Бусдын хаясан, өнчин хүүхдүүдийн төлөө амьдралынхаа 40 гаруй жилийг зориулсан Энэтхэгийн Синдутай Сапкал нь хүн байхын утга учрыг мэдрүүлсэн эрхэм хатагтай юм.
Тэрээр 1400 гаруй өнчин хүүхдийг үрчлэн авч, гэр бүлийн хайрыг мэдрүүлснийхээ төлөө 750 хүмүүнлэгийн шагналын эзэн болжээ.
Синдутай Сапкал одоо 68 настай хэдий ч Энэтхэгийн хөдөө тосгодоор аялж, хүүхдүүдэд тусалдаг гэнэ.
Түүний өсгөсөн хүүхдүүдийн зарим нь өмгөөлөгч, хуульч, эмч, профессор болсон бөгөөд тэднийхээ тусламжтайгаар төрөлх Махараштра муждаа дөрвөн асрамжийн төв ажиллуулж байна. Сапкал хатагтай “Хүүхдүүдэд надаас өөр хэн ч байхгүй. Би тэднийг халамжилж, зөв өсгөн хүмүүжүүлж байна. Энд л миний аз жаргал бий" гэж ярив.
Сапкал аравхан насандаа 20 настай залуутай гэрлэжээ. 20 насандаа жирэмсэлж, улмаар нөхөртөө хөөгдөн, амьдралын хүнд хатуу бэрхийг туулсан юм. Түүнд хэн ч туслаагүй бөгөөд ойр дотнынхон нь хүртэл нүүрээ буруулсан ажээ.
Ингээд хүүхдээ үхрийн хашаанд төрүүлж, бяцхан охиноо тэжээхийн тулд галт тэрэгний буудал дээр хоол гуйн дуулдаг байжээ. Тиймээс бусдын төлөө амьдрах ёстой гэдгийг ойлгож авчээ.
Эхэндээ тэр хүүхдүүдээ гуйлга гуйж олсон мөнгөөрөө хооллож, хувцаслаж, дараа нь хандив цуглуулах болсон байна.
Сэтгэгдэл (1)