Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

40 гаруй иргэнийг харьд зарсан ах, дүү гуравт 3-хан жилийн ял оноосон Монголын шүүх

Нийтлэлч: Г.Нацаг-Эрдэнэ 2020-2-21
0
ЖИРГЭХ

Ах, дүү гурав нийлж 40 гаруй иргэн, үүнээс гадна насанд хүрээгүй хүүхдийг Макаод худалдсан гэмт хэргийн талаар та сонсож байсан уу. Магад сонссон байх. Тэгвэл төрсөн хүү шигээ жаахан хүүхдийг биеэ үнэл гээд харийн улсад зарсан мөнгөөрөө Монголд тансаглаж амьдарсан ах, дүү гуравт Монголын шүүх 3.6-хан жилийн ял оноосон, үүнээс хэдхэн сарыг биеэр эдлээд суллагдсан гэдгийг та мэдээгүй байх. Ээж нь шүүгч асан, шаггүй сайн өмгөөлөгч. Үүнийхээ ачаар ялаас мултарсан ах, дүү гурав өдгөө юу хийж амьдардаг бол. Магад өмнөх амар хялбар аргаа үгүйлэн санагалздаг болов уу. Эсвэл гэмт хэргийнх нь балгаар амьдрал нь сүйдсэн хүмүүсийн араас энэлэн шаналдаг болов уу. Шаналдаг, зовдог гэж лав бодохгүй байна. Яг ийм жигшмээр хэрэг манай улсад тоолоод ч барахааргүй олон удаа үйлдэгдсэн. Тэр бүртээ бүгдээрээ шахуу ялаас мултарч дөнгөсөн, эс бөгөөс хэдхэн жилийн ял эдэлсэн болоод суллагдсан, суллагдах гэж байгаа. Учир нь Эрүүгийн хуульд байсан зүйл заалтыг Зөрчлийн гэх тодотголтой зөрчиж байвал таарсан хуулийн заалтад багтаасан болохоор тэр. Учрыг дор тайлбарлая. 

2017 оны долдугаар сарын 1-нээс Зөрчлийн тухай хууль хэмээх шинэ ойлголт бидний амьдралд нэвтэрсэн. Хуулийн төслийг анх хэлэлцүүлэх үед “Баруун, зүүнээ мэддэггүй иргэдийн давруу аашийг хазаарлана” гэж сүржнээр лоозондсон ч харамсалтай нь хөрсөндөө буусангүй.

Учир нь саун, массаж нэртэй биеэ үнэлэгчдийн уурхай дахь буглааг шахаж гаргах гэхээр өнөөх Зөрчлийн тухай хуулийг өөдөөс нь бариад суучихдаг гэдгийг цагдаагийн алба хаагчид удаа дараа хэлсэн. Тиймдээ ч өөрийн эзэмшлийн байр сууцад биеэ үнэлэхийг зохион байгуулсан, зуучилсан бол гэсэн утга бүхий заалтыг Зөрчлийн тухай хуулиас хасаж, Эрүүгийн хуульд оруулсан гэх боловч хөрсөндөө бууж өгөхгүй хэвээр байсаар л байна.

Хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэг зөвхөн гаднын улсад л үйлдэгддэг гэсэн ойлголт иргэдийн дунд түгээмэл байдаг. Гэтэл саун, массаж нэрийн дор бусдын биеийг үнэлүүлдэг байсан явал цар хүрээгээ тэлсээр өдгөө “Урт, Богино”-ын рейс гэх хэллэгтэй хүртэл болчихож. Цагаан хад орчимд нүүрсний тээвэрлэлтэд явдаг жолооч нарыг хэлж байна уу гэж та бүү бодоорой. Энэ бол биеэ үнэлэх орон зайн хэмжээсийг хэлж байгаа явдал.

Өөрөөр хэлбэл, гаднын улсад биеэ үнэлж яваад ирэхийг Уртын, дотооддоо биеэ үнэлэхийг Богинын гэж нэрлэдэг болж.

Энэ хэллэгийг бусдын биеийг үнэлүүлэх ажлыг зохион байгуулдаг гэмт этгээдүүд гаргаж ирсэн бөгөөд энэ нэршилдээ их дуртай гэсэн. Монгол хүн бүрийн тархинд биеэ үнэлэх нь өөрөөс нь шалтгаалдаг, сайн дураараа биеэ үнэлдэг гэх ойлголт яг таг хадагдсан байдаг.

Тэгвэл холбогдох эх сурвалжаас авсан мэдээллээр “Өөрийн төрсөн охиноо таван настайгаас нь эхэлж хүчээр биеийг нь үнэлүүлсэн”, “15 жил бусдын хорионд байж, хүчээр биеэ үнэлсэн охин”, “Хоёр дахь нөхрөөсөө салахдаа төрсөн охиноо хойт эцэгт нь үлдээсний улмаас охиныг нь удаа дараа хүчирхийлж жирэмсэн болгосон. Охин ээжээсээ тусламж хүсэхэд биеэ үнэлэхийг шаардсан”, “10 гаруй жил хүчээр биеийг нь үнэлүүлэх хугацаандаа гадуур гаргадаггүй, зодож дарамталдаг байсан” гээд хүн худалдаалах гэмт хэргийн золиос болсон тохиолдол бидний дунд олон бий. 

Хэдийгээр цагдаагийн алба хаагчид энэ мэт бусармаг үйлдлийг илрүүлдэг ч шүүхээс гэмт хэрэгтнүүдэд тохирох ялыг нь оноодоггүй байна. 

Дэлхийн аль ч улс орны гэмт хэргийн жагсаалтыг хуурамч эм, эмэн бүтээгдэхүүний худалдаа тэргүүлдэг бол биеэ үнэлэлт, хүн худалдаалах гэмт хэрэг удаахад бичигддэг. Манай улсын хувьд хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд буурсан гэх статистик байдаг ч бодит байдал дээр энэ нь өнгөлөн далдлах хэлбэрт шилжих цаашлаад нуугдмал, далд хэлбэрт үйлдэгдэх болсон нь хэрэг илрүүлэхэд хүндрэл учруулж байгааг албаны эх сурвалж өгүүлсэн. Зарим хэргийн хохирочг өнөөдөр амьд эсэх нь мэдэгдэхгүй цаашлаад хэрэг нь шийдэгдээгүй олон тохиолдол бий.

Ганцхан жишээ дурдахад л, 2006 онд Шанхай хотод загвар өмсөгчөөр ажиллуулна гэсэн зараар зуучлуулсан эмэгтэй хэдхэн сарын дараа сураг алдарсан байдаг. 2009 оны өвөл шөнө дундын үед дүүтэйгээ цахимаар холбогдох үедээ “Гоо сайхны хагалгаанд хүчээр оруулсан учир танигдахааргүй болсон. Тайчих бааранд хүчээр бүжиглүүлдэг. Хэрвээ эсэргүүцвэл зодож, бас хар тамхи тарьдаг.

Өөрөөс нь гадна олон монгол охин бий. Өнөөдөр гэхэд гурван шинэ охин ирсэн. Эзнийхээ оч гэсэн газарт очдог. Одоо Малайзад байна. Гэхдээ яг хаана байгаагаа мэдэхгүй байна. Хулгайгаар интернет орж байна. Намайг авраач” гэж бичжээ. Дүү нь тухайн үед Хүйсийн тэгш эрхийн төвийн ажилчдад эгчийнхээ бичсэн захидал болон холбогдсон IP хаягтай хамт өгсөн байна. Маргааш нь БНХАУ-ын Элчин сайдын яаманд IP хаягийг шалгаж өгөхийг хүсэхэд гурав хоногийн дараа шалгалтын хариу ирж.

Гэхдээ Хүйсийн тэгш эрхийн төвийнхөн болоод хохирогч эмэгтэйн дүүгийн хүссэн хариу байсангүй. Гэтэл хэд хоногийн дараагаас эхлэн эгчийнх нь хаягнаас дүүд нь сүрдүүлсэн утга бүхий захидал ирэх болсон байна. Сүрдүүлэг ингээд зогссонгүй. Гар утас руу нь хүртэл залгаж айлган сүрдүүлж эхэлжээ.

Хэд хоногийн дараа эгчийнх нь гоо сайхны хагалгаанд орохоос өмнө болон дараагийн зургийг и-мэйлээр илгээж “Эгчийнхээ үхэлд чи буруутай. Эгч чинь үхсэн. Ахиж хайх хэрэггүй” гэсэн захидал иржээ. Дүү нь үүнд итгэхийг хүсээгүй ч эрэл мухардаж, чих тавихаас өөр аргагүйд хүрсэн байна. Энэ бол бодит түүх. Үүнээс гадна сэтгэл шимшрүүлж, өр өвтгөсөн түүх олон.

Гэхдээ энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын талаарх мэдээллийг олонд нийтэд цацахаас хууль хяналтын байгууллагынхан эмээдэг аж. Учир нь охид бүсгүйчүүд өөрийн хүсэл сонирхлоор биеэ үнэлдэг гэсэн ойлголт иргэдийн сэтгэхүйд бугшсан байдаг учир үнэн түүхийг яаж ийгээд л мушгиж ойлгодог гэсэн.

БУСДЫН ЭРХЭНД ҮҮ, ӨӨРИЙН ХҮСЛЭЭР ҮҮ?

Энэ асуултын хариултыг олоход маш хэцүү. Учир нь хүний наймаа тэр дундаа бэлгийн мөлжлөгт өртсөн иргэдийн талаарх сөрөг мэдээлэл нийгэмд түлхүү цацагддаг учир өөрийн хүслээр биеэ үнэлсэн мэтээр иргэд ойлгодог. Гэтэл асуудлын гол зангилаа нь энэ төрлийн гэмт хэргийг зохион байгуулж өдөөсөн нөхдүүд ийм мессежийг зориуд зохион байгуулалттайгаар тараадаг байна. Ингэснээр гэмт хэрэгтнүүдэд олон давуу талыг олгодог аж.

Нэгдүгээрт, дараагийн хохирогч олон нийтийн өмнө ил гарах зоригийг мохоох зорилготой. Ингэснээр хохирсон иргэд нийгмээс тусгаарлагдаж, гэмтнүүд дараагийн хохирогчоо авлах боломжийг олгодог гэсэн.

Хоёрдугаарт, гэмт хэрэгтнүүд ул мөрөө баллах цаг хождог бол

Гуравдугаарт, хууль, эрх зүйн орчин дутмагаас болж гэмт хэрэгтнүүд хэргээс мултардаг байна.

Ийм болохоор л хүний наймаа, бэлгийн мөлжлөгийн золиос болсон иргэдийн олонх нь хууль хяналтын байгууллагад хандалгүй өнгөрөх нь түгээмэл аж. Холбогдох эх сурвалжаас авсан мэдээллээр 2003 оноос хойш энэ төрлийн гэмт хэргийн холбогдогч нарт оноосон ял шийтгэл  нь зөвхөн толгойг нь илээд өнгөрөх төдийхнөөр өнгөрчээ. Цаг хугацааны эргэлтэд хууль, эрхзүйн орчин сайжирч, ял шийтгэл чангарсан ч гэлээ өмнөхөөсөө дээрдсэнгүй.

Дээр хэлсэнчлэн хохирогчийг буруутгах хандлага нийгэмд ноёлсон, хууль хяналтынхан хүртэл ийм хандлагаар хандаж шийдвэрлэсэн болж аргацаахаас гадна Зөрчлийн тухай хуулиар зүйлчлэхээс эхлээд хууль, эрх зүйн орчин хяналттай төвшинд бүрдээгүй гээд нөлөөлөх зүйлс олон аж.

Дээр дурдсан ах, дүү гурвын бүлэглэж үйлдсэн хэргийн хувьд хэрэгтнүүд шүүх хурлын үеэр хэргээ хүлээн зөвшөөрсөн байхад тэдэнд 3.6-хан жилийн хорих ял оноосны цаана өмгөөлөгч ээжийнх нь шууд нөлөөлөл бий гэдгийг хохирогчийн тал бат итгэлтэйгээр хэлсэн.

Дараагийн нэг анхаарахгүй байж боломгүй зүйл нь хэргийн жинхэнэ захиалагчийг олж илрүүлсэн тохиолдол манай улсад хараахан бүртгэгдээгүй аж. Өөрөөр хэлбэл, анх өгөөш хаясан, холбон зуучилсан, хил дамнуулсан, хүлээж авсан зэрэг гүйцэтгэх ажиллагаанд оролцсон этгээдүүд хөнгөн ял аваад өнгөрөхөөс бус захиалга өгч, төлбөр өгч авалцсан цаад эзэд нь гэм зэмээс ангид үлддэг байна. Тиймээс л бусдыг мал адгуус шиг үзэж, зарж борлуулдаг гэмт этгээдүүдэд оногдуулах ялын бодлогыг чангаруулж, өршөөлөөр болон магадлангаар сулладаггүй олон улсын жишгийг манай улс дагаж мөрдөх нэн шаардлагатайг дээр дооргүй анхаарах нь зүйтэй биз ээ. 

Г.Нацаг-Эрдэнэ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийгата муж Монгол Улстай технологийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна
    1 цаг 14 мин
  • Монгол улсын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа “Социализмаар аялцгаая” үзэсгэлэнг үзэж сонирхлоо
    2 цаг 55 мин
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
    2 цаг 56 мин
  • Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана
    4 цаг 19 мин
  • Элон Маск АНУ-ын завсрын сонгуульд Бүгд найрамдах намыг дэмжихэд 276 сая ам.доллар зарцуулжээ
    4 цаг 30 мин
  • Израилын сурагчдын аяллын үеэр дэлбэрэлт болж нэг хүүхэд амиа алдан, олон хүн шархаджээ
    5 цаг 46 мин
  • Трамп Орос, Украиныг эрчим хүчний салбарт гал зогсоох тохиролцоонд хүрсэн гэсэн ч Зеленский мэдээгүй байжээ
    6 цаг 25 мин
  • Баян-Өлгий аймагт боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор зөвлөн туслах ажлын хэсэг ажиллаж байна
    6 цаг 53 мин
  • ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
    7 цаг 0 мин
  • Хилийн боомтын үндэсний зөвлөл хуралдлаа
    7 цаг 16 мин
  • Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ
    7 цаг 26 мин
  • “Хүн аалз” киноны од Тоби Магуэр экс эхнэрийнхээ хуримыг ХӨТӨЛЖЭЭ
    7 цаг 49 мин
  • З.Эрдэнэ-Очир: Багш маань “Таван хүний өмнө ч, тавин хүний урд ч, таван мянга, таван зуун хүний хажууд ч өөрийн ур чадварыг бүрэн харуул. Тайзыг, үзэгчдийг том, жижиг, олон, цөөн гэж ялгаж болохгүй” гэж сургадаг байсан нь санаанаас гардаггүй юм
    8 цаг 17 мин
  • Б.Мөнгөнзул Монголын найм дахь эмэгтэй шатрын их мастер боллоо
    8 цаг 46 мин
  • Өвөл айсуй: Утааг ялаагүй хэвээр
    8 цаг 54 мин
  • “Breaking Bad” цувралын жүжигчин Р.Ж.Митте 34 насандаа таалал төгслөө
    9 цаг 9 мин
  • Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа
    9 цаг 11 мин
  • “Бид 33-уулаа амьд байна”: Газрын гүнд 69 хоног тэмцсэн уурхайчдын түүх
    9 цаг 19 мин
  • Нөмрөгийн дархан цаазат газраас 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
    10 цаг 19 мин
  • Ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна
    10 цаг 23 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • Зээлийн батлан даалтын сан GNGI-ийн гишүүн боллоо
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • З.Мэндсайхан: Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Нас биед гүйцсэн, хүний амь насанд аюул учруулж буй баавгайг аюулгүй болгох чиглэлийг нийслэд өгсөн гэв
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК