2017.7.26, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 3
ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САР
ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХӨХ БАР ӨДӨР
Аргын тооллын: 2017.7.26, Лхагва гараг
Наран ургах шингэх: 05.21-20.35
Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.