09.30 цагт Бэтүв хийдэд Бакула Ринбүчи багшийг Арслант ширээнд залах еслол болно.
10.00 цагт Төрийн ордонд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн 21 аймгийн Засаг дарга нартай өвөлжилтийн бэлтгэл, газар тариалан болон отор нүүдлийн талаар цахим хурал хийнэ.
10.00 цагт НЗДТГ-ын байранд сонгуулийн өмнө гарсан 60 тэрбум төгрөгийн маргааны талаар МАХН-аас НИТХ дахь МАН болон АН-ын бүлэгт хүргүүлсэн шаардлагын хариуг нэхнэ.
11.00 цагт “Монгол Ньюс” мэдээллийн төвд "Элэг бүтэн Монгол хөтөлбөр"-ийг санаачлагч Оном сангаас 65-аас дээш настай иргэдийг В, С вирүсийн илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах талаар мэдээлэл хийнэ.
14.00 цагт Blue Sky зочид буудалд “Монгол, БНХАУ-ын бизнес уулзалт” болно.