Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2649 2650 2651 2652 2653 2654 2655
  • Долоо хоногийн өрнийн зурхай
    2016 оны 2 сарын 01
    Хонь: Сайхан мэдээ дуулна. Ажил ихтэй байхын хэрээр стресс бухимдал их байна. Үүнээс үүдээд эрүүл мэндэд асуудал үүсэх бололтой. Долоо хоногийн сүүлээр гэнэтийн сайн мэдээ дуулна. Гэр бүлдээ хүндэтгэлтэй, ёс зүйтэй байхыг зөвлөж байна. Ялангуяа хайртдаа үнэнч байж, амлалтаа биелүүлээрэй. Орлого нэмэгдэх боловч үрэлгэн зан гаргах хэрэггүй.

    Үхэр: Идэвхтэй долоо хоног. Ажилдаа чин сэтгэлээ зориулж хичээнгүй ажиллахыг зөвлөж байна. Гэр орноо хайхралгүй, ажилдаа хэт анхаарах нь таагүй уур амьсгал бий болгох болно. Албан тушаал ахих магадлалтай. Дасгал хөдөлгөөн хийж эрүүл мэнддээ анхаарай. Санхүүгийн байдал сайнгүй байна. Төлөвлөгөөгүй зардал гаргах хэрэггүй.

    Ихэр: Ажил хэрэг хэвийн бүтэмжтэй байх бөгөөд тогтмол ашгаа өгнө. Худалдаа наймаа хийхдээ болгоомжтой байж, мөнгөн дүнгээ сайтар нягтлаарай. Долоо хоногийн дундуур сайн мэдээ дуулна. Найз нөхдийн хүрээнд хэрүүл тэмцэл гарч болзошгүй. Цаг зав багатай байх боловч өөртөө цаг гаргаж, дуртай зүйлээ хийхийг хичээгээрэй. Энэ нь танд амралт болж, сэтгэл санааг тань тайтгаруулна.

    Мэлхий: Харилцаандаа анхаараарай. Учир нь сэтгэлийн хөдлөлөө барьж чадаагүйгээс болоод маргаан гарч болзошгүй. Хувийн амьдралд таатай мэдээ дуулж магадгүй. Чухал шийдвэр гаргахдаа сэтгэлийн хөдлөлөөр хандах хэрэггүй. Бие хүчний ажил хийхдээ анхаарал болгоомжтой байж бэртэж гэмтэхээс сэрэмжлээрэй. Мөнгөний хэрэгцээ их гарах бололтой. Энэ нь магадгүй таны эрүүл мэндтэй холбоотой байж болно.

    Арслан: Баяр баясгалан болон азгүй явдлууд солигдон байна. Энэ долоо хоногт хэт өндөр зорилго тавих хэрэггүй. Бусдыг эвгүй байдалд оруулж, өөрийгөө дөвийлгөх хэрэггүй. Сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргах хэрэггүй. Хожим харамсавч оройтсон байх болно. Ганц бие хүмүүс хэн нэгэнтэй ойртож дотносохдоо болгоомжтой байж, яарах хэрэггүй. Орлогын шинэ эх үүсвэрээс их хэмжээний мөнгө орж ирэх бололтой.

    Охин: Долоо хоногийн эхээр эсрэг хүйстэнтэйгээ харилцах харилцаанд таатай. Энэ үеийг ганц бие хүмүүс анхааралдаа авахад гэмгүй. Ажил хэрэгт асуудал үүсч, таныг бухимдуулна. Өмнөх зорилгоо биелүүлээгүй бол шинэ төлөвлөгөө гаргах хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр хөнгөн осолд өртөх магадлалтай. Эрүүл мэнддээ анхаарч, осол гэмтлээс сэрэмжлээрэй.

    Жинлүүр: Таны эрч хүч нэмэгдэнэ. Ажлаа солих, өөр албан тушаалд шилжин ажиллахад таатай байна. Ажил хэрэг болон хувийн амьдралдаа эрсдэл гаргах хэрэггүй. Мөн ямар нэг чухал шийдвэр гаргаж гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах хэрэггүй. Согтууруулах ундаа хэрэглэхгүй байсан нь дээр. Ганц бие хүмүүс шинэ сонирхолтой дурлалтай учрах бололтой. Гэвч энэ удаан үргэлжлэхгүй гэдгийг анхаараарай.

    Хилэнц: Зөн билээ дага. Эдгээр өдрүүдэд өөрт таагүй мэдрэмж төрсөн зүйлсээс зайгаа барьсан нь дээр. Ажил хэрэгт танилын хүрээ нэмэгдэж, олон түнштэй болно. Мөрийтэй тоглоом, эрсдэлтэй хөрөнгө оруулалт зэргээс татгалзаарай. Материаллаг байдал сайжирч, том худалдан авалт хийх бололтой. Эрүүл мэндийн байдал хэвийн байх боловч ходоод гэдэс хямрах магадлалтай.

    Нум: Мөрөөдлөө биелүүлэх боломж энэ долоо хоногт тохиох болно. Гэр бүлд тайван уур амьсгал зонхилох хэдий ч бага зэргийн үл ойлголцол ба санал зөрөлдөөн гарч болно. Боловсролоо дээшлүүлэхэд таатай үе гарч ирж байна. Долоо хоногийн дундуур танд том тус хүргэх хүнтэй холбогдоно. Ажилдаа давуу талаа харуулж, өөрийгөө таниулах боломж нээгдэнэ. Орлого тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Эрүүл мэндийн байдал сайжирна.

    Матар: Долоо хоногийн эхэнд ямар нэгэн шинэ ажлыг эхлүүлэх, төлөвлөгөө зохиох гэсний хэрэггүй. Найз нөхөд, төрөл төрөгсөд болон нөлөө бүхий хүнээс тусламж дэмжлэг авах шаардлага гарч болзошгүй. Ажил хэрэг бүтэмжтэй байх боловч энэ нь танд чамлалттай санагдаж магадгүй. Хүссэн үр дүн биш ч та тодорхой хэмжээнд амжилт гаргана. Маргаан, зодооноос зайлсхийх хэрэгтэй. Уран бүтээлч хүмүүс бусдад шагшигдсан уран бүтээл туурвих боломжтой.

    Хумх: Долоо хоногийн эхэнд төлөвлөгөөгөө цуцлахад хүрч магадгүй. Тулгарсан асуудлыг өөрт хохирол багатайгаар шийдэхийг хичээгээрэй. Хэт ажиллах нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Хайр дурлалын харилцаа амжилттай байна. Шинэ хосуудын харилцаа хурдацтай дотносно. Санхүүгийн хүндрэлээс гарч, уужим амьсгаа авах боломжтой болно. Эрүүл мэндийн байдал хэвийн байна.

    Загас: Эдгээр өдрүүдэд та багагүй ашигтай ажиллаж чадна. Энэ үед хэтэвчээ хангалттай зузаалж, хуримтлал үүсгэж чадвал ойрын хэдэн сар санхүүдээ тлгой өвдөхгүй болно. Аливаа асуудлыг өөр олон өнцгөөр харж болдгийг санаарай. Ажил хэрэгт тулгарсан бэрхшээлийг даван туулснаар танд шинэ боломж гарч ирнэ. Долоо хоногийн сүүлээр тооцоогүй зардал гаргахаас зайлсхийгээрэй.
  • Улаанбаатарт 15 хэм хүйтэн
    2016 оны 2 сарын 01
    2016 оны 01 дүгээр сарын 31-ний 20 цагаас 02 дугаар сарын 01-ний 20 цаг
    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Завхан голын эхээр шөнөдөө 47-52 градус, өдөртөө 35-40 градус, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 40-45 градус, өдөртөө 29-34 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хэрлэн, Улз, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, бусад хэсгээр 25-27 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.
  • Ирэх бямба гаригт их цэвэрлэгээтэй
    2016 оны 1 сарын 31
    Нийслэлийн иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх, орчны тохижилтыг сайжруулах, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд ”Сар шинийн баяр”-ыг угтан нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна.
  • Цас их орсноос зэрлэг ан амьтад уулнаас буужээ
    2016 оны 1 сарын 31
    Нийт нутгаар цас их хэмжээгээр нэмж орж, шуурснаас зарим аймагт мал бэлчээрлэх боломжгүйд хүрчээ.
  • “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна
    2016 оны 1 сарын 31
    Сар шинийн баяр угтсан “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдаа “Хүннү Молл”, “Шөнийн зах”, Хархорин хороолол дахь “Монгол аутлет” худалдааны төвд болж байна.
  • Маргаашаас эхлэн жолоочийн зөрчлийн оноог тооцно
    2016 оны 1 сарын 31
    Маргааш буюу хоёрдугаар сарын 1-ний өдрөөс жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журмыг мөрдөж эхэлнэ.
  • Эх орноосоо урвасан гэх Д.Чинбаярын ялыг хэвээр үлдээжээ
    2016 оны 1 сарын 31
    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Чинбаяр нарт холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг өнгөрсөн баасан гарагт хянан хэлэлцсэн байна.
  • Урд хөрш хилээ хаана
    2016 оны 1 сарын 31
    Манай урд хөрш ирэх сарын 7-11-ний өдрүүдэд хилээ хаахаар болжээ. Учир нь энэ өдрүүдэд БНХАУ-ын Еэвэн сарын тэмдэглэлт баярын өдрүүд тохиох юм байна.
  • Нарантуул зах руу буухиа автобус үйлчилж байна
    2016 оны 1 сарын 31
    Сар шинийн баярыг угтаж Нийслэлийн засаг дарга захирамж гарсан. Уг захирамжийн хүрээнд билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2016 оны 2 дугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд хотын захын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж үндсэн 62, хот орчмын 13 чиглэлд нийт 644 их болон дунд багтаамжийн автобус үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөөд байна.
  • Хүйтний эрч бага зэрэг суларна
    2016 оны 1 сарын 31
    Ирэх долоо хоногт буюу хоёрдугаар сарын 3-нд нутгийн баруун хагаст, 4-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 4-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
  • Хоёр дахь азтангууд өнөөдөр тодорно
    2016 оны 1 сарын 31
    Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс шинэчлэн баталсан НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлснээр иргэд худалдан авалтынхаа үнийн дүнгийн хоёр хувийн урамшууллыг буцаан авах эрхтэй болсон. Өнөөдөр нийтдээ 4800 орчим азтан тодрох юм.
  • Цагаан сараар гурван өдөр амарна
    2016 оны 1 сарын 31
    Энэ сарын 8-ны даваа гарагт Сар шинийн битүүний өдөр тохионо.
  • Өнөөдөр сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    2016 оны 1 сарын 31
    Сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдэд автозамын түгжрэлийг сааруулах үүднээс Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт тогтоох захирамж гаргасан.
  • Хөвсгөл далай дээгүүр явахгүй байхыг анхааруулав
    2016 оны 1 сарын 30
    2016-01-07-ны өдөр Хөвсгөл нуурын баруун болон зүүн эргийн дагуу нийт 20-н цэгт /цэг хоорондын зай 6-8 км/мөсийг цоолж хэмжилт хийхэд мөсний дундаж зузаан 45 см, Хатгал тосгоны ойролцоох 6-н цэгт /цэг хоорондын зай 3 км / хэмжилт хийхэд мөсний дундаж зузаан 47 см, мөсөнд хар, цагаан хил үүссэн, бутралт ихтэй байна. Нуурын хойт хэсэгт хийсэн хэмжилтээс үзэхэд Ханхаас Далбай хүртэлх нуурын зүүн хойт эрэг орчмын хэсэгт мөсний зузаан 44-50 см, баруун хойт эрэг орчмынх Зимъяаны эргээс Өлийн амны хойт хэсэг хүртэлх хэсэгт мөсний зузаан харьцангуй бага 25-50 см байв. Дулаан уулын орчимд эргээс 200 м-т ба Хачим орчимд эргээс 500 орчим м-т тус тус мөсний зузаан бага, далд өрх ажиглагджээ.

    Ус судлалын Хөвсгөл-Хатгал харуулын мэдээгээр 12 дугаар сарын 20-нд 20 см, 31-нд 24 см, 2016 оны 1 дүгээр сарын 10-нд 52 см, Хөвсгөл-Ханх харуулд 12 дугаар сарын 31-нд 31 см, 2016 оны 1 дүгээр сарын 10-нд 55 см тус тус байна. Энэ нь олон жилийн дунджаас 5-8 см ахиу байна.

    Нуурын мөсний зузаан 50 орчим см, зарим газарт 25 см, далд өрх, хар хил байх нөхцөлтэй байна. Тээврийн хэрэгсэл зорчиход мөсний зузаан аюулгүй хэмжээнд хүрээгүй, мөсөн замын найдвартай маршрутыг хэмжилтээр тогтоох шаардлагатай байна. Ялангуяа, ачааны машин зорчихыг хориглох шаардлагатай байна.

    Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Ус судлалын сектор

    2016-01-18
  • Биеэ үнэлэгчдийг ажилд зуучилна
    2016 оны 1 сарын 30
    Биеэ үнэлэгчдийг ажилд зуучилна
  • Тосонбумбыг тусгай хамгаалалтад авахад нөхөн төлбөр төлнө
    2016 оны 1 сарын 30
    Тосонбумбыг тусгай хамгаалалтад авахад нөхөн төлбөр төлнө
  • Сар шинийн барилдааны тасалбар 20-25 мянган төгрөг байна
    2016 оны 1 сарын 30
    Монголын үндэсний бөхийн холбооноос сар шинийн баярт зориулсан “Бөхийн баяр” цуврал барилдааныг Монголын бөхийн өргөөнд зохион байгуулдаг уламжлалтай.

    Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдааны хуваарь гарчээ. “Бөхийн баяр” цуврал барилдаан ирэх сарын 5-ны өдөр өсвөрийн бөхийн барилдаанаар эхэлж, нийтийн монгол шандаст, сумын цолтой бөхчүүдийн барилдаанаар үргэлжлэх юм. Өсвөрийн бөхийн барилдаан 14 цагт эхлэх бөгөөд 1999 оны 1-р сарын 1-нээс хойш төрсөн хөвгүүд барилдах эрхтэй.

    Харин энэ өдөр Нийтийн монгол шандастны барилдааны бүртгэл эхлэх бөгөөд ямар нэг цолгүй, бөхийн спортоор тусгайлан хичээллэдэггүй эрчүүд оролцох юм.

    Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан хоёрдугаар сарын 06-ны 14 цагт эхэлнэ. (Бүртгэл хоёрдугаар сарын 5, 6-ны 10 цагаас МБӨ-д болно).

    Хоёрдугаар сарын 07-ны 14 цагт сумын цолтон, залуу 512 бөхийн барилдаан болно. ( энэ өдрийн 10 цагаас бүртгэлийг хийх бөгөөд сумын цолтнууд үнэмлэхтэйгээ ирнэ.)

    Хоёрдугаар сарын 08-ны 14 цагт Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан бөхийн барилдааны үзэгчийн тасалбар 20-25 мянган төгрөгийн үнэтэй байх юм.
  • Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье
    2016 оны 1 сарын 30
    Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье
  • Ирэх долоо хоногт бүх нийтийн цэвэрлэгээтэй
    2016 оны 1 сарын 30
    Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна
    2016 оны 1 сарын 26

    Нийслэлийн иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх, орчны тохижилтыг сайжруулах, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Сар шинийн баярыг угтан нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна. Цэвэрлэгээ 2016 оны 02 дугаар сарын 06-нд болох бөгөөд дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтэс, хороод , их дээд, ерөнхий боловсролын сургууль, аж ахуйн нэгж байгууллага, иргэд оролцох юм.

    Цэвэрлэгээний хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбай, гэр болон орон сууцны хорооллын халтиргаа гулгааг арилгаж, гудамжны түүвэр цэвэрлэгээг хийнэ. Энэ үеэр аж ахуйн нэгж, байгууллагууд орчныхоо 50 м газрыг цэвэрлэн, халтиргаа гулгааг багасгахад анхаарч ажиллана.

    Нийслэл, дүүргээс хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудын орчны цэвэрлэгээ, гэр хорооллын болон орон сууцны дунд байрлах хог хаягдлын түр хогийн цэгүүдийн хог хаягдлын зайлуулалт, тээвэрлэлтэд хяналт тавина. Мөн гаднах орчныхоо цэвэрлэгээг хийгээгүй, хангалтгүй зохион байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагуудад хариуцлага тооцох юм.

    ЭХ СУРВАЛЖ: УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА
  • “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдаа болж байна
    2016 оны 1 сарын 30
    “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдаа болж байна
2649 2650 2651 2652 2653 2654 2655
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
    39 мин
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах талаар сургалт зохион байгуулагдлаа
    41 мин
  • 2026 оны гуравдугаар сарын байдлаар Баянзүрх дүүрэгт 2350 хэрэг, харин Багахангай дүүрэгт 11 хэрэг бүртгэгдсэн байна
    41 мин
  • Монголын эдийн засаг 2026 онд 5.0 хувиар өсөх төлөвтэй байна
    1 цаг 23 мин
  • Судалгааг бизнест ашиглах талаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
    2 цаг 4 мин
  • ХАЙРЫН ГАР АРГА ХЭМЖЭЭ ТӨВИЙН БҮСЭД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
    2 цаг 16 мин
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
    2 цаг 27 мин
  • Хумсан дээр хар толбо, сүүдэрлэлт үүсэх, хумсны хэлбэр өөрчлөгдөх нь хорт хавдрын шинж тэмдэг
    3 цаг 10 мин
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
    4 цаг 15 мин
  • Эрчим хүчний салбарын үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо
    4 цаг 51 мин
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам 3 талт хамтын хэлэлцээрийг байгуулж, гарын үсэг зурлаа
    4 цаг 57 мин
  • Б.ЖАРГАЛАН: Би МУИС-ийн хуулийн ангийг төгссөн. Гэхдээ А.Бямбажаргал гэж хүнээс дүн гуйж байгаагүй
    5 цаг 4 мин
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
    5 цаг 24 мин
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
    5 цаг 49 мин
  • “Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
    6 цаг 19 мин
  • Хойд Солонгосын арми Өмнөд Солонгосын эсрэг шинэ төрлийн пуужингуудаа туршжээ
    6 цаг 26 мин
  • Цахилгаан тамхи бол шийдлийн нэг хэсэг
    7 цаг 19 мин
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
    7 цаг 38 мин
  • Алдарт "Найзууд" цувралын жүжигчин Мэттью Перриг үхэлд хүргэсэн эмэгтэйд 15 жилийн хорих ял оноожээ
    7 цаг 42 мин
  • Израил улс Ливаныг бөмбөгдөж 182 хүний аминд хүрлээ
    7 цаг 53 мин
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • “TRADE FINANCE FORUM – 2026” нөөцөөс боломж, боломжоос өсөлт
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК