2017.6.30, Баасан гараг / Билгийн тооллын: 7
Зуны дунд Улаан морь сар
Нэг цагаан мэнгэтэй Шар хулгана өдөр
Аргын тооллын: 2017.6.30, Баасан гараг
Наран ургах шингэх: 04.56-20.54
Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.