-
2016 оны 2 сарын 03
Зика вирүст халдварын тархалттай улс орнуудад бүртгэгдэж буй нярайн тархи жижигрэх өвчин, мэдрэлийн эмгэгийн (Guillain-Barrй syndrome) өнөөгийн байдлыг хэлэлцэхээр Олон Улсын эрүүл мэндийн дүрмийн Шуурхай хороо хуралдаж, “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” хэмээн зарлалаа.
-
2016 оны 2 сарын 03
Билгийн тооллын XVII жарны ”Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан ”Бөхийн баяр” цуврал барилдааны хуваарь:
-
2016 оны 2 сарын 03
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр угаал үйлдэх, бурхан лус тахих, тарни тоолох, хатуу үйл, согтууг номхотгох, сайн үйлсийг бүтээх, баяр хурим хийх, их хэргэм зүүх, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадгай хийх, аюулаас зайлах, ламтай учрах, цагаан зүгийн үйлд сайн. Нялхасыг хөлд оруулах, гадагш гаргах, модон тээрэм босгох, хурал цуглаан хийхэд муу. Өвчин болвол гурав ба тав хоногт амирлана. Замд гарвал муу, гаслантай учран, найз нөхдөөс хагацахуй гэм буй. Баруун нүд татвал холын мэдээ, сураг сонсоно. Зүүн нүд татвал эдийг олох болой. Баруун чих хангинавал ундаа олдоно. Зүүн хангинавал гэм ирнэ. Нохой уливал үхэгсэдийн сураг сонсох ба хэрээ дуугарвал нөхөртэйгөө учирна. Шилбэ татвал хэрүүл тэмцэл болно. Өдрийн сайн цаг нь морь, хонь, тахиа, хулгана, бар, туулай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нүд бүрэлзэнэ.
-
2016 оны 2 сарын 03
Улаанбаатарт 16 хэм хүйтэн
-
2016 оны 2 сарын 02
Сүхбаатар аймагт Хил хамгаалахад туслах хүчний зөвлөлийн зөвлөгөөн 2016 оны 2 сарын 1-ний өдөр зохион байгуулагдаж дээрх зөвлөгөөнд Аймгийн прокурор Б.Очбадар оролцон хилийн албанд захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулахад анхаарах асуудлын талаар мэдээлэл хийж, цаашид анхаарах асуудлын талаар үүрэг, чиглэл өгчээ.
Түүнчлэн зөвлөгөөнд оролцсон 120 гаруй албан тушаалтанд 2015 онд тус прокурорын газраас хийж гүйцэтгэсэн ажил болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын талаар товч мэдээлэл өгсөн байна.
Хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн бүрэлдхүүнд аймгийн прокурор ордог ба 2016 онд тус зөвлөлөөс хийх ажлын төлөвлөгөөнөөс өөрийн байгууллагын ажил үүрэгтэй уялдуулан 5 ажлыг хилийн цэргийн 2 ангид зохион байгуулахаар болсон байна
-
2016 оны 2 сарын 02
Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа өнөөдөр ОХУ-ын Буриад улсын Засгийн газрын даргын орлогч Егоров Инникетний Матвеевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Улаанбаатар хот нь ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хоттой 1995 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд шинжлэх ухаан, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг нийгмийн бүхий л салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байгаа юм.
Өнгөрсөн оны 8 дугаар сард Улаан-Үд хотод Улаанбаатарын соёлын өдрүүдийг амжилттай зохион байгуулснаас гадна хотууд мэргэжилтэн солилцох, багш, эмч, сурагч солилцооны хөтөлбөрийг жил бүр амжилттай хэрэгжүүлж иржээ. Өнөөдөр болсон уулзалтын үеэр Улаан үд хотоос хот тохижилтод маш чухал нөлөө үзүүлдэг хөх гацуурыг авч Улаанбаатар хотод тариалах, багш, мэргэжилтэн, сурагч солилцооны хөтөлбөрийг үргэжлүүлэн хэрэгжүүлэх талаар талууд харилцан санал солилцлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 2 сарын 02
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах ажлын хэсэг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригуудад тогтмол хуралдаж, замын хөдөлгөөний нөхцөл байдал, нийтийн тээвэр, зам засвар, шинэчлэлтийн ажлуудын талаар танилцуулга, мэдээлэл хийж, шаардлагатай арга хэмжээг цаг тухай бүрт авч хэрэгжүүлдэг юм. Өнөөдөр болсон ажлын хэсгийн хурлаар хотын гудамж замуудад үүссэн хальтиргаа гулгааг арилгах талаар хэлэлцлээ.
Сар шинийн баярын өдрүүдэд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгддэг учраас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, ачааллыг бууруулах зорилгоор хальтиргаа гулгаа ихтэй гудамж замуудыг нэг бүрчлэн шалгаж хальтиргаа гулгааг цэвэрлэх шаардлагтай байгааг Улаанбаатар хотын замын цагдаагийн газраас танилцууллаа.
Энэ хүрээнд сар шинийн баяраас өмнө нийтийн эзэмшлийн зам талбай болон ялангуяа гэр хорооллын гудамж замууд, сургууль, цэцэрлэгийн орчмын зам талбайд үүссэн хальтиргаа гулгааг арилгаж, аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 2 сарын 02
Баян-Өлгий аймгийн прокурорын газраас 2015 онд тус аймагт гарсан гэмт хэргийг судалж, дүн шинжилгээ хийлээ.
Тус аймгийн прокурорын газраас 2015 онд нийт 1191 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласан нь өмнөх оны мөн үеэс 246 -р буюу 26 хувиар өсчээ.
Нийт хүлээн авч шалгасан гомдол, мэдээллийн 873 буюу 73 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, 306 буюу 26 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж шийдвэрлэсэн байна. 2015 онд эрүүгийн 354 хэрэгт хяналт тавьж ажилласнаас 179 хэрэг буюу 50.5 хувийг хөнгөн, 149 хэрэг буюу 42 хувийг хүндэвтэр, 18 буюу 5 хувийг хүнд, 8 буюу 2.2 хувийг онц хүнд гэмт хэрэг эзэлсэн байна.
Эдгээр хэргүүдээс Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлд заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг 150 буюу нийт хэргийн 49 хувь, мөн хуулийн 145 дугаар зүйлд заасан Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 108 буюу нийт хэргийн 35,2 хувийг эзэлсэн бол Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 16 буюу 5,2 хувь, Захиргааны журмын эсрэг гэмт хэрэг 10 буюу 3,2 хувь, Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 5 буюу 1,9 хувийг тус тус эзэлжээ.
Тус аймагт сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчдаас үйлдсэн гэмт хэрэг буурахгүй байгаа ба 2015 онд 34 хэрэгт 39 хүн холбогдон шалгагдсан бөгөөд 39 холбогдогчоос төрийн тусгай албан хаагч 10, төрийн захиргааны албан хаагч 3, улс төрийн албан хаагч 3, төрийн үйлчилгээний албан хаагч 23 байна. Эдгээрийг хэргийг ангилалаар нь авч үзвэл хөнгөн 47 хувь, хүндэвтэр 50 хувь, хүнд 2,9 хувь эзэллэх бөгөөд 8 хэргийг согтуугаар, 5 хэргийг бүлэглэн үйлджээ.
Дээрхи судалгаанд үндэслэн 2016 онд Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, тэр дотор бусдын эд хөрөнгийг хулгайлах болон малын хулгайн хэргээс урьдчилан сэргийлэх, төрийн албан хаагчдаас үйлдэж буй гэмт хэргийг бууруулахад чиглэсэн дорвитой арга хэмжээ авах шаардлагатай гэсэн дүгнэлтэнд хүрч орон нутгийн удирдлагуудад энэ талаар танилцуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох байгууллага, сумуудад Прокурорын мэдэгдэл хүргүүлжээ.
-
2016 оны 2 сарын 02
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2016.02.02/ хуралдаан 10 цаг 05 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.
Хэлэлцээрийн төслийг соёрхон батлахыг дэмжив
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улс байнга төвийг сахих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд “Энэ асуудлыг манай намын бүлэг дээр ярилцахад нухацтай хандаж нарийвчлан судалсны үндсэн дээр гишүүд нэгдсэн ойлголтод хүрч, итгэл үнэмшилтэй болж байж хэлэлцэх шаардлагатай гэсэн санал гарсан” гээд уг асуудлыг хэлэлцэх асуудлын дарааллаас хасч түр хойшлуулах санал гаргасан. Мөн Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг гаргаж, Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх санал гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжсэн юм.
-
2016 оны 2 сарын 02
УИХ-ын дарга З. Энхболд Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг тодруулж өгнө үү хэмээн иргэн н.Энхбаяр Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Иргэн н.Энхбаяр нь МАН-ын гишүүн юм. Тэрбээр “УИХ-ын дарга Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтын холбогдох хэсгийг тус тус зөрчсөн эсэх, мөн түүнийг огцруулах үндэслэл байгаа эсэх талаар дүгнэлт гаргуулах”-аар Үндсэн хуулийн Цэцэд ханджээ.
Энэхүү мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэцэд 2016 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн бөгөөд уг маргааныг Үндсэн хуулийн Цэц их суудлын хуралдаанаараа хянан шийдвэрлэх юм. Харин хурлын тов хараахан гараагүй байна.
-
2016 оны 2 сарын 02
УИХ-ын 2015 оны 108 дугаар тогтоолд заасан 2015 оны улсын төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хавсралтад заасан, бодит гүйцэтгэл нь 2016 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 80-аас дээш хувьтай хэрэгжиж байгаа, гэрээний дагуу үлдэгдэл төлбөр бүхий, мөн “Барих-шилжүүлэх” концессын хэлбэрээр хэрэгжүүлж, ажил нь дууссан энэ тогтоолын 1-2 дугаар хавсралтад заасан төсөл арга хэмжээний төлбөрийг векселиэр баталгаажуулахыг Сангийн сайдад зөвшөөрлөө.
-
2016 оны 2 сарын 02
Өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авна
-
2016 оны 2 сарын 02
Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн ажлын хүрээнд хүүхдэд зориулсан Монгол Улсын Үндсэн хуулийн комикс ном, иргэдэд зориулан Монгол Улсын Үндсэн хуулийн багц ном болон ”Монгол Улсын Үндсэн хууль-25 жил” баримтат кино хийхээр төлөвлөсөн байна.
-
2016 оны 2 сарын 02
Өвөрхангай аймагт “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны нэрийг барьж иргэдээс мөнгө залилсан хэрэг гарчээ. Тус аймгийн Цагдаагийн газраас залилагч этгээдийг олж тогтоосон байна.
-
2016 оны 2 сарын 02
Хүүхдийн мөнгийг Цагаан сараас өмнө олгоно
-
2016 оны 2 сарын 02
Жил бүрийн Сар шинийн баярын өмнө Засгийн газраас ”Улсын сайн малчин”-ыг тодруулдаг. Үүний дагуу ирэх баасан гарагт Засгийн газраас Улсын сайн малчдыг зарлахаар болжээ.
-
2016 оны 2 сарын 02
Дүүргийн XIII хорооны Иргэний танхимд өчигдөр ”Хүүхэд хамгаалал-Иргэдийн дуу хоолой” сэдэвт сургалт болжээ. Энэхүү сургалтыг Дэлхийн зөн ОУБ-ын Хүүхэд хамгаалал төслийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд дүүргийн XIII, XV хорооны Засаг даргын ажлын алба, Иргэний танхимын зохион байгуулагч, хүүхдүүдийн төлөөлөл сургалатад оролцсон байна. Сургалтаар хүүхэд хамгаалалд иргэдийн дуу хоолой, түүний үр нөлөө, хэрэгжих үе шатууд, явц, үр дүнг хэлэлцжээ. Мөн нийгмийн хариуцлага, нөлөөлөл сэдвүүдийгн хөндөн ярилцсан байна. - See more at: http://zasag.mn/m/sbd/view/12077#sthash.S0OmolXH.dpuf
-
2016 оны 2 сарын 02
Шарга хүйсийн говийн нутгуудаар цасны зузаан сүүлийн 5 жилийн дунжаас 2-3 дахин их 14-17 см, салхи шуурга ороогүй битүү цасан бүрхүүлтэй, ажиллах үед өдөртөө 25-30 хэм хүйтэн, шөнөдөө 40-46 хэм хүйтэн хонож байлаа.
-
2016 оны 2 сарын 02
Улсын заан Ц.Баярсайхан их хэмжээний мөнгө залилсан хэргээр анхан шатны шүүхээс чанга дэглэмтэй хорих ангид 11 жил хоригдох ял сонссон.
-
2016 оны 2 сарын 02
“Ус чийг, намгархаг газрын дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байна. Энэ онд уг өдрийг дэлхий нийтээр “Ус намгархаг газар бидний ирээдүй-Тогтвортой амьжиргаа” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
1971 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Иран улсын Рамсар хотноо Каспийн тэнгисийн эрэгт “Ус намгархаг газрын тухай конвенц”-ийг баталсан тул энэ өдрийг “Ус чийг, намгархаг газрын дэлхийн өдөр” болгон жил бүр тэмдэглэдэг уламжлал тогтжээ. 1997 оноос хойш, Рамсарын нарийн бичгийн дарга нарын газраас ус намгархаг газрын ач холбогдол, үнэ цэнийн талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн мэдээ, мэдээллүүдийг бэлтгэн, сурталчилж ирсэн байна.
Загас болон цагаан будааны аж ахуй, аялал жуулчлал, цэвэр усан хангамж зэрэг нь бүгд ус намгархаг газарт түшиглэдэг бөгөөд бидний ахуй амьдрал өөр олон талаараа ус намгархаг газраас хамааралтай байдаг. Ус намгархаг газар олон төрлийн амьд организмын оршин байх орчин болдог бөгөөд эрэг орчмын газрыг хамгаалах, голын үер уснаас сэргийлэх байгалийн хамгаалалт болохын зэрэгцээ нүүрстөрөгчийн давхар ислийг өөртөө агуулж уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулдагаараа чухал ач холбогдолтой юм.
Монгол улс энэхүү конвенцид 1998 оны 4 сарын 8-ны өдөр албан ёсоор нэгдэн орсон бөгөөд Өгий нуур, Монгол Дагуур, Тэрхийн Цагаан нуур, Хар-Ус нуур манай орны 11 газар Рамсарын жагсаалтад бүртгэлтэй аж.