зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1326 1327 1328 1329 1330 1331 1332
  • Дэд сайдгүй ажиллахаар боллоо
    2015 оны 10 сарын 30
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн анхны хэлэлцүүлгээр нь батлахыг гишүүдийн 90.6 хувь дэмжсэнээр баталлаа. Ингэснээр дэд сайд нарыг цомхотгох болж байна. Энэ хууль нь УИХ-аас Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголын хууль батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжих юм.

    Мөн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг гишүүдийн 80 гаруй хувийн саналаар дэмжин баталлаа. Мөн Төрийн албаны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг гишүүдийн 82.4 хувиар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 82.4 хувийн, Гүйцэтгэх ажлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 76.9 хувийн саналаар, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн 76.9 хувийн саналаар тус бүр баталлаа.

    Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гишүүдийн 82.4 хувийн, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 72.5 хувийн, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд гишүүдийн 70.6 хувийн саналаар дэмжигдэж, тус бүр батлагдлаа.
  • Гацууртын ордод төр 34 хувийг эзэмшихээр боллоо
    2015 оны 10 сарын 30
    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
  • 2016 оны төсөв хэлэлцэхийг хойшлууллаа
    2015 оны 10 сарын 30
    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ирэх оны төсвийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан билээ.
  • Хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барив
    2015 оны 10 сарын 30
    “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр”, “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барив.
  • ”Монгол Улсын төрийн албаны эрхзүйн шинэтгэл” хэлэлцүүлэг болж байна
    2015 оны 10 сарын 30
    Монгол Улсын Төрийн байгуулалтын байнгын хороо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн хамтран зохион байгуулж буй “Монгол Улсын Төрийн албаны эрх зүйн шинэтгэл” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр /2015.10.30/ Төрийн ордонд болж байна.
    Хэлэлцүүлгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон УИХ-ын гишүүн Су.Батболд нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.


    Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболд үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, Төрийн албаны ил тод, цэвэр тунгалаг, нээлттэй, хүртээмжтэй, хариуцлагатай, үр ашигтай, тогтвортой байдал, төрийн албан хаагчдын мэргэшил ур чадвар, хариуцлага, ёс зүй, шударга чанар, хууль ёсыг сахин биелүүлэх байдал, ажлын бүтээлч хандлага, идэвх санаачлага нэн чухал. Энэ бүхнээс иргэдийн амьдрал ахуй, нийгэм эдийн засгийн өнөөгийн тулгамдсан зорилтуудын хэрэгжилт, бүр томоор сэтгэвэл, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, ардчиллын хувь заяа хамаарах тийм хариуцлагатай үед ирээд байна.
    Төрийн албыг шинэчлэх, илүү ардчилах, илүү үр нөлөөтэй болгох нь ардчилалыг шинээр болон сэргээн хөгжүүлж буй улс орнууд, хөгжиж буй орнуудад тулгарч буй зорилт төдий биш нийт үндэстэн, бүх улс орны төрийн хөгжилд хамаатай асуудал болж байна.
    Саяхан болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар “Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030 хөтөлбөр”-ийг баталсан. Энэхүү тогтвортой хөгжлийн зорилтууд, манай үндэсний хөгжлийн бодлогын зорилтууд, өнөөдөр нэн чухлаар яригдаж буй эдийн засгийн өсөлт, төсвийн хэмнэлтийн горим нь чухамдаа төрийн албаны үр ашигтай, зөв тогтолцоо, шинжлэх ухаанч удирдлага, төрийн албан хаагчдын бүтээмж, чадамж, мэргэшил, ур чадвар, хариуцлага, гүйцэтгэлээс шууд хамаарах юм. Энэ бүхэн төрийн албаны шинэтгэл зайлшгүй чухал болохыг нотолж байна гэлээ.


    Мөн Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо “Монгол Улсын Төрийн албаны хөгжил, шинэтгэлийн хэрэгцээ, шаардлага” сэдэвт илтгэл, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт “Төрийн захиргааны байгууллагын бүтэц тогтолцоог боловсронгуй болгох нь” сэдэвт илтгэлийг тавьлаа. Илтгэлтэй холбогдуулан оролцогчид хуулийн төсөлд тусгагдсан болон тусгуулах саналуудын талаар үг хэлж, илтгэгчдээс сонирхсон асуултдаа хариулт авсан юм.


    Түүнчлэн УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү ”Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн агуулга, онцлог”-ийн талаар илтгэл тавив. Тэрээр илтгэлдээ Төрийн албаны хөгжлийн 5 дахь үе шатыг эхлүүлэхэд өнөөдөр хэлэлцэж байгаа хуулийн шинэтгэл чухал алхам болно гэж үзэж байна. Төрийн алба тогтвортой, мэргэшсэн, чадварлаг байх нь улс орны төр, нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээг хамарсан өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлж хөгжлийг түргэсгэхэд хамгийн том хөдөлгөгч хүч нь бас, тогтвортой хөгжлийн үндэс суурь нь болдог юм. Ийм учраас бид төрийн албаа цомхон, чадварлаг байдлаар зохион байгуулж, өөрчлөгдөн шинэчлэгдэн хөгжиж буй дэлхийн ертөнцийн хөгжил дэвшилтэй өрсөлдөн хөгжих бодлого тодорхойлон, хэрэгжүүлдэг, шударга, ёс зүйтэй, хүчирхэг төрийн албыг бүрдүүлэхэд эрхэм зорилгоо чиглүүлэх учиртай гэлээ. Тэрээр хуулийн төсөлд тусгагдсан гол гол өөрчлөлтүүдийг танилцуулав. Тухайлбал төрийн албанд мерит буюу чадахуйн зарчим хэрэгжих боломж бүрдэнэ. Үүний тулд тэргүүн болон туслах түшмэлийн албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах, дэс түшмэлээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд шатлан дэвшүүлэх, нарийн мэргэжил шаардсан албан тушаалд сонгон тогтоох аргаар сул орон тоог нөхөх 4 хэлбэрийг хуулийн төсөлд тусгасан. Төрийн жинхэнэ албан тушаалын ангилалд шатлан дэвших буюу карьерийн зарчмаар албан тушаал дэвшин ажиллах нөхцөл бий болно. Энэ зохицуулалт хийгдсэнээр төрийн албан хаагч албан тушаалд дэвшихийн тулд тодорхой албан тушаалд 5-аас доошгүй жил, төрийн жинхэнэ албан тушаалын 4 ангилалд нийтдээ 20 жил ажиллаж дээд шатны албан тушаалд томилогдох боломжтой байхаар, түүнчлэн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин, ёс зүй, чадварыг нь харгалзан үзэж хугацаанаас өмнө шатлан дэвшүүлж болохоор хуулийн төсөлд тусгасан нь мэргэшсэн, чадварлаг, тогтвортой төрийн албыг бүрдүүлэхэд чухал дэвшил болох юм. Мөн Улс төрөөс ангид төрийн албыг бүрдүүлнэ. Иргэн төрийн үйлчилгээний албанд орох, албан тушаал эрхлэх хугацаанд улс төрийн аливаа намын гишүүнээс түдгэлзэх, төрийн жинхэнэ албанд орохдоо гишүүнчлэлгүй байх, түүнчлэн төрийн албан хаагч улс төрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд оролцохгүй байх зохицуулалтыг тусгасан зэрэг өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл өглөө.

    Хэлэлцүүлгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей удирдан явууллаа.

    Хэлэлцүүлэгт Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Дэд ажлын хэсгийн гишүүн Ш.Солонго хуулийн төслийн талаарх нийслэл, аймгуудаас ирүүлсэн саналын товчооныг танилцуулах юм.
    Хэлэлцүүлэг оролцогчдын санал, асуулт, хариултаар үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • ”Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар гарлаа
    2015 оны 10 сарын 30
    Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Ялтан шилжүүлэх тухай гэрээ соёрхон батлах тухай Монгол Улсын хуулийг тус тус нийтлэв.

    Эмхэтгэлд нийтлэгдсэн Улсын Их Хурлын тогтоолоор, “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.” гэж заасны “...бусад төрийн албан хаагч...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг...эрхэлсэн ажил, албан тушаал...-оор ялгаварлан гадуурхаж үл болно.” гэснийг зөрчсөн байна” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна.

    Мөн дугаарт, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буцаах тухай, Байнгын хорооны даргыг сонгох тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтэллээ.

    Эмхэтгэлд нийтлэгдсэн Монгол Улсын Их Хурлын тогтоолоор, Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 13 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна.

    Түүнээс гадна Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг, Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг тус тус нийтлэв.

    Энэ тогтоолд, нийт хүн амын дунд давсны хэрэглээ өндөр байгааг дурдаад, давс ихтэй хоол, хүнсний үйлдвэрлэл, импорт, худалдаа үйлчилгээ, зар сурталчилгааг хязгаарлах бодлого, эрх зүйн орчин бүрдээгүй, хоол, хүнсний давсны агууламжид тавих төрийн болон хүнс үйлдвэрлэгчийн дотоодын хяналт хийгдэхгүй зэрэг тулгамдсан асуудал байгааг онцлон тэмдэглэсэн байна. Тиймээс хүн амын давсны хоногийн хэрэглээг 2025 он гэхэд 2011 оны түвшнээс 30 хувиар бууруулахад энэ стратегийн зорилго оршиж байгаа ажээ.

    Тогтоолд, стратегийн зорилго, зорилт юунд оршиж байгаа болон хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, санхүүжилт ямар байхыг тогтоож өгсөн байна. Түүнчлэн стратегийн удирдлага, зохион байгуулалт, хяналт-шинжилгээ, үнэлгээ, шалгуур үзүүлэлтийг тодорхой тусгажээ.

    Тухайлбал, стратегийг 2015-2025 онд хэрэгжүүлж, дунд шатны хэрэгжилтийн үнэлгээ, хяналт-шинжилгээг 2020 онд, төгсгөлийн шатны үнэлгээ, хяналт-шинжилгээг 2025 онд хийхээр тогтсон байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
  • Г.Уянга: АТГ-ынхан С.Баярын асуудлаар бичгээр тайлбар өг
    2015 оны 10 сарын 30

    Г.Уянга: АТГ-ынхан С.Баярын асуудлыг яагаад больсноо бичгээр өгөөрэй
    Түгээх
    Share on facebook
    Share on twitter
    2015-10-30 12:10:36 - Шар

    uyanga

    Өчигдөр УИХ-ын чуулганаар Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга АТГ-ынхан хэн бэ гэдгээ харуулаад байгаа, АТГ-ынхан С.Баярын асуудлыг ямар үндэслэлээр, яагаад больсон гэдгээ бичгээр өгөөрэй” гэв.

    Өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд асан С.Баярын АНУ-д худалдаж авсан орон сууцуудын талаарх мэдээллийг олон нийтэд ил болгосон билээ. Тэрээр “golomt.org сайтаас энэ мэдээллийг олон нийтэд ил болгоосой гэж надад явуулсан байх. Надаас гадна улс төр судлаач н.Ганхуяг зэрэг олон хүнд энэ мэдээллийг явуулсан байна. Энэ мэдээлэл Оюутолгойн гэрээтэй холбоотой байж болзошгүй гэж үзэж байгаа учраас олон нийтэд мэдээллээ” гэсэн юм.

    С.Баяр АНУ-д өөрийн анхны эхнэр болон охидынхоо нэр дээр өндөр зэрэглэлийн долоон орон сууц худалдан авч, түүнийгээ хэсэг хугацааны дараа эргүүлэн зарсан, түүнчлэн бэлэглэлийн гэрээний дагуу орон сууц бэлэглэж хууль бус мөнгө угаасан хэмээн мэдэгдсэн. Харин дараа нь С.Баяр АТГ-д хандаж өөрийгөө шалгуулах хүсэлтээ тавьснаар энэ хэрэг хэсэгтээ чимээгүй болсон билээ.
  • Гацууртын ордын хувь эзэмшлийг тогтоох тогтоолыг хэлэлцэнэ
    2015 оны 10 сарын 30
    Эдийн засгийн байнгын хороо Гацууртын ордыг хэлэлцэхийг дэмжив
    Түгээх
    Share on facebook
    Share on twitter
    2015-10-30 12:26:45 - Улс төр

    ez

    Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Гацууртын ордын төрийн хувь эзэмшлийг тогтоох УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжив. Уул уурхайн сайд Р.Жигжид ”Гацууртын ордын нөхцөл байдалтай хоёр удаа газар дээр нь очиж танилцсан. Алт хууль бусаар олборлогчид ихээр бий болсон байна. Нутгийн иргэд цагдаа болон иргэд хамгаалж чадахгүй, хүчин мөхөсдөж буй учраас төрөөс яаралтай шийдвэр гаргах хэрэгтэй” гэв.

    Ингээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэнээр Гацууртын ордын хувь эзэмшлийг тогтоох тогтоолын төслийг хэлэлцэхээр болж байна. Уг асуудлыг үдээс хойш хуралдах УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.
  • Ерөнхийлөгч Халх голд очиж нөхцөл байдалтай танилцана
    2015 оны 10 сарын 30
    Ерөнхийлөгч Халх голд очиж нөхцөл байдалтай танилцана
  • Улсын төсвийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ
    2015 оны 10 сарын 30
    Байнгын хороодын хуралдааны дараа буюу 14.00 цагаас УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаан эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар энэ оны төсвийн тодотгол хийгээд ирэх оны төсвийн төсөөллийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Мөн УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн өргөн мэдүүлсэн Эрүүгийн байцаан шийтгэх болон бусад холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх юм байна.



    1.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:

    -Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНХУЯГ танилцуулна.

    2.Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.06-ны өдөр Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:

    -Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНХУЯГ танилцуулна.



    3.Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/:

    -Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНХУЯГ танилцуулна.



    4.Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/:

    -Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНХУЯГ танилцуулна.



    5.“Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг …........................................................танилцуулна;

    -Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн …........................... танилцуулна.



    6.“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг …...................... танилцуулна;

    -Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн..............танилцуулна.



    7.Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;

    -Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЦОГ танилцуулна.



    8.Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг 2015.06.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.АЛТАНХУЯГ танилцуулна;

    -Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.БАЯНСЭЛЭНГЭ танилцуулна.



    9.Oлон улсын гэрээний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Гадаад хэргийн сайд Л.ПҮРЭВСҮРЭН танилцуулна;

    -Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОЮУН танилцуулна.



    10.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Эрүүл мэнд, спортын сайд Д.ШИЙЛЭГДАМБА танилцуулна;

    -Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОДОНТУЯА танилцуулна.



    11.Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 16 гишүүн 2015.08.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.ЭНХБОЛД танилцуулна;

    -Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна.
  • Өршөөлийн хууль батлагдах үед гишүүд ”бөгс долоогч”, ”иргэдийн хардлагыг тайлагч” болж хувирав
    2015 оны 10 сарын 30
    Өчигдөр УИХ-ын үдээс хойшхи хуралдаанаар Өршөөлийн хуулийг хэлэлцэж батаЛсан байгаа.
  • ”Транспэрэнси Интернэшнл”-ээс З.Энхболд, Ч.Сайханбилэг нарт захидал илгээжээ
    2015 оны 10 сарын 29
    УИХ-ын дарга З.Энхболд болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын нэр дээр Олон улсын ил тод байдлын байгууллагаас захидал ирүүлжээ. Дээрх захидал нь Өршөөлийн хууль болон эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд анхааралтай хандаж, зөв шийдвэр гаргахад уриалжээ. Яг одоо чуулганаар Өршөөлийн тухай хуулийг хэлэлцэх гэж буй бөгөөд уг захидлыг гишүүдэд тарааж өгөөд байгаа ажээ.

    Г.Лхагваа

    Ингээд дээрх захидлын бүрэн эхээр нь хүргэж байна.

    ХҮНДЭТ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, НОЁН ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД, ХҮНДЭТ ЕРӨНХИЙ САЙД, НОЁН ЧИМЭДИЙН САЙХАНБИЛЭГ ТАНАА

    2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр

    “Транспэрэнси Интернэшнл” нь Өршөөлийн тухай хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас татгалзахыг Та бүхнээс хүсч байна. Энэхүү өөрчлөлт нь авлигын эсрэг Монгол Улсын авч хэрэгжүүлсэн эерэг алхмуудыг ноцтойгоор сулруулах болно гэж үзэж байна.

    Монгол Улс нь 2007 онд бие даасан Авлигатай тэмцэх газрыг байгуулснаар авлига болон түүний нийгэмд учруулах хорт үр дагавартай тэмцэхэд агуу манлайлал, хүсэл эрмэлзлийг харуулсан. Ингэснээр Монгол Улс нь дэлхийн хэмжээнд авлигатай тэмцэх 125 байгууллага, Ази-Номхон далайн бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 35 байгууллагын эгнээнд нэгдэн орсон юм. Авлигатай тэмцэх газрууд нь авлигын эсрэг тэмцэхэд зайлшгүй байх шаардлагатай түншүүд гэдгийг энэхүү өсөлт харуулж байна. Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг баталж, дотооддоо Авлигын эсрэг хууль гаргасан нь мөн үнэлүүштэй юм.

    Сүүлийн жилүүдэд авлигыг таслан зогсооход Монгол Улс их хүчин чармайлт гаргасныг харгалзан “Транспэрэнси Интернэшнл” болон Монгол дахь бүлэг авлигын хэргээр шалгагдаж байгаа хүмүүст өршөөл үзүүлэх заалтуудыг багтаасан Өршөөлийн хуулийг татгалзуулахыг хүндэтгэлтэйгээр хүсч байна. Энэхүү хууль нь АТГ-аас одоогийн байдлаар шалгаж байгаа 55 хэргээс 45 нь хаагдахад хүргэх ба энэ нь авлигыг таслан зогсоох асуудал хууль эрх зүйн хүрээнд шийдэгдэхгүй нь гэх санаа зовинуулсан ойлголтыг Монголын ард түмэнд хүргэж байна. Мөн АТГ-ыг задрахад хүргэх Ерөнхий прокурорын газрын үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжууд, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг няцаахыг бид Та бүхнээс хүсч байна. Хуулийн эдгээр өөрчлөлтүүд нь сүүлийн жилүүдэд Монгол Улсын авлигатай тэмцэхэд гаргасан хүчин чармайлттай зөрчилдөж, авлигыг таслан зогсоох хүчин чармайлтын ач холбогдлыг урвуулахад хүргэх юм.

    10 дугаар сарын 29-ний өдөр энэхүү чухал хуулийн асуудлаарх хэлэлцүүлгийн өмнө бид Та бүхнийг Монголын ард түмний явах хамгийн чухал замыг сонгож, авлигын эсрэг тэмцэх асуудлыг нэн тэргүүнд байлгахыг хүсч байна.

    Засгийн газар “Транспэрэнси Интернэшнл” байгууллагатай хамтран ажиллан авлигын эсрэг тэмцэх хүчин чармайлтыг дэмжиж, Авлигатай тэмцэх газрын ажлын гүйцэтгэл, үр дүн, бие даасан байдлыг нь боловсронгуй болгож чадна. “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын 110 бүлэг нь эрх мэдлийг хэтрүүлэн ашиглах явдлыг таслан зогсоох, авлигад холбогдогдогсдод хариуцлага тооцох шаардлагатай гэдэгт итгэлтэй байна. Бид 9 дүгээр сард болсон Гишүүдийн 2015 оны жилийн хурлаар Монгол Улсын Өршөөлийн тухай хуулийн эсрэг тогтоол баталсан. Тиймээс бид энэхүү байж боломгүй хууль, заалтуудыг зогсооход дэмжлэг үзүүлэхээ Монголын парламентын өмнө харуулахыг Та бүхэнд уриалж байна.

    Хүндэтгэсэн,

    Хосе Угаз

    “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын дарга
  • Өршөөлийн хууль ингэж батлагдлаа
    2015 оны 10 сарын 29
    Ингэснээр Өршөөлийн хуулийг хүлээж байсан 1700 орчим иргэн шоронгоос суллагдана
  • З.Баянсэлэнгэ: Ё.Отгонбаяр та жинхэнэ бөгс долоогч байна
    2015 оны 10 сарын 29
    УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 76-г өршөөхгүй гэж будилуулах хэрэггүй. Төрийн албан тушаалтан албаны байдлаа урвуулах эсэхийг одоо л кнопоороо шийднэ. Хууль бусаар хөрөнгөжих, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулах кнопоороо шийдэх гэж энд цугласан. Тэртэй тэргүй төрийн захиргаанд ажиллаж байгаа 16000 хүн, улс төрийн албан тушаалтан 1900 хүн, бид бүгдэд хамааралтай. Ямар мэргэн санаа олж бодоод Хууль зүйн байнгын хороо хуралдуулах гээд байгаа юм бэ. Үүнийг хойшлуулах гэж л байнгын хороо хуралдах гээд байна. Эрх барьж байгаа нам дөрвөн чуулган дамжуулж цаг алдаж байгаа. Саналаа өгөөд асуудлаа шийдье гэлээ.

    Хууль зүйн байнгын хорооноос Өршөөлийн хуульд өөрчлөлт оруулах зургаан зүйл ангийг дэмжих эсэх дээр санал хураах ажил үргэлжилж байна.
  • Залилангийн хэргийг өршөөхгүй
    2015 оны 10 сарын 29
    УИХ-ын чуулганаар Өршөөлийн хуулийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
  • ”Орлогын 51,3 хувь нь зориулалтын дагуу заруулагдаагүй”
    2015 оны 10 сарын 29
    “Сайдын цаг” уулзалтад БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг оролцлоо
    1 цаг 21 минутын өмнө
    Print Zasag and PDF
    ShareThis Facebook Tweet LinkedIn Email

    Пүрэв гариг бүрт болдог ”Сайдын цаг” уулзалтад БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг оролцож, салбарын тулгамдсан асуудал, шийдэх арга замын талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

    Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 17,4 хувь нь буюу 27,2 сая га талбайг хамгаалалтын 33 захиргаа хариуцан ажилладаг. Улсын тусгай хамгаалалттай газрыг 30 хувьд хүргэх зорилтын хүрээнд шинээр найман газрыг тусгай хамгаалалтад оруулахаар ажиллаж байна. Төв аймгийн Борнуур, Сэлэнгийн Мандал сумыг дамнан хамарсан 11 мянган га газар буюу Ноён уул орчмын газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан гэж Н.Батцэрэг сайд хэллээ.

    Тус салбарт 2015-2016 онд шинээр хэрэгжих төслүүд, ногоон хөгжлийн бодлого, эрх зүйн хүрээнд хэрэгжүүлсэн ажлууд, ус, газар, ойн нөөц, аялал жуулчлалын бодлого болон агаарын бохирдол, хог хаягдлыг бууруулах чиглэлээр мэдээлэл хийлээ.

    Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар 2014 онд ус, рашаан, ан амьтан, байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрт улсын хэмжээгээр 35,310,0 төгрөг улсын төсөвт төвлөрсөн. 2014 онд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд 20,122,7 сая төгрөгийг зарцуулах байсан ч бодит гүйцэтгэлээр 10,006,2 сая төгрөг зарцуулсан. Эндээс дүгнэхэд тус хуулийн хэрэгжилт 49,7 хувьтай, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын хэсгийн 51,3 хувь нь зориулалтын дагуу зарцуулагдахгүй байна гэж Н.Батцэрэг ярилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
    - See more at: http://zasag.mn/news/view/11309#sthash.HdlBBohl.dpuf
  • ЧУУЛГАН: 76 гишүүнийг өршөөлийн хуульд хамруулахгүй байя
    2015 оны 10 сарын 29
    Хэлэлцүүлэг эхлэнгүүт УИХ-ын гишүүн Н.Батбаяр УИХ-ын 76 гишүүнийг өршөөлд хамруулахгүй байхаар хуулиа баталъя гэх санал гаргав. Энэ тухай тэрээр “Зуны зусан УИХ Өршөөлийн хууль ярилаа, гараас гардаггүй. Өршөөлийн хуулиа удаалгүй түргэн батлах ёстой. Нэг юмыг нэмж баталъя, УИХ-ын 76 идэж уучихаад түүнийгээ цайруулахын тулд хууль батлах нь гэж ярьж байна. Энэ хуулийг баталдгаараа баталъя, 76 гишүүнд аль нэг заалт нь хамаарахгүй гэдэг хуулийг баталъя” гэсэн юм.
    УИХ-ын дарга З.Энхболд: Зүйтэй санал байна, техникийн хувьд яаж оруулах вэ.
    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат: Хууль зүйн байнгын хороо хуралдах ёстой, гишүүд бүгд сууж байна. Хуралдахад асуудалгүй.
    УИХ-ын дарга З.Энхболд: Л.Цог гишүүн ийм санал гаргаж байсан санагдах юм.
    УИХ-ын дэд дарга Л.Цог: Миний санал протколд байгаа байх. Хамгийн гол нь би энэ асуудлыг Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуультай холбогдуулж саналаа хэлж байсан. Түүнтэй хамааруулсан бол их хэрэгтэй байсан. Алийн болгон хойш нь тавих вэ, суллагдахаар энэ хуулийг хүлээж байгаа 2000 гаруй хүн бий. Нийгэм даяараа харж байхад УИХ нь тоглож буй юм шиг хуулийг хойшлуулах нь буруу. Нэмэлт оруулах бол байнгын хороо хуралдах нь зөв.
    УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Зун гарсан Өршөөлийн хуулиар суллагдчихна гэж хүлээсэн иргэд олон бий. Бидний гол хэрүүл авлигачид, албан тушаалтныг өршөөх нь гэдэг хардалт үг хэллэгийг сөрөг хүчний зүгээс маш сайн гаргасан. Одоо нэн даруй Хууль зүйн байнгын хороо хуралдаад оруулаад ирэх ёстой. Өнөөдөртөө багтааж хуулиа гаргах ёстой. Баялаг бүтээгчдээ энэ гох дэгээнээс гаргах гэж байгаа гэдгээ мартаж болохгүй.
    УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: 76-г хамруулахгүй гэдэг юу гэсэн үг вэ, өршөөнө гэж дотроо шийдчихээд энэ 76-д хамаагүй гэж будилуулах хэрэггүй. Авлига албан тушаал хамруулахгүй гээд шийдчихэд л болно. Асуудал дуусна. Дахиж байнгын хороо хуралдуулж будилаантуулах хэрэггүй. Албан тушаалын гэмт хэрэгтнүүд байгаа, тэр өршөөлд хамрагдахаар болчихвол яах вэ.
    УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Өршөөлийн хууль 76-д үйлчлэхгүй гэдэг нь буруу. Захиргааны 19800 албан тушаалтан байгаа, дээр нь улстөрийн албан тушаалтан 1600 байгаа, энэ хүмүүсийг өршөөх юм уу. Ард иргэд таван заалтыг асуугаад байгаа. Хээл хахууль авсан хүнийг өршөөх юм уу, албан тушаалаа урвуулан ашигласныг өршөөх юм уу, хууль бусаар хөрөнгөжсөнийг өршөөх юм уу, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар ашигласан хүмүүсийг өршөөх юм уу. Энэ тав орохгүй юм, хамрагдахгүй юм гэдэг хариултыг өгөөч.
    УИХ-ын дарга З.Энхболд: Дарах кнопноос хамаарна.
    УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Өршөөлийн хуулийг батлахад авлигын эсрэг олон улсын конвенцийн үзэл санаа зөрчигдсөн, тийм учраас одоо засах гэж байна. Авлига албан тушаалын хэрэг, хүн алсан гэмт хэрэг, 76 гишүүнийг хамруулж, намайг алуурчинтай зүйрлэж яриад байна. Өөрснийгөө далдуур доош нь хийсэн зарчмын саналаа болиод батлах ёстой.
    УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 76-г өршөөхгүй гэж будилуулах хэрэггүй. Төрийн албан тушаалтан албаны байдлаа урвуулах эсэхийг одоо л кнопоороо шийднэ. Хууль бусаар хөрөнгөжих, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулах кнопоороо шийдэх гэж энд цугласан. Тэртэй тэргүй төрийн захиргаанд ажиллаж байгаа 16000 хүн, улс төрийн албан тушаалтан 1900 хүн, бид бүгдэд хамааралтай. Ямар мэргэн санаа олж бодоод Хууль зүйн байнгын хороо хуралдуулах гээд байгаа юм бэ. Үүнийг хойшлуулах гэж л байнгын хороо хуралдах гээд байна. Эрх барьж байгаа нам дөрвөн чуулган дамжуулж цаг алдаж байгаа. Саналаа өгөөд асуудлаа шийдье гэлээ.
    Хууль зүйн байнгын хорооноос Өршөөлийн хуульд өөрчлөлт оруулах зургаан зүйл ангийг дэмжих эсэх дээр санал хураах ажил үргэлжилж байна.
    Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат: Манай Хууль зүйн байнгын хорооны гишүүд будилж байна. Ерөнхийлөгчийн хоригийн агуулга бол долоон зүйл ангийг өршөөлд хамруулахгүй, дөрвөн зүйл ангийн хоёр жилийн дараа өршөөлд хамруулах тухай шүү дээ. Энэ долоон зүйл заалтыг Хууль зүйн байнгын хороо дэмжээгүй, энэ дээр санал хураалт явуулна. Өршөөлийн хууль батлагдаад яагаад хэрэгжээгүй юм бэ гэвэл МАН долоон өдөр завсарлага авсан” Шударга ёс эвсэл” 13 хоногоор хоёр удаа завсарлага авсан. Ардчилсан нам нэг ч удаа завсарлага аваагүй шүү.
    З.Баянсэлэнгэ: Хууль зүйн байнгын хороо санаатайгаар алдаа гаргасан. Шүүх хууль бус шийдвэр гаргавал өршөөлд хамрагдана асуудлыг санаатайгаар хассан шүү. Энэ асуудлыг одоо нэмж оруулж санал хураамаар байна.
    УИХ-ын дарга З.Энхболд: Одоо нэмэлт заалтаар санал хураах боломжгүй. Одоо нэгдүгээр заалтаар санал хураана.
    Г.ДАРЬ




    Ё.Отгонбаяр: Та жинхэнэ авлигач

    300 хүнийг шийдэглдээгүй. Та жинхэнэ авлигач. Тө өөрийнхөө төлөө маш сайн гүйлээ. Таны хэрэгтэй холбоотой мэдээллийг дахин шалгана. Миний хэрэг болж байвал бусад нь хамаагүй гэж хэлж болохгүй. Өнөөдөр чанга битгий хаш
    Бөгс битг ий төлөө. Таны өмнөөс эмгэнэлэ илэрхийлье. Үнэн ч тууштай байэж чададдгүй. Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан.
    Н.Алтанхуяг: Энэ хуулийг хэлэлцэж гаргах ёстой юм. Урьд талынх нь үг их гоё. Монгол улсад анхны
    Мөн өршөөв дээ. УИХ шүийдвэр гаргаж чадахаа байсан юм байна. Хүний эрх Монголпд ноцтой зөрчигдөж байна. Толгой нь хамуурсан хэнэ нэгэн муу хүн гарч ирээд тэгээгүй. Тогтолцоо нь буруу. Тэгээд заёъя гэсэн чинь уИХ- хойш нь аваад тавьсан.
    Зургаан хүнийг М.Энхболд даргааа. Аюулгүй байдлын зөвлөл рүү хүртэл бужигнуулаад.
    Хүний эрхээ яръя гэсэн. Авлигач гэдэг уут руу бүгдийг нь хийж байна.
    Ц.Оюунбаатар: Гэмт хэрэг гэдгийг улс төрчид биенээсээ өшөө өвдаг зүйлийг өршөөлийн хуулиар засах гээд оруулж ирсэн ч хүний эрх шударга ёсны зөрчил болсон бзхий зүйлийг
    Бизнес хоорондын гэрээг АТГ шалгадаг болох гэж байгаа.
    Х.Тэмүүжин. Татвар төлөгч байялаг бүтээгч иргэдийг ажилтай орлогтой болгож өршөөе гэсэн. Хуулийн энэ хатууг энэ хууль батлагдсан. Батлах явцдаа нэг алдаа гаргасан. Ард түмний нэрийн өмнөөс авлига гэдэг нэрээр ард түмний мөнгөөс авлигаа авсан хүмүүсийг
    Үүнийгээ бид өршөөсөн.
  • Ч.Сайханбилэг, З.Энхболд нарт захидал ирүүлжээ
    2015 оны 10 сарын 29
    УИХ-ын дарга З.Энхболд болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын нэр дээр Олон улсын ил тод байдлын байгууллагаас захидал ирүүлжээ.
  • Чуулганы хуралдаан завсарлалаа
    2015 оны 10 сарын 29
    Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авсан, зээл авахдаа “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан гэх асуудалд ороогдож,” Хадгаламж” банкийг дампууруулахад хүргэсэн цорын ганц буруутан болох “Хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур” гэгдэж буй “Жаст” группын захирал асан Ш.Батхүү.
    Ш.Батхүү нь Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас “Эрдэнэт” үйлдвэрээр батлан даалт гаргуулж ТӨХ, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудын гарын үсгийг хуурамчаар үйлдэн зээл аваад эргүүлэн төлөөгүй учир ийнхүү шалгагдаж байгаа билээ. Засгийн газрын бондын хөрөнгөөс зээлсэн мөнгөө Олон Овоотын алтны төсөлд хэрэглэсэн ч хоёр жилийн хугацаанд алт гарахгүйгээс болж төсөл нь бүтэлгүйтжээ. Энэхүү орд нь анх Ц.Мянганбаярынх байсан гэх. Тэрбээр Ш.Батхүүтэй гэрээ хийхдээ Олон овоотын алтны ордыг 25 тонн алтны нөөцтэй гэж хэлж байжээ. Харин алт гарч ирэхгүй байхаар нь тэрбээр Африкийн орноос эрдэс баялагийн нөөц тогтоодог байгууллагынханд хандаж Олон овоотын нөөцийг тогтоолгоход тус орд нь 25 тонн биш 4 тонн хүрэхгүй алтны нөөцтэй байв. Ийн 4 тонн алтыг гаргахаар олборлолт хийвэл ашгаасаа илүү зарлага гарахаар байгаа учир “Жаст”-аа “Магнай трейд”-д зарсан гэдэг.

    Олон овоотын төсөл нь ингэж бүтэлгүйтнээс болж Ш.Батхүү “Жаст ойл” компаниа “Магнай трейд”-д, “Жаст агро”-гоо татан буулгаж, “Хадгаламж” банкиа Төрийн банкинд нэгтгэсэн юм. Тэрбээр 2008 онд ”Эрдэнэт үйлдвэр”-ээс барьцаа гаргуулан “Стандарт” банкнаас 20 сая долларын зээл авч байжээ. Энэ зээлээ хугацаанд нь нь зээлээ төлсөн гэдгээ мэдэгдсэн. Сүүлд ”Стандарт” банкнаас ахин 160 сая долларын зээл авсан бөгөөд энэ удаад ”Эрдэнэт үйлдвэр”-ээс ямар нэгэн баталгаа гаргуулаагүй, зөвхөн өөрийн хөрөнгөө барьцаалсан гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна. Энэ зээл нь ”Эрдэнэт үйлдвэр”, “Жаст” хоёр хамтарч зэсийн баяжмалын наймаатай холбоотой учраас ”Стандарт банк” зээлийн асуудлаар ”Эрдэнэт үйлдвэр”-т албан бичиг ирүүлсэн юм байна. Түүнийг ”Стандарт” банкнаас зээл авахдаа хуурамч гарын үсэг ашигласан гэх мэдээлэл гарсан ч үүнийг тэрбээр өнөөг хүртэл эрс үгүйсгэсээр ирсэн.

    -Хэрэгт холбогдоод буй албан тушаалтнууд-

    Дээрх хэрэгт нэмж хоёр хүнийг сэжигтнээр татан шалгаж эхэлсэн юм. “Хадгаламж” банкны гүйцэтгэх захираласан Л.Бадамцэцэг, “Жаст” группийн Санхүү эрхэлсэн дэд захирал асан Н.Батсайхан нарыг түүний хэрэгт холбогдуулан шалгах шаардлага гарчээ.Гэхдээ тэднийг одоогоор цагдан хориогүй бөгөөд тайлбар мэдүүлэг авч байгаа аж.

    Одоогоор ”ЖастОйл” компанийн нийслэл, орон нутагт үйлажиллагаа явуулж буй 45 шатахуун түгээх станц, ”Махмаркет” компанийн үйлдвэрийг битүүмжлээд байгаат алаар өнгөрөгч долоо хоногт УМБГ-аас мэдээлэл хийсэн юм

    Ш.Батхүүгийн хувьд зах зээлд олон зуун саяар үнэлэгдэх “Хадгаламж” банкаа Төрийн банкинд нэгтгэсэн учраас түүний “Стандарт” банкинд учруулсан хохирлыг хэрхэн барагдуулах нь тодорхойгүй байгаа. Тэрбээр зээлээр авсан мөнгөнийхөө 70 гаруй хувийг Олон овоот төсөлд зарцуулсан ч төсөл бүтэлгүйтсэн гэж мэдүүлжээ. ӨмнөдАфрикийн “Стандарт” банкныхны хувьд хохирлоо Монгол Улсын Засгийн газраар төлүүлэхээр Арбитрийн шүүхэд хандаад байгаа юм.

    “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг албан тушаалаа урвуулан ашиглаж “Жаст” группийн захирал Ш.Батхүүг их хэмжээний зээл гадны банкнаас босгоход тусалсан хэрэгт сэжигтнээр тооцогдон шалгуулж байгаа юм.

    Гэвч зээлээ графикийн дагуу төлөөгүй учраас тус банкны ажилтнууд “Эрдэнэт” үйлдвэрийг зорин ирж зээлээ нэхсэн байна. Энэ үеэс л уг асуудал сөхөгдсөн аж. Ингэхдээ “Стандарт” банкны ажилтнууд Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар болон “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийн нарын баталгаат гарын үсэг бүхий зээлийн баталгааг үзүүлж өр нэхэмжилжээ. Энэ үед хэргийн эзэн хэнгэргийн дохиур Ш.Батхүү ”“Стандарт” банкнаас зээл авахдаа “Эрдэнэт” үйлдвэрийн хуучин удирдлага огт хамааралгүй би тус үйлдвэрийн нэр дээр хуурамч бичиг баримт бүрдүүлсэн” хэмээн гүрийж эхэлсэн нь асуудлыг улам хурцатгасан байна.

    -Д.Сугар, Ч.Ганзориг нарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн нь тодорхой болжээ-

    Ш.Батхүү нь төрийн өндөр албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар зурж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний мөнгө зээлж авсан ч эргэж төлөөгүй гэх хэргийг УМБГ-ынхан шалгаж байгаа. Тэгвэл тэрбээр зээл авахдаа “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзориг болон ТӨХ-ны дарга асан Д.Сугар нарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн нь Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн гаргасан дүгнэлтээр тодорхой болсон аж. Мөн тэрбээр мөрдөн байцаалтын явцад хийсэн хэргээ хүлээж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас авсан 109 сая ам.долларынхаа 70 гаруй хувийг “Олон овоот” төсөлдөө зарцуулсан хэмээн мэдүүлэг өгсөн байна. Түүний авсан нийт зээлийн хэмжээ 140 сая ам.долларт хүрчээ. Ийнхүү Ш.Батхүүгийн зээлсэн энэ их хэмжээний долларыг “Стандарт” банкныхан Монгол Улсын Засгийн газраас нэхэмжлэн Арбитрийн шүүхэд гомдол гаргаад байгаа юм.

    Уг нь цагтаа “Жаст”-ынхан хүссэн тендертээ ялж, хийе гэж бодсон бүхэн нь ямар ч саад тотгоргүй биелдэг байсан цаг саяхан. Гэтэл нэг л өдөр их хөрөнгөний эзэн Ш.Батхүү сэтгүүлчдэд “Би жирийн хүн болсон” гэж мэдэгдэж Монгол улсын нэрийг дэлхийн бизнесмэнүүдийн дунд биш Арбитрийн шүүхэд дуурсагдах боллоо.

    -Хамгийн хачирхалтай нь хуурамч гарын үсэг-

    Энэ хэргийн хамгийн хачирхалтай гэмээр сонирхол татаж буй нэг зүйл нь “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзориг болон ТӨХ-ны дарга асан Д.Сугар нарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэх мэдүүлэг. Уг нь манай улсад чинь банкнаас зээл авах гэж өчнөөн бичиг баримт бүрдүүлж байж муу ард иргэд чинь ганц хоёр зээл авдаг юмсан. Гэтэл Ш.Батхүү яаж хоёрын хоёр хүний гарыг үсгийг хуурамчаар зуран Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний мөнгө зээл авч чадсан байх уу.
    Ямартай ч эрх мэдэлтнүүд гарын үсгээр асуудлаа торохгүй нэг шийддэг байсан жишээ дээрх хэргээс харагдаж байна.
  • Чуулган: Өндөр албан тушаалтнуудын цалинг хасахыг дэмжсэнгүй
    2015 оны 10 сарын 29
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, асууж хариулт авч байна.
1326 1327 1328 1329 1330 1331 1332
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    12 цаг 44 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    12 цаг 56 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    13 цаг 43 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    13 цаг 56 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    14 цаг 4 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    14 цаг 12 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    14 цаг 16 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    14 цаг 17 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    14 цаг 18 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    15 цаг 40 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    17 цаг 2 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    17 цаг 6 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    17 цаг 50 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    19 цаг 38 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    19 цаг 48 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 12 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    20 цаг 16 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    20 цаг 24 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    20 цаг 29 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    20 цаг 31 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК