2017.07.15 / БИЛГИЙН ТООЛЛЫН 21
ЗУНЫ ДУНД УЛААН МОРЬ САРЫН
ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
Үс засуулбал: Өвчин ирнэ
Наран ургах, шингэх: 05.10-20.42
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Хий
Аргын тооллын 7 сарын 15, Санчир гараг. Билгийн тооллын 21, Могойг хүлэгч одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран 5 цаг 10 минутад мандан, 20 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.