Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Чингис хааны үнэн төрх аль нь вэ?

2012-5-18
0
ЖИРГЭХ
 Бидний мөнгөн дэвсгэрт дээр хэвлэсэн, төрийн ордондоо залсан Чингис хаан гэж нийтээр хүлээн зөвшөөрөөд удаж буй их хааны хөргийг түүнийх биш хэмээн зарим түүх судлаачид нотлох болжээ. Эдүгээ эрдэмтэн судлаачдын лавтай мэдэж буйгаар Чингис хааны хэмээн нэрийддэг  20 гаруй зураг байдаг аж. Гэхдээ аль нь Чингис хааны үнэн дүр төрх вэ гэдгийг өнөөг хүртэл тогтоож, нотолж чадахгүй байгаа юм. 24tsag.mn Чингис хааны хөрөгтэй холбоотой сонирхолтой мэдээллийг хүргэж байна.
    Өнгөрсөн мянганы дэлхийн хамгийн алдартай, нөлөөтэй хүнээр Монголын Чингис хааныг тодруулсан. Байлдан дагуулал, нийгэм, улс төрийн бүр цаашлаад соёлын хүрээнд хийсэн түүний шинэчлэлүүдийн талаар одоо хүртэл онол болгон судалж, “Чингис-ийн гэсэн тодотголтой бүтээлүүд ар араасаа цуварсаар байна. Харин тэдний хэд нь үнэн бодитой, хэд нь гуйвуулж, дүйвүүлсэн мэдээлэл цацдаг нь тодорхойгүй. Хамгийн сүүлд гэхэд бидний мөнгөн дэвсгэрт дээр хэвлэсэн, төрийн ордондоо залсан Чингис хаан гэж нийтээр хүлээн зөвшөөрөөд удаж буй их хааны хөргийг түүнийх биш хэмээн зарим түүх судлаачид нотлох болжээ. Үүний зэрэгцээ “Монголын нууц товчоо”-нд гардаг ихэнхи түүхэн хүмүүсийн хөрөг хуурамч гэж үзэх нь ч байна. Эдүгээ эрдэмтэн судлаачдын лавтай мэдэж буйгаар Чингис хааны хэмээн нэрийддэг  20 гаруй зураг байдаг аж. Гэхдээ аль нь Чингис хааны үнэн дүр төрх вэ гэдгийг өнөөг хүртэл тогтоож, нотолж чадахгүй байгаа юм. 24tsag.mn Чингис хааны хөрөгтэй холбоотой сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

1.1304892742.chinggis-khaan   Европ төрхтэй Чингис
   Эзэн Чингисийн хөрөг зургуудаас хамгийн их төсөөрсөн хэрнээ олон түүхийн эх сурвалж дээр байдаг нь түүний европ төрхтэй зураг юм. 19-р зууны Францын нэгэн эрдэмтэн  “Их мэргэн Чингис хаан” хэмээх нэртэй энэ хөргийг зуржээ. Энэ нь одоо Өвөр Монголын Ордост байх Чингис хааны онгонд байдаг гэх бөгөөд монгол хүний зан заншил, угсаатны зүйг сайтар судлаагүй европ хүн зурсан тул рыцарь цэргийн дуулга өмссөн, европ хүн шиг бавгар сахалтай зэргээр дүрсэлсэн нь тун үнэмшил муутай болсон байна. Тэмүүжиний эцэг Есүхэй баатрыг “христийн шашин шүтдэг, ногоон нүдтэй хүн байсан” гэж зарим ном, зохиолд өгүүлсэнчлэн Чингис хааныг европжуу төрхтэй байсан гэж мэтгэх хүн өнөө ч байдаг аж.  Энэ мэт Чингисийн гэх олон янзын зургууд дэлхийд олноороо тархжээ.

Чингис гэгдэх хөргийн жинхэнэ эзэн хэн байв?
  1.1304892742.chinggis-khaan Монголыг гадаад ертөнцөд илэрхийлэх өнгө төрх нь болсон энэ зургийн үндсэн эх нь одоо Бээжин хотноо Дундад улсын түүхийн музейд хадгалагдаж байгаа. Өндөрөөрөө 58,3 см, өргөнөөрөө 40,8 см хэмжээтэй. Нарийн цагаан цаасан дээр гүехэн будгаар өнгө ялган зурсан цээж зураг болно. Зурагт үзүүлсэн дүр төрхийг үзэглэн буулгаваас толгойдоо цагаан арьсан гадаргатай хар арьсан дотортой өвлийн малгайг дарж, бедээ хул шар ноосон дээл өмсчээ. Уг зургийн эх хувийн зүүн дээд өнцөгт “Тай Цзу хаан” буюу “Чингис хаан алдарт Тэмүүжин” гэсэн бичиг байдаг аж. Гэтэл энэ хөргийн гарал улбааг нэхэн үзвэл хөрөгт дүрсэлсэн хүн бол Чингис хаан биш Монголын Юань гүрнийг мөхөөхөд үлэмж зүтгэл гаргасан  Аньхуй мужийн Диньюан суурингийн уугуул, Мин гүрний Шань мужийн захирагч  Го Цы Син гэсэн шинэ нотолгоог зарим монгол эрдэмтэд дэлгэн тавьж байна. Энэ хүү зурмал хөрөг хэрхэн олдсон сонирхолтой түүхийг сөхье.
     Хэбэй мужийн Ань-Лу хэмээх газар оршин сууж байсан Чин Ху Вэн гэгч хүний хүүхдүүдээс энэ зургийг олж авсан гэдэг. Чин Ху Вэн гэгч нь 1920 онд Дундад иргэн улсын цэргийн эрхтэн Юань Ши Кайн цэргийн штабын дэд даргаар ажиллаж байсан бөгөөд тэр үед умард хөрш Монгол орноор тойрон байцаах олон ажлыг гүйцэлдүүлж явах үед нь Монголын нэгэн ван ноён өгсөн гэж эх сурвалжид бичжээ. Тиймээс Хятад хүний зураг байх магадлалыг хэд дахин нэмж байгаа юм.

     Төөрөгдлийн шалтгаан:
     1.1304892742.chinggis-khaanМонголын мөнгөн дэвсгэрт дээр байдаг энэ зургийг Чингис хааных биш гэж үздэг зарим эрдэмтдийн нотолгоог дурдъя.
    Ийн ташаарах болсны анхны буруутан нь Бээжинд ажиллаж байсан шашны номлогч А.Хүбрэхт хэмээн таамаглаж байгаа юм. Учир нь Хүбрэхт 1928 онд хэвлүүлсэн “Бээжингийн орон зай, гайхамшигт зүйлс” номдоо Тэмүчен /Тэмүүжин/, Соубутай /Сүбээдэй баатар/, Батоу хаан /Бат хаан/, Мангоу хаан /Мөнх хаан/ зэрэг Монголын хаад, баатруудын хөргийг анх нийтэлсэн аж. Эдгээр зургийг хуурамч гэж үзэж байгаагийн үндэслэлийг Манж Чин улсын үеийн зураач Шангуан Жоугийн 1743 онд буюу дээрх номоос 300 жилийн өмнө бараар хэвлэгдсэн “Нэгэн настны баясах асар” хоёр дэвтэр номоос олжээ.
    Чингис хаан хэмээн Хүбрэхтийн номонд оруулсан энэ зургийг “Юань тайзу Темү-чен” биш Шань мужийн захирагч Гоу Ци Шин хэмээн Шангуан Жоугийн номонд бичжээ. Эдгээр хөргүүдийн ялгаа нь Гоу Ци-шини хөргийг Чингис хааны хөрөг болгохдоо сахал нэмж, малгайг ангийн үсээр чимэглэн, өмсгөлд нь эмжээр зэргийг нэмжээ. Гоу Ци-Шин бол Монголын Юань гүрний эсрэг улаан алчууртны бослогыг зохион байгуулан удирдаж, монголчуудын эсрэг аймшигт хядлагыг үйлдсэн хүн ажээ.
  Хүбрэхтийн номонд гарсан энэ зураг Чингис хааных биш байх магадлалыг ихэсгэх бас нэгэн нотолгоо байна. Уг номд Хубилай болон Тогоон төмөр хааны хөрөгт дүрсэлсэн хувцас чимэглэл 13-14 дүгээр зууны монголчуудынаас тэс өөр байдаг аж. Харин тухайн үеийн Манж чин улсын гурав, дөрөвдүгээр зэргийн бэйлбыээсүүдийн ямбын хувцас байжээ. Энэ зургууд Шангуан Жоугийн бүтээлд байхгүй. Хэрэв хөргийг Хубулай, Тогоонтөмөр хаадын зураг мөн гэж үзвэл Хятадад ийм хувцас үүсэхээс 500 жилийн өмнө манжуудын ямбын хувцсаар дур мэдэн гангарсан хэрэг болно гэж судлаачид үзжээ.
   Ийнхүү бид бараг нэгэн зууны турш Чингис хааны хөрөг хэмээн төөрөлдөж, харин ч хэдэн зуун тэртээ монголчуудтай зэвсэг зөрүүлэн дайтаж байсан хүмүүсийн хөргийг хоймортоо залан, бишрэн хүндэтгэсээр ирсэн байх магадлалтай байна.

    Өнөөдөр ч гэсэн Чингис хааны жинхэнэ дүр төрх мөн гэж тодорхойлсон зураг байхгүй байгаа тул өөр өөр төрхтэй хөрөг зураг, хөшөө дурсгал боссоор байгаа билээ.  
Haanii hurug
Төрийн ордон дотор байдаг хөрөг зураг.
1.1304892742.chinggis-khaan
Засгийн газрын ордны гадна байх хөшөө.
1.1304892742.chinggis-khaan
Лондонд хотод сүндэрлэсэн хөшөө.
1.1304892742.chinggis-khaan
Цонжинболдог цогцолбор.
1.1304892742.chinggis-khaan
Монголын мөнгөн дэвсгэрт.
1.1304892742.chinggis-khaan

1.1304892742.chinggis-khaan
1.1304892742.chinggis-khaan
1.1304892742.chinggis-khaan
1.1304892742.chinggis-khaan
24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • отгонтөгөл (202.9.47.177)
    чингис талаар содон зүйл бич
    2018 оны 01 сарын 19 | Хариулах
    • Мёёш3ёс4өшу
      Харин тийн
      2018 оны 01 сарын 19
    • Ёвроп чингис муухаы баийна шдээ малуудаа
      2018 оны 01 сарын 19
    • maral
      TENGERIIN HUMUUNII hurgiig buruu turhtei hiisenees mongoliig MUNH TENGER harj uzehgui baigaa bololtoi
      2018 оны 01 сарын 19
  • ш (202.9.47.177)
    чингис талаар содон зүйл бич
    2018 оны 01 сарын 19 | Хариулах
  • бөмгөр (202.9.47.177)
    мтааоөыахёыхцшц₮-цкф
    2018 оны 01 сарын 19 | Хариулах
  • азаа (112.72.11.103)
    чингис хааны үнэн төрхийг мэдэхгүй ч гэлээ бидний сэтгэл дотор үүрд чингис хаан гэх дүр төрх байдаг шүү дээ
    2017 оны 10 сарын 17 | Хариулах
  • азаа (112.72.11.103)
    чингис хааны үнэн төрхийг мэдэхгүй ч гэлээ бидний сэтгэл дотор үүрд чингис хаан гэх дүр төрх байдаг шүү дээ
    2017 оны 10 сарын 17 | Хариулах
  • азаа (112.72.11.103)
    чингис хааны үнэн төрхийг мэдэхгүй ч гэлээ бидний сэтгэл дотор үүрд чингис хаан гэх дүр төрх байдаг шүү дээ
    2017 оны 10 сарын 17 | Хариулах
  • gaanka (202.179.11.74)
    chingisin zurag erdoo l ene ymuu
    2014 оны 05 сарын 15 | Хариулах
  • (176.33.42.150)
    tyxain ved yran gartai mgl xvn bgagvi yum bx daa. esvel chingis zyragaa zyryylj vldeexiig boddoggvi bsn yum bol yy, sonin yumaa. yadaj xyatadyyd gej shyvt chingisiig bylaaldchix yumaa
    2012 оны 10 сарын 23 | Хариулах
  • орхон23-10в (202.131.234.18)
    хамгийн гол нь чингис хаан бидний зүрх сэтгэлд оршиж, бидний онго шүтээн болж байдагт л учир байгаа билээ.
    2012 оны 05 сарын 22 | Хариулах
    • Америкаас
      Чин сайхан хэлсэн байна. Сэтгэл оюун минь үнэхээр баясав ончтой мэргэн хэлсэн таньд...
      2012 оны 05 сарын 22
  • 1 (202.5.202.130)
    Лондон дахь барималын санааг Карибын тэнгисийн дээрэмчин киноноос олж, хуулбарласан юм уу даа ккк
    2012 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.179.11.34)
    ДОРООСОО 4 ДЭХ ЗУРАГ АРАЙ ИЛҮҮ МОНГОЛ ТӨРХТЭЙ ХАРАГДАЖ БАЙНА
    2012 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    mongoliin chinggis haaniig gadaadiinhan oorsddin bolgoh gej neeree ih zvtgeh ymaa yalanguay hyataduud manai haan gej ireed dairdag bsan shvv
    2012 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    европ чингис бол арай л биш юм аа хэ хэ
    2012 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    сүүлд лондонд хийсэн чингис хааны хөшөө огт өөр болсон надад лав таалагдаагүй гэхдээ урлагийн бүтээл гэдгээр нь хүлээж авч болох юм
    2012 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (182.160.23.144)
    Herew zohiogchiin erhtei bol tanii zow
    2012 оны 05 сарын 18 | Хариулах
  • Д.Алтангэрэл (108.28.0.71)
    5 жилийн өмнө бичсэн миний илтгэлийг хуулбарлан, гуйвуулан тавьсан байна. Энэ бол зохиогчын эрхийг зөрчсөн хэрэг болно.
    2012 оны 05 сарын 18 | Хариулах
    • орхон23-10в
      таны бичсэнийг эрээ цээргүй гуйвуулан, таныг доромжилсон байна. монголд зохиогчийн эрхийн тухай хууль үйлчилдэг байлтай.
      2012 оны 05 сарын 18
  • Д.Алтангэрэл (108.28.0.71)
    Энэ мэдээллийг хэн гэдэг хүн оруулсан бэ
    2012 оны 05 сарын 18 | Хариулах
    • Хубилай хааны зураг хэр ойр вэ
      2012 оны 05 сарын 18
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    2 цаг 37 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    2 цаг 40 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    2 цаг 43 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    4 цаг 57 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    6 цаг 19 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    6 цаг 21 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    6 цаг 55 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    7 цаг 0 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    7 цаг 4 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    7 цаг 14 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    7 цаг 43 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    7 цаг 49 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    7 цаг 59 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    8 цаг 1 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    8 цаг 48 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    9 цаг 32 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    9 цаг 32 мин
  • Шинэ Зеланд зургаан жилийн дотор тамхидалтыг хоёр дахин бууруулав
    10 цаг 12 мин
  • Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас бид юуг мэдэх ёстой вэ?
    10 цаг 13 мин
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
    10 цаг 27 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК