Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2653 2654 2655 2656 2657 2658 2659
  • Монголын өмгөөлөгчдийн холбооны хуульчид байр сууриа илэрхийлнэ
    2016 оны 1 сарын 28
    Өнөөдөр Блю скай төвд 9,30-аас Өрсөлдөөний нөхцөл байдал бизнесийнхэнд хэрхэн нөлөөлж байгаа тухай болон эрх зүйн орчны талаар Монголын өмгөөлөгчдийн холбооны хуульчид байр сууриа илэрхийлнэ.
  • Үндсэн хуулийн цэцийн дарга мэдээлэл хийнэ
    2016 оны 1 сарын 28
    Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг албан тушаалаас нь огцруулах асуудлыг өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн билээ.

    Тэгвэл уг асуудлыг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа хууль зөрчин УИХ-аар хэлэлцсэн гэж үзэн өнөөдөр 11:30 цагт хэвлэлийн бага хурал хийхээр болжээ. Уг асуудлыг дэгийн тухай хууль зөрчсөн хэмээн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мөн хэлсэн билээ. Дашрамд дурдахад, Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах хүсэлтийг УИХ-ын Тамгын газраас Улсын дээд шүүхэд хүргүүлсний дагуу ийнхүү хэлэлцжээ.
  • 2016 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг баталлаа
    2016 оны 1 сарын 28
    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/66 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталлаа.
    Батлагдсан төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулж, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт даалгав.
    Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс мэдээллээ
    2016 оны 1 сарын 28
    Төв аймгийн 27 сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Зуунмод суманд болж өндөрлөжээ.

    Зөвлөгөөнд Төв аймгийн прокурорын газрын туслах прокурор А.Аварзэд оролцож, тус аймагт 2015 онд гарсан гэмт хэрэг, түүний шалтгаан нөхцөл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн хэмжээнд авч хэрэгжүүлсэн ажил, түүний үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн байна.

    Төв аймгийн Прокурорын газар, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлтэй хамтран 2016 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд төр захиргаа, хууль хяналтын байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх гэсэн зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

    Зөвлөгөөнд оролцогчдоос аймгийн Прокурорын газар, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хамтын ажиллагаа сайжирч, энэ талаар олон ажлуудыг санаачлан хийж байгаад талархал илэрхийлжээ.
  • Цэргийн албаны эсрэг гэмт хэргийн тухай сургалт болжээ
    2016 оны 1 сарын 28
    Сэлэнгэ аймаг дахь Хилийн 0243 дугаар ангийн 0281 дүгээр салбарт цэргийн алба хааж байсан байлдагч Г, Б нар оргосон хэрэг 2016 оны 1 дүгээр сард гарч хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр мэдээлэгдсэн ба энэ хэргийг шуурхай шалгаж шийдвэрлүүлэх талаар аймгийн прокуророос анхаарч ажиллаж байгаа бөгөөд хэргийг ажиллагааны явцад нь хянаж прокурорын даалгавар бичсэн байна.

    Мөн тус ангитай хамтран харуулын бага дарга нарт Монгол Улсын Эрүүгийн Хуулийн 29 дүгээр бүлэг болох “Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг”-ийн тухай ойлголт, хүлээлгэх хариуцлага, гарч байгаа гэмт хэргийн шалтгаан, нөхцлийн талаар сургалт зохион байгуулсан нь үр дүнтэй болжээ.

    Цаашид бүх албан хаагчдад дээрх сургалтыг явуулж өгөх хүсэлтийг тус ангийн удирдлагаас гаргасныг хүлээн авч сургалтыг үргэлжлүүлэн явуулах, түүнчлэн Сэлэнгэ аймагт үйлдэгдэн гарч байгаа гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, прокурорын байгууллагын чиг үүрэг, хийсэн ажлын талаар яриа хийхээр төлөвлөн ажиллаж байна.
  • Цагаан сарын сургаар хуурамч бараа “амилж”, хог болон хөглөрч байна
    2016 оны 1 сарын 28
    Цагаан сар хаяанд ирж, хятадын “хог” моодонд ордог цаг улиран өнгөрчээ. Хэдхэн хоногийн дараа монгол түмний өргөн дэлгэр тэмдэглэдэг цагаан сарын баяр болно. Эл баяраар айлчин гийчнийхээ гарыг цайлгадаг бичигдээгүй хууль өнөөдөр ч үйлчилж байгаа. Сүүлийн жилүүдэд бэлэг өгөхөөс татгалзсан иргэдийн уриалга нэлээд гарсан ч нэгэнт тогтсон уламжлалыг эвдэж дөнгөөгүй.
  • Сэлэнгэ аймагт ченжийн амийг хөнөөсөн хэрэг шүүхэд шилжлээ
    2016 оны 1 сарын 28
    Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд 2015 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө ченж Б-нь гадны нөлөөтэй амь насаа алдсан онц ноцтой гэмт хэрэг үйлдэгдэж энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр мэдээлэгдэж байсан.

    Энэ хэргийг шуурхай шалгаж шийдвэрлэхэд Сэлэнгэ аймгийн прокурорын газраас анхааран ажиллаж байгаа ба 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

    Яллагдагч Б-нь хохирогчийн биед байсан 30.300 доллар, 800 рубль буюу /монгол мөнгөөр 60.472.360 төгрөг/ авах зорилгоор шунахай сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар алсан ба улмаар бусдын амь насыг санаатай бүрэлгэсэн гэмт хэргийн ул мөрөө баллах зорилгоор хохирогчийн гэрт бензин цацаж гал тавин эд хөрөнгийг нь санаатайгаар устгаж гэмтээсэн гэж үзэн хэргийг зүйлчилж шүүхэд шилжүүлжээ.
  • Шарагчин тахиа өдөр
    2016 оны 1 сарын 28
    Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр бурхныг тахих, мод босгох, газрын үүд боох, тангаргаас няцах, зэтгэрийг дарах, санасан хэрэг түргэн бүтнэ, жуулчлал хийх, тус хэрэгт үйлийг бүтээх, хэл амыг дарах, арга эвийг олон түргэн бүтээх үйл, бурханы бясалгал хийх хийгээд тарни тоолохуй, янаг амрагийг дуудан хураахуйд сайн. Цэрэг хөдөлгөх, улаа гаргах, хиншүү хярвасны үйл, байшингийн суурь тавих, өс дарах, угаал үйлдэх, залбирал тавихад муу. Өвдвөөс найм хоногоос амирлаюу. Замд гарвал муу гаслан хагацал хийгээд хааны цаазны гэм ирэх нигууртай. Зүүн нүд татвал хойд зүгээс жуулчин ирнэ, баруун бол алдсаныг олно. Зүүн чих хангинавал буянтай. Өдрийн сайн цаг нь морь, хонь, тахиа, хулгана, бар, туулай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө.
  • Улаанбаатарт 21 хэм хүйтэн
    2016 оны 1 сарын 28
    2016 оны 01 дүгээр сарын 27-ны 20 цагаас 01 дүгээр сарын 28-ны 20 цаг

    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Завхан голын эхээр шөнөдөө 49-54 градус, өдөртөө 37-42 градус, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 40-45 градус, өдөртөө 27-32 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.



    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй, нутгийн өмнөд хэсгээр явган шуурга шуурна. Салхи хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 38-43 градус, өдөртөө 28-33 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.



    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй, нутгийн өмнөд хэсгээр явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэрлэн, Улз, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.



    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 30-32 градус, өдөртөө 20-22 градус хүйтэн байна.



    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, нутгийн хойд хэсгээр явган шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.



    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 32-34 градус, бусад хэсгээр 28-30 градус, өдөртөө 20-22 градус хүйтэн байна.
  • НҮБ-ын хүүхдийн сан хөдөө орон нутгийн хүүхдүүдийн өвчлөлд анхаарч ажиллана
    2016 оны 1 сарын 27
    Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа НҮБ-ын Хүүхдийн сангийн Нью-Иорк дахь зөвлөх Басил Родрикстэй уулзаж ярилцлаа.
  • Өршөөлөөр суллагдсан иргэдэд мөнгөн тусламж үзүүлнэ
    2016 оны 1 сарын 27
    Өршөөлөөр суллагдсан 50 иргэнд тус бүр нэг сая төгрөгийн тусламж, дэмжлэг үзүүлэхээр болжээ.
  • Менингит өвчнөөс сэргийлэхийг анхааруулж байна
    2016 оны 1 сарын 27
    Энэ жил менингит өвчний дэгдэлт гарах өндөр магадлалтай байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.
  • Халдварт өвчинтэй тэмцэхэд ДЭМБ хамтарна
    2016 оны 1 сарын 27
    ДЭМБ-ын Номхон далайн бүсийн төвийн Халдварт өвчний тандалт, хариу арга хэмжээний хөтөлбөрийн дарга доктор Бабатунде, ДЭМБ-ын зөвлөх Грехам нартай ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа уулзлаа.
  • ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг чөлөөлөхийг дэмжлээ
    2016 оны 1 сарын 27
    УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор дөнгөж сая ҮХЦ-ийн даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, УИХ-ын Тамгын газрын даргаас Үндсэн Хуулийн Цэцийн Ж.Амарсанааг хууль зөрчсөн гэж үзсэн учраас Дээд шүүхэд хандаж, дөнгөж сая байнгын хороогоор чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн юм.

    Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчиж, УИХ-ын нэр хүндэд халдсан зүйл зөндөө гаргасан. Байнгын хорооны дагуу 3 хоногийн өмнө танилцуулах ёстой. Гэнэт асуудал оруулж ирээд хэлэлцээд байгаа нь зөв үү. Нэг байгууллагаас бичиг явуулаад ингээд байгаа нь болж байгаа юм уу. Дээд шүүхийн холбогдох хуулиудыг зөрчөөгүй байна гэсэн хариу иржээ. Энэ асуудлаа хойшлуулаач гэсэн саналтай байна” гэсэн юм.

    Харин Хуульзүйн байнгын хорооны дарга “Хэлэлцэх асуудлаа баталсан” гэж хариулсан. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Цэцийн дарга өөрөө асуудалд яарч хандсан. Энэ нь өөрөө уг асуудлыг хэлэлцэх болсон гэсэн үг. УИХ-аас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр очсон гишүүнийг шүүгдэгч та гэсэн байна. Ингэж болж байгаа юм уу” гэв.

    Ингээд байнгын хороо Үндсэн Хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг чөлөөлөх асуудлаар санал хураахад хуралд оролцсон нийт 15 гишүүний 9 нь огцруулах асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал өглөө. Ингэснээр уг асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.
  • ”Трансбус” ХХК-ны жолооч хүн мөргөжээ
    2016 оны 1 сарын 27
    СХД-ийн нутаг Тээвэрчдийн гудамж, БГД дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн хойд замд Т.Mark-2 маркийн авто машины жолооч Ч нь явган зорчигч 50 настай эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироосон.
    БЗД-ийн нутаг Доржийн гудамж, Цайз захын урд замд Трансбус ХХК-ны Daewoo BS маркийн автобусны жолооч Э нь явган зорчигч 29 настай эмэгтэй А-г мөргөж гэмтээсэн.
  • Согтуугаар 33 жолооч тээврийн хэрэгсэл жолооджээ
    2016 оны 1 сарын 27
    2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл 423 хүлээн авснаас зам тээврийн ослын 364 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 9 бүртгэгдэж 1 хүний амь нас хохирч, 22 хүн хүнд хөнгөн гэмтсэн . Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 0 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 0, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон жолооч 0 , явган зорчигч 5. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 33 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
  • 840 иргэнийг осгож, хөлдөх аюулаас аварчээ
    2016 оны 1 сарын 27
    ОБЕГ-ын албан хаагчид шинэ он гарснаас хойш 840 иргэнийг осгож, хөлдөх аюулаас аварчээ.
  • Хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулжээ
    2016 оны 1 сарын 27
    Увс аймгийн прокурорын газраас 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус аймаг дахь Цагдаагийн газар дээр хэрэг бүртгэх, мөрдөн байцаах эрх бүхий албан тушаалтнуудыг хамруулсан хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулжээ.

    Зөвлөгөөнөөр хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудал, орон нутгийн эрүүгийн нөхцөл байдал, гэмт хэргийн гаралт, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны чанар үр дүнгийн талаар хэлэлцсэн ба түдгэлзүүлсэн хэргийн шийдвэрлэлтийг сайжруулах талаар “САР ШИНЭ” нэгдсэн арга хэмжээний удирдамж гарган ажилласан байна.

    Мөн прокурорын хяналтын ажилд болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд эрүүгийн байцаан шийтгэх хуулийг дагаж мөрдөх аргачилсан зааврын хэрэгжилтийн талаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, замын байцаагч, хэсгийн төлөөлөгч нараас тест авч эрүүгийн байцаан шийтгэх хууль, прокурорын хяналтын ажил, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд эрүүгийн байцаан шийтгэх хуулийг дагаж мөрдөх аргачилсан зааврыг нэг мөр хэрэгжүүлэн ажиллах зорилгоор сургалт зохион байгуулжээ.
  • 63 настай эмээг зодож, чихийг нь сэтэлж ээмгийг нь дээрэмджээ
    2016 оны 1 сарын 27
    2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цагийн орчимд СХД-ийн 4-р хороо ....... тоотод оршин суух 63 настай эмэгтэй Б-г гэртээ ганцаараа байх үед нь үл таних 160 орчим см өндөртэй эрэгтэй хүн гэрт нь орж ирэн зодож чихэнд нь зүүсэн байсан хос ээмгийг чихийг нь сэт татан авч мөн нокиа брендийн цагаан өнгийн гар утас дээрэмдсэн хэргийг Сонгионхайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид шуурхай ажиллаж гэмт хэрэг үйлсэн этгээдийг баривчилж дээрэмдсэн эд зүйлийг хураан авсан байна.
    Гэмт хэрэг үйлдсэн этгээд нь 1973 онд төрсөн, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй “Э” гэгч үйлдсэн.
  • Биеэ үнэлэгчдийг ажил хөдөлмөрт зуучилж байна
    2016 оны 1 сарын 27
    Өнөөдөр зохион байгуулагдаж байгаа үйл ажиллагааны зорилго чиглэлийн талаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэсээс төлөөлөн мэдээлэл өгөхгүй юу?
    Цагдаа: За баярлалаа Сонгионхайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс, 12 дугаар хороо, хөдөлмөрийн хэлтэс Төгс бүсгүйчүүд ТББ хамтран Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппоро үйлчилгээий төвийн орчим эрхэлсэн тодорхой ажилгүй биеээ үнэлэгчидийг цуглуулж, ажил хөдөлмөрт зуучлах гэж байна.Ирээдүйд биеээ үнэлэх орчин нөхцлөөс нь ангижруулж, ажилд зуучилсанаар зөв чиг хандлага руу татна оруулах боломжийг нээж байгаа юм.
    Асуулт: Танай хэсэгт бүртгэлтэй байдаг хэдэн биеээ үнэлэгч байна вэ?
    Цагдаа: Ерөнхийдөө бол 2008 оноос хойш биеээ үнэлэгчидын тоо давхардсан байдлаар 210 орчим байна.Сүүлийн үедүүдэд биеээ үнэлэгчид багасаж байна.
    Цагдаа. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд биеээ үнэлэгчидийг Бүртгэл судалгаа тогтмолхамруулдаг.Сонгино хайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээ том учир гэмт хэрэг зөрчилтэй тэмцэхтэй холбоотойгоор хөдөлгөөнт эргүүл болон явган эргүүлийн арга хэмжээг авч байна.
    Цагдаа: 2015 оны 12 дүгээр сард Саппоро үйлчилгээний Цэгийн Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэрэг зөрчилтэй урьдчилан тэмцэх зөвлөлөөс явуулын копон байгуулсан.Явуулын копон байгуулсаны үр дүнд гэмт хэргийн зөрчил тодорхой хэмжээгээр буурсан.
2653 2654 2655 2656 2657 2658 2659
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын эдийн засаг 2026 онд 5.0 хувиар өсөх төлөвтэй байна
    8 мин
  • Судалгааг бизнест ашиглах талаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
    49 мин
  • ХАЙРЫН ГАР АРГА ХЭМЖЭЭ ТӨВИЙН БҮСЭД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
    1 цаг 1 мин
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
    1 цаг 13 мин
  • Хумсан дээр хар толбо, сүүдэрлэлт үүсэх, хумсны хэлбэр өөрчлөгдөх нь хорт хавдрын шинж тэмдэг
    1 цаг 55 мин
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
    3 цаг 0 мин
  • Эрчим хүчний салбарын үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо
    3 цаг 36 мин
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам 3 талт хамтын хэлэлцээрийг байгуулж, гарын үсэг зурлаа
    3 цаг 42 мин
  • Б.ЖАРГАЛАН: Би МУИС-ийн хуулийн ангийг төгссөн. Гэхдээ А.Бямбажаргал гэж хүнээс дүн гуйж байгаагүй
    3 цаг 49 мин
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
    4 цаг 9 мин
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
    4 цаг 34 мин
  • “Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
    5 цаг 4 мин
  • Хойд Солонгосын арми Өмнөд Солонгосын эсрэг шинэ төрлийн пуужингуудаа туршжээ
    5 цаг 11 мин
  • Цахилгаан тамхи бол шийдлийн нэг хэсэг
    6 цаг 4 мин
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
    6 цаг 23 мин
  • Алдарт "Найзууд" цувралын жүжигчин Мэттью Перриг үхэлд хүргэсэн эмэгтэйд 15 жилийн хорих ял оноожээ
    6 цаг 27 мин
  • Израил улс Ливаныг бөмбөгдөж 182 хүний аминд хүрлээ
    6 цаг 39 мин
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    6 цаг 50 мин
  • Архи, согтууруулах ундааны  зохисгүй хэрэглээг бууруулах зорилгоор  “Амьдралд хайртай” нөлөөллийн аяныг зохион байгуулна
    6 цаг 53 мин
  • АН-ын дарга О.Цогтгэрэл Д.Амарбаясгаланд дахин итгэл хүлээлгэж, ЕНБД-аар томилуулах санал гаргах уу?
    6 цаг 59 мин
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • “TRADE FINANCE FORUM – 2026” нөөцөөс боломж, боломжоос өсөлт
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК