Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2759 2760 2761 2762 2763 2764 2765
  • “Нийслэлийн гоо охин, шилдэг жентельмен хүү тодорлоо
    2015 оны 10 сарын 27
    “Нийслэлийн гоо охин, шилдэг жентельмен хөвгүүн-2015” тэмцээний шагналын эзэд тодорлоо
  • Хүүхдийн байцаагч нарын сургалт эхэллээ
    2015 оны 10 сарын 27
    Авлигатай тэмцэх газраас Цагдаагийн ерөнхий газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулж буй “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг дээшлүүлэхэд хүүхдийн байцаагч нарын оролцоо” сэдэвт сургалт өнөөдөр эхэллээ.

    Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газартай 2015 оны 4 дүгээр сарын 15-ний өдөр байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд уг сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд Хүүхдийн байцаагч нарыг сургагч багш болгон бэлтгэх, тэднээр дамжуулан хүүхэд, залуучуудын шударга байдлыг нэмэгдүүлэх, зөв хүн болгож төлөвшүүлэх зорилготой юм.

    Сургалтаар Авлигатай тэмцэх газраас “Авлига, ашиг сонирхлын зөрчил хоорондоо ялгаатай юу”, “Ашиг сонирхлын зөрчлийг хуулиар хэрхэн хориглож, хязгаарласан бэ”, “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар төрийн байгууллага, албан тушаалтны үүрэг болон авлигаас урьдчилан сэргийлэх арга зам”, “Ил тод байдлыг хангах чиглэлээр багаар ажиллах сургалтын арга”, “Сургалтын үнэлгээ хийх арга”, “Хувийн ашиг сонирхол ба хөрөнгө, орлогын мэдүүлгийн чиглэлээр анхаарах асуудал”, “2015 оны хүүхдийн шударга байдлын төвшний үнэлгээ, судалгааны аргачлал”, “Хүүхэд, залуучуудад шударга ёсны чиглэлээр мэдээлэл хийх гарын авлага, материалын танилцуулга”, “Бага, дунд, ахлах ангийн сурагчдад “Шударга ёс бидний тэмүүлэл” сэдвээр сургалт хийх аргачлал, анхаарах асуудал, “Төрийн байгууллагын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үнэлэх аргачлал” зэрэг нийт 15 орчим сэдвээр сургалт, мэдээлэл хийх юм. Сургалтад төв, орон нутгийн Цагдаагийн газар, хэлтсийн хүүхдийн 49 байцаагч, хүний нөөцийн 47 ажилтан, төлөвлөлт, зохион байгуулалтын 34 тасгийн дарга оролцож байна.
  • Баянзүрхчүүд хайрханаа тохижууллаа
    2015 оны 10 сарын 27
    Баянзүрхчүүд хайрханаа тохижууллаа
  • Хүүхдүүд улаан эсэргэнээр өвчлөх нь ихэсчээ
    2015 оны 10 сарын 27
    Он гарсаар агаар дуслын замаар дамжин халдварладаг “Улаан эсэргэнэ” өвчний 350 гаруй тохиолдол бүртгэгджээ. Энэ өвчнөөр 10 хүртэлх насны хүүхэд өвчлөх нь их байгаа талаар ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд хэлж байна. “Улаан эсэргэнэ”-ээр өвчилсөн хүүхдийн ам гэмтэж, биеэр нь тууралт өгч, өндөр халуурдаг аж. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д “Улаан эсэргэнэ” өвчний халдвар авсан 10 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Энэхүү өвчний халдвар авсан л бол 10-21 хоног эмчийн хяналтад байх шаардлагатай гэнэ.

    Ханиад томуу ихэсдэг энэ үед дээрх өвчин агаар дуслын замаар дамжин халдварлаж байгаа юм. Тухайлбал, гурван настай охин цэцэрлэгтээ халуурсан байна. Охины ээж яаралтай эмнэлэгт хандан үзүүлэхэд “Улаан эсэргэнэ” өвчний халдвар авсан болох нь тогтоогдсон ажээ.

    “Улаан эсэргэнэ” өвчний нууц үе дунджаар 2-7 хоног байдаг бөгөөд урьдчилан сэргийлэхийн тулд гэр орондоо чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх, агааржуулалтыг цаг тутамд 5-15 минут хийж байх, хүүхдийн амыг тамедин, царван, сод гэх мэт цэвэршүүлэх уусмалаар өдөрт 2-3 удаа тогтмол зайлуулах, хүнсэндээ витаминлаг хоол хүнс хэрэглэх, хүүхдэд халуун, бүлээн шингэн ахиухан уулгахыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна. - See more at: http://www.wikimon.mn/content/64696.shtml#sthash.sHWlid4C.dpuf
  • Нийслэлийн шилдэг өрхөөр 9 өрх шалгарлаа
    2015 оны 10 сарын 27
    Нийслэлийн 376 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн хөгжил дэвшилд тодорхой хувь нэмрээ оруулсан, хойч үедээ үлгэр жишээ болсон өрх гэрийг шалгарууллаа. Энэ жилийн нийслэлийн тэргүүний өрхөөр 9 өрх гэр шалгарчээ. Нийслэлийн тэргүүний өрх гэрээр шалгарсан өрхүүдийн ихэнх нь өрхийн аж ахуй эрхлэдэг, амьдарч буй орчноо тохижуулан эко орчин болгон өөрчилсөн өрхүүд байсан юм. Тодруулбал, Сонгиохайрхан дүүргийн 23-р хороонд оршин суудаг Б.Сүхээ гуайнх өрхийн аж ахуйг 1990 оноос хойш эрхлэж ирсэн байна. Хашаандаа мод бут, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалдаг бол Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд оршин суудаг Р.Цогоо гуайнх амьдарч буй орчноо зүлэгжүүлж, ногоон байгууламж мод бут, жимс хүнсний төрөл бүрийн нарийн ногоо тарих зэргээр өрхийн аж ахуйгаа өргөжүүлжээ.
    Мөн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд оршин суудаг Б.Мандалынх нарс, хус, улиас, хайлаас, шинэс, бургас, чацаргана, нохойн хошуу зэргийг тарьж ургуулдаг, мод үржүүлгийн талбайтай юм байна. Харин Сонгино хайрхан дүүргийн 5-р хороонд амьдардаг В.Рагчаасүрэн нь оёдолчин мэргэжилтэй, 3 үе дамжсан өрхийн үйлдвэрлэлийг өргөжүүлэн үр хүүхдүүддээ өвлүүлэн зааж сургаж ажиллууллсаар иржээ.
    Нийслэлийн тэргүүний өрх гэрээр шалгарсан өрхүүдэд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай баяр хүргэж, шагналыг нь гардуулж өглөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилдцах хэлтсээс мэдээллээ.
  • Авто худалдаа эрхлэгчид тайван жагсаал хийв
    2015 оны 10 сарын 27
    НИТХ-ын 29 дүгээр тогтоолоор нийслэлд үйл ажиллагаа явуулдаг авто худалдааны захуудыг нүүлгэн шилжүүлэхээр болсон. Уг тогтоолыг авто худалдаа эрхлэгчид эсэргүүцсээр байгаа билээ.
  • Хотын дарга Хятадын Элчин сайдтай уулзав
    2015 оны 10 сарын 27
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдын албанд ноён Син Хайминийг шинээр томилогдсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн талаар санал солилцов.
    Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмны БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдын албанд шинээр томилогдсонд баяр хүргэе. Улаанбаатар хотын хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын ажилд үргэлж үнэтэй хувь нэмэр оруулж, хотын хөгжлийг тууштай дэмжиж байдагт талархал илэрхийлье. Хятадын хөрөнгө оруулалт, тусламж дэмжлэгээр нийслэлд олон ажил хэрэгжүүлж байна. Тухайлбал, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Бээжингийн гудамжийг шинэчилсэн. Танай улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох экспортын хөнгөлөлттэй зээлээр нийслэлийн хоёр байршилд гүүрэн гарц, Баянзүрхийн товчооноос Налайх чиглэлд шинээр авто зам барих ажил, “Монгол наадам цогцолбор” - ын бүтээн байгуулалтын ажилд Бээжингийн компаниудтай хамтран ажиллана. Цаашид Бээжин хот болон бусад олон хоттой бүхий л салбарт хамтарч, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.


    Харин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Син Хаймин “ Сүүлийн жилүүдэд хоёр улсын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж байгаад таатай байна. Таны санал болгосон олон ажлыг хамтран хэрэгжүүлэхдээ баяртай байх болно. Улаанбаатар хотод 2016 онд болох АСЕМ - ын дээд түвшний уулзалт, 2033 онд зохион байгуулах олон улсын оюутны спортын холбооны өвлийн “Универсиад” наадам зэрэг томоохон арга хэмжээ болон бүхий л салбарт хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлнэ” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Зогсоол дээрээс машин хулгайлсан этгээдийг баривчилжээ
    2015 оны 10 сарын 27
    Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт байрны гадна зогсоол дээрээс машин хулгайлсан хэрэг өнгөрөгч амралтын өдөр гарчээ.
  • Шинэ цэвэрлэх байгууламж ирэх онд ашиглалтад орно
    2015 оны 10 сарын 27
    Шинэ цэвэрлэх байгууламж ирэх онд ашиглалтад орно
  • Зөрлөгийн дарга галт тэргэнд дайруулж амиа алдсаныг УБТЗ нуужээ
    2015 оны 10 сарын 27
    Улаанбаатар төмөр замын ажилтан галт тэргэнд дайруулж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
  • Урсгал сөрөх тушаал өгсөн хурандааг шалгахаар болжээ
    2015 оны 10 сарын 27
    Өдгөөгөөс жил гаруйн өмнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр урсгал сөрж явсан цагдаагийн машин зам тээврийн ноцтой осол гаргаж улмаар 12 настай охин амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
  • Гар аргаар алт олборлогчид байгаль орчныг сүйтгэж байна
    2015 оны 10 сарын 27
    “Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийж, нинжа нараас болж байгаль орчин хэрхэн сүйдэж байгаа талаар мэдээллээ. Тодруулбал тус байгууллагынхан 2015.10- 23-25-нд Архангай, Өвөрхангай аймгийн нутагт ажиллаад иржээ. Архангай аймгийн Цэнхэр сум, Өвөрхангай аймгийн Уянга, Нарийнтээл, Баруун баян-Улаан суман дахь алт олборлолтын үйл ажиллагаанд үзлэг хийхэд тухайн орон нутагт хууль бус үйл ажиллагаа газар авч, Монгол орны онгон дагшин байгалийг хайр найргүй сүйтгэж байгаа нь тодорхой байжээ.

    Түүнчлэн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай болон Ойн тухай хууль ноцтойгоор зөрчигдөж, байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэгдсээр байгааг мөн хэллээ.Тэд булаг шандны эхэн дээр ухаж ширгээх, нөхөн сэргээлт хийх нэрээр эрүүл газарт олборлолт явуулж сүйтгэх, малчдын өвөлжөөн дээр хүртэл ухаж байгаль орчноос гадна иргэдийн Үндсэн хуулиар олгосон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байна гэсэн юм.

    Мөн хөдөө орон нутгийн зарим аймаг сумдад байгаль орчны эсрэг хууль бус ажиллагаа газар авч, ямар ч хяналт шалгалтгүй байсаар байна. Хууль хяналтын байгууллага тус гэмт хэргийг шалгаж, таслан зогсоох үүргээ биелүүлэхгүй, хууль зөрчигчдийг хамгаалах тохиолдол элбэг байсан аж. Харин энэ бүхэнд хяналт тавьж ажиллах ёстой шат шатны байгууллагынхан ажлаа хийхгүй байгаа нь авлига авсан байх магадлалтай гэж үзэхэд хүргэж байна гэлээ.

    Иймд “Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-аас төрийн гурван өндөрлөг болон холбогдох яам тамгын газарт энэ талаар яаралтай арга хэмжээ авч ажиллахыг сануулж, албан бичиг хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.
  • “Эрдэнэс Тавантолгой”-н ажилчид бүх нийтийг жагсаал, цуглаанд уриаллаа
    2015 оны 10 сарын 27
    “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 гаруй ажилтан өнгөрсөн долоо хоногоос эхлэн төв байран дээрээ суулт зарласан. Тэд 206 хүнийг Хятадын компанид шилжүүлэх болсныг эсэргүүцэн ийн суулт зарласан билээ. Суулт зарласан ажилчдын төлөөллийг компанийн удирдлагууд хүлээн авч уулзаж, асуудлыг хэлэлцэхгүй байгаад ажилчдын зүгээс гомдолтой байгаагаа дуулгаж хэрэв байдал энэ хэвээрээ цааш үргэлжилбэл ажилчид өлсгөлөн зарлана хэмээн мэдэгдээд байсан юм.

    Харин өнгөрсөн долоо хоногийн сүүлээр “Эрдэнэс тавантолгой” компанийн удирдлагууд мэдээлэл хийж ажилчидтайгаа зөвшилцөж асуудлыг шийдвэрлэсэн хэмээн мэдэгдсэн юм.Ингэхдээ ажилчдаа өөр компанид худалдаагүй, нэг жилийн хугацаатай ажиллуулахаар болсон гэсэн юм.

    Харин ажилчид нь нэг жил ажилчихаад эргээд ирэхэд ажлын байр байх эсэх нь тодорхойгүй, мөн олон жил ажилласан туршлагатай ажилчдыг шилжүүлэн авахдаа шалгаж авна гэснийг эсэргүүцэж байгаа юм. Ямартай ч Эрдэнэс тавантолгойн ажилчдын төлөөлөл өнөөдөр дахин мэдээлэл хийж, компанийн удирдлагуудтайгаа ямар ч зөвшилцөлд хүрээгүй тул маргаашаас тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих болсноо мэдэгдлээ. Тэд маргааш 12:30 цагт олон нийтийг хамарсан жагсаал цуглаан хийхээр болжээ.
  • ДЭМБ: Боловсруулсан махан бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэдэг
    2015 оны 10 сарын 27
    Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өчигдөр тайлангаа иргэдэд танилцуулахдаа боловсруулсан махан бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэдэг болохыг зарлажээ.
  • Их говийн тэмээний баяр болно
    2015 оны 10 сарын 27
    Говь-Алтай аймгийнхан ирэх 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд уламжлалт Их говийн тэмээний баяр, тэмээчдийн наадмаа Алтай хотноо 10 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Говь-Алтайчуудын хамгийн их хүсэн хүлээдэг баярын нэг бол Их говийн тэмээний баяр. 10 дугаар их наадмаа алтайчууд уламжлалт 12 төрлөөр зохион байгуулах гэнэ. Энэ наадамд алтайчуудаас гадна Баянхонгор, Завхан, Ховд, Увс аймгуудаас тэмээчид оролцох гэнэ. Уг наадмыг ХХААЯ хамтран зохион байгуулахаар болжээ.

    ”Их говийн тэмээний баяр-2015”-д тэмээний уралдаанаас гадна тэмээний гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, тэмээ, тэмээчин говь нутгийн тухай уран бүтээлийн тэмцээнүүд явагдахаар төлөвлөжээ. Дашрамд дурьдахад оролцогчдын цар хүрээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа учраас шагналын санг нэмэгдүүлсэн байна.
  • Гэмт хэргийн шинжтэй дуудлага буурчээ
    2015 оны 10 сарын 27
    Нийслэлийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөлгөөн дээр дүүргүүдийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлаа танилцуулав.
  • Эгийн голын УЦС-ын ажил энэ өвөл эхэлнэ
    2015 оны 10 сарын 27
    Эгийн голын усан цахилгаан станцын ажлыг энэ өвөл эхлүүлэхээр болжээ.
  • 120 гаруй иргэнийг осолдох, хөлдөх аюулаас аварчээ
    2015 оны 10 сарын 27
    Өнгөрсөн амралтын өдрүүдэд цасан шуурга шуурч, зарим газарт нөхцөл байдал хүндэрсэн.
  • Тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж байна
    2015 оны 10 сарын 27
    Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Тариалан сум, Архангай аймаг, Завхан аймгийн Тосонцэнгэл сумдад ажиллалаа.

    Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 200 дугаар тогтоолоор Хөвсгөл аймгийн Тариалан суманд Гал унтраах, аврах 4 дүгээр зэрэглэлийн анги байгуулах шийдвэр гарсан. Уг шийдвэрийн хэрэгжилтийн хүрээнд тус суманд байгуулагдах ангийн бэлтгэл ажил, зохион байгуулалттай танилцаж, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг дарга Ц.Хөвсгөлдалай болон орон нутгийн бусад удирдлагатай уулзалт ярилцлагга хийн, газар дээр нь шаардлагатай асуудлыг шийдвэрлэсэн.

    2

    Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын зорилго зорилтыг хэрэгжүүлэх, гал түймэр, гамшиг ослын аюулаас ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах, урьдчилан сэргийлэх ариун үйлсэд дэмжлэг туслалцаа үзүүлэн, хамтран ажиллаж байгааг нь өндрөөр үнэлж, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Батбаяр, мөн аймгийн Хилийн цэргийн 0257 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Батбаяр нарыг “Онцгой байдлын албаны төлөө-2” тэмдгээр, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг дарга Ц.Хөвсгөлдалайг “Онцгой байдлын албаны төлөө-3” тэмдгээр тус тус шагнаж урамшууллаа.

    Онцгой байдлын албаны баримталж байгаа цаашдын чиг хандлага, бодлого, орон нутгаас гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, цаашид энэ чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, бодлогын чиг баримт болон өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг дарга Б.Төрмөнх нартай уулзах үеэрээ харилцан санал солилцов.
  • Камерийн тусламжтай хулгайлагдсан мотоцикл олжээ
    2015 оны 10 сарын 27
    Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хан Хэрлэн дэлгүүрийн гадна талд орхисон байсан мотоциклийг хулгайд алдлаа гэсэн дуудлагын дагуу томилогдсон ажлын хэсэг, нийтийн хэв журам хамгаалах эргүүлийн алба хаагчид ажиллаж Чингис хотын нутаг дэвсгэрийг хяналтанд авсан камерын хяналтыг ашиглан илрүүллээ.

    Уг гэмт хэргийн Хэрлэн сумын харъяат, эрхэлсэн тодорхой ажилгүй Б гэгч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдсэн болохыг тогтоогоод байна.

    Иймд иргэд та бүхэн өөрийн эзэмшлийн эд хөрөнгөндөө эзэн байж, хараа хяналтгүйгээр орхихгүй байхыг анхааруулж байна гэж ХЭНТИЙ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР-аас манайд мэдээллээ
2759 2760 2761 2762 2763 2764 2765
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    саяхан
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    22 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    22 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    22 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    22 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    16 цаг 9 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    16 цаг 17 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    16 цаг 32 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    17 цаг 17 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    17 цаг 20 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    17 цаг 47 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    17 цаг 56 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    18 цаг 59 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    19 цаг 23 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    20 цаг 17 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    20 цаг 17 мин
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
    20 цаг 50 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
    20 цаг 59 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
    21 цаг 0 мин
  • Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
    21 цаг 6 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК