Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Мөнхзул: Элчин сайд Г.Ганболд "Та нарт туслах албагүй, туслахгүй" гэсэн. Ядаж охиныг минь бодож болоогүй гэж үү?

Нийтлэлч: Г.Нацаг-Эрдэнэ 2020-4-23
0
ЖИРГЭХ

БНЭУ-д мэс засалд орохоор очсон иргэд маш хүнд нөхцөлд байна. Тэдний  цөөнгүй нь дараалсан олон удаагийн хүнд хагалгаанд орсон. Тэд мэс заслын дараах гам барьж чадахгүйгээс болж өнөөдрийг хүртэл тэнхэрч чадахгүй буудлын харанхуй өрөөнд Монголын төрд гомдож хэвтэнэ. Тэдний нэг нь 13-хан настай Ундрал охин. Төрөлхийн саажилттай түүнийг "Хөлд орох боломжтой. Яаралтай ирнэ үү" гэдэг хариу Энэтхэгийн зүгээс ирэхэд ээж Б.Мөнхзул нь өр зээл тавин байж өнгөрсөн хоёрдугаар сард тус улсад иржээ. Охины хагалгаа 13 цаг тасралтгүй үргэлжилсэн. Хагалгааны дараа хөл дээрээ босож, хэд гурав алхдаг болсон ч хоол хүнсний дутагдалд орсны улмаас ядарч сульдан сүүлийн гурав хоног орноосоо өндийж чадаагүй байна. Аргаа барсан ээж нь БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Г.Ганболд руу утас цохиж, туслахыг хүсэхэд "Та нарт туслах үүрэггүй. Тусалж чадахгүй" хэмээжээ. Түүгээр зогсохгүй тус улсад гаднын иргэдийг ялгаварлан гадуурхалт эрчимжсэн байна. Б.Мөнхзул ч гэсэн хэд хоногийн өмнө яг ийм эрсдэлд оржээ. Ингээд Энэтхэгт хөл хорионд ороод буй Ундрал охины ээж Б.Мөнхзултай тэдэнд тулгамдаад буй асуудал болон Энэтхэг улсын нөхцөл байдал яг ямар байгаа талаар ярилцсанаа хүргэе.


-Та охиндоо мэс засал хийлгэхээр Энэтхэг улсад очоод хоёр сар гаруй болж байгаа гэсэн. Мэс засалдаа орж чадсан уу. Ямар төрлийн хагалгаа хийлгэсэн юм бэ?

-Тархины саажилттай хүүхдийн нуурууны мэдрэлийн ёзоор таслах мэс засал хийлгэсэн. Дэлхийн маш цөөхөн улсад хийгддэгээс Энэтхэгт хамгийн бага зардлаар хийдэг юм байна. Мэс засал эмчийн амралтын хоёр цагтай нийлээд нийтдээ 15 цаг үргэлжилсэн. Хагалгааны дараа дасгал хөдөлгөөн тогтмол хийж, агаар салхинд гаргаж, амин дэмтэй хоол хүнс өгөх ёстой. Гэтэл коронавирсний халдвараас болж Энэтхэгт хөл хорионд орчихсон. Буудлын жижигхэн цонхтой өрөөнд амьсгалахад ч хүнд халуун нөхцөлд 61 хонож байна. Агаар салхи битгий хэл охиндоо шим тэжээлтэй хоол ч өгч чадахгүй сэтгэл шимширч сууна даа.

-Та охинтойгоо хоёулаа яваа юм уу?

-Миний охин 13 настай. Том болсон болохоор би ганцаараа өргөж дийлдэггүй юм. Тиймээс том хүүгээ дагуулж ирсэн. Хүү маань 20 настай.

-Энэтхэгт коронавирусний халдвар эрчимтэй тархаж байна. Дэлгүүрүүд хүнсний барааны хомсдолд орсон гэсэн. Та гурав хоол хүнсээ бэлтгэж чадаж байна уу?

-Ёстой хэцүү байна. Буудлын хажууханд Монголын ТҮЦ маягын дэлгүүр цөөнгүй байдаг. 600 орчим метрийн цаана хүнсний жижигхэн дэлгүүр бий. Гэхдээ худалдаж авъя гээд ч бараг юм байхгүй. Ундаа, чихэр, чипс гээд л болоо. Дулаан орох болохоор жимсээр тасрахгүй. Хүнсээ дөрөв хоногт нэг удаа гарч хүнс цуглуулдаг. Цуглуулах ч гэж дээ. Будаа, өндөг, сүү, тараг, талх гээд л болдог юм. Бид хөл хорионд ороод яг нэг сар болж байна. Гуравдугаар сарын 22-нд хатуу хөл хорио тогтоосон. Монголоос эмнэлэгт зуучилсан эмнэлгийн ажилчид энд байдаг юм. Тэд “Гарч орохдоо тор бариад гараарай. Тороо харагдахаар дээр бариад яв” гэж хэлсэн. Тэгэхгүй бол дэлгүүр рүү яваа юм байна гэж ойлгохгүй, гадуур тэнэж байна гэж бодох эрсдэлтэй. Дээр нь гаднын хүн учир халдлагад өртөх эрсдэл бий. Тиймээс тороо туг шиг өргөөд л, айж бэдэрсээр хүнсээ цуглуулдаг даа.

-Энэтхэгт сүүлийн үед 32-40 хэм хүртэл халж байна. Ийм халуун нөхцөл халуун ногоотой хоол хэрэглэж байгаагаас олон хүний ходоод өвдсөн, харшил гарч байна гэдэг зүйлийг ярьж байна лээ. Тэдний зарим нь мах идээгүй нэг сар болсон гэсэн. Охиндоо махтай хоол өгч чадаж байна уу?

-Наадах чинь сэтгэл өвтгөсөн асуудал болоод байна. Охинд маань хагалгаа хийсэн эмнэлэгт бидэнтэй эргэх холбоотой байдаг. Бие нь яаж байна, юугаар туслах уу гээд байнга ярьдаг. Одоогоос 14 хоногийн өмнө “Мах хэрэгтэй байна” гэж хэлэхэд тусгай хэрэгцээний машин гаргаж өгсөн. Буудлаас 20 км зайтай газарт том зах байдаг юм байна. Энэтхэгт махны хомсдол үүссэн шүү дээ. Яаж ч хайгаад марх олдохгүй. Гэтэл азаар хулгайгаар тахианы зардаг хүн таарсан. Мөнгөө өгөөд махаа авах гэтэл цагдаа нар ирчихдэг юм даа. Энэтхэгүүд ч сандралдаад “Хүлээж байгаарай” гээд тал тал тийшээгээ тараад явчихсан. Явахгүй бараг цаг гаруй болсон байх. Мөнгөө өгчихсөн, дээр нь охиндоо өгөх мах байхгүй хүн хүлээхээс өөр яах юм бэ. Ямар нэг аргаар авахыг бодно биз дээ. Цагдаа нааш цааш явах хооронд нь гүйгээд очтол худалдагч нь сэмхэн дамжуулсан. Ёстой азтай.

-Хэр их мах авсан бэ?

-Хоёр тахианы мах. Иймхэн тахианы төлөө ирж очихын 40 км явсан гээд боддоо. Тэгээд дээр нь ямар эрсдэлтэй, ямар аймаар нөхцөлд байсан гэж бодно. Одоо мах дуусаж байна. Хүү бид хоёр энэ махнаас иддэггүй юм шүү дээ. Зөвхөн охиндоо л шөл хийж өгдөг. Хүүхэд юм хойно дандаа шөл өгөхөөр уйдна. Жаахан хэсгийг нь эмтлээд шарж өгнө. Ингэж аргалсаар хоёр тахианы махаар 14 хонолоо. Одоо ганцхан хоолны мах үлдсэн. Дуусахаар нь хаанаас, яаж мах олдог юм байгаа юм бэ, бүү мэд. Дахиад л эмнэлэг рүү залгаж, тусламж гуйх байх даа.

-Түрүүн залгахад охин өлсөөд цай чанаж байна гэсэн. Өнөөдөр хоол хийж өгсөн үү?

-Махтай хоол хийж өгөөгүй. Ганц хоолны мах үлдсэн учир маргааш өгье гэж бодоод будаатай өндөг өгсөн. Гэтэл орой өлсөөд байна гэхээр нь сүүтэй цай чанаж өглөө. Монголын минь аагтай цай байгаа тулдаа сэтгэл дулаахан байна. Харамсалтай нь, хэдхэн удаа чанах ааг үлдсэн. Цай дуусахаар яана даа гэж бас бодох юм.

-Мах худалдаж авахаар явах үед охин тань буудалдаа үлдсэн юм уу?

-Үгүй ээ, эмнэлгийн машин дотор жолооч, ахтайгаа хамт байсан. Гадуур ганцаараа явах эрсдэлтэй. Хэрвээ цагдаа барих, эсвэл халдлагад өртвөл ард үлдсэн хоёртойгоо холбоо барих боломжгүй болно. Тиймээс ганцаараа явж болохгүй. Хоёулаа явъя гэхээр охиноо буудлын өрөөнд цоожлох болно. Ингэхээр босож чадахгүй хүүхдэд эрсдэлтэй шүү дээ. Тиймээс хаа ч явсан гурвуулаа ханиндаа явдаг. Уг нь энд 42 хононо гэж бодож ирсэн. Гэтэл хөл хорионд орчихлоо. Хүү бид хоёр яах вэ. Эрүүл саруул хүмүүс. Харин ганц охин минь ийм хүнд хагалгаа хийлгэчихээд нутгийнхаа барааг харж чадахгүй болчих вий гэхээс элэг эмтрэх юм.

-Эмчилгээгээр очсон хэр олон байна вэ. Танд мэдэж дуулсан зүйл байна уу?

-Элчин сайд Г.Ганболд цөөн хүн бий гэж хэлсэн. Хэдий цөөн ч гэлээ хүнд хагалгаанд орсон хэд хэдэн хүн бий. Хавдрын эмчилгээ хийлгээд тэнхэрч чадахгүй, махтай хоолны бараа хараагүй хүмүүс байна. Зүрхний хагалгаанд орсон нэг хүүхэд бий. Ээж, аавтайгаа хамт байгаа. Хавдрын эмчилгээ  хийлгэж байгаа нэг эгч бий. Тэр эгч маш хүнд нөхцөлд байгаа гэсэн. Хоёр ч хүнд мэс засалд орсон. Бие тааруу, дээр нь буудлын өрөө нь цонхгүй, махны бараа хараагүй нэг сар болсон гэсэн. Нөхөр, хүү хоёр нь сахиж байгаа юм билээ. Нөхөр нь сахартай учир байнга бие нь өвддөг гэсэн. Элэг шилжүүлэн суулгасан нэг хүн бий. Монголоос ирэхдээ хоёр донортой ирсэн. Ингээд тооцохоор 20 гаруй хүн бий.

Халуун орон болоод тэр үү, дэн буудлууд нь жижигхэн цонхтой. Бидний буусан буудлын өрөөнд агааржуулалт байдаггүй учир аймаар халуун, бүгчим. Шөнө бараг унтахгүй. Өдрийн цагаар л унтдаг.

-Яагаад шөнө унтдаггүй гэж. Охины тань бие өвдөөд үү?

-Охин өвдөх нь арай гайгүй болж байна. Хамгийн гол нь шөнө болохоор хаанаас гарч ирдэг нь мэдэхгүй. Аймаар их шумуултай. Шөнөжин шумуултай байлддаг. Бид Улсын онцгой комиссын хурлыг байнга үздэг. Гэтэл Энэтхэгт байгаа хүмүүс гайгүй байгаа гэдэг зүйл ярих юм. Нөхцөл байдал дээр эсрэгээрээ шүү дээ.

-Энэтхэг улсад суугаа Элчин сайд Г.Ганболд 500 гаруй хүн бий. Тусалж байгаа гэдэг утгатай зүйл ярьсан байна лээ. Та Элчин сайдад хандаж үзсэн үү. Би холбогдох гээд чадсангүй?

-Энэ сарын 21-нд Элчин сайд Г.Ганболдтой утсаар ярьсан. “УОК-ын хурлыг үзлээ. Онгоц ирэхгүй нь тодорхой боллоо. Бид яах вэ?” гэж асуухад “Одоо яах вэ дээ. Байгаа байгаа газартаа тайван бай” гэсэн. Тэгэхээр нь “Би буудлын тооцоогоо дөрөвдүгээр сарын 1-нээс хойш хийгээгүй. Өдрийн 1300 рүппи буюу монгол төгрөгөөр 52 мянган төгрөг. Би буудлаасаа хөөгдөх дээрээ тулаад байна. Элчин сайдын яаманд дээр яваад очвол та тосож авч чадах уу” гэж асуухад “Чадахгүй” гэсэн.

-Уг нь монголчууддаа тусалж байгаа гэсэн биз дээ?

-Тэгж л ярьсан шүү дээ. Яахав, мэс засал хийлгэсэн хийлгэсэн хоёр настай хүүхдийн гэр бүлийг Элчингийн байранд байлгаж байгаа гэсэн. Тэдний хувьд мөнгөө дээрэмдүүлсэн учир Элчин сайдын яамны үүдэнд очсон юм билээ. Ийм болохоор аргагүйн эрхэнд тусалсан байх. Бас ядуусын дүүрэгт ажилладаг байсан эмч охин Элчин дээр очсон гэсэн. Ганц, хоёр нь ч гэсэн эрсдэлгүй газарт байгаад баярлах юм даа. Тэгж л бодож залгасан. Залгаад “Та тусалж чадахгүй юм бол яах гэж тайван амгалан байна гэж Монгол руу хэлж байгаа юм бэ. Энд байгаа монголчууд чинь хүнд нөхцөлд байна. Эмнэлгийн шугмаар ирсэн тэр дундаа хүнд хагалгаанд орсон хүмүүс тэнхэрч чадахгүй байна” гэж хэлсэн.

Та боддоо. Байгаа байгаа газартаа тайван бай гэсэн. Гэтэл хүн болгон харилцан адилгүй орчинд байна. Элчин сайд Г.Ганболдын хувьд дипломат, элчингийн дүүрэгт амьдардаг.

Энэ утгаараа аюул бага байгаа. Дээр нь үйлчлүүлдэг дэлгүүрийнх нь хангалт нь арай өөр байдаг байх. Тиймдээ ч бидний зовлонг бодитоор харахгүй байх шиг байна. Дээр нь Элчин сайд явган явахгүй нь лавтай. Гадуур гарахаараа Элчин сайдын яамны унаагаар явж таарна. Бидэн шиг айж ичсэндээ тороо далдагнуулж, гүйхгүй нь ойлгомжтой. Тийм болохоор би Элчин сайд Г.Ганболдоос тусламж авч чадахгүй юм байна гэдгээ ойлгосон. Тэр хүн ч туслахгүй гэдгээ хэлсэн. Би “Танд эрх үүрэг нь байгаа шүү дээ” гэж асуусан.

Гэтэл юу гэж хариулсан гээч. “Надад тийм эрх, үүрэг байхгүй. Би тусалж чадахгүй” гэсэн гээд боддоо.

За больё. Эмнэлгээр явсан, өвчтэй хүмүүс хамаагүй гэж байгаа бол сургалтаар ирсэн 70 гаруй залуу байна. Тэд сургуулийнхаа дотуур байранд тусгаарлагдсан. Сургуулийн шугмаар ирсэн гээд тэднийг үл тоож болохгүй биз дээ. Хэчнээн хоол, байр нь цаанаасаа ч гэсэн хоолны хэмжээ нь өдөр ирэх тусам багасаж байна гэсэн. Дээр нь тэдэнд үйлчилдэг энэтхэг иргэд халдвар тээх эрсдэлтэй. Нэг хүн халдвар авбал сургуулийн байр тэр чигээрээ халдварлана. Тиймээс бид УОК-т хүсэлт гаргасан. Гэхдээ Энэтхэгт халдварын тохиолдолд 300 орчим байхад шүү дээ. Одоо 18 мянга давчихлаа. Дэлхийн 203 улс, бүс нутагт бүртгэгдсэн халдварын аюулын зэрэглэлээрээ Энэтхэг улс 17 дугаарт жагсаж байна. Энд байгаа монгол иргэд дэглэм маш сайн сахиж байна.

Гарч орохдоо маск зүүж, бээлий, малгай өмсөнө. Буудалдаа ирээд бүх хувцас, авчирсан бүх зүйлээ нэг бүрчлэн угааж ариутгадаг. Гар ариутгагчийг цаг үргэлж хэрэглэж байна. Аюулгүй байдлын үүднээс буудлын үйлчилгээ огт авахгүй байгаа. Цэвэрлэгч халдвартай байвал яах юм бэ. Тиймээс өөрсдөө цэвэрлэгээгээ хийж байна. Тэгээд ч Монголдоо очих болбол эрсдэл аваачихыг хүсэхгүй байна. Элчин сайдын зүгээс хүргэлтээр хоол ав гэсэн. Хүргэлтийн хоол бас эрсдэлтэй. Пицца хүргэгч залуугаас халдвар илэрсэн. Гэтэл 72 айлд пицца хүргэж өгсөн гэсэн. Дээр нь монгол мөнгөөр 100 мянган төгрөгөөс дээш үнийн дүнтэй бараа захиалбал хүргэж өгдөг. Эмчилгээгээр ирсэн бид өдөр бүр 100 мянган төгрөгөөр хоол авч чадах уу?.

-Элчин сайд Г.Ганболд танд туслах үүрэггүй, туслахгүй гэж яг хэлсэн үү?

-Яг тэгж хэлсэн. "Туслахгүй" гэхээр нь "Би Элчингийн үүдэнд суулт хийнэ" гэхэд “Надад тийм үүрэг байхгүй. Чи намайг сүрдүүлээд байгаа юм уу, яагаад байгаа юм бэ” гэсэн. Хариуд нь “Би таныг сүрдүүлээгүй. Та яагаад нөхцөл байдлыг мушгиж хэлсэн юм бэ. Бидний өмнөөс яагаад худлаа ярьж байгаа юм бэ. Та харж хандсан юм бол бидэнд ч гэсэн туслаач. Бидэнд тусламж хэрэгтэй байна” гэсэн. Гэтэл “Чадахгүй” гэж хэлсэн.

-Зарим улс оронд арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт их байна. Энэтхэгт ямар байна вэ?

-Хэлэхэд ч хэцүү. Хэт шашинлаг. Дээр нь халдвар гаднаас орж ирсэн гэдэгт бат итгэлтэй байна лээ. Гадаадын хүмүүсийг гадуурхах маягтай байгаа. Хэд хоногийн өмнө дэлгүүр гарахад машинтай энэтхэгчүүд шууд зам хааж зогссон. Яг юу хийх, яахаа мэддэггүй юм билээ. Хараад зогсоод л байсан. Нөгөөдүүл чинь харж харж байгаад явна лээ. Яг яах гэж байгаа юм, юу гэж бодоод тэгсэн юм бэ, бүү мэд. Буудлын ажилтантай хамт явсан юм. Бид хоёр айгаад  санд мэнд хэдэн талх аваад буудал руугаа гүйсэн.

-Охины хагалгаа хэдэн төгрөг болсон бэ. Одоо санхүүгийн байдал ямар байна вэ?

-Энэ төрлийн хагалгааг дэлхийн бусад улсад 230 сая төгрөгөөр хийдэг. Харин энэтхэгт 10 дахин бага үнээр хийдэг учир энд ирсэн. Одоогоор буудлын төлбөр, хоол ундтайгаа нийлээд 30 гаруй сая төгрөг болсон байна. Буудлын төлбөрөө дөрөвдүгээр сарын 1-нээс хойш хийгээгүй. Байдгаа шавхаад буудлын төлбөрөө хийе гэхээр хоол авах мөнгөгүй болчих гээд. Хэцүүхэн л байна. Зарим үед нөхөр жаахан мөнгө явуулна. Байнга явуулж чадахгүй шүү дээ. Эмчилгээ хийлгэхийн тулд өр зээл тавьсан. Тэрийгээ төлнө. Хүн болсон хойно идэж, уух хэрэгтэй. Үлдсэн хэдийгээ илүүчлээд бидэнд явуулдаг. Тэр мөнгө нь талх, тариа аваад л дуусна. Аль болох хэмнэх үүднээс өөрөө ч юм идэхгүй охиндоо өгч байна. Сүүлдээ миний бие өвдөж эхэллээ. Охиндоо тээг болчих вий гэж айх юм.

-Хүн сахих хэцүү л дээ.

-Харин тийм ээ. Үхтэл үр харам гэгчээр охиноо хөл дээр нь босгочихвол өөр хүсэх зүйл алга. Миний хоолтой хоолгүй яах вэ. Өсөж дэрвэх насан дээрээ яваа охин минь л өрөвдөлтэй байна.

-Охины бие хэр байна. Алхаж чадаж байна уу?

-Дажгүй. Ганц нэг алхаад байгаа. Ёстой хөөрхөн. Анх алхахыг нь хараад ямар их уйлсан гээч. Сэтгэл өөрийн эрхгүй огшоод нулимс урсдаг юм билээ. Сувилгаа сайн бол сэвхийтэл босох гээд л байна. Гэтэл сүүлийн хоёр, гурав хоног огт боссонгүй. Дасгалаа хийе гэхээр “Ядраад байна” гэх юм. Идэж уусан юмгүй шахуу болохоор сульдаад байх шиг байна.

-Тэгнэ л дээ зайлуул. Ийм хүнд хагалгаа хийлгэсэн. Дээр нь хоол унд тааруу байхаар аргагүй л дээ?

-Аргаа бараад сүүтэй хольж уудаг нэмэлт тэжээл авсан. Жаахан ч гэсэн нэмэр болох болов уу гэж горьдох юм. Одоо хэвтээд л байдаг хүүхэдтэй боллоо. Уг нь босохоороо хөөрхөн алхдаг болсон. Гэтэл “Ээжээ, босохоор ядраад байна” гэсэн.

-Охин тань төрөлхийн саажилттай юу?

-Тийм. Охиноо хөл дээр нь босгох гэж 10-аад жил эмнэлгийн үүд сахилаа. Коронатай үед яах гэж явсан юм бэ гэж зарим хүн зэмэлсэн. 10 гаруй жил хүүхдээ үүрээд, тэврээд явсан хүнд “Хөлд орох боломжтой. Яаралтай ирэх боломжтой юу” гэсэн хариу сонсохоор явахгүй гээд яах юм бэ. Энд ирээд хагалгаанд орсон. Хөл дээрээ боссон. Одоо зургаан сарын хугацаанд нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх ёстой. Үүнийгээ Монголдоо хийлгэнэ гэж төлөвлөсөн. Эмнэлгийн зүгээс “Машин гаргаж өгье. Нөхцөл байдлыг тань ойлгож байна” гэсэн. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ. Монголдоо эрсдэл дагуулж очихыг хүсэхгүй байна. Тиймээс эмчилгээ хийлгэхээс татгалзсан.

-Онцгүй л санагдаж байна. Гаднын хүмүүс ойлгоод машин гаргаж өгөөд мах шөл дөхүүлж өгөхөөс эхлээд эмчилгээнд явуулъя гэж байна. Гэтэл Монгол Улсаа төлөөлөн суугаа Элчин сайд нь “Та нарт туслахгүй” гэж хэлсэн гэхээр үнэхээр хэлэх ч үг олдохгүй байна.

-Би худлаа хэлээгүй. Үнэхээр тэгж хэлсэн. Тэр үгийг сонсоод шоконд ордог юм билээ. Би Элчин сайдаас мөнгө гуйгаагүй. Элчингийн байрандаа байлгахыг л гуйсан. Биднийг байлгах мухар олдохгүй байна гэж үү. Үнэхээр гомдмоор. Хөл дээрээ босож алхахын тулд ийм хүнд хагалгааг даван туулсан охингы минь бодож болоогүй юм байх даа гэж гомдож сууна даа. 

Г.Нацаг-Эрдэнэ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТАНИЛЦ: Ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулагдах АРВАН барилдаан
    14 мин
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
    26 мин
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
    32 мин
  • МОНГОЛ, БЕЛАРУСИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
    2 цаг 4 мин
  • ШХАБ-ын дугуй ширээний бага хуралд Монгол Улс бэлчээрийн усан хангамжийг сайжруулах үндэсний санаачилгыг танилцууллаа
    2 цаг 6 мин
  • NO BRAND гурав дахь салбараа Цайзад нээнэ
    2 цаг 37 мин
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
    2 цаг 51 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
    3 цаг 13 мин
  • Элчин сайд Игавахара Масарү: Нөмрөгийн Дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд Япон улс хамтран ажиллана
    3 цаг 16 мин
  • Хоёр дараалан хожигдсон "The MongolZ" баг тэмцээнд үлдэх эсэхээ өнөөдөр "Legacy"-гийн эсрэг шийднэ
    3 цаг 36 мин
  • Харри Кейн 25 жилийн дараа “Ballon d’Or" хүртсэн анхны англи хүн болж, Алексиа Путеллас гурав дахиа гардлаа
    3 цаг 48 мин
  • Гурав цагаадсан АН-ын гишүүн Н.Алтанхуягийг анхан шатны шүүхээр гурав дахь удаагаа шүүнэ
    3 цаг 57 мин
  • "ИХ ГОВИЙН МАНААЧ" олон улсаас тав дахь шагналаа авч, БНСУ, Энэтхэг, БНХАУ-ын үзэгчдэд хүрэхээр шалгарлаа
    4 цаг 2 мин
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
    4 цаг 14 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн бодлого ба сэтгүүл зүй” сэдэвт өглөөний уулзалт болно
    4 цаг 20 мин
  • Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
    16 цаг 52 мин
  • Б.Анарыг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо
    16 цаг 57 мин
  • Багс Банни, Даффи Дакын дуу оруулагч Эрик Бауса 46 насандаа таалал төгсжээ
    21 цаг 21 мин
  • Израилын нийгэм гүн хуваагдалтай байгаа энэ үед шийдвэрлэх сонгууль болно
    23 цаг 36 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    23 цаг 44 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК