2013 оны 12 сарын 11
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж дэд даргаар ажиллаж байсан С.Бямбацогтыг олонхийн саналаар бүлгийн даргаар сонголоо. Бүлгийн дарга Н.Энхболд албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн учраас өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж УИХ дахь МАН-ын бүлгийн даргад С.Бямбацогт, Ж.Энхбаяр нарыг нэр дэвшүүлж өрсөлдүүлэхээр болсон юм.