-
2016 оны 11 сарын 30
Ховд аймгийн Дуут сумын малчин малаа хариулж яваад ирвэсийн хоёр зулзага үхсэн байхыг олж мал эмнэлгийн газарт хүргэжээ.
-
2016 оны 11 сарын 30
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ээлжит томилгоогоо хийжээ. Энэ удаа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргыг томилсон байна. Тус төвийн даргаар Нарантуяа томилжээ. Түүнд ЭМЯ-наас Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат тамга тэмдгийг нь гардуулан өгсөн байна. Өмнө нь тус төвийн даргаар Ч.Бат-Эрдэнэ ажиллаж байсан юм.
-
2016 оны 11 сарын 30
ЗХУ-ын маршал Г.К.Жуковын мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хот дахь Г.К.Жуковын хөшөөнд маргааш цэцэг өргөх ёслол болно.
-
2016 оны 11 сарын 30
“Монголын медиа корпораци” гэр бүлийн хүчирхийллийн эсрэг аян өрнүүлж иргэний нийгмийн байгууллагууд, олон нийтийн хамарсан олон ажлыг амжилттай зохион байгуулж байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг өчигдөр байнгын хорооны хурлаар хэлэлцүүлэх байсан хэдий ч хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч ирээгүй учир хойшилсон.
Гэр бүлийн хүчирхийлэл өдөр бүр гурван хүнээр хүрээгээ тэлж байна. Гэтэл тэднийг хамгаалах хууль эрх зүйн явц удааширч байгаа нь харамсалтай.Тиймээс “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг” аяны дараагийн арга хэмжээ болох “Хаалганы цаана”-д хууль тогтоогчид буюу УИХ-ын гишүүдийг оролцуулахаар урьж байгаа юм.
-
2016 оны 11 сарын 30
Увс аймгийн Засаг даргыг томилсон Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэсэн мэдээллийг нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд ирүүлжээ.
-
2016 оны 11 сарын 30
Ирэх оноос 50 мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргах гэж байна гэх мэдээлэл олон нийтийн дунд гараад байгаа.
-
2016 оны 11 сарын 30
”Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахыг ОХУ-ын дипломат төлөөлөгч А.С гэгч нь зодож, танхайрсан хэрэг гарчээ.
-
2016 оны 11 сарын 30
УИХ-ын гишүүн, МУГЖ С.Жавхлан “Хамаг Монголчуудын халуун сэтгэл” хандивын тоглолт хийхээр тов зарлаад буй. Уг хандивын тоглолт өнөөдөр 19.00 цагт ”Монгол бөхийн өргөө”-нд болно.
-
2016 оны 11 сарын 30
Налайхын уурхайд 26 настай залуу осолдож, толгойдоо хүнд гэмтэл авчээ. Тодруулбал, энэ сарын 29-нд “Нүүрсний уурхайгаас гэмтсэн хүн ГССҮТөвд ирж хэвтлээ” гэсэн дуудлага тус дүүргийн цагдаагийн газарт ирсэн аж.
-
2016 оны 11 сарын 30
Энэ сарын 28-нд цагдаагийн байгууллагад “2 машинтай хүмүүс мөнгөн ус зарах гээд байна” гэх мэдээлэл иржээ.
-
2016 оны 11 сарын 30
Монголын эсгий урлалыг Гиннесийн амжилтад бүртгүүлэх бүтээлийг хийхээр болжээ.Энэ хүрээнд “Учиг шингээж, урам хайрлах, утас зүү эрхшээх, эсгийгээ зочлуулах” ёслолын ажиллагааг 12 дугаар сарын 02-ны өдөр Спортын ордонд 10:00 цагт зохион явуулахаар болсон байна.
Өмнө нь Хэнтий аймгийн урчууд Монголын уламжлалт гар урлал болох зээг оёдлоор эсгийн дээр “Монголын нууц товчоо”-г урлаж Гиннесийн номонд бүртгүүлэхээр болсон юм.
-
2016 оны 11 сарын 30
Хонг Конг Улсын Тусгай олимпийн хорооны 40 жилийн ойн нэрэмжит урилгат Зүүн азийн бүсийн тэмцээнээс манай тамирчид 13 алт, 11 мөнгө, 6 хүрэл медальтайгаар эх орондоо иржээ.
-
2016 оны 11 сарын 30
Цэцэг өвчний анхны тохиолдол өнгөрсөн оны нэгдүгээр сард Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд бүртгэгдсэн.
-
2016 оны 11 сарын 29
Арваннэгдүгээр сарын дундуур нийслэлд их хэмжээний цас орсны улмаас хальтиргаа гулгаа ихээр үүссэн. Байгалийн хүндрэлтэй нөхцөл байдалд дан ганц хот тохижилтийнхон ажиллаад хүч мөхстөж байсан юм.
-
2016 оны 11 сарын 29
Нийслэлийн хөгжлийг дэмжиж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалж, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор байгуулагдсан “Улаанбаатар хотын худалдааны танхим” өнөөдөр нийт гишүүдийн уулзалтаа хийлээ. Тус танхим нь 2015 оны 3 дугаар сард нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн санаачлагаар байгуулагджээ.
-
2016 оны 11 сарын 29
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “БНМАУ-ын бүтээн байгуулалтын жилүүд ба Юмжаагийн Цэдэнбал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал ирэх сарын 1-ний өдрийн 09.00 цагт Төрийн ордонд болно.
-
2016 оны 11 сарын 29
Авлигатай тэмцэх газар 2016 оны 11 дүгээр сарын 21-24-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 4 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 26 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 3 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 7 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ. Ажиллагаанд 15 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 70 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 1 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 1 хэргийг түдгэлзүүлэх, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор 67 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Шинээр 3 хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ.
-
2016 оны 11 сарын 29
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд иргэдийг хүлээн авч уулздаг ээлжит уулзалтаа Дүнжингарав дахь нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд өнөөдөр хийлээ.
Уулзалтад нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн “Дестинейшнь Монголиа” компанийн захирал Ц.Отгонбат оролцлоо. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг шуурхай болгох, авто замын түгжрэлийг бууруулах талаар хамтран ажиллах санал тавьж байв. Тэрээр “Манай улс шиг эрс тэс уур амьсгалтай нөхцөлд тохирсон, нийтийн тээврийн хэрэгслийг дүүжин замтай нэг түвшинд огтлолцохгүй, замын түгжрэл бууруулах Канад улсын хөрөнгө оруулалттай төсөл байгаа. “Монрейль” төслийг хэрэгжүүлэхэд уул, гол зэрэг зүйлсээс шалтгаалах бэрхшээл байхгүй. Эхний ээлжинд Чингис хаан онгоцны буудлаас хотын төв рүү, мөн хотын хойд хэсэг рүү холбох төлөвлөгөөтэй байгаа. Ингэснээр цаашид өргөсгөхөд зардал бага болох юм. Үүнээс гадна олон талын ач холбогдолтой” гэдгийг Засаг даргад танилцууллаа.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Нийтийн тээврийн асуудлыг иж бүрнээр нь авч хэлэлцэх хэрэгтэй байгаа. Хотын зүгээс гадаад болон дотоодын олон байгууллагатай уулзаж санал бодлоо солилцож байна. Улаанбаатарт хэрэгтэй байгаа хамгийн зөв, үр ашигтай, эдийн засгийн хэмнэлттэй шийдлийг олж гаргах хэрэгтэй юм. Та бүхний энэ санааг дэмжиж байна. Манай холбогдох албаны хүмүүстэй хамтран ажлын хэсэг байгуулаад ажиллах хэрэгтэй. “Монрейль” төсөл нь харьцангуй байгаль цаг уурын нөлөөлөл багатай, газар чөлөөлөлт шаардахгүй тул боломжтой гэж харагдаж байна. Хотын зүгээс дэмжин ажиллах болно” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн иргэн Ц.Оргилболд цас арилгах төхөөрөмж зохион бүтээснээ хотын даргад танилцууллаа. Уг бүтээлээрээ анх 2012 оны “Залуу зохион бүтээгч” тэмцээнд оролцон хоёрдугаар байр эзэлж байжээ. Өнөөдрийг хүртэл төхөөрөмжөө нийт 28 удаа шинэчилж сайжруулсан аж. Цас хусах шанага болон ирийг нь сольж болдог байна. Төхөөрөмжийн борлуулалтын тал дээр хотын даргаас дэмжлэг хүсч буйгаа энэ үеэр тэрээр хотын даргад уламжилсан юм.
Баянгол дүүргийн иргэн Ч.Мөнхжаргал Улаанбаатар хотын гудамж, замыг сайжруулах, байгалийн гамшиг, аюулаас хамгаалах ач холбогдолтой төсөл, арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрээр “Хоттойгоо хамтран ажиллаж өөрийн мэддэг чадах бүхий л зүйлээ зориулан ажиллахад бэлэн байна. Мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан төсөл нэгжийг байгуулаад ажиллавал бид ус хангамжийг сайжруулж хуурай агаарыг чийгшүүлэн, усжуулалтын системээ сайжруулж чадах юм. Ингэснээр үер ба хөрсний усны аюулаас хамгаалж чадах юм” хэмээлээ.
Сонгинохайрхан дүүргийн иргэн Ж.Дашдаваа нийслэлийн түүхийг 30 гаруй жил судалж, тэндээс олсон санаагаа нэгтгэж “Он цагийн дуртгал” цуврал бүтээл гаргаж байжээ. Цувралынхаа 14-р бүтээлийг “Монгол Улсын үе үеийн нийслэлийн түүхийн мөрөөр бэдрэхүй” хэмээх сэдвээр бичиж, хэвлүүлж байжээ. Тэрбээр олон жил нийслэлийн тухай судалж байсны дүнд зарим зүйл дээр өөрийн санаа бодлыг тусгахыг зорьж байгаагаа онцолж байлаа. “Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгаатай холбогдуулан санал хэлэхэд Нийслэлийн Эрхзүйн чадамжийг дээшлүүлэх ёстой. Хотын дарга хийж байгаа хүн Засгийн газрын гишүүн байх хэрэгтэй байна. Мөн хотын төвийн гудамжаар нийтийн үйлчилгээний төвүүдийг нэг дор төвлөрүүлж өгөх хэрэгтэй” хэмээн тэрээр саналуудаа хэлж байлаа.
Хан-Уул дүүргийн иргэн Г.Есүжинбаяр Засгийн газрын “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн хөгжлийн төвийн үйл явц, үр дүн цаашдын төлөвлөгөө, хөтөлбөртэй холбоотой асуудлууд дэд хөтөлбөрийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт Хэлмэгдэгсдийн цогцолборт хүрээлэн байгуулах, СХД-ийг ногоон дүүрэг болгох, Агро парк байгуулах зэрэг асуудлуудаар санал бодлоо солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Засаг даргын мөрийн хөтөлбөрт бүх дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэсэн байгаа. Зарим дүүрэг маань газраа товлоод ажлаа эхлээд явж байна. Холбогдох газруудад үүрэг чиглэлийг нь өгөөд энэ асуудал дээр онцгой анхаарлаа хандуулж ажиллана. Мөн салбарын сайдтай нь хамтран ажиллах санамж бичиг байгуулж ажиллана” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэлээллээ.
-
2016 оны 11 сарын 29
Дорнод аймаг техникийн спиртийн холимог, метилийн спиртийн хольцтой шингэн уусан 23 хүний дөрөв нь нас барж, 17 нь эмчилгээ хийлгэж байна.
Энэ төрлийн бодисыг хэрхэн таних, сэргийлэх аргын талаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан зөвлөмжийг хүргэж байна.
-
2016 оны 11 сарын 29
“Мон-Эрдэнэ” группийн ерөнхийлөгч П.Энхмөнх хүчингийн хэрэг үйлдсэн гэх хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.