Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Ойрын өдрүүдэд зарим газраар түр зуурын бороо орж, нутгийн хойд хэсгээр сэрүүвтэр байна.
2017 оны 07 дугаар сарын 19-нөөс 07 дугаар сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
19-нд нутгийн зарим газраар, 20-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-22-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.