10:00 цагт: Өнөр бүл хүүхдийн багш, ажилтан, хүүхдүүд хамтран “ӨГЬЕ, ТУСАЛЬЯ, ЦЭВЭРЛЭЕ” аяны хүрээнд гал түймэр асахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Туул голын сав газрыг цэвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулна.
10:00 цагт: Ашигт малтмал газрын тосны газраас мэдээлэл хийнэ. Хаана: АМГТГ-ын 1 дүгээр байрны хурлын танхимд болно. /Чингэлтэй дүүргийн Засаг Даргын Тамгын газрын зүүн талд/
11:00 цагт: Түймэртэй үед Засгийн газраас уул уурхайн компаниудаас дэмжлэг хүсэхийг санал болгосны дагуу БОАЖЯ-наас Оюутолгой ХХК-иас тусламж хүссэн. Энэ дагуу тус компаниас гал унтраахад дэмжлэг болохуйц том оврын техник төхөөрөмжийг БОАЖЯ-аар дамжуулан хэрэгтэй хүмүүст нь олгох шийдвэрийг гаргасан байна. Энэхүү үйл ажиллагаа Сүхбаатарын талбайд болно.
14:00 цагт: "Corporate hotel Convertion centre"-д "Хепатитийн дэлхийн өдөр"-ийн арга хэмжээ болно.