Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2367 2368 2369 2370 2371 2372 2373
  • АТГ 725 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгажээ
    2016 оны 11 сарын 29
    Авлигатай тэмцэх газар 2016 оны 11 дүгээр сарын 21-24-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 386 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ. Нийт 725 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна.

    Өнгөрсөн долоо хоногт 230 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 216 нь зөрчилгүй байсан бол 7-г нь буцааж, 7-г нь анхааруулсан байна. Одоогийн байдлаар 495 урьдчилсан мэдүүлэг ажиллагаанд хянагдаж байна. Ашиг сонирхлын илт зөрчилтэй гэж үзсэн урьдчилсан мэдүүлэг байсангүй.

    Монголбанкны Хэвлэлийн албаны ахлах төлөөлөгчийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Д.Оргил, нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Үйлчилгээний тасгийн даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Ж.Өнөгэрэл, Хүүхдийн төв сувиллын эмчилгээ эрхэлсэн орлогч захирлын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Г.Аззаяа нарын зэрэг 216 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд, тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.

    Томилсон тушаал, захирамжийг хүчингүй болгуулах, хууль, журам зөрчсөн, хуулийн үйлчлэлд хамаарагдахгүй, томилох эрх бүхий албан тушаалтнаас ирүүлээгүй, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, холбогдох материал дутуу, ангилал зэрэглэл хамаарахгүй зэрэг үндэслэлээр 7 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг буцаажээ.

    Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал бий болсон, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсныг анхааруулсан, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр 7 иргэний урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгсөн байна.

    Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх нь Төв, Хөвсгөл, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагаас ирүүлсэн байв.

    Эх сурвалж: АТГ
  • Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын тайланг тав хоног хойшлууллаа
    2016 оны 11 сарын 29
    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаарх ажлын хэсгийн мэдээллийг сонсох байв.

    Байнгын хорооны хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан тав хоног хойшлуулах санал гаргасанаар түр хойшиллоо. Учир нь Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тайланг байнгын хороо хуралдахаас 3 цагийн өмнө гишүүдэд тарааж өгсөн байна.

    Саналын дагуу Хууль зүйн байнгын хорооны дарга Ш. Раднаасэд тав хоногийн завсарлага өглөө.
  • “Хүн амын ахуйн үйлчилгээ-2020” хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг байгууллаа
    2016 оны 11 сарын 29
    “Хүн амын ахуйн үйлчилгээ-2020” хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг байгууллаа
  • Хотын дарга Су.Батболдод цас цэвэрлэгч танилцууллаа
    2016 оны 11 сарын 29
    Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас цас мөсийг хямд төсөр аргаар цэвэрлэх техник, технологи зохион бүтээх уралдаан өчигдөр /2016.11.28/ зарласан.

    Үүнтэй холбоотойгоор МҮОНТ-ийн ”Залуу ззохион бүтээгч” нэвтрүүлэгт 2012 онд өөрийн бүтээлээр оролцож байсан Ч.Оргилболд өнөөдөр хотын дарга Су.Батболдод өөрийн бүтээлээ танилцууллаа.

  • ОУВС-ийн төлөөлөгчид ирэх сарын эхээр дахин манай улсад ирнэ
    2016 оны 11 сарын 29
    ОУВС-ийн төлөөлөгчид ирэх сарын эхээр дахин манай улсад ирнэ
  • Нийслэлийн 2017 оны төсвийн төслийг хэлэлцэж байна
    2016 оны 11 сарын 29
    НИТХ-ын Байгаль орчин, экологи, Нийгмийн хөгжлийн хорооны хамтарсан хурал болж байна. Хурлаар Нийслэлийн 2017 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа юм.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн 2017 оны төсвийн төслийг энэ сарын 21-нд НИТХ-д өргөн барьсан. Маргааш Аз жаргалтай хот, Гэр хорооллын хөгжлийн хорооны хамтарсан хурлаар төсөв хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • П.Энхмөнхийн шүүх хурал болж байна
    2016 оны 11 сарын 29
    Одоогоос 3 жилийн өмнө П.Энхмөнх хүчингийн хэрэг үйлдсэн талаар мэдээлэл гарч эхэлсэн. Тэгвэл энэхүү хэргийн шүүх хурал өнөөдөр 10.00 цагт эхэлсэн бөгөөд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр болж байна.
  • Гүний худгийн ус ашигладаг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын анхааралд
    2016 оны 11 сарын 29
    Усны тухай хуулийн 28.4, 28.6, 29.1-д заасны дагуу Нийслэлийн Байгаль орчны газраар ус ашиглах дүгнэлт гаргуулсан иргэн аж ахуйн нэгж байгууллага 2016 оны 12 дугаар сарын 25-ны дотор тухайн дүүргийн Засаг даргын тамгын газартай ус ашиглах гэрээг байгуулж, Татварын хэлтэст усны нөөц ашигласны төлбөрийг төлнө үү.
  • Г.Маралмаагийн Давж заалдах шатны шүүх хурал ирэх сарын 7-нд болно
    2016 оны 11 сарын 29
    Дөрвөн настай охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Т.Цогт, талийгаач охины хойд эх Г.Маралмаа нарт анхан шатны шүүхээс 24 жилийн хорих ял оноосон. Харин Г.Марал давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд тус шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан юм.
  • Аймгуудад түргэн тусламжийн автомашин олголоо
    2016 оны 11 сарын 29
    Орон нутагт өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан Засгийн газраас аймгуудын нэгдсэн эмнэлэг, сумдын эрүүл мэндийн төвүүдэд улсын нөөцөөс шуурхай албаны түргэн тусламжийн автомашин олгохоор шийдвэрлэсэн билээ.
  • Хордсон иргэд Метолин бодисыг усаар найруулж уужээ
    2016 оны 11 сарын 29
    Дорнод аймгийн Матад сумын нутагт үйл ажиллагаа эрхэлдэг Газрын тосны “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 21 дүгээр талбайд тус компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” ХХК-ийн ажилчид энэ сарын 24-ний өдөр шингэн зүйлийг архи гэж андуурснаар дөрвөн хүн амиа алдсан юм. Нийт 23 хүн өртөж таван хүн эрчимт эмчилгээний тасагт байгаа аж.

    Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүст бөөр цэвэршүүлэх, цуснаас хор гаргах эмчилгээ хийгдэж байгаа юм байна.

    Хордсон иргэдийн хувьд гал тогоонд гал өрдөхөд ашигладаг Метолин гэх бодис уусан байх магадлалтай юм байна. Ажилчид өөрсдөө үүнийгээ усаар найруулж уувал хятад архи шиг амттай болдог гэж ярицгаагаад уужээ. Тэд 100-200 мл орчмыг уусан байна. Ингэж уусныхаа маргааш шартсан зарим нь дахин архи ууж арга хэмжээ авчээ.

    Гэтэл архи уугаагүй зарим нь бие нь муудан 11 сарын 25-нд дуудлага өгсөн аж. Аймгийн эмнэлэг рүү хүргэгдэж байхдаа нь 3 нь нас барж, 1 нь эмнэлэгт хүргэгдсэн даруйдаа тусламж авч чадалгүй амиа алджээ. Хордсон иргэд 21-33 насны залуус байсан аж.




    Хэрэг 11.24-ний өдөр шингэн зүйлийг архи гэж андууран уусны улмаас хордсон тухай дуудлагыг 11.25-ний өдрийн 22:20 цагт аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай түргэн тусламжийн төвд хүлээн авчээ.


    Үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар Эрүүл Мэндийн Яам, Онцгой Байдлын Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас томилогдсон шуурхай ажлын хэсэг энэ сарын 27-ны өдрийн 00:00 цагт Дорнод аймаг руу явж газар дээр нь ажиллаж байгаа юм.
  • МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Батбаяр томилогджээ
    2016 оны 11 сарын 29
    Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажлаасаа чөлөөлөгдөөд буй.
  • Г.Дэнзэнг цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ
    2016 оны 11 сарын 29
    Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн дүү, ЗГХЭГ-ын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр батлан даалтад гаргажээ.
  • Оюутны 70 мянгыг 12 сард өгнө
    2016 оны 11 сарын 29
    Хичээл эхэлсэнээс хойшхи 9,10,11,12 дугаар сарын оюутнуудын тэтгэлэг болох 70.200 төгрөгийг 12 сард олгоно гэж албаны хүн мэдээлэл өглөө.
  • ХСҮТ-ийг Ж.Чинбүрэн, ГССҮТ-ийг Т.Мөнхсайхан удирдана
    2016 оны 11 сарын 29
    Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ж.Чинбүрэнг томилжээ. Мөн ГССҮТ-ийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Т.Мөнхсайханг томилжээ.

    Эрүүл мэндийн сайдын тушаалаар өчигдөр Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан комисс ажлыг нь хүлээлцүүлж тамга тэмдгийг нь гардуулж өгсөн байна.
  • Өвөлжилт хүндэрсэн аймгуудад 1,1 тэрбум төгрөг хуваарилжээ
    2016 оны 11 сарын 29
    Өвөлжилт хүндэрсэн, хүндэрч болзошгүй сумдын айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, хаагдсан зам давааг нээх зэрэг цаг үеийн шинжтэй зарим зардалд Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссын зүгээс зарим аймагт 50-100 сая, нийт 1,1 тэрбум тэрбум төгрөгийг хуваарилж, санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. Түүнчлэн Завхан аймгийн Түдэвтэй, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Улаан-Уул суманд байрлах агуулах, саравчийг түшиглэн Улсын нөөцийн түр цэг байгуулахыг Монгол Улсын Шадар сайдад даалгалаа.

    Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсон, цасны зузаан зарим газраа 25-35 см, уулархаг газар, гуу жалгандаа 40-90 см байгаа юм. Олон улсын болон мэргэжлийн байгууллагуудын үнэлгээгээр 13 аймгийн 53 сум, нийслэлийн Налайх дүүрэгт өвөлжилт хүндэрсэн, 13 аймгийн 38 суманд өвөлжилт хүндэрч болзошгүй байна.

    Мөн 12 дугаар сарын гуравдугаар 10 хоногт огцом хүйтэрч, 2017 оны нэг, хоёрдугаар сар болон хаврын саруудад нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх, хаваржилт хүндэрч болзошгүй талаар цаг уурын байгууллагаас урьдчилсан прогноз гаргаснаа Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Мөн хуралдаанаар нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын танилцуулгыг сонсож, шаардлагатай санхүүжилтийг шийдэв. Түүнчлэн эрчим хүч найдвартай ажиллагааг хангах, нүүрсний нөөцийг шаардлагатай хэмжээнд нөөцлөх ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Цэргийн тангараг өргүүлэх ёслолын ажиллагаа боллоо
    2016 оны 11 сарын 29
    Монгол Улсын Төрийн Батлан хамгаалах бодлогын үндэс, Батлан хамгаалахын багц хууль батлагдсантай холбогдуулан Нийслэлийн хүрээний Онцгой байдлын анги, байгууллагуудын албан хаагчдыг цэргийн тангараг өргүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн жагсаалын талбайд боллоо.

    ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Ариунбуян Цэргийн тангарагийг уншиж, нийт бие бүрэлдэхүүн тангарагийн үгийг давтаж хэллээ. Үүний дараа нийт бие бүрэлдэхүүн Онцгой байдлын албаны туганд хүндэтгэл үзүүлж Монгол Улсын Төрийн дуулал дуулсан юм.

    Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, Уул уурхайн аврах анги, Давтан сургалт, сэргээн заслын төв, Нийслэлийн Онцгой байдлын газрын 1000 гаруй албан хаагч оролцов. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдыг “Цэргийн тангараг” өргүүлэх ёслолын ажиллагаанд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар оролцлоо гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
  • Токиогийн “Их дуулга”-д манай улсын 13 жүдоч зодоглоно
    2016 оны 11 сарын 28
    2016 оны Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ийн сүүлийн тэмцээн Токиогийн Их дуулга ирэх сарын 2-4-нд болно. Бага ДАШТ гэгддэг тус тэмцээнд 46 орны эрэгтэй 193, эмэгтэй 144, нийт 337 жүдоч оролцохоор мэдүүлгээ илгээжээ.


  • Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
    2016 оны 11 сарын 28
    НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлан гаргасан бөгөөд жил бүр энэ өдрийг дэлхий нийтээрээ Хүний эрхийн Олон Улсын өдөр болгон тэмдэглэдэг билээ.

  • Онцгой байдлын албан хаагчид хос тангарагтай боллоо
    2016 оны 11 сарын 28
    Монгол Улсын Төрийн Батлан хамгаалах бодлогын үндэс, Батлан хамгаалахын багц хууль батлагдсантай холбогдуулан Нийслэлийн хүрээний Онцгой байдлын анги, байгууллагуудын албан хаагчдыг цэргийн тангараг өргүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн жагсаалын талбайд боллоо.


2367 2368 2369 2370 2371 2372 2373
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    18 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    20 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    1 цаг 54 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    2 цаг 1 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    3 цаг 12 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    4 цаг 26 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    4 цаг 40 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    4 цаг 40 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    4 цаг 58 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    6 цаг 2 мин
  • Реппер D4vd өсвөр насны охиныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ
    6 цаг 29 мин
  • ИТХ-ын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн захиргааны алба хаагч байж болох тухай хуулийн төслийг Байнгын хороонд шилжүүллээ
    6 цаг 53 мин
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
    7 цаг 8 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх хөдөлгөөнт эргүүл, байнгын хяналтын цэгүүд ажиллаж байна
    7 цаг 46 мин
  • Манай жүдочид ААШТ-ий эхний өдөр хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
    7 цаг 55 мин
  • “Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
    8 цаг 7 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
    8 цаг 14 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа
    8 цаг 34 мин
  • Израил, Ливаны хооронд 10 хоногийн турш гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
    8 цаг 43 мин
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
    8 цаг 51 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК