Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2762 2763 2764 2765 2766 2767 2768
  • М.Энх-Амгалан ШШГЕГ-ын харъяа зарим хорих ангиудтай танилцлаа
    2015 оны 10 сарын 26
    Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ШШГЕГ-ын харьяа Хорих 405-р анги /гяндан/, Цагдан хорих 461-р ангид тус тус ажиллаж шалган нэвтрүүлэх байр, эмнэлэг болон сэжигтэн, яллагдагч, ялтныг хорих өрөөний нөхцөл байдал, хүний эрхийн зөрчлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хоригдогчдын эрүүл мэндийг хамгаалах үйлчилгээ ямар түвшинд байгаатай биечлэн танилцлаа.

    Тэрээр танилцах ажиллагааны явцад холбогдох хууль тогтоомжиийг боловсронгуй болгох чиглэлээр судалгаа хийж санал гаргах, хуулиар тогтоосон журмын дагуу хоригдогч болон ялтны эрх үүргийг хангуулах, мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчийг өөр орон нутгийн цагдан хорих байранд шилжүүлэн хорьж байгааг судалж цаашид зогсоох хүртэл арга хэмжээ авах, өлсгөлөн зарлахтай холбоотой тусгайлсан журмыг боловсруулах, цагдан хорих үйл ажиллагааны талаар шүүхтэй хамтран зарим асуудлыг шийдвэрлэх , хүний эрхийг дээдлэх, албан хаагчдын эрхийг хамгаалахад санаачлага гарган ажиллах шаардлагтай талаар холбогдох албан тушаалтанд үүрэг өгч биелэлтийг эргэн танилцуулахыг даалгалаа.

    Тус арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхий прокурорыг дагалдан Улс, Нийслэл, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар, ШШГЕГ-ын удирдлагууд хамт явлаа.
  • Зуслангийн чиглэлийн автозамын хөдөлгөөнийг нээжээ
    2015 оны 10 сарын 26
    Сүхбаатар дүүргийн Сэлбэ гол дээрх Шарга морьтын 50 у/м төмөрбетон хос гүүрийг байнгын ашиглалтад оруулах, Дамбадаржаа-Шадивлан-Хандгайт чиглэлийн явган хүний зам, дугуйн замтай, иж бүрэн гэрэлтүүлэгтэй 16,35 км автозамын хөдөлгөөнийг өчигдөр нээв.
  • Замаа цэвэрлээгүйн улмаас осол гарвал ийм хариуцлага хүлээнэ
    2015 оны 10 сарын 26
    Халтиргаа гулгаа үүссэн үед замыг цэвэрлээгүйн улмаас зам тээврийн осол үүссэн тохиолдолд шинэчлэн батлагдсан ЗХАБТХ-ийн дагуу хариуцлага хүлээхээр болоод буй.

    Хуульд зааснаар, “54.16.Зам, замын байгууламжийн засвар арчлалтыг стандартын дагуу хийгээгүйгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж, зам тээврийн осол, хэрэг гаргах нөхцөлийг бүрдүүлсэн, зам тээврийн осол, хэрэг гарсан тохиолдолд холбогдох албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллагаар учирсан хохирлыг нөхөн төлүүлж, зөрчлийг арилгуулж, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна” гэжээ.
  • Бразил улс руу визгүй зорчиж эхэллээ
    2015 оны 10 сарын 26
    МОНГОЛЫН ИРГЭД ВИЗГҮЙ ЗОРЧИЖ ЭХЭЛЛЭЭ
  • Улиастай-Гачууртын чиглэлийн замын нээлт болно
    2015 оны 10 сарын 26
    Улиастай - Гачуурт чиглэлийн 11 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд 1 метрийн диаметртэй төмөр бетон дугуй хоолойн ажил шинээр хийхтэй холбогдуулж өнөөдөр 8.00 цагаас энэ сарын 27-ны 7.00 цаг хүртэл зам хаана.



    Мөн Улиастай - Гачуурт чиглэлийн замыг зургаадугаар сарын 15-ны 23.00 цагаас зургаадугаар сарын 29-ний 7.00 цаг хүртэл хэсэгчлэн хааж зам барилгын ажил хийх болсныг мэдэгдлээ. Авто зам хаасан үед тээврийн хэрэгслийг түр замаар хөдөлгөөнд оролцуулах юм байна.
  • Амралтын өдрүүдэд 94 жолооч журамлагджээ
    2015 оны 10 сарын 26
    2015 оны 10 дугаар сарын 24, 25-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 799 авснаас зам тээврийн ослын 630 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 11 бүртгэгдэж 1 хүн нас барж 16 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 1, Зам тээврийн осолд 2 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 1 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 94 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .
  • Дархан, Эрдэнэтийн замыг нээжээ
    2015 оны 10 сарын 26
    Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан их хэмжээний цас орж, зам даваа хаагдан хальтиргаа, гулгаа үүссэн тул Улаанбаатар-Дархан, Дархан-Эрдэнэт чиглэлийн авто зам, камын байгууламжийг өчигдрөөс өнөө шөнө хүртэл хааж байгаа аж. Харин хаасан автозамуудыг цэвэрлэж, авто тээврийн хэрэгслийг аюулгүй зорчих талаас нь анхаарч үзэхийг үүрэгджээ.

  • Өнгөрсөн жил 4172 хүн сүрьеэгээр өвджээ
    2015 оны 10 сарын 26

    “ДОТС-ын хөтөлбөрийг бэхжүүлж, халд- вар хяналтын тогтолцоог сайжруулан, олон эмэнд тэсвэртэй сүрьеэ болон ХДХВ-ын хав- сарсан өвчтэй тэмцэх мянганы хөгжлийн зорйлтод хүрэх” төслийн хүрээнд аймаг, дүүргийн эмч нар өнгөрсөн долоо хоногт зөвлөлдлөө. 2014 онд улсын хэмжээнд 4172 хүн сүрьеэгээр өвджээ. Эдгээрийн 385 нь 14 хүртэлх насны хүүхэд, 68.7 хувь нь 1644 насныхан аж. Манай улсад идэр залуу, хөдөлмөрийн болон нөхөн үржихүйн насны хүмүүсийн дунд сүрьеэгийн тархалт, нас баралт өндөр байгаа бөгөөд сүүлийн жилүү- дэд эмэнд тэсвэртэй сүрьеэтэй хүн олширч байгаа нь сэтгэл түгшээсэн асуудал болоод буйг тус зөвлөгөөний үеэр эмч нар хэлж байв. 2014 онд Улаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймагт сүрьеэгийн тархалтын түвшинг тогтоосон. Энэхүү судалгааны урьдчилсан дүнгээс үзвэл хотын 100.000 хүн тутмын 316 нь сүрьеэтэй байгаа аж. Энэ нь сүрьеэтэй гэж нэг жилд бүртгэгддэг өвчтэй хүмүүсээс гурав дахин олон бөгөөд хүн амын дунд сүрьеэтэй хэрнээ бүртгэгдээгүй хүн олон байх магад- лалтайг харуулж буй аж. Тиймээс сүрьеэгийн кабинетууд анхан шатны маягт хөтлөх, тай- лан мэдээ гаргахдаа даашид анхаарах зүйлс зэргийг зохих шатны эмч, мэргэжилтнүүдэд танилцуулах, интернэтэд суурилсан мэдээл- лийн тогтолцоог бэхжүүлэх, нотолгоонд суурилсан тандалт судалгаа явуулахад эмч нарыг өргөнөөр оролцуулах зорилгоор уг зөвлөгөөнийг зохион байгуулж буй аж. Мөн аймаг, дүүргийн ЗДГГ-ын шийдвэр гаргагч на- рын дэмжлэгийг авах зорилготой аж.



    Өнгөрсөн жил 4172 хүн сүрьеэгээр өвджээ

  • Хавтаст хэрэг дутаасан прокуроруудад хариуцлага тооцож эхэлжээ
    2015 оны 10 сарын 26
    Хавтаст хэрэг дутаасан прокуроруудад хариуцлага тооцож эхэллээ

    Улсын ерөнхий прокурорын тушаалаар зарим аймаг, дуүргийн прокуроруудад сахилгын арга хэмжээ авчээ. ТУ- хайлбал, Сэлэнгэ аймгийн прокурор Г.Чагдарыг албан ту- шаалаас нь өөрчилж, Чингэлтэй дуүргийн прокурорын газарт хяналтын прокуророор томилж буй гэнэ. Мөн Сүх- баатар дүүргийн прокуророор ажиллаж байсан Г.Бат-Очирт сахилгын арга хэмжээ авчээ. Түүнд хариуцлага тооцох болсон үндэслэл нь удирддага дор нь ажиллаж байсан хянал- тын прокурор Д.Ганчангын хянаж байсан 2-3 хавтаст хэрэг алга болчихоод байгаатай холбоотой гэнэ. Хавтаст хэргүү- дэд улсын хэмжээнд тооллого хийхэд 11 хавтаст хэрэг дут- сан байснаас 2-3 олдохгүй, бусад нь цагдаа, прокурорын шүү- гээнд тоосонд дарагдаад байсан аж.
    Д.Ганчанга алга болсон 2-3 хавтаст хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн гэж байгаа боловч цагдаагаас гарч ирээгүй учраас ийм арга хэмжээ авч буй сурагтай. Тэрбээр Нийслэлийн прокуророор ажиллаж байсан Б.Бат- Оршихтой ураг төрлийн холбоотой нэгэн учраас емнө нь алдаа дутагдал гаргахад нь хариуцлага тооцож байгаагуй гэх мэдээлэл ч байна. Харин энэ удаад түүнийг прокурорын байгууллагаас халжээ.
  • ЗХЖШ-ын дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
    2015 оны 10 сарын 26
    ЗХЖШ-ын дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
    Батлан хамгаалахын сайдын зөв- лөлийн өнгөрсөн баасан гаригт бол- сон хурлаар Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнайг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр НҮБ-ын цэргийн хүчний секторын командлагчийн шалгуурт тэнцсэн учраас ийнхүү ал- банаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл байна. Харин түүний оронд хэн болох вэ гэсэн яриа БХЯ, ЗХЖШ-т яригдаж байна. Зарим хүний хэлснээс үзвэл тус штабын Ерөнхий зориулалтын цэр- гийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат дэд дарга болох магадлал- тай гэнэ. Учир нь Батлан хамгаала- хын сайд Ц.Цолмонтой нэг нутаг уч- раас түүнээс нэлээд дэмжлэг хүлээж буй аж. Түүнээс гадна ЗХЖШ-ын дарга асан, дэслэгч генерал Ц.Бямба- жав Зэвсэгт хүчний ерөнхий хянан шалгагч, өнгөрсөн хавар бригадын генерал цол хүртсэн ПДоржсүрэнг зутгүүлж байгаа сурагтай.
  • ”Онцгой”-гийн түүхийг өгүүлэх музейг нээнэ
    2015 оны 10 сарын 26
    Онцгой байдлын албаны өнгөрсөн, одоо, ирээдүйг холбох, илтгэн харуулах түүхэн музейг нээхээр болжээ. Онцгой байдлын ерөнхий газраас онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага болон түүний үндэс суурь болсон Улсын иргэний хамгаалалтын газар, Гал түймэртэй тэмцэх газар, Улсын нөөцийн байгууллагуудын түүхэн замнал, эд өлгийн судалгаа хийн сурвалжлан олж, хадгалан хамгаалж, олон нийтэд хүртээл болгон дэлгэн үзүүлэх аж. Түүнчлэн, тус албаны үйл ажиллагааг сурталчлах залуу болон ахмад үеийн залгамж холбоог бэхжүүлэх зорилгоор түүхэн музейг байгуулахаар бэлтгэж байгаа гэнэ.
  • Маргаашнаас сурагчдын амралт эхэлнэ
    2015 оны 10 сарын 26
    Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 2015-2016 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг гаргажээ. Тэдний гаргасан хуваариар сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 27-ноос буюу маргаашнаас эхлэх аж. Тодруулбал, нэг болон хоёрдугаар ангийн сурагчид хот, хөдөө гэлтгүй маргаашнаас эхлэн хоёр долоо хоног амрах бол 3-12 дугаар ангийн сурагчид ирэх сарын 3-наас долоо хоног амрахаар зохицуулжээ. Харин хоёрдугаар ээлжийн амралт арванхоёрдугаар сарын 22-ноос эхэлнэ.
  • Г.Хайдавын амьдралаар кино хийнэ
    2015 оны 10 сарын 26
    Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын жүжигчин, дуурийн дуучин Г.Хайдав гуай өдгөө 90 хол гарсан ч ухаан санаа саруул, бие лагшин тунгалаг энх тунх амьдарч байна.

    Бараг нэгэн зууны түүхийг бүтээлцэж яваа Ардын жүжигчнээр ард түмэн бахархаад ханашгүй. Тиймээс урлагийнхан хоорондоо ярьж байгаад урлагийн алтан бурхан болсон уг буурайгийнхаа амьдралаар кино хийхээр болжээ.

    Угаасаа энэ эрхэм өөрөө кино шиг амьдралыг туулжээ. - See more at: http://www.wikimon.mn/content/64629.shtml#sthash.2lZPTxGO.dpuf
  • СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасан шуурга шуурна
    2015 оны 10 сарын 26
    Өнөөдөр Төв, Хэнтий, Сүхбаатарын нутаг, Дорнодын баруун, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.

    Малчид, тариаланчид,тэвээрчид, ард иргэдийн анхааралд:

    Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, говь талын нутгаар хүчтэй салхи салхилж, ихэнх нутгаар хүйтэн байхыг онцгой анхааруулж байна.
  • Намрын адаг улаан нохой сар Хөхөгчин гахай өдөр
    2015 оны 10 сарын 26
    Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр хараалыг дарах, хариулга хийх, огторгуйн үүдийг сахих, их хүмүүнтэй уулзах, буяны үйл, насны хүчийг арвитгах, угаал үйлдэх, бэр авах, эм найруулах, насны абшиг, насан бүтээлийн зан үйл хийгээд ураг садан бололцох, худалдааг үүсгэх, арвижуулах үйл, сүм дуган, суврага босгох хийгээд мод, шорооны үйл хийх, эрэл эрэх, хураан цуглуулах бүхий л үйлд өлзийтэй сайн. Бурхныг тахих, бэрийн үйл, өвчтөнийг анх гадагш гаргах, байшингийн суурь тавих, дээвэр тавих, нүүдэл хийх, нохой худалдах худалдан авахад муу. Өвчин болбол машид сэрэмжлэн хянамгай бай. Замд гарвал тус хэрэг бүхэн бүтнэ. Нүд татвал эцэг, эхэд айхуй шалтгаан ирэх, баруун чих хангинавал бүсгүй хүмүүнтэй маргалдана. Зүүн чих хангинавал идээ ундаа олдоно. Нохой уливал гэнэтийн зочин ирнэ. Хэрээ дуугарвал дээд угсаат хүмүүний хэл ам ирэх. Тагнай ирвэгэнэвэл хэрүүл тэмцэл болно. Хөлийн мах татвал буянтай хэмээмүй. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна. Өдрийн сайн цаг нь морь, хонь, нохой, гахай, үхэр, луу болой.
  • Шөнөдөө цасан шуурга шуурна
    2015 оны 10 сарын 26
    2015 оны 10 дугаар сарын 25-ны 20 цагаас 10 дугаар сарын 26-ны 20 цаг

    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:



    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруун хойноос ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Завханы нутаг, Говь-алтай, Баянхонгорын хойд хэсгээр 11-16 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 9-14 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө өдөртөө бүх нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Хэнтэйн уулархаг нутгаар хүйтэрч шөнөдөө 3-8 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч 0-5 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, өдөртөө 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1-6 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.
  • Д.Оюунболд агсны дурсгалд зориулан хүрэл хөшөө босгов
    2015 оны 10 сарын 25
    Олимпийн наадам, ДАШТ-ий хүрэл медальт, Монгол улсын Гавьяат тамирчин Д.Оюунболд агсны түүхэн амжилтыг мөнхөд дурсгах хүрэл хөшөө өчигдөр Сэлэнгэ аймгийн төвд сүндэрлэлээ.
  • 19 мянган хүүхэд гэр цэцэрлэгт хамрагдах судалгаа гарчээ
    2015 оны 10 сарын 25
    Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ.
  • Танилц:Сурагчийн амралтын хуваарь
    2015 оны 10 сарын 25
    БСШУЯ-наас 2015-2016 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг гаргасан байна.
  • Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг цурманд оруулжээ
    2015 оны 10 сарын 25
    Дорнод аймгийн Булган сумын нутагт гарсан хээрийн түймрийг цурамд оруулжээ.
2762 2763 2764 2765 2766 2767 2768
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    54 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    1 цаг 7 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    1 цаг 16 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    1 цаг 39 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    1 цаг 39 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    1 цаг 39 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    1 цаг 39 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    17 цаг 25 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    17 цаг 34 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    17 цаг 49 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    18 цаг 34 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    18 цаг 37 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    19 цаг 4 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    19 цаг 13 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    20 цаг 16 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    20 цаг 39 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    21 цаг 34 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    21 цаг 34 мин
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
    22 цаг 7 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
    22 цаг 16 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК