Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Яруу найрагчид аа гэж...

2018-1-12
0
ЖИРГЭХ

 

Гуравхан хоногийн өмнө Монголын Зохиолчдын Эвлэлийн 89 жилийн ой болоод өнгөрсөн билээ. Тэртээ 1929 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр тус байгууллагыг нэрт зохиолч Д.Нацагдорж, С.Буяннэмэх нар анх үүсгэн байгуулж байж. Монголын Зохиолчдын Эвлэл үүсэн бий болсон цагаас хойш Монголын олон зуун зохиолчид тус байгууллагын гишүүнээр элсэж, амьдрал уран бүтээлээ холбосон түүхтэй.

Зохиолдчын ойн баярын өдөрт зориулан жил бүр “Алтан Өд“ оны шилдэг бүтээл шалгаруулах ёслолыг уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Мэдээж орой нь онгод юугаа мялааж, орсон гарсан улстай охь шимийн дээж хүртэцгээсэн нь тодорхой. Зохиолч, яруу найрагчид гэдэг гудиггүй эмзэгхэн сэтгэлтэй, нэг жаахан муугаар яривал аминдаа арчаа муутай хүмүүс санагддаг. Гэгээн совинтой, гэнэн яруу сэтгэлд нь хар хорын хумсын толионы чинээ ч зай завсаргүй тэднийг ойлгоход сар жилийн хугацаа хэрэгтэй. Гаднаас нь  өнгөцхөн харвал эрчүүд нь цөлх гүндүүхэн ч уянгалагч сэтгэл нь үргэлжийн мөнхөд 20 наст шиг л дүрэлзэж явдаг. Хэнэгггүйхэн царайлагч тэдний ихэнх нь хээ шаагүй гадаад үзэмжийг бүрдүүлэвч дурлаж ханадаггүй зүрх нь мөнхийн болзоонд яарч, эмзэгхэн залуугийнхаараа л уянгалж байдаг. 

Заримдаа хачин адармаатай авирлаж өөрөөсөө бусдыг “өчүүхэн амьтад” хэмээн, агуу их “би”-гийн өвчинд нэрвэгдэнэ. 40 градусын нажид цэнгэл цээжийг нь гашуу оргиулсаар замхрах үед өчигдөр, уржигдрынхаа өндөрлөгөөс үнэн амьдралд буцан ирж эмзэглэл, гэмшлийн гашуун тойрогт орь ганцаар уйтгарлан суух нь олон. Уянга эгшгийн зохиролтой зүрхнийхээ хэмнэл бүрээр ертөнцөд ганцхан хувь найраг дуугаа үлдээгч тэдний хувь тавилан, ерөөл учрал ердөө л ганцхан хувь байх. Билэг авьяас, учрал тохиол дутуу заяасан хэсэг бүлэг хүмүүсийн үзэж дуулах нь байтугай, хойд насных нь зүүдэнд ч орж ирэхгүй гайхаж алмайрмаар гэгээн дурсгалт, намтар баян амьдралыг нэгэн насандаа туулаад өнгөрнө. Зарим нэг нь ёстой л огторгуйн саран алмайрч хээр хонотол нь шүлэглэн дуулж явсан цэл залуу насандаа харвасан од шиг нүд гялбам хурцхан гялалзаад бөхөж алга болно. Тэдний уйлж, дуулж, ууж, идэж явсан он жилүүд үлдэгсдэд үлгэрийн юм шиг л санагдана.

Он жилүүд улиран одохын хэрээр тэдний хэн явсан, хэрхэн уянгалсан нь намуухнаар замхран одовч ямархан нэгэн дуурьсал нь заавал ч үгүй он жилүүдийн шаргал түүхийг нэвтлэн хүмүүний зүрхийг догдлуулан эгшиглэж л байдаг. Дурлал, дарс хоёргүйгээр хорвоог туулж тэвчээгүй тэдний буун дуу шиг насандаа цахилаад өнгөрсөн хувь заяа нь учир битүүлэг бүхнээр дүүрэн ч ухаарал гэмшил нэвт шингээстэй байдгаараа хүмүүн заяа ногдсон болгонд сургаал хэлж, гэрээслэл болон мөнхөд үргэлжилнэм.    

 

 

Залуухан, омголон тэдний тухай

 

Төрийн соёрхолт Дорнын их яруу найрагч О.Дашбалбар омголон залуу нас, гэгээн хайр, уянгат найргийн мөнхийн шүлэгч болж Монгол түмний сэтгэлд үлдсэн нэгэн. Наран мандах нутгийн хүү эр хүний ид насандаа бүтээлийн баринтагаа хумьсан ч тод сонин амьдрал нь өнөөдөр ч шинэхэн хэвээрээ. Учран хайрлалцаж явсан сайхан бүсгүйчүүдийнх нь тухай дуусдаггүй урт яриа түүний нэрийг улам ч тодотгох шиг болдог. Цамцаа дэрвүүлсэн жаахан хүү би Цагаан унага аа хөлөглөн одох юм Эмзэг сэтгэл хичнээн сэргэвч Эргээд бид хэзээ ч хүүхэд болохгүй Бага насны алтан өдрүүд Байн байн зүүдэнд ирэх юм... О.Дашбалбарын шүлэг ийн үргэлжилнэ. Тэгснээ гэнэтхэн тэсэрч: Бөөрөнхий энэ хорвоогийн бөөрөн дээр нь амьдарна Бөөн цагаан үүл шиг нүүж яваад дуусна Манатай энэ орчлонгийн магнай дээр нь амьдарна Мартахын аргагүй Анимаагаа хайрлаж яваад дуусна... хэмээнэ. Тийм дээ. Омголон тэр найрагч  олон сайхан Анимаагаа хайрласаар яваад л дууссан. Одот тэнгэртээ одоо ч хайрласаар л яваа ч юм бил үү.

Гэртээ чи  минь гэгээ Наддаа чи минь нар... Энэ бол нэрт соён гэгээрүүлэгч М.Цэдэндорж агсан гэргийдээ зориулж гэрийнхээ ханан дээр нүүрсээр бичиж үлдээсэн шүлэг. Хүний амьдрал урьдаас тааж мэдэхийн аргагүй учир битүүлэг байдагтаа л утга уянгатай, өрнөл, тайлалтай гэнэм. 

 

 

М.Цэдэндорж орсон гарсан, уусан идсэн найз нөхөддөө “Битгий түрүүлгээ харж унтаж бай” хэмээн захидаг байж. Харин хатуу хорвоогийн даажинт тоглоом тэр л захиасаар өөрийг нь бурханы орон руу авч одсон түүхтэй. Халамцуу найрагч түрүүлгээ харж унтаад өдөн дэрэндээ амьсгал нь бүтсэн байсныг олсон гэдэг. Тэгэвч тэр өөрийгөө Амьд мөртлөө үхсэн юм шиг хүн байх юм Үхсэн байтлаа амьд юм шиг хүн ч байх юм ... хэмээн найраг шүлгээрээ мөнхөлсөн билээ. Төрийн хошой соёрхолт Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт нэрт яруу найрагч, эмч Т.Очирхүү Алтай нутагтаа  амиараа холбоотой нэгэн байв. Хүмүүсээ надад урам хайрла, Хүсэл сэтгэл бадраах бүлээн дулаан сэтгэл ээ хайрла хэмээн дуун алдсан найрагч маань Төмөр замын байрандаа эхнэртэйгээ хоёул намуухан тайван амьдардаг байж.

Хаа ч явсан хайртай гэргийгээсээ хагацаж салдаггүй найрагчийн эмгэнэлт төгсгөл өр өвдмөөр харамсалтай. Унтраалгүй унтсан зурагт нь дэлбэрч бурханы харьяат болсон ч Ширхэг ганц чулуу нь ч сэтгэлийн угт уяатай Сэрүүн Алтай нутагтаа би хүлэг морин шиг аргамжаатай Аргамжааны тэр л чулууг тойрон идэшлэх хүлэг шиг Аяа эх орон чамдаа би тоосны үзүүрээс эргээстэй... хэмээсэн гэгээн найраг шүлгээрээ өнөөдөр ч оршсоор л байнам. Сэтгэлдээ галтай тэдний зууханд дүрэлзэх гал өнөөдөр ч бадамлан асаж байх шиг бодогдоно. Алтан нарны дор хүмүүн заяа ногдсоных утга учиртай амьдраад дуусахад удаан, богины ялгаа үгүй санагдана. Зохиолч, найрагчид гэдэг жирийн хүмүүс яавч биш ээ.Тэднийг амьдад нь хайрлаж агуу ихийг нь мэдрүүлж байгууштай.

 

 

Д.Энхтүвшин

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (49.0.218.187)
    Мишигийн Цэдэндоржийг битгий мартаарай. Эмхэтгэл, номнуудад оруулаагүй, гээгээд байх тал бий шүү. Уншихад урамтай, сэтгэлийн тэнхээ өгөх шүлэгийг нь багадаа уншиж өссөн, одоо ч мөрүүд нь зам зааж байдаг
    2018 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (112.72.15.198)
    Өөрөө шатаад бусдыг гэрэлтүүлдэг хүмүүс дээ хөөрхий
    2018 оны 01 сарын 12 | Хариулах
  • Г.Батнасан (103.194.176.98)
    Түмэн санаа, ухаарлыг цөөн гэхдээ уран яруу үгэнд нэгтгэж, хүмүүний сэтгэлд шингээж, ертөнцөд гэрэл, гэгээ түгээж, эгэл жирийн амьдрал дундаас үр түүж, түүгээрээ амьдарч явдагаараа жинхэнэ яруу найрагчид онцгой юм. Тэд өөрийнхөө асаасан галанд өөрөө шатаж мөнхийн амьдралд хүрдэг бөлгөө.
    2018 оны 01 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Уржигдар 15 цаг 05 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    Уржигдар 14 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Уржигдар 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Уржигдар 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Уржигдар 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    2026-05-15
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    2026-05-15
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    2026-05-15
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    2026-05-15
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    2026-05-15
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    2026-05-15
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    2026-05-15
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    2026-05-15
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    2026-05-15
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    2026-05-15
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    2026-05-15
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    2026-05-15
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    2026-05-15
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    2026-05-15
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    2026-05-15
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК