Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2652 2653 2654 2655 2656 2657 2658
  • Шинэ хүүхдээ бүртгүүлээрэй
    2016 оны 1 сарын 28
    Шинэ хүүхдээ бүртгүүлээрэй
    УИХ-ын 103 дугаар тогтоолын дагуу Хүүхдийн мөнгийг Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй бүх хүүхдэд үргэлжлүүлэн олгохоор болсон. Ингэснээр таны хүүхэд мэдээллийн санд бүртгэлтэй бол аль нэг банк, төрийн байгууллагад хандах шаардлагагүйгээр мөнгийг үргэлжлэн олгоно. Харин хүүхэд тань 2013 оны арванэгдүгээр сараас хойш төрсөн бол сум, хорооны халамжийн ажилтанд хандан мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлтээ гаргах юм байна.

    Иргэд хүүхдийн төрсний гэрчилгээ, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбарыг авч очин хүсэлтээ гаргана. Мөн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд огт хамрагдаагуй өрхийн хувьд сум, хорооны халамжийн ажилтанд хандаж өргөдөл бөглөх юм. Ингэснээр халамжийн ажилтан гэрт нь очиж асуулгын хуудас бөглүүлнэ. Ингээд мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлт гаргасан сараас нь тооцож Хүүхдийн мөнгө олгогдоно. Иймээс иргэд энэ сардаа багтаж сум, хорооны халамжийн ажилтанд хандахыг мэргэжилтнүүд сануулж байна.
  • Сар шинийн өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээг нэмэгдүүлнэ
    2016 оны 1 сарын 28
    Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах ажлын хэсэг”-ээс сар шинийн баярын өдрүүдээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдэд нийтийн тээврийн хэрэгслийг хүртээмжтэй болгох зорилгоор хэд хэдэн зохицуулалт хийхээр төлөвлөлөө.
    Тодруулбал, билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2016 оны 2 дугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн 62, хот орчмын 13 чиглэлд их болон дунд багтаамжийн автобус үйлчилгээ үзүүлэх бол хотын захын гэр хорооллын чиглэлүүдэд 4 аж ахуйн нэгжийн 20 бага багтаамжийн микроавтобусаар захиалгат үйлчилгээг зохион байгуулахаар боллоо. Түүнчлэн хот дотор таксийн үйлчилгээнд 14 аж ахуйн нэгжийн 497 тээврийн хэрэгсэл ажиллах юм.
    Мөн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор сар шинийн өмнөх амралтын өдрүүд буюу 2016 оны 1 сарын 30, 31, 2 сарын 6, 7-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлчийн оронг тэгш сондгойгоор ялган хөдөлгөөнд оролцуулах бөгөөд энэ үеэр тодорхой суурьшлын цэгүүдээс Нарантуул худалдааны төв рүү нийт 11 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад иргэдэд үйлчилгээ үзүүлнэ. Тухайн өдрүүдэд Чингисийн талбай болон Дүнжингарав худалдааны төвөөс Хүннү молл худалдааны төв чиглэлд 2 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилгээнд гарна гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах Ажлын хэсгээс мэдээллээ.
  • Нийслэлчүүдийн цасны баяр Хандгайтын Янзага зусланд бямба гарагт болно
    2016 оны 1 сарын 28
    Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид, нийслэлийн иргэдэд амралт, чөлөөт цагаа эрүүл агаарт өнгөрүүлэх боломж олгох зорилгоор жил бүр зохион байгуулж буй “Эрүүл агаар – Рио -2016” өвлийн биеийн тамир, спортын арга хэмжээний цасны баяр 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Хандгайтын “Янзага” зусланд болно.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013 – 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор “Өдөр тутмын биеийн тамир - Өнөөгийн нийслэлчүүдийн өнгө төрх” сэдэвт өвлийн улирлын биеийн тамир, чийрэгжүүлэлтийн үйл ажиллагааны нээлтэд Нийслэлийн ИТХ, Нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүний харъяа газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, харъяа байгууллагууд, Нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын газар, хороодын ажилтан, албан хаагчид оролцоно. Цасны баяраар “Нийслэлийн бүтээн байгуулалт”, “Рио 2016 олимп” зэрэг сэдвүүдээр цасан хотхон байгуулах бичил бүтээн байгуулалтын уралдаан болно.

    Энэхүү арга хэмжээнд нийслэлийн удирдлагууд оролцож, ажил үйлсээрээ 2015 оны “Нийслэлийн Биеийн тамир, спортын шилдэг хамтлаг”-аар шалгарсан байгууллага, хамт олонд шагнал гардуулна.

    Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/34 дүгээр захирамжаар баярын өмнөх амралтын өдрүүдэд 10:00–20:00 цагт автомашины сүүлийн оронгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийхтэй холбогдуулан энэхүү арга хэмжээний үеэр автомашины улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл явах тул нийслэлийн иргэдийг цасны баярын арга хэмжээнд оролцохдоо нийтийн унаа захиалж хамт олноо идэвхитэй оролцуулахыг Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас уриалж байна.
  • “Шангри -Ла”-гийн галыг унтраалаа
    2016 оны 1 сарын 28
    Шангри-Ла” олон улсын сүлжээ зочид буудалд гал гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
  • Утасны дугаараа үлдээлгүй явсан жолоочийн мэдээллийг авах боломжтой болжээ
    2016 оны 1 сарын 28
    Орц гарц хааж тавьсан автомашины жолоочийн талаарх мэдээллийг авах боломжтой болжээ.
  • Үнэт эдлэл, гоёл чимэглэлийн үзэсгэлэн худалдаа болж байна
    2016 оны 1 сарын 28
    Сар шинийн баярт зориулан үнэт эдлэл, хөөрөг, гоёл чимэглэлийн “Бичин жилийн өнгө” үзэсгэлэн худалдаа болж байна.
  • “Шангрилла” руу онцгойгийнхон хөдөллөө
    2016 оны 1 сарын 28
    “Шангрилла” олон улсын сүлжээ зочид буудалд утаа гараад байна гэсэн дуудлагыг нийслэлийн Онцгой байдлын шуурхай алба 11.50 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Гал унтраах 10 дугаар ангийн дөрвөн машин гарсан байна. Одоогоор гал гарсан эсэхийг тогтоогоогүй байгаа бөгөөд өмнө нь 2014 оны есдүгээр сарын 31-нд тус барилгыг барьж байх үед нь долдугаар давхарт гал гарч, багагүй хохирол учирсан юм.

    Бид энэ талаар тун удахгүй дэлгэрэнгүй мэдээлнэ.
  • Оюутнуудын цахим картыг хэсэгчлэн хаахаар болжээ
    2016 оны 1 сарын 28
    Оюутнуудын улирлын өвлийн амралт эхэлсэнтэй холбогдуулан нийтийн тээврээр зорчих картыг нь хэсэгчлэн хааж эхэлсэн байна.
  • Чингисийн талбайд сар шинийн үзэсгэлэн худалдаа эхэллээ
    2016 оны 1 сарын 28
    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Монголын уламжлалт сар шинийн баярыг угтан авто замын ачааллыг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран Чингисийн талбайд сар шинийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна.
  • Хот хоорондын чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмжээ
    2016 оны 1 сарын 28
    Монгол түмний уламжлалт баяр цагаан сар удахгүй болно. Энэ үед хот хооронд зорчих иргэдийн тоо нэмэгддэг. Авто тээврийн үндэсний төвөөс Сар шинийн баяраар хот хоорондын чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмсэн байна.
  • Нийслэлийн удирдлагууд хүүхдүүдийг гудамжинд гарга гэжээ
    2016 оны 1 сарын 28
    Монгол хүний үнэлэмжийг хамгийн түрүүнд тавьдаг хүн өнөөгийн нийгэмд тийм ч олон тааралдахгүй л болов уу. Тэр дундаа орон гэргүй тэнэмэл гэх тодотголтой тэдгээр иргэдийг нийгэмшүүлэхийн төлөө амьдралаа зориулж явах зоригтон бүр ч олдохгүй биз ээ. Тэгвэл бидний дунд тийм нэгэн хүн өнөөдөр буруу зуршлаасаа болоод нийгмийн ёроол руу халтирч орсон ч эргээд засрахаар зүтгэж яваа хүмүүсийг өөрийн төрсөн үр хүүхэд, ах дүү мэт хайрлан, халамжилж яваагийнхаа төлөө элдвээр хэлүүлэн, ад шоо үзэгдэн амьдарч байна.

    Нийслэлийн БЗД-ийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зөв амьдрах ухаан” ТББ-ыг өвлийн тэсгим хүйтэн жаварт эрж хайн очин тус төвийн тэргүүн Г.Загдаатай уулзлаа. Тэрбээр бие нь жаахан тааруу байгаа хэдий ч биднийг орноосоо босож, инээмсэглэсээр угтсан юм. Ингээд ярилцлагын эхэнд мэнд мэдэн, ах нь арга ядаад л сууж байна. Биднийг зорьж ирж, туслая гэсэн хүмүүс олон л байна. Хэвлэл мэдээллийнхэн ч бас их ирэх юм. Гэхдээ гаргаж байгаа нь цөөн юмаа. Саяхан “Босоо хөх Монгол”-ын залуус ч ирж яаж туслах уу, дэмжих үү л гэж байна. Ингэхээр улс төржөөд байх юм. Ах нь бол үүнийг улс төржүүлмээргүй байна. Тиймээс нэг их нийлж тэмцэх талаар бодсонгүй хэмээн ярьснаар бидний өнөөдрийн сурвалжилга эхэллээ.

    Тус төвд өнөөдрийн байдлаар 0-70 насны хоорондох 132 хүн амьдарч байгаа бөгөөд тэдний дунд бүтэн өнчин, хүчирхийлэлд өртөн гэр орноосоо дайжсан, мөн өөрийн эцэг эхтэйгээ амьдарч байгаа хүүхдүүд ч байгаа аж. Түүнчлэн томчуудын тухайд архины хэт хамааралтайгаасаа болж амьдралдаа алдан гудамжинд гарсан, гэр бүлийнхнээсээ холбоогоо тасалсан, мөн буруу зүйл хийж өргөст торны цаана сууж байсан хэдий ч эргээд засрахаар хичээнгүйлэн амьдарч буй тийм л хүмүүс амьдардаг аж.

    “Зөв амьдрах ухаан” ТББ-аас нийслэлийн орон гэргүй тэнэмэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 2006 оноос хойш үйлчилж ирсэн бие даасан төрийн бус байгууллага. Өдгөө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт харьяалалтай бөгөөд хашаандаа хувийн цэцэрлэг байгуулсан, мөн жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж, хувийн жижиг компани ажиллуулж, ажилгүй иргэдийн ажлын байраар хангадаг юм. Ингэхдээ 200-400 мянган төгрөгийн цалинг өгдөг юм байна. Тус төвийн тэргүүнийг Г.Загдаа гэдэг бөгөөд тэрбээр эхнэрийнхээ хамт өнөөдөр 21 өрхийн 73 иргэн, 60 хүүхдийг хооллож ундалж, өмсөх хувцсыг нь олж, ажлын байраар хангаж, мөн хорихоос суллагдсан иргэдийг нийгэмшүүлж, ажилтай орлоготой болгох хүмүүнлэгийн ажлыг хийж байна.

    Харин 2013 онд Нийслэлийн удирдлагууд албан ёсоор санал тавьж орон гэргүй тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх ажилд хамтран ажиллая хэмээгээд жил бүр тухайн иргэдийн хоолны мөнгийг нэг хүний 12 мянган төгрөгөөр тооцож олгохоор болжээ. Энэ дагуу жилийн 162 сая төгрөгийг өгөхөөр гэрээ байгуулжээ. Гэвч уг мөнгө нь сүүлдээ нэг хүний 9000 төгрөг болон хувирчээ. Харин 2015 оны гуравдугаар сараас хойш дээрх мөнгөө огт өгөхөө больсон байна.Ингээд “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа гэрээний дагуу нийслэлийн холбогдох албан тушаалтнуудаас мөнгөө нэхэж эхлэхэд тэн ондоо зүйл ярьж эхэлжээ. Тодруулбал нийслэлийн удирдлагууд эдгээр орон гэргүй тэнэмэл иргэдийг нийслэлийн харьяа Нийгмийн хамгааллын тусгай төвд шилжүүлнэ, ингэхдээ зөвхөн том хүмүүсийг нь авна. Харин хүүхдүүдийг гудамжинд гарга хэмээн хэлэх болжээ.

    Үүнд эмзэглэсэн дээрх төвийн тэргүүн Г.Загдаа “Элэг бүтэн өсч байгаа хүүхдүүдийг эрх мэдэлтнүүд нийгмээс нь гадуурхаж, гудамжинд гаргаж хая гэж байна. Яалаа гэж ээж ааваас нь салгах юм бэ. Тэгээд ч манай төвд гэр бүлээрээ амьдардаг хэд хэдэн өрх бий. Тэднийг шууд л салгана гэдэг чинь байж боломгүй зүйл. Хэдийгээр алдсан ч гэсэн эдгээр хүмүүст эргээд нийгэмших, хүүхдүүдэд харин эцэг эхтэйгээ элэг бүтэн амьдрах эрх бий хэмээн хэлсэн юм.

    Нээрээ ч түүний хэлснээр БЗД-т байрлах “Зөв амьдрах ухаан” ТББ-ын хашаанд өнөөдрийн байдлаар 24 гэр бариастай бөгөөд тэнд хэд хэдэн гэр бүлүүд халуун ам бүлээрээ аз жаргалтай амьдарч байлаа. Түүнчлэн гэр бүлгүй нэгэн нь бас л нэгэн гэр бүл найз болон тав, зургаагаараа нэг гэрт амьдарч байсан юм. Тэдний гэрээр орж сонирхоход айл гэрт байж болох бүхэн байсан бөгөөд тохь тухтайг энд хэлэхийн аргагүй байлаа.

    Харин ингэж амьдарч байгаа иргэдийг салгаж өөр төвөд шилжүүлснээр энэ хүмүүсийг эргээд буруу зам руу оруулах эхлэл тавигддаг гэдгийг Загдаа гуай учирлаж байсан юм. Учир нь барилгын компаниудад ажилд оруулаад тогтвор суурьшилтай ажиллуулаад, тусд нь гэр орон өгөөд гаргаад явуулахаар эргээд жилийн дараа траншейнаас хүмүүсээ түүж авдаг хэмээн тэрбээр ярилаа. Нэгэнт алдсан хүмүүсийг хажуудаа байлгаж харж хандахгүй бол нийгэм рүү тавихаар эргээд хальтирчих гээд байдаг юм хэмээн ярих түүний сэтгэлээс Монгол хүн Монгол хүнээ хайрлах, хувь хүний үнэлэмж ямар уужим болохыг харж болохоор.

    Манай сурвалжлах багийнхан тус төвөөр зочлох үеэрээ мөн иргэдийн хийж буй үйлдвэрлэлтэй танилцсан юм. Тэд паркетан шал, сийлбэртэй хаалга, авдар,Монгол гэрийн тулга, гээд нэлээд олон төрлийн мод болон төмрөн эдлэл хийж байлаа. Чадахгүй нэгэн нь нэгнээсээ сийлбэр хийхийг сурч буйтай ч таарлаа. Мөн цагаан сар дөхсөн үед хамгийн эрэлттэй байдаг тавгийн идээний царны үйлдвэрлэл ид явагдаж байлаа. Харин сурагчдын амралт таарсан учир хүүхдүүд гэр гэртээ амарч байсан юм. Мөн хажуудаа хүүхдийн цэцэрлэг байгуулан ажиллаж байгаа тул багш нарыг бэлтгэх шаардлага гарсан тул дотроосоо зургаан бүсгүйг сонгон харьяа хороон дээрээ хүүхэд харах үйлчилгээний сургалтад суулгаж, цэцэрлэгийн багш болгож байгаагаа энэ үеэр Г.Загдаа гуай дуулгалаа.

    Ийм нэгэн сайхан сэтгэлт хүмүүн нийгмийн эмзэг давхаргын гэж нэрлэгддэг тэдгээр хүмүүсийг Монгол хүн хэмээх талаас нь харж, зөв замд оруулахаар гэр бүлийн хүний хамт зүтгэж явна.

    Харин түүнийг Монголын төр дэмжих нь бүү хэл элдвээр хэлэн доромжилж буйд сэтгэлээр унаж байгаагаа нуусангүй. Гэхдээ хүн юу ч гэж хэлж, шүүмжилсэн бай түүний төвөөр нэг ороод гарахад, тэгээд тэдгээр хүмүүсийн хэрхэн аж төрж байгааг харах юм бол таны энэ бодол өөрчлөгдөх нь дамжиггүй.

    Бидний сурвалжлагын төгсгөлд Г.Загдаа гуай төр засгаас нэг их зүйл шаардаагүй багахан дэмжлэг л хүссэн. 2006 оноос эхлэн үйл ажиллагаагаа бие даан явуулж байхад, Нийслэлийнхэн өөрсдөө санал тавьж ирсэн. Үүнээс хойш нийтдээ 372 сая төгрөгийг л авсан. Өөр зүйл авч байгаагүй хэмээн хэллээ. Энэ мөнгө эдгээр хүмүүсийн дан ганц хоолны л мөнгө байсан Өөрөөр иргэдээ нийгэмшүүлье, хүүхдүүдээ сургая гэсэн сэтгэлээр өгсөн мөнгө огт биш байсан гэлээ. Гэтэл эдний төвтэй яг ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг нийслэлийн харьяа “Нийгмийн хамгааллын тусгай төв”-нь 19 ажилтантай хэдий ч зөвхөн 58 хүн л хүлээн авах хүчин чадалтай аж. Харин улсын төсвөөс авдаг мөнгө нь эдний төвөөс хэд дахин их мөнгө авдаг байна. Тухайлбал “Зөв амьдрах ухаан” ТББ нь гурван жилд 372 сая төгрөг авсан бол “Нийгмийн халамжийн төв” энэ хугацаанд тэрбум гаруй төгрөг төсвөөс авчээ. Харин үйл ажиллагааны хувьд 58 хүнд үйлчилдэг, эдний төв 132 хүн үйлчилдэг аж.

    Ингээд бид Г.Загдаагаас зарим зүйлийг тодруулсан юм.


    -Яг хэзээнээс эхэлж хүүхдүүдийн гэх тодотголтой халамжийн мөнгөө авч чадахгүй хүрэв?
    -Энэ оны гуравдугаар сард халамжаас 40 сая төгрөг шилжүүлснээс хойш Нийслэлээс дахин санхүүжилт олгоогүй өдий хүрлээ. Эдийн засгийн хямрал манай төвийнхөнд хүчтэй нөлөөлж, эдгээр хүмүүст олддог байсан ажил нь хомсдож, цаашид амьдрахад туйлын хэцүү болоод байна.

    -Халамжаас өнөөдрийн байдлаар хэчнээн сая төгрөг авах ёстой вэ?
    -Нийт 50 хүний хоолны мөнгө гэж 121 сая төгрөг авах ёстой. Нэг хүүхэд өдөрт 9000 төгрөгийн хоол идэх нормтой. Гэтэл авч чадахгүйд хүрсэн. Энэ хүмүүсийг юугаараа тэжээ гэж байгаа юм. Өнөөдөр манай төвийн цахилгааны төлбөр гэж 4 сая гараад тог таслах дээрээ тулсан. Би хоол унд залгуулахын тулд өрд орж урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж явааг дарга нар мэдэхгүй л дээ.

    -Мөнгө олгохгүй гээд байгаа шалтгаанаа юу гэж тайлбарладаг юм бэ?
    -Төсөв байхгүй, эдийн засаг хямарсан энэ цаг үед ийм их мөнгийг гаргаж өгч чадахгүй гэдэг. Нийслэлийн халамжийн төв болон Хотын захирагч, захирагчийн албан газарт удаа дараа хандаж учир байдлаа тайлбарлахаар хүлээж авахгүй байна. Үлдэгдэл санхүүжилтээ оноос өмнө гээд яаравчлуулахад Сангийн яамнаас төсөв хассан тул тэр хүмүүсийг гудамжинд хөөж гарга, Ерөнхий сайддаа ханд хэмээн амьдралд хөлөө олох гэж байгаа ядарсан иргэдээр дайжигнаж, тохуу хийж байгаа нь таалагдахгүй байгаа юм. Гэр оронгүй, хөгжлийн бэрхшээлтэй гээд эдгээр хүмүүсийг гудамжинд хөөж гаргах юмуу. Үнэндээ энэ нялх балчирууд ирээдүйн эх орны эзэд гэдгийг ойлгоосой. Ингэж хатуурхаж болохгүй ээ.

  • “Улаанбаатар худалдан авалт - 2016” бизнес чуулга уулзалтын илтгэлүүдтэй танилцана уу
    2016 оны 1 сарын 28
    “Улаанбаатар худалдан авалт - 2016” бизнес чуулга уулзалтын илтгэлүүдтэй танилцана уу
  • Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн автобус дахин осол гаргалаа
    2016 оны 1 сарын 28
    Тухайлбал: ХУД-ийн нутаг Чингисийн өргөн чөлөө Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл НӨААТҮГ-ын Daewoo BS маркийн автобусны жолооч У нь явган зорчигч 39 настай эрэгтэй Ч-г мөргөж гэмтээсэн.
    БЗД-ийн нутаг Уулын замд Т.Prius маркийн авто машины жолооч Ц нь Т.Harrier маркийн Б, Porshe маркийн Д жолоочтой автомашинуудтай мөргөлдөж зорчигч 09 настай эрэгтэй Ө нарын 2 хүн гэмтсэн.

  • 47 жолоочийг журамлажээ
    2016 оны 1 сарын 28
    2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл 335 хүлээн авснаас зам тээврийн ослын 272 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 9 бүртгэгдэж 10 хүн хүнд хөнгөн гэмтсэн . Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 0 үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 1, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон жолооч 2 , явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
  • МОХ-ны ерөнхийлөгч Д.Батбаярын хэргийг прокурорт хянаж байна
    2016 оны 1 сарын 28
    Эрх мэдэл, албан тушаалаараа далимдуулан оюутнуудаас их хэмжээний мөнгө завшиж, мөн оюутнуудын картны мөнгөөр хувьдаа байр, машин худалдаж авсан гэх МОХ-ны ерөнхийлөгч Д.Батбаяр болон дэд ерөнхийлөгч Д.Батчулуун нарыг өнгөрсөн оноос эхлэн авлига, албан тушаалын хэргээр АТГ-аас шалгаж эхэлсэн билээ.

    Эх сурвалжийн хэлснээр Д.Батбаяр нь 300 гаруй сая төгрөгийг хувьдаа завшсан болох нь мөрдөн байцаалтаар тогтоогджээ. Тэгвэл түүнд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, Нийслэлийн прокурорт яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтайгаар шилжүүлсэн байгаа гэдгийг эх сурвалж хэлэв. Ийнхүү прокурорын хяналтад хянагдаж байгаа эрүүгийн хэрэг шүүхээр орох нь тодорхой аж. Монголын оюутны холбоо бол төрийн бус байгууллага. Тэд нэг оюутнаас жил бүр 8900 төгрөг хурааж, түнийхээ 4000-ыг нь оюутны нийтийн тээврийн зардалд зориулаад, үлдсэн 4900-гаар нь холбооны төсвийг бүрдүүлдэг аж.

    Энэ мөнгө юунд зарцуулагддагыг оюутнууд огт мэддэггүй. Тэгвэл энэ мөнгийг МОХ-ны дарга нар хувьдаа завьшиж байсан бололтой. Монгол Улсад дунджаар 170 гаруй мянган оюутан сурдаг гэсэн тоо бий. Тэд МОХ-ндоо 890 гаруй сая төгрөгийн төсөв бүрдүүлж өгдөг юм байна. Энэ мөнгөнөөс нь тус холбооны ерөнхийлөгч Д.Батбаяр идэж уужээ. Тэрбээр оюутны өдөрлөг, илтгэл, лекц, тэмцээн уралдаан зохион байгуулсан хэмээн санхүүгийн хуурамч баримт бүрдүүлэн мөнгө завшдаг ч байжээ.

    Хамгийн сүүлд гэхэд байгууллагынхаа данснаас 100 гаруй сая төгрөгийг ямарч баримтгүйгээр авсан гэх мэдээлэл байгаа юм. Тэгвэл эл үйлдлийг нь Эрүүгийн цагдаагийн газраас илрүүлж, авлигын шинжтэй хэрэг гээд АТГ-т шилжүүлсэн байдаг юм.
  • Ц.Улаанхүү начны ялаас хоёр жил хасагджээ
    2016 оны 1 сарын 28
    Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат улсын начин Ц.Улаанхүүг 2011 онд хар тамхины хэргээр ялласан билээ.
  • Өнөөдөр болох зарим үйл явдал
    2016 оны 1 сарын 28
    08.30 цагт Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтад оролцох сэтгүүлчдэд зориудсан автобус СТӨ-өөс хөдлөнө. Энэ үйл ажиллагаараар Зэвсэгт хүчний 016 дугаар бригад, Хилийн цэргийн 0303 дугаар анги, Онцгой байдлын аврах тусгай ангийн үйл ажиллагаатай танилцана. Утас: 88028789



    Туушин зочид буудлын Сүлд танхимд

    09.00 цагт “Мандал Женерал Даатгал” ХХК-ийн зүгээс санаачлан Монголын Даатгагчдын Холбоо болон Сангийн яамтай хамтран “Төрийн байгууллагын Даатгалын үйлчилгээний худалдан авалт” сэдэвт семинар болно. Тус семинарт дөрвөн илтгэгч илтгэлээ хэлэлцүүлэх бөгөөд Сангийн яам, Хууль, худалдан авах ажиллагааны газар, Санхүүгийн Зохицуулах Хороо, ШӨХТГ, Монголын Даатгагчдын Холбоо, Мандал Женерал Даатгал ХХК болон бусад даатгалын байгууллагын төлөөлөл оролцоно.



    Стандартчилал, хэмжил зүйн газрын сургалтын танхимд

    09.00 цагт: Стандартчилал, хэмжил зүйн байгууллагын Удирдах ажилтны зөвлөгөөн болно. Утас: 99650498



    ”Blue Sky” цамхагийн 3 давхарт

    09.30 цагт Өрсөлдөөний орчины нөхцөл байдлын талаар бизнес эрхлэгчид болон төрийн байгууллагуудын уулзалт болно. Утас: 91021020



    НҮБ-ын байр, 3-р давхрын хурлын танхимд

    10.00 цагт: Дэлхийн Сайн Дурынхны 2015 оны тайлан илтгэлийг танилцуулах ажиллагаа болно. Өнгөрсөн оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассемблейн үеэр дэлхий нийтээр хэрэгжүүлэхээр шинээр баталсан Тогвортой Хөгжлийн Зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд сайн дурынхны хувь нэмрийн талаар энэхүү илтгэл дэлхийн түвшинд анх дүгнэж гаргасан байна. Тус арга хэмжээнд НҮБ-ын Суурин зохицуулагч Биата Транкман, НҮБ-ын Сайн Дурын Байгууллагын Ази, Номхон Далайн Бүс нутаг хариуцсан захирал Манон Бэрниэр нар болон бусад төлөөлөгч оролцоно. Утас: 99702630, 99135393



    ”Улаанбаатар” зочид буудалд

    10.00 цагт Европын Холбооны санхүүжилтээр Монголын мэргэжлийн боловсролын салбарт 2014 оноос хэрэгжиж буй хоёр үе шаттай төслийн Удирдах хорооны хурал болно. Утас: 91915340



    НЗДТГ-ын А танхимд

    10.00 цагт Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурал болно. Хурлаар Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Замын цагдаагийн газар гэмт хэрэг, зам тээврийн ослын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, 2016 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж батална. Утас: 325044, 88781218



    ”Монгол Ньюс” Мэдээллийн төвд

    11.00 цагт “Цагаан сарын баяр: Эрээний бэлгээс эрдмийн бэлэг рүү” хэвлэлийн бага хурал болно. Утас: 88113330, 97100222



    Уул уурхайн яамны байранд

    11.00 цагт ”Ил тод уул уурхай” хэвлэлийн хурал болно. Шатахуунтай холбоотой асуудал болоод цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.



    Нийгмийн даатгалын ерөнхий газрын 702 тоотод

    11.00 цагт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн даатгалын ерөнхий газарт Чанарын удирдлагын тогтолцоог төрийн байгууллагуудаас анх удаа нэвтрүүлсэнтэй холбогдуулан Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2008 стандартын батламжийг албан ёсоор гардуулах ёслолын үйл ажиллагаа болно. Утас: 99070054



    ШУТИС-д

    11.00 цагт Япон улсад 1000 инженер бэлтгэх төслийн хүрээнд тус улсын шилдэг 20 их дээд сургуулиудад магистр, докторын сургалтын хөтөлбөрт хамрагдан суралцахаар болсон 14 багш судлаач болон Японы Коосэн сургуульд суралцах болсон 24 оюутанд батламж гардуулах арга хэмжээ болно. Утас: 98119897



    МУИС-ийн эрдмийн танхимд

    11.00 цагт Академич Т.Дорж багшид МУИС-ийн Эмерит профессор цол олгох ёслол болно.



    Үндсэн Хуулийн Цэцийн байранд

    11.30 цагт Үндсэн Хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаа, орлогч дарга Н.Жанцан нар цаг үеийн мэдээлэл хийнэ.



    Үндэсний мэдээллийн төвд

    12.00 цагт Монголын сагсан бөмбөгийн холбооны ээлжит бус хурал болох талаар МСБХ-ноос мэдээлэл хийнэ.



    Хангарди ордны 14 давхарт

    14.00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар Монгол цэргийн жавхаа-2016 уралдааныг зохион байгуулах тухай, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааны статистик үзүүлэлт, төвд ирүүлсэн санал, хүсэлтийн талаар, Налайх хотын Захирагчийн ажлын тайланг хэлэлцэнэ. Утас: 91040607



    АШУҮИС-ийн 202 танхимд

    14.00 цагт Улаанбаатар хотын утаа урагт болон монгол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаар монголын анагаахын эрдэмтдийн судалгааны нэгдсэн дүн гарсаныг олон нийтэд албан ёсоор танилцуулж эрдэмтэд сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийнэ. Дараа нь мөн утааны тухай судалгааны төслийг цааш нь үргэлжлүүлэн судлах болсоны баримт бичиг үйлдэх өслолын арга хэмжээ болно.



    МҮХАҮТ-ын Их танхимд

    15.00 цагт Монгол орны эдийн засаг, нийгмийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Олон улсын байгууллагууд, хоёр талын техникийн туслалцааны болон бусад гадаадын санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслүүд, Дипломат төлөөлөгчийн газрууд, гадаадын хөрөнгө оруулагчид болон гадаадын иргэдийг онцлон шалгаруулах, тэднийг урамшуулан дэмжих, нийтэд таниулах зорилготой ”Silk Road” буюу ”Торгоны зам” шагнал гардуулах ёслолын ажиллагаа зохион байгуулагдана. Утас: 70109090, 99107440
  • Бямба гарагт тэгш, ням гарагт сондгой дугаартай машин явна
    2016 оны 1 сарын 28
    Бямба гарагт сондгой, ням гарагт тэгш оронгоор төгссөн тээврийн хэрэгсэл 10:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохгүй
  • Гарал үүслийн бичиггүй мах тээвэрлэж явжээ
    2016 оны 1 сарын 28
    ХУД-3 “ТЭЦ-3 урд автозам дээр 01-р сарын 27-ны 12:00 цагт БЗД-12 хороонд суух Ц /эр.62н/-ийн жолоодож явсан “Kia Frontier” автомашиныг зогсоон шалгахад: Гарал үүслийн бичиггүй ямааны мах 2тн тээвэрлэж явсаныг саатуулан ХУДЦХ-1 шалгаж байна.
  • Галаа асаахаар бензин цацаснаас болж хүүхэд түлэгджээ
    2016 оны 1 сарын 28
    Галаа асаахаар бензин цацаж хүүхдээ түлжээ
2652 2653 2654 2655 2656 2657 2658
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын эдийн засаг 2026 онд 5.0 хувиар өсөх төлөвтэй байна
    8 мин
  • Судалгааг бизнест ашиглах талаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
    49 мин
  • ХАЙРЫН ГАР АРГА ХЭМЖЭЭ ТӨВИЙН БҮСЭД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
    1 цаг 1 мин
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
    1 цаг 13 мин
  • Хумсан дээр хар толбо, сүүдэрлэлт үүсэх, хумсны хэлбэр өөрчлөгдөх нь хорт хавдрын шинж тэмдэг
    1 цаг 55 мин
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
    3 цаг 0 мин
  • Эрчим хүчний салбарын үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо
    3 цаг 36 мин
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам 3 талт хамтын хэлэлцээрийг байгуулж, гарын үсэг зурлаа
    3 цаг 42 мин
  • Б.ЖАРГАЛАН: Би МУИС-ийн хуулийн ангийг төгссөн. Гэхдээ А.Бямбажаргал гэж хүнээс дүн гуйж байгаагүй
    3 цаг 49 мин
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
    4 цаг 9 мин
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
    4 цаг 34 мин
  • “Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
    5 цаг 4 мин
  • Хойд Солонгосын арми Өмнөд Солонгосын эсрэг шинэ төрлийн пуужингуудаа туршжээ
    5 цаг 11 мин
  • Цахилгаан тамхи бол шийдлийн нэг хэсэг
    6 цаг 4 мин
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
    6 цаг 23 мин
  • Алдарт "Найзууд" цувралын жүжигчин Мэттью Перриг үхэлд хүргэсэн эмэгтэйд 15 жилийн хорих ял оноожээ
    6 цаг 27 мин
  • Израил улс Ливаныг бөмбөгдөж 182 хүний аминд хүрлээ
    6 цаг 39 мин
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    6 цаг 50 мин
  • Архи, согтууруулах ундааны  зохисгүй хэрэглээг бууруулах зорилгоор  “Амьдралд хайртай” нөлөөллийн аяныг зохион байгуулна
    6 цаг 53 мин
  • АН-ын дарга О.Цогтгэрэл Д.Амарбаясгаланд дахин итгэл хүлээлгэж, ЕНБД-аар томилуулах санал гаргах уу?
    6 цаг 59 мин
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • “TRADE FINANCE FORUM – 2026” нөөцөөс боломж, боломжоос өсөлт
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК