-
2015 оны 12 сарын 08
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг итгэмжлэгдсэн төрийн болон хяналтын байгууллагын сүлжээ лаборатори, орон нутаг, хувийн өмчит лабораториудыг гадаад хяналтад хамруулан, ур чадварын түвшинг нь тогтоолоо.
-
2015 оны 12 сарын 08
http://immigration.gov.mn/new/?page_id=3319
-
2015 оны 12 сарын 08
“Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчид хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэж байжээ.
-
2015 оны 12 сарын 08
Чээж тооллын сампингийн олон улсын тэмцээн /ОУТ/-ээс 6 настай Энхбатын Амаржаргал алтан цомны эзэн болов.
Энэтхэгийн нийслэл Дели хотноо болсон энэхүү ОУТ-ээс монгол хүүхдүүд нэг алт, 5 мөнгө цомыг хүртсэн амжилтыг үзүүлжээ. Монголын хүүхэд, залуучуудын соробан сампингийн холбооны тэргүүн Т.Туяа ахлагчтай 6 багш, сурагчид, 11 эцэг эхчүүдийн төлөөллийн хамт Монгол Улсаа төлөөлөн энэ тэмцээнд оролцсон байна.
Монголын хүүхэд, залуучуудын соробан сампингийн холбооны нийслэл, орон нутгаас шалгарсан 6-14 насны 30 хүүхэд энэ тэмцээнд оюун ухаанаа уралдуулжээ. Дели хотноо энэ сарын 5-6-нд зохион байгуулсан Чээж тоолол сампингийн ОУТ-д дэлхийн 60 гаруй орны 10 мянган хүүхэд оролцон өрсөлдсөн байна.
-
2015 оны 12 сарын 08
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэх хугацаа энэ оны 12 дугаар сарын 31-нд дуусна. Сүүлийн долоо хоногийн байдлаар мэдүүлэх хөрөнгийн хэмжээ 8 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Хууль үйлчлэх хугацааны сүүлийн хоногуудад иргэд хөрөнгөө мэдүүлэх гэж яарч байгаа. Сангийн яам, ТЕГ-ын мэдээлж байгаагаар сүүлийн 21 хоногт хөрөнгөө мэдүүлэх иргэдийн тоо нэмээд өсч, хөрөнгө орлого ил болох үйл ажиллагаа нийт 5 их наяд төгрөгт хүрэх болов уу гэсэн тооцоотой байгаа юм байна.
-
2015 оны 12 сарын 08
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 257 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны хөтөлбөр”, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхитэй оролцдог иргэн, байгууллага, сайн дурын бүлгийн үйл ажиллагааг алдаршуулан сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэн-цагдаагийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор энэхүү Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны өдрийг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Үнэнбат, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах албаны дарга, туслах комиссар Б.Ганзориг нар оролцлоо.
Энэ үеэр Цагдаагийн байгууллагад дэмжлэг туслалцаа үзүүлэн үр дүнтэй хамтран ажиллаж байгаа “Юниверсал Нетворк” компанийн “Маршал” хамгаалалтын алба, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хоооны ахмадын “хамтын хүч” сайн дүрийн бүлэг, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэн Л.Нямдаваа нарыг шагнаж, урамшуулсан юм.
-
2015 оны 12 сарын 08
Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат “Хүүхдийн шинэ жилийн баяр”-ыг зохион байгуулах тухай А/947 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон зорилтот бүлгийн өрхийн 1000 хүүхдийн шинэ жилийн үйл ажиллагааг Монголын Хүүхдийн ордонд, Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 32 халамж, асрамжийн төвүүдэд хүмүүжиж буй 1000 хүүхдэд зориулсан “Хүүхдийн шинэ жилийн баяр”-ын арга хэмжээг Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд тус тус зохион байгуулна.
“Хүүхдийн шинэ жилийн баяр”-ын арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах 77 сая 608 мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгав.
“Хүүхдийн шинэ жилийн баяр”-ын арга хэмжээг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэст, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт, Монголын хүүхдийн ордонд тус тус үүрэг болголоо.
Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 08
”Марко Поло” ХХК, ”Гэрэлтжин” ХХК, ”Монгол даймонд” ХХК, ”Дорно Өргөө” ХХК-ууд хууль зөрчиж, нийтийн эзэмшлийн эрчим хүчний шугам сүлжээнд гэмтэл учруулан хэрэглэгчдийг хохироов.
-
2015 оны 12 сарын 08
Нийгмийн даатгалын ерөнхий газар Төрийн банк хамтран гадаадад амьдарч байгаа монголчуудыгаа нийгмийн даатгалд хамруулахаар болжээ. Энэ талаараа өнөөдөр НДЕГ-ын хурлын танхимд олон нийтэд мэдээлэл өгсөн юм.
Анх 2006 онд манай улс БНСУ-ын Засгийн газартай хамтран солонгос улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудыгаа нийгмийн даатгалд хамруулж байжээ. Ингэж хамруулахад улсын нийгмийн даатгалын санд нийтдээ 1 сая гаруй доллар хуримтлуулдаг байна. Харин энэ удаад 38 улсад амьдарч буй 160 гаруй мянган иргэнийг цахимаар нийгмийн даатгалд хамруулахаар тооцжээ. Ингэснээр нийгмийн даатгалын санд 10 гаруй сая доллар хуримтлагдах тооцоо гарсан гэдгийг хурлын үеэр НДЕГ-ын дарга Уртнасан хэлж байлаа.
-
2015 оны 12 сарын 08
Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас шинэчлэн найруулагдсан Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулийн талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг бэлтгэх ажлын хэсэгт орж ажилласан Улсын Дээд Шүүхийн шүүгч Б.Батцэрэнгээс зарим нэгэн зүйлийг тодрууллаа.
-
2015 оны 12 сарын 08
Онцгой байдлын газрын албан хаагчидтай орон нутгийн иргэд хүч хавсран хайж 7-ны өдрийн 04:30 цагт алга болсон иргэнийг эсэн мэнд олж, осголтын байдалтай байсан тул сумын хүн эмнэлэгт шилжүүлэн өгсөн байна.
-
2015 оны 12 сарын 08
БЗД-7 “13-р хорооллын гэрлэн дохиогоор хойшоо Сансар өгсөх замд зодоон болоод байна” гэсэн мэдээллийг 12-р сарын 07-нд авч шалгахад: Тус замд СХД-3 хороонд суух О /эр.36н/-гийн “Тoyota Prius-20” автомашинтайгаа явж байхад нь зам тавьж өгсөнгүй гэж ЧД-14 хороонд суух Э /эр.25н/ гэгч бусадтай бүлэглэн зодож танхайрсаныг таслан зогсоож БЗДЦХ-2 шалгаж байна.
-
2015 оны 12 сарын 08
Улаанбаатар хотын хэмжээнд 12-р сарын 07-ны өдрийн 05:00 цагаас 12-р сарын 08-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 4260, удаа холбогдсоноос, гэмт хэрэг 155, зөрчлийн 1231, Зам тээврийн ослын 370, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй -84-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
№ Огноо Нийт гэмт хэрэг Илэрсэн гэмт хэрэг Хулгай
гэмт хэрэг Танхай
гэмт хэрэг ТХХАБАЖ зөрчих
1 2015.12.08 84 38 50 3 8
БГД-5 “..-р нэгдсэн эмнэлэгт хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг 12-р сарын 07-нд авч шалгахад: БГД-1. ..-р байрны ... тоотод суух Б /эр.56н/ 12-р сарын 05-ны өдөр архины хордлого оноштой хэвтэн эмчлэгдэж байгаад ил харагдах гэмтэл шархгүй нас барсан хэргийг БГДЦХ-2 шалгаж байна.
-
2015 оны 12 сарын 08
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13/48 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 29 дүгээр тогтоолоор “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн билээ. Үүний дагуу 2015 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр нээлттэй болсон дуудлага худалдаагаар энэхүү барилгыг Монгол Улсын иргэн Абдул Карим Забон та 24 тэрбум төгрөгөөр үнэлж, худалдан авахаар болсон.
Гэвч хэвлэх үйлдвэрийн барилгыг хувьчилж авахаасаа татгалзаж, гэрээгээ цуцлахаар шийдсэнээ мэдэгджээ. Чухам таны шийдвэрийг юу ингэж өөрчилснийг мэдэхгүй юм. Хэрэв цахим сүлжээгээр тархсан элдэв үг яриа, сошиал ертөнцөд үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн олон талын байр суурь таныг ийм шийдвэр гаргахад хүргэсэн бол туйлын харамсалтай байна.
Монгол Улс бол ардчилсан орон. Хүн бүрийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь хуулиар баталгаажсан улс. Иргэд нь хэн нэгний харцаар 100 хувь нэг байр суурь илэрхийлдэг, эсвэл санаа бодлоо хэлэхээсээ айж эмээдэг дарангуйллын нийгмээс хэдийнэ ангижирсан эрх чөлөөт орон.
Хүн төрөлхтөн интернэтийн эрин зуунд амьдарч, хүмүүс цахим сүлжээнд хэнээс ч хараат бусаар оршин байж, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг болсон байна. Нэрээ нууж, нүүрээ халхавчилсан хэн ч, юу ч хамаагүй ярих, хэлэх эрхийг “сошиал сүлжээ” л хүмүүст олгожээ. Магадгүй цахим ертөнцөд сэтгэцийн хувьд эрүүл бус, террорист, фашист, коммунист, нацист үзэлтнүүд ч цөөн хэсгийг бүрдүүлж байхыг үгүйсгэхгүй. Тэд юу бодсоноо хэлнэ, баримталж буй байр суурь нь хичнээн ичгүүр сонжуургүй байлаа ч илэрхийлнэ. Энэ бол зөвхөн монголчуудад илрээд буй “өвчин” бус дэлхий нийтээрээ ийм цаг үетэй нүүр тулсан байна.
Өнөөдөр Монгол Улсад цахим сүлжээнд “амьдрагсад” найз, нөхөд, энгийн иргэнээс эхлээд Ерөнхийлөгчөө хүртэл элдвээр хэлж, заналхийлнэ. Хотын дарга миний хийж буй ажил, явуулж буй үйл ажиллагааг шүүмжилнэ, харлуулна. Гэвч энэ бол ардчилсан улсад хорьж, цагдаж болохгүй эрх чөлөөний л нэг.
Хэрэв өмчтэй болсны төлөө танд ямар нэгэн байдлаар бодит заналхийлэл, дарамт шахалт ирсэн бол хууль хяналтын байгууллагад хандаж, шалгуулах боломж бий. Учир нь Монгол Улс иргэдээ яс үндэс, гарал угсаа, хөрөнгө чинээ, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй гэдгээ Үндсэн хуулиараа тунхагласан билээ. Тиймээс ардчилсан Монгол Улсын иргэн төдийгүй Монгол Улсад бизнес эрхэлж буй гадаадын иргэдийн хэний ч эрх, эрх ашиг хуулиар хамгаалагддаг гэдгийг танд хэлмээр байна.
-
2015 оны 12 сарын 08
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах нийслэлийн ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллаж байна. Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын төв талбайд жил бүр сүндэрлэдэг сүлд модыг засч эхэллээ. Сүлд модны гэрлийг энэ сарын 15-ны өдөр асаах төлөвлөгөөтэй байгаа юм. Харин 12 дугаар сарын 31-ний үдэш Чингисийн талбайд нийслэлчүүд шинэ оноо угтах баярын цэнгүүн болно.
Мөн дүүргүүд шинэ жилийн баярын үйл ажиллагааны хүрээнд нутаг дэвсгэртээ иргэд, олон нийтийг хамарсан нийтийн цэнгүүн зохион байгуулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 07
Монгол Улс болон ОХУ-ын иргэд харилцан визгүй зорчдог болсноос хойш хоёр улсын хилээр нэвтрэх иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Гэтэл ОХУы-г зориод ирж буй иргэд хуурамч архи, хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэх явдал ихэссэн гэдгийг МХЕГ-аас анхааруулсаар байна.
ОХУ-ын Красноярск хотод саяхан долоон иргэн хуурамч архинд хордож нас барсан, 35 хүн хордлогонд орсон байна. Иргэдийн аминд хүрсэн хуурамч архи манай улстай хил залгаа Эрхүү, Улаан-Үд хавиар тархсан талаар тус улсын хууль хяналтын байгууллагууд мөн мэдээлжээ.
Тэгвэл үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор манай улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шинэ жилийн баяр болох гэж байгаа энэ үед иргэд ОХУ руу зорчихдоо Улаан-Үд, Эрхүү орчмоос оросын виски, коньяк, архи зэргийг гаалийн баталгаагүй дэлгүүрээс худалдан авч, амь нас, эд хөрөнгөөрөө хохирохгүй байхыг анхааруулж байна.
-
2015 оны 12 сарын 07
Шүүхийн шийдвэрээр Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгож өөрчилсөн нь буруу‼️Дахин сэргээж Сүхбаатарын талбай болго гэлээ‼️‼️‼️‼️
-
2015 оны 12 сарын 07
Мэдээлэл технологийн ажилтнууд сургалтад хамрагдлаа
-
2015 оны 12 сарын 07
Том оврын автобусуудад гэнэтийн шалгалт хийлээ
-
2015 оны 12 сарын 07
Өсвөрийн инженерүүд авьяас чадвараа сорилоо