохирдлыг буурулахын тулд сайжруулсан зуух, сайжруулсан түлшээх хангах, эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, нам даралтын зуухыг шинэчлэх, хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан заримыг нь хааж төвийн дулаанд холбох, сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг халаалтын системийг нэвтрүүлэх, шингэрүүлсэн хий хүлээн авах, хадгалах багтаамжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, өрхүүдэд хийн зуух, цахилгааны үнийн урамшуулал олгох зэрэг ажлуудыг хэрэгжүүлсэн.

    Мөн агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах, иргэдийг орон сууцаар хангах, барилгажилтын асуудлыг шийдэх нь чухал гэдгийг онцлов. Түүнчлэн ДЭМБ болон НҮББОХ-өөс гаргасан судалгаануудаар дэлхий даяар гадна болон дотор орчны агаарын бохирдлоос үүдэлтэй өвчнөөр жил бүр 7 сая гаруй хүн нас барж байна. Сүүлийн жилүүдэд энэ үзүүлэлт 2 дахин нэмэгдсэн нь байгаль орчны эрүүл мэндийн хамгийн том, дэлхийн хэмжээнд тулгамдсан асуудал болохыг харуулж байна” гэлээ.

    Энэхүү олон улсын зөвлөгөөний хамгийн гол үр дүн бол нотолгооноос үйл ажиллагаа руу шилжих буюу нэгэнт гаргасан судалгааны үр дүнд тулгуурлан цаашид агаарын бохирдлын асуудлыг хэрхэн шийдвэрлэж, бууруулах арга зам, эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаарх амьдралд хэрэгжиж болохуйц зөвлөмжийг олон нийт, ард иргэд, шийдвэр гаргагчдад хүргэх явдал гэж үзэж байгаа юм.

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлж буйгаар агаарын бохирдол нь архаг өвчлөл, хавдрын өвчлөлийн томоохон эрсдэлт хүчин зүйл болж өдгөө, гадаад болон дотоод орчны агаарын бохирдолтой орчинд 50 сая хүн амьдарч байгаагаас жил бүр тэдний 3,1 сая нь наснаасаа эрт хорвоог орхиж байгаа аж.

    Эрүүл мэндийн статистик мэдээллээс үзэхэд 1999-2016 онуудад агаарын бохирдолтой шууд холбоотой өвчлөлүүд болох амьсгалын тогтолцооны өвчин 26.8 хувь, зүрх судасны тогтолцооны өвчин 18.1 хувиар тус тус нэмэгдсэн байна.

    Монгол Улсын хүн амын тал хувь нь амьдардаг Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талаар олон талт арга хэмжээг авч байгаа хэдий ч дорвитой үр дүн харагдахгүй байгааг оролцогчид хэлж байсан юм. Агаарын бохирдлын хэмжилтийн дүнгээс харахад сүүлийн 2 жилд өвлийн улиралд агаар бохирдуулагчийн хэмжээ буурсан төлөв ажиглагдсан ч тэдгээр бохирдуулагчид бодисын Монгол Улсын агаарын чанарын стандарт дахь хүлцэх агууламж болон ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс давсан өдрүүдийн тоо төдийлөн буурахгүй байгаа ажээ.

    Зөвлөгөөн хоёр өдөр үргэлжилж, Бүлгийн ажлаас гарсан санал, зөвлөмжийг нэгтгэх юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Ч.Сайханбилэг “Монгол-Унгарын бизнес форум”-д оролцлоо
    2016 оны 1 сарын 25
    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монгол-Унгарын бизнес форум”-д оролцлоо
1325 1326 1327 1328 1329 1330 1331
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    9 цаг 36 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    14 цаг 19 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    14 цаг 32 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    17 цаг 50 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    17 цаг 51 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    17 цаг 56 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    18 цаг 31 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    18 цаг 39 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    18 цаг 42 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    18 цаг 44 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    18 цаг 55 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    19 цаг 6 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    19 цаг 14 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    19 цаг 35 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    19 цаг 58 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    Уржигдар 19 цаг 17 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    Уржигдар 19 цаг 11 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК