Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1470 1471 1472 1473 1474 1475 1476
  • 5.2 тэрбумын барааг импортоор авчээ
    2015 оны 3 сарын 26
    Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат энэ салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах болон үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хийж байгаа ажлуудаа танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

    Монгол улсын эдийн засгийн хүндрэлд нөлөөлсөн статистик тоон үзүүлэлтүүд дээр тулгуурласан аж үйлдвэрийн бодлого, түүнийг дагасан стратеги бодлого төвөлөлт, аж үйлдвэрийн байршлын зураглал буюу хөгжлийн бүсийн тухай асуудлыг Аж үйлдвэрийн яам нэн тэргүүний бодлого болгон гаргасан. 2014 онд Монгол улс 5,2 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнийг гаднаас импортоор авч хэрэглэжээ. Нийт импортын 28 хувийг шатахуун, 30 хувийг машин, механизм түүний эд анги, 10 хувийг төмөр хийц эдлэл эзлэж байна. Харин нийт экспортын дотор аж үйлдвэрийн бүтээгдэхүүний эзлэх хувь хэмжээ 0 байна. Эдийн засагт улс төр байхгүй, харин ганцхан бодит тоо л байгаа. Энэ тоон дээр тулгуурласан эдийн засгийн болон үйлдвэржилтийн бодлого байх ёстой гэж Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хэллээ.

    Аж үйлдвэрийн яам байгуулагдсанаасаа хойш суурь бодлогоо тодорхойлж, салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хэд хэдэн хуулийн төсөл боловсруулан Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барьжээ. Чөлөөт бүсийн тухай хуулийг УИХ-аар батлуулснаар Замын-Үүд болон Алтанбулагийн чөлөөт бүс, хил орчмын худалдаа, тарифын хөнгөлөлтийн асуудлаар хөрш орнуудтай яриа хэлэлцээ хийж, ажлын хэсэг гарган шуурхай ажиллах болсон тухай Аж үйлдвэрийн сайд хэллээ. Худалдааны тухай хуулийн төслийг боловсруулан Засгийн газраар хэлэлцүүлэн УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулан хуулийн үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан байна.

    Үйлдвэржилтийг дэмжих зорилтын хүрээнд ажлын байр бий болгох зорилгоор жижиг, дунд үйлдвэрийн хөнгөлөлтэй зээлийн эх үүсвэрт шаардагдах 70.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэжээ. Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор санхүүжүүлсэн төслүүд дотор үр ашигтай ажиллаж байгаа үйлдвэр олон байгааг сайд хэлээд эдгээрийн дундаас монголд анх удаа хадаас хийж байгаа үйлдвэрийг онцоллоо. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай Засгийн газрын тогтоол батлуулснаар зүүн болон говийн бүсэд нефть боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр гаргуулсан. Энэ хоёр байршилд урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж, байгаль орчны үнэлгээг тогтоох ажлын хэсэг байгуулан ажил эхлүүлснээр ирэх намар нефтийн үйлдвэр байгуулах сонирхолтой хөрөнгө оруулагчдад санал тавихад бэлэн болно гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
  • Бээжинд суугаа консулыг эргүүлэн татахаар боллоо
    2015 оны 3 сарын 26
    Бээжинд суугаа Монгол улсын консул ажлын хариуцлага алдлаа
  • ХХАА-н сайд Р.Бурмаа хатагтай Т.Д.Валоваяг хүлээн авч уулзлаа
    2015 оны 3 сарын 26
    Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Евразийн эдийн засгийн комиссын Зөвлөлийн гишүүн хатагтай Т.Д.Валовая-г хүлээн авч уулзлаа.
  • БНСУ-ын хөрөнгө оруулалтыг татна
    2015 оны 3 сарын 26
    Бүтээн байгуулалтад БНСУ-ын хөрөнгө оруулалтыг татна
  • Аймгийн засаг дарга нар: С.Ганбат огцорч П.Ганхуяг үлдэх үү ?
    2015 оны 3 сарын 26
    С.Ганбат огцорч П.Ганхуяг үлдэх үү ?
  • З.Энхболд “Марко Поло” киноны төслийн багийнхныг хүлээн авч уулзав
    2015 оны 3 сарын 26
    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.03.25/ Америкийн “Weinstein” компанийн бүтээж буй “Марко Поло” киноны төслийн багийнхныг хүлээн авч уулзав.

    Уулзалтын эхэнд төслийн багийнхан Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд, “Марко Поло” кино төслийн талаар танилцууллаа. ХIII-ХIV зууны үеийн Монголын түүхэн цаг үеийг баримтад тулгуурлан илэрхийлсэн уг бүтээлийг Америкийн “Weinstein” компани бүтээн, Германы “Netflix” компанийн сүлжээгээр дамжуулан түгээж байгаа гэлээ. Түүнчлэн Италийн жуулчин Марко Пологийн Монгол дахь аяллын талаар өгүүлэхийн зэрэгцээ тухайн үеийн Монголын түүх, ахуй, соёлыг бодитоор илэрхийлэхийг зорьсон гэдгийг онцлон танилцуулав. Мөн тэрээр дээрх төслийн II хэсгийг хийхээр бэлтгэл хангагдаад байгааг дуулгаад “Энэ бүлэгт Монголын гал голомтоо сахиж үлдсэн хаад ноёдын түүх, төрийн эрхийн төлөөх тэмцэл, зөрчлийн талаар өгүүлэх юм. Тиймээс төслийн II хэсэгт Монгол Улсад зураг авалт хийх, жүжигчид, уран бүтээлчид, судлаач, холбогдолтой салбарын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах, түүх, соёлын сурвалжуудыг ашиглах шаардлага үүсээд байна” гэлээ. Төгсгөлд нь тэрээр энэхүү бүтээлээр дамжуулан дэлхий нийтэд Монгол ёс заншил, соёл, түүхийг таниулах ач холбогдлыг нь харгалзан уг төсөлд Монгол Улсын төр засгийн зүгээс дэмжлэг хүсч байгаагаа илэрхийлсэн юм.

    Улсын Их Хурлын дарга төслийн багийнхны тавьж буй хүсэлтийг судалж, холбогдох байгууллагуудтай санал солилцоно гэлээ.

    Уг уулзалтад Америкийн “Weinstein” компанийн “Марко Поло” киноны найруулагч Жон Фуско, продюсер Даниэль Минахан, Ричард Шарки, тус төслийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан продюсер М.Оргил, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Л.Гүндалайн намдаа гомдсон гомдол хурцдаж сурсан зангаа гаргав
    2015 оны 3 сарын 26
    Л.Гүндалайн гомдол хурцдаж сурсан зангаа гаргав
  • Гишүүд “1000 сонсохоор нэг үзье”
    2015 оны 3 сарын 26
    Өргөдлийн байнгын хорооныхон зүүн аймгуудаар ажлаад ирлээ. Тэд ард иргэдийн амьдрал хийгээд иргэдийн санал бодлыг сонсож, тулгамдаж байгаа асуудлынх нь хүрээд ярилцсан юм.
  • Д.Эрдэнэбат сайд мэдээлэл хийнэ
    2015 оны 3 сарын 26
    Долоо хоног бүр болдог ”Сайдын цаг” уулзалтын энэ удаагийн дугаарт Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат оролцож цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Уг уулзалт маргааш 12:00 цагт Засгийн газрын хуралдааны мэдээллийн танхимд болох юм.
  • Д.Эрдэнэбат сайд мэдээлэл хийнэ
    2015 оны 3 сарын 25
    Маргаашийн /2015.03.26/ 12:00 цагт Засгийн газрын хуралдааны мэдээллийн танхимд болох ”Сайдын цаг” уулзалтад
  • УИХ-ыг тарах ёстой гэв
    2015 оны 3 сарын 25


    УИХ-ын дэд дарга Л.Цогтой өнөөдөр УИХ-д суудалгүй намуудын төлөөллийг өөрсдийнх нь хүсэлтээр албан өрөөндөө хүлээж авч уулзав.

    Тэрбээр уулзалтын эхэнд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн тухай болон Сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намын тухай хуулийн өнөөгийн хэлцэгдэж буй хувилбаруудын талаар товч мэдээлэл өглөө. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг хоёр жилийн өмнө УИХ-аас байгуулж, Л.Цог тухайн ажлын хэсгийг ахалж ажилласан юм. Уг ажлын хэсэг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай хэмээн дүгнэж, нам эвслийн бүлэгт дүгнэлтээ хүргүүлсэн аж. Одоогийн байдлаар үүнтэй чиг шугам адил ажлын хэсгийг УИХ дахин байгуулсан ба хоёр удаа хуралдсан ч ойлголтын зөрүү ихтэй байгаа гэж Л.Цог хэллээ.

    Энэхүү уулзалтад Монголын ногоон нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Хамаг Монголын хөдөлмөрийн нам, Монголын либерал нам, Эх орончдын нэгдсэн нам болон ”Эрс шинэчлэл” хөдөлгөөний удирдлагууд оролцсон ба тэдгээр удирдлагууд 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан буюу өнөөгийн УИХ-ыг огцрох ёстой хэмээн үзэж байна. Тухайлбал, Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат УИХ эцэг хуулийг өөрчлөх ямар ч ёс суртахууны чадамжгүй гэсэн байр суурьтай байсан бол Монголын Ногоон намын дарга О.Бум-Ялагч Ерөнхийлөгч болон УИХ аль аль нь ард түмний илэрхийлэл болж чадахгүй байгаа тул огцрох ёстой гэлээ. Мөн Хамаг Монголын хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяр Үндсэн хуулийг одоогийн УИХ өөрчлөлт оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлээд УИХ-ыг яаралтай тарааж, шинээр эмхлэн байгуулах шаардлагатай гэсэн юм. УИХ-ын дэд дарга Л.Цог уулзалтыг хааж хэлэхдээ, ”Хаврын чуулганаар өнөөдрийн яригдсан гурван хуулиас гадна Эдийн засгийн өршөөлийн тухай, стратегийн ордыг хувьд шилжүүлэх тухай зэрэг хэд хэдэн амин чухал хуулийг хэлэлцэнэ. Иргэд сонгогчдын эсэргүүцэлтэй ихээр тулах байх” гээд өөрийн зүгээс байр сууриа илэрхийлнэ гэв.
  • Ч.Сайханбилэг: Их, дээд сургууль, эмнэлгийг улс төр биш менежмент удирдах ёстой
    2015 оны 3 сарын 25
    Долоо хоногийн лхагва гариг бүрт болдог Засгийн газрын “Шийдлийн цаг”-аар төрийн өмчийн эмнэлэг, их, дээд сургуулийн засаглалын өөрчлөлтийн талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нарт үүрэг өглөө.
  • Л.Гүндалай АН-аас гарав
    2015 оны 3 сарын 25
    Л.Гүндалай АН-аас гарав
  • УИХ-д суудалгүй намуудын төлөөллийг хүлээн авч уулзав
    2015 оны 3 сарын 25
    УИХ-д суудалгүй намуудын төлөөллийг хүлээн авч уулзав
  • Чуулганы хуралдааны цагийг хэвээр үлдээв
    2015 оны 3 сарын 25
    Чуулганы хуралдааны цагийг хэвээр үлдээв
  • Ерөнхийлөгч эмгэнэл илэрхийлэв
    2015 оны 3 сарын 25
    рөнхийлөгч эмгэнэл илэрхийлэв

    Wednesday, Mar 25 2015
    Бичсэн Б.Туул

    Хэвлэх Email
    Монгол Улсын Ерөнхийлөгч эмгэнэл илэрхийлэв

    Сингапур улсыг үүсгэн байгуулагч, тус улсын Ерөнхий сайд агсан Ли Кван Ю таалал төгссөнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Сингапур улсын Ерөнхийлөгч Тони Тан Кенгэд эмгэнэл илэрхийлэв.

    Уг эмгэнэлд “Сингапурын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн улс төрийн нэрт зүтгэлтэн, Сингапур улсыг үүсгэн байгуулагч “эцэг”, Ерөнхий сайд агсан Ли Кван Ю өвчний улмаас таалал төгссөнд миний бие гүнээ харамсаж байна. Өнөөдөр Ази тивд төдийгүй дэлхий дахинаа нэр хүндтэй, нийгэм, эдийн засгийн хөгжлөөрөө Азийн нэг “бар” хэмээн зүй ёсоор нэрлэгддэг Сингапур улсын тусгаар тогтнолыг тогтоож, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан талийгаачийн яруу үйл хэрэг ямагт хүндэтгэн дурсагдах болно. Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа талийгаачийн гэр бүл, Сингапур улсын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу ” гэжээ.
  • АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлийн ээлжит хурал боллоо
    2015 оны 3 сарын 25
    Манай улс 2006 онд АСЕМ-ын гишүүнээр элссэнээс хойш тус байгууллагын үйл ажиллагаа, санал санаачилгад идэвхтэй оролцож байгаа юм.
  • Гишүүд татвар төлөгчдийн мөнгийг ингэж үрж байна
    2015 оны 3 сарын 25
    Гишүүд мөнгийг ингэж үрж байна
  • Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд нарын гурван талт уулзалт болов
    2015 оны 3 сарын 24
    Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн дэд сайд нарын түвшний хоёрдугаар уулзалт Бээжин хотноо болов.
  • Үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ
    2015 оны 3 сарын 24
    Үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ
1470 1471 1472 1473 1474 1475 1476
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    8 цаг 52 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    12 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    14 цаг 17 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    15 цаг 49 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    16 цаг 36 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    16 цаг 52 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    16 цаг 59 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    17 цаг 17 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    17 цаг 47 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    18 цаг 28 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    18 цаг 51 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    18 цаг 52 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    18 цаг 55 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    19 цаг 38 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    19 цаг 45 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    19 цаг 51 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    20 цаг 39 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    21 цаг 21 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    21 цаг 24 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    21 цаг 26 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК