-
2016 оны 11 сарын 28
МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2016 УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх боломжгүй гэх шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан.
-
2016 оны 11 сарын 28
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж ”Шүүхийн шинэтгэлийн цаг үеийн асуудал, цаашдын зорилт” сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
-
2016 оны 11 сарын 28
Хотын шинэ удирдлагууд цахим газар өмчлөлийг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Ингэхдээ Нийслэлийн Газрын албанаас боловсруулсан журамд гадаад дахь монголчууд, 0-18 насны иргэнд газар өмчлүүлэхгүй байхаар тусгасан байна.
-
2016 оны 11 сарын 28
БЗД-ийн 8 дугаар хороонд суух Б /эм.61н/-ийг “Монел” чиглэлийн нийтийн тээврийн автобусанд суух үед жолооч нь огцом тормос гишгэснээс сандлын бариул мөргөн унаж нүүрний болон хамрын яс хугарч гэмтжээ. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байна.
-
2016 оны 11 сарын 28
Нас барсан иргэд техникийн спирт уусан бах магадлалтай гэсэн дүгнэлт гарчээ
-
2016 оны 11 сарын 28
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн 2017 оны төсвийн төслийг энэ сарын 21-нд НИТХ-д өргөн барьсан. Өнгөрсөн баасан гарагт НИТХ-ын 5 дугаар хуралдаанаар төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Харин өнөөдрөөс хороод болон намын бүлгүүд хэлэлцэж эхэллээ.
Өнөөдөр НИТХ-ын Санхүү, төсөв, эдийн засаг, Хууль зүй, төрийн байгуулалт, Өргөдлийн хорооны хамтарсан хурлаар нийслэлийн ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Маргааш Байгаль орчин, экологи, Нийгмийн хөгжлийн хорооны хамтарсан хурлаар төсөв хэлэлцэх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 28
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир нарт холбогдох хэргийг шүүхээс мөрдөн байцаалтад буцаагаад байсан бол мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хавтаст хэргийг дахин шүүхэд шилжүүлсэн байна.
-
2016 оны 11 сарын 28
“Гоёл-2017” наадмын загварын долоо хоног үргэлжилж байна.
-
2016 оны 11 сарын 28
Он гарсаар эхний арван сарын байдлаар 456611 татвар төлөгч иргэнд 25.4 тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгохоор болжээ. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголт ирэх оны эхний улиралд багтаж таны бүртгүүлсэн дансанд орох юм байна.
Энэ талаар Сангийн яамнаас ” “Буцаан олголтод зориулан ирэх онд 80 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн” гэлээ.
-
2016 оны 11 сарын 28
С.Сарантуяа
Ерээд оны үед Эрдэнэт үйлдвэр 10 сая долларын зэсийн баяжмал Казакстан улсад нийлүүлсэн ч мөнгөө авч чадалгүй өдийг хүрснийг бид саяхан л мэдсэн. Оросын талын эзэмшдэг байсан 49 хувийг монголчууд худалдан авч, зуун хувь манай өмч болсон хойно л Эрдэнэт гэх том капиталын ар өвөр лүү өнгийж, бодит мэдээллийг нээлттэй авч болохоор боллоо. Энэ хүрээнд, бид дандаа өр төлбөрт унасан биш, бас олон газраас их, бага авлагатай болохоо мэдэж авсан. Тэдгээрийн нэг бол Казакстан улсаас авах ёстой 10 сая доллларын асуудал байв. Энэ талаар олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим ертөнцөөр удаа дараа шахаж шаардсан. Ингээд Эрдэнэт үйлдвэр 10 сая долларын авлагаа авах болсон таатай мэдээг удалгүй хүлээн авсан билээ. Манай талд тушаах ёстой энэхүү төлбөрийг өдий хүртэл төлөхгүй байсан цорын ганц шалтгаан нь Оросууд 49 хувийг нь эзэмшдэг байсантай холбоотой. Харин түүнийг монголдоо авчирснаар өр төлбөрийг барагдуулах ажил ийнхүү шуурхай шийдэгдсэн юм.
-
2016 оны 11 сарын 28
Монгол Улсын нийт нутгаар өвөлжилт хүндэрч цаг агаарын аюултай үзэгдэл бий болсон, цас олон жилийн дунджаас ихээр орж, орон нутгийн авто замууд хаагдах эрсдлийг харгалзан үзэж орон нутгийн нислэгийн зарим чиглэлийг өөрчлөхөөр болжээ.
-
2016 оны 11 сарын 28
Энэ сарын 26-нд буюу Улс тунхагласны баярын өдрөөр Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Петро чайна тачин тамсаг” ХХК-ийн туслан гүйцэтгэгч ”Зөв боломж” ХХК-ийн 13 ажилчин үл мэдэгдэх шингэн зүйлийг согтууруулах ундаа гэж уусны улмаас хордож, 4 хүн нас барсан хэрэг гарсан.
-
2016 оны 11 сарын 28
12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур нийт нутгийн хойд хагас болон Алтайн цаад нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим ба түүнээс ахиу орохоор байна.
-
2016 оны 11 сарын 28
Монголбанкнаас өнгөрсөн аравдугаар сарын банкуудын ипотекийн зээлийн тайланг гаргажээ.
-
2016 оны 11 сарын 28
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 600 орчим төсөлд 514.2 тэрбум төгрөгийн ногоон зээл олгосон байна. Цаашид Монголын банкны холбооноос ”Ногоон зээлийн сан” байгуулж, энэ төрлийн төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн аж. Олон улсын жишгээн нэг ”ногоон төсөл”-д 50 сая хүртэлх ам.долларын зээл олгодог байна.
-
2016 оны 11 сарын 28
Оюутнууд сургалтын төлбөрөө зээлээр авах боломж бүрдэж байгаа билээ. Тэгвэл энэ зээлийг арилжааны банкуудаар энэ долоо хоногоос олгож эхлэхээр болжээ.
-
2016 оны 11 сарын 28
Хөхнуур мужийн Шинин хотоос холгүй Лянхуа уулнаа 40 гаруй га газар эзлэн орших Гүмбүм хийд бол Түвдийн уламжлалт Буддын шашны шарын урсгалыг үндэслэгч Зонхов богдын мэндэлсэн газар юм. Манай тооллын 1379 онд Богд Зонховын шавь нар түүний хүсэлтээр төрсөн газар нь чулуун суварга босгосон нь хожим Гүмбүм хийдийг байгуулах суурь болсон аж.
Зулын 25-ны өдөр Богд Зонхов 64 насандаа бурханы хутгийг олж эл өдөр сүсэгтэн олон буян үйлдэж, ном хурж, аль болох махан хоол иддэггүй уламжлалтай.
Түүний таалал төгссөн өдрийг тохиолдуулан Гүмбүм хийдийн бурхан урлаач, лам нар манай улсад айлчилсан юм. Улс тунхагласны өдрөөр Түвдийн алдарт “Түвд урлагийн гурван гайхамшиг” үзэсгэлэнг Манбадацан хийдэд нээж, Богд Зонхова болон түүний шавь нарын тосон урлалыг залж, аравнайлах ёслол боллоо.
Богд Зонхова болон түүний хоёр шавийн дүрийг тосоор урласан бүтээл юм. Тодруулбал, Сарлагийн сүүнээс гаргаж авсан тосыг шороон будгаар өнгө оруулан урласан аж. Уг бүтээлийг хамгийн богино хугацаанд буюу нэг шөнийн дотор Түвдийн лам нар урлажээ. Мөн ягаан цэцэгсээр хүрээлсэн нь тус бүтээлийг улам содон харагдуулж байлаа.
Тус үйл ажиллагааг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Гүмбүм хийдийн удирдах зөвлөл, Манба Дацан хийд хамтран зохион байгуулжээ.
Үзэсгэлэнгийн нээлтэд Манба Дацан МУЭСТ-ийн ерөнхийлөгч, Билгүүн номч, Хамба лам Д.Нацагдорж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын Соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын төвийн захирал, хатагтай Ли Вэй, Түвдийн Гүмбүм хийдийн лам нар, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Тува Улсын Эрүүл мэндийн дэд сайд Монгуш Күдэр Кендинович, Түвдийн Анагаах ухааны сургуулийн ерөнхийлөгч, доктор, профессор н.Нямацэрэн, зэрэг нийслэлийн сүм хийдийн лам хуврага, эрүүл мэндийн болон боловсролын салбарын төлөөлөл, сүсэгтэн олон хүрэлцэн ирсэн юм. Энэ үеэр олон улсын түвшинд ажилласан өргөн цар хүрээтэй сар болж буйг тус хийдийн тэргүүн хамба лам Д.Нацагдорж онцолж байв.
“Түвд урлагийн гурван гайхамшиг”-т балин урлаг, зээгт наамал, ханын зураг буюу бүх төрлийн танка багтдаг. Энэхүү гурван урлагийг 2006 онд БНХАУ-ын биет бус соёлын өвд бүртгэсэн бөгөөд Хятад улсад төдийгүй дэлхийд алдартай бүтээл юм.
Гүмбүм хийд нь зээгт наамалаа хавтгай болон гурван хэмжээст гэсэн хоёр төрлөөр хийдэг аж. Ханы зураг буюу Танка урлагийн хувьд Гүмбүм хийдийн нэрт бурхан урлаач Цойш Лувсаншинангийн зураг урлагийн хэв маягаас өвлөгдөн иржээ.
Манбадацан хийдэд зохион байгуулсан дээрх үзэсгэлэн нь Богд Зонхов ба түүний хоёр шавийг урласан бүтээлийг аравнайлж сүсэгтэн олон адис авсанаар өндөрлөсөн юм. Энэ үеэр тус хийдийн тэргүүн хамба лам Д.Нацагдоржтой цөөн хором ярилцсанаа хүргэе.
- Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манбадацан хийд нь Монголын анагаах ухааныг буддын шашинтай хослуулан үйл ажиллагаа явуулдаг. Манай улсад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хийд байдаг уу?
- Монголдоо ганц байдаг нь Манбадацан хийд. Үлдсэн нь 1932 оны хэлмэгдүүлэлтийн үеэр үүд хаалгаа барьж, устаж үгүй болсон. Бид цаашид Монголын уламжлалт анагаах ухаан дэлхийд гарна. Үүнийг би баталгаатай мэдэж байгаа. Монголын анагаах ухааныг дэлхийд гаргахын төлөө би их зүйлийг хийж байна. Их зүйлийг хийж бүтээснээр л дэлхийд танигдана. Нөгөө талаараа дэлхий даяар бурханы шашныг судалж байна. Тийм учраас Манай улс бурханы шашны хөгжилд хувь нэмрээ оруулах хувьтай ард түмэн. Лам хуврагууд нь номоо сайн үзэх хэрэгтэй. Ингэснээр бид Монголын нэр хүндийг дэлхийд гарна. Мөн төр засаг Монголын анагаах ухааныг хөгжүүлж дэлхий нийтэд таниулхад ажиллах хэрэгтэй. Үүний цаана хөдөлмөр хүч ухаан байгаа юм.
- Манай улсын хувьд буддын шашинтай ард түмэн. Буддын шашинаараа дэлхийд хэр их танигдсан байдаг юм бол?
- Монголчууд дэлхийд алдартай байсан. Одоо харин ямар болгох вэ гэдгээ өөрсдөө шийдэх цаг нь болсон. Тийм учраас дэлхийд алдартай байсан тэр үеийг буцааж авчрах нь энэ цаг үед амьдарч байгаа хүмүүсийн оюун бодол хүч чармайлтаар бий болно.
- Түвд орны тухайд тосон урлаг, зээгт наамал, ханын зураг танкагаараа алдартай. Манай улсад “Түвдийн гурван гайхамшиг” хөгжиж чадсан уу.
- Монголчуудын хувьд тосон урлаг байгаа. Гэхдээ Гүмбэн хийдийн лам нарын бүтээдгээс өөр юм байна. Түвдийн хувьд бүтээх арга барил нь өвөрмөц өөр гэдгийг харлаа. Тэд сарлагийн сүүнээс гаргаж авсан тосыг ашигладагаараа манайхаас ялгаатай. Бид нар ямааны өөх тэргүүтэн зүйлийг хэрэглэгдэг. Манайх тосоор бурхан бүтээхээс илүү балин тахилаа илүү хийдэг. Одоо бол бурхан бүтээдэг энэ урлаг руу орж эхэлж байна. Тийм учраас бид нэг нэгнээсээ харилцан суралцах нь чухал байгаа юм гэснээр бидний яриа өндөрлөлөө.
- Мөн Хятадын соёлын төвийн ажилтан Монгол дахь төлөөлөгч Амгалангаас хэдэн зүйл тодруулав.
- Энэ өдөрийн мэндийг хүргэе. “Төвдийн гурван гайхамшиг” үзэсгэлэнгийн гол онцлог нь юу вэ?
- Үзэсгэлэнг соёлын солилцооны хүрээнд зохион байгуулж байна. Түвд урлагийн гайхамшигийг Монголчуудад ойлгуулах зорилготой. Монголчууд Гүмбүм хийдийг бүгд мэднэ. Богд Зонховагийн дүрийг балин урлагаар тосоор бүтээсэн нь маш гайхалтай. Богинохон хугацаанд бүтээсэн учраас хэмжээний хувьд том биш. Гүмбүм хийдэд бол бүр томоор нь бүтээж байгаа. Энэхүү бүтээлийг хоёр гурван сарын хугацаанд бүтээдэг. Цагаан сарын шинийн 15-нд олны хүртээл болгоно. Маш олон лам нар бүтээдэг.
- Түвдийн гурван гайхамшиг бүтээл алдартай болсон түүхээс хуваалцана уу?
- Маш их түүхтэй. Түүхийг нь яривал их удна. Энэ бол сүүлийн жилүүдэд Манай улсад биет бус соёлын өвд бүртгүүлсэн. Удахгүй дэлхийн соёын өвд бүртгүүлнэ байх. Ер нь бол бурхан шашин үүсч хөгжсөнөөс эхэлсэн.
- Таны бодлоор Монголд тосон урлаг хэр хөгжсөн бэ?
- Монголд балин урлаг гэж бий. Гэхдээ бурханы хөрөг зураг шиг нарийн ур ухаан шаардсан бүтээл олж хараагүй. Өөр цэцэг, янз бүрийн аргаар бүтээсэн урлагийн бүтээлийг харж байсан. Энэ тал дээр мэргэжлийн хүмүүс суралцаж туршлага солилцмоор байна.
- Богд Зонховагийн бүтээлийг хамгийн богино хугацаанд бүтээхэд хэдэн лам нар, бурхан урлаач оролцсон бэ?
- Зургаан бурхан урлаач лам нар ирсэнээс гурав дөрөв нь бурханыг голчлон хийдэг. Нэг бүтэн өдөр хийж дуусгалаа.
- Энэхүү бүтээлд ягаан өнгө илүү давамгайлжээ. Ягаан өнгийг илүү чухалчилсан нь ямар учиртай вэ?
- Монголчууд хөх өнгөнд дуртай. Хөх өнгөнд нь ойртуулж илүү ягаан өнгийг оруулсан. Мөн бурханыг урлаж байгаа хүмүүсийн цэвэр сэтгэхүй, урлаг гэж ойлгож болно. Ягаан өнгө бол нинжин сэтгэлийг бэлгэддэгээрээ онцлог.
-
2016 оны 11 сарын 28
Чингис зочид буудал
09.00 цагт: ”Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогц аюулгүй байдал” Үндэсний бодлогын чуулган Чингис зочид буудлын хурлын танхимд болно. БСШУСЯ, ОБЕГ, НҮБ-ЫН хөгжлийн хөтөлбөр, Хүүхдийн сан, Дэлхийн зөн олон улсын байгууллагаас хамтран зохион байгуулж байгаа уг чуулганаар Гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн боловсрол, Сургуулийн барилга байгууламжийн аюулгүй байдал, Сургуулийн гамшгийн менежмент гэсэн гурван чиглэлээр хэлэлцэх юм. Утас: 99249813, 88249813
”Tuushin Permert” зочид буудал
09.00 цагт: Хоёр жилд нэг удаа болдог МБОИЗ-ын V чуулган ”Tuushin Permert” зочид буудалд болно. Утас: 99992097, 99129126
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв
10.00 цагт: “Хөрсний бохирдол ба өнөөгийн төлөв байдал, тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдэвт илтгэлийн тэмцээн болно. Утас: 91995225
Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори
11.00 цагт: Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас гишүүн орнуудын мал эмнэлгийн байгууллагын чадавхыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх хамтарсан төслийн нээлт Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лабораторид болно. Утас: 88979907
Шүүхийн ерөнхий зөвлөл
11.00 цагт: Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Шүүхийн шинэтгэлийн цаг үеийн асуудал, цаашид анхаарах асуудлын талаар хэвлэлийн бага хурал хийнэ. Хурал Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно. Утас: 70008037, 91912312, 98980404
”Монгол Нъюс” Мэдээллийн төв
11.00 цагт: Брэндийн хувцас, үнэтэй машинаас татгалзаж хөгшин залуу үл хамааран үүргэвчтэй аялал хийхийг илүүд үзэх болсон ч эдийн засаг хямарсан энэ үед бусад улсуудаар хамгийн хямдаар буюу 20 мянган төгрөгөөс эхэлж аялах нислэгийн тийзийг Айрбүүк Z24 компани Монголд анх удаа хэрхэн борлуулж талаарх хэвлэлийн бага хурал болно.
-
2016 оны 11 сарын 28
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна.
2016 оны 11 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Байтаг богд орчмоор 15-20 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 9-14 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 9-11 хэм хүйтэн байна.
2016 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
29-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, төвийн нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 29,1-нд зарим газраар, 30-нд зүүн зүгийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 14-19 хэм, Увс нуурын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна. 30-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.
-
2016 оны 11 сарын 27
УИХ-ын гишүүн О.Баасанхүүг дэмжигчдийн клубын Орхон аймаг дахь салбарын залуус Улс тунхагласны баярын өдрөөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд, Дэнж, Их залуу, Уртын гол багийн гэр хорооллын айл өрхүүдэд түлээ нүүрсний дэмжлэг үзүүллээ.