2017.7.27, Пүрэв гараг / Билгийн тооллын: 4
Зуны адаг Улаагчин хонь сар
Нэг цагаан мэнгэтэй Хөхөгчин туулай өдөр
Аргын тооллын: 2017.7.27, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 05.22-20.34
Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна
Барилдлага:
Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, тус чухалчлах, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураах, хэл ам дарах, башир, хатуу, түргэн үйлнээ сайн.Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.