-
2016 оны 12 сарын 01
ЗХУ-ын маршал Г.К.Жуковын мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Ёслолын арга хэмжээнд ОХУын Элчин сайд И.К.Азизов, Беларусь улсын Элчин сайд С.В.Чепурной, Монгол Улсын Батлан хамгаалахын удирдлагууд оролцсон байна.
-
2016 оны 12 сарын 01
ДОХ-ын шинжилгээ үнэ төлбөргүй авч байна
-
2016 оны 12 сарын 01
Нийслэлийн 2017 оны төсвийн төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд НИТХ-д өргөн барьсантай холбоотойгоор НИТХ, хороод, намын бүлгүүд төсвийн төслийг хэлэлцэж байгаа билээ.
-
2016 оны 12 сарын 01
АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдаж буй 66 дахь удаагийн “Дэлхийн мисс 2016” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн мисс А.Баярцэцэг өрсөлдөж байгаа билээ.
-
2016 оны 12 сарын 01
Нийслэлийн статистикийн газраас арваннэгдүгээр сарын V долоо хоногийн үнийн танилцуулгыг гаргажээ. Танилцуулгыг гаргахдаа 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 37 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн мэдээлэлд тулгаарласан байна.
Махны дундаж үнэ
Хонины ястай нэг килограмм мах дунджаар 3860 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5575 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.5 хувиар буюу 85 төгрөгөөр буурч, харин үхрийн цул мах 1.5 хувиар буюу 110 төгрөгөөр өссөн байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5300 төгрөг, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 5.7 хувиар буюу 235 төгрөгөөр, хонины цул махны үнэ 0.2 хувиар буюу 10 төгрөгөөр буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хар хорин” хүнсний захад хамгийн хямд буюу 3600 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 5500 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
Хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 800-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногоо
Өмнөх долоо хоногтой харьцуулахад манжин 5.8 хувиар буюу 85 төгрөгөөр буурчээ.
-
2016 оны 12 сарын 01
Эрдэнэт үйлдвэр ХХК-ий Ерөнхий захирал
Ц.Даваацэрэн ажлаа хүлээлгэн өглөө.
Зэсийн үнэ буурч компаний өөрийн өртгөөс доош орсон хүнд үед зөв бодлогоор Эрдэнэт үйлдвэрийг амжилттай удирдсан Ц.Даваацэрэн захиралдаа Эрдэнэт үйлдвэрийн хамт олны зүгээс талархал илэрхийлж цаашдынх нь ажил амьдралд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
Дэлхийн зах зээлд зэсийн үнэ буурч үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн хэдий ч Эрдэнэт үйлдвэр 2013-2016 оны 10-р сарын байдлаар нийт 1,5 их наяд төгрөгийн татварыг улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн бөгөөд үйлдвэрлэлийн төлөвлөгөөг тогтмол давуулан биелүүлж амжилттай ажилласан байна.
Хэмнэлтийн бодлогын үр дүнд 1 тонн зэс үйлдвэрлэх тооцоот өөрийн өртгийг 2012 онтой харьцуулахад 2343 ам.доллароор бууруулж 2016 оны 10-р сарын байдлаар 3717 ам.доллар болгосны үр дүнд нийт дүнгээр сүүлийн 4 жилд 379 тэрбум төгрөгийн хэмнэлтийг хийжээ.
Судалгаанаас үзэхэд дэлхийн хэмжээнд 1 тонн зэс үйлдвэрлэх өөрийн өртөг дунджаар 3986 ам.доллар аж.
Мөн компанийн хэмжээнд авлага, өглөгийг бууруулах цогц арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд өнөөдрийн байдлаар нийт авлагын хэмжээг 2012 онтой харьцуулахад 67 хувиар, нийт өглөгийн хэмжээг 13 хувиар тус тус бууруулсан байна.
Компанийн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, өртөг зардлыг бууруулах, хямралын эсрэг арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж, 1 тонн цэвэр зэсийн өөрийн өртгийг олон улсын зэсийн уурхайн компаниудын дундаж өөрийн өртгийн хэмжээнд хүртэл бууруулахад нийт компанийн ажилтнуудын оруулсан бодит хувь нэмэр, идэвх оролцоог өндрөөр үнэлэн цаашид бүтцийн нэгжүүд болон ажилтан бүрийн хүчин чармайлтыг нэмэгдүүлэх зорилгоор сүүлийн 4 жилд 1 ажилтанд нийт 4,05 сая төгрөг буюу компаний бүх ажилчиддаа нийт 32,5 тэрбум төгрөгийн урамшууллыг ажилчиддаа олгожээ.
Компаний өөрийн өртгийг бууруулах зорилгоор үйлдвэрлэлийн хүдэр боловсруулах хүчин чадлыг 6 сая тонноор нэмэгдүүлсэн ба 48 мвт цахилгаан үйлдвэрлэх төслийн хэрэгжилтийг эхлүүлсэн, баяжуулах фабрикийн хаягдлын аж ахуйд хийгдсэн бүтээн байгуулалтууд, импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэн, 2025 он хүртэлх үйлдвэрийн хөгжлийн концепци болон компанийн хаалт хөгжлийн менежментийн бодлогыг боловсруулсан зэрэг олон ажлуудыг амжилттай удирдан зохион байгуулсан нь зэсийн үнэ буурсан хүнд үед компани хэвийн, амжилттай ажиллах боломжыг бий болгожээ.
-
2016 оны 12 сарын 01
Дэлхий нийтээрээ жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг ДОХ-ын эсрэг олон нийтийн анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд Монгол улсад төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран тэмдэглэсээр 20 гаруй жил болж байна.
-
2016 оны 11 сарын 30
Улаанбаатар-Дархан чиглэлийн зам 1943-1974 оны хооронд баригдсан, 1998-2000 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 144 км замд ээлжит болон их засвар, 2014-2015 онд 25 км замд хэсэгчилсэн ээлжит засвар хийжээ.
Энэ зам ачаа, тээврийн өсөлт, хөдөлгөөний ачааллыг дааж чадахгүйд хүрснээс гадна огцом эргэлт, тойруу ихтэй, үзэгдэх орчин хангалтгүй, өгсүүр, уруу ихтэй учир осол их гарч байна.
Сүүлийн хоёр жил хийсэн судалгаанаас үзэхэд энэ замаар хоногт дунджаар 2600 тээврийн хэрэгсэл өнгөрч байгаа учир нэгдүгээр ангиллын гол зам болгон шинэчлэх шаардлагатай болсныг харуулж байгаа юм.
Шинэчлэлийн хүрээнд дөрвөн эгнээтэй тусгаарлах зурвас бүхий зам болгож өргөтгөх, 15 төмөр бетон гүүрийг шинэчлэх, явган хүний гүүрэн гарам барих, 52-ын даваа, Баруунтуруун, Хустай зэрэг есөн даваанд налууг багасгах, зарим км-т амралтын цэг байгуулах, Тахилтын давааны хэсэгт 1000 метр урт тунель барих зэрэг ажил хийхээр төлөвлөөд байна.
Автозамын шинэчлэлийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх, техник-эдийн засгийн үндэслэлийн судалгаа, инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулахад шаардагдах хөрөнгийг судалж шийдвэрлэхийг Засгийн газрын хуралдаанаас Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатад даалгалаа.
Товч мэдээ
- Бүгд Найрамдах Хорват Улс нь Европын Холбооны гишүүн улс болсонтой холбогдуулан Түншлэл, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын Холбооны хоорондын хэлэлцээрт нэмэлт оруулах тухай протоколыг батлав. Ингэснээр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, нийгэм, байгаль орчин, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал зэрэг салбарт эрчимжүүлэх эрх зүйн суурь тавигдаж байна.
- Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг ирэх оны нэдүгээр улиралд багтаан улсын хэмжээнд зохион байгуулахаар болов.
- Мэргэжлийн боловсрол, сургалтын Зндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанас мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 30
НИТХ-ын дарга, “Монгол Японы найрамдлын нийгэмлэг”-ийн болон Нийслэлийн Монгол Ардын намын дарга Ц.Сандуй Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Такэнори Шимизүтэй уулзаж, талархал илэрхийллээ.
-
2016 оны 11 сарын 30
Уул уурхайн салбар нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 18.5 хувь, аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн 66 хувь, нийт экспортын 83.2 хувь, улсын нэгдсэн төсвийн орлогын 17.5 хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 81 хувийг бүрдүүлж байна.
-
2016 оны 11 сарын 30
ХУД-ийн 11 дүгээр хороонд байрлах “Могул таун” хотхонд 240 айлын 1200 гаруй оршин суугч амьдарч байна. 2011 онд ашиглалтад орсноос хойш өнөөдрийг хүртэл төвийн дулаанд холбогдоогүй, нам даралтын зуухаар дулаанаа хангаж иржээ. 2 жилийн өмнө төвийн шугам татагдсан ч компани хоорондын маргаанаас болоод өнөөг хүртэл хүйтэн, тохь тухгүй байранд амьдарч буйгаа оршин суугчид нь хэлж байв. Энэ талаараа Монгол Улсын Шадар сайдад гомдол гаргасны дагуу ажлын хэсэг байгуулагдаж, өчигдөр анхны хурлаа хийсэн байна. Харин өнөөдөр ажлын хэсэг хотхоны дулаан хангамжийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, тодорхой шийдвэр гаргалаа.
-
2016 оны 11 сарын 30
Монгол банкны захилгаар үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааны өнгөрөгч сарын үр дүнг өнөөдөр танилцууллаа.
-
2016 оны 11 сарын 30
“ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр” тохиодог. Манай улс энэ жил “Хүний дархлал хомсдлын вирүс, Дархлалын олдмол хомсдлоос сэргийлэх нь та бидний гарт” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм. Энэ өдрийг угтаж, нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн төв гудамж, талбайгаар улаан тууз аялуулах арга хэмжээг зохион байгуулжээ.
-
2016 оны 11 сарын 30
Энэ жил санхүүгийн алба үүсч хөгжсөний 105 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтсээс “Есөн эрдэнийн санхүүчийг алдаршуулах” ёслолын арга хэмжээг зохион байгуулав.
Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын санхүүч нараас “Алтан” эрдэнийн санхүүчээр Г.Оюунчимэг, “Мөнгөн” эрдэнийн санхүүчээр, Ш.Баттуяа, “Сувд” эрдэнийн санхүүчээр Ж.Сарантуяа, “Шүр” эрдэнийн санхүүчээр О.Оюунбилэг, “Оюу” эрдэний санхүүчээр Х.Хүрэлцэцэг, “Номин” эрдэнийн санхүүчээр Р.Отгонжаргал, “Тана” эрдэнийн санхүүчээр Д.Баярцэцэг, “Зэс” эрдэнийн санхүүчээр Г.Гэрэлмаа, “Ган” эрдэнийн санхүүчээр Ю.Уртнасан нар тодорлоо.
Шагналыг дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч С.Гантулга, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ц.Наранчимэг нар гардууллаа. Тус арга хэмжээнд сургууль, цэцэрлэг, албан байгууллагын 80 гаруй нягтлан бодогч, нярав оролцсон юм.
-
2016 оны 11 сарын 30
Аз жаргалтай гэр бүл” өдөрлөг 2016 оны 12 дугаар сарын 2-нд 10:00 цагаас Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн их танхимд болох гэж байна. Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийн “Бид гэр бүлдээ хайртай” төслийн хүрээнд хүн бүрийн хүсэж мөрөөддөг аз жаргалтай гэр бүлийг хүүхдийн нүдээр төсөөлөн илэрхийлсэн зургийн үзэсгэлэн гаргах, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, хүн бүрт хүүхэд бүрийг хайрлах эерэг сайхан сэтгэлгээг төлөвшүүлэхэд чиглэсэн зөвлөгөө, мэдээллийг олон нийтэд хүргэх юм. Мөн аз жаргалтай гэр бүлийн төсөөлөн илэрхийсэн Монголын Хүүхдийн ордны драмын дугуйлангийн сурагчдын жүжигчилсэн тоглолт болно.
Уг арга хэмжээнд нийслэлийн удирдлагууд болон нийслэлийн шилдэг гэр бүлээр шалгарсан гэр бүлүүдийн төлөөлөл мөн хүүхдүүдийн төлөөлөл оролцох аж. Та бүхэн энэхүү үйл ажиллагаанд оролцож хүүхдүүд аз жаргалтай гэр бүлийг хэрхэн төсөөлдөг вэ гэдэгт хариулт авах боломжтой гэж Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 30
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт оюутан, суралцагчдыг сургалтын төлбөрийн дарамтгүй болгох үйлчилгээг бий болгох зорилт туссаны дагуу оюутны хөгжлийн зээлийг Хаан, “Голомт”, “Улаанбаатар”, “Хас”, “Капитал” болон Төрийн банкаар дамжуулан олгохоор гэрээ байгууллаа.
-
2016 оны 11 сарын 30
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Прокурорын газар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, Цагдаагийн I,II,III хэлтэс хамтран “Хууль тогтоомж сурталчлах нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа.
Тус өдөрлөгөөр иргэдэд мэдээлэл, эрх зүйн зөвлөгөөг өгсөн юм. Мөн гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, прокурорын байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэлээ.
Энэхүү өдөрлөгийн зорилго нь Монгол улсын үндсэн хууль, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын заалтыг хэрэгжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, аюулгүй амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд оршсон юм.
Дүүргийн Прокурорын газраас үйл ажиллагааг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд олон ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Тус ажлуудын нэг нь энэ удаагийн нээлттэй хаалганы өдөрлөг байлаа гэж Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 30
Монголын хэвлэл мэдээллийн Бизнес эрхлэгчдийн холбооноос Монголын шилдэг 99 улс төрчийг шалгаруулах санал асуулга эхлүүллээ.
-
2016 оны 11 сарын 30
элмэгдэгсдийн хөшөөг өрөмдөж цоолон, лантуугаар цохиж гэмтээсэн хэрэг энэ сарын 7-ны өдөр гарсан талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлэн шалгаж эхэлжээ.
-
2016 оны 11 сарын 30
БНСУ-д визний хугацаагаа хэтрүүлэн хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг сайн дураараа нутаг буцахад нь өршөөл үзүүлэх аяны хугацааг сунгажээ.