Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2810 2811 2812 2813 2814 2815 2816
  • Айл өрхүүдийн халаалтыг өгөхөд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
    2015 оны 9 сарын 07
    Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлаа танилцуулав.

    Нийслэлийн нийт дүүрэгт гарсан гэмт хэрэг өнгөрсөн 14 хоногтой харьцуулахад Сүхбаатар, Багануур, Хан-Уул, Налайх дүүрэгт буурсан үзүүлэлттэй байна. Харин бусад дүүрэгт гэмт хэргийн болон захиргааны зөрчил өсчээ. Тухайн дүүргийн нутаг дэвсгэрт гарсан зөрчил болон гэмт хэргийг тухай бүрт нь шийдвэрлэж ажиллажээ.

    Баянгол дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд захиргааны 889 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажиллажээ. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн болон гэмт хэрэг, зөрчилд холбогдсон 190 иргэнийг саатуулах, эрүүлжүүлэх арга хэмжээ авч үйлчилгээний төлбөрт 395 мянган төгрөгийг төлүүлсэн байна.

    Баянзүрх дүүрэгт 14 хоногийн хугацаанд захиргааны 2760 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч, 1895 иргэнийг 9 сая 360 мянган төгрөгийн торгуулийн хуудсаар, 41 иргэний гаргасан зөрчилд 1 сая 70 мянган төгрөгийн шийтгэврээр, 5 аж ахуй нэгжийг 900 мянган төгрөгийн шийтгэврээр торгож, 26 иргэнийг 7-30 хоногоор баривчлуулсан байна.

    Чингэлтэй дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд захиргааны 255 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажилласан. Зөрчил гаргасан нийт 544 иргэнийг 3 сая 245 мянган төгрөгөөр торгож, 32 иргэнийг шүүхийн шийдвэрээр баривчилжээ.

    Харин Сонгинохайрхан дүүрэгт нийт дуудлага 673 нэгжээр өсч, гэмт хэргийн шинжтэй дуудлага 18 нэгжээр өсч, захиргааны зөрчил 279 нэгжээр тус тус өссөн үзүүлэлттэй байна.

    Багахангай дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд захиргааны шинжтэй 54 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажилласан байна. Гудамж талбай олон нийтийн газар бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 3 хүнийг эрүүлжүүлж, олон нийтийн газар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 20 хүнийг 100 мянган төгрөгөөр 31 зөрчилд шийтгэврээр 160 мянган төгрөгийн торгууль, нийт 54 зөрчилд 260 мянган төгрөгийн торгууль ноогдуулж ажилласан байна.

    Багануур дүүрэгт нийт дуудлага 5 хувиар, гэмт хэргийн шинжтэй дуудлага 23.9 хувиар буурч, захиргааны зөрчил 2.6 хувиар тус тус өсчээ.

    Хан-Уул дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд захиргааны 892 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч, зөрчлийг шалгаж нийт 5108,0 мянган төгрөгний торгууль ногдуулсан байна.

    Харин Налайх дүүрэгт захиргааны 1491 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажиллажээ. Зөрчил гаргасан 1419 иргэнийг 13321000 төгрөгийн торгууль оногдуулж, 18 иргэнийг 7-30 хоногийн хугацаатай шүүхээр баривчлуулсан байна.

    Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа холбогдох газруудад дараахь үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

    Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд энэ сарын 15-ны өдрөөс айл өрхүүдийн, ирэх сарын 01-ний өдрөөс аж ахуйн нэгжүүдийн халаалтыг хугацаанд нь өгөхөд мэргэжлийн байгууллагууд холбогдох арга хэмжээг авч ажиллах. Мөн аж ахуйн нэгжүүд болон айл өрхүүд өөрсдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангах
    Дараа долоо хоногт зохион байгуулах Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум уулзалтын бэлтгэл ажлыг хангах
    Нийслэлийн 376 жилийн ой угтсан ажлын хүрээнд явуулж байгаа болзолт уралдаануудыг дүгнэх бэлтгэл ажлуудыг зохион байгуулах
    Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлаар хийж байгаа нийслэлийн зам засварын ажлыг төлөвлөгөөт хугацаанд нь чанартай дуусгахад анхаарч хяналт тавьж ажиллах. Одоогоор үйл ажиллагаа явуулахгүй байгаа хөрөнгө оруулалтыг зогсоох
    Гудамж, талбайн гэрэлтүүлгийг засч, шинэчлэх зэрэг үүргийг өглөө гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Гал түймрийн дөрвөн дуудлага иржээ
    2015 оны 9 сарын 07
    Нийслэлийн Онцгой байдлын гал унтраах ангийн гал сөнөөгчид өчигдөр гал түймрийн дөрвөн дуудлага хүлээн авч, галын цаг алдалгүй унтраасан байна. Тодруулбал,



    Нийслэлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 9 дүгээр гудамжийн 239 тоотод иргэн Б-н 6х4 хэмжээтэй өвлийн байшин, 5х4 хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг өдрийн 13:41 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 албан хаагч,



    Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 3 дугаар гудамжийн 1676 тоотод иргэн Д-н 9х7 хэмжээтэй мансардтай байшин шатаж байна гэсэн дуудлагыг өдрийн 13:41 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 7 албан хаагч,



    Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайны 6 дугаар гудамжийн 117 тоотод иргэн А-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 23:05 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 30 дугаарр ангийн 7 албан хаагч,



    Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 3 дугаар гудамжийн 52А тоотод иргэн Б-н 10х8 хэмжээтэй байшингийн цахилгааны самбар шатаж байна гэсэн дуудлагыг өдрийн 23:29 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч ажиллаж тус тус ажиллаж унтраасан байна.
  • Бичил цэцэрлэгт хүрээлэнд саатаарай
    2015 оны 9 сарын 07
    Чингэлтэй дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт байр­лах Тасганы овоо орчимд бичил цэцэрлэгт хүрээлэн бай­гуулж өнгөрсөн баасан гаригт нээлтээ хийлээ. Тасганы овоо гэж нэрлэх болсон нь номын их хүч, мэдлэг солилцох үйлээс үндэстэй хэмээн үздэг байна. Учир нь, эрт дээр үеэс эрдэмтэй лам хуваргууд цуглан “Тасга” хэмээх ном хаях ёслол үйлддэг байжээ. Тус овоог хүндэтгэж цай, сүүнийхээ дээжийг өргөдөг олон түмний хувьд ийнхүү амарч зугаалах таатай боломжийг бүрдүүлж өгсөн цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо. Бичил цэцэрлэгт хүрээ­лэнд өмнө нь байсан олон жижиг овоог нэг болгон нэгтгэж, усалгааны систем, замын гэрэлтүүлгийг холбон ажиллуулж, нийт таван төрлийн 4129 ширхэг мод, сөөгийг тарьж ургуулан, 1073 ам метр явган замтай, иж бүрэн ногоон орчин болгон тохижуулжээ. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал харицусан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ хэлэхдээ, Энэхүү загвар төслийг хэрэг­жүүлэхдээ Улаанбаатар хотын нөхцөлд хамгийн сайн тохирох ногоон байгууламжийг хэрхэн нэмэгдүүлж болох талаар бага­гүй судалгаа хийсэн. Эрүүл, аюулгүй тухтай орчинд амьд­рахыг нийслэлийн иргэн бүр хүсэж мөрөөддөг. Энэ мөрөөд­­лийг бид нэг алхмаар ойртуул­лаа. Энэ жишгээр цаа­шид нийслэлийн түүх, соёлын дурсгалт газруудыг шат дараа­тайгаар тохижуулах, тогтмол арчлан хамгаалах чиглэлээр бид тодорхой бодлого боловсруулан ажиллаж байна” гэлээ. Дашрамд дурдахад, 2014-2015 оны хоо­ронд Улаанбаатар хотын 14 байр­­шилд бичил цэцэрлэгт хү­рээ­­лэн шинээр байгуулжээ. Энэ нь нийслэлийн ногоон бай­гуу­лам­­жийн хэмжээг 7.8 га-гаар нэ­мэг­дүүлсэн үзүүлэлт болсон байна.
  • Дөрвөн иргэнд үзлэг хийхэд гэмтэл илрээгүй байна
    2015 оны 9 сарын 07
    Замын хажуу руу хазайсан автобуснаас 33 иргэнийг аюулгүй гаргалаа

    Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ

    2015-09-07 10:34:37
    Өнгөрсөн бямба гарагт буюу 9 дүгээр сарын 5-ны өдрийн өглөөний 8 цаг 35 минутанд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Гэсэр сүмийн уулзвар дээр автобус замын хажуу руу орж зорчигчид гарч чадахгүй, хөдөлгөвөл унах гээд байна гэсэн дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.

    Дуудлагын дагуу нийслэлийн онцгой байдлын газрын аврах анги, гал унтраах аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүнийг очиход 23-41 УНБ улсын дугаартай Хороолол- Монгол Улсын Их сургууль– Дүнжингарав чиглэлийн том оврын автобусны тормос нь ажиллахгүй болсны улмаас замын хажуу руу баруун талаараа 45 градус хазайсан байдалтай байсан байна.

    Аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж автобусны зүүн талын гэрлийн шонгоос аврах олсоор татаж, холматро багажны даацын тулгуураар баруун талын хаалганы багана, хойд талаас тулж бэхэлсэн байна. Мөн Ати-бус ХХК-ийн эксковатораар баруун талаас нь давхар тулгуур бэхэлгээ хийж баруун урд хаалгаар зорчигчидыг гаргасан байна. Автобусанд нийт 33 иргэн байсан бөгөөд гэмтэж бэртсэн хүн байхгүй байсан байна. Аврах ангийн эмч нар 4 иргэнд үзлэг хийхэд гэмтэл илрээгүй гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
  • Машин дээрэмдээд зугтсан этгээдийг эрэн сурвалжилж байна
    2015 оны 9 сарын 07
    Энэ сарын 2-3-нд шилжих шөнө таксинд явж байсан машиныг дээрэмдсэн ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үл таних дөрвөн залуу такси барин “Тоёото Раум” маркын бор шаргал өнгийн 44-78 УНИ улсын дугаартай автомашинд суусан байна. Улмаар машиныг дээрэмдэн зугтжээ.

    Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс хэргийг шалгаж, алдагдсан машиныг эрэн сурвалжилж байна. Иймд уг автомашиныг үзсэн харсан хүмүүс яаралтай 102 дугаарын утсанд хандана уу хэмээн хүсч байна. Мэдээллийн нууцыг чанд хадгална.
  • Түймрийг бүрэн унтраажээ
    2015 оны 9 сарын 07
    Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хоолойнзах багийн “Хар давааны-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг өнгөрөгч наймдугаар сарын 27-ны өдрийн 09:30 цагт хүлээн авчээ.



    Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 130 иргэн, 11 автомашин, нийт 154 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.
  • Шинэ санаа: Гэр гарц
    2015 оны 9 сарын 07
    Явган хүний гарц гарам манай улсад тийм ч хангалттай байдаггүй. Ганц нэгэн гарц нь эхнээсээ эвдэрч, баяр наадмын өдрүүдээр олон хүнийг сандаргаж байсан удаатай.
  • Завхан аймагт 3.5 магнитутын хүчтэй газар хөдөлжээ
    2015 оны 9 сарын 07
    Өчигдөр Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн нутаг, Налуу хэмээх газар 22:11 цагийн үед 3.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ.
  • Халх голын сав газрын асуудлаар хуульчид цэцэд хандана
    2015 оны 9 сарын 07
    Халх голын сав газрыг Чөлөөт бүс нэрээр будлиантуулж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гэж хуульчид үзэж байгаа тул Үндсэн хуулийн цэцэд хандахаар төлөвлөөд байна. Тодруулбал Хуульчид маргааш 10:30 цагт Үндсэн хуулийн цэцэд хандах юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 9666-9570 Батбаяр өмгөөлөгчөөс асуугаарай манайхаан.
    Нэмэлт мэдээлэл болгон хэлэхэд нутгийн иргэдийг энэ сарын 12-17-ны өдрүүдэд УИХ-ын гишүүн Р.Бурмаагаар ахлуулсан ажлын хэсэг нүүлгэх гэнэ.
  • ”Буянт-Ухаа 2” хорооллын захиалга өнөөдрөөс эхэлнэ
    2015 оны 9 сарын 07
    Төрийн орон сууцны корпораци нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 10-р хороонд байрлах 28 га газарт “Буянт-Ухаа 2” хорооллыг барихаар төлөвлөсөн. Төслийн 1-р ээлжийн 2592 айлын 9 давхар 48 ширхэг орон сууцны барилга, 240 хүүхдийн цэцэрлэг, 409 машины 7 давхар нэгдсэн автограж, 6 ширхэг 5 давхар худалдаа үйлчилгээний төв, инженерийн дэд бүтцийн ажлуудыг 2014 оны 6-р сард эхлүүлсэн. Төслийн гүйцэтгэл 62.3 хувьтай үргэлжилж байна.


    “Буянт-Ухаа 2″ хорооллын 48 барилгаас 43 барилгын үндсэн бүтээцийн ажил дууссан бөгөөд эхний ээлжинд ашиглалтад орох 30 барилгын нийт ажил 74.6 хувь, дараагийн ээлжинд ашиглалтад өгөх 18 барилгын ажлын явц 44.9 хувийн гүйцэтгэлтэй байна.


    Мөн эхний ээлжинд ашиглалтад орох барилгуудын гадна фасадны ажил 88 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд дотор засал 37 хувь, инженерийн шугам сүлжээний ажил 54 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа юм. Тус хорооллыг 2015 оны 10-р сард ашиглалтад оруулна. Үлдсэн барилгыг 2016 оны 5-р сард ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгнө.
  • 5000 төгрөгөөр торгуулсан хүн өршөөлд хамрагдчихлаа гээд явж байх нь хэр зохимжтой вэ?
    2015 оны 9 сарын 07
    Өршөөлийн хуульд дагаж мөрдөх журмын тухай хууль тусгаагүйгээс өнөөдөр ийм байдалтай байна
    Өршөөлийн хуулийн хоригоос бусад заалтыг хэрэгжүүлэхээр болоод байгаа. Гэвч одоогоор өршөөлд хамрагдах гэсэн хүмүүс яах учраа олохгүй, мөн холбогдох газрууд ч заавар чиглэл ирээгүй хэмээн хэрэгжүүлж эхлээгүй байгаа юм.
    Тухайлбал, тэнсэн харгалзах ялтай хүмүүс харьяа дүүргийнхээ хороонд очиход ирэх лхагва гарагаас ир хэмээн буцааж байгаа аж.
    Харин жолооны эрхийн зөрчилтэй иргэдийн тухайд хэзээнээс хэрэгжих хүлээсэн байдалтай байна.
    Энэ бүхэн дээд газруудын уялдаа холбоо муугаас болж байгаа гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Нэг агентлагийн дарга нь Өршөөлийн хууль маргаашнаас эхэлнэ гэж мэдээлж байхад үлдсэн хүмүүс энэ талаар огт мэдээгүй, чиглэл үүргээ ч гаргаж амжаагүй сууж байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа юм.

    Өршөөлийн тухай хуулийн зарим хэсэгт МУ-ын ерөнхийлөгч 2015.08.17-ний өдөр е/19 тоот хоригийг тавьсан. Үүнд албан тушаалын гэмт хэргийн эсрэг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн зарим хэсгийг өршөөхийг эсэргүүцсэн байсан. Гэхдээ хоригт жирийн иргэд ихээр үйлддэг нийтлэг гэмт хэрэг болох ЭХ-ийн 96.1, 96.2, 147.2, 181.3-ийг өршөөлд хамруулан эдлээгүй үлдсэн ялаас нь 2 жилийн ялыг хасах нь зүйтэй болох талаар зөвлөсөн.

    Гэтэл хоригийг хэлэлцэж ч амжаагүй байхад засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг буюу ШШГЕГ-ын дэд дарга Г.Туулхүү өршөөлийн хуулийн хориг тавиагүй хэсгийг нь хэрэгжүүлж болох талаар яриад эхэлсэн нь ойлгомжгүй байдлыг үүсгэж байгаа юм.
    Адаглаад хэсэгчилсэн байдлаар хэрэгжүүлэх гэж байгаа бол өршөөлийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулинд өөрчлөлт оруулж хэрхэн хэрэгжүүлэх талаар нарийвчлан тусгаж өгөх нь зүйтэй юм.

    Гэтэл хэсэгчилсэн байдлаар хэрэгжүүлж эхэлснээс үүсэх таагүй үр дагаврыг тооцоолохгүйгээр ийн мэдээлэл хийж, олон нийтийг төөрөгдүүлсэн нь өнөөдөр багагүй асуудал дагуулаад байгаа юм.

    Цаашлаад Өршөөлийн хууль анх гарахдаа л хууль зүйн үйлчлэл нь ойлгомжгүй байсан талаар зарим хуульчид ярьж байна. Тухайлбал, Эрүүгийн хэрэг, Захиргааны зөрчил хоёрыг хооронд хольж хутган хамтад нь өршөөсөн нь МУ-ын насанд хүрсэн бүх хүн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгтнүүд байж байгаад өршөөгдөж байгаа юм шиг л жигтэй нөхцлыг бий болгосон юм.

    Энэ өршөөлд замын хөдөлгөөны дүрэм зөрчөөд 5 мянган төгрөгөөр торгуулсан хүмүүс, архи уугаад, хүнтэй маргалдаад торгуулсан, баривчлагдсан иргэд хүртэл хамрагдаж байгаа. Өөр хооронд нь огт зааглаж өгөөгүй.

    Ийм байдлаас болж бага зэргийн захиргааны зөрчилтэй хүн ял эдэлж байгаад өршөөлд хамрагдаж байгаа аятай явж байгаа нь нийгэмд сөрөг үр дагавартай юм.
    Өөрөөр хэлбэл, Захиргааны зөрчлыг өршөөлд хамруулж байгаа нь ял эдэлсэн этгээд мэт ойлгогдож хууль хэрэглээний хоорондын ялгамжтай байдлыг үгүй хийж байна. Мөн үүнтэй холбоотойгоор дагаж мөрдөх журмын тухай хууль гаргаагүйгээс иргэд энэ хуулийг яаж хэрэгжүүлэх гээд байгааг ойлгохгүй бие биенээсээ асууж лавлахад хүргээд багйаа юм.

  • Бизнес эрхлэгчдийн дугуй ширээний уулзалт болов
    2015 оны 9 сарын 07
    Бизнес эрхлэгчдийн дугуй ширээний уулзалт болов
  • Цахилгааны хязгаарлалт үргэлжилнэ
    2015 оны 9 сарын 07
    Хан-Уул дүүрэг

    10.00-16.00 цагт: 10-р хороо Буянт-Ухаа, МИАТ, Иргэн Батмагнай, Цагдаагийн хэлтэс, Оюут цайны газар, Аэропорт сервис, Эд, Ди-Эйч-Эл Гейтвей ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчимд,
  • Орон нутгийн замд машин осолдож, хоёр хүн нас баржээ
    2015 оны 9 сарын 06
    Хөдөө, орон нутгийн замд жолооч нар хурд хэтрүүлснээс болж осолдож, амь насаа алдсаар байна.
  • АТГ-ынхан Баянзүрх дүүрэгт ажиллаж байна
    2015 оны 9 сарын 06
    Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг хяналт шалгалтын ажлын төлөвлөгөөний дагуу нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ, түүний Ажлын алба, тус дүүргийн Засаг даргын Тамгын газар, Худалдан авах ажиллагааны алба зэрэг байгууллагуудад хяналт шалгалтыг явуулж байна.
  • Сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна
    2015 оны 9 сарын 06
    Энэ сарын дөрөвний 07.00 цагт Ховд аймгийн Буянт сумын Цагаан-Эрэг багийн Хужир булан гэдэг газар иргэн 19 настай, эмэгтэй А сураггүй болсон талаар аймгийн Онцгой байдлын газарт 22.00 цагийн үед дуудлага иржээ.
  • Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сэтгүүлчдэд ярилцлага өглөө
    2015 оны 9 сарын 06
    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ өдрүүдэд газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна.
  • Улаан буудайн урамшуулалд 25 тэрбум төгрөг төсөвлөжээ
    2015 оны 9 сарын 06
    “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд малчдад ноосны, арьс ширний урамшуулал, газар тариалангийн салбарт хүнсний улаан буудайн урамшуулал олгодог.
  • Нэрт найруулагч Б.Балжинням таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлье
    2015 оны 9 сарын 06
    Монголын дэлгэцийн урлагийн ноён оргил, нэрт найруулагч Төрийн шагналт, УГЗ Б.Балжинням хүнд өвчний улмаас таалал төгслөө.
  • Ерөнхий сайд ургамлын тос боловсруулах үйлдвэртэй танилцлаа
    2015 оны 9 сарын 06
    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Сэлэнгэ аймгийн Баянгол суманд үйл ажиллагаагаа явуулж байгаа, жилд 30 мянган тонн тосны ургамал боловсруулах хүчин чадалтай ургамлын тосны үйлдвэртэй танилцлаа.
2810 2811 2812 2813 2814 2815 2816
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    13 цаг 16 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    13 цаг 23 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    23 цаг 9 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    23 цаг 22 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    23 цаг 32 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    23 цаг 54 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    23 цаг 54 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    23 цаг 54 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    23 цаг 54 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Уржигдар 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Уржигдар 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Уржигдар 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК