Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2650 2651 2652 2653 2654 2655 2656
  • Нийслэлчүүд цасны баяраа Хандгайтад тэмдэглэж байна
    2016 оны 1 сарын 30
    Нийслэлчүүд цасны баяраа Хандгайтад тэмдэглэнэ
  • Нарантуул зах руу буухиа автобус явж байна
    2016 оны 1 сарын 30
    Нарантуул зах руу буухиа автобус үйлчилгээнд явна
  • Ихэнх нутгаар хүйтний эрч суларна
    2016 оны 1 сарын 30
    2016 оны 01 дүгээр сарын 31-нээс 02 дугаар сарын 04-нийг хүртэлх

    цаг агаарын урьдчилсан төлөв:

    Хугацааны эцсээр баруун зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно.бусад хугацаанд бүх нутгаар цас орохгүй. Салхи 31-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Хүйтний эрч суларч Завхан голын эхээр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 29-34 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 24-29 градус, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
  • Сар шинийн үзэсгэлэн худалдаа Чингисийн талбайд явагдаж байна
    2016 оны 1 сарын 30
    Чингисийн талбайд болж буй сар шинийн үзэсгэлэн худалдаа 02 сарын 08 хүртэл үргэлжилнэ
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    2016 оны 1 сарын 30
    Маргааш тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
  • Тэрсүүд өдөр
    2016 оны 1 сарын 30
    Тэрсүүд өдөр
  • Улаанбаатарт 18 хэмийн дулаан байна
    2016 оны 1 сарын 30
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Завхан голын эхээр шөнөдөө 48-53 градус, өдөртөө 35-40 градус, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 43-48 градус, өдөртөө 30-35 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 38-43 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр 30-35 градус, бусад нутгаар 25-30 градус, өдөртөө Дархадын хотгороор 24-29 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Хэрлэн, Улз, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 14- 19 градус хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 34-36 градус, өдөртөө 20-22 градус хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 38-40 градус, бусад хэсгээр 30-32 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.
  • Чингисийн талбайн үзэсгэлэн худалдаа ирэх сарын 8-ыг хүртэл үргэлжилнэ
    2016 оны 1 сарын 29
    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Монголын уламжлалт сар шинийн баярыг угтан авто замын ачааллыг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран Чингисийн талбайд сар шинийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа 01 сарын 27-нд эхэлсэн бөгөөд 02 дугаар сарын 8-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Сар шинийн үзэсгэлэн худалдаанд “АПУ” ХК, “Витафит групп” ХХК, “Мах маркет” ХХК, “Миш Маш” ХХК, “Мон сүү” ХХК, “Сувд кашмер” ХХК, “Говь” ХК, “Хангай кашмер ХХК зэрэг үндэсний үйлдвэрлэлийн томоохон компани, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд оролцож байна. Энэхүү үзэсгэлэн худалдааны үеэр иргэд арьс шир ноос ноолуулаар хийсэн бараа бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, цагаан идээ, гурил, даршилсан ногоо, цагаан сараар гоёх гутал, хувцсаа үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой юм. Нийслэлийн хөдөлмөрийн газартай хамтран ажилладаг иргэдийн бүлгийн 18 иргэн эсгий, шир, сүлжмэл утас, торгоор урласан дээл, цамц, бээлий, малгай, бэлэг дурсгалын зүйлс зэрэг гар урлалын бүтээгдэхүүнүүдээ борлуулж байна.
    Мөн нийслэлийн зургаан дүүрэгт мах, цагаан идээний өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Мэдээллийн технологийн газар Улаанбаатарын Их сургуультай хамтран ажиллана
    2016 оны 1 сарын 29
    Мэдээллийн технологийн газар Улаанбаатарын Их сургуультай хамтран ажиллана
  • БНХАУ хилээ 5 хоног хаана
    2016 оны 1 сарын 29
    БНХАУ-ын Шинэ жилийн баяр буюу “Еэвэн сарын баяр” тохиож байгаатай холбогдуулан ирэх сарын 07-11-нд улсын хилээ хаах болжээ.

    Харин Монгол Улсын тухайд Цагаан сарын албан ёсны амралтын гурван өдөр буюу ирэх хоёрдугаар сарын 09-11-ний өдрүүдэд хилээ хаана. Гэхдээ хоёр улсын баярын эхлэх өдрүүд зөрж байгаа ч хил нээх өдөр давхцаж, хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн хилийн боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээлжээ.

    Хил хаах үеэр төмөр замын боомтууд хэвийн ажиллана. Иймээс урд хөршийг зорих шаардлагатай иргэд дээрх хугацаанд галт тэргийг сонгон зорчих боломжтой.
  • “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна
    2016 оны 1 сарын 29
    “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдаа эхэллээ
  • НИТХ: Сонгуулийн 45 тойрог байгуулахаар тогтоолоо
    2016 оны 1 сарын 29
    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийг сонгох сонгуулийн 45 тойрог байгуулахаар тогтоолоо
  • 18 удаагийн үйлдэлтэй, хулгайчдыг саатуулжээ
    2016 оны 1 сарын 29
    Олон удаагийн үйлдэлтэй, хулгайн гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдийг баривчилжээ.

    “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид дүүрэг дамжин гэр хороолол, айл өрхүүдийн эд зүйлсийг бүлэглэн хулгайлдаг хэргийг илрүүлэн гэмт этгээдүүдийг баривчлан саатуулаад байна.

    Иргэн Г, Б, Б нар нь Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн наран орчим, Чингэлтэй дүүргийн долоодугаар хороо Зурагтын хуучин эцэс, Сонгинохайрхан дүүргийн 32-н арын гэр хороолол орчмоор нийтдээ 18 гэмт хэрэг үйлдсэн байна. Уг этгээдүүд нь айлын хаалганы цоожийг хөшиж, вакум цонх түлхэх зэрэг аргаар тээврийн хэрэгсэл ашиглан хулгай хийж 10 орчим зурагтыг иргэн Б-д зарж борлуулсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдоод байгаа аж.



    Иргэд та бүхэн хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, хөршийн холбоогоо сайжруулж, цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
  • Б.Батзаяа нараас болж өрөнд орсон иргэн 2 удаа амиа хорлохыг завджээ
    2016 оны 1 сарын 29
    Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нарын хэрэгт холбогдуулан нэгэн иргэний асуудлыг шалгаж эхэлжээ. Тодруулбал, Төмөр замын шинэ бүтээн байгуулалтын ажлын 50 хувийг гүйцэтгэсэн гэх “Шинэ халхын төмөр зам” буюу “Кэй Эйч Эн Ар” компанийн ерөнхий захирал асан З.Баасандорж тус ажлыг гүйцэтгэхээр бусдаас их хэмжээний зээл авсан байна.

    Ингээд ажлаа гүйцэтгэсэн ч санхүүжилт улсаас орж ирээгүйн улмаас иргэн З.Баасандорж их хэмжээний өрөнд орсон гэнэ.

    Улмаар өрөө төлж чадахгүйд хүрсэн тэрээр 2013 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг Амгалан Чулуун овооны ойролцоо хэвлийн тус газраа өөрийгөө хутгалж, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх, УИХ-ын гишүүн Х.Баттулга нарт гэрээслэл бичиж үлдээсэн аж.
  • Үр дүнгийн гэрээ байгуулжээ
    2016 оны 1 сарын 29
    Булган аймгийн прокурорын газар Улсын Ерөнхий прокурорын газраас 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2/367 дугаартай албан бичгээр ирүүлсэн чиглэлийн дагуу прокурорууд болон туслах ажилтнуудтай 2016 оны “Үр дүнгийн гэрээ”-г байгуулсан байна.

    Үр дүнгийн гэрээ байгуулах үеэр аймгийн прокурор Б.Эрхэмбаатар нийт прокурор, ажилтнуудад хандан 2016 онд Улсын Ерөнхий прокурорын газраас дэвшүүлсэн зорилтуудыг хүн бүр идэвхи санаачлага, хичээл зүтгэл гарган ханган биелүүүлэх, Булган аймгийн прокурорын газрын 2015 оны хяналтын ажлын эерэг тоон үзүүлэлтүүдийг 2016 онд бататган ажиллах, сөрөг үзүүлэлтүүдийг гаргахгүй ажиллах талаар үүрэг чиглэл өгч, үр дүнгийн гэрээг хангалттай сайн биелүүлсэн прокурор, ажилтнуудад шагнал урамшуулал олгох нөхцөл бүрдэж байгааг онцлон хэллээ.

    Тэрээр прокурор, ажилтнуудад прокурорын байгууллагын нэр хүнд хуулиар хүлээсэн чиг үүргийг амжилттай хэрэгжүүлж ажиллахыг анхааруулж, шудрага ёсыг тогтоох иргэний эрх, эрх чөлөөг хамгаалах ажилд нь амжилт хүссэн байна.
  • Тариалангийн тухай хуулийг баталлаа
    2016 оны 1 сарын 29
    Чуулганы нэгдсэн хуралдаанаар Тариалангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёллоор санал хураалгахад, тухайлбал, Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь тариалангийн газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх асуудлыг Газрын тухай хуулийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэх ба энэ хуулийн 26.2-д заасан шинжилгээний дүнгээр хөрсний үржил шимийг доройтуулаагүй нь тогтоогдсон байх, хуульд заасан нөхцөл болзол, газар эзэмшүүлэх гэрээг зөрчөөгүй байх, тариалангийн газрыг зориулалтын дагуу ашигласан байх шаардлагыг хангасан байна. Энэ хуулийн 24.2-т заасан мал аж ахуй эрхлэгчийн өвөлжөө, хаваржааг тухайн орон нутагт нүүлгэн шилжүүлэхтэй холбогдсон тээврийн зардлыг тариалангийн үйлдвэрлэгч 1 удаа хариуцна. Агрохими, агрофизикийн шинжилгээний дүнгээр хөрсний төлөв байдал, чанарыг өмнөх шинжилгээний дүнгээс дордуулсан нь мэргэжлийн байгууллагын шинжилгээ, дүгнэлтээр тогтоогдсоны дагуу сайжруулах тодорхой арга хэмжээ авах талаар тариалангийн газар эзэмшигч, ашиглагчид 2-5 жилийн хугацаатай мэдэгдэл өгч, зөвлөмж хүргүүлнэ гэж өөрчлөн найруулах санал гишүүдийн олонхын дэмжлэгийг тус тус авлаа.

    Тариалангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийг батласнаар чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөв
  • 98 сум цагаан зудтай байна
    2016 оны 1 сарын 29
    18 аймгийн 98 сум цагаан зудтай байна
  • НӨАТ-ын сугалааны хоёр дахь тохирол ням гарагт болно
    2016 оны 1 сарын 29
    Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс НӨАТ-ын тухай хууль шинэчилсэн найруулгаар хэрэгжиж эхэлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор НӨАТ-ын хоёр хувийн урамшуулал авах эрхтэй, сугалаатай баримтыг үйлчилгээний байгууллагууд хэвлэдэг болсон.

    Харин иргэд худалдан авсан бүтээгдэхүүн бүрийнхээ баримтыг ebarimt.mn сайтад бүртгүүлж хэвшээд байна. Ингэснээр 2016 оны эцэст нэг удаа нийт худалдан авалтынхаа үнийн дүнгийн хоёр хувийг эргүүлэн авахаас гадна сар тутамд сугалаанд оролцож, азтан болох боломжтой.



    Шинэчлэн батлагдсан НӨАТ-ын дагуу 2016 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр болсон 158,580,000 төгрөгийн сантай, 1057864 ширхэг баримт сугалаанд оролцож эхний тохиролоор 20,000 төгрөгийн 946 баримт, 100,000 төгрөгийн 89 баримт, 500,000 төгрөгийн 9 баримт тодорсон билээ. Өөрөөр хэлбэл, Энэ дагуу НӨАТ-ын урамшууллын анхны сугалаа энэ сарын 17-нд болж нийт 1044 азтан тодорсон.Харин 100 сая төгрөгийн эзэн тодроогүй юм. Тэгвэл дараагийн тохирлыг энэ ням гарагт явуулах юм байна. Уг тохиролд нэгдүгээр сарын 10-20-ны хооронд авсан бараа бүтээгдэхүүний бар кодтой сугалаа оролцох юм байна.



    Тэгвэл энэ удаагийн буюу хоёр дахь сугалааны тохирол ирэх ням гарагт болно.
  • Нийслэлийн прокурорын газрын ойн баяр болно
    2016 оны 1 сарын 29
    1930 онд БНМАУ-ын 6 дугаар Их хурлаас прокурорын байгууллагыг төв орон нутагт байгуулж, эрх хэмжээг тогтоох шийдвэр гарсны дагуу БНМАУ-ын Шүүх яамны сайдын 1931 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 8 тоот тушаал гарч, Улаанбаатар хотын прокурорыг Хотын шүүхийг түшиглүүлэн байгуулсан юм.

    Анх 1 прокурор, 3 мөрдөн байцаагч, 1 нарийн бичгийн дарга, бүгд 5 хүний орон тоотой ажиллаж эхэлсэн тэр цагаас хойш Нийслэлийн прокурорын газар хуульд заасан үндсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж ирлээ. “Монгол Улсын Үндсэн хууль”, “Прокурорын байгууллагын тухай хууль” шинэчлэн батлагдсантай холбогдуулж 1993 оноос Улаанбаатар хотын прокурорын газрыг Нийслэлийн прокурорын газар болгон өөрчилсөн.

    Одоо нийслэлийн хэмжээнд Нийслэлийн прокурорын газраас гадна Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул, Багануур, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрууд ажиллаж байна.
  • Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах урилга
    2016 оны 1 сарын 29
    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах үйл ажиллагааг явуулах хуулийн этгээдийн сонгон шалгаруулалтыг зарлалаа.
    Сонгон шалгаруулалтад оролцохдоо Хууль зүйн сайдын 2015 оны А/190 дугаар тушаалаар баталсан “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-д заасан шаардлага нөхцлийг хангаж буйг нотолсон баримт бичиг, сонгон шалгаруулалтын хураамж болох 30000 төгрөгийг Төрийн сангийн 200051051 тоот дансанд тушааж , төлсөн банкны баримтыг ирүүлнэ.

    Сонгон шалгаруулалтад оролцох хуулийн этгээдийн бүрдүүлэх материал:

    Хуулийн этгээдийн танилцуулга
    Хуулийн этгээдийн бүртгүүлсэн газар, бизнесийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, хаягийг тодорхойлсон улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/
    Сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан / аудитаар баталгаажуулсан /
    Сонгон шалгаруулалтанд оролцогчийг төлөөлж гарын үсэг зурсан этгээдийн итгэмжлэл
    Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар / нотриатаар гэрчлүүлсэн /
    Түр саатуулах хашаа /байр/-ны газрын кадастрын зураг болон газар эзэмших гэрчилгээний хуулбар / нотриатаар гэрчлүүлсэн /

    Сонгон шалгаруулалтын материалыг хүлээн авах хугацаа:
2650 2651 2652 2653 2654 2655 2656
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын эдийн засаг 2026 онд 5.0 хувиар өсөх төлөвтэй байна
    19 мин
  • Судалгааг бизнест ашиглах талаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
    59 мин
  • ХАЙРЫН ГАР АРГА ХЭМЖЭЭ ТӨВИЙН БҮСЭД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
    1 цаг 12 мин
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
    1 цаг 23 мин
  • Хумсан дээр хар толбо, сүүдэрлэлт үүсэх, хумсны хэлбэр өөрчлөгдөх нь хорт хавдрын шинж тэмдэг
    2 цаг 6 мин
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
    3 цаг 10 мин
  • Эрчим хүчний салбарын үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо
    3 цаг 46 мин
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам 3 талт хамтын хэлэлцээрийг байгуулж, гарын үсэг зурлаа
    3 цаг 52 мин
  • Б.ЖАРГАЛАН: Би МУИС-ийн хуулийн ангийг төгссөн. Гэхдээ А.Бямбажаргал гэж хүнээс дүн гуйж байгаагүй
    3 цаг 59 мин
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
    4 цаг 19 мин
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
    4 цаг 44 мин
  • “Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
    5 цаг 14 мин
  • Хойд Солонгосын арми Өмнөд Солонгосын эсрэг шинэ төрлийн пуужингуудаа туршжээ
    5 цаг 21 мин
  • Цахилгаан тамхи бол шийдлийн нэг хэсэг
    6 цаг 14 мин
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
    6 цаг 33 мин
  • Алдарт "Найзууд" цувралын жүжигчин Мэттью Перриг үхэлд хүргэсэн эмэгтэйд 15 жилийн хорих ял оноожээ
    6 цаг 37 мин
  • Израил улс Ливаныг бөмбөгдөж 182 хүний аминд хүрлээ
    6 цаг 49 мин
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    7 цаг 0 мин
  • Архи, согтууруулах ундааны  зохисгүй хэрэглээг бууруулах зорилгоор  “Амьдралд хайртай” нөлөөллийн аяныг зохион байгуулна
    7 цаг 3 мин
  • АН-ын дарга О.Цогтгэрэл Д.Амарбаясгаланд дахин итгэл хүлээлгэж, ЕНБД-аар томилуулах санал гаргах уу?
    7 цаг 10 мин
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • “TRADE FINANCE FORUM – 2026” нөөцөөс боломж, боломжоос өсөлт
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК