Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2808 2809 2810 2811 2812 2813 2814
  • Дөрөвдүгээр ээлжийн бүртгэл маргааш 12 цагт дуусна
    2015 оны 9 сарын 08
    Нийслэлийн иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл явагдаж байна. 4 дүгээр ээлжинд Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 28963 иргэнд газар өмчлүүлэх бөгөөд бүртгэл 08 дугаар сарын 25-ны өдөр 12 цагаас эхэлж, 14 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Бүртгэл маргааш буюу 09 дугаар сарын 09-ний 12:00 цагт дуусна. Энэ хугацаанд WWW.UMCH.UB.GOV.MN, WWW.ULAANBAATAR.MN сайтуудаар бүртгүүлээрэй. Цахимаар газар өмчлүүлэх журмын дагуу 2013 оны 05 сарын 30-ны өдрөөс өмнө нийслэлийн иргэн болсон, өмнө нь газар өмчилж байгаагүй иргэд хамрагдана. Цахим газар өмчлөлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1285 тусгай дугаар болон 11 319215, 11 315334 утсаар холбогдож лавлаарай гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Хан-Уул дүүрэг шинэ цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо
    2015 оны 9 сарын 08
    Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны эрүүл чийрэг монгол хүн-эрүүл дүүрэг хөтөлбөрийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, усан оргилууруудыг шинээр байгуулж байгаа бөгөөд түүхт 50 жилийн ойгоо бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын олон ажлуудаар иргэддээ бэлэг барьж байна.
    Захын хороолол тэр дундаа гэр хорооллын иргэд амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломж бололцоо хомс заавал хотын төв рүү цаг заваа үрэн амарч зугаалж өнгөрөөдөг байсан цаг үе ард хоцорч байна. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ иргэд ялангуяа Яармаг, Нисэхийн хүүхэд, залууст зориулан 8-р хорооны нутаг дэвсгэрт хогтой жалга байсан газрыг өнгөрсөн 2014 оноос цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг эхлүүлж өнөөдөр буюу 2015.09.07-ны өдөр нээлтээ хийлээ. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнгийн нийт төсөвт өртөг нь 605 сая төгрөг бөгөөд гүйцэтгэгчээр “Тулга констракшн” ХХК ажиллаж хүүхдийн тоглоомын талбай, саравч, бялдаржуулах төхөөрөмж, гэрэлтүүлэг зэрэг иргэдийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан орчин үеийн цэцэрлэгт хүрээлэнг бий болгож Хан-Уул дүүргийн өнгө үзэмжийг нэмэгдүүлсэн томоохон бүтээн байгуулалтыг иргэддээ хүлээлгэн өглөө гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
  • Терроризмтой тэмцэх чиглэлээр 130 алба хаагчийг сургана
    2015 оны 9 сарын 08

    Монгол Улс Бүгд Найрамдах Хятад Ард Улсын цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, алба хаагчдаа сургаж, дадлагажауулах, харилцан туршлага судлах, терроризмын аюулаас урьдчилан сэргийлэх, хил дамнасан терроризмтой тэмцэх, бүс нутгийн болон олон улсын террорист этгээдүүдийг баривчлах, аюулгүй болгох чиглэлээр хамтарсан дадлага сургалт зохион байгуулагдахад чиглэгдэнэ.

    Энэхүү арга хэмжээнд Монгол Улс, БНХАУ-ын цагдаагийн байгууллага хамтран терроризмтой тэмцэх чиглэлээр зохион байгуулах Бүргэд-2015 арга хэмжээ ӨМӨЗО ны Эрээн хотын ложистикийн төвд болно.

    Энэ үеэр хоёр улсын ёслолын жагсаал, гардан тулааны үзүүлэх тоглолт, тугийн жагсаал зэрэг үйл ажиллагаанууд болж, шуурхай удирдлагын штабт ажиллана

    Арга хэмжээнд монголын талаас 130 шахам алба хаагч нар оролцож, ажиглагчаар хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс төлөөлөгчид оролцох юм.
  • Хамгаалах суудлыг хүүхэд өөрөө авч чадахгүй
    2015 оны 9 сарын 08
    Улсын хэмжээнд 2015 оны эхний 8 сарын байдлаар хүүхэд өртсөн зам тээврийн осол 744 бүртгэгдсэн. Үүнээс хүүхэд өртсөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 188 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Эдгээр гэмт хэргийн улмаас 40 хүүхэд амь насаа алдаж, 148 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авчээ. Улсын хэмжээний үзүүлэлтийг урьд онтой харьцуулахад нас барсан хүүхэд 9 нэгжээр буюу 29,0 хувиар өсч, гэмтсэн хүүхэд 6,5 хувиар тус тус өсчээ. Гэмт хэргийн улмаас нас барсан хүүхдийн дийлэнх хувь буюу 32 хүүхэд орон нутгийн замд гарсан ослоос амь насаа алдсан байхад нийслэлд 8 хүүхэд амь насаа алджээ.
    Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд ихэвчлэн гэр, сургууль, цэцэрлэг гэсэн маршрутаар явганаар болон тээврийн хэрэгсэл дотор эцэг эхийн хараа хяналтанд явж байгаад зам тээврийн осолд өртсөн байна. Замын хөдөлгөөнд оролцох, зам хөндлөн гарахдаа гарц, гарамтай хэсгээр гарахгүй байх, бага насны хүүхдийг асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцуулах, хүүхэд ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гүйх, улаан гэрлээр зам хөндлөн гарах, зориулалтын хамгаалалтын суудал, хамгаалах бүс хэрэглэхгүй байх, томчууд бага насны хүүхдийг дагуулан дүрэм зөрчих байдал нь энэ төрлийн осол, хэрэг буурахгүй байгаа гол нөхцөл болж байна.
    Замын хөдөлгөөнд оролцогч хүүхдүүдийн осолд өртсөн хэлбэрийг судалж үзэхэд нийслэлд явган зорчигч хүүхэд осолд их өртөж байхад орон нутагт тээврийн хэрэгслээр зорчигч хүүхэд их өртдөг тоон үзүүлэлт гарсан.
    Хүүхдийг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахад зайлшгүй шаардлагатай зүйлийн нэг бол автомашин доторх аюулгүй байдлыг хангах явдал юм. Орон нутгийн замд хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан явдал их бүртгэгдсэн нь хүүхдийг тээвэрлэхдээ зориулалтын хамгаалах бүс, хамгаалалтын суудал зэргийг хэрэглэж хэвшээгүй, хүүхдийг буруу тээвэрлэж явсантай шууд хамааралтай.
    Сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний мэдлэг боловсрол олгох, замын хөдөлгөөнд оролцох зөв дадал, сахилга хэвшүүлэх нь бүх шатны боловсролын байгууллагын үндсэн зорилт байхаас гадна эцэг эхчүүдийн үүрэг хамгийн чухал юм.
    Монгол улсад 2014 онд бүртгэгдсэн нийт зам тээврийн ослын 56 хувь нь жолооч болон зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй гэсэн судалгаа гарсан байна. Хамгаалах бүсийг хэрэглэснээр жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч осолд өртөх тохиолдолд жолооч, автомашины урд сууж явсан зорчигчийг 40-50 хувиар, ард сууж явсан зорчигчийг 25-75 хувиар осол гэмтэл, эрсдлээс бүрэн хамгаалдаг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2013 оны тайланд тусгажээ. Мөн хүүхдийн зориулалтын суудал хэрэглэснээр нярай хүүхдийг зам
    тээврийн осол гэмтлээс 70 хүртэл хувиар, бага болон өсвөр насны хүүхдийг 54-80 хүртэл хувиар хамгаалдаг байна. Сүүлийн жилүүдэд Монголчууд хүүхдийн зориулалтын суудал, тохируулагчийг хэрэглэж хэвшиж байгаа нь сайн үр дүн хэдий боловч өнгөрсөн жилд зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүүхдүүдийн 35 тохиолдол нь хамгаалах бүс, зориулалтын суудал хэрэглээгүйгээс хүүхэд хохирч байгаа нь төдийлөн хамгаалагдаж чадахгүй байгааг харуулж байна.
    Эцэг эхчүүд ээ !!! Хүүхэд бидний амьдралын утга учир . . .
  • Баянгол дүүрэгт хууль сурталчлах өдөрлөг боллоо
    2015 оны 9 сарын 08
    Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ”-ний хүрээнд Хууль зүйн яамны харьяа агентлаг, байгууллагууд эрхлэх асуудлын хүрээний хууль тогтоомжийг иргэд олон нийтэд мэдээллэн, сурталчлах чиглэлээр үндсэн чиг үүргийнхээ дагуу иргэдэд үйлчилгээ үзүүлэх, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, санал хүсэлтийг хүлээн аван шийдвэрлэх ажил зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд:

    Цагдаагийн ерөнхий газар
    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    Хил хамгаалах ерөнхий газар
    Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар
    Улсын бүртгэлийн ерөнхий газар
    Архивын ерөнхий газар
    Тахарын ерөнхий газар
    Хууль сахиулахын их сургууль
    Хууль зүйн үндэсний хүрээлэн
    Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн
    Хууль зүйн туслалцааны төв

    “Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ” /11.00 - 16.30 минутын хооронд/ доорх газруудад зохион байгуулагдана.

    2015.09.07- Баянзүрх дүүрэг Жуковын хөшөөний урд талбай
    2015.09.08- Баянгол дүүрэг Өргөө кино театрын урд талбай
    2015.09.09- Сонгинохайрхан дүүрэг Соёмбо кино театрын урд талбай
    2015.09.10- Сүхбаатар дүүрэг Чингисийн талбай
    2015.09.11- Чингэлтэй дүүрэг Тусгаар тогтнолын талбай
    2015.09.14- Хан-Уул дүүрэг Соёлын төвийн байрны урд талбайд тус тус зохион байгуулагдна.

    Ерөнхий зохион байгуулагчаар Хууль зүйн яам, Хамтран зохион байгуулагчаар Нийслэл, дүүргийн засаг даргын тамгын газар оролцож байна.
  • “Транспэрэнси Интернэшнл” байгууллага Өршөөлийн хуулийг шүүмжиллээ
    2015 оны 9 сарын 08
    “Транспэрэнси Интернэшнл” байгууллага Өршөөлийн хуулийг шүүмжиллээ

    Малайзийн нийслэл Куала-Лумпур хотноо 2015 оны наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 1-ний хооронд “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын чуулган хуралдаж, дэлхийн 115 орны 300 гаран төлөөлөгч оролцлоо. Энэхүү чуулганаар Авлигатай тэмцэх асуудал дээр тулгамдсан асуудал үүсээд байгаа Малайз, Тунис ба Монгол улсуудад хандаж албан мэдэгдлийг гаргасан байна. Албан мэдэгдлийг гаргахын өмнө эдгээр оронд үүсээд байгаа нөхцөл байдлыг тус тусад нь хэлэлцсэн аж. Тухайлбал, Малайз улсад Ерөнхий сайд нь 700 сая долларыг хувийн дансандаа шилжүүлэн авсан нь илэрсэн бөгөөд үүнийгээ сонгуулийн хандив хэмээн тайлбарлаж, улмаар мөрдөн шалгаж байсан Малайзийн АТГ ажилтнуудыг хомроглон халжээ. Малайз ба Индонез улсад Авлигатай тэмцэх асуудалд улс төрчид нөлөөлж эхэлсэнээс болж шударга ёсны төлөөх жагсаал цуглаан тасралтгүй үргэлжилж байгаа аж. Тунис улсад Тунисын хувьсгалын өмнө хууль бусаар хөрөнгөжсөн албан тушаалтнууд өршөөлийн хууль санаачлан батлуулахаар оролдож байгааг мөн хэлэлцэв. Монголд баталсан өршөөлийн хууль нь авлигачдыг өршөөх хууль болон батлагдсаныг хуралдааны явцад хэлэлцэж олон төлөөлөгч саналаа хэллээ. Төв азийн орнуудад ардчиллын үлгэр жишээ болж байсан Монгол улсад анхны ардчилсан сонгууль байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан өршөөлийн хууль нь Авлигын эсрэг НҮБ конвенцийнзарчмыг гажуудуулсан, авлигачдыг өөгшүүлсэн хууль болж хувирсныг ихээхэн шүүмжилж байв. Монгол улсын парламентын баталсан хууль түүнийг тойрон үүсээд байгаа асуудал нь бүхэлдээ Монгол улс Авлигын хямралт байдалд орох үүнээс улбаалан Малайз ба Индонз улсуудад үүссэний адил улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал үүсэх нөхцөл бүрдэх эрсдэлтэйг төлөөлөгчид анхааруулж байв. Хэлэлцүүлгийн төгсгөлд 115 улсын санал өгөх эрх бүхий “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын удирдах зөвлөлийн дарга нар олонхийн саналаар дараах мэдэгдлүүдийг батлав. Малайзын засгийн газарт хандан авлигын хэргүүдийг шалгах үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй саад хийхгүй байхыг уриаллаа. Монгол улсын хувьд Өршөөлийн хуулийг батлан авлигын хэргээр шалгагдаж байгаа хүмүүсийг хамруулан өршөөхөөр шийдвэрлэсэн нь шударга ёсыг уландаа гишгэсэн явдал болсныг тэмдэглэж буруушаав. “Транспэрэнси Интернэшнл” энэхүү чуулганаар баталсан албан ёсны мэдэгдлүүдийн дагуу авлигын эсрэг эрчимтэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд Монгол улсад шахалт үзүүлэх бүхий л арга хэмжээг авч Монголын Парламентын гаргах шийдвэрийг анхааралтай ажиглахаа мэдэгдлээ. Энэхүү хуралдааны дараагаар Малайз улсын нийслэлийн хамгийн том хурлын ордон IPPС-д Дэлхийн 130 гаран орны 1200 төлөөлөгчид оролцсон Авлигын эсрэг олон улсын 16 дугаар их хурал хуралдлаа. Анхны хурлыг 20 гаран жилийн өмнө Хонгконгын Авлигатй тэмцэх Газар санаачлан хийж байснаас хойш олон улсын Авлигын эсрэг хамгийн том хурал болон хувирчээ.Энэ жилийн хурлын уриа нь “Авлигачид ял шийтгэлгүй үлдэх явдлыг эцэс болгоё” уриан дор болсон. Хурлын нээлтэд үг хэлэх ёстой байсан Малайзийн ерөнхий сайд Нажиб Разак өөрийн оронд Засгийн газрын сайдаа илгээсэн нь авлигын хэрэгт холбогдон олон улсын нэр хүндээ алдсанаас нүүрээ хийх газаргүй болсон явдлын илрэл байлаа. Авлигын эсрэг олон хурлыг даргалагч Акера Муна хурлын нээлтэд Авлига авсан бол түүнд ногдох ял шийтгэлээ хүлээхэд бэлэн байх ёстой гэж мэдэгдсэн бол Транспэрэнси Интернэшнл байгууллагын удирдах зөвлөлийн дарга Хосе Угаз хурлын нээлт дээр мянга мянган хүмүүс авлигчдад “та нар гишгэх газаргүй болсон гэдгийг хэлж байна”хэмээн мэдэгдлээ. Хосе Угаз өөрийн даргалан хийсэн салбар хуралдаан дээр Монгол улсад батлагдсан Авлигчдыг өршөөх хуулийн талаар мөн шүүмжилж авлигачид ял шийтгэлээс мултрахын тулд юу ч хийхээс буцахгүй байгааг онцолж байв.(http://16iacc.org/about/declarations/) Хурлын төгсгөлд гаргасан мэдэгдэлдулс орон бүрийн засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, залуучууд хамтран шинэлэг, ил тод хариуцлагатай тогтолцоог бий болгон авлигачид ял шийтгэлгүй үлдэхээс сэргийлэх ёстой хэмээн цохон тэмдэглэжээ. Эс бөгөөс авлигын эсрэг тэмцэлд ялагдах эсрдэлтэй бөгөөд тухайн нийгэмд шударга бус байдал ноёрхож эерэг өөрчлөлт үгүй болно гэжээ. Өндөр түвшний авлигчдын эсрэг нийгмийн шударга хүчин тэмцэх ёстой бөгөөд авлигачид шийтгэлгүй үлддэг нийгэмд шинэчлэл, хөгжилүгүй байх болно гэжээ. Малайзд хуралд оролцогчид бид авлигачид ял шийтгэл хүлээх ёстойг онцлохоос гадна тэд хулгайлсан эд хөрөнгөө буцаан төлөх ёстойг онцолж байна хэмээн мэдэгдсэн бөгөөд гадаад орнуудад зувчуулсан эд хөрөнгийг эргүүлэн авчрахад ихээхэн анхаарал тавин ажиллах ёстойг онцлов. Хуулийн шударга тогтолцоог бий болгон хулгайлагдсан хөрөнгийг эргүүлэн авчирч авилгачдад ял шийтгэлийг олгосноор нийгэмд шударга ёсонд итгэх итгэл бий болох ёстойг хурлын төгсгөлд онцлов.
    Б.Анир

    Малайзийн нийслэл Куала-Лумпур хотноо 2015 оны наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 1-ний хооронд “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын чуулган хуралдаж, дэлхийн 115 орны 300 гаран төлөөлөгч оролцлоо.

  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих асуудал эрс нэмэгдсэн гэв
    2015 оны 9 сарын 08
    Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох явдал сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлагатай байна. Хууль хэрэгжиж эхэлсэн 8 хоногийн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 356 жолоочийг илрүүлсэн байна.
    ЗХАБТХ-ийн 27.1.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл оногдуулна.
    27.2.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.
    27.3.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
    27.4.Энэ хуулийн 27.1-д заасан зөрчлийг давтан үйлдсэн бол 30 хоногийн хугацаагаар баривчлах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулна.
    гэж заасан. Таны амь нас хир үнэтэй вэ гэдгийг бодож нэг үзээрэй...

  • Зам тээврийн осол гарч хүн бэртжээ
    2015 оны 9 сарын 08
    СХД-ийн нутаг Баруун салааны зам, Зээлийн автобусны буудлын баруун замд Т.Приус маркийн аво машины жолооч Е нь явган зорчигч 45 настай эмэгтэй Ө-г мөргөж гэмтээсэн.
    БЗД-ийн нутаг Ургах наран хорооллын урд замд Т.Приус маркийн авто машины жолооч Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Т.Клугер маркийн А жолоочой авто машинтай мөргөлдсөн.
  • Эмгэнэл
    2015 оны 9 сарын 08
    Монгол улсын Төрийн шагналт, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Кино зураглаач, кино найруулагч Чонос овогт Бэгзийн Балжинням
    (1942 - 2015)



    Уран бүтээлээрээ ард түмнийхээ сэтгэл зүрхэнд хоногшсон, монгол орондоо төдийгүй дэлхий дахинд алдар суугаа мандуулж ирсэн Монголын урлаг, соёл, нийгмийн нэрт зүтгэлтэн, кино зураглаач, кино найруулагч, бидний хайрт аав Бэгзийн Балжинням нь 2015 оны 9-р сарын 5-ны өдөр мөнх тэнгэрийн оронд заларлаа. Аав маань 1942 оны усан морин жилийн намрын сүүл сарын шинийн 3-ны Балжинням, Дашням давхацсан өдөр Ховд аймгийн Чандмань суманд мэндэлсэн бөгөөд 1962 онд Улаанбаатар хотын 2 дугаар 10 жилийн сургуулийг, 1969 онд Москва хотын Бүх Холбоотын Кино Урлагийн Дээд Сургуулийг төгсжээ. 1962 оноос “Монгол Кино” Үйлдвэрт оператор, 1976 оноос Ерөнхий оператор, 1981 оноос Ерөнхий найруулагч, 1989-1990 онд Соёлын Яамны сайд, 1993 оноос хойш “Чингис Фильм” ХХК-ний ерөнхий захирлаар ажиллаж байлаа.


    Бэгзийн Балжинням нь “Монгол оронд айлчилна уу”, “Монгол-Зөвлөлтийн хамтарсан сансрын нислэг”, “Халгай” зэрэг 80 гаруй баримтат кино, “Кино мэдээ” сэтгүүлийн оператор, найруулагчаар ажилласан бөгөөд гадаадын 40-өөд уран сайхны киног эх хэлнээ хөрвүүлсэн.


    Ард түмний сэтгэлд хоногшсон “Улаан дарцаг”, “Моторын дуу”, “Эх бүрдийн домог”, “Дэгдээхэй нас”, “Ичээнд нь”, ”Хань” зэрэг 20 гаруй уран сайхны кинонуудын ерөнхий зураглаачаар ажиллаж , “Гарын таван хуруу”, ”Тань руу нүүж явна”, “Би чамд хайртай”, “Ацаг шүдний зөрүү”, “Сүүдэр”, “Хачин хүн”, “Шүтээн” зэрэг уран сайхны кинонууд болон монгол киноны сор бүтээл - “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” зэрэг кино туульсын бүтээлийн ерөнхий найруулагчаар ажилласан билээ. Түүний уран бүтээлд хүүхэд, залуучууд, ёс суртахуун, нийгмийн олон талт асуудлыг хөндсөн сэдэв голлож байсан ба Монголын түүхийн сэдэвт туульсын том хэмжээний уран бүтээлүүдийг найруулга зүйн хувьд шинэ арга барилаар амжилттай бүтээсэн нь Монголын түүхийг дэлхийн нийтэд таниулахад чухал хувь нэмэр оруулсан юм.



    Тэрээр кино зураглаач, кино найруулагчийн зэрэгцээ “Говийн зэрэглээ”, “Илүү сартай зун”, “Сүхболдын яриа”, “Дэгдээхий нас”, “Сүүдэр”, “Эргүүлэг”, “Нулимсан нуур”, “Бүрхарат” зэрэг арав гаруй уран сайхны киноны зохиол бичсэний ихэнх нь кино бүтээл болон дэлгэцнээ мөнхөржээ. Аавын маань бүтээлүүд олон улсын кино наадмуудад амжилттай оролцож шагнал хүртэж байсан юм. Тухайлбал: Токио, Монреальд “Мандухай цэцэн хатан”, Москвад “Гарын таван хуруу”, Карловы-Варт “Би чамд хайртай”, “Монгол оронд айлчилна уу” зэрэг кинонууд нь олон улсын кино фестивальд оролцож киноны мэргэжилтнүүдийн үнэлэмж талархлыг хүртэж байлаа. 1990 онд Токиогийн олон улсын кино наадамд оролцсон “Мандухай цэцэн хатан” кино нь Азийн шилдэг 10 киноны нэгээр шалгарч байсан билээ.



    Б.Балжинням нь Монголын кино урлагийн салбарт томоохон байр суурь эзэлсэн нэр хүндтэй уран бүтээлч төдийгүй нийгмийн нэрт зүтгэлтэн, Соёл Урлагийн Их Сургуулийг үндэслэн байгуулагчдын нэг бөгөөд олон арван уран бүтээлчдийг кино урлагийн салбарт хөтлөн оруулсан хайртай багш нь байсан юм. Бидний аав оюун ухаан авъяас билиг, уйгагүй хөдөлмөрөө эх орон ард түмэндээ зориулсан цуцашгүй хөдөлмөрч, оюунлаг, гэгээлэг, бүтээлч эрч хүч оргилсон тэмүүлэл, уран сэтгэмжээрээ мэргэжил нэгт нөхөддөө дуурайлтай нэгэн байсан билээ. Гэр бүл үр хүүхэд ач зээ нартаа сайн хань, сайхан аав, өвөө нь, найз нөхөддөө анд сайн нөхөр нь явсан юм. Аав таны маань нөмөр нөөлөг, түшиг тулгуур, шулуун шударга зан, хүнлэг энэрэнгүй, өрөвч зөөлөн сэтгэл, ухаалаг хошигнол, нэгийг хэлж хоёрыг ухааруулдаг сургамжит сайхан үгс бүхэн бидний зүрх сэтгэлд үүрд орших болно. Аав таныхаа өлмийд сөгдөн мөргөмүү.



    Гэр бүл, хань, үр хүүхдүүд, ач зээ нар, ах дүү, төрөл төрөгсөд нь
  • Ё.Лхагвасүрэн: Хуурамч фэйсбүүкээ устгуулах бүрэн боломжтой болсон
    2015 оны 9 сарын 08
    Ё.Лхагвасүрэн: Хуурамч фэйсбүүкээ устгуулах бүрэн боломжтой болсон
    Цагдаагийн байгууллага интернэт залилангийн ноцтой хэргийг илрүүлжээ. Тухайлбал, бусдын цахим хаяг руу “Та азтан боллоо, Сугалаанд мөнгө хожлоо, 5000 ам.доллартай энэхүү дансыг та эзэмших эрхтэй боллоо” гэхчлэн захидал илгээж, улмаар энэхүү дансыг эзэмшихийн тулд, энэ мөнгийг авахын тулд та мөнгөний 5 хувийг бидэнд шилжүүлэх ёстой гэж тодорхой хэмжээний мөнгө шилжүүлэн авдаг байна. Мөн аж ахуйн нэгжүүдтэй шилжүүлгийн данс ажиллахгүй байгаа тул та энэ дансаар мөнгөө шилжүүлнэ үү гэхчлэн хүсэлт илгээж улмаар мөнгийг нь залилан авдаг аж. Энэ төрлийн гэмт хэргээс болж 27 аж ахуйн нэгж иргэнд 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг цагдаагийн байгууллага илрүүлэн ажиллаж байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэ асуудлаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
    -Цахим төрлийн гэмт хэрэгт хичнээн хэрэг ордог вэ?
    -Техник технологи Монгол Улсад их хурдацтай өсч байна. Үүнийг дагаад шинэ төрлийн гэмт хэргүүд гарч байна. Үүний нэг бол цахим төрлийн гэмт хэрэг. Цахим төрлийн гэмт хэрэг дотор интернэт залиллан гэдэг зүйл яригдаж байна.
    Интернэт залилангийн хэргээр 24 аж ахуй нэгжтэй холбоотой 1.6 тэрбум төгрөгний хэрэг шалгагдаж байна.
    Мөн секс сүрдүүлгийн гэмт хэрэг буурахгүй байна. Анх 2013 оны дөрөвдүгээр сард энэ гэмт хэрэг бүртгэгдсэн. Гэтэл өдгөө 2015 оны эхний байдлаар 15 иргэн хохирогчоор бүртгэгдээд, цагдаагийн байгууллагад шалгагдаад явж байна.
    Цаашлаад интернэт орчинд зохиогчийн эрхийг зөрчиж зөвшөөрөлгүй олон нийтийн тараасан асуудал яригддаг. Энэ дээр Монголын уран сайхны дөрвөн киног зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүй бусдад тарааж хохироосон хэргийг цагдаагийн байгууллага илрүүлж холбогдох арга хэмжээг авсан.
    Түүнчлэн садар самуун сурталчлах төрлийн гэмт хэрэг бий. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг 6 сайтыг хаасан байгаа. 35 сайтыг Монгол Улсаас хандах эрхийг нь хязгаарласан.
    -Хуурамч фэйсбүүк хаяг нээх асуудал тасрахгүй байна. Энэ дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?
    -Иргэдийг хохироогоод байгаа нэг том асуудал бол бусдын болоод байгууллагын нэр хүндийг ашиглаж хуурамч фэйсбүүк хуудас нээдэг явдал. Үүнийг зохицуулах зорилгоор АНУ дахь фэйсбүүкийн компанитай харилцан тохиролцож Монгол Улсын иргэд өөрийн хүсэлтээр хуурамч фэйсбүүк хаягдуудаа устгуулах бүрэн боломжтой болсон.
    Өөрөөр хэлбэл, өөрийн албан ёсны фэйсбүүк хуудаснаасаа фэйсбүүкийн “help center”- рүү нь бичиг баримтаа хуулбарлан явуулж хүсэлтээ илгээвэл тухайн хуурамч фэйсбүүк хуудаснуудыг фэйсбүүкийн үндэсний төвөөс устгадаг болсон.
    Интернэт орчинд гэмт хэргийн золиос болж байгаа ганц зүйл өөрийн мэдээллээ хэт их дэлгэрэнгүй тавих байдаг. Жишээ нь, интернэт луйвар буюу цахим шуудангийн луйварт монгол улсын иргэд нэлээдгүй хохирсон. “Та интернэт сугалаанд хожлоо, өв залгуулах эрхийн эзэн боллоо” гэх мэт зүйл гаргаж ирээд их хэмжээний мөнгө санал болгодог. Тухайн иргэний боломж нөхцлийг сайтар судалсны үндсэн дээр өгөөш өгдөг. Ингэхдээ “5 сая еврогийн эрхийг авсан байна. Таны нэр дээр Английн банкинд 5 сая евро байна. Та энэ мөнгийг авах бүрэн боломжтой. Авахдаа тодорхой хэмжээний хураамж шимтгэл төлнө. Энэ талаар лавлах хүсэлтэй бол хуулийн зөвлөхтэй харилцах” санал тавьдаг. Гэтэл Монгол Улсын иргэн тухайн газрын хуулийн зөвлөх гэгчтэй холбогдож авая гэх санал тавьсан байдаг. Ингээд санал тавьсаны дараа шуудангаар цахим карт ирсэн. Үүнийг Монгол улсын иргэн шалгуулахад хуурамч биш жинхэнэ карт байна гэхдээ, эрх нь нээгдээгүй байна гэх хариу өгдөг. Энэ мэтээр Монгол Улсын иргэнд итгэл үнэмшил төрүүлээд тухайн гэмт этгээдүүдийн шаардсан мөнгийг шилжүүлсэн тохиолдол бий.
    Энэ бол дэлхийд нэртэй залилангийн хэрэг. Иргэд анхаарах зайлшгүй шаардлагатай байна. Нөгөөтэйгүүр экспорт, импортын үйл ажиллагаа явуулдаг компаниудын пэйж хуудсыг дуурайлган хийгээд таны харилцдаг менежер ажлаасаа чөлөөлөгдсөн гэх хүсэлт явуулж өөр дансруу төлбөр тооцоог хийлгэсэн асуудал гарсан. Хэрвээ тухайн харилцдаг байгууллагын чин албан тушаалтан солигдсон тохиолдолд баталгаатай лавлагаа авсаны үндсэн дээр гүйлгээ хийх хэрэгтэй байна.



    Цагдаагийн байгууллага интернэт залилангийн ноцтой хэргийг илрүүлжээ. Тухайлбал, бусдын цахим хаяг руу “Та азтан боллоо, Сугалаанд мөнгө хожлоо, 5000 ам.доллартай энэхүү дансыг та эзэмших эрхтэй боллоо” гэхчлэн захидал илгээж, улмаар энэхүү дансыг эзэмшихийн тулд, энэ мөнгийг авахын тулд та мөнгөний 5 хувийг бидэнд шилжүүлэх ёстой гэж тодорхой хэмжээний мөнгө шилжүүлэн авдаг байна. Мөн аж ахуйн нэгжүүдтэй шилжүүлгийн данс ажиллахгүй байгаа тул та энэ дансаар мөнгөө шилжүүлнэ үү гэхчлэн хүсэлт илгээж улмаар мөнгийг нь залилан авдаг аж. Энэ төрлийн гэмт хэргээс болж 27 аж ахуйн нэгж иргэнд 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг цагдаагийн байгууллага илрүүлэн ажиллаж байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэ асуудлаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
  • Зам тээврийн ослын улмаас 40 хүүхэд амь насаа алджээ
    2015 оны 9 сарын 08
    Улсын хэмжээнд 2015 оны эхний найман сарын байдлаар зам тээврийн осолд 744 хүүхэд өртсөн хэрэг бүртгэгдсэн байна.
  • Эх орноосоо урвасан хэргээр яллагдсан З.Пагмажав М.Батчимэгийн зөвлөх байжээ
    2015 оны 9 сарын 08
    Монгол Улсын иргэн З.Пагмажавд холбогдох хэргийн шүүх хурал болжээ. Өнгөрсөн сарын 26-ны өдөр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэхүү хурал болсон байна.
  • Кино бүтээгчдэд 30 хүртэлх хувийн татварын хөнгөлөлт үзүүлнэ
    2015 оны 9 сарын 08
    Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын шийдвэрийг Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээллэв.

  • Нийслэлд энэ сард цахилгаан хязгаарлах хуваарь
    2015 оны 9 сарын 08
    Нийслэлийн хэмжээнд энэ сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийг танилцуулж байна. Цахилгаан эрчим хүчээр түр таслах хэрэглэгчдийг оршин буй газраар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д бүртгэгдсэн утсаар холбогдож аж ахуйн нэгж, байгууллагуудад мэдээлнэ.
  • Л.Гансүх цагдан хорих 461 дүгээр ангиас захидал илгээжээ
    2015 оны 9 сарын 08
    Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд хувьдаа мөнгө завшсан хэрэгт буруутган, цагдан хоригдоод байгаа билээ.
  • Хаяж, үрэгдүүлсэн цахим үнэмлэхийг олгох ажил үргэлжилж байна
    2015 оны 9 сарын 08
    УИХ-ын хаврын чуулганаар “Халх гол чөлөөт бус байгуулах тухай” 75 тоот тогтоолыг гаргасан.
  • Нийтийн зориулалттай орон сууцны барилгад засвар хийнэ
    2015 оны 9 сарын 08
    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ажлын хэсэг байгуулах тухай” А/705 дугаар захирамж гаргалаа.
  • Афганд үүрэг гүйцэтгэж буй цэрэг бууны суманд өртжээ
    2015 оны 9 сарын 08
    Өнгөрсөн наймдугаар сард Афган улсад үүрэг гүйцэтгэж буй цэргийн багийн нэг энхийг сахиулагч бууны суманд өртсөн байна. Уг асуудлыг ЗХЖШ, Батлан хамгаалах яамныхан нэлээд нууцлаад өнгөрчээ. Суманд өртсөн энхийг сахиулагч, Зэвсэгт хүчний 353 алба хаагч, дэд ахлагч Б.Нямбаяр харуулын үүрэг гүйцэтгэж байгаад шархадсан аж. Тэрбээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд шарх нь амин тус газар нь хүрээгүй гэдгийг эх сурвалж мэдээллээ.
  • Цахилгааны шугамд гэмтэл гарч 200 сая төгрөгийн хохирол учрав
    2015 оны 9 сарын 08
    Төв аймгийн Баянхангай сумын ойролцоо байгалийн онцгой үзэгдэл болсны улмаас цахилгаан дамжуулах агаарын шугамд томоохон гэмтэл гарчээ.
  • Нэг аж ахуй нэгж хар жагсаалтаас хасагдлаа
    2015 оны 9 сарын 08
    “Талст өргөө” компанийг “хар жагсаалт
    аас хасчээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн тав дахь хэсэг, 57 дугаар зүйлийн тав дахь хэсэгт заасны дагуу тендерт оролцохдоо худал мэдээлэл бүхий материал ирүүлсэн нийт 27 аж ахуйн нэгжийг зөрчил гаргасан өдрөөс хойш гурван жилийн хугацаатайгаар тендерийн шалгаруулалтад оролцох эрхийг Сангийн сайдын тушаалаар хязгаарласан байжээ. Харин “Талст өргөө” компанийн тендерт оролцох эрхийг хязгаарласан хугацаа дуусгавар болсон тул уг жагсаалтаас хассан байна. Т эгвэл доорх компаниудыг уг “хар жагсаалт”-д байгааг Сангийн яамны цахимд мэдээлжээ.
2808 2809 2810 2811 2812 2813 2814
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    12 цаг 1 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    12 цаг 8 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    21 цаг 54 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    22 цаг 7 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    22 цаг 16 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    22 цаг 38 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    22 цаг 38 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    22 цаг 38 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    22 цаг 38 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Уржигдар 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Уржигдар 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Уржигдар 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК