-
2015 оны 12 сарын 07
Орон нутагт автын ослын улмаар хоёр хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
-
2015 оны 12 сарын 07
”Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг өнгөрсөн долоо хоногт Араб гаралтай Монголын иргэн Абдул Карим 24 тэрбум төгрөгөөр худалдаж авч олны анхаарлыг татсан. Тэрбээр, уг объект дээр шилэн цамхаг босгоно гэж мэдэгдээд байсан ч өнгөрсөн баасан гарагт шийдвэрээсээ буцсан юм.
Тодруулбал, Абдул Карим ”Миний болон гэр бүлийн минь талаар ор үндэсгүй, худал мэдээллийг хэвлэлээр цацаж байгаад гүнээ харамсаж байна. 2015 оны арваннэгдүгээр сарын 30-нд болсон дуудлага худалдаагаар Улаанбаатар таймс сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг 24 тэрбум төгрөгөөр гадаадын хөрөнгө оруулалттайгаар худалдаж авах байсан боловч тодорхой хүндэтгэн үзэх шалтгаан, Монголынхоо ард түмний санал хүсэлтийг хүндэтгэж энэхүүг гэрээг цуцлах болно” гэж мэдэгдсэн.
Ингэснээр тус хэвлэх үйлдвэрийн барилга дуудлага худалдааны дүрэм ёсоор хоёр дахь их үнэ хэлсэн хүнд шилжихээр болж байгаа юм. Хоёр дахь их үнийн саналыг ”Таванбогд” группын захирал Ц.Баатарсайхан хэлсэн. Тиймээс Абдул Карим худалдан авахаас албан ёсоор татгалзвал дээрх объектыг Ц.Баатарсайханд хувьчилж авна гэсэн үг. Гэхдээ Абдул Карим нь одоогийн байдлаар ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулж, төлбөрөө төлөөгүй байгаа учир Өмчийн харилцааны газар асуудлыг түр харж байгаа ажээ.
-
2015 оны 12 сарын 07
Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Японы Хүүхдийг Ивээх Сантай хамтран хүүхэд, гэр бүлтэй ажилладаг мэргэжилтнүүдэд эвлэрүүлэн зуучлах үйлчилгээний арга зүй эзэмшүүлэх “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоо ба хүүхдийн эрх, хамгаалал” сэдвээр семинар зохион байгууллаа.
-
2015 оны 12 сарын 07
Увс аймаг дахь МВС телевизийн сүлжээг энэ сарын 3-нд хаажээ. Телевизийн хамт олон үүнийг “Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан үйлдэл боллоо” хэмээн мэдэгдэж байна.
Бүр тодруулбал, Увс аймагт УИХ- ын дарга З.Энхболд нарын хүмүүс ирэхтэй холбогдуулан МВС телевизийн сүлжээг ”Мэдээлэл холбооны сүлжээ” компаниас тасалсан байна.
Учир нь тэд эфирээ Мэдээлэл холбооны сүлжээ компанийн шилэн кабелийг түрээслэж дамжуулдаг байна
Уг нь сүлжээ хаах эрх хоёр газарт байдаг байна. Тодруулбал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Харилцаа холбооны зохицуулах хорооноос сүлжээ таслах эрхтэй аж. Ингэхдээ заавал урьдчилан мэдэгдэх ёстой. Гэтэл МВС телевизийнхэнд мэдэгдэхгүйгээр сүлжээг тасалсан асуудал гарчээ.
Телевизийн үйл ажиллагаа одоо хүртэл зогссон байдалтай байна. Тэд цахилгаан холбооны сүлжээгээр дамжуулж эфирээ цацахаар холболт хийж байгаа сурагтай.
МВС телевизийн хувьд ”Гудамж” төсөлтэй холбоотой үйл ажиллагааг шүүмжилсэн мэдээлэл бэлтгэсэн юм байна. Улмаар АН-ын удирдлагууд Увс аймаг энэхүү төслийн нээлтэд ирсэн учир буюу төслийн асуудлыг сөхөхөөс сэргийлж тус телевизийн сүлжээг тасалсан гэж хардаж байгаа аж. Увс аймагт Гудамж төслийн хүрээнд явагдаж байгаа ажлууд маш эргэлзээтэй байгааг телевизийнхний зүгээс онцолж байна.
-
2015 оны 12 сарын 07
Төрийн Ордон Улаанбаатар хот
12-р сарын 12/Бямба гараг
8:30 - 9:30 БҮРТГЭЛ
9:30 - 10:00 НЭЭЛТ
Төрийн ордны Их танхим
Хурлыг даргалагч: Ё. Гэрэлчулуун, НЗДТГ-ын дарга
Нээлтийн үг
9:30-9:45 Э. Бат-Үүл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын Захирагч
9:45-10:00 Доктор. Жэймс Фишкин, Станфордын Их сургуулийн Зөвлөлдөх Ардчилал төвийн захирал
10:00 - 10:30 ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ТАНИЛЦУУЛГА
10:00-10:15 Улаанбаатар хотыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, эдийн засаг санхүүгийн өнөөгийн нөхцөл байдал Илтгэгч: С. Очирбат, Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч
10:15-10:30 Улаанбаатар хотын эрүүл, аюулгүй байдлын төлөв, тулгамдсан асуудал
Илтгэгч: Б. Бадрал, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
10:30 - 10:45 ЗАВСАРЛАГА
10:45 - 11:45 БҮЛГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 1
Төрийн ордны бага танхимууд
Сэдэв: Эдийн засгийн өсөлт, Үйлдвэржилт
Холбогдох 4 төсөл
12:00 - 13:00 НЭГДСЭН ХУРАЛДААН 1
Төрийн ордны Их танхим
Барилгын материал; Байгаль орчинд нөлөөлөх байдал; Бизнес хөгжил; Аялал жуулчлал, спорт; Арьс шир боловсруулах үйлдвэрүүд; Төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудлаар мэргэжилтнүүд тодруулга өгөх
12:30 - 14:00 ҮДИЙН ЗООГ
Төрийн ордон
14:00 - 15:00 БҮЛГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 2
Төрийн ордны бага танхимууд
Сэдэв: Ус болон байгаль орчин хамгаалах
Холбогдох 5 төсөл
15:00 - 15:15 ЗАВСАРЛАГА
15:15 - 16:45 НЭГДСЭН ХУРАЛДААН 2
Төрийн ордны Их танхим
Усны хангамж; Гол хамгаалах; Ан амьтад, экологи хамгаалах; Хог хаягдал, дахин боловсруулах асуудлаар мэргэжилтнүүд тодруулга өгөх
16:45 - 17:00 ЭХНИЙ ӨДРИЙН ХААЛТ
12-р сарын 13/Ням гараг
8:30 - 9:30 БҮРТГЭЛ
9:30 - 9:35 НЭЭЛТ
Төрийн ордны Их танхим
Хурлыг даргалагч: Ё. Гэрэлчулуун, НЗДТГ-ын дарга
9:45 - 10:45 БҮЛГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 3
Төрийн ордны бага танхимууд
Сэдэв: Тээвэр, Барилга байшингийн нөхцөлийг сайжруулах
Холбогдох 5 төсөл
10:45 - 11:00 ЗАВСАРЛАГА
11:00 - 12:30 НЭГДСЭН ХУРАЛДААН 3
Төрийн ордны Их танхим
Нийтийн тээвэр; Зам, замын хөдөлгөөн зохицуулалт; Дулаан, дулаалга; Архитектур; Орон сууцны асуудлаар мэргэжилтнүүд тодруулга өгөх
14:00 – 16:30 УРЛАГИЙН ТОГЛОЛТ (Судалгааны ажил зэрэгцэн явагдах)
16:30 – 16:45 АЛБАН ЁСНЫ ХААЛТ
-
2015 оны 12 сарын 07
09.00 цагт: ОХУ-ын барилгын салбарын төлөөллүүд манай улсын барилгын салбарын ажилтан, албан хаагчдад “ОХУ-ын барилга байгууламжийн ажлын явцад хяналт тавих тогтолцоо”, “ОХУ-ын барилгын салбарын норм, нормативын баримт бичгийн тогтолцоо ба шинэчлэл”, “ОХУ-ын нийтийн аж ахуйн салбарын тогтолцоо” сэдвээр илтгэл тавих гэж байна. Нийтдээ 100 хүнийг хамарсан энэхүү арга хэмжээнд БХБЯ, Барилгын хөгжлийн төв, МХЕГ, НМХГ, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын удирдлага, албан хаагчид оролцоно. Утас: 89234002
09.00 цагт: Аж үйлдвэрийн яам болон “Монголын жижиг, дунд дэлгүүр эрхлэгчдийг дэмжих холбоо”-той хамтран “Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөгөөн”-ийг Төрийн ордны Их танхимд зохион байгуулна.
09.00 цагт: “Сургуулийн дотуур байрны асуудал” сэдэвт зөвлөлдөх уулзалт Контенинталь зочид буудалд болно. Утас: 89008516
10.00 цагт: ”Улаанбаатар” чуулгын байранд нийслэлийн Онцгой байдлын газрын 2015 оны тайлангийн хурал, шилдэг албан хаагчиддаа шагнал гардуулах ажиллагаа болно. Утас: 99107367
11.00 цагт: Улсын Дээд шүүхээс өөрийн байранд хэвлэлийн бага хурал зарлалаа. Өршөөлийн хуулийн хэрэгжилт, Шинэчлэн найруулагдсан Эрүүгийн хууль, Олон Улсын Эрүүгийн шүүхийн хуралдаанд манай шүүгчид оролцоод ирсэн асуудлын талаар мэдээлэл өгнө.
11.00 цагт: НҮБ-ийн Хүн амын сангаас жил бүр гаргадаг “Дэлхийн хүн амын байдал 2015” тайланг танилцуулах Хэвлэлийн бага хурал Туушин зочид буудлын Сүлд танхимд болно. Утас: 88093607
12.00 цагт: Иргэний зориг Ногоон нам Ардчилсан намтай нэгдэх асуудлаар хэвлэлийн бага хурлыг өөрийн байранд хийнэ. /Хаяг: Чингэлтэй дуурэг. Эрх чөлөөний талбай, Оранж Рлаза 6 давхар/
18.00 цагт: Эрсдэлгүй Улаанбаатар хотын хөтөлбөрийн хүрээнд ”Усны хэрэгцээ, бохирдол судалгаа”, ”Улаанбаатар хотын Утааг шийдэх арга хэрэгсэл” сэдвүүдээр ээлжит хэлэлцүүлэг МАХН-ын төв байрны Ард түмний индэр танхимд болно. Утас: 91112122
-
2015 оны 12 сарын 07
”Токио Их Дуулга” тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай явагдаж өнгөрлөө. Тэмцээний сүүлийн өдөр Олимпийн аварга Найдангийн Түвшинбаяр эхний тойрогтоо хийлээд. 2-р тойрогт Тажикстаны жүдочинг ялаад, 3-р тойрогтоо Дэлхийн аварга Чехын Лукас Крпалекыг нэмэлт цагт юүко үнэлгээ аван ялалт авлаа.
Тэрбээр хэсгийн аваргын төлөө Солонгосын Чо Гу Хамд ялагдсанаар дагах барилдаан хийхээр болж хэдхэн хоногийн өмнө ЧИНДАО ГРАН ПРИ-д ялж байсан Казакстаны Максим Раковтай барилдах байсан боловч бэртлийн улмаас дэвжээн дээр гарж барилдсангүй.
”Токио Их Дуулга” тэмцээнээс манай тамирчид хоёр хүрэл медаль хүртсэн амжилттай тэмцээнээ өндөрлүүллээ.
-
2015 оны 12 сарын 07
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “Нарантуул 2” захын урд автозам дээр автомашинтай хүмүүс “Цагдаагийн алба хаагч байна” гэж бичиг баримтыг хурааж аваад явлаа гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийг шалгаж үзэхэд тус дүүргийн 32 настай Д нь “Hyundai Sonata-6” автомашинтай согтуурсан үедээ 23 настай эрэгтэй Т-г “Toyota Prius-20” автомашинтайгаа явж байх үед Замын хөдөлгөөний дүрэм зөрчлөө гэж зогсоон Цагдаагийн алба хаагчийн нэр барьж бичиг баримтыг нь авч явсаныг шуурхай эрэн сурвалжилж саатуулан шалгажээ.
-
2015 оны 12 сарын 07
Өнөөдөр 11 цагаас Улсын Дээд шүүх дээр хэвлэлийн бага хуралтай. Өршөөлийн хуулийн хэрэгжилт, Шинэчлэн найруулагдсан Эрүүгийн хууль, Олон Улсын Эрүүгийн шүүхийн хуралдаанд манай шүүгчид оролцоод ирсэн асуудлын талаар мэдээлэл өгнө.
-
2015 оны 12 сарын 07
Завхан аймгийн прокурорын газраас “Насанд хүрээгүй этгээдээс үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, шүүхээс оногдуулж буй ял шийтгэлийн бодлого”-ыг 2015 оны эхний 10 сарын байдлаар судалжээ. 2015 онд үйлдэгдсэн болон шүүхээр хянан хэлэлцэгдсэн нийт 8 хэрэгт 9 хүүхдийг холбогдуулан шалгасан ба тэдгээрийн 2 буюу 22.2 хувь нь 14-16 насны, 7 буюу 77.8 хувь нь 16-18 насны хүүхдүүд бөгөөд 5 нь ерөнхий боловсролын сургуулийн сурагч, 1 нь оюутан, 3 нь сургуулиас завсардсан хүүхдүүд байжээ.
Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эрүүгийн хэрэг 69.2 хувь буюу 9 хэргээр, гэмт хэрэгт холбогдсон этгээдийн тоо 73.7 хувь буюу 14 хэргээр тус тус буурсан эерэг үзүүлэлт гарчээ.
Насанд хүрээгүй хүүхдүүдээс гэмт хэрэг үйлдэх болсон шалтгааныг судлахад эцэг, эх, асран хамгаалагч болон сургуулийн захиргаа, анги удирдсан багш нараас тавих хараа хяналт сулаас болж хүүхдүүд найз нөхөдтэйгээ нийлж согтууруулах ундаа хэрэглэх, олуулаа нийлж гадуур тэнэх, компьютер тоглоом тоглох зорилгоо гүйцэтгүүлэхийн тулд хулгай хийх, хүн зодох байдлаар тохиолдлын шинж чанартай гэмт хэргүүдэд холбогдсон байна.
Завхан аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 7 хүүхдэд холбогдох 6 хэргийг хянан хэлэлцээд хүүхдийг шийтгэн цээрлүүлэхийг урьтал болгох бус харин сургалт хүмүүжлийн болон нийгэмшүүлэх арга хэмжээг нэн тэргүүнд тавьж тогтоол биелүүлэхийг хойшлуулах, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэжээ. Энэхүү судалгааныхаа дүнг аймгийн прокурорын газрын прокуроруудын зөвлөгөөнөөр хэлэлцсэн байна.
-
2015 оны 12 сарын 07
Авлигатай тэмцэх газар Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт заасныг үндэслэн улсын хэмжээнд төрийн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт төлөвлөгөөт хяналт шалгалтыг тогтмол хийдэг юм.
Энэ хүрээнд одоогоор Хил хамгаалах ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын холбогдох албан тушаалтнуудын 2014, 2015 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж байна.
-
2015 оны 12 сарын 07
Улсын Ерөнхий Прокурорын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1/01 дугаартай үүргийн хэрэгжилтийн талаар Улсын Ерөнхий Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтээс ирүүлсэн мэдээллийн мөрөөр Увс аймгийн прокурорын газраас санаачлан Цагдаагийн газартай хамтран “Түдгэлзүүлсэн хэргийг илрүүлэн шийдвэрлэх” аяныг үр дүнтэй зохион явуулан хамт олноо манлайлан ажилласан прокурор, мөрдөн байцаагч нарыг шагнаж урамшууллаа.
Уг уралдаанд Цагдаагийн газраас 1-р байрт Мөрдөн байцаагч д/ч О.Сүхбаатар ахлагчтай хэсгийн хамт олон, 2-р байр мөрдөн байцаагч д/ч Д.Алтангэрэл ахлагчтай хамт олон, 3-р байр мөрдөн байцаагч а/х Ч.Нансалжав ахлагчтай хамт олон шалгарч Аймгийн прокурорын Өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр, мөн Цагдаагийн газраас хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Н.Төгсөөг Баярын бичиг, үнэ бүхий зүйлээр тус тус шагнаж урамшуулжээ.
-
2015 оны 12 сарын 07
Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа ЭСЯ-ны консулууд янз бүрийн хэл аманд өртөж, хууль бус үйл ажиллагаа явуулж зугтдаг асуудал бичигдээгүй хууль аятай тогтжээ.
Тодруулбал, консулын газрын ажилтнууд Монгол улсад нэвтрэх визийг дамлан худалддаг тухай яриа байдаг. Гэтэл энэ хэргийн гардан гүйцэтгэгч, зохион байгуулагчаар УИХ-ын гишүүн асан А.Мурат ажилладаг байсан мэдээллийг иргэд хууль хяналтын байгууллагад мэдээллээд байгаа. Гэвч Т.Мурат Казакстан руу зугтсан байдаг. Түүний хувьд хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаагаа мэдмэгцээ Казакстанд эмчлүүлж байгаа, сар гаруйн дараа ирнэ гэх албан бичгийг өгч байсан ч өдийг хүртэл сураггүй байгаа юм.
Мөн Эрээн хотод суугаа дэд консул А.Баярсайхан зэвсэг хилээр гарсан гэх асуудалд хутгалдаж албан тушаалаасаа буусан гэх мэдээлэл ч бий. Тэгвэл энэ бүх асуудлыг хүрээнд манай сурвалжлах баг Эрээн хотод байрлах Монголын консулын газрыг зорьсон юм.
Биднийг очиход иргэд хүлээн авах цаг нь дууссан байсан хэдий ч холбогдох албан тушаалтнууд нь консулын газраа байрлаж байлаа. Тэнд хууль бус халаа сэлгээнээс эхлээд олон асуудал байгааг консулын газрын нэр бүхий ажилтнуудын зүгээс цухас дурдаж байсан юм.
Манай сурвалжлах багийг Эрээн дахь Монголын консулын газар очиход албан тушаалаасаа буусан гэх А.Баярсайхан өрөөндөө сууж байсан ч мэдээлэл өгөхгүй, энэ албан тушаалаас буусан учир хэлэх зүйл байхгүй хэмээн хаалгаа нээсэнгүй.
Гэвч консулын нэр бүхий ажилтны зүгээс маш их хууль бус зүйл болж байгаа, бүгдийг нь удахгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр илчилнэ гэдгийг бидэнд онцолж байв.
Юутай ч өдгөө Эрээний консулаар н.Золзаяа гэх Тагнуулын гаралтай эмэгтэй очсон байгаа аж. Засгийн газраас тушаал шийдвэр нь гараагүй байхад албан тушаалдаа ирж зарим хүмүүсийг халж сэлгэх үйл ажиллагааг явуулаад байгаа гэдгийг эх сурвалж хэлэв.
Харин А.Муратын хувь одоо хүртэл сураггүй байгаа аж. Хуучин консулуудын хуудуйтай үйлдлүүд хийгээд ГХЯ-ны холбогдох албаны хүний хамаатан садан, найз нөхөд нь шургалаад буй төрийн албаны үйл ажиллагаа зэргийг бид удахгүй мэдээлэх болно.
Харамсалтай нь консулын газар очиход хууль бус үйлдэл, томчуудын бусармаг байдлыг мэдэж байгаа ч амь нас, бодит нөхцөл байдлаас болж айж, эргэлзэх ажилтнуудын амнаас албан ёсны мэдээлэл авч чадсангүй. Гэвч манай сайт олон асуултын эргэлзээг удахгүй тайлах болно.
-
2015 оны 12 сарын 07
Тухайн өдөр хонь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр дуган сүм сэргээх, равнай өргөх, тойн болох, ном номлох, бурхныг тахих, номын үүднээ орох, үхэр, адуу сургах, байшингийн суурь тавих, Андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйл, хараал, хариулга, хатуу үйл хийгээд өглөгийн түллэг тэргүүтнээ сайн. Газар хагалах, хурим найр хийх, нохой авах, их хэрэг, худалдаа арилжаа хийх, амраг садан бололцох, эвсэж найрамдах үйлд муу. Өвдвөл гурав хоногт үл аниваас ужгирна. Замд гарвал хулгайд өртөгдөх гэмтэй. Баруун чих хангинавал аймшиг болно, зүүн бол жуулчин ирнэ. Өдрийн сайн цаг нь морь, хонь, нохой, гахай, үхэр, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ.
-
2015 оны 12 сарын 07
2015 оны 12 дугаар сарын 06-ны 20 цагаас 12 дугаар сарын 07-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Дархадын хотгор болон Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 15-17 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.
-
2015 оны 12 сарын 06
Архангай аймгийн Прокурорын газраас санаачлан 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр аймгийн Цагдаагийн газар, Хөдөлмөрийн хэлтэс хамтран “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдаж өршөөгдсөн, хорих ял тэнсэгдсэн, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, хорих ангиудаас суллагдан захиргааны хяналт зогсоогдсон иргэдийг хамруулан “Зорилготой амьдаръя”-2 өдөрлөг, сургалтыг зохион байгуулсан байна.
Өдөрлөгийн хүрээнд тус Прокурорын газраас хорих ял тэнссэн, хойшлогдсон, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан иргэдийн эрх зүйн орчин сэдвээр сургалт зохион байгуулж, Хөдөлмөрийн хэлтсээс ажил олгогч байгууллагын захиалгын дагуу ажлын байранд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамруулах арга хэмжээ авч, Боловсролын их сургуулийн харьяа Архангай аймаг дахь Багшийн сургуулийн багш Б.Гэсэрмааг урьж, “Гэр бүлийн харилцаа, нийгмийн харилцаа, хувь хүний төлөвшил” сэдвээр лекц уншуулсан байна.
-
2015 оны 12 сарын 06
Сэлэнгэ аймгийн прокурорын газар, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын засаг даргын тамгын газартай хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тус газрын ажилтнууд болон багийн засаг дарга, ажилтнуудыг оролцуулж уулзалт ярилцлага хийсэн байна.
Уулзалт ярилцлагын явцад аймгийн прокурорын газраас хийж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын талаар мэдээлэл хийсэн байна.
Мөн Сэлэнгэ аймгийн прокурорын газраас сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажилтай танилцаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чанар байдал үр дүнг сайжруулах чиглэлээр зөвлөмж бичиж хүргүүлсэн байна.
-
2015 оны 12 сарын 06
Авлигатай тэмцэх газар, Эрүүл мэнд, спортын яамтай хамтран Авлигын эсрэг олон улсын өдөрт зориулж эрүүл мэндийн салбарт 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн “Талархлаа зөвөөр илэрхийлье” аяныг үргэлжлүүлж байна.
Авлигатай тэмцэх газраас гаргадаг “Төрийн байгууллагын шударга байдлын түвшинг үнэлэх судалгаа”-гаар эрүүл мэндийн салбар бусад төрийн байгууллагуудын дунджаас доогуур үнэлгээтэй, Хараат бус судалгааны хүрээлэн төрийн бус байгууллагын 2014 онд хийсэн “Эрүүл мэндийн салбарын авлигын нөхцөл байдлын судалгаа”-гаар 2, 3 дугаар шатлалын эмнэлгүүд авлига, ашиг сонирхлын зөрчилд илүү өртөх эрсдэл өндөртэйд тооцогдсон юм. Тиймээс Авлигатай тэмцэх газраас эрүүл мэндийн салбарын ил тод, нээлттэй байдлыг хангахад чиглэсэн нэгбүрчилсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх, заавар зөвлөгөө өгөх, 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагааг төлөвлөж хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, арга зүйн удирдлагаар хангах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах сургалт зохион байгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, авлигын шалтгаан нөхцөлийг судлах зорилгоор “Талархлаа зөвөөр илэрхийлье” аяныг эхлүүлсэн.
Аяны хүрээнд ачаалал ихтэй 2, 3 дугаар шатлалын эмнэлэг болон эрүүл мэндийн 19 байгууллагад 30 удаагийн сургалт хийхээр төлөвлөсөн бөгөөд Улсын I төв эмнэлэг, Улсын II төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит улсын III төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Зоонозын үндэсний төв, Шүд, эрүү нүүрний үндэсний төв зэрэг нийт 10 эмнэлгийн удирдах ажилтнууд болон эмч, сувилагч нарыг хамруулан ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтыг тус тус зохион байгуулаад байна. Сургалтыг зохион байгуулахдаа багийн оролцооны аргыг ашиглан тэдний санал бодлыг сонсох, багаар хамтран ажиллав. Авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд салбарын онцлогт тохирсон зохицуулалт шаардлагатай байгааг эмнэлгийн мэргэжилтнүүд хөндөж, цаашид авч хэрэгжүүлэх хамтын ажиллагаа, авах арга хэмжээний талаар санал бодлоо солилцлоо.
“Талархлаа зөвөөр илэрхийлье” аяныг 2015 оны 12 дугаар сарын 9-нийг хүртэл үргэлжлүүлэх бөгөөд энэ хугацаанд Эрүүл мэнд, спортын яамтай хамтран эрүүл мэндийн бусад байгууллагуудыг сургалтад хамруулахаар төлөвлөж байна.
-
2015 оны 12 сарын 06
Орхон аймгийн прокурорын газар Монгол Улсын Ерөнхий Прокурорын 2011 оны 11 сарын 15-ны өдрийн 197 дугаартай тушаалд заасны дагуу “Дотоод ажлын өдөр”-ийн хүрээнд 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нийт прокурор, ажилтнуудад уран илтгэгч, доктор Б.Гэрэлээр “Илтгэх ур чадвар” сэдэвт сургалт хийсэн байна.
Энэхүү сургалт нь шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлдэг прокуроруудын хувьд үр дүнтэй сургалт болжээ.
-
2015 оны 12 сарын 06
Гадаа хүйтэрчихлээ, ес эхлээгүй байхад машин тэрэгний асалт хэвийн бус болоод ирэв үү? Бидэнд өвлийн улиралд зөндөө л эргэлзээтэй зүйлсүүд гарч ирдэг. Тэгвэл PM сэтгүүлийн автын эксперт эдгээр зүйлсийн эргэлзээг тайлсныг орчуулан хүргэж байна.
1) Машиныхаа голд хүндрүүлэгч ачаа авч явах нь шарвалтаас хамгаална?
Энэ асуудал нь мэдээж хэрэг та ямар автомашин жолооддогоос шалтгаална. Өмнө нь ихэнх суудлын машин ардаа хөтлөгчтэй байсан. Тиймээс хүнд ачаатай тэнцвэржүүлэгч өгсүүр цастай газар явахад хэрэг болдог байсан. Гэвч одоо дийлэнх суудлын автомашин урдаа хөтлөгчтэй эсвэл дөрвөн дугуйндаа хөтлөгчтэй болсноор жингийн хуваарилалт нь ч мөн адил илүү сайжирсан.
Мөн бүх улиралд тохирох дугуйнуудын чанар ч маш сайжирсан. Тиймээс тэнцвэржүүлэгч ачаа гулгаатай зам дээр урдаа хөтлөгчтэй машинд харин ч эсрэгээрээ илүү саад болж илүү шарвуулна. Харин хойноо хөтлөгчтэй мөн хойд хэсэг нь хөнгөн автомашинуудад л илүү шаардлагатай.
2) Өдөр цайны цагаараа машинаа асааж 10 минут орчим халаах нь орой ажлын дараа машин асахад тустай.
Хэрэв таны машин бүх л шөнийн турш хүйтэнд хоноод зүгээр асаж байгаа бол өдрийн 8 цаг зогсоол дээр байхад хэвийн л асна. Хэрэв гарааштай бөгөөд хэсэг хором хүйтэнд байлгахад асахгүй байгаа бол машиныхаа свечэ, аккумулятор зэргээ шалгах болжээ гэсэн үг. Хэдийгээр хөдөлгүүрийг өдөр бүр 10 минут асааж нормалдаж байгаа нь хөдөлгүүрийг халааж, тосыг шингэрүүлэх боловч шатахууны дутуу шаталт явагддаг. Мөн хүйтэн нөхцөлд машин асах бүрд хөдөлгүүрт их хэмжээний элэгдэл үүснэ. Энэ нь хий дэмий бензин үрэхээс гадна хөдөлгүүрийн элэгдэлд нөлөөлнө гэсэн үг юм.
3) Хүйтэнд аккумулятор амархан мууддаг.
Өвлийн хүйтэн - аккумуляторт 2 шалтгааны улмаас нөлөөлдөг. Хүйтэн нөхцөлд хөдөлгүүрийн тос өтгөрсөн байдаг учраас моторыг асаахад илүү их хүч шаардлагатай болдог. Иймээс энэ илүү хүчийг аккумулятор гаргах хэрэгтэй бөгөөд үүн дээр хүйтнээс болж аккумулятор гаргах ёстой чадлаа гүйцэд гаргаж чаддаггүй. Тиймээс тахир гол эргүүлэх чадал өндөртэй аккумуляторыг сонгох хэрэгтэй болдог. Нөгөөх шалтгаан нь бага температурт цахилгаан үүсгэх химийн урвал нь удааширдаг.
Мөн аккумуляторын утас сайтар бэхлэгдээгүй тохиолдолд өндөр чадал шаардсан, удаан стартер дарж байхад шон нь маш ихээр халдаг. Машин ассаны дараа шон хөрч холбоос нь бүр мууддаг. Энэ нь эргээд аккумулятор бүрэн цэнэг авахад нь нөлөөлж, бүрэн цэнэглэгдээгүй аккумулятор хөлдөх эсвэл чанар нь улам муудна.
Яг үнэндээ өвөл ихэнх машины асалт мууддаг ч, зун аккумуляторын чанар илүү мууддаг. Учир нь хэт халуунд аккумулятор халж электролит нь шарагдаж, буцалснаас чанар нь мууддаг.
4) Хэсэг цас ороод хэд хоносны дараа шил арчигчийн шингэн хөлдсөний улмаас ажиллахаа больдог.
Хэрэв шил арчигчийн шингэн хөлдөх бол хэд хоногийн дараа биш, тэр дороо хөлдөнө. Цас орсны дараа цасан дээрх ямар нэг тоос шороо цасны хайлсан хэсэгтэй хамт шүршигчийн хошуу руу орж бөглөж болзошгүй юм.
Мөн шил арчигчийн шингэн тодорхой төвшнөөс багасах үед ажиллахгүй болдог. Мөн шил арчигчийн шингэнийг ажиллуулсны дараа үлдсэн шингэнээ буцааж доошлуулдаг бөгөөд үүнтэй зэрэгцэн хайлсан цас, тоос шороо орж нүхийг бөглөдөг. Харин зориулалтын шил арчигчийн шингэн нь хөлддөггүй тусгай шингэн байдаг. Хэрвээ та ус хийсэн бол дороо хөлдөж шүршигчийг ажиллуулахгүй болгодог.
5) Маш хүйтэнд шил арчигчаа сайтар цэвэрлэсэн ч, эсвэл паараа цонхруугаа хамаг халуунаар үлээлгэсэн ч байнга мөс тогтож цонх халтартуулдаг
Хүйтэн цаг агаар шил арчигчийн шингэн хайлсан цас мөстэй нийлж цонхыг халтартуулахад нөлөөлж болзошгүй. Иймд цонхоо аль болох халуун байлгах хэрэгтэй. Цонх халаагч, цан арилгагчийг ажиллуулж байх хэрэгтэй.
Цонх халтартаж байгаа нь ихэнхдээ шил арчигч муудсанаас шалтгаалдаг болохоор шил арчигчаа солих хэрэгтэй. Мөн шил арчигчийн шингэнээ хүйтэнд илүү тэсвэртэйгээр нь солих шаардлагатай.