Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4711 4712 4713 4714 4715 4716 4717
  • Мансууруулах бодис хууль бусаар тээвэрлэсэн иргэдийг саатуулжээ
    2017 оны 7 сарын 19
    Мансууруулах төрлийн бодис хууль бусаар тээвэрлэж явсан иргэдийг цагдаагийнхан саатуулжээ.
  • ОБЕГ-ын хандивын дансанд 491 сая төгрөг цуглараад байна
    2017 оны 7 сарын 19
    2017.07.18-ны өдрийн 18.00 цагийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газрын хандивын дансанд нийт 491 491 214 төгрөгийн мөнгөн хандив цуглараад байна. Үүнээс гадна иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас цэвэр ус, талх, ундаа, бэлэн хоол зэрэг хүнсний бүтээгдэхүүн, гутал, бээлий, цамц, хүрэм, өмд, малгай зэрэг хувцас хэрэглэл, усны сав, галын гөвүүр, галын хор, амны хаалт, үлээгүүр зэрэг багаж, тоног төхөөрөмж, явуулын эмийн сан, эм, ороох боох материал зэрэг боломжит бүхий л зүйлийн хандив, тусламжийг өгсөөр байгаа юм.

  • Сум, орон нутгаас дайчлагдан ажилласан 160 хүн, 20 автомашиныг түймрийн голомтоос буулгалаа
    2017 оны 7 сарын 19
    Өчигдрийн буюу 07 дугаар сарын 18-ны өдрийн 15:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3, Мандал
  • Өнөөдөр болох үйл явдлын тойм
    2017 оны 7 сарын 19
    11:00 цагт: БХБЯ-ны хурлын танхимд барилгын салбараас төрийн дээд одон медаль гардуулна.

    11:30 цагт: MN-Мэдээллийн төвд Улсын дээд шүүх нь эрх баригч МАН-ын талд үйлчилж хууль бус шийдвэр гаргаж байгаа талаар Дундговь аймгийн Баянжаргалант сумын иргэд мэдээлэл хийнэ.

    13:30 цагт: Тэц-4 дээр “Хөдөлмөрийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо”-г нэвтрүүлсэн сертификат гардуулах үйл ажиллагаа болно. Сертификат гардан авсанаар ТЭЦ-4 компани хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдөн ажилладаг 2 дахь жишиг байгууллага болж байгаа юм.

    15:00 цагт: Цусны хорт хавдартай гэж оношлогдсон Г.Түшиглэн хүүд зориулсан уран зургийн үзэсгэлэн Хүүхдийн Номын Ордонд болно. Тус үзэсгэлэнг санаачлагчид нь зөн билэгтнүүд болох Муканжиши, Т.Баярмаа нар бөгөөд тэдний өөрсдийн гараар зурсан, энерги шингэсэн уран зургуудаас тус үзэсгэлэн бүрдэнэ.
    Үзэсгэлэнгийн орлогыг Г.Түшиглэн хүүгийн эмчилгээнд хандивлах бөгөөд урилгаар шилдэг зөн билэгтэн Г.Эрдэнэбат, Н.Батцэнгэл нар оролцоно.
  • Монгол бөхийн шинэчлэл шүүхийн шийдвэртэйгээ гацсан уу
    2017 оны 7 сарын 19
    Барилдааны үеэр хоёр бөх ойрхон унаж, удаашруулсан бичлэгээс Г.Ганжадын тохой нь түрүүлж хүрсэн байсан ч хөлийн цэцийн зургаан хүний тав нь, гарын даа нар аваргыг унасан хэмээн үзэж дүрмийн дагуу Г.Ганжадыг давуулсан. Гэвч бөхийн цэцийн энэ шийдвэр бөх сонирхогчид, наадамчин олныг ихээхэн бухимдуулахад хүргэж, Монголын үндэсний бөхийн холбоонд шинэчлэл хийх зайлшгүй шаардлага байна хэмээн шүүмжилсээр байна.
  • 1686 оны хүрэн бэлчирийн чуулган
    2017 оны 7 сарын 19
    1634 онд, Монголын (Ар Юанын) сүүлчийн эзэн Лигдэн хутагт хаан нь шинэ залуу Зүрчид угсааны хойд Алтан улсын хун тайж буюу Абхайтай хэд хэд тулалдан дарагдаж, буруулан тэнэж яваад хижиг өвчин тусч, улмаар Ордосын Тольт хэмээх газарт таалал төгсчээ.
    Түүний бяцхан хүү Ажээ хонгор гэгч нь эхийн хамт уг Тольт гэх газарт Манжийн Торгуунд баригдснаар Монгол хаангүй болсон байна.
    Үүний дараа ӨвөрМонголын ноёд Долоон нуурт чуулж, Манжийн Абхайг хаан хэмээн зөвшөөрч, нэгэн улс болсноо зарлан цол хэргэм хүртэж, тогтмол цалин пүнлүү авдаг болсон байна. Ингэж Өвөр Монголчууд Манжид эзлэгдсэн аж.
    Хожим нь 1644 онд Манжийн их жанжин бэйл Торгуун гэгч Манж, Монголын холимог цэргээр завшианыг далимдуулан цагаан хэрмийг давж, Бээжинг эзлэн авчээ. Ингээд Манж, өвөр Монголчууд Хятадын бусад хотуудыг хүч хавсран эзлэн авчээ.
    Манжийн хаад цэргийн холбоогоо бэхжүүлэх үүднээс Хасарын удмын Хорчин аймгийн ноёдтой ураг барилдаж, хожмийн Эебээр засагч, Энх-амгалан, Тэнгэр тэтгэгч нар нь бүгд Монгол эхээс төрсөн гэдэг. Товчоор хэлбэл Манжийн 13 хааны 8 нь Хасарын зээнцрүүд байх аж.
    Энэ үед ХАЛХ МОНГОЛЫН нутагт 3 Хант аймаг байв. Харин Ойрдууд Эрдэнэбаатар хунтайжийн захиргаанд нэгдмэл байжээ.
    1640-онд Тарвагатайн нурууны “Улаан бураа” гэдэг газарт Халхын түшээт хан Гомбодорж, Сэцэн хан Шолой, Засагт хан Субадай нар Ойрдын Эрдэнэбаатар хунтайжтай хэлэлцэн нэгдсэн улс байгуулах гэсэн авч, хэнийг хаан болгох дээрээ торхирч чадсангүй. Уг чуулганд Халх ба Ойрдоос эрх мэдэлтэй 28 сурвалжит ноёд оролцсон байна.
    Ингээд хаангүй ҮНДСЭН ХУУЛЬТ ХОЛБООНЫ маягийн улс байгуулжээ.
    Уг хуулийн нэрийг ХАЛХ ОЙРДЫН ИХ ЦААЗ гэдэг.
    ХАЛХ ОЙРДЫН ИХ ЦААЗ нь одоогийн улсуудын үндсэн хуультай харьцуулахад эмх цэгц муутай болох нь харагддаг. Уг цаазад эрүүгийн хуулийн элемент ч орсон, Цэргийн эвслийн гэрээний заалтууд ч байх жишээтэй юм.
    Гэвч тухайн цаг үедээ тохирч, асуудлыг зохицуулдаг байсан байна.
    ХАЛХ ОЙРДЫН ИХ ЦААЗ-д гадны дайсан Халх ба Ойрдын нутагт халдвал нэгдсэн цэргийн хүчээр хил хязгаараа хамгаална гэх заалт байжээ.
    Энэ заалтын ачаар Манж Чин улс болгоомжлон Халхын нутагт огт халдсангүй гэдэг.
    Харин ОРОС ГҮРЭН зүүн тийш нутгаа тэлэн Түшээт ханы нутаг байсан БАЙГАЛ НУУРЫН сав газар, Шишгэд голын сав газарт, мөн Манж Чин гүрний нутаг Амар мөрний бүсрүү цэргийн хүчээр цөмөрч, гацаа суурин сүм дугана барьж суурьшихыг санаархаж байв.
    ХАЛХ ОЙРДЫН ИХ ЦААЗ-д заасан ёсоор бол Ойрд Халх хоёр цэргийн хамтарсан хүч гарган тэмцэх ёстой билээ.
    Ингээд 1686 онд ЗАГ БАЙДРАГИЙН ХҮРЭН БЭЛЧИРТ асуудлыг хэлэлцэхээр болж Зүүнгарын хаан Галданг урьжээ.
    Мөн уг чуулганд Манж Чин улс бүрэн эрхэт төлөөлөгч ирүүлж, Оросын эсрэг эвсэлд нэгдэхээ илэрхийлж байв.
    Тэр цагт Ойрдууд Кыргыз,Казах зэргийг дарахдаа Оросоос буу зэвсэг худалдан авдаг бараг холбоотон гэхээр найрсаг харьцаатай байв.
    Мөн Ойрдын нэг салаа болох Ижил мөрний Торгуудууд Татар, Башкир, Черкис зэргийг дарахдаа Оростой холбоотон болж байжээ.
    Товчоор хэлбэл: Ойрдууд Оростой дайтахыг хүссэнгүй.
    1686 онд Хүрэн бэлчирт Зүүнгарын хаан Галдан ирсэнгүй. Түүний ирүүлсэн төлөөний хүмүүс нь Оросын эсрэг дайн үүсгэхийг дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ.
    Тэр цагт Түшээт хан Чихундорж Галдангийн ирүүлсэн төлөөлөгчдийг буцаагаад Манжаас цэргийн зардал буу зэвсэгийн тусламж авч, Цэрэг үүсгэн зүүн Сибирьт цөмөрсөн Орос цэргийг бут цохиж, Омск, Томск зэрэг хотуудыг эвдэн шатааж, шинээр үүсгэсэн бүх тосгодыг нь үгүй болгон Оросод алдсан бүх нутгаа эргүүлэн авч амжилттай дайтан буцаж иржээ.
    Харамсалтай нь Зүүнгарын хаан Галдан гэрээгээр хүлээсэн үүргээсээ татгалзсан тул Энэ ХҮРЭН БЭЛЧИРИЙН ЧУУЛГАНААР ХАЛХ ОЙРДЫН ИХ ЦААЗ хүчингүй болжээ.
    Түшээт хан Чихундоржийг Зүүн ба Баруун Сибирьт дайтаж байгаад ирэхэд Галдан ч зүгээр суусангүй. Хөх нуурын Очирт сэцэн ханыг алж нутгийг нь эзлэн авсан байв. гэх мэт түүхэн үйл явдлууд өрнөдөг билээ.
    Коммунизмын үед 1686 оны ХҮРЭН БЭЛЧИРИЙН ЧУУЛГАНд ямар асуудал хэлэлцсэн, Яагаад Халх Ойрдын их Цаазыг хүчингүй болгосон зэрэг асуудлыг маш бүрхэг тайлбарладаг байжээ.
    Өнөөдрийн өндөрлөгөөс харахад ОРОСЫН эсрэг ХАЛХ ба ОЙРДУУД гэрээнд заасан ёсоороо нэгдэн дайтах ёстой байжээ.
    Гэвч Галдан Оростой харьцаагаа муутгахыг хүсээгүйгээс уг гэрээ хүчингүй болсон аж.
    Тэр үед Манж Чин гүрний Амар мөрний сав газрыг Орос эзэлсэн байсан тул Манж Чихундоржийг дэмжин Оросыг хөөлгөжээ.
    Эцэст нь хэлэхэд: Явж явж Галдан л холын бодлогоггүй жижиг гар байсан байна шүү. ккк
  • Таван амтны ач тус
    2017 оны 7 сарын 19
    Халуун, исгэлэн, гашуун, чихэрлэг, шорвог 5 амт нь хүний зүрх, элэг, дэлүү, бөөр, уушги таван цулыг тэтгэж хий, цусыг нөхөн төлжүүлдэг тул амьдралд зайлшгүй чухал хэрэгцээтэй.
    1. Халуун амт (халуун ногооны амт)
    Цус хийн гүйдлийг идэвхжүүлж хийн бөглөрөл цусны бүлэгнэлийг арилгадаг. Гэвч энэ төрлийн амт нь сэдрээх чанартай тул хэтрүүлэн идвэл уушгины хийг хөөрүүлж, хошгононы сүвийг хорcгодог тул шамбарам болон ходоод, 12 нугалаа гэдэсний сүвний үрэвсэл, залгиур хоолойн өвчтэй хүмүүс бага хэрэглэвэл зохино.
    2. Исгэлэн амт
    Исгэлэн амтат идээ нь элэгний үйл ажиллагааг идэвхжүүлж элэгний зарим төрлийн өвчнөөс сэргийлдэг. Гэвч исгэлэн амттаныг хэтрүүлэн идвэл хоол боловсруулах эрхтэн хямарч болзошгүй. Ялангуяа ходоодны хүчил ихтэй, үе мөчний буюу бөөрний дутагдалтай хүмүүс ийм амттанд хэт шунах хэрэггүй.
    3. Гашуун амт
    Ийм төрлийн амттан нь хөөрлийг намжааж, шээс туух үйлчилгээ үзүүлнэ. Өтгөн хатдаг хүмүүс гашуун амттай зүйлийг бага хэрэглэвэл зохино. Хэтрүүлэн хэрэглэвэл зүрх дэлсэх , дотор муухайрах зэрэг шинж илэрч болно.
    4. Чихэрлэг амт
    Чихэрлэг амттан нь хий, цусыг төлжүүлэх, мах булчинг тавируулах, хордлого тайлах зэрэг үйлчилгээтэй.
    Гэвч чихэрлэг амттаныг хэтрүүлэн хэрэглэвэл цусан дахь чихрийн хэмжээ нэмэгдэж хэт таргалж болзошгүй. Иймд тарган хүмүүс чихэрлэг амттанд шунах хэрэггүй юм.
    5. Шорвог амт
    Шорвог амт нь хүний биеийн цус хөлсөнд зайлшгүй шаардлагатай бодис юм. Гэвч хэтрүүлэн хэрэглэвэл зүрх бөөрний үйл ажиллагаанд хүндрэл учруулах, цусны даралтны хэм алдагдах өвчин уусгэж болзошгүйг анхаарах хэрэгтэй.

    www.budda.mn
  • Цахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарь
    2017 оны 7 сарын 19
    Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу өнөөдөр хоёр дүүрэгт цахилгаан түр хязгаарлана. Тодруулбал,
  • Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
    2017 оны 7 сарын 19
    2017.07.19 / БИЛГИЙН ТООЛЛЫН 26
    ЗУНЫ ДУНД УЛААН МОРЬ САРЫН
    ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ХОНЬ ӨДӨР
    Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
    Наран ургах, шингэх: 05.15-20.38
    Барилдлага: Үхэх
    Шүтэн барилдлага: Авахуй
    Суудал: Огторгуй
    Аргын тооллын 7 сарын 19, Буд гараг. Билгийн тооллын 26, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, улаагчин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 15 минутад мандан, 20 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.
  • Улаанбаатарт өдөртөө 26 хэмийн дулаан байна
    2017 оны 7 сарын 19
    2017 оны 07 дугаар сарын 18-ны 20 цагаас 07 дугаар сарын 19-ний 20 цаг

    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:



    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 13-18 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 22-27 градус, өмнөд хэсгээр 25-30 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.
  • Жолооч та зөрчлийн оноо сэргээгдсэн эсэхээ шалгаарай
    2017 оны 7 сарын 18
    Монгол улсад тээврийн хэрэгслийн жолоочид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх, тэдний сахилга, хариуцлагыг сайжруулах, гаргасан зөрчилд оноо тооцох, зөрчил гаргаагүй тохиолдолд урамшуулах асуудлыг зохицуулах зорилготой “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад баримталж байгаа юм.

    Тэгвэл 2017 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд зөрчил гаргасан 138.688 жолоочийн оноо хасагдаж, 1046 жолоочийн зөрчлийн оноо дуусч эрх түдгэлзэн, 503 жолооч заавар журмын дагуу эрхээ сэргээлгэлгэсэн байна.

    Мөн “Жолоочийн оноо тооцох журам”-ын 3.1-д “Зөрчлийн бүртгэлийн оноо хасагдсанаас хойш 1 жилийн хугацаанд дахин замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчөөгүй жолоочийн хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээнэ” гэж заасны дагуу 30636 жолоочийн онооны урамшуулал олгогджээ.

    ЖОЛООЧ ТА ЗӨРЧЛИЙН ОНООГОО доорхи http://service.police.gov.mn/checkDriver хаягаар орж шалгана уу.
  • Б.Баярсайханыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөллөө
    2017 оны 7 сарын 18
    Засгийн газрын ээлжит хуралдаанаас Үндэсний татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Занданбатыг томиллоо.
  • Сүүлийн 56 жилийн түүхэнд хамгийн халуун сар байжээ
    2017 оны 7 сарын 18
    Монгол Улсад сүүлийн 56 жилийн зургадугаар саруудын хамгийн халуун нь өнгөрсөн зургаан сар байсныг ҮСХ-ны мэдээлэлд дурджээ.
  • Түймрийн голомтонд ажиллаж буй 150 гаруй хүнд эмнэлгийн тусламж үзүүллээ
    2017 оны 7 сарын 18
    Улсын онцгой комиссоос энэ сарын 16-ны өдөр өгсөн үүрэг даалгаврын дагуу Төв аймгийн Батсүмбэр сумын 3 багийн нутаг дэвсгэрт гарч буй гал түймрийг унтраах ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайдын “Эмнэлгийн анхан шатны тусламжийн бэлэн байдлыг хангах ажлын хэсгийг байгуулан ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд Төв аймгийн Батсүмбэр нутгийн 3 дугаар багийн нутагт байрлах “Цагаан нуга” зусланд Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх цэг байгуулан 3 дахь өдрөө ажиллаж, 150 гаруй иргэнд үзлэг хийн 83 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүллээ. Тус цэгт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтнүүд түймэр унтраах багт ажиллаж буй хүмүүст болзошгүй эрсдлээс үүсэх түлэгдэлт, усгүйжилт, хэт халалт, хоолны хордлогын үеийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байгаа юм. Улсын онцгой комиссосс өгсөн үүрэг даалгаврын дагуу Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс мэргэшсэн баг “Цагаан нуга” зуслан, Сэлэнгэ аймгийн “Мандал” суманд тус тус ажиллаж байна.







    07 дугаар сарын 17-ны өдрийн 18 цагийн мэдээ

    Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн 2 эмч, 2 сувилагч, Батсүмбэр сумын 1 эмч, 1 сувилагч нийт 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр “Цагаан нуга” зусланд байрлаж буй эмнэлгийн цэгт ажиллаж байна.

    Түймэр гарч буй 3 отог байна. Нэгдүгээр отогт 100 гаруй хүн ажиллаж байгаа. Түймэрт яваагүй үлдсэн 8 хүнд үзлэг хийсэн. Тус отогт нийт 20 гаруй хоног ажиллаж байгаа ойн байцаагч ажиллаж байгаа бөгөөд даралт ихэссэн зовиуртай.

    Хоёрдугаар отогт 600 гаруй хүн ажиллаж байна. Түймэрт явалгүй үлдсэн байсан 37 хүнд үзлэг хийсэн. Тус отогт сайн дураар ажиллаж буй иргэд, онцгой байдлын штаб ажиллаж байна. Үзлэг хийсэн 37 хүнд толгой өвдөх, гүйлгэх зовиуртай. Тогооч өөрийн болгоомжгүйгээс хоол асгаж, хөлөө түлсэн бөгөөд шархыг цэвэрлэж, тусламж үзүүлсэн. Сайн дурын иргэп дунд хөгжлийн бэрхшээлтэй 1 иргэн байсныг үзлэгт хамруулж, гэрт нь буцаасан байна.

    Гуравдугаар отогт 50 гаруй хүн ажиллаж байна. Түймрийн байдал цурамд орсон, цурмыг манаж ажиллаж байна. Түймрийн голомт руу яваагүй 5 хүнд үзлэг хийсэн.

    Үзлэг хийсэн нийт хүний дийлэнхэд тойлгой өвдөх шинж тэмлэг илэрч байна.







    2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 23 цагийн мэдээ

    Төв аймгийн ЭМГ-аас “Цагаан нуга” зусланд ажиллаж байгаад 18-ны 03 цагт буцаж ирсэн.

    18-ны өдрийн шөнийн 02 цагийн байдлаар Онцгой байдлын штаб байрлаж байгаа цэгт очиж 120 хүнийг үзлэгт хамруулсан. Үзлэг хийхэд дйилэнх нь хөл холгож, цэврүүтсэн, толгой өвдөх, даралт ихсэх зовиуртай. Хөл холгож, цэврүүтсэн хүмүүсийн шархыг цэвэрлэж, хоёр хүнд эмнэлгийн тусламж үзүүлж онцгой анхаарал хандуулж ажилласан.

    Төв аймгийн онцгой байдлын газраас эмч, мэргэжилтнүүдийг “Цагаан нуга” зусланд байрлаж байх, шаардлагатай тохиолдолд дуудаж, тусламж авах команд өгсөн.

    Сайн дураар очсон иргэд гал тогооны ажилд туслах ажлыг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд түймрийн голомт хэсэг рүү явуулахгүй байгаа. Сумын засаг даргын тамгын газарт сайн дурын үндсэн дээр цуглаж буй тусламж, хандив дэмжлэгийг бүртгэж авч, галын нөхцөл байдалтай танилцуулж, иргэдийг буцааж байна. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн 7 хүний бүрэлдэхүүнтэй баг “Хөх чулуут” газарт томилогдож явсан.

    2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 02 цагийн мэдээ

    Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн 2 эмч, 2 сувилагч, Батсүмбэр сумын 1 эмч, 1 сувилагч нийт 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр “Цагаан нуга” зусланд байрлаж буй эмнэлгийн цэгт ажиллаж байна. Нийт 150 хүнд үзлэг хийснээс 83 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж /хөлийн холгосон шархыг цэвэрлэх, хорлогын тусламж/ үзүүлсэн. Тусламж үзүүлсэн дийлэнх хүний нүд аргасан зовиуртай. Хиймэл нулимс хэрэглэж байгаа бөгөөд нөөц дууссан тул аймгийн ЭМГ-аас нэмэлтээр татаж авч байна.

    2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн мэдээ /Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг/

    Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс 2 шуурхай бүлгийг 17-ны өдөр томилж, ажиллуулсан.

    “Цагаан нуга” чиглэлд явсан баг нийт 120 хүнд үзлэг хийсэн. Үзлэгээр угаарталд орсон, даралт ихэссэн зовиуртай, одоогоор гэмтэж, бэртсэн хүн байхгүй. Сайн дураар ажиллахаар ирсэн иргэдийг Улаанбаатар хот руу буцаасан. Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн ажиллаж үлдсэн. “Хөх чулуут” газарт томилогдож, 50 гаруй хүнд үзлэг хийхээр явж байна.

    “Мандал” сумын чиглэлд явсан шуурхай баг Цүнхэл тосгоны хүн эмнэлгийг түшиглэн тусламж үзүүлсэн. Одоогоор хүзүүндээ хатигтай, нурууны архаг өвдөлт мэдэрсэн онцгой байдлын албан хаагчийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байна. Тус бүсэд 5 газар гал гарсан байна. Нар гарч халах тохиолдолд хуурайшилт нэмэгдэн, хяналтаас гарах магадлал өндөр. Онцгой байдлын 124 дүгээр зэвсэгт хүчин болон иргэд бүхий 80 гаруй хүн ажиллаж байна. Ууланд эмчилгээ хийлгэх шаардлагатай хэдэн албан хаагч байна. Олон хоног ажиллаж яварснаас хатиг гарах зовиур дийлэнх байна. Эмнэлгийн байрыг түшиглэг жижиг мэс ажилбар, эмчилгээ хийхээр төлөвлөж байна.
  • Дизелийн түлш, автобензиний борлуулалтын үнэ нэмэгдэхгүй
    2017 оны 7 сарын 18
    Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор оруулж ирэх дизелийн түлш болон 90 хүртэл октантай автобензиний онцгой албан татварыг тонн тутамд 110 мянган төгрөгөөр, 90 ба түүнээс дээш октантай автобензиний татварыг тонн тутамд 130 мянган төгрөгөөр нэмэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
  • ЗГ: “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн 40 хувийг төрийн мэдэлд худалдан авахаар боллоо
    2017 оны 7 сарын 18
    “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн 40 хувь буюу 10 сая 348 мянга 111 ширхэг хувьцааг давуу эрхийн дагуу Монгол Улсын Засгийн газарт худалдах талаар БНСУ-ын “Кореа
  • Хулгайлагдсан япон иргэдийг эх оронд нь буцаахад Монголын Засгийн газраас дэмжлэг үзүүлэхийг хүслээ
    2017 оны 7 сарын 18
    УИХ-ын дарга М.Энхболдын урилгаар манай оронд айлчилж байгаа Япон Улсын парламентийн төлөөлөгчдийн
  • Бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлтийн байдалтай танилцлаа
    2017 оны 7 сарын 18
    Нийслэлд бүтээн байгуулалтын ажил эд өрнөж байна. 2017 оны Газар Зохион Байгуулалтын төлөвлөгөөнд Нийслэлийн Авто Замын Хөгжлийн газраас санал болгосон 37 авто зам, замын байгууламж, гүүрэн гарц, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/137 дугаар захирамжаар Туслах гудамж зам болон орон сууцны хороолол доторх замуудыг холбох замаар авто замын сүлжээний нэвтрүүлэх чадварыг сайжруулах төслийн хүрээнд 25 авто зам, Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газраас инженерийн шугам сүлжээ, цэвэр, бохир, дулааны шугам, шугамын өргөтгөл, үерийн хамгаалалтын барилга байгууламж, сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих 33, мөн 2016 оноос он дамжин хэрэгжиж байгаа 10 төсөл хөтөлбөр зэрэг нийт 105 бүтээн байгуулалтын ажил тусгагдсан.

    Өнөөдөр Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, Орлогч дарга Б.Загдсамбар нар томоохон 9 авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын газар чөлөөлөлтийн байдалтай газар дээр нь очиж танилцлаа. Хамгийн түрүүнд Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр дэх Автоплазагийн уулзварын нэвтрүүлэх чадварыг сайжруулах зорилгоор хийгдэж буй замын газар чөлөөлөлтийн байдалтай танилцлаа. Тухайн замын трасст 2 нэгж талбар өртсөн бөгөөд газар чөлөөлөлтийн ажлыг 100 хувь хийж гүйцэтгээд байна. Албаны удирдлагууд үргэлжлүүлэн дараах замын газар чөлөөлөлтийн байдалтай танилцлаа. Үүнд:

    УБ хот-Хөшигийн хөндийн 32.2 км хурдны авто замын ажил: Хурдны авто замын трасст нийт 108 нэгж талбарын 57.8 га талбай өртсөн. Үүнээс Нийслэлийн Засаг даргын захирамжтай 14 нэгж талбарын 21.1 га, Дүүргийн Засаг даргын захирамжтай 94 нэгж талбарын 36.7 га талбай өртсөнөөс нийт 103 нэгж талбарыг авто замын трассаас бүрэн чөлөөлөөд байна. Газар чөлөөлөлтийн ажлын явц 98 хувьтай байна.
    Яармагийн гүүрийн олон төвшний огтлолцол: БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төсөл”-ийн хүрээнд ХУД-ийн 2,3,4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 0.36 км урттай, 20.5 м өргөн, нийт 0.738 га талбайг хамруулсан гүүрийн байгууламжийн өргөтгөл, шинэчлэлт хийгдэхээр 2017 оны Газар зохион байгуулалтад тусгагдсаны газар чөлөөлөлтийн ажлыг хийж гүйцэтгэж байна. Авто замын трасст нийт нийслэлийн Засаг даргын захирамжтай 5 иргэн, аж ахуйн нэгж байгууллага, дүүргийн Засаг даргын захирамжтай 6, нийт 11 нэгж талбар өртсөн. Гүүрийн ажлын трасст өртөж байгаа 11 нэгж талбараас 2017 оны 7 сарын 18-ны байдлаар 8 нэгж талбарыг бүрэн чөлөөлөөд байна. Газар чөлөөлөлтийн ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна.
    Зайсангийн гудамж, Богд Жавзандамбын гудамжны уулзвар, авто замын өргөтгөл: Авто замын трасст Нийслэлийн Засаг даргын захирамжтай 9, Дүүргийн Засаг даргын захирамжтай 1 аж ахуйн нэгж байгууллага, хүнсний мухлаг, хими цэвэрлэгээний цэгийн үйл ажиллагаа явуулж байгаа 3 ТҮЦ нийт 13 нэгж талбар авто замын ажлын нөлөөлөлд өртөж байсныг 100 хувь чөлөөлөөд байна.
    Сонсголонгийн гүүр: Сонсголонгийн гүүрийн төслийн хүрээнд газар чөлөөлөлтийн нөлөөлөлд 1 нэгж талбар өртсөнийг чөлөөлөөд байна. Газар чөлөөлөлт 100 хувьтай байна.
    Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Замын цагдаагийн газрын баруун уулзвар, төмөр замын 406 дугаар гарам дээгүүр шинээр баригдах олон төвшний огтлолцол бүхий гүүр: Гүүрийн ажлын нөлөөлөлд нийт 11 нэгж талбар өртсөнөөс 5 нэгж талбарыг чөлөөлөөд байна. Газар чөлөөлөлтийн ажлын явц 45 хувьтай байна.
    Өгөөж Чихэр Боов ХХК-ийн баруун урд уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажлын трасст нийт 4 нэгж талбар өртсөн ба газар чөлөөлөлтийн ажлыг 100 хувь хийж гүйцэтгээд байна.
    Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын трасст нийт 127 нэгж талбар өртсөнөөс 76 нэгж талбарыг чөлөөлөөд байна. Газар чөлөөлөлтийн ажлын явц 60 хувьтай үргэлжилж байна.
    Сонгинохайрхан дүүргийн 2, 3, 4, 19, 20, 27-р хорооны нутаг дэвсгэр Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөл шинэчлэлт: Авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын 3.6км авто замын 3 км хэсэгт газар чөлөөлөлтийн ажлыг хийж гүйцэтгээд байна. Газар чөлөөлөлтийн ажлын явц 80 хувьтай үргэлжилж байна.
    Нийслэлийн бүтээн байгуулалтын ажлыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд ч дэмжин хамтран ажиллаж өөрсдийн хүч, хөрөнгөөр газрыг чөлөөлөх ажилд идэвхтэй оролцож байна гэж Нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

  • Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас дэмжлэг авахыг хүссэн иргэдийн өргөдлийг 3 цэгт авна
    2017 оны 7 сарын 18
    Улаанбаатар хотын хэмжээнд 216 мянган өрх орон сууцаар хангагдаагүй, эрүүл ахуйн эрсдэлтэй орчинд амьдарч байна. Иргэдэд орон сууц худалдан авахад тулгардаг гол асуудал болох урьдчилгаа төлбөрийг шийдэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын
  • Т.Оошима: Манай улс 850 сая ам.долларын тусламж, дэмжлэгийг Монгол Улсад үзүүлэхээр болсон
    2017 оны 7 сарын 18
    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Тадамори Оошима өнөөдөр (2017.07.18) сэтгүүлчдэд мэдээлэл хийж, сонирхсон асуултад хариулт өгөв.
4711 4712 4713 4714 4715 4716 4717
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дархан аваргыг гурвантаа хаясан Сумын заан П.Нямжав
    6 мин
  • Н.Алтанхуяг: Монголын төр шударга, ариун байх ёстой. Огцорлоо гээд асуудлыг орхиж болохгүй
    10 мин
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
    52 мин
  • Д.Гэгээ гардан тулааны Азийн аваргаас хос алтан медаль хүртлээ
    1 цаг 6 мин
  • Эмэгтэй бизнес эрхлэгчдэд зээлийн батлан даалтын дэмжлэгийг танилцууллаа
    1 цаг 50 мин
  • Зээлийн батлан даалтын сан ACSIC-ийн 34 дэх удаагийн уулзалтад оролцлоо
    1 цаг 54 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ
    2 цаг 16 мин
  • БНСУ агаарын сөнөөгч онгоцнуудаа хөөргөжээ
    2 цаг 26 мин
  • Украины нийслэлд Оросын цохилтын улмаас ус, цахилгаан тасарчээ
    3 цаг 2 мин
  • Дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл мотоцикл, мопед, скүүтерийн хөдөлгөөнийг хориглолоо
    3 цаг 29 мин
  • Гэр бүлийн хүчирхийллийн 80, хулгайлах гэмт хэргийн 13, залилангийн 22 тохиолдол бүртгэгджээ
    3 цаг 33 мин
  • Л.Мөнхбаясгалан: Манай Ерөнхийлөгч хэдэн зуун килограмм туухай өргөдөг мундаг гээд мангартаад байж болохгүй!!!
    3 цаг 44 мин
  • Улаанбаатар хотод ялимгүй цас орох төлөвтэй байна
    4 цаг 21 мин
  • Хэнтий аймагт хүрэн баавгай 361 удаа үзэгдэж давхардсан тоогоор 375 толгой баавгай бүртгэгджээ
    20 цаг 49 мин
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
    22 цаг 2 мин
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
    23 цаг 33 мин
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
    23 цаг 49 мин
  • ОХУ-ын тулаанч Сергей Билостенный PFL холбооны хүнд жингийн дэлхийн аварга боллоо
    23 цаг 56 мин
  • Аравдугаар сард гадаадын 3,646 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
    Өчигдөр 12 цаг 56 мин
  • Шинэ дасгалжуулагчийн эхний сорилт эх орондоо...
    Өчигдөр 12 цаг 40 мин
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК