Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4710 4711 4712 4713 4714 4715 4716
  • Ж.Мөнхбат: Cүүлийн хэдэн жилд анх удаа төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давлаа
    2017 оны 7 сарын 19
    Ж.Мөнхбат: Cүүлийн хэдэн жилд анх удаа төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давлаа
  • Баянзүрх дүүргийн МАН-ын гишүүдийн итгэлийг уландаа гишгэгч Э.Бат-Амгалан хэзээ хариуцлагаа хүлээх вэ
    2017 оны 7 сарын 19
    Баянзүрх дүүргийн МАН-ын гишүүдийн итгэлийг уландаа гишгэгч Э.Бат-Амгалан хэзээ хариуцлагаа хүлээх вэ
  • Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлд тавигдах шаардлагыг өндөрсгөнө
    2017 оны 7 сарын 19
    Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлд тавигдах шаардлагыг өндөрсгөнө
  • Цагдаагийн алба хаагчдад цол, шагнал гардууллаа
    2017 оны 7 сарын 19
    Цагдаагийн алба хаагчдад цол, шагнал гардууллаа
  • 80 гаруй хувь нь зуншлага тааруу, гантай байна
    2017 оны 7 сарын 19
    Өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр л гэхэд зарим нутагт 40 градус хүрч халсан. Хэт халалтаас шалтгаалж газар хуурайшиж, бэлчээрийн
  • Баяр наадмын үеэр 707 зөрчил илрүүлжээ
    2017 оны 7 сарын 19
    дэсний их баяр наадмын үеэр МХЕГ, НМХГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг, Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэнд хоол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, иргэдийг хамруулж, шалгалтыг зохион байгууллаа. 2017 оны 07 дугаар сарын 10-наас 16-ны өдрүүдэд 386 улсын байцаагч албан хаагчид болзошгүй хордлого, халдвараас урьдчилан сэргийлэх, түүхий эд, бүтээгдэхүүн нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангаж буй эсэх, ажиллагсдын эрүүл мэнд, ажлын байрны цэвэрлэгээ, үйлчилгээ, халдваргүйтгэлийн байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулан, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллалаа.

    Энэ жил нийт 800 нийтийн хоол, худалдаа эрхлэх зөвшөөрөл олгогдлоо. Төв цэнгэлдэх хүрээлэнд нийтийн хоолны чиглэлээр 400, худалдааны чиглэлээр 100, Хүй долоо худагт нийтийн хоолны 200, худалдааны 100 зөвшөөрөл олгогдсон байна. Өнгөрсөн жилүүдэд иргэд, аж ахуй нэгж байгууллагад нийтийн хоол эрхлэх зөвшөөрөл олгогдож байсан бол энэ жилээс зөвхөн аж ахуй нэгж байгууллагад нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгдөг болсноор иргэдэд эрүүл аюулгүй хоол хүнсээр үйлчлэх нөхцөл баталгааг илүү сайжрууллаа.

    Нийт худалдаа үйлчилгээ эрхлэгчид, үйлчилгээний цэгүүдийн гадна талд нэр, хаягаа ил харагдахуйц байрлуулсан, худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл явуулах эрхийн зөвшөөрөлийн мандатаа ил байрлуулах, худалдаа, үйлчилгээ эрхлэгчид нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан, тогооч нар нь мэргэжлийн үнэмлэхтэй, аж ахуйн нэгжүүд эмблем лого бүхий дүрэмт хувцас, малгайгаар жигдэрч, анонс байршуулсан. Хуушуураар үйлчлэх газрууд нь үйлчлүүлэгчдэд зориулсан сүүдрэвчтэй, сандал ширээ тавьсан, нэг удаагийн хэрэглээний бээлий, зориулалтын чимхүүр, сэрээ, халбага, нойтон болон амны сальфетка хүрэлцэхүйц байрлуулсан, хүнсний бүтээгдэхүүнийг горимын дагуу хадгалах хөргөгч, хөлдөөгчийг байршуулсан, гадна дотроо хогийн савтай байх шаардлага өгч, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллалаа.



    Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худагт НМХГ-ын явуулын лаборатори ажиллаж бүтээгдэхүүнийг газар дээр нь шинжиллээ. Махны 113, айрагны 26, нийт 139 дээжийг лабораторийн шинжилгээнд хамруулж улсын /ахлах/ байцаагчийн 14 дүгнэлт гаргалаа. Шалгалтын явцад 707 зөрчил илрүүлж, газар дээр нь 644 зөрчил буюу 91 хувийг арилгуулж ажиллалаа.
  • АНУ-ын Чикаго хотод амьдарч байгаа монголчууд сэтгэлийн хандиваа илгээлээ
    2017 оны 7 сарын 19
    Ойн түймэрт ажиллаж байгаа алба хаагчдад хүргэх, Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд эд материалын болон мөнгөн хандив ирүүлсээр байна.

    Тухайлбал, өчигдөр АНУ-ын Чикаго хотод амьдарч байгаа 10,000 гаруй монголчуудын төлөөлөл болж яруу найрагч Х.Тэргэл болон бизнесийн үйл ажиллагаа явуулдаг н.Батцэнгэл нар хандив цуглуулах аян өрнүүлж, 1,116,000 мянган төгрөгийг хандивлалаа.



    Харин өнөөдөр “Оюу-Толгой ХХК”-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес болон тус компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” –аас ой хээрийн түймэрт ажиллаж байгаа алба хаагчдад зориулж хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл, бэлэн мөнгө нийлсэн 53 сая төгрөгийн хандивыг гардуулав.



    Түүнчлэн энэхүү хандивын аянд хөдөө орон нутгаас иргэд ихээр нэгдэж байна. Тэдний нэг болох Хэнтий аймгийн Чингис хотын “Залуусын давалгаа” сайн дурын бүлгийн 10 гаруй залуус нэгдэн 400 гаруй иргэдийн дунд хандив өрнүүлж, 500,000 гаруй мянган төгрөгийн эд материал, 1,250,000 төгрөгийг хандивлалаа.



    Мөн “Багануур Хувьцаат ХХК”-ийн зүгээс 25 сая төгрөгийн үнэ бүхий хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл, 11,590,000 мянган төгрөгийн мөнгөн хандивыг гардуулсан бол Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ажилтнууд бас аянд нэгдэж 1 500 000 төгрөгний хандив илгээлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Кейра Найтли “Цөмөөхэй”-д дүр бүтээнэ
    2017 оны 7 сарын 19
    Walt Disney кино компани хүн бүрийн хайртай гүнжийн үлгэрүүдийг бүрэн хэмжээний кино болгох ажилд шуудран ороод байгаа. “Үнсгэлжин”, “Үзэсгэлэнт гүнж ба жонон хоёр” гээд эхнээсээ үзэгчдийн хүртээл болсон. Одоо “Мулан”, “Аладдин” киноны ажил эхэлсэн байгаа юм. Тэгвэл, Disney зөвхөн гүнжийн үлгэрээр хязгаарлагдахгүй, дэлхийд алдартай “Цөмөөхэй”-гийн үлгэрийг бүрэн хэмжээний кино болгохоор шийджээ. Дүрийн сонголт хийгдэж эхэлсэн бөгөөд Холливудын хөөрхөн бүсгүйчүүдийн нэг Кейра Найтли дагинын дүрд тоглох гэнэ. Харин бяцхан охин Кларагийн дүрд Макензи Фой сонгогдсон байна. Түүнчлэн Хелен Миррен, Морган Фриман зэрэг кино урлагийн салбарын алдартнууд кинонд дүр бүтээх ажээ.

    Walt Disney-н бүтээл “Цөмөөхэй” кино 2018 оны арваннэгдүгээр сарын 2-нд нээлтээ хийхээр төлөвлөгджээ.
  • Долдугаар сард нийт 68 удаагийн ой хээрийн түймэр гараад байна
    2017 оны 7 сарын 19
    2017 оны 07 дугаар сард улсын хэмжээнд нийслэл Улаанбаатар хот болон 16 аймгийн 25 суманд нийт 68 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 61337 га ой, хээрийн бүс шатсан байна.

    Түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас 1071 албан хаагч, 87 автомашин, Зэвсэгт хүчнээс 461 албан хаагч, 39 автомашин, орон нутгаас 1358 иргэн, 143 автомашин тус тус дайчлагдан нийт 2890 хүн, 269 автомашинтай ажилласан байна.

    2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 09:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 2, Мандал суманд 1, Хүдэр суманд 2, Эрдэнэ суманд 2, нийт 7 түймэр асаж, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 1, Мандал суманд 3,Төв аймгийн Батсүмбэр сумын 5, Булган аймгийн Сэлэнгэ сумын 1, Увс аймгийн Малчин сумын 1, нийт 11 түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

    Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Хэрийн гол”-д гарсан 1 түймрийг бүрэн унтрааж байгаль хамгаалагч Н.Энхбатад, Төв аймгийн Батсүмбэр сумын “Мухар”-т гарсан 1 түймрийг бүрэн унтрааж байгаль хамгаалагч Т.Баттулгад, Булган аймгийн Гурванбулаг сумын “Устын аман”-д гарсан 1 түймрийг бүрэн унтрааж, сумын Засаг дарга Б.Эрдэнэбулган, Байгаль орчны байцаагч Б.Отгонцэцэг нарт тус тус хүлээлгэн өгсөн.

    Эдгээр түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 448 албан хаагч, 30 автомашин, Зэвсэгт хүчний анги, нэгтгэлээс 308 албан хаагч, 27 автомашин, орон нутгаас 432 хүн, 32 автомашин, 1188 хүн, 89 автомашин, техник хэрэгсэлтэй түймрийн голомтод үүрэг гүйцэтгэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • Байгалийн цогцолборт газарт нэвтрэх хураамжийг нэмэгдүүлэх санал гаргалаа
    2017 оны 7 сарын 19
    Байгалийн цогцолборт газар хогондоо дарагдаж, жуулчид болон аялагчдад таагүй сэтгэгдэл төрүүлэхээс гадна орчны доройтол үүсгэж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор БОАЖ-ын сайд Д.Оюунхорол улсын тусгай хамгаалалттай газрын захиргаадын дарга нарыг дуудаж уулзлаа. Уг уузалтад орон нутгаас хүрэлцэн ирсэн тусгай хамгаалалттай газрын захиргаадын дарга нараас гадна БОАЖЯ-ын газар, хэлтсийн дарга нар оролцсон. Өргөн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаанаар хэлэлцсэн гол асуудал нь тусгай хамгаалалттай газарт ариун цэврийн байгууламж, хогийн цэг байхгүй байгаагаас болж ил задгай бие засаж байгаа байдал болон хог хаягдлын асуудлыг хэрхэх байлаа.

    Д.Эрдэнэчимэг: Хураамжаар орон нутгийн төсөв бүрдүүлээд бид муу нэртэй болж хоцордог

    Д.Оюунхорол сайдыг асуудал танилцуулсны дараа Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаадын дарга нар өөрсдийн саналыг хэлсэн юм. Тухайлбал: Хөгнө тарнийн тусгай хамгаалалттай захиргааны газрын дарга Д.Эрдэнэчимэг: Байгалийн цогцолборт газраар нэвтэрч байгаа иргэдээс авах хураамжийг орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг. Гэсэн атлаа бид орон нутгийн төсвөөс санхүүжилт олж авах гээд чаддаггүй. Манай захиргааны хувьд өнгөрсөн 2 жилд тус бүр нь 3 сая төгрөгийг л орон нутгийн төсвөөс гаргуулсан. Тиймээс байгалийн цогцолборт газраар нэвртэх хураамжийг нэмэгдүүлж, тусгай хамгаалалтын захиргаад нь тодорхой хэмжээний төсөв авдаг баймаар байна. Тэгвэл бид ариун цэврийн байгууламж, хогийн цэг барих санхүүжилттэй болно. Олсон мөнгөөрөө орон нутгийн төсөв бүрдүүлж байхад Засаг захиргаанаас асуудлыг шийдэхэд туслахгүй байна. Үүнээс нь болоод салбарын яам болон энэ асуудлыг хариуцсан хүмүүс л муу хэлэгдэж байна. Иргэд үүнийг ойлгохгүй байгаа нь харамсалтай хэмээсэн.

    Д.Эрдэнэчимэг даргын саналыг тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааны дарга нар дэмжиж байсан бөгөөд одоогийн байдлаар 1 хүнээс 300 төгрөгийн хураамж авдгийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Орлогоороо орон нутгийн төсөв бүрдүүлдэг асуудлыг халах ёстой гэдэг дээр байр суурь нэгдэж байлаа. Тухайлбал, Хустайн нурууны байгалийн цогцолборт газрынхан гадны жуулчдаас 18 мянган төгрөг, дотоодын аялагчдаас 5000 төгрөгийн хураамж авдаг. Үүнд нь гомдолдоггүй, харин ч байгалийн цогцолборт газрыг үзэхээр орж байгаа хүмүүс сэтгэл хангалуун байдаг талаар тус газрын захиргааны дарга хэлж байсан юм. Хураамж нэмэгдүүлэх асуудлыг дагаад үйлчилгээ дагаж сайжирдаг зарчмаар ажиллах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж, энэ асуудлыг тусгасан цөөхөн зүйл заалт бүхий хуулийн төсөл боловсруулахад санал нэгдсэн юм.

    Д.Оюунхорол: Хураамжийн мөнгийг хамгаалалтын захиргаад зарцуулдаг эрхтэй байх хууль эрхзүйн орчинг бүрдүүлэхэд анхаарна

    Д.Оюунхорол сайд тусгай хамгаалалттай газрын захиргаадын дарга нарт орон нутгийн засаг захиргаад, цагдаагийн газар, мэргэжлийн хяналтын газруудтайгаа нягт хамтарч ажиллахыг үүрэг болгоод ойрын хугацаанд УИХ-д хуулийн төслийг өргөн барьж, хураамжийн мөнгөнөөс бүрдүүлсэн тодорхой төсвийг хамгаалалтын захиргаад зарцуулах эрх олгох асуудлыг хөндөхөө мэдэгдлээ.

  • Ерөнхийлөгч Х.Баттулга С.Баяр, М.Энхсайхан нарыг эргүүлэн татах асуудлыг УИХ-тай зөвшилцөхөөр хүргүүллээ
    2017 оны 7 сарын 19
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод зарим Элчин сайдуудыг эргүүлэн татах асуудлаар зөвшилцөхөөр өнөөдөр албан бичиг хүргүүллээ.
  • Иргэдийн хандивыг түймрийн голомтод хүргэх цуваа хөдөллөө
    2017 оны 7 сарын 19
    Түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад хүргэх, Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор төрийн болон
  • Ш.Мягмар: Ерөө гол дагуу алт олборлож байсан 15 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон
    2017 оны 7 сарын 19
    Цахим орчинд Ерөө гол дагуу хууль бус алт олборлож, байгаль орчинд хохирол учруулж байгаа тухай мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмараас тодруулга авлаа.
    -Хууль бусаар алт олборлогчид Ерөө голыг их хэмжээгээр бохирдуулж байгаа тухай мэдээлэл сүүлийн өдрүүдэд гарч байна. Салбарын яамнаас энэ чиглэлд ямар ажил хийж байгаа вэ, тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
    -Хараа, Ерөө голын сав газрын захиргаа гэж бий. Уг сав газрын захиргаанаас өнгөрсөн 5, 6 дугаар сард алт олборлох үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудад хяналт тавьж ажилласан байгаа. Тухайн үед харьяа аймгийн Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн байгууллагад шаардлага, хамтран ажиллах санал хүргүүлсэн боловч Ерөнхийлөгчийн сонгуулийн үе таарсан учраас шалгалт хийх үйл ажиллагааг түр зогсоосон. Ерөө гол дагуу 19 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байсан. Үүнээс 4 аж ахуйн нэгж л холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авсан, албан ёсны бичиг баримттай байсан юм. Харин үлдсэн 15 аж ахуйн нэгж бичиг баримт дутуу зэрэг тодорхой зөрчилтэй байсан учраас тухайн үед үйл ажиллагааг нь зогсоосон байдалтай байна. Мөн орон нутгийн зүгээс иргэд нөхөрлөл байгуулж, голын голдирол дагуу ямар ч зөвшөөрөл, бичиг баримтгүй алт олборлолт явуулж байсан. Үүнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн болон Бугант тосгоны цагдаагийн байгууллагад үйл ажиллагааг нь таслан зогсоох шаардлага хүргүүлсэн. Сүүлийн өдрүүдэд Хараа, Ерөө голын сав газрын захиргааныхан Сэлэнгэд гарсан гал түймрийн голомтод ажиллаж байгаа. Өнөөдрөөс Ерөө голын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд хяналт, шалгалт хийгээд явна. БОАЖЯ-ны зүгээс тус сав газрын захиргаанд хяналт, шалгалт хийхдээ цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах, хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа бол түүнийг нь таслан зогсоох, байгаль орчинд хор хохирол учруулсан бол нөхөн төлүүлэх арга хэмжээ авах зэрэг чиглэл өгч ажиллаж байна.
    -Байгаль орчинд хохирол учруулсан болон хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?
    -Хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа бол Усны тухай хуульд зааснаар учирсан хохирлыг нөхөн төлүүлж, үйл ажиллагааг нь зогсоодог. Цаашлаад эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл хариуцлагын асуудал яригдана. Саяхан БОАЖЯ-ны зүгээс хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байсан Хэнтий аймгийн Гутайн даваанд болон Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн нутагт алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Хүндрэлтэй нэг зүйл нь бичил алт олборлогчид буюу хүмүүсийн хэлдгээр нинжа нар байна. Ямар ч бичиг баримт зөвшөөрөл байхгүй, тенхик технологи нь шаардлага хангаагүй, бичил алт олборлогчид нэмэгдсэн. Түүнээс болж хөрс, ус маш ихээр бохирддог. Тиймээс тухайн сум, орон нутгийн удирдлагууд бичил алт олборлогчдыг нэгтгэн албан ёсны зөвшөөрөлтэй нөхөрлөл болгох, техник технологийг нь боловсронгуй болгох чиглэлд ажиллах хэрэгтэй байна. Үгүй бол бичил уул уурхайн олборлогчдын үйл ажиллагааг зогсоох шаардлага хүргүүлнэ.
  • Италийн кино наадамд монгол кинонууд оролцож байна
    2017 оны 7 сарын 19
    Энэ жил 47 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Италийн “Giffoni Film Festival”-д монголын хоёр уран сайхны кино оролцож байгаа ажээ. Дэлхийн 100 мянган төлөөлөгчтэй хүүхдийн хамгийн том кино наадам өнгөрөгч ням гаригт /07.16/эхэлж, албан ёсны нээлтээ хийжээ. Уг наадмын нээлтийг Холливиудын алдарт жүжигчин Жулиан Мооре хөтөлсөн байна.

    Наадмын 13-15 насны ангилалд өрсөлдөж байгаа “Цагаан хадаг” кино энэ сарын 20-ны өдөр гарах ажээ. Найруулагч Ж.Сэнгэдорж уригдаж, продюсер, зохиолч Т.Номуунзул, гол дүрийн залуу жүжигчин T.Жинжмаа нар мөн оролцох гэнэ. Харин “Чингисийн хүүхдүүд” киноны хувьд энэ сарын 21-нд нээлтээ хийж, бүх насны ангилалд өрсөлдөх гэнэ. Мөн тус киноны найруулагч Д.Золбаяр, зураач Т.Гоош тэргүүтэй уран бүтээлчид оролцох юм байна.



  • Ерөнхийлөгч Х.Баттулгын хамтарч ажиллахаас татгалзсан зөвлөхүүд хэн байв
    2017 оны 7 сарын 19
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зарим зөвлөхийг үргэлжүүлэн ажиллуулахаар томилсон билээ.
  • Б.Баярсайхан: Цаашид хандах ёстой газарт нь хандах болно
    2017 оны 7 сарын 19
    Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Салбараа болон төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй” гэсэн үндэслэлээр Б.Баярсайханыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн. Тэгвэл БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Баярсайхан энэ шийдвэртэй санал нэгдэхгүй байна.
  • Д.Оюунхорол сайдын санаачилгаар иргэний байгууллагууд байгаль хамгаалагчидтай хамтарна
    2017 оны 7 сарын 19
    Монголын байгаль орчны иргэний зөвлөл ТББ-аас гал түймэрт үрэгдсэн амьтдын сэг зэмийг устгахад нэмэрлэх саналтайгаар 3.7 сая төгрөгийг БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд хандивлалаа. Гал түймэр гарсан ойд мод, ургамлаас гадна ан амьтад нь шатаж дуусдаг учир сэг, зэмийг нь цэвэрлэх ажилд бага ч болтугай нэмэр болох үүднээс энэхүү мөнгийг хандивлаж байгаа тухайгаа МБОИЗ ТББ-ын тэргүүн Б.Эрдэнэ хэлж байсан юм. Энэхүү мөнгөнөөс гадна тус байгууллагын гишүүд өөрсдийннөөц бололцоог ашиглан эд, материалын хандив цуглуулснаа ч гардуулсан.









    Энэ бүхний хариуд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол байгаль хамгаалагч нарынхаа өмнөөс талархаж байгаагаа дуулгаад гал түймрийн голомтод ажилласан мэдээллээсээ хуваалцсан юм. Мөн тэрбээр Аялал жуулчлалын холбооны хандивласан 8.5 сая төгрөгөөр галын голомтод ажиллаж байгаа Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаадын албан хаагчид болон ойн ангиуд, байгаль хамгаалагчдад үүргэвчтэй ус шүршигч авч өгөхөөр болсноо дуулгалаа.

    Харин МБОИЗ-ийн 3.7 сая төгрөг болон эд материалын хандивыг өөрсдийнх нь хүчийг ашиглахад зарцуулах сонирхолтой байгаагаа илэрхийлээд Д.Оюунхорол сайд “Гал түймэр гарсан энэ үед хүн бүр эрвийх дэрвийхээрээ зүтгэж байна. Байгаль хамгаалагчид маань үрэгдсэн ан амьтдын сэг зэмийг хайх, устгах ажлыг хийж байгаа ч хүн хүч дутагдаж байгаа. Тиймээс та бүхний туслалцааг авах үүднээс бидний зүгээс мотоцикль хандивлаж, энэхүү хандивын мөнгийг шатахуун, хоол хүнснийхээ зардалд нэмэрлэн түймэр гарсан газруудад үрэгдсэн ан амьтан байгаа эсэхэд хяналт тавьж хүн хүчээр тусална уу гэдэг саналыг тавьж байна” хэмээсэн юм. Сайдын саналыг МБОИЗ-ийн Удирдах зөвлөл болон хандив цуглуулах комиссынхон талархалтайгаар хүлээн авч, хамтарч ажиллана гэдгээ мэдэгдлээ. МБОИЗ нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, сургалт судалгаа хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 1400 гаруй ТББ-ыг нэгтгэсэн байгууллага бөгөөд БОАЖЯ-тай хамтарч ажиллах санамж бичиг байгуулсан билээ.
  • 240 хүүхдийн цэцэрлэг ирэх намар хүүхдүүдээ хүлээж авна
    2017 оны 7 сарын 19
    “Төрийн орон сууцны корпораци”-ийн захиалгаар барьсан 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг худалдаж авахад шаардагдах хоёр тэрбум гурван зуун арван дөрвөн сая төгрөгийг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэхийг Сангийн сайдад даалгалаа. Цэцэрлэгийг 2017-2018 оны хичээлийн жилд ажиллуулж эхлэхийг БСШУС-ын сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгав.

    “Төрийн орон сууцны корпораци” ХУД-ийн 10 дугаар хороонд “Буянт-Ухаа 2” орон сууцны хороолол төсөл”-ийн хүрээнд 1620 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулсан байна. Хорооллын дунд 240 хүүхдийн цэцэрлэг барьж өнгөрсөн оны нэгдүгээр сард Улсын комисст хүлээлгэн өгчээ.

    Улаанбаатар хотын хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилд 44 мянга 500 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй гэсэн судалгаа гарсан байна.

    Цаашид бүх яамнаас санал авч цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх, энэ тухай холбогдох шийдвэрийн төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг салбарын сайдад даалгалаа.
  • Ц.Батбаяр: Эх орноо аврах үйлсэд оролцож байгаа иргэд, байгууллагуудад талархал илэрхийлье
    2017 оны 7 сарын 19
    БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө суманд гарсан гал түймрийн голомт дээр ажиллаж байна. Энэ хүрээнд өчигдөр Хүдэр суманд түймрийн голомт дээр ажиллалаа. Тус аймгийн ОБГ-ынхны мэдээлснээр 7 дугаар сарын 11-нд анх гал түймрийн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу аврах тусгай ангиас 26 албан хаагч Хүдэр суманд ирж, одоог хүртэл ажилласаар байгаа аж. Улмаар аймаг орон нутгийн иргэд, холбогдох албаныхан хүн хүч нэмж, одоогийн байдлаар нийт 74 хүн ажиллаж уг түймрийн голомт дээр ажиллаж байгаа юм байна. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн хэлж байгаагаар унанги мод маш их байгаа учраас моднуудыг түймрээс зайлуулж, цурамны зах руу оруулах, шатаж байгаа моднуудыг цурам руу чирэх зэрэг ажлыг хийж байгаа юм байна. Мөн бартаат зам их байгаа нь түймэр унтраахад хүндрэл учруулж байгаа аж. Гэхдээ сүүлийн өдрүүдэд үүлэнд нөлөөлж бороо оруулсан нь түймрийг унтраахад харьцангуй хөнгөвчилж өгснийг албан хаагчид онцолж байна.

    Энэ үеэр БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр түймрийн голомт дээр ажиллаж байгаа хүмүүстэй уулзаж, хүндрэл бэрхшээл, шаардлагатай ямар бараа, материал хэрэгтэй байгаа зэрэг асуудлаар ярилцаж, түймрийн голомт ямар хэмжээнд байгаатай танилцлаа. Тэрээр “Холбогдох бүхий л баг бүрэлдэхүүн, иргэд шуурхай ажилласны хүчинд, мөн үүлэнд нөлөөлж бороо оруулснаар гал түймрийн нөхцөл байдал 2-3 хоногийн өмнөхөө бодвол харьцангуй намдаж байна. Монгол орны нийт газар нутгийн 60 хувь нь гантай байгаа тухай мэргэжлийн байгууллагууд мэдээлсэн. Гал түймрийг хүний хүчээр шийдэхээс гадна техникийн хүчээр шийдэх хэрэгтэй гэдгийг Засгийн газрын хуралдаанаар ярьж, гадаадын туршлагуудаас авч хэрэгжүүлэх тухай шийдвэр гарч байна. Агаараас тандах, ус цацах зэргийг нэрлэж болно. Гал түймрийн голомт дээр ажиллаж, эх орноо аврах үйлсэд нэр төртэй оролцож байгаа нутгийн иргэд, холбогдох байгууллагуудад гүн талархал илэрхийлье. Мөн сэтгэл санааны, бараа, материалын тусламж үзүүлж байгаа хүмүүсийг дурьдахгүй өнгөрч болохгүй. Маш олон хувь хүн, аж ахуй нэгжүүд тусламж үзүүлж байгаа. Миний хувьд ч энэ үйл ажиллагаанд нэгдэж хувиасаа Хүдэр сумын түймрийн голомт дээр ажиллаж байгаа хүмүүст нэг сая төгрөгийн хандив өгч байна. Шаардлагатай зүйлдээ зарцуулахад бага ч гэсэн нэмэр болох байх. Хэд хоногоос дахиад халах төлөвтэй байна. Тиймээс аялж, зугаалж байгаа иргэдийг анхаарал болгоомжтой, хариуцлагатай байхыг сануулах, сэрэмжлүүлэх зэрэг олон ажлыг орон нутаг хийх хэрэгтэй юм” гэлээ.







  • Ноён Т.Оошима бэсрэг наадам үзэж, монгол соёлын өвтэй танилцлаа
    2017 оны 7 сарын 19
    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга ноён Т.Оошима болон дагалдан яваа төлөөлөгчдөд зориулсан монгол үндэсний бэсрэг наадам Хүй долоон худагт боллоо.



    Энэ үеэр хүчит бөхчүүдийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваа болж, үндэсний дуу бүжгийн “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид тоглолтоо хүндэт зочдод сонирхуулсан юм.

    Ноён Т.Оошима Монголын онгон дагшин байгалийн сайхан, үндэсний соёлын өвийн гайхамшгийг нүдээр үзсэндээ баярлан бахархаж, нүүдэлч малчдын ахуйтай цухас боловч танилцаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.



    Хүчит бөхийн барилдаанд Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, улсын начин Б.Бадамсамбуу түрүүлж, Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, аймгийн арслан П.Эрхэмжаргал үзүүрлэлээ.

    Хурдан морины уралдаанд Төв аймгийн Бүрэн сумын Түвшинбатын хээр түрүүлж, Баян-Өнжүүл сумын Батжаргалын хонгор аман хүзүүнд давхисан бол Зуунмод сумын Баярбаатарын шарга халзан, Алтангэрэлийн хул, Цогтбаатарын халтар морьд айрагдлаа.



    Үндэсний сурын харваанд эмэгтэйчүүдээс Улсын мэргэн Б.Батжаргал тэргүүлж, Гоц мэргэн Д.Бадамханд удааллаа. Эрэгтэйчүүдээс спортын дэд мастер Д.Алтаншагай түрүүлж, залуу харваач Г.Соёл-Эрдэнэ удаах байрт шалгарсан юм.

    УИХ-ын дарга М.Энхболд, Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима нар сурын харвааг сонирхох үеэрээ сум тавьж цэц мэргээ сорьсноос гадна наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд, айргийн морьд, уяачид, унаач хүүхдүүд, харваачдад шагнал гардуулж, баяр хүргэлээ.



    Түүнчлэн М.Энхболд ноён Т.Оошимад хурдан удмын шарга морь бэлэглэсэн юм. Ноён Т.Оошима морьтой болж байгаадаа ихэд баярлаж, мориндоо “Моори”хэмээх нэр өгөв.

    Ноён Т.Оошима дагалдан яваа төлөөлөгчдийн хамт маргааш өглөө (2017.07.19) Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай танилцсанаар албан ёсны айлчлалаа өндөрлүүлнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
4710 4711 4712 4713 4714 4715 4716
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дархан аваргыг гурвантаа хаясан Сумын заан П.Нямжав
    6 мин
  • Н.Алтанхуяг: Монголын төр шударга, ариун байх ёстой. Огцорлоо гээд асуудлыг орхиж болохгүй
    10 мин
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
    52 мин
  • Д.Гэгээ гардан тулааны Азийн аваргаас хос алтан медаль хүртлээ
    1 цаг 6 мин
  • Эмэгтэй бизнес эрхлэгчдэд зээлийн батлан даалтын дэмжлэгийг танилцууллаа
    1 цаг 50 мин
  • Зээлийн батлан даалтын сан ACSIC-ийн 34 дэх удаагийн уулзалтад оролцлоо
    1 цаг 54 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ
    2 цаг 16 мин
  • БНСУ агаарын сөнөөгч онгоцнуудаа хөөргөжээ
    2 цаг 26 мин
  • Украины нийслэлд Оросын цохилтын улмаас ус, цахилгаан тасарчээ
    3 цаг 2 мин
  • Дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл мотоцикл, мопед, скүүтерийн хөдөлгөөнийг хориглолоо
    3 цаг 29 мин
  • Гэр бүлийн хүчирхийллийн 80, хулгайлах гэмт хэргийн 13, залилангийн 22 тохиолдол бүртгэгджээ
    3 цаг 33 мин
  • Л.Мөнхбаясгалан: Манай Ерөнхийлөгч хэдэн зуун килограмм туухай өргөдөг мундаг гээд мангартаад байж болохгүй!!!
    3 цаг 44 мин
  • Улаанбаатар хотод ялимгүй цас орох төлөвтэй байна
    4 цаг 21 мин
  • Хэнтий аймагт хүрэн баавгай 361 удаа үзэгдэж давхардсан тоогоор 375 толгой баавгай бүртгэгджээ
    20 цаг 49 мин
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
    22 цаг 2 мин
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
    23 цаг 33 мин
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
    23 цаг 49 мин
  • ОХУ-ын тулаанч Сергей Билостенный PFL холбооны хүнд жингийн дэлхийн аварга боллоо
    23 цаг 56 мин
  • Аравдугаар сард гадаадын 3,646 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
    Өчигдөр 12 цаг 56 мин
  • Шинэ дасгалжуулагчийн эхний сорилт эх орондоо...
    Өчигдөр 12 цаг 40 мин
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК