-
2015 оны 12 сарын 11
ШЕЗ-өөс гавьяат хуульч Л.Бямбаад хүндэтгэл үзүүлэв
-
2015 оны 12 сарын 11
“Цөмөөхэй” балет энэ сарын 12-нд нээлтээ хийнэ
-
2015 оны 12 сарын 11
Тухайлбал: СХД-ийн нутаг Тээвэрчдийн гудамж, Сутай буянт захын урд замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Э нь явган зорчигч 37 настай эрэгтэй М-г мөргөж гэмтээсэн.
СХД-ийн нутаг Үйлдвэрчний эвлэлийн гудамж Орчлон хорооллын зүүн замд Т.Prius маркийн авто машины жолооч О нь явган зорчигч 45 настай эрэгтэй Э-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон.
-
2015 оны 12 сарын 11
Хүний эрхийн үндэсний комисс, Баруун-урт сумын засаг даргын тамгын газраас хамтран “Олон улсын хүний эрхийн өдөр”-т зориулан зохион байгуулсан “ХАМТРАН АЖИЛЛАЯ” сэдэвт уулзалтанд тус Сүхбаатар аймгийн прокурорын орлогч Н.Эрдэмбилэг оролцож, Прокурорын байгууллагын үйл ажиллагаа, эрүүгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилт сэдвээр мэдээлэл хийсэн байна.
Уг уулзалтанд тус аймагт үйл ажиллагаа явуулдаг Иргэний нийгмийн байгууллагууд, сургуулийн болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, ажилтнууд, төрийн зарим байгууллагуудын төлөөлөгч нар оролцож, аймгийн хэмжээнд хүний эрхийн чиглэлээр тулгамдаж буй асуудлын талаар ярилцсан үр дүнтэй уулзалт болжээ.
Мөн тус аймагт үйл ажиллагаа явуулдаг“SB” телевизээр гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ярилцлага өгсөн байна.
-
2015 оны 12 сарын 11
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах тухай” захирамж гаргаж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5, 6, 7, 8, 16, 21, 22, 24, 27 дүгээр байр, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1, 2, 5, 8, 9 дугаар байруудыг дахин төлөвлөж барилгажуулахаар болсон. Үүнээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 5, 6, 7, 8, 16, 24 дүгээр байрны барилгажилтын төсөл боловсруулах, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Металл энд вүүд”, “Өндөр баганат” ХХК-иудад нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат батламжийг нь гардууллаа.
Шалгарсан компаниуд сууц өмчлөгч болон нийслэлийн Засаг даргатай гурван талт гэрээг батлагдсан загварын дагуу байгуулах юм. Нийслэлийн Засаг даргын 5 удаагийн захирамжаар нийт 85 нийтийн зориулалттай орон сууцны барилгын 2224 сууц өмчлөгч дахин төлөвлөн барилгажуулах төсөлд хамрагдаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 11
Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр УИХ-аар батлагдсан бөгөөд ирэх оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм.
-
2015 оны 12 сарын 11
Нийтийн тээврийн хэрэгслүүдэд өдөр бүр гэнэтийн шалгалт хийж байна
-
2015 оны 12 сарын 11
Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат “Ажил эрчимжүүлэх тухай” А/945 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэр дэх инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг 2015 оны 12 дугаар сарын 15-ны дотор эцэслэн тогтоож, хот байгуулалтын мэдээллийн санд хүлээлгэн өгөхийг шугам сүлжээний байгууллагуудад үүрэг болгов.
Шугам сүлжээний байгууллагуудаас ирүүлсэн инженерийн шугам сүлжээ, түүний хамгаалалтын зурвасын байр зүйн зураг, холбогдох бусад мэдээллийг нийслэлийн хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэн, мэдээллийн санд зохих шинэчлэл, өөрчлөлтийг оруулж, инженерийн шугам сүлжээ болон түүний хамгаалалтын зурвасын мэдээллийг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүлээлгэн өгөхийг Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгалаа.
Инженерийн шугам сүлжээ, түүний хамгаалалтын зурваст газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын судалгааг гаргаж, эзэмшил, ашиглалтын газрын хэмжээнд өөрчлөлт оруулах, инженерийн шугам сүлжээ, түүний хамгаалалтын зурвас газрыг тухайн шугам сүлжээний хангагч байгууллагуудад эзэмшүүлэх захирамжийн төсөл боловсруулан Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор танилцуулахыг Өмчийн харилцааны газарт, Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 11
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Ил тод Улаанбаатар Академи” - Зөвлөлдөх ардчиллын танхим, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн хамтран зохион байгуулж байгаа “Нээлттэй-улаанбаатар” хэлэлцүүлэг энэ сарын 15-ны өдөр буюу Мягмар гарагт нийслэлийн Иргэний танхимд болно. Хэлэлцүүлгээр Нийслэлээс авлигыг бууруулах чиглэлээр хийж буй багц ажлууд, Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн танилцуулга, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргасан 2015 оны үнэлгээний тайлан, зөвлөмж, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа Төрийн үйлчилгээний ил тод байдал, хүртээмжийг иргэдийн онооны картаар үнэлсэн үнэлгээ, Нийслэлийн иргэний төсөв зэргийг танилцуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 11
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц мэдэгдэл гаргалаа. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн Их суудлын хуралдаанаар Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хуульд заасан өмчлөгчийн эрхийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн. Уг хуулиудын холбогдох заалтаар барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээслэх, хөлслөх, бусдын эзэмшилд шилжүүлэх, давхар барьцаалах тохиолдолд өмчлөгч иргэн үүрэг гүйцэтгүүлэгчээс буюу барьцаалагчаас заавал зөвшөөрөл авахаар зохицуулсан нь барьцаалагч этгээд тухайн хөрөнгийн хувьд өмчлөгчөөс илүү эрх эдлэх үр дагаврыг бий болгон өмчлөгчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлах нөхиөлийг бүрдүүлж.иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдлын зарчимд халдсан, Үндсэн хуулиар тогтоосон өмчлөгчийн язгуур эрхийг дордуулсан байсныг хүчингүй болгосон билээ.
Гэтэл Үндсэн хуулийн цэц банкны зээл, түүний хүүгийн талаар ямар ч асуудал хэлэлцэж шийдвэрлээгүй байхад зарим этгээд Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн шийдвэрээрээ орон сууцны 8 хувийн зээлийн хүүг 20 хувь болгосон гэх мэтээр илт буруу ташаа мэдээлэл түгээж олон нийтэд буруу ойлголт тврүүлэн, иргэдийг төөрөгдөлд оруулж хууль бус үйлдэлд турхирч байгааг Үндсэн хуулийн цэц анхааруулж байна
• Цэцийн уг шийдвэр ипотекоор хангагдах шаардлагаа тэргүүн ээлжинд хангуулах барьцаалагчийн эрхийг хөндөөгүй. Мөн ипотекийн зүйл хэнд шилжсэнээс үл хамааран барьцааны зүйлийг дагалдан ипотекийн эрхээ хэрэгжүүлэх давуу эрх нь хуулийн дагуу барьцаалагчид хэвээр хадгалагдана.
• Иймд Үндсэн хуулийн цэцийн дээрх шийдвэрээр орон сууцны 8 хувийн зээлийн хүүг 20 хувь болгосон, банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг эрсдэлд оруулсан мэтээр буруу ташаа мэдээлэл тараагч этгээдүүд хууль бус үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна. Үндсэн хуулийн цэц, түүний шийдвэрийг мушгин гуйвуулж буруу мэдээлэл тарааж байгаа нь Үндсэн хуулийн шүүх эрх мэдэлд халдсан хууль зөрчсөн үйлдэл болохыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс мэдэгдэж байна гэж Үндсэн ХУУЛИЙН цэцийн хэвлэл. мэдээллийн телоологч мэдээлэв.
-
2015 оны 12 сарын 11
О.Орхон: ҮХЦ-ээс болж 8 хувийн зээл зогслоо
Өчигдөр 17 цаг 7 минут
Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар өчигдөр Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн асуудлыг хэлэлцсэн. Ингээд дээрх хуулийн зарим зүйл заалт Үндсэн хуультай зөрчилдсөн гэж үзлээ. Учир нь Үндсэн хуулийн Цэц өмнө нь дунд суудлын хуралдаанаараа Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хуулийн зүйл заалттай зөрчилдөж байна гэж үзээд байсан. Уг шийдвэрийг УИХ хүлээж авахгүй гэж үзээд байсан юм. Харин өчигдөр хуралдсан Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар эл асуудлыг дахин хэлэлцэж, өмнөх шийдвэрээ дахин баталгаажуулсан. Уг асуудлаас үүдэн өнөөдөр 12 цагаас эхлэн арилжааны банкны удирдлагууд хуралдаж шийдвэрт хүрсэн талаар Монголын банкны холбооны дарга О.Орхоноос тодрууллаа.
-Өчигдөр Үндсэн хуулийн Цэцийн зүгээс өмнөх шийдвэрээ баталгаажуулсан шийдвэрийг гаргалаа. Өнөөдөр банкны удирдлагууд хуралдсан байх. Ямар шийдвэр гаргасан бэ?
-Монголын арилжааны банкуудад энэ бол маш халгаатай асуудал боллоо. Орон сууцны найман хувийн зээл ингээд хууль эрх зүйн орчингүй болж байгаа учир иргэдийг болон банкуудыг эрсдэлд оруулахгүйн тулд бид орон сууцны найман хувийн зээлийг Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс үүдэн зогсоож байна. Энэ бол өнөөдрийг хүртэл олон хүний хөөцөлдөж хэрэгжүүлсэн ажлыг нурааж байна гэсэн үг. Банк өөрөө ч эрсдэлд орж байна.
-Тэгэхээр найман хувийн зээлтэй болон хөөцөлдөж буй иргэдийн дунд хүлээлт үүсчихлээ шүү дээ?
-Зээлтэй иргэдийн хувьд өмнөх хуулиараа явах учир ямар нэг эрсдэл үүсэхгүй. Харин хамрагдахаар хүлээж байгаа иргэдийн хувьд хүнд байдал бий болж байна. Ямар ч байсан бид энэ асуудлыг холбогдох бүх шатанд нь хөөцөлдөж, хэлэлцүүлэх болно. Хэрвээ ирэх долоо хоногт УИХ-аар хүлээж аваад батлачихвал зээл хэвийн явагдаж эхэлнэ.
-
2015 оны 12 сарын 11
Нийтийн тээврийн 115 автобусыг хасна
-
2015 оны 12 сарын 11
Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат “Ажил эрчимжүүлэх тухай” А/945 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэр дэх инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг 2015 оны 12 дугаар сарын 15-ны дотор эцэслэн тогтоож хот байгуулалтын мэдээллийн санд хүлээлгэн өгөхийг шугам сүлжээний байгууллагуудад үүрэг болгов.
Шугам сүлжээний байгууллагуудаас ирүүлсэн инженерийн шугам сүлжээ, түүний хамгаалалтын зурвасын байр зүйн зураг, холбогдох бусад мэдээллийг нийслэлийн хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэн, мэдээллийн санд зохих шинэчлэл, өөрчлөлтийг оруулж, инженерийн шугам сүлжээ болон түүний хамгаалалтын зурвасын мэдээллийг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүлээлгэн өгөхийг Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгалаа.
Инженерийн шугам сүлжээ, түүний хамгаалалтын зурваст газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын судалгааг гаргаж, эзэмшил, ашиглалтын газрын хэмжээнд өөрчлөлт оруулах, инженерийн шугам сүлжээ, түүний хамгаалалтын зурвас газрыг тухайн шугам сүлжээний хангагч байгууллагуудад эзэмшүүлэх захирамжийн төсөл боловсруулан Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор танилцуулахыг Өмчийн харилцааны газарт, Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 11
ХУД-3 Үйлдвэрийн гудамж, “Жүр үр” ХХК-ийн урд замд амины Toyota Prius автомашины жолооч Э гэгч нь явган зорчигч СХД 2-р хороонд оршин суух О /45н.эм/ нь мөргөж гэмтээсэн.
Жич: Жолооч Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон /Др:1.64%/
БЗД-27 Дарь эхийн зам, “Шунхлай” ШТС-ын баруун замд амины Toyota Landcruiser автомашины жолооч Х нь амины Hyundai Sonata Рашцэрэнгийн Бэхбаяр жолоочтой автомашинтай мөргөлдөж, явган зорчигч БГД 1-р хороонд оршин суух А /40н.эр/-г мөргөж гэмтээсэн.
Жич: Явган зорчигч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан /Др:1.98%/
-
2015 оны 12 сарын 11
СБД-ийн 6-р хороо “.....“ ХХК-ны ломбардны хаалыг хүмүүс хөшөөд байна“ гэсэн мэдээллийг өчигдөр цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу алба хаагчид очиж шалгахад, СБД-ийн 11-р хороонд суух 34 настай эрэгтэй Б-ын барьцаалан зээлдүүлэх газрын хаалгыг СХД-ийн 30 хороонд суух 30 настай эрэгтэй А нь бусадтай бүлэглэн эвдэж байгаад баригдсан хэргийг СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
-
2015 оны 12 сарын 11
Улаанбаатар хотын хэмжээнд 12-р сарын 10-ны өдрийн 05:00 цагаас 12-р сарын 11-ний өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 4361, удаа холбогдсоноос, гэмт хэргийн 118, зөрчлийн 1233, Зам тээврийн ослын 340, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 70-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна
№ Огноо Нийт гэмт хэрэг Илэрсэн гэмт хэрэг Хулгай
гэмт хэрэг Танхай
гэмт хэрэг ТХХАБАЖ зөрчих
1 2015.12.10 70 35 37 4 8
СХД-30 “Хамбын ... тоот хашаанд өвлийн сууц шатаад байна” гэсэн мэдээллийг 12-р сарын 10-нд авч шалгахад: Тус тоотод суух А /эм.16н/ 10х12м өвлийн сууц шатаж нас барсан хэргийг СХДЦХ-3 шалгаж байна.
-
2015 оны 12 сарын 10
Хоолоо идэхгүй байгаа аравхан сартай, ой ч хүрээгүй бяцхан хүүг хайр найргүй алгадан зодох нэгэн эмэгтэйн байж боломгүй аймшигт хэрцгий бичлэг онлайнаар цацагдаж, олон ч эцэг эх хүүгийн өмнөөс өр нь өвдөж, хүний ёсноос гадуур үйлдэл хийсэн тэр эмэгтэйг хатуу цээрлүүлэх хэрэгтэй гэцгээж байв. Энэ явдал Дундговь аймгийн “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгт болсон юм. Тус цэцэрлэгийн тогооч эмэгтэй бусдын хүүхдийг хоол идэхгүй байна гэх шалтгаанаар тарчлаан зодож буй нь д бичлэгээс тод харагдаж буй. Энэ хэргийг тус аймгийн цагдаагийн газарт шалгаж, Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь заалтыг үндэслэн ”Оюуны хөгжил” цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон талаар бид мэдээлсэн.
Харин аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ өчигдөр захирамж гарган, цэцэрлэгийн үйл ажиллагааг хааж, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгожээ.
-
2015 оны 12 сарын 10
Нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр шалгарсан “MDS and KhanLex” ХХН, “Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо” ТББ, “Хөгжлийн санаачлага бодлого судлалын төв” ТББ, “SICA” ХХК-ын төлөөлөл бүхий шинжээчдийн 4 баг Авлигатай тэмцэх газрын даргын 2015 оны А/88 дугаар тушаалаар баталсан “Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлэх аргачлал”-ын дагуу төрийн байгууллагуудын 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлгээ хийж, дүнг ирүүлээд байна. Энэ үнэлгээ нь 3 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд хөндлөнгийн шинжээчид үнэлдгээрээ онцлог билээ.
Энэхүү үнэлгээний агуулга нь төрийн байгууллагын авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх, хэрэгжилтийг хангуулах, албан хаагчдын шударга байдлыг нэмэгдүүлэх, авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлэл, санал санаачилга, хүчин чармайлтыг дэмжих, үлгэр жишээ, тэргүүн туршлагыг илрүүлэн түгээн дэлгэрүүлэх, байгууллага хоорондын өрсөлдөөнийг бий болгох, төрийн байгууллагын үйл ажиллагааны, хүний нөөцийн, төсөв санхүү, худалдан авах ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, иргэд байгууллагын зүгээс уг үйл ажиллагаанд хяналт тавих боломжийг олгох, энэхүү үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагыг татан оролцуулах явдал юм.
Энэ удаагийн үнэлгээнд Улсын Их Хурлаас байгууллагддаг 7 байгууллага /Монголбанк, Сонгуулийн ерөнхий хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний аудитын газар, Үндэсний статистикийн хороо, Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс/, 15 яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч 28 агентлаг /Зэвсэгт хүчний жанжин штаб, Тагнуулын ерөнхий газар үнэлгээнд хамрагдаагүй/, аймаг, нийслэл 22, нийслэлийн 9 дүүрэг, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 39 хуулийн этгээд, Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний 2 байгууллага /Шүүхийн шинжилгээний хүрээлэн, Хууль сахиулахын их сургууль/, нийт 122 байгууллага хамрагдлаа. Үнэлгээ нь авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг 0-70 оноо, авлигатай тэмцэх санал, санаачилгыг 0-30 оноо, нийт 100 оноогоор үнэлдэг бөгөөд энэ жилийн улсын дундаж үнэлгээ 68,2%-тай байгаа нь өнгөрсөн онтой харьцуулбал 8.2%, 2013 оны дүнтэй харьцуулбал 20%-аар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Үнэлгээний үр дүнг өмнөх онуудтай харьцуулсан байдлаар үзүүлбэл:
-
2015 оны 12 сарын 10
Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарч байгаагаас гэр болон ахуйн үүдэлтэй галын дуудлага эрс нэмэгдсэн байна.
-
2015 оны 12 сарын 10
Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан “Шударга ёсны төлөө-2015” уралдааныг улсын хэмжээнд зохион байгуулсан билээ. Уг уралдаанд шалгарсан байгууллага, хүмүүст өнөөдөр шагнал гардуулав.
Хээл хахууль, хүнд суртлаас ангид төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд хүргэж байгаа, шударга ёсны манлайллыг салбар бүртээ, байгууллага дотроо нэвтрүүлж буй тэргүүний арга туршлагыг улс орны хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд мэдээлэх, тэдгээрийг урамшуулах зорилгоор энэ арга хэмжээг зохион байгуулсан юм.
“Ил тод, нээлттэй цахим хуудастай байгууллага” уралдааны номинацид иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, олгож буй зөвшөөрөл, бүртгэлийн ажиллагааг цахимжуулах, иргэдийн хяналт, оролцоог идэвхжүүлэх зорилгоор www.smartpolice.mn цахим үйлчилгээг нэвтрүүлж, энэ оноос www.service.police.gov.mn болгон өргөжүүлж төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн ажиллаж байгаа Цагдаагийн ерөнхий газар шалгарсан байна.